2007-08-11

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-08-09 МЯГМАР

Лид1.АНУ-ын цэргүүд Иракийн нийслэл Багдад хотын шийтүүд амьдардаг Садр сити дүүрэгт тусгай ажиллагаа явуулж 30 алан хядагчыг устгаж, 12 хүнийг баривчилсан байна.

Иранаас хууль бусаар зэвсэг худалдан авч ирдэг байсан хүмүүсийг устгах зорилгоор тусгай ажиллагаа явуулсан ч хүүхэд эмэгтэйчүүд тэнэсэн суманд өртөж амь үрэгдсэнийг Америкийн цэргийн командлал хүлээн зөвшөөрсөн байна. Иракын ерөнхий сайд Нури Малики Иран улсад хийх айлчлалаа өнөөдөр эхэлж байгаа юм. Энэ үед америкийн цэргүүд тусгай ажиллагаа явуулсан нь тохиолдолын хэрэг биш гэж үзэж байна. Иранчууд иракын хууль бус зэвсэгт бүлэглэлд буу, сум, тэсрэх бөмбөг нийлүүлж байна гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн шөнө америкийн цэргүүд Багдадын Садр сити дүүр:эгт агаараас цохилт өгч, дараа нь явган цэргүүд оруулжээ. “Мехдигийн арми” гэдэг нэртэй алан хядагч бүлэглэлийн гишүүдийг уётгах нь энэ удаагийн тусгай ажиллагааны зорилого байлаа гэж АНУ-ын цэргийн командалалаас гаргасан мэдээнд онцлон тэмдэглэжээ. Иракт ажтиллаж байгаа гадаадын мэдээллийн агентлагын сэтгүүлчид агаараас цохилт өгөх үед олон арван хүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдсэн гэж дамжуулсныг Америкийн тал эрс няцаж агаараас цохилт өгөхөд энгийн иргэдийн амь нас хохироогүй. Харин явган цэргүүд, “Мехдигийн арми“ бүлэглэлийн гишүүдийн хооронд буудалцаан болох үед тэнэсэн суманд хүүхэд эмэгтэйчүүд оногдсон гэж тайлбарлажээ. Тун удахгүй Иракийн шийтүүд шашны баяраа тэмдэглэх гэж байгаа юм. Олон мянган хүн сүмд цугларч мөргөл үйлдэх үед халдлага зохион байгуулах гэж байсан Мехдигийн арми бүлэглэлийн хүчийг нь бууруулах гэж цэргийн ажиллагаа явуулсан юм байна.Шашны баяр болох гэж байгаатай холбогдуулан Багдад хотод 3 өдрийн комендатын цаг тогтоож, автомашины хөдөлгөөнийг хянах нэмэлт цэгүүд байгуулжээ.

Лид2. АНУ ын Флорида мужын Канавералын хошуунаас олон дахин ашиглах боломжтой Индовер сансрын хөлөг орон нутгийн цагаар лхагва гаригийн 18 цаг 36 минутад, Улаанбаатарын цагаар пүрэв гаригий өглөөний 6 цаг 36 минутад амжилттай хөөрсөн байна.

Эндовер сансрын хөлгийг хөөрөхийг америкийн СНН телевиз шууд дамжуулан үзүүлжээ. Өнөөдөр хөөрсөн Индовер хөлөгөөр америкийн 7 сансрын нисэгч Олон улсын сансрын станцид хүрэх юм. Индовер сансрын хөлөгт сансрын хөлгөөр дунд сургуулийн багш эмэгтэй Барбара Морган нисэж байна. Тэрээр дэлхийн тойрог замаас америкийн сурагчдад зориулан хичээл заах юм. 1986 онд АНУ иргэн дунд сургуулийн багш эмэгтэй Криста Маколифф сансраас хүүхдүүдэд хичээл заах төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч Челленжер сансрын хөлөг гараанаас гараад хэдхэн секундын дараа дэлбэрч, багийн 7 гишүүн бүгд амь үрэгдэж байсан юм. Индовер сансрын хөлгийг мягмар гаригт хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс болоод нислэгийг нэг өдрөөр хойшлуулжээ.

Лид3. Пакистаны эрх баригчид улс орондоо онц байдал зарлах гэж байна. Тус улсын мэдээллийн сайд Тарик Азим энэ тухай өчигдөр орой албан ёсоор мэдэгджээ.

Гадаад болон дотоод хүчин зүйлээс болж улс орны аюулгүй байдалд аюул учирч болзошгүй байгаа тул ерөнхийлөгч Первез Мушараф онц байдал зарлах асуудлыг сайд нартайгаа хэлэлцэж байна гэж Тарик Азим хэлжээ. Афганистан, пакистаны хил дээр сүүлийн үед байдал хүнд байгаа юм байна. Ерөнхийлөгч эцсийн шийдвэрээ гаргаагүй. Онц байдал тогтоох эсэх асуудалыг авч хэлэлцэж байгаа гэж Пакистаны мэдээллийн сайд онцлон тэмдэглэжээ. Өнөөдөр Первез Мушараф засгийн газрынхаа сайд нарыг цуглуулж эцсийн шийдвэрээ гаргах юм байна. 2007 оны намар Первез Мушарафын ерөнхийлөгчитйн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусах юм. Гэсэн ч тэр дахин төрийн тэргүүнээр 3 дахь удаагаа улиран ажиллахаар парламентдаа шахалт үзүүлж байна. Хэрэв улс орондоо онц байдал зарлах юм бол ирэх намар ерөнхийлөгчийн сонгууль явуулах шаардлагагүй болж, Первез Мушараф төрийн тэргүүний сэнтийд хүссэн хугацаагаараа суух боломжтой болж байгаа юм. АНУ ын цэргүүд Пакистантай хил залгаа Афганистаны мужид Аль Кайда бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах гэж байгаа нь Пакистаны эрх баригчидад түгшүүр төрүүлж байгаа юм.

Лид4. Яг жилийн дараа Бээжин хотод зуны олимдын наадам болно. Олимдын наадам хятадад зохиогдсоноор тус улсын эдийн засаг, улс төрийн амьдралд том өөрчлөлт оруулж болзошгүй юм гэж Олон улсын олимпын хороо үзэж байна.

Ирэх жил болох болох олимпын наадамын бэлтгэл ажлыг хангахад хятадын засгийн газар их хүчин чармайлт тавьж байгаа ч Бээжин хотын агаарын бохирдолын асуудал сэтгэл зовоож байна гэж Олон Улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Жак Рогге хэлжээ. Тамирчидыэ эрүүл мэндийн асуудал Олимдын наадам зохион байгуулагчидын анхаарлын төвд байх ёстой гэж Жаг Рогге үзэж байна. Агаарын бохирдол хэтэрхий их байгаа нь зарим нэг төрлийн тэмцээнийг зохион явуулахад саад болж болзошгүй юм. Хятадын тал агаарын бохирдолыг багасгах талаар санаа тавьж ажиллах болно гэж амалсан байна. Утаа тортогийг багасгахын тулд нийслэл хотдоо машины хөдөлгөөнийг эрс хязгаарлах болно гэж Бээжин мэдэгджээ. Бас бага насны хүүхдийн хөдөлмөрийг шулж байгаа үзэгдлийг таслан зогсоохыг хүний эрхийг хамгаалах олон улсын байгуулагууд хятадаас шаардаж байна. Олимпы наадмын бэлгэ тэмдэг, дурсгалын тоглоом үйлдвэрлэхэд бага насны хүүхдийн хөдөлмөрийг ашиглаж байна гэдэг дуулиан энэ оны эхээр дэгдэж байсан юм. Бас иргэний дайн гарсан Судан улсад зэвсэг худалдсан, Түвдийн өөртөө засах оронд явуулж байгаа Хятадын засгийн газрын бодлогийг ч хүний эрхийг хамгаалах байгуулагууд эрс шүүмжиллэг юм. Олимпын наадам Бээжинд болсноор хятадад дахь хүний эрхийн асуудал дээрдэнэ байх гэж найдаж байгаагаа олон улсын Олимдын хорооны ерөнхийлөгч Жак Рогге илэрхийлжээ.

Эр. Олимдын наадам зохиох эрх авсанаа хойш сүүлийн 6 жилд хятадын боловсрол, хүрээлэн байгаа орчины асуудал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гээд өөр олон салбарт дэвшил гарсан. Дэлхийн 6 хүн тутмын нэг нь амьдардаг Хятад оронд Олимпын наадам хүн төрөлхтөний үнэт зүйлсийг ч бас авч ирнэ гэдэгт би итгэж байна.

Лид5. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад үхрийн шүлхий өвчний гурав дахь голомт бүртгэгдсэн тухай Дэйли Телеграф сонинд бичсэн байна.

Үхрийн шүлхий өвчний шинэ тохиолдол английн Суррей гүнлэгийн мал аж ахуйн фермд бүртгэгджээ. Суррей гүнлэгт 50 үхэр шүлхийгээр өвчилжээ. Шүлхийн шинэ тохиолдол өмнөх хоёр голомтоос холгүй байдаг үнээний фермд илэрчээ. Үүний зэрэгцээ үхрийн шүлхий өвчний вирус алдагдсан байж болох Мериал компаний нэг ажилтнаас хууль сахиулах байгуулагынхан анхны мэдүүлэгийг нь авчээ. Үхрийн шүлхий өвчний вирус лаборатороос алдагдсан нь нотлогдсон юм. Шүлхийн эсрэг вакцин үйлдвэрлэдэг Мериал компаний лабораторид аюулгүй ажиллагааны наад захын дэглэмийг мөрддөггүй байжээ. Тухайлбал лабораторийн өрөөний цонхыг нэвт онгойлж, өрөө тасалгаанд ариутал тогтмол хийдэггүй, ажилчид нь вирусээс сэргийлэх хамгаалалтын тусгай хувцас өмсдөггүй байсан зэрэг олон арван зөрчил илэрсэн байна.

ТОВЧ

1.ОХУ-ын Санкт-Петербург хотыйн иргэн өөрийн гараар шумбагч хөлөг онгоц зохион бүтээжээ. Тэр шумбагч хөлөг зохион бүтээхэд амьдралынхаа 10 жилийг зарцуулж ... доллар үржээ. Түүнтий зохион бүтээсэн шжусбагч хөлөг 10 метрийн гүнд шумбах хүчин чадалтай. Гол дутагдал нь бүхээг нь хэтэрхий жижигхэн, ердөө хоёрхон хүн арай гэж ч багтдаг юм байна.

2. Индонезийн Ява арлын баруун хэсэгт рихтерийн шаталбараар 7,4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төв нь Ява арлын Индрамаю хотоос 75 км алсад газар доор 268 метрийн гүнд байсныг мэргэжилтнүүд тогтоожээ. Газар хөдлөлтийн дараа далайн түрлэг цунами үүсээгүй байна. Газар хөдлөлтийн үеэр хүний амь нас сүйдсэн тухай мэдээлэл одоогоор ирээгүй байна. Гэхдээ нутгийн оршин суугчид их маш их айж сандарчээ. Газар хөдлөлтийн чичиргээ Индонезийн Жазарта, Бандунг, Жокьякарта хотуудад мэдрэгдсэн байна. Индонези улс нь Номхон далайн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог арал улс юм.

Лид6 Өвөр Монголын өөртөө засах орон байгуулагдсаны 60н жилийн ой болж байна. Өвөр Монгол нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамгийн анхны өөртөө засах орон гэдэг статустай болсон бүс нутаг юм.

Дүрс. Өчигдөр буюу Лхагва гарагт Өвөр Монголын Өөртөө Засах орон байгуулагдсаны 60н жилийн ойг Өвөр монголын нийслэл Хөх хотод зохион байгуулжээ. Баярын нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон байна.

Эр: Өнгөрсөн 60н жилийн түүхэн цаг хугацаа нь, Өвөр Монголын хувьд их зохиолтой он жилүүд болж өнгөрлөө. Учир нь Өвөр Монгол нь Хятад хэмээх нэг том үндэстэнд нэгдэж чадсан юм.

Дүрс: Өнөө орой 60н жилийн ойд зориулсан урлагийн томоохон тоглолтууд Өвөр Монголын өнцөг булан бүрд зохиогдох гэнэ. Одоогоос 60н жилийн өмнө буюу 1947 оны 5-р сарын 1-нд БНХАУ-ын автономит бүс нутаг болсоноос хойш бүс нутгийн эдийн засаг тогтвортой хөгжиж Хятадын бусад бүс нутагуудтай дүйцэхүйц хөгжилтэй болсон гэж хятадын засгийн газар үздэг.

Эр. Өвөр Монголын автономит бус нутгийг өнөөдрийг хөгжилд авчирахад үнэтэй хувь нэмэр оруулсан Хятадын засгийн газар болон Хятадын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлэе.

Дүрс: Өвөр Монголын өөртөө засах орон нь, Хятадын нийт нутаг дэвсгэрийн 12 хувийг эзлэн оршдог буюу 1.18 сая хавтгай дөрвөлжин км газартай юм. БНХАУ засаг захиргааны 31 мужтай. Өвөр Монгол нь хамгийн том мужид тооцогддог. 2006 оны эцэст Өвөр монголын нутаг дэвсгэр дээр 23.92 сая хүн амьдарч байгаагийн зөвхөн 4.23 сая нь цэвэр Монгол үндэстэн юм байна.

Лид7 Өвөр Монголын өөртөө засах орны түүхэн тэмдэглэлт өдрүүд тохиож байгаатай холбогдуулан Өвөр Монголын ард түмний өөрсдийн эртний хүчирхэг өвөг дээдэс болох Чингис хаанд тайлга өргөх ёслолыг зохион байгуулсан байна. Өвөр Монголд өнөөдрийг хүртэл Чингис хааны сүлдийг тахиж, Чингис хааны онгоныг сахиж, хамгаалдаг заншил хэвээрээ байна.

Дүрс: Өвөр Монголын Далхут овгийг, Чингисийн онгон сахигчид хэмээн үздэг бөгөөд өчигдөр тайлга өргөх ёслолыг үйлдсэн байна. Чингисийн онгонд тайлга өргөх ёслолыг үйлдсэнээр, 800н жилийн дараа Чингисийн сүр сүлдийг хойч үед нь даллан дуудаж байгаа гэсэн бэлэг дэмбэрэлийг агуулдаг гэнэ. Өвөр монголд амьдардаг Далхууд овгийнхон нь өөрсдийгөө Чингис хааны онгонг сахих хувь заяанд төрсөн хүмүүс хэмээн үздэг. Одоо Далхууд овогт 100 гаруй өрх айл багтаж байна. Далхууд гэдэг нь “онгон сахигч баатрууд” гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ.

Чингисийн онгонг сахигч энэ овогийнхоны 38 дэхь үе нь аж төрж байна. Чингис хаан таалал төгссөний дараа 800н жил өнгөрөхөд маш олон зүйл өөрчлөгдсөн. Соёл иргэншсэн өөрчлөгдөж байгаа энэ нийгэмд соёл, өв уламжлалаа хадгалж үлдэнэ гэдэг бол төдийлөн амаргүй даваа билээ. Өнөөдрийг тэдний соёл өв уламжлал нь Далхуучуудыг хэн вэ гэдгийг бүрэн нотлон харуулж чаддаг юм. Улирал бүр Чингисийн онгонд тайлга өргөх ёслолыг үйлддэг. 1954 онд Хятадын засгийн газраас Далхуучуудын Чингисийн онгон тус газрыг хуулиар хамгаалах тухай захирамжыг гаргасан байна. Өнөөг хүртэл судлаачид Чингис хааныг хаана нутаглуулсаныг тогтоож чадаагүй байгаа юм. Энэ цаг үед Далхууд овгийнхон, Чингисийн онгоны өмнө өргөсөн амлалтаа одоо хүртэл биелүүлсээр байна.

Лид8. Өнгөрсөн сард Бразил улсад болсон бүх америкийн боксын тэмцээний үеэр зугатсан хоёр тамирчинг Кубын удирдагч Фидель Кастро шүүмжилжээ.

Өөрийн багаа орхиж явсан тамирчин гэдэг бол эх орноосоо урвасан цэргээс ялгаагүй гэж Фидель Кастро Гранма сонинд бичсэн нийтлэлдээ онцлон тэмдэглэжээ. Тэмцээний үеэр оргосон хоёр боксчин эр орондоо эргэж иржээ.

Эр. Би хэзээ эх орноосоо урваагүй. Эх орноосоо урвасан гэж өөрийгөө үзэхгүй байна. Куба орондоо хайртай болохоороо л энд эргэж ирлээ.

Хилийн чанадад зохиогдох спортын уралдаан тэмцээнд энэ хоёр тамирчныг дахиж явуулахгүй гэж Фидель Кастро Гранма сонины хуудасаар дамжуулан мэдэгджээ.

Лид9. Нидерланд улсад хөдөлмөрийн шинэ зах зээл бий болжээ. Одоо Нидерландад орон гэргүй тэнэмэл хүмүүс ч гэсэн ажил хөдөлмөр хийдэг болоод байна. Байнга орших суух хаяггүүй хүмүүсийг нийгмийн хэв журам сахиулагч цагдаа нарын туслагч болгожээ.

Таны машины потор юу байгааг хэн нэгэн хүн анхааралтай хараад байх юм бол мэдээж танд таалагдахгүй байх Харин Нидерландчууд байдал эсрэгээрэээ. Орон гэргүй байнга, оршин суух хаяггүй хүмүүс цагдаа нарын үнэнэч туслагч нь болжээ. Нидерландын Наймибен хотын цагдаа нар орон гэргүй хүмүүсийг хотын автомашины зогсоолд тавьсан машин харуулдаг болгожээ.

Эм. Автомашины хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд орон гэргүй хүмүүсийг ашиглаж тэдэнтэй хамтран ажиллах болсон нь үр дүнгээ өгч байна.

Өнөөдөр жижүүрлэж байгаа энэ бүсгүйд өөрийн гэсэн орон сууц байхгүй ч найзынхаа гэрт, эсвэл халамжын төвд шөнийг өнгөрүүлдэг байна.

Эр. Орон гэргүй хүмүүс ямар этгээд машин хулгайлж, шил толийг нь хагалдагийг ямар ч цагдаагаас илүү сайн мэднэ.

Гэж орон гэргүй хүмүүст туслдах төвийн дарга хэлж байна.

ЭНЭ ӨДӨР

1842 оны энэ өдөр Вашингтон хотод Америк, Канадын хилийг тогтоож байжээ.

1859 оны энэ өдөр америкийн иргэн Натан ЭЙМС эскалатор буюу өөрөө явагч цахилгаан шатыг зохион бүтээж патент авч байжээ.

1910 оны энэ өдөр Чикаго хотын оршин суугч Альва ФИШЕР цахилгаан угаалгын машин зохион бүтээж патент авч байжээ. Үүнээс өмнө угаалын машины хүрдийг гараараа эргүүлдэг байжээ.

1938 оны энэ өдөр Украины төрийн тэргүүнээр 1994 өөс 2004 онуудад ажиллаж байсан Леонид Данилович КУЧМА мэндэлжээ. Тэрээр автын инженер мэргэжил эзэмшжээ. 1992 оос 1993 онуудад Укрианы ерөнхий сайдаар томилогдож дараа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм.

1939 оны энэ өдөр Италийн ерөнхий сайдаар 1996 аас 1998, 1999 өөс 2004 оны хооронд ажиллаж байсан Романи Проди төрсөн байна. Тэр эдийн засагч улс төрч мэргэжилтэй. Түүнийг ерөнхий сайд байх хувьтай хүн гэдэг. 2006 онд Романи Проди 3 дахь удаагаа ерөнхий сайдаар томилогдожээ.

Өнөөдөр америкийн дуучин Уитни ХЬЮСТОН бас төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрээр 1963 оны энэ өдөр төрсөн юм.

1999 оны энэ өдөр ОХУ ын ерөнхий сайд Сергей Стоепашин огцорч, тухайн үед хэн ч мэддэггүй байсан Владимир Путин ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.


No comments: