2007-08-11

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-08-10

Лид. АНУ-ын хөрөнгийн биржийн индексийн үзүүлэлт огцом бууржээ.Ингэснээр дэлхийнзах зээлд шинэ хямрал нүүрлэж болзошгүй байна.

Dow Jones-ийн хувьцааны ханш 1,5%-аар, харин Nasdaq ханш 1,4% буурчээ. Үүнээс өмнө Европын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ буурсан юм. Европын төв банк 95 тэрбум еврог зээлүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдэхэд санхүүгийн үйл ажиллага явуулдаг 49 байгуулага энэ саналыгн хүлээн авчээ. 2001 оны 9 сарын 11-ээс хойш анх удаа ийм санхүүгийн хямрал үүсэж байгааг дэлхийн эдийн засагчид онцолж байна. АНУ-ын Холбоон нөөцийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд зохих арга хэмжэ авах болно гэж амалжээ. Хөрөнгийн бирж дээр дахин ханшын хэлбэлзэл гарна гэж эдийн засагчид таамаглаж байна. Францы BNP банк 2 тэрбум еврогийн нөөцтэй хөрөнгө оруулалтын 3 сангийн дансыг хааж байна гэсэн мэдээллийн дараа АНУ-д хувцааны үнэ ханш ийнхүү унажээ. Сүүлийн үед харилцагчид цаг хугацаанд нь банкны зээлийг эргүүлэн төлж чадахгүй байгаа юм. Үүний улмаас зээл олголтоороо улсдаа 10-р ордог Американ Хоме Мортаже банк үүд хаалгаа барихад хүрсэн юм. Энэ нь дэлхийн эдийн засаг, хөрөнгийн бирж дэхь хувьцааны ханшид шууд нөлөөлж байгаа юм.

Лид. АНУ-ын Миннеаполис хотын нурсан гүүрэн дороос 2 хүний цогцосыг авагчид олжээ. Гүүр нурах үед амв үрэгдсэн хүний тоо ийнхүү нэмэгджээ.

Одоо найман хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна. 8 сарын 1-нд оройн 18 цагийн үед гүүр нурж 50 орчим машин голын усанд унасан юм. Гүүр нурах үед 100 гаруй хүн бэртэж гэмтсэнээс 8 хүн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Гүүр нурах болсон шалтгаан нь засвар хийхдээ алдаа гаргасан барилгын компаний ажилчидын буруутай үйл ажиллагаанааас болжээ. Гүүрний тулгуур баганад цууралт үүссэн нь олон хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал болох үндсэн шалтгаан болсон юм.

Лид. Улс орондоо шудрага сонгууль явуулахыг АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Пакистаны эрх баригчидад хандан уриалсан байна. Жорж Бушыг энэ уриалагыг гаргахаас өмнө Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф улс орондоо онц байдал зарлахаас татгалзсан байна.

Онц байдал зарлах болсон шалтгаан нь Афганистан Пактистаны хил орчим дбуун дуу гарах болсонтой холбоотой юм. Цус урсгалгүйгээр төрийн эргэлт хийж засгийн эрхийг авсан Первез Мушараф ардчилсан үзэлтэй хүн гэж Вашингтон үздэг юм. Гэвч Пакистаны хүн амын дунд Мушарафийн нэр хүнд унаад байгаа. Хэрвээ Мушараф дахин ерөнхийлөгчийн сонгууль дахин оролцох юм бол үүнийг эсэргүүцэх хүн олон байх болно. Өнгөрсөн пүрэв гаригт Пакистанд онц байдал зарлаж, намар ерөнхийлөгчийн сонгуль явуулахгүй байх асуудлыг Первез Мушараф сайдп нартайгаа хэлэлцэх болно гэж тус улсын мэдээллийн сайд сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Эр. Онц байдал тогтооно гэдэг нь маш том алхам. Засгийн газар нухацтай бодож байж шийдвэрээ гаргах ёстой.

Гэж Пакистаны ерөнхий сайд Пакистаны Ардын намын тэргүүн Беназир Бхутто хэлж байна. Хэрвээ Мушараф улс орондоо онц байдал зарласан бол намар ерөнхийлөгчийн сонгууль явуулахгүй гэсэн үг байлаа. Онц байдал зарлахад иргэний эрхи, эрх чөлөөг хязгаарлаж, шүүхийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэж Пакистаны мэдээллийн яаны албан мэдээнд дурьдсан байсан юм. Онц байдал зарлах нь цаг үеэ олоогүй шийдвэр баөйх болно гэж Мушараф үзжээ. Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээо Жорж Буш

Эр. Пакистанд шудрага, чөлөөтэй ардчилсан сонгууль явагдаасай гэж би хүсэж байна.

Гэж мэдэгджээ. Түүнээс гадна Жорж Буш афганистан пакистаны хил орчим бүгээд байгаа Аль Кайда алдан хядагч бүлэглэлийн гишүүдийг устгахад зоримог алхам хийхиийг санал болгожээ.

Лид. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Хилари Клинтон, Барак Обама нарын хооронд мэтгэлцээн үргэлжилж байна. Энэ удаа хоёр нэр дэвшигч телевизийн шууд нэвтрүүлэгт ижил хүйстэнүүдийн эрхийн асуудлаар мэтгэлзэх гэж байна.

Калифорни мужид болох Хиолари Клинтон, Барак Обама нарын дунд өрнөх мэтгэлцээний үеэр ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх эсэх, ийм бэлгийн чиг баримжаатай иргэдийг цэргийн албанд татах нь зөв үү, буруу юу гэх зэрэг асуудал байх юм. 2004 оны сонгуулийн үеэр ч бас нэр дэвшигчидийн дунд энэ сэдвээр мэтгэлзээн зохиож байжээ. Сүүлийн 25 жилд ижил хүйстэнүүдэд хандах хандлага зөөлөрсөн гэж индианагийн их сургуулийн профессор Дэниал Конкле үзэж байна.гэсэн хэдийч ижил хйүстэнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх эсэх асуудал АНУ-ын улс төр нийгэмд том маргаан дэгдээдэг юм. Америкийн ардчилсан намыхан ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг дэмждэг бол Бүгд Найрамдахчууд үүний эсрэг байдаг гэнэ.

Лид. Баасан гаригт Полинезийн Мореа арлын эрэг орчимд иргэний агаарын тээврийн Эйр Морей компаний онгоц сүйрч 154хүн нас барсан байна.

Онгоцны осол орон нутгийн цагаар 12 цаг 15 минутад болжээ. Зэргэлээх Тайти арал хүрэхээр онгоцны бүхээгт19 зорчигч сууж явжээ. Онгоц номхон далайд унажээ. Аврагчид нас барсан 14 хүний цогцосыг олсон байна. Ослдын шалтгааныг тодруулах тусгай хоро байгуулагджээ. Мореа арал нь Францын эзэмшилд байдаг бөгөөд тус улсын ерөнхийлөгч Николя Саркози амь шрэгдсэн хүмүүсийн аөр гэрийнхэнд эмгэнэлт илэрхийлжээ.

Лид. Их Британий жуулчидын сууж явсан ОХУ-ын аялал жуулчлалын “Алексей Марышев” хөлөг онгоц Шпицбергена арлын ойролцоо мөсөн уултай мөргөлджээ. 17жуулчин% усан онгоцны багийнханэн энэ үед хүндээр бэртсэн байна.

70, 65, 60 настай Их Британий 3 иргэн, бас 28 настай оросын нэг иргэн Норвегийн эмнэлэгт хүргэгджээ. Тэдний амь насанд ямар ч аюул заналхийлэх байхгшүй гэж эимчнар мэдэгджээ. Жуулчидын аялалын хөтөлбөрт мөсөн уул үзэх төлөвлөгөө ордог юм байна. Усан онгоц 8 сарын 4-нд замд гарч 11 өдрийн турш аялах хуваарьтай байжээ. Усан онгоцонд нийтдээ 50 хүн байсны 19 нь экипажын гишүүн оросын иргэд байжээ. Алексей Марышев" хөлөг 1991 онд Финлядад судалгааны ажил хийх зориулалтаар үйлдвэрлэгдсэн боловч 2005 онд зорчиг тээвэрлэх зориулалтаар ашиглах Нидерландад өөрчилжээ. Хойдтуйл орчимоор аялахад нэг хүн 4000 евро төлдөг байна.

Лид. БНХАУ-ын Урумчи хотод Шанхайн хамтын ажиллагааны байгуулагийн гишүүн орнуудын алан хядлагын эсрэг хийх хамтарсан цэргийн хээрийн сургуулилт албан ёсоор эхэлсэн байна.

Энхийн элч 2007 нэртэй цэргийн хээрийн сургуулилтийг нээж хятадын Ардын Чөлөөлөх армийн ерөнхий штабын дарга Лян Гуанле үг хэлсэн байна. Пүрэв гаригт Шанхайн Хамтын ажиллагааны байгуулагуудын гишүүн орнуудын жанжин штабын дарга нарын уулүзалт болж хамтарсан тунхаглалд гарын үсэг зуржээ. Энхийн элч цэргийн хээрийн сургуулийн гол үйл ажиллагаа нь ОХУ-ын Челябинкс мужын Чебаркуль цэргийн баазад 8 сарын 11-ээс 17 хооронд болох юм. Цэргийн хээрийн сургуулилтад Орос, казахстан, тажизстан, Киргиз, хятадын зэвсэгт хүчний нийт 6000 цэргийн албан хаагчид, 1000 гаруй нэгж цэргийн тоног төхөөрөмж оролцох юм байна.

Энэ өдөр

1539 оны энэ өдөр Францын эзэн хаан 1-р Франциск бүх албан бичгийг Франц хэлээр хөтлөн явуулах зарлиг гаргасан байна. Латин хэлээр өлбан бичиг явуулахыг тэр хоригложээ.

1833 оны энэ өдөр америкийн Чикаго хот байгуулагджээ. 1833 оноос өмнө Чикаго хотын буйран дээр ердөө 200 хүн амьдардаг Уинди сити гэдэг тосгон байжээ.

1889 оны энэ өдөр английн иргэн Дэн Райдэндс үйсэн бөглөөгөөр таглагддаг лонх бүтээж патент авч байжээ.

1905 оны энэ өдөр Францын Булонь сюр Мер хотод эсперанто хэл судлаачидын олон улсын анхдугаар Хурал болж байжээ. Уг конгресст 688 хүн оролцож байжээ.

1949 оны энэ өдөр АНУ-ын Батлан хамгаалахын яам буюу Пентагон байгуулагдсан байна.

Өнөөдөр Холливудын үкино од, жүжигчин Антонио БАНДЕРАС төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэр 1960 оны энэ өдөр мэндлэсэн юм. Түүний эцэг нь цагдаа, ээж нь сургуулий багш мэргэжилтэй байжээ. Бандщрас хүүхэд байхдаа хөл бөмбөгчин болохыг мөрөөддөг байсан ч 14 настайдаа хөлө хугалу энэ мөрөөдлөө биелүүлэх боломжгүй болжээ. Тэр Испаний Мадрид хотын телевизэд ажллаж байгаад дараа нь жүжигчин болжээ.

1976 оны энэ өдөр АНУ-д 2 долларын дэвсгэртийг үйлдвэрлэхээ больжээ.

1992 оны энэ өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин Оросын сансрын зэвсэгт хүчин байгуулах зарлигт гарын үсэг зуржээ.

No comments: