2007-08-21

Дэлхийн мэдээ 2007-08-21 Мягмар гараг

Лид1. Энэ өдрүүдэд Атлантын далайд хар салхи дэгддэг улирал эхлэж байгаа юм. Энэ жилийн хамгийн анхны хар салхинд мэргэжилтнүүд Дин гэж нэр өгөөд байгаа. Дин хар салхи Гаити, Доминиканы бүгд найрамдах улс, Ямайка улсын газар нутгийг дайран өнгөрөхдөө үлэмж хэмжээний хохирол учруулжээ.
Дин хар салхи одоо 230 км цагийн хурдтайгаар Мексик улсын эрэгт дөхөж ирээд байна гэж АНУ-ын хар салхи судлалын хүрээлэнгийн олон нийттэй харилцах албанаас мэдээлжээ. Хар салхи хүчтэй аадар бороо дагуулж байгаа бөгөөд далайн давалгаа 5,5 метрийн өнөдрт хүрч байгаа юм байна. Мэргэжилтнүүд Дин хар салхиний хурд хором бүр нэмэгдэж байгаа тул маш аюултай гэж үзэж 5-р зэргийн хар салхи гэдэг ангилалд багтаажээ. Хар салхи Мексикийн хот тосгодод хүрч ирэхээс өмнө олон зуун мянган хүн өөр бүс нутаг руу нүүж байна. Харин орон гэрээ орхин явахыг хүсэхгүй байга хүмүүс байшмин сууцаа бэхэлж, хоол хүнс, ундны цэвэр ус их хэмжээгээр нөөцөлж авч байна. Хар салхины дараагаар эвдэрч сүйрсэн байшин барилгаас үнэ цэнэтэй эд зүйлсийг тонож дээрэмдэх үзэгдэл газар авваг байна. Иймээс Мексикийн цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Мекикчүүд Дин хар салхинаас урьтаж байгалийн гамшигийг тэсэж үлдэхийн тулд бэлтгэлээ базааж байгааа бол Ямайка улс хар салхиний учруулсан хохиролын хэмжээг тооцоолж байна. Ямайка улсад олон зуун байшин барилга эвдэрч, ургаа мод үндсээрээ булга сугарчээ.
Мескикийн булангаас газрын тос олборлож байгаа америкийн компаний ажилчид ч олборлолтоо зогсоожээ.
Мексикийн аялал жуулчлалын Канкун амралтын газар Дин хар салхинд хамгийн түрүүнд өртөх юм байна. Үзэсгэлэнт байгаль, торгон зөөлөн элсээрээ гадаадын жуулчидын сэтгэлийг татдаг Канкунд амарч байгаа ихэнхи жуулчид нутаг буцахаар нисэх буудлыг зорьжээ. Канкунаас бүх чиглэл рүү нисэх онгоцны тийз аль хэдийнэ зарагдаад дууссан гэнэ. Лхагва гаригт Дин хар салхи америкийн Техас, Флорида мужид хүрнэ. Гэхдээ энэ үед салхийний хурд бурсан байх гэнэ. Байгалийн энэ үзэгдэлэс болж Эндовер сансрын хөлгийг хугацаанаас нь нэг өдрийн өмнө эх дэлхийд ирүүлэхий шийдвэрийг НАСА гаргасан юм.

Лид2. Ираны эсрэг даххин шинэ хориг арга хэмжэээ авсан тогтоолыг Нэгдсэн Үндэстний байгуулагын Аюудгүйн Зөвлөл батлах юм бол Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Ираны эрх баригчидын хамтын ажиллагаа үр дүн муутай байх болно гэж Ираны үндэсний аюулгнүйн байдлыг дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижан үзэж байна.
Аюулгүйн Зөвлөлийн зарим орнууд Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ. Хэрэв барууны орнууд ийм алхам хийх юм бол Иран улс Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хийж байгаа хэлэлцээрээ зогсоож ч болзошгүй гэж тэр анхааруулжээ.
Лид Өнөөдөр ОХУ-ын Москва хотоос холгүй орших Жуковский нисэх буудалд олон улсын агаарын тээврийн хэрэгслийн МАКС 2007 яармаг нээгдэж байна.

Энэ жилийн яармагт өмнөх жилийнхээс хавьгүй олон хүн оролцож байгаа юм байна. Дэлхийн 100 гаруй улс хамгийн сүүлийн үед шинэ бүтээлээ олны хүртээл болгож байна. ОХУ энэ жил Ил-96, Су 35, МИГ 35, МИГ 29 ВТ зэрэг шинэ загварын онгоцоор оролцож байна. МАКС 2007 яармагийн эхний 3 өдөр хаалттай болох юм. Энэ хугацааг зохион байгуулагчид нь “бизнес өдрүүд” гэж нэрлэжээ. Учир нь томоохон үйлдвэрлэгчид, шинэ худалдан авагчидтайгаа хамтран ажиллах гэрээ байгуулах юм.
Эр. Энэ жилийн нисэхийн яармагт оролцож байгаа орныхоо тоо 20 хувиар нэмэгджээ Энэ жилийн яармагт дэлхийн 100 орчим орны 787 үйлдвэр бүтээгдэхүүнээрээ оролцо баөйна.
Харин баасан гаригаас эхлэн ням гариг хүртэл жирийн үзэгчид сүүлийн үеийн шинэ онгоцнуудыг харах боломжтой болох юм. Энэ долоо хоногт Моска орчимд усархаг бороо орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ байгаа юм. Харин мэргэжилтнүүд борооны үүлийг задалж чадна гэж амлаж байна.
Лид3. Японы Окинава арлын Наха хотод Тайваний иргэний агаарын тээврийн Чайна Эйрланс компаний Боинг онгоц газардсанаасаа хойш хэдхэн секундын дараа шатсан юм. Нисэх багийн гишүүд шуурхай ажилласаны үр дүнд 167 зорчигчийн амийг аварч чаджээ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Японы хэд хэдэн телевизээр шатаж байгаа онгоцны галыг унтрааж байгааг шууд дамжуулан үзүүлсэн юм. Шатаж байгаа онгоцноос хамгийн сүүлчийн зорчигч гарсаны дараа онгоц дэлбэрчээ. Онгоц газардсаныхаа дараа шатсан шалтгааны талаар одоо ярих нь эрт байна гэж Наха хот дахь Тайваний Чайна Эйрланс компаний төлөөлөгч мэдэгджээ. Онгоц Тайваний Тайпей хотоос хөөрөхийн өмнө техникийн үзлэгт орсон юм байна.


Лид4.ОХУ-ын Нровгород мужид “Невский экспресс” хурдан галт тэрэгний замд тэсрэх бөмбөг байрлуулсан байж болох хоёр хүнийг цагдаа нар баривчилсан байна.
Хэрэг бүрдүүлэлт явагдаж байгаа болохоор баривчилагдсан хоёр хүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөх ямар ч боломжгүй гэж хууль сахиулах байгуулагын өндөр албан тушаалын хүн РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Москва-Санкт-Петербург хотын ячиглэлд явдаг Невский Экспресс хурдан галт тэрэг 8 сарын 13-нд төмөр зам дээр болсон дэлбэрэлтийн улмаас онхолдсон юм. Тухайн үед галт тэрэгний 12 цуваа замаасаа гарч 60 хүн хүнд хөнгөн гэмтэл авсан юм.
Лид5. Туркийн парламент энэ удаа дахин шинэ ероөнхийлөгчөө сонгож чадсангүй.
Туркийн төрийн тэргүүнийг бүх ард түмний санал хураалтаар бус, харин парламентийн гишүүд нь сонгодог юм. Өнгөрсөн хавар Туркийн парламент нь ерөнхийлөгчөө сонгож чадаагүй тул улс төрийн хямрал үүсэж парламент нь тарж, парламентыгн ээлжит бус сонгуулийг өнгөрсөн 7-р сард явуулсан юм.Туркийн шинээр сонгогдсон парламентийн гишүүд ерөнхийлөгчөө сонгохоор өчигдөр санал хураалт явулсан боловч нэр дэвшигчидийн аль нь ч парламентийн гишүүдийн гуравны хоёр хувийн саналыг авч чадаагүй байна. Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшсэн Туркийн гадаад хэргийн сайд Абдулла Гюль бусад нэр дэмшигчидээсээ арай илүү санал авчээ. Иймд ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р үе баасан гаригт болох юм. Туркийн ерөнхийлөгчид нэр дэвшсэн гадаад хэргийн сайд Абдулла Гюль лалын шашны талыг хэт бартимталдаг гэж сөрөг хүчнийхэн нь үздэг төрийн тэргүүн байж яавч тохирох хүн биш гэж үзэж байгаа юм. Абдуллагийн эхнэр нь лалын шашин эмэгтэйчүүдийн адил байнга толгойдоо алчуур зүүдэг байна. Туркийн парламентын сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн сонгуульд Абдулла дахин нэр дэвших юм бол санал хураалтад оролцохгүй гэж мэдэгдэж байна.
Лид6. Холливудын од Том Крузын гол дүрд нь тоглож байгаа Валькирия кинонд оролцон тоглож байгаа 11 хүн хүнд бэртсэн байна.
Энэ тухай Берлин хотын цагдаагий газар мэдээлсэн байна. Кинонд оролцон тоглож байгаа 11 хүн ачааны машин огцом эргэх үед унасан юм байна. Тэдний нэгийг нь эмнэлэгт хүргэжээ. Харин бусад 10 хүн нь хөнгөн гэмтжээ. Кино зурганд ашиглаж байсан дэлхийн 2-р дайны үеийн германы ачааны машины техникийн бүрэн бүтэн байдалд байсан эсэхийг мэргэжилтнүүд шалгаж байгаа юм байна. Валькирия уран сайхны кинонд Том Круз Гитлерийн амь насыг хороохоор хуйвалдаан зохион байгуулсан Клаус фон Штаунффенбергийн дүрийг бүтээж байгаа юм. Гитлерийг хороох хуйвалдаан бүтэлгүйтэж Клаус Фон Штаунффенберг цаазлагдсан юм. Киноны сүүлийн хэсгийг энэ түүхэн бодит үйл явдал болсон барилгад авах гэж байсан ч Берлин хотын захиргаа зөвшөөрөөгүй байна. Учир нь дэлхийн 2-р дайны үед Германы ерөнхий прокурорын газар байсан байшин одоо түүхийн дурсгалт байгууламжын жагсаалтад ордог юм. Гэвч Том Круз дэлхийн олон оронд хориглосон “Сайнтологи” гэдэг харгис шашны байгуулагын гишүүн тул германчууд кино зургийг прокурорын газар байрлаж байсан барилгад авахуулахаас татгалзсан гэж зарим хэвлэлд бичжээ. Гитлерийн амийг хороохоор бэлтгэж байсан Клаус фон Штаунффенберг өөрийн нууц төлөвлөгөөгөө Валькирия гэж нэрлэж байжээ. Энэ кинонд Брайн Сингер найруулагчаар нь ажиллаж байна.
Лид7. Иракын эрүүгийн гэмт хэргийн дээд шүүх 191 онд шийтүүдийн гагасан бослогыг цэргийн хүчээр дарсан хэргийг шүүж эхэлжээ.
Шийтүүдийн бослогийг цэргийн хүч хэрэглэн дарсан хэрэгт тухайн үед Иракын төр засагт өндөр албан тушаал хашиж байсан 15 хүнийг буруутгаж байна. Тэдний дотор Саддам Хусейны ах “Химийн Али” гэдэг хочоороо алдаршсан Али Хасан эл Мажид, Иракын батлан хамгаалын сайд асан Султан Хашим Ахмед, Иракын тагнуулын алыг тэргүүлж байсан Сабир Абдель Азиз ад Дури нар байна. Бас Саддам Хусейны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Абед Хмуд, иракын армийн штабын дарга асан Хусейн рашид нар ч байгаа юм байна.
Энэ өдөр
1165 оны энэ өдөр Францы эзэн хаан 2-р Филлип мэндэлж байжээ. Тэр 1180-онд хаан ширээнд суусан бөгөөд Францын газар нутгийг, тэлж Францыг бүс нутагтаа нөлөө бүхий орон болгож хүчирхэг болгож байсан юм.
1660 оны энэ өдөр авто замын гүүр барих шугам зургийг дэлхийд анх удаа гаргаж байсан Францын инженер Юбер ГОТЬЕ мэндэлж байжээ.
1898 оны энэ өдпөр Бразилийн Рио де Жанейро хотод хөлбөмбөгийн Васко де Гама клуб байгуулагджээ.
1944 оны энэ өдөр Думбартан Оксе хотод Орос, Америк, Английн төлөөлөгчид уулзалт хийж Аюулгүй байдлыг хангах олон улсын байгуулага нээх асуудлаар санал солилцлж байжээ.
1981 оны энэ өдөр эрдэмтэд анх удаа агаарын хэм дулаарч байгаа талаар мэдээлжээ.
1991 оны энэ өдөр Латви улс тусгаар тогтнолоо сэргээж байгаагаа тунхагласан байна.


No comments: