2007-08-20

Дэлхийн мэдээ 2007-08-17

Лид 1: Хятадын ерөнхийлөгч Хун Жин Тао ОХУд айлчлал хийж байна.

Дүрс: Орос Хятадын дипломат харилцааны хүрээнд Орос дахь Хятадын жил, мөн Хятад дахь Оросын жилийг хоёр орны ард түмэн харилцан тэмдэглэж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Орос болон Хятадын хооронд соёл урлаг, эдийн засгийн өргөн хүрээтэй хамтарсан арга хэмжээнүүд зохиогдож байгаа юм. Өчигдөр Хятадын ерөнхийлөгч Ху жин тао, ОХУын ерөнхийлөгч Путинтай Кремльд уулзсан байна. Уулзалтын үер хоёр орны төрийн тэргүүн нар энэ оны эхээр яригдаж байсан эрчим хүч болон хийн түлш нийлүүлэлтийн салбарт хамтын ажиллагаагаа өргөтгөх асуудлыг сөхөн ярилцжээ. Кремльд болсон уулзалтын дараа Ху Жин Тао, Оросын Челябинск мужын Чебаркуль дахь цэргийн баазад очих юм.
Лид2. Өнөөдөр Казахстанд Шанхайн Хамтын Байгуулагын ,гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт эхэллээ. Тус уулзалтанд Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр болон албаны бусад хүмүүс оролцож байгаа юм. Манай Монгол улс нь Шанхайн Хамтын Байгуулагад ажиглагчын статустай байдаг юм.
Дүрс: Өнөөдөр Шанхайн Хамтын ажиллгааны байгуулагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт эхэллээ. Шанхайн Хамтын ажиллагааны байгуулагы дээд хэмжээний уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь “Террорист үйл ажиллагааны эсрэг бүс нутгаар хамтран ажиллая” гэсэн уриан дор болж өнгөрөх юм. Иймээс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад Төв Азийн орнуудын оролцоог идэвхижүүлэх асуудлаар ярилцах юм байна. Дээд хэмжээний уулзалтаар дөрвөн саналыг одоогийн байдлаар дэвшүүлээд байна.
Найрсаг хөршийн харилцаа болон нөхөрлөлийг дэмжих
шанхайн Хамтын нийгэмлэнгийн орнуудын хөгжлийг дэмжих зорилгоор бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулж бүс нутгийн хөгжлийн үйл явцыг тогтвортойгоор үргэлжлүүлэх
Гишүүн орнуудын хооронд соёлын харилцааг нэвтрүүлэх замаар нөхөрлөлийн суурийг бат бөх болгох
Шанхайн хамтын нийгэмлэнгийн орнуудын дэлхийн бусад орнуудтай тогтоох харилцааг сайжруулах
Зэрэг зорилтуудыг дэвшүүлээд байгаа юм. Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао,
Эр. манай улсын гадаад бодлогодоо Шанхайн Хамтын ажиллагааны байгуулагын гишүүн орнуудыг тусгайлан авч үзэх асуудал баримтладагийн хувьд эдгээр орнуудтай худалдаа эдийн засгийн салбарт хамтран ажиллах сонирхол түлхүү байдаг юм
Гэж онцлон тэмдэглэжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Шанхайн Хамтын ажиллаагааны байгуулагын гишүүн зургаан орон урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Шанхайн хамтын нийгэмлэг нь 2001 онд Хятад, Орос, Казакстан, Киргиз, Тажизстан болон Узбекстан зэрэг зургаан орны санаачлагаар байгуулагдаж байсан. Харин Монгол, Иран болон Пакистан зэрэг орнууд нь Шанхайн хамтын нийгэмлэнгэд ажиглагчын байр суурьнаас оролцдог юм.

Лид3. Шанхайн Хамтын ажиллагааны байгуулагын гишүүн орнуудын цэргийн хээрийн сургуулилт өнөөдөр өндөрлөж байна. Цэргийн хээрийн сургууүлилтад Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Узбекстан, Таджикстаны зэвсэгт хүчний төлөөлөгчид оролцсон юм.
Цэргийн хээрийн сургуулилтад нэр дурьдсан 6 орны 6000 гаруй цэрэг, 1000 нэгж цэргийн тоног төхөөрөмж ашигласан байна. Хууль ёсны эрх баригчидыг цэргийн хүчээр түлхэн унагаахаар завдаж байгаа зэвсэгт бүлэглэлийн эсрэг тусгай ажиллагаа явуулж байгаагаар эн жилийн цэргийн хээрийн сургуулилтыг зохиомжилжээ. Хятадын Шинжаан Уйгарийн өөртөө засах орны Урумчи хотод нээлтээ хийж, ОХУ-ын Челябинск мужын Чебаркуль цэргийн баазад үргэлжилсэн Шанхайн Хамтын ажиллаагааны байгуулагын гишүүн орнуудын цэргийн хээрийн сургуулилт амжилттай болж байна гэж зохион байгуулагчид нь дүгнэжээ.

Эр. Бид цэргийн хээрийн сургуулилтийн үеэр семинарын хичээл, дадлагын ажил зохион байгуулсан. Шанхайн хамтын ажиллагааны байгуулагийн гишүүн орнуудын зэвсэгт хүчнийхэн босогчидтой хийх тэмцэлийн стратегийг боловсрууллаа. Олон улсын эрх зүйн, хүмүүнлэгийн конвенцид харшилахгүйгээр босогчидыг дарах төлөвлөгөөг баталлаа.

АНУ, Европын орнуудын цэргийн төлөөлөгчид хээрийн сургуулилтийн явцыг ажиглах хүсэлтээ гаргасан ч Шанхайн Хамтын Ажиллагааны байгуулга зөвшөөрөөгүй байна.Цэргийн хээрийн сургуулилтийн хаалтын ажиллагаанд хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао, оросын ерөнхийлөгч Владимир Путин, мөн төв азийн зарим орны төрийн тэргүүн нар биечлэн оролцжээ. Шанхайн Хамтын ажиллагааны байгуулагын гишүүн орнууд бүс нутагт үүсэж байгаа хямралыг улс төр, эдийн засаг, солын болоод цэргийн хүчийг хэрэглэж хамтран шийдэж байх тохиролцоонд хүрсэн байна. Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын хамгийн анхны цэргийн хээрийн сургууль 2005 онд Хятадын нутагт болсон юм.


Лид4. Гүржийн нутаг дэвсгэр рүү пуужин харвасныг нотолсон тогтоол НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлөөр батлуулахыг АНУ уриалсан юм. Гэвч үүнийг ОХУ эрс эсэргүүцэж байна.
Оросын пуужин унасан гээд байгаа газар одоо орос, гүржийн цэргийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлтийг гаргаагүй байна. Ийм нөхцөлд НҮБ-ын аюулгүйн зөвлөл тогтоол гаргах нь эртэдсэн хэрэг гэж ОХУ үзэж байна. 8 сарын 6-нд ОХУ-ын цэргийн нисдэг тэрэг Гүржийн агаарын хилийг зөрчиж пуужин харвасан гэж Гүржийн батлахан хамгаалахын яам, гадаадын хэргийн яам мэдэгдсэн юм.Харин тухайн өдөр Оросын агаарын нисэх хүчний нэг ч онгоц Гүрж Оросын хилийн орчим нислэг үйлдээгүй гэж мэдэгдсээр байна.

Эр. Аюулгүйн Зөвлөлийн зарим нэг гишүүн орнууд Аюулгүйн Зөвлөлд ОХУ-ыг буруутгасан тогтоол батлуулах санаачлага гарга байна. Орос, Гүржийн цэргийн мэргэжилтнүүд пуужин унасан газар үзлэг хийж байгаа. Хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байхад Аюулгүйн Зөвлөл Оросыг буруутгасан тогтоол батлах нь дэндүү эртэдсэн хэрэг болно.

Лид5. Перу улсад хүчтэй газар хөдлөлт болсон тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл газар хөдлөлтийн хохиролын хэмжээ, амь үрэгдсэн хүний тоо нэмэгдсэн байна.
450 хүн нас барж, 1500 орчим хүн бэртжээ. Бас газар хөдлөлтийн үеэр хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн 600 гаруй хоригдол шоронгоос оргржээ Газар хөдлөлтийн үеэр Перугийн хамгийн том католик шашны хамгийн том сүм хийд нуржээ. Перугийн дэд бүтэц, холбоо харилцааны салбар ч доголдож байна. Газар хөдлөлтөд орон гэргүй болсон хүмүүст наад захын хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүннийг нисдэг тэргээр тарааж өгч байна. Өнгөрсөн шөнийг олон сая перучууд гудамжинд өнгөрүүлжээ. Газар хөдлөлтийн хохиролыг барагдуулах ажилд аврагчид, цэргүүд дайчлагджээ. Тэд байшингийн нуранги дороос нас барсан хүмүүсийн цогцосыг гаргаж ирсээр байна. Перугийн эмнэлэг бэртэж гэмтэж, хөл гар нь хугарсан хүмүүсээр дүүрсэн байна. Газар хөдлөлтийн дараа эхний цагуудад хотын оршин сугчид аврагчидийг хүлээлгүй байүшин барилгийн нуранги дороос бэртэж гэмтсэн хүмүүсийг гаргаж эхэлсэн байна.

Эр. Хүчтэй газах хөдлөлт болсон ч томоохон хэмжээний сүйрэл гарз хохирол учирсангүй.
Гэж Перугийн ерөнхийлөгч Алан Гарсия мэдэгдсэн юм. Гэвч албаны хүмүүс газар хөдлөлтийн үед учирсан хохиролын хэмжээг бодитойгоор үнэлээгүй болох нь тогтоогджээ. Газар хөдлөлтйин дараа хүчтэй далайн түрлэг цунам болж магадгүй гэдэг мэдээлэл Латин Америкийн баруун эргийн орнуудын иргэдийг нэлээн түгшээсэн байна.
Лид6. Грекийн Афин хотоос холгүй ойн түймэр дүрэлзэж байна. Ойн түймэрт Афин хотын захын дүүргийн хэд хэдэн байшин өртөж шатжээ. Салхиний хурд өндөр байгаа нь гал түймрийн хүрээ тэлэхэд их нөлөөлж байна.
Гал түймэрийн утаа угаарийн хийнд хордосон 10 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Грек улсад тун удахгүй бүх нийтийн сонгууль болох гэж байгаа бөгөөд өнөөгийн засгийн газрын нэр хүндийг унагаах зорилгоор сөрөг хүчнийхэн санаатайгаар ойн түймэр дэгдээж байж болох юм гэж зарим нэг улс төрийн тоймчид үзэж байна. Грекийн Афин хотын эргэн тойронд нэгэн зэрэг 4 ойн түймэр гарч эхэлсэн нь сэжигтэй санагдаж байна гэж албаны хүмүүс хэвлэлийн бага хурдын үеэр мэдэгджээ. Афин хотоос холгүй байдаг Пентеликон уулын бэлд дүрэлзэж байгаа ойн түймрийг унтраахад хамгийн хэцүү байгаа гэнэ. Гал унтраах ажилд 50 машин, 19 нисдэг тэрэг, олон зуун сайн дурын иргэдийг дайчилаад байгаа юм байна.
ТОВЧ
1. АНУ-ын эрэг рүү хүчтэй далайн хар шуурга ойртож байна. Атлантын далайд хар шуурга үүсэж америкийн эх газрыг чиглэн ирдэг улирал одоо эхэлж байгаа юм. Цаг уурын албаныхан энэ жилийн хамгийн анхын хар шуурганд Дин гэдэг нэр өгсөн байна. Хар шуурганы төв нь Барбадос арлаас зүүн хойд зүгт 335 км алсад байгаа юм байна. Тун удахгүй энэ хар шуурга Карибын тэнгисийн арлууд, Ямайка улс, Кубын арлуудыг дайрч өнгөрөх нь ээ.
2. Ливаны программ хангамжын мэргэжилтнүүд өнгөрсөн жил Израиль ливаны хооронд болсон дайнаас сэдэвлэн шинэ видео тоглоом бүтээжээ. Энэ тоглоомд та Хезболах бүлэглэлийн цэрэг болж еврейчүүдийн байгуулсан Изриаль улсын эсрэг тулалдахыг санал болгодог байна. Энэ бол зүгээр ч буудалцаантай тоглоом биш. Ливаны хүүхдүүдийн эх оронч үзлийг хөгжүүлэх хүмүүжлийн ая холбогдолтой гэж Хезболах бүлэглэлийн гишүүн мэдэгджээ. Харин Изриалийн гадаад хэргийн яамны гаргасан эсэргүүцлийн нот бичигт бага насны хүүхэд алан хядлага нь хэвийн зүйл мэтээр сурталчилж байгаа Ливаны программ хангамжын мэргэжилтнүүдийг буруутгасан байна.
3. 3 сая төрөлтөд нэг удаа тохиолддог нэг өндгөн эсийн 4 ихэр охин мэндэлсэн байна. Ихрүүд бүгдээрээ нэг кг жинтэй юм байна. Анагаах ухааны түүхэнд нэг өнгөн эсийн 4 ихэр хүүхэд төрж байсан 50 орчим тохиолдол бүртгэгдэж байжээ. Ихрүүд төрөх ёстой хугацаанаасаа 2 сарын өмнө төрсөн ч биеийн байдал нь сайн байгаа юм байна. 4 ихэр охиний эцэг эх нь хүүхдүүдээ аль хэдийнэ нэр өгч, ирээдүйд ч ямар хүн болгон хүмүүжүүлэх талаар төлөвлөгөө зохиосон гэнэ.

Лид7 Индовер сансрын хөлөг эх дэлхийгээс хөөрөх үед дулаан хязгаарлагч бүрхүүл нь гэмтсэн тухай бид мэдээлж байсан билээ. Индовер хөлгийн гишүүд учирсан гэмтэлийг засварлах гэж 3 ч удаа задгай сансарт гарсан юм. Харин нислэгийн газраас удирдаж байгаа АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс Индовер хөлгийн гэмтэлийг задгай сансарт засахгүй байхаар шийдсэн байна.

НАСА-ийн мэргэжилтнүүд Индовер хөлгийн гэмтэлийн асуудлаар зөвлөгөөн хийсний дараа гэмтэлийг сансарт засахгүй байсан нь дээр гэж үзсэн байна. Гэхдээ Эндовер хөлгийн багийн гишүүд бямба гарагт задгай сансарт дөрөв дэх удаагаа төлөвлөсөнийхөө дагуу гарч ажиллах болно. Индовер хөлгийн эх дэлхийдээ эргэж ирэх хугацааг хойшлуулж, нислэгийг 24 цагаар сунгажээ. Индовер хөлгийн дулаан хязгаарлагчид гарсан гэмтэлд нь нислэгийн аюулгүй байдалд аюул учруулахгүй гэж НАСА-ийн мэргэжилтнүүд мэдэгджээ. 2003 онд Колумби сансрын хөлгийн дулаан хязгаарлагчид гэмтэл гарч эх дэлхийдээ эргэж ирэх үедээ агаар мандлын нягт хэсэгт ороод дэлбэрч байсан юм.
Лид8. Үерт нэрвэгдсэн хойд солонгосын ард түмэнд БНСУ-ын засгийн газар 7,5 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.
Бид тусламжын барааны эхний хэсгийг ирэх долоо хоногт илгээнэ гэж хоёр солонгосыг нэгтгэх асуудал хариуцсан сайд Ли Чэ Жун мэдэгдсэн байна. Бүгд Найрамдах Солонгос улс хойд хөршдөө бэлэн хоол, ундны цэвэр ус, хуурай сүү, хөнжил, эм илгээхээр бэлтгэж байгаа юм байна. Бараг 7 хоног тасралтгүй үргэлжлэн орсон борооны улмаас Хойд Солонгост сүүлийн 10 гаран жилд тохиолдоогүй байглийн гамшиг болсон юм. Хойд Солнгосын хөдөө аж ахуйд үлэмж хэмжээний хохирол учирч энэ жил тус улс нэг ч центнер ургац авахгүй болсон нь тодорхой болжээ.
Лид9. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргийн орлогч Николас Бенрс пүрэв гаригт Изриалийн нийслэл Иерусалем хотод хүрэлцэн иржээ.
АНУ, Изриалийн батлан хамгаалах салбарт 30 тэрбум долларын тусламжыг ойрын 10 жилд үзүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.
Эр. Ойрхи Дорнодын бүс нутагт энх амгалан байдал тогтооход оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж бид үзэж байна. Изриаль улс хүчтэй байсан цагт л энэ бүс нутагт энх амгалан байдал тогтоно.
Гэж Николс Бернс санамж бичигт гарыйн үсэг зурсаныхаа зарласан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. АНУ Изриалийн батлан хамгаалах салбарт 2008 оноос эхлэн санхүүгийн дэмжлэг үзүүлж эхлэх юм байна. Изриалийн батлан хамгаалах салбарт өгч байгаа АНУ-ын тусламжын хэмжээ өнгөрсөн 10 жилийнхтэй харьцуулах юм бол бараг 6 тэрбум доллараар нэмэгдэж байна. Санамж бичгийн дагуу Изриалийн тал америкийн өгч байгаа мөнгөний 26,3 хувийг үндэсний компаниуддаа зарцуулж харин үлдсэн хэсгийг нь Америкад үйлдвэрлэсэн цэргийн тоног төхөөрөмж худалдан авхад зориулах ёстой юм байна.
Лид10. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушын ихэр охидын нэг Женни Буш тун удахгүй хуримаа хийх гэж байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн ирээдүйн хүргэн нь Генри Хайгер гэдэг бөгөөд америкийн нэгдсэн улсын боловсролын сайдын орлогчын хүү юм байна. Генри Хайгер Техасын их сургуулийн дүүргэж нэг жил гаран Вашигтон хотын нэг сургуульд багшаар ажиллажээ. Дараа нь сайн дураараа хүмүүнлэгийн ажилд оролцож байсан гэнэ. Бас 5 жилийн турш цагаан ордонд туслахаар ажилласан юм байна. Өнгөрсөн лхагва гаригт Генри Хайгер, Женни Буш нар сүй тавьсан юм байна. Гэвч энэ тухай цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр л албан ёсоор мэдэгдсэн байна. Хосууд хэзээ хурим хийх нь одоогоор тодорхой биш байгаа юм байна.
Лид11 Домогт дуучин Элвис Прэслэй таалал төгссөнөөс хойш гучин жил өнгөрсөн юм. Алдарт дуучны үнэнч шүтэн бишрэгчид нь өчигдөр Элвис Преслэйгийн төрлөх хотод хүндэтгэлийн арга хэмжээг зохио байгуулжээ.
Дүрс: Элвис Преслэйгийн таалал төгссөний гучин жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, АНУын Грэйсланд хотын Мемпис дэхь түүний гэрт нь болсон юм. Элвис Преслэй нь, 1977 оны 4р сарын 16нд 42 насандаа зүрхний өвчнөөр таалал төгссөн билээ. Өчигдөр өглөөний 7н цаг 30 мунитанд домогт дуучны зургийн өмнө хүмүүс цугларч лаа өргөн хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа Элвис Прэслэйгийн концертыг дэлгэцэнд тавьж шүтэн бишрэгч нарт нь толилуулсан байна. Домогт дуучны дурсгалыг хүндэтгэхээр дэлхийн өнцөг булан бүрээс 75000 шүтэн бишрэгчид нь Элвис Преслэйгийн төрлөх хотод нь хүрэлцэн ирсэн юм. Хэдийгээр өчигдөр цэльсийн 38 градус хүртэл халж байсан ч хайртай дуучныхаа дурсгалыг хүндэтгэх гэсэн шүтэн бишрэгчид нь халууныг үл хайхран дуулж бүжиглэсэн юм. Харамсалтай нь тус халууны үеэр гурван хүний зүрх хаагджээ. Элвис Преслэйгийн дурсгалын хүндэтгэх үйл ажиллагаанууд энэ долоо хоногт дуусах бөгөөд өнөөдөр Элвис Преслэйг хэн сайн дуурайх вэ сэдэвт уралдаант тэмцээн болох гэнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шүтэн бишрэгчид нь тус тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байгаа ба тэмцээнд төрүүлсэн ялагчид 5000 долларын шагналыг бэлнээр гардуулж харин үлдсэн 5000 долларын чекээр Грэйсландад зугаацан өнгөрөөх эрхийг өгөх юм. Элвис Преслэйгийн төрлөх хот Грэйсланд нь жуулчдын очих дуртай газруудын нэг бөгөөд Элвис Прэслэйгийн гэр музейг үзэх гэж жилд 600 000 гаруй жуулчид ирдэг гэнэ.
Энэ өдөр
1926 оны энэ өдөр Хятадын төрийн зүтгэлтэн Зян Зэ Мин мэндэлж байжээ. 2002 оны 11 сард тэр хятадын коммунист намын өндөр албан тушаалаасаа буусан ч өнөөг хүртэл хятадын гадаад болон дотоод бодлогод жинтэй нөлөө үзүүлсэн хэвээр байгаа юм.
1943 оны энэ өдр Америкийн кино жүжигчин Роберт ДЕ НИРО мэндэлсэн байна.
1977 оны энэ өдөр Францын хөлбөмбөгчин 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Францын хөлбөмбөгийн шигшээ, Английн “Арсенал”багийн довтлогч Тьерри Анри мэндэлсэн байна.
1896 оны энэ өдөр авто замын хамгийн анхны осол английн Суррей гүнлэгийн Кройдон хотод болж Брижит Дрисколл гэдэг эмэгтэй нас барж байжээ.
1945 оны энэ өдөр Бүгд Найрамдпах Индонез улс тусгаар тогтносон байна.
1964 оны энэ өдөр Брюс Ли Линде Кэдуэлл гэдэг бүсгүйтэй гэрлэжээ.
1974 оны энэ өдөр Гавана хотод сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болж байжээ.
1998 оны энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон Моника Левискийтэй ямар харьцаатай байсан талаараа мэдүүлэг өгч байжээ.

No comments: