2007-08-22

Дэлхийн мэдээ 2007-08-22 Лхагва гараг

Лид1. АНУ-ын тагнуулийн төв газар дотоод үйл ажиллагаандаа шалгалт хийжээ. 2001 оны 9 сарын 11-ээс өмнө Аль Кайда алан хядагч бүлэглэл Нью-Йорк хотод халдлага үйлдэх гэж байгаад ямар ч бэлтгэлгүй байсан гэдэг дүгнэлтийг хийсэн байна.
Тухайн үед Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан Жорж Тенетыг албан үүргээ муу гүйцэтгэсэн гэж буруутгаад байгаа юм. Америкийн тагнуулын төв газар 2001 оны 9 сарын 11 өдрийн халдлага гарахаас урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байсан эсэхийг тусгай ажлын хэсэг байгуулагдан 2005 оны 6 сард шалгасан юм. Шалгалтын дүнг тэр даруй нууц мэдээллийн ангилалд оруулжээ. Гэвч АНУ-ын Конгрессын хүсэлтээр шалгалтын үр дүнг олон нийтэд зарлажээ. Тагнуулын төв газрыг удирдаж байсан Жорж Тенет тусгай ажлын хэсгийг ахлагч Жон Хелгерсоны хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ерөнхийлөгч Жорж Бушын дэмжлэгийг хүлээдэг байсан Жорж Тенет 2004 онд хувийн шалтгааны улмаас албан тушаалаасаа өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдсөн юм. Жорж Тенет бүр 1998 онд АНУ-ын аюулгүй байдалд “Аль Кайда” бүлэглэл заналхийлж байгаа гэж мэдэгдэж байсан ч өөрийн бүрэн эрхийн дагуу шаардлагатай арга хэмжээ аваагүй байна.
Лид2. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаар хоёр өдрийн хэлэлцээр хийсэн байна. Яриа хэлэлцээрийн эцэст талууд харилцан ойлголцолд хүрч зарим нэг тохиролцоонд хүрсэн байна.
Эр. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар бид багагүй цаг зарцуулсан. Үүний эцэст бид төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ биелүүлэх хугацааг тодорхойллоо.
Гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захиралын орлогч төлөөлөгч Олли Хейнонен хэлжээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираны эрх баригчид тодорхой үр дүнд хүрч чадсанд АНУ баяр хүргэжээ. Гэхдээуран баяжуулалтаа зогсоох амлалтаа Иран улс биелүүлэхгүй байгааг АНУ-ын албаны хүмүүс анхааруулжээ. Иар н улс цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөөтэй байгаа гэж барууны орнууд хардаж байгаа юм. Харин Иар улс цөмийн технологийг энхийн зорилгоор, бүр тодруулах юм бол эрчим хүчний хэрэглээгээ хангах зорилгоор ашиглах зорилготой байгаа гэж мэдэгдэж байгаа юм.
Лид3. Иран гаралтай америкийн иргэн Хале Эсфандиари Ираны шоронгоос суллагджээ. Түүнийг өнгөрсөн 5 сард Ираны Үндэсний Аюулгүй байдалын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж шоронд хорьсон юм.
Иран гаралтай америкийн иргэн болсон энэ эмэгтэй 5 сард 93 настай ээжтэйгээ уулзахаар Иран улсад ирмэгцээ баривчлагдсан юм. Ээн жил 63 настай Эсфандиаригийн ар гэрийнхэнээс 320 мянган долларын барьцаа авч суллажээ. Эсфандиара нь АНУ-ын Вашингтоны Вудро Вильсоны нэрэмжит Ойрхи Дорнодын газрын захиралаар ажилладаг юм. Эхнэр маань эрх чөлөөтэй болсон гэдэг мэдээг аваад би хязгааргүй их баярласан гэж Эсфандиаригийн нөхөр Шаул Бакаш Ассошиэйтэд пресс агентлагийн сурвалжлагчид хэлжээ. Эсфандиари америкийн тагнуулын албанд элссэн гэж Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан байна. Өнгөрсөн 7 сард Ираны телевизээр Эсфандиарийн тухай нэвтрүүлэгт үзүүлсэн юм. Энэ нэвтрүүлэгт тэрээр Ираны засгийн газрыг түлхэн унагаах зорилгоор тагнуулын даалгавар биелүүлэхээр ирсэн гэж ярьсан байна. Харин Вашингтоны Вудро Вильсоны төвийнхөн энэ үгийг Эсфандиаригаар хүчээх хэлүүлсэн гэж тайлбарласан байна.
Лид4. ОХУ-ын бөмбөгдөгч онгоц Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын агаарын орон зайд ойртож ирэх үед Английн хатан хааны агаарын нисэх хүчний Тайфун сөнөөгч онгоц түгшүүрийн дохиогоор агаарт хөөрсөн тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Их Британий батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр энэ хэрэг өнгөрсөн баасан гаригт болсон юм байна. Оросын ТУ 95 бөмбөгдөгч онгоц Их Британий агаарын хилийг зөрчсөн даруйдаа эргэж чиглэлээ өрчилсөн юм байна. Их Британий батлан хамгаалах яамны тараасан энэ мэдээлэд Оросын эрх баригчид одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Үүнтэй яг ижил үйл явдал энэ оны 7-р сард болж Английн хатан хааны агаарын нисэх хүчний Торнадо онгоц оросын онгоцны эсрэг агаарт хөөрч байсан юм. Бас энэ оны 5 сард ч оросын цэргийн онгоц Их Британий хилийг зөрчжээ. ОХУ дэлхийн зарим нэг бүс нутагт стратегийн цэргийн онгоцны нислэгээ сэргээх болсон тухай өнгөрсөн долоо хоногт Владимир Путин мэдэгдэж байсан юм.
Товч.
1. Одоогоос яг нэг жилийн өмнө “Пулковская авиа линия” компаний Ту 154 онгоц цаг агаарын таалажгүй нөхцөл байдалд орж аянга цахилгааны урсгалыг даван туулах гэж оролдоод осолдож байлээ Онгоцны нисэх багийн 10 гишүүн, 160 зорчигч бүгд нас барсан юм. Нэг жилийн өмнө болсон онгоцны осолд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа өнөөдөр онгоц унасан газар болж, сүмийн шавыг тавьсан байна.
2. Шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болж хэлмэгдсэн гэж өөрийгө үзэж байгаа францын нэг иргэн Парис хотод гурван хүнийг барьцаалжээ.Шүүхийн байгуулага, болон эрх баригчид түүнтэй хэлэлцээр хийжээ. Шүүх байгуулага түүний гомдолыг авч хэлэлцэнэ гэж амалсаны дараа тэр барьцаалсан гурван хүнийг сулласан байна.
3. Өнөөдөр ОХУ даяар төрийн далбааны өдрийг тэмдэглэж байна. Цагаан цэнхэр улаан өнгийн энэ далбаа 1803 онд Оросын төрийн далбаа болж байжээ. Октявбрийн хувьсгалийн дараа олросын төрийн далбаа алх хадууртай улаан өнгөтэй болж өөрчлөгдсөн юм. Харин 1991 онд гурван өнгөт далбаа дахин төрийн бэлгэ тэмдэг болсон юм. Өнөөдөр Төрийн далбааны өдөр Оросын томоохон хотуудад урлаг спортын ододын оролцсон баярын ажиллагаа болно. Москва хотод 300 метр квадратын хэмжээтэй аварга том төрийн далбааг мандуулах ёслол болох юм байна.
4. Франц улсад гэрийн тэжээмэл амьтанд зориулсан таван одтой зочид буудал нээгджээ. Эзэн нь удаан хугацаагаар хайртай амьтнаа орхиж явах бол энэ зочид буудалд хандаж болох юм. Энд гэрийн тэжээмэл амьтдыг хооллож, усанд оруулж, бас салхилуулж, тоглуулдаг байна.
Лид5. Карибйн тэнгисийн бүс нутгийн орнуудад үлэмж хэмжээний хохирол учруулаад Мескикийн хойгийн Юкатан орчимд хүрсэн Дин хар салхиний хурд буурч эхэлсэн байна. Дин хар салхи Мексикийн буланд хүрэхдээ 270 км цагийн хурдтай байсан гэж АНУ-ын хар салхи судлалын төв мэдээлжээ.

Хар салхи Юкатаны эрэгт хүрэх үед 205 км цагийн хурдтай болж 3 р зэрэглэлийн хар салхи гэдэг ангилалд багтжээ. Дин хар салхи Мексикийн амралт жуулчлалын Канкун баазаас холуур шууржээ. Цаг агаарын ажиглалт хийж байсан түүхэнд ийм хүчтэй хар салхи 28 удаа тохиолдож байжээ. Хар салхи Мексикт дөхөж ирэх үед тус улсын засгийн газар, иргэд хувийн бэлтгэлээ сайн базаажээ. Хар салхинаас болж Мексикийн буланд газрын тос олборлолт зогссон юм. Дин хар салхи Карибын тэнгисийн орнуудыг дайран өнгөрөх үед нийтдээ 11 хүн нас баржээ. Хар шуурганд өртсөн улс орнуудад оло мянган байшин барилгын дээвэр нурж, дэд бүтэц, харилцаа холбооны салбарын хэвийн үйл ажиллагаа доголдсон юм.
Лид6. АНУ ын сансрын Эндовер хөлөг эх дэлхийдээ амжилттай газарджээ. Флорида мужын Жон Кенедигийн нэрэмжит нислэгийг удирдах төвийн талбайд Улаанбаатарын цагаар лхагва гаригийн шөнийн нэг цаг 32 минутад газардсан байна.
Карибын тэнгисийн бүс нутгаар Дин хар салхи дэгдсэн нь Эндовер хөлгийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө газардахад хүргэсэн юм. Дин хар салхи Флорида мууид байдаг нислэгийг удирдах төвийг дайранөнгөрч болзошгүй байсан тул тус байгуулагын үйл ажиллагааг түр зогсоох тухай ч яригдаж байсан. Аз болж америкийн сансрын нислэг удирдах төв, сансры буудал байдаг Канавералын хошууны орчимд цаг агаар тогтуун байсан юм. Эндовер хөлөг дууны хурдаас 30 дахин их хурдтайгаар дэлхийн агаар мандалд орж ирдэг байна. Энэ үед хөлгийн гадаргуу цельсийн 1600 хэмд хүрдэг. Эндовер хөлөг эх дэлхийгээс хөөрөхдөө гадаргуудаа жижиг гэмтэл авсан ч энэ нь дэлхийд эргэж ирэх үед нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөөгүй байна. 2003 онд хөөрсөн Колумби хөлгийн гадаргуу цуурч эх дэлхийдээ эргэж ирэх үедээ агаарт дэлбэрч багийн 7 гишүүн бүгд амь үрэгдэж байсан юм.

Лид7. Изриалийн “Маарив” сонинд бичсэнээр Изриалийн ерөнхий сайд асан Ариель Шарон, Латин Америкийн хувьсгалч Эрнесто Че Гаваре нар ах дүүсийн хүүхдүүд юм байна.
Эр. Энэ мэдээллийн эх сурвалж нь Латин америкад байдаг юм Аргентинд амьдардаг нэгэн танил маань надад Че Гавара еврей үнлдэстэн гэж хэлж байсан юм.Үүний дараа би энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадах бүх эх сурвалжуудыг олж уулзаж шалгасан. Миний уулзсан эх сурвалжууд үгүйсгэсэн хариулт надад өгөөгүй юм.
Гэж Маррив сонины сэтгүүлч ярьж байна. Ариель Шароны эцэг Шмуэлийн төрсөн эгчийг нь Соня гэдэг юм байна. Соня Укрианаас Латин Америк руу, харин Шмуэль Изриаль руу цагаачлан явж амьдрах болжээ.Соня өмнөд америкад очоод өөрийнхөө нэрийг Сесилия гэж өөрчилж улмаар нутгийн залуутай гэрлэж хүү төрүүлсэн нь Эрнесто Че Гавара де ла Серна юм. Ийнхүү дэлхийн улс төр, олон улсын харилцаанд чухал нөлөө үзүүлдэг байсан Ариель Шарон, Че Гавра нар ах дүүсийн хүүхдүүд болох нь нотлогджээ.
Лид8. Эргэж нэгдээд удаагүй байгаа Spice Girls хамтлагин дуучин Emma Bunton ээж болжээ. 31 настай дуучин Эмма Бантон Лондон хотын нэгэн хувийн эмнэлэгт хүүгээ төрүүлсэн байна.

Дуучин Эмма одоогоос 8 жилийн өмнө «Damage» хамтлагийн гишүүн байсан Джейд Джонстой (Jade Jones) гэрлэсэн юм. Хосууд хүүдээ Бью (Beau) гэдэг нэр өгсөн байна. Төрөлт ямар ч хүндрэлгүй явагдсан. Хүүгээ төрүүлснийхээ дараа Эмма Кока Кола, зөөлөн жигнэмэг идэх хүсэлт гаргажээ.
ЭНЭ ӨДӨР
1904 оны энэ өдөр хятадын төрийн зүтгэлтэн ДЭН СЯО ПИН мэндэлж байжээ.
1908 оны энэ өдөр фото сэтгүүл зүйг үндэслэгчидийн нэг, францын гэрэл зурагчин Анри КАРТЬЕ-БРЕССОН мэндэлж байжээ.
1770 оны энэ өдөр далайчин Джеймс КУК Авсралийн зүүн эрэгт хүрч шинээр нээсэн газартаа Шинэ Өмнөд Уэльс гэж нэрлээд энэ газар Британий далайн чанад дахь газар нутаг гэж зарлажээ.
Одоогоос 75 жилийн өмнө буюу 1932 оны энэ өдөр Их Британий Би Би телевиз туршилтын нэврүүлгээ явуулж эхэлжээ.
Харин 1945 оны энэ өдөр Зөвлөлтийн цэргүүд Порт Артурыг чөлөөлж байжээ.

No comments: