2007-08-05

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-07-30

Лид1.Их Британий ерөнхий сайдын албан тушаалд томилогдоод удаагүй байгаа Гордон Браун АНУ-д албан ёсны айчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Их Британи, АНУ сүүлийн үед олон салбарт нягт хамтран ажиллаж байгаа ч хоёр орны хоорондын хамтын ажиллагааны шинэ чиг шугамыг томъёолох болно гэж ажиглагчид үзэж байна.

Би Би Си телевизийн улс төрийн тоймч Робинсоны үзэж байгаагаар Английн ерөнхий сайд Гордон Браун тун ярвигтай нөхцөл байдалд АНУ-д айчлал хийж байгаа юм байна. Яагаад гэвэл Гордон Браун одоо америкийн засаг захиргаатай сайн харилцаагаа хэвээр хадгалахаас гадна жирийн англичууд, сонгогчиддоо өмнөх ерөнхий сайд Тони Блэрээс арай өөр байдлаар Америктай харилцах болно гэдгээ нотлох ёстой болоод байна. Британтий засгийн газрын зарим гишүүд ехөнхий сайддаа хандан атлантын далай руу биш, харин Европын орнууд руу хандаж идэвхитэй бодлого явуулахыг уриалж байсан юм. Гордон Браун Америк руу явахаасаа өмнө Их Британи, Америкийн хоорондын онцгой харилцааг дэмждэг гэдгээ илэрхийлээд үнэт зүйлсийн үнэлэмж адилхан тул хоёр орны хув заяаг холбож өгдөг юм. АНУ-тай нягт хэлхээ холбоотой байх нь Их Британий үндэсний эрх ашигт нийцнэ. Олон улсын алан хядлагатай хийж байгаа тэмцэлийн манлайд АНУ байгаад дэлхий даяараа талархах хэрэгтэй гэж Гордон Браун онцлон тэмдэглэсэн байна. Жорж Буш, Гордон Браун нар ням гаригийн орой америкийн ерөнхийлөгчийн Кэмп Дэвид дэхь өргөөнд уулзаж, оройн зоог барьжээ. Харин өнөөдөр Их Британий ерөнхий сайд АНУ-ын сенатын болон конгрессын танхимын дарга нартай уулзах юм байна. Дэвид Кэмп дэхь өргөөнд болсон уулзалтад Их Британий гадаад хэргийн сайд Дэвид Милибанд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондализка Райс нар байлцжээ. Жорж Буш, Гордон Браун нарын яриа хэлэлцээрийн гол сэдэв нь Афганистан, Иракын асуудал, Ойрхи Дорнодын хямрал, хүмүүнлэгийн сүйрэл болоод байгаа Суданы Дарфур мужын байдал, тусгаар улс болохоор зүтгэж байгаа Косовогийн хязгаарын ирээдүйн статусын тухай байлаа. Бас дэлхийн цаг агаарын өөрчлөлт, олон улсын худалдааны асуудлаар ч бас тэд ярилцсан байна.

Лид2. Ням гаригт болсон Японы парламентын дээд танхимын сонгуульд одоогийн ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлдэг “Либерал Ардчилсан нам” ялагдал хүлээжээ.

Хэрэв нам нь сонгуульд ялагдах юм бол ерөний сайд нь албан тушаалаасаа огцорох үзэгдэл Японд бараг уламжлал болсон юм. Гэвч Шинзо Абэ ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаагаа хэлжээ. Өнгөрсөн няя гаригт Японы парламентын дээд танхимын 242 мандатын тэн хагасыг нь сонгосон юм. Энэ жил 52 настай Шинзо Абэгийн тэргүүлдэг Либерал Ардчилсан нам сонгуулийн өмнө Японы парламентын дээд танхимд 132 суудал эзэлж байсан юм. Тус намынхан олонхи болохын тулд наад зах нь 64 мандат авах ёстой байлаа. Гэвч өнөөдөр өглөө сонгуулийн дүн гарахад Либерал Ардчилсан нам ердөө 43 суудал авчээ. Өнгөрсөн оны 9 сард Жюничири Коизуми албан тушаалаасаа огцорч Шинзо Абэ японы ерөнхий сайд болсон юм. Тэтгэвэр, тэтгэмжийн шинэчлэлийг амжилтгүй хийж, засгийн газрынх нь нэр хүнд унасан энэ нөхцөлд Шинзо Абэгийн тэргүүлдэг Либерал Ардчилсан нам парламентын дээд танхимын сонгуульд ялалт байгуулж чадахгүй гэж ажиглагчид урьдчилан таамаглаж байсан нь ийнхүү биелэлээ оллоо. Тэтгэвэр тэтгэмж авдаг хүмүүсийн тухай мэдээллийг алдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөний дараа Японы засгийн газрын нэр хүнд огцом унасан юм.

Сонгуульд олонхи болж чадсан Японы Ардчилсан намын дарга Итиро Озава өөрийгөө дэмжигчдэд хандан хэрэв Шинзо Абэгийн нам сонгуульд ялах юм бол Японы ардчилсан нам дахиж сэргэхгүй гэж хэлж байсан юм. Харин өнөөдөр Японы ардчилсан намынхан ялалтандаа сэтгэл хангалуун байна.

Лид3. Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Иракын баг амжилттай оролцож, алтан медаль, азийн цомын эзэн болсны дараа олон мянган иракчууд гудамжинд гарч ялалтаа тэмдэглэсэн байна. Иракын засгийн газар жирийн иргэд галт зэвсэг хэрэглэхийг хориглосон боловч иракчууд агаарт хий буудаж байжээ.

Индонез улсад болсон Азийн аваргын төлөөх шувтаргын тоглолтод Иракын хөлбөмбөгийн баг Саудын Арабын багийг нэг тэгийн харьцаагаар хожсон юм. Иракын баг Азийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсны дараа Иракын засгийн газар улс орон даяраа харуул хамгаалалтыг чангатгасан юм. Учир нь сэтгэлийн хөөрөлдөө автаж баярлаж хөөрсөн хөл бөмбөгийн хорхойтонууд алан хядагчидын халдлагын бай болох вий гэж Иракын эргх баригчид, олон үндэстний цэргийн багийн командлал болгоомжилжээ. Өчигдөр Багдад хотод автомашин, мотоцикл, унадаг дугуй, түрдэг тэрэг гэх мэт бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглосон байжээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн даваа гаригийн өглөөний 6 цагаас сэргэсэн байнэ. Иракын хөл бөмбөгийн багт суннит, шийт, курд үндэстэнүүд багтсан байсан нь өөр хоорондоо хагаралдсан Иракчуудыг хэсэг хугацаанд ч гэсэн нэгдмэл болгож чаджээ. Иракын баг тамирчид эхэлээд австрали, дараа нь өнгөрсөн жилийн аварага Өмнөд Солнгосын шигшээг хожсон нь спортын ертөнцөд жинэхэнэ дуулиан тарьсан юм. Иракын тамирчид ялалт байгуулах бүрд Иракт хүмүүс олноороо цугларч баяраа тэмдэглэж байсан. Чоно борооноор гэдгийн үлгэрээр баярт үйл явдал болж байхад Багдадын хоёр ч дүүрэгт дэлбэрэлт болж нийтдээ 50 хүн амь насаа алдсан юм. Одоо ч Багдалд хотод хөлбөмбөгийн ялалтын баяр үргэлжилсээр байна. Багдадын дэлгүүрүүдийн спортын барааны тасагаас спортын хувцас хэрэглэл, бас Иракын төрийн далбаа эрэлт ихтэй байгаа юм байна. Хүмүүс зурагт үзэхийн тулд цахилгаан үүсгүүр ч нөөцөлж авчээ.

Лид4. Хойд туйлд хүрч хойд мөсөн далайн ероолд шинжилгээ судалгааны ажил хийх зорилготой байгаа оросын “Академик Федеров” болон мөс хагалагч усан онгоц Оросын хамгийн хойд хэсгийн Франц Иосифийн аралд орчимд туршилтын шумбалтыг хийсэн байна. Академик Федеров хөлөг онгоцноос усанд шумбах тусгай бүхээгийг 1,3 км гүн рүү буулгажээ. Энэ нь Хойд Туйлд хүрэхийн өмнөх нэг ёсны туршилт болсон юм байна. Оросын судалгааны баг Хойд туйлд хүрч, Хойд мөсөн далайн ероолд судалгааны ажил хийх юм.Тэд Хойд Мөсөн далайн бүс нутаг нь нь Оросын газар нутгйин нэг хэсэг гэдгийг нотлох зорилоготой байгаа. Хэрэв тэд үүнийг нот лох юм бол Хойд Мөсөн далайн ероолд байгаа газрын тос, байгалийн хий гээд асар их байгалийн баялагийг эзэмших эрхэй болох юм. Эрдэмтэдийн багийг Төрийн Думын гишүүн, Тuiл судлаач Артур Чилингаров, Оросын шинжлэх ухааны академийн далайн судлалын хүрээлэнгийн академич Анатлий Сагалевич нар тэргүүлж байгаа юм.

Эр. Ирэх өдрүүдэд бид хэний ч өмнө нь хийж байгаагүй хүнд хэцүү, эрсдэлтэй ажлыг бид гүйцэтгэх гэж байна

Гэж Чилингаров хэлж байна. Оросын шумбагч бүхээг 6000 метрийн гүнд л орох боломжтойгоор зохион бүтээгдсэн боловч үүнээс өмнө 2000 метрийн гүнээс илүү усан доор ажиллаж байгаагүй юм байна. Хэрэв хойд мөсөн далайн ероолд хүрнэ гэвэл шумбагч бүхээгийг 4700 метрийн гүнд оруулах юм байна. Сүүлийн үед хойд мөсөн далай, хойд туйлн байгалийн баялагийг хэн эзэмших эрхтэй вэ гэдэг асуудлаар олн улсын түвшинд маргаан дэгдээд байгаа юм. Хойд мөсөн далайг эзэшихийг АНУ ч мөрөөдөж байгаа юм. Олон улсын тэнгисийн эр зүйн тухай баримт бичигт аливаа улс орон эргээсээ 200 миль газрыг л эзэмших эрхтэй байдаг юм. Зарим нэг онцгой тохиолдолд энэ зайг нэмдэг. Өөрийн эзэмшилийн усан хилийг нэмэгдүүлэхийн тулд тухайн улс газар зүй, экологийн судалгаа хийж, эх газрынхтай нь адилхан гэсэн нотолгоо гаргаж НҮБ-д өгөх ёстой байдаг юм. Одоогийн байдлаар хойд туйл дэлхийн аль ч орны эзэмшил биш, олон улсын гэсэн статустай байдаг юм.

Лид5. Их Британий црг жавхлант хатан хаан 2-р Елизаветагийн ая хүү Питер Филлипс гэрлэх гэж байгаа талаар Букингемийн ордоны хэвлэлийн албан мэдээлсэн байна.

Юитер Филлипс хэдний өдөр хуримаа хийх гэж байгаа нь одоогоор тодорхой биш байгаа юм. Герцог Филлипс, хатан хаан Елизаьета нарын охин гүнж Эннийгийг цорын ганц хүү Питер Филлипс энэ жил 29 настай. Тэр энэ жил 31 настай Отом Кейлли гэдэг Канад гаралтай, менежментын зөвлөхөөр ажиладаг бүсгүйтэй хувь заяагаа холбох гэж байгаа юм байна. Залуу хосууд Монреал хотод одоогоос 4 жилийн өмнө болсон “Гран При Канада” спортын тэмцээний үеэр танилцжээ. Тэр үед хатан хааны ач хүү Питер Филлипс “Формула-1” ийн “Уильмс багийн менежерээр ажиллаж байжээ. Үүний дараа Отом Келли Их Британи улсад ирж амьдар болжээ. Сүүлийн нэг жил тэд Глостершир гүнлэгийн Кэткомб дүүрэгт амьдарчээ. Оттом язгууртан биш, эгэл жирийн гаралтай тул тэдний гэрлэлтийг зөвшөөрөхгүй гэж ажиглагчид таамаглаж байсан юм.

Питер Филлипс мэндлэхдээ угсаа залгамжлах хүмүүсийн 5-р нэр нь бичигдэж байжээ. Харин одоо тэр ямар нэгэн хэргэм зэрэггүй, албан ёсоор хүлээсэн үүрэг, эрх ямбагүй. Гэхдээ хатан хааны гэр бүлтэй хамт олон нийтийн өмнө тогтмол үзэгддэг байна.

Лид6. Харин Их Британий угсаа залгамжлах хан хүү Принц гэрлэх гэж яарахгүй байгаа бололтой. Хан хүү Принц английн өмнөд хэсгийн Хайлендс паркт зохиогдож байгаа саутын хөдөлгөөний цугларалтад оролцжээ.

Социалист дэглэмтэй байсан орнуудын пионерийн байгуулагыг санагдуулдаг Скаутын хөдөлгөөнийг 1907 онд Роберт Бален Пауэлл үүсгэн байгуулсан юм. Английн Хайлендс паркт болж байгаа скаутын цугларалтад дэлхийн 160 орноос ирсэн 40 мянган өсвөр насны хүүхдүүд оролцож байна. Дэлхийн Скаутын байгуулага 1920 оноос хойш 4 жилд нэг удаа цугларалт зохиодог бөгөөд энэ дуаа 21 дэх удаагийн энэ цугларалт нь болж байна. Хамгийн анхны Скаутын цугларалт английн Дорсет гүнлэгт болж байжээ. Хан хүү Принц скаут биш боловч 12 хоног үргэлжилэх энэ удаагийн цугларалтад түүнийг урьжээ. Одоо дэлхийн улс төр, эдийн засаг, нийгэм, урлаг соёлын амьдралд жинтэй хувь нэмэр оруулж байгаа олон хүн хүүхэд ахуй насандаа скаутын байгуулагын гишүүн байжээ. Жишээ нь АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш, кино найруулагч Стивен Спилберг, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, ерөнхийлөгч асан Джон Кеннеди,дуучин Пол Маккартни, Ойрхи Дорнодын энхийн элч Тони Блэр нар бүгдээрээ скаут байжээ. Өнгөрсөн онд Их Британи улсад явуулсан судалгаагаар багадаа скаут байсан хүн насанд хүрсэн хойноо илүү амжилтанд хүрч чадсан байна гэдэг нь нотлогдсон юм байна.

Товч

1. ОХУын онц байдлын яамны тусгай тоноглогдсон онгоц Черногорт хүрч ирлээ. Энэ энэ онгоц Черногорийн бүс нутагт дүрэлзэж байгаа ойн түймрийг унтраахад ажилд оролцох юм. Ил 76 онгоц нь нэг удаа 42 тонн усыг сорж, ойн түймэр гарч байгаа газар руу шүрших төхөөрөмжтэй энэ төрлийн дэлхийн хамгийн том онгоц юм. Усаар бөмбөгдөгч гэж нэрлэгддэг энэ онгоц өндөр уулын бүсэд асаж байгаа ойн түймрийг унтраах юм. Одоо Черногорийн Тарак, Дрек голуудын ай сав орчимд 100 наст шилмүүст ойд түймэр асаж байгаа юм. Гал түймэр одоо Черногорийн Дурнитер үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дөхж байгаа гэнэ. Ойрын хэд хоногт Черногорт хур тунадас орохгүй гэж цаг агаарын урьдчилсан мэдээнд дурьжээ. Черногорт өдөр сүүдэртэй газар 40 хэмийн халуун байгаа юм байна.

2. Италийн Генуя хотод дарвуулт завиний аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрчээ. Энэ жилийн уралдаанд 40 орчим дарвуулт завь оролцжээ. Петербургийн тэнгисийн академийн баг ОХУ-ыг төлөөлөн тэмцээнд оролцжээ. Дарвуулт завьнууд Аликанта усан боомтоос хөдөлж Испаний эрэг дагуу яваад 25 хоногийн дараа Генуя хотод барианд оржээ. Генуя хотын боомтод хүрэлцэн ирээд байгаа бүх дарвуулт завин дээр тус хотын иргэд гарч үзэж болох юм байна.

3. Ингушетийн Магас, Малгобек хотуудад дэлбэрэлт болсон байна. Гэмт этгээдүүд эхлээд Малгобек хотын төвд явж байсан цагдаагийн машин руу гранат шидсэн байна. Дэлбэрэлтийн үеэр цагдаагийн нэг ажилтан хүндээр шархадсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэжээ. Малгобекийн хууль сахиулах байгуулагынхан цагдаагийн машин руу гранат шидсэн хүнийг хайж байна. Үүний дараа Магаст хүчтэй дэлбэрэлтийн чимэээ сонсогдсон байна. Чухам хотын аль хэсэгт дэлбэрэлт болсныг цагдаа нар хэлж мэдэхгүй байна.

Лид11 Балбын вант улсад их хэмжээний бороо орж хөрсний гулгалт үүсэжээ. Үүний улмаас наад зах нь 18 хүн нас барсан байна. Ассошиэйтэд пресс агентлагийн уламжилж байгаагаар олон арван мянган хүн орох оронгүй болжээ.

Үүнээс өмнө тус улсын нийслэлг Катмандугаас 300 км алсад байдаг Гулми мужын Харса хотод хөрсний нуралт болох үеэр 7 хүн амь үрэгджээ. Бас Балбын баруун өмнөд мужид 11 хүн үерийнэ усанд живж нас баржээ. Борооны улирал эхэлсэнээс хойш Балбын вант улсад 68 хүн нас нөгчөөд байна. Балбын вант улсад харилцаа холбоо муу хөгжсөн нь байгалийн гамшигийн тухай мэдээлэл цаг алдаж ирж байна гэж Балбын дотоод хэргийн сайд хэвлэлийнхэнд мэдэгджээ. Үер болсон бүс нутгийн иргэдийг хоол хүнс, эмийн тариагаар хангах шаардлагатай болоод байгаа юм байна.

Лид7 Их Британий Умард Ирландын нэгдсэн вант улсад өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилсэн үерийн хохиролыг арилгах ажил одоо явагдаж байна. Аврах албаныхан үерийн үеэр нас барсан хүний тоо нэмэгдэж 3 боллоо гэж албан ёсоор зарлажээ. 7 сарын 21 нд Глоштершир гүнлэгийн нутаг дэвсгэрээс ор сураггүй алга болсон

19 настай Митчел Тэйлор гэдэг залуугийн цогцосыг олжээ. Хамгий сүүлйи удаа түүнийг ажлаа тараад гэр рүүгээ явж байхыг танилууд харжээ. Митчел Тэйлоры нас барсан нөхцөл байдал одоогоор тодолрхойгшүй байгаа юм. 7 сарын 21 нд үерийн усны хэмжээ хамгийн өндөр түвшинд хүрээд байсан юм. Глостершир гүнлэг үерт хамгийн. Ихээр хохирол амссан юм. Зөвхөн 5 сараас 6 сарын хооронд Их Британи даяар 1776 оноос хойш хамгийн их хэмжээний хур тунадас буусан гэж цаг уурын албанаас мэдээлсэн байна. Зарим газар бүтэн сар ордог хур тунадасны хэмжээтэй тэнцэхүйц бороо орж байжээ. Их Британий эрх баригчид Олон улсын улаан загалмайн нийгэмлэг иргэдэд ундны ус түгээх ажлыг зохион байгуулж байна. Бас англи даяар үерт нэрвэгдсэн хүмүүст туслах зорилгоор хандив цуглуулж эхлжээ. Энэ зун болсон үерийн улмаас Их Британий эдийн засагт 5 тэрбум еврогийн хохихрол учиржээ. Их Британий ус дамжуулах шугам хоолой ч үерийн үеэр нэлээн эвдэрчээ. Их Британий усны шугам хоолойг одоогоос 150 аас 200 жилийн өмнө хийсэн юм байна. Иймд шугам хоолойг шинэчлэх шаардлага тулгарч байна. Үерийн дараа бохирдсон гудамж талбайл цэвэрлэх, ариутгаж эхэлжээ. Халдваөрт өвчин тархах эрсдэл их байгааг эрүүл мэндийн яам анхааруулжээ.

Лид10.ОХУ ын Москва хотын Домодедово нисэх буудлаас хөөрсөн ачааны Ан-12 онгоц осолджээ. Нисэх багийн гишүүд бүгд амь үрэгджээ.

Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагйүн улмаас хоёр ба түүнээс дээш тооны хүний амь нас үрэгдсэн гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна. Ан 12 ачааны онгоц Домодедоюо нисэх буудлаас хөөрсөнөөсөө хойш ердөө 4 минутын дараа ойн гүнд оршуулгын газраас холгүй унажээ. Нисэх багийн долоон гишүүн бүгд амь үрэгджээ. Агаарын тээврийн Атран компанид харъкяалагддаг энэ онгоцоор Братск хот руу 9 тонн ачаа хүргэх ёстой байсан юм байна. Ослын шалтгааныг тогтоох тусгай хороо онгоцны сүйрэлд хүргэсэн байж болох бүх хувилбарыг судлах болно гэж мэдэгджээ. Ням гаригт осолдсон ачааны АН 12 онгоуцыг 1964 онд үйлдвэрлэсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь энэ оны 11 сард дуусаж байжээ. АН 12 онгоцны эки\пажынхан туршлагатай нисэгчид байсан гэж Атран агаарын тээврийн компани мэдэгдээд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлнэ гэж амалсан байна.

Лид10. Евродп тивд Зөвлөлтийн цэргирйн дурсгалыг хүндэтгэх хөшөө нэгээр нэмэгджээ. Словакийн Братислав хотод дэлхийн 2 р дайнд оролцсон Зөвлөлтийн цэргүүдин гэгээн дурсгалыг хүндэтгэсэн гэрэлт хөшөөг босгожээ.

Гэрэлт хөшөө босгох санаачлагыг Братислав хотын түүхийн злубын гишүүд гаргаж, өөрсдийн хөрөнгөөр хөшөаө бариулжээ. Хөшөөний нээлтийн ажиллагаа Братислав хотыг хамгаалах тулалдааны сэргээн үзүүлсэн үзүүлэх тоглолттой давхцажээ.

Эр. Бид Дэлхийн 2 р дайны үеийн түүхийг сонирхож, тухайн үел хотыг хамгаалахаар амь биеэ хайрлахгүй тулалдсан цэргүүд ямархуу нөхцөлд байсныг мэдрэх гэж өнөөдрийн үзүүлбэрийг хийж байгаа юм.

Дэлхийн 2 р дайны үед Зөвлөлтийн цэргүүд, нутгийн партинзануудтай хамт Брастилав хотыг хамгаалж германы цэргүүдийн давшилтад амжилттай няцаалт өгч байсан юм. Европын орнуудаас Словак улс Зөвлөлтийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө, цогцуолбор, Зөвлөлтийн цэргүүдийн оршуулгын газрын тоогоор тэргүүлдэг байна. Словакчууд түүхийг гуйвуулахгүйгээр хойч үедээ ойлгуулахын тулд хөшөө дурсгалаа надигнаж тордож, анхаарал тавьдаг байна.

Лид11. Санкт Пеотербуг хотын Дворцын талбайд английн Роллинг Стоунз хамтлаг уран бүтээлийн тоглотоо хийжээ.

Хамтлагийн тоглолт орон нутгийн цагаар 21 цаг 30 минутад эхэлж гурван цаг үргэлжилжээ. Роллинг Стоунз хамтлаг уг нь хоёр цагийн тоглолт хийх төлөвлөгөөтэй байсан ч тоглолтынхоо цагийг сунгажээ. Тэд хуучны хит болсон дуунаасаа дуулжээ. Ролинг Стоунз хамтлагийн 50 мянга_ ширхэг тасалбар борлоглдсон юм байна. Үзэгчидийн дунд Оросын ерөнхий сайдын нэгдүгээр орлргч Сергей Иванов ч байжээ.Тоглолтын дараа шгалын наадам, ёслолын буудлага болжээ. Орос Ихр Британий дипломат харилцаа муудсан ч урлаг соёлын хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж байгаагийн нэг жишээ энэ юм.

ЭНЭ ӨДӨР

1863 энэ өдөр Америкийн авто машины үйлдэврийн эзэн Генри Форд мэндэлж байжээ.

1889 оны энэ өдөр телевизийн нэвтрүүлэг дамжуулах онолыг үндэслэгч оросын эрдэмтэн Владимир Кузьмич ЗВОРЫКИН төржээ. Тэр Санкт Петербург, Паис хотод дээд боловсрол эзэмшиж байжээ. Тэр 1919 онд АНУ руу цагаачлан улмаар 1924 онд АНУ ын иргэн болсон юм.

1729 оны энэ өдөр АНУ ын Мэрилэнд мужид Балтимор хотын шав тавигдаж байжээ.

1838 оны энэ өдөр Лондон хотод бороо орох үеэр тэнгэрээс олон мянган мэлхий унаж байжээ.

1932 Лос Анжелорс хотод зуны олимпын 10 р наадам нээлтээ хийж байжээ. 1984 оны энэ өдөр америкийн ЭН БИ СИ телевиз Санта Барбара олон ангит киног үзүүлж эхэлжээ.

No comments: