2007-07-29

Дэлхийн мэдээ 2007-07-28

Лид1. Өнгөрсөн долоо хоногт Талибчуудад барьцаалагдсан Өмнөд Солонгосын иргэд амьд байгаа гэж Ройтер агентлаг уламжилсан байна. Тэд амьд эрүүл тунх байгаа гэж Ройтер агентлагаас цацсан мэдээлэлд дурьджээ.

Афганистанд байгаа 200 цэргийн албан хаагчаа эргүүлэн татахгүй бол пүрэв гаригийн шөнө барьцаалагдсан бүх хүний амь насыг хорооно гэж Талибан хөдөлгөөнийхөн заналхийлж байсан юм. Зэвсэгт бүлэглэлийнхэн анх барьцаалагдсан 23 хүний нэгнийх нь амийг хороосон юм. Тэдний тулган шаардсан хугацаа аль хэдийнэ дуусан. Гэсэн ч Ройтер агентлагаас тараасан энэхүү мэдээлэл нь бага ч боүлов найдвар төрүүлж байна гэж Солонгосын тал мэдэгджээ.

Лид2.Ингушетийн Мангас хотдахь ерөнхийлөгчийн өргөө, Холбооны Аюулгүй Байдлын газрын барилга руу гэмт этгээдүүд гал нээх үеэр хэд хэдэн хүн шархдаж байна.

Риа Новости агентлагийн уламжилж байгаагаар шархадсан хүмүүсийн дотор Холбооны Аюулгүй Байдлын газрын ажилтнууд, тухайн өдөр хамгаалалтад гарч байсан цэргийн албан хаагчид ч бий гэнэ. Баасан гарагийн орой москвагийн цагаар 22 цаг 30 минутад гранатомет, автомат буугаар зэвсэглэсэн хэн болох нь үл мэдэгдэх хүмүүс Ерөнхийлөгчийн өргөө, Холбооны Аюулгүй байдлын газарын барилга руу хагас цагийн турш гал нээсэн юм байна. Дараа тэд ой руу орж ул мөрөө баллажээ. Одоо хэрги йн газар тусгай албаны отряд ажиллаж байна.

Лид3. Өчигдөр америкийн сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс зарласан хэвлэлийн бага хурал дээр америкийн сансрын нисэгчид гарааны өмнө согтууруулах ундаа хэрэглэдэг байсаныг хүлээн зөвшөөрсөн байна.

Халамцуу байхдаа сансарт ниссэн хоёр чтохиолдол гарч байжээ. Сансрын нисэгч Лиза Новак эр нөхрөө хардаж хүн барьцаалах гэж завдаж байсны дараа Америкийн Сансрын Уудмыг шинжлэн судлах төв ес зүйн тусгай хороо байгуулсан юм. Энэ хорооны дарга сансарт согтуугаар ниссэн хоёр нисэгчийн нэрийг сэтгүүлчдэд хэлээгүй байна.

Эм. Одоо бид ес зүйн хорооны илтгэлийг анхааралтай судлаж байна. Сансрын нисэгчид үнэхээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нисёсэн бол хату арга хэмжээ авах болно.

Оросын “Союз” сансрын хөлөгт нэг удаа америкийн сансрын нисэгч согтуу байхдаа нисэж, дэлхийн тойрог замд ажиллаж байгаа олон улсын сансрын станцид хүрч байсныг оросын тал нотолж байна. Бид сансарт нисэх гэж байгаа багийн эрүүл мэндэд тавих хяналтаа улам чангатгах болно гэж НАСА ийн мэргэжилтнүүд амалсан байна.

Лид4. Пакистаны нийслэл хотод болсон халдлагад өртөж амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Тус улсын дотоод хэргийн яамны мэдээлнээр нас барсан хүний тоо 31 д хүрч, 60 орчим хүн шархадсан байна.

Эр. Алан хядагчын гол бай нь цагдаа нар байжээ. Улаан сүмд хүрэх замыг хянаж байсан цагдаагийн постын дэргэд тэсрэх бөмбөгөө ажиллагаанд оруулсан юм.

Алан хядагч аль боох олон хүнийаминд хүрэхийг санаархаж байсан байна. Улаан сүмийн гадна олон арван цагдаа нар эргүүл хийж байжээ.Дэлбэрэлт болохоос өмнө Улаан сүмийн гадна хэт үндсэрхэг үзэлтнүүд хуулдь бус жагсаал зохион байгуулсан юм. Цагдаа нар жагсагчидын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэж тараасны дараа сүмийн эргэн тойрныг хяналтандаа аваад байсан юм.

Эм. Одоо бид

Лид5 Ирэх наймдугаар сард ОХУ д Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын гишүүн орнуудын цэргийн хээрийн сургууль болох гэж байна. Энэ жилийн цэргийн хээрийн сургуулилт Челябинск сужид болох юм байна.

Цэргийн хээрийн сургуулилтад оролцох хятадын ардын чөлөөлөх армийн цэргүүдийн түрүүч ОХУ д ирсэн байна. Энхийн элч 2007 цэргийн хээрийн сургуулилт албан ёсоор эхэлээгүй байгаа ч цэргүүд бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Наймдугаар сарын 17 нд Шанхайн Хамтын ажиллагааны байгуулагын гишүүн 6 орны төрийн тэргүүн нар Чебаркон цэргийн баазад хүрэлцэн ирж хээрийн сургуулилтийн явцтай танилцах юм. Шанхайн Хамтын ажиллагааны байгуулагын цэргийн хээрийн сургуулилтад Орос, Хятад, Киргиз, Узбекистан, Таджикстан, Казахстаны зэвсэгт хүчнийхэн оролцоно.

Эр. Бид одоогийн байдлаар штабын командын бэлтгэл ажлыг хангаж дуусаад байна. Цэргийн хээрийн сургуулилтийн арга, даалгаварыг боловсруулсан.

Энэ жилийн цэргийн хээрийн сургуулилтийн зохиол нь алан хядагчидын хяналтаа тогтоосон хүн ам олноороо сууришсан жижиг гацааг чөлөөлөх байдлаар хийгджээ. Цэргийн хээрийн сургуульд оролцох гадаадын орны зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнүүд ОХУ ыг зорьж эх орноосоо хөдөлсөн гэдгээ мэдэгджээ. Цэргийн хээрийн сургуулилтад нийтдээ таван мянган хүн оролцох юм байна. Энхийн элч 2007 цэргийн хээрийн сургуулилтад хятадын ардын чөлөөлөх арми, Оросын цэргийн албан хаагчид гол үүрэг гүйцэтгэх юм байна. Иймд цэргийн хээрийн сургуулилтийн үед хэрэглэх үг хэллэг, яриа, албан бичгийг орос хятад хэлээр давхар орчуулж байх гэнэ. Орос Хятад цэргүүдийн хооронд хэл амаа ойлгохгүйгээс үл ойлголцох байдал үүсэхгүй. Учир нь цэргийн хээрийн сургуулилтийн үед орос, хятадын талаас олон зуун орчуулагч ажиллах юм байна. Офицерууд төрөлх хэлээрээ цэргүүддээ тушаал өгч, үүнийг нь орчуулагч нар хэлмэрчилнэ.

Лид6 Зүүн өмнөд Европт дүрэлзэж байгаа ой хээрийн түймэр улам бүр газар авсаар байна. Косовогийн хязгаарт асаж байгаа түймэрийг нутгийн иргэд, гал унтраагчид цурманд оруулж хүчрэхгүй байгаа тул Умард Атлантын цэргийн эвсэл нисдэг тэрэг хүн хүчний туслалцаа үзүүлэх шийдвэр гаргасан байна.

Косовогийн хязгаарын ойд дүрэлзэж байгаа түймэрийг унтраахад бүх төрлийн техник хэрэгсэл ашиглаж байгаа бөгөөд 100 тонн ус зарцуулжээ. Аагим халуун цаг агаар, салхиний хурд гал түймрийг унтраахад саад болж байгаа байгалийн хүчин зүйл юм. Үүнээс гадна Косовогийн дайны үед минажуулсан талбайд ой хээрийн түймэр дэгдсэн нь гал унтраах ажилд бэрхшээл учруулж байна.

Лид7. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес католик сүм хийдийн гэгээнтэнийг доромжилсондоо хүлцэл өчих болно гэж амалсан байна. Гондурасын хамба лам Оскар Самар де Диаго, Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес нарын хооронд хүчтэй маргаан болсон юм. Гондурасын хамба лам Венесэлийн ерөнхийлөгчийг дарангуйлагч гэж хэлжээ. өөрийгөө дарангуйлагч гэж хэлүүлсэн Уго Чавес ч уурлаж бухимдахдаа Гондурас ламыг империалистуудын хүүхэлдэй гэж тавласан юм байна. Гондурасын парламент Венесуэлийн ерөнхийлөгчид хандан манай хамба ламаас уучлалт гуйхыг шаардсан бичиг илгээжээ. Хэрэв хамба лам Диаго надад эхэлээд хүлцэл өчих юм бол би түүнээс уучлалт гуйх болно гэж Уго Чавес мэдэгджээ.

Эр. Би Гондурасын ерөнхийлөгч найз руугаа утасдаад хамба ламаас уучлалт хүсэж байгааг минь уламжилж өгөөч гээд хэлэх амархан. Хамгийн гол нь Гондурасын хамба лам Венесуэль орныг дарангуйлагч удирдаж байгаа гэж том андуурч байгаагаа ойлгох хэрэгтэй. Хамба лам өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөх ухаан байгаа гэж найдаж байна. Эрхэмэг хамба лам та манай улсад ирж хүмүүстэй уулзаж, үнэн мөнийг ойлгоорой.

Товч

  1. Америкийн Феникс хотод хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдөж осолдсон байна. Осолдсон нисдэг тэрэгнүүд телевизийн компанид харъяалагддаг юм байна. Сурвалжлагчид гэмт хэрэгтний араас хөөцөлдөж байгаа цагдаа нарыг шууд дамжуулан үзүүлж байжээ. Нисдэг тэрэгний нисэгчид зураг авахад илүү тохиромжтой байрлалд орох гэж байгаад өөр хоорондоо мөргөлджээ. Агаарт мөргөлдсөн нисдэг тэрэг хотын нэгэн цэцэрлэгт хүлээлэнд унаад дэлбэрсэн байна. Энэ ослын үеэр дөрвөн хүн нас баржээ.
  2. Колмубын нийслэл Богото хотод таксиний жолооч нар ажил хаялт зарлаж гудамж, замын хөдөлгөөнийг саатуулжээ. Таксиний жолооч нар Богото хотын гол замуудыг хааж жагсаал зохион байгуулсан байна. Энэ өглөө нийслэл хотын замд олон арван км үргэлжилсэн бөглөрөл үүссэн байна. Олон мянган хүн ажилаасаа хоцорчээ. Богото хотод метро байдаггүй тул бүх хүмүүс автомашин, автобусаар зорчдог байна. Таксиний жолооч нар эрх баригдад хандан аюулгүй байдлыг нь хагаж өгөхийг шаардажэ байна. Таксиний жолооч гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдах, дээрэмдэж тонуулах үзэгдэл байнга гардаг байна.
  3. АНУ д рок н роллын хаан Элвис Преслигийн хүрэл хөшөөг босгожээ. Элвис Пресли 1973 оны 4 сард АНУ д тоглолт хийж байсан бөгөөд түүний энэ тоглолтыг хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхий даяар шууд дамжуулан үзүүлж байжээ. Тухайн үед дэлхийн 40 орны хагас тэрбум хүн цэнхэр дэлгэцээр үзсэн юм байна. Элвис Пресли 1977 оны 8 сарын 7 нд 42 насандаа нас барсан юм. Элвис Преслигийн хөшөөний өмнө тун удахгүй түүнийг шүтэн бишрэгчид нь Элвис Преслиг нас барсан өдөр эмгэнэлийн цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

4. Өнөөдөр Перу улс даяар үндэсний баяраа тэмдэглэж байна. Нийслэл Лима хотын төвд байдаг нэгэн усан оргилуураас пискон гэдэг нэртэй усан үзмийн дарс оргилж байна. Усан үзмийн энэ дарсыг Перугчууд үндэснийхээ бахархалын нэг гэж үздэг юм. Цаг агаар хүйтэн байхад энэ дарс доторыг бүлээцүүлдэг байна. Яг одоо дэлхийн бөмбөрцөгийн нөгөө хагаст, бүр тодруулах юм бол латин америкийн орнуудад өвлийн улирал нь болж байгаа юм. Өнөөдөр Перу улсын өнцөг булан бүрд урлагийн тоглолт, спортын уралдаан тэмцээн зохиогдох юм байна.

Лид8 Их Британий цог жавхлант хатан хаан 2-р Елизаветтагийн өргөөг өнөөдөрөөс эхлэн хоёр сарын турш хүссэн бүхний өмнө үүд хаалгаа нээж байна. Харин энэ үед эрхэмсэг хатан хаан Шотланд руу амрахаар явж байгаа юм. Лондон хотын зочид төдийгүй жирийн англичууд ч Букингемийн ордонд хөл тавьж засал чимэглэл, баялаг түүхтэй нь танилцах боломжтой болох юм.

Хатан хааны ордоны хэвлэлийн албанаас тараасан мэдээлэлд энэ жил Букингемийн ордоныг зочидод нээхдээ хатан хаан 2 р Елизавта, Эдинбургийн герцог Филипп нарын гэрлэсний 60 жилийн ойд зориулсан юм байна.Их Британий хаадын удмаас Хатан хаан 2 р Елизаветта, Эдинбургийн герцог Филлип нар хамтдаа нэгэн жарныг туулсан анхын хосууд юм. Иймд Букингемын ордоны өрөө тасалгаа, танхимуудыг тэртээх 1947 оны 11 р сард болсон хуримын өдрийнх шиг уур амьсгал бүрдүүлж засаж янзалжээ. Их Британий хатан хаан Елизаветта, Грек Даний угсаа залгамжлагчийн гэр бүлийн гишүүн Филлип нарын хайр дурлалын түүх 1930 оноос эхэлсэн юм байна. Филлип Маунтбаттен, Елизаветта Винзор нар 1939 онд Дартмур дахь тэнгисийн цэргийн коллежид хамт очиж анх улаа олны өмнө хамтдаа ил гарчээ. 1947 оны 7 сарын 10 нд тэднийг сүй тавьан тухай алан ёсоор зарласан юм байна. Үүнээс 4 сарын дараа буюу 11 сарын 20 нд Елизаветта,Филлип нар Лондоны Вестминстерт хуримын ёслолоо хийсэн юм. Өнөөдрөөс эхлэн Букингемийн ордонд зочлох хүмүүс тэдний хуоримын тухай баримтат киног үзэж болох юм байна. Бас залуу гэрлэгэдийн хуримлахдаа өмсөж байсан бүх хувцас, гоёл чимэглэл, эд өлгийн зүйлсийг ч дэлгэн харуулах юм байна. Хатан хааны ордоны зочид торгон даашинз,зааны яасан өнгөтэй 4 метрийн урт нөмрөг, 10 мянган ширхэг шүр сувдтай болор зүүлт, хатан хаан Елизаветагийн ээж, эмээ Мэри нарынх нь өмсөж байсан даашинз, сүйт залуу Филлипын ёслолын хүрэм, тухайн үеийн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын эрхэмсэг цог жавхлант эзэн хаан 4 р Георг нарын хувцас эдлэл хэрэглэл ч бас үзэсгэлэнд тавигджээ. Бас хуримын ёслолд уригдсан Энэтхэгийн удирдагч Махатма ганди, Ромын хамба лам 12 р Пий, хятадын лидер Чан Кайши, АНУ ын ерөнхийлөгч Гарри Трумэн гэх мэт нэр хүндтэй зочид юу бэлэглэсэнийг ч бас харах алтан боломж нээгдэж байна. 1992 онд Хатан хааны мэдэлд байдаг Винзорын цайзад гал түймэр гарч их хэмжээний хохирол учирч байсан юм. Гал түймэрт шатсан цайзыг сэргээн засварлах хөрөнгийн эх үүсвэ олохын тулд Букингемийн ордоныг жирийн иргэд, жуулчдад үзүүлж, орлогыг нь Винзорын цайзыг сэргээн засварлахад зориулах болжээ. Борлогдсон тасалбарын орлого нь Винзорын цайзыг засахад зарцуулсан мөнгөний 70 хувийг нөхжээ. 1997 оны 11 сарын 20 нд Хатан хаан Елизавета алтан хуримаа Винзорын цайзад хийж байсан юм. Винзорын цайзыг засварлаж дууссан ч Букингемийн ордоныг олон нийтэд нээлттэй байлгах уламжлал хадгалагдан үлджээ. Букингемийн ордоныг үзэхэд 8 аас 15 фунт стерлингийн тасалбар худалдан авахад л хангалттай. 7 сарын 28 аас 9 сарын 25 хүртэл Их Британий хатан хааны ордон хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй байх болно. Үзэгч танд сонирхуулж хэлэхэд Букингемийн ордон нь 1837 онд Их Британий хааны өргөө болсон юм. 18р зууны үед энэ ордон Букингемийн герцогийн эзэмшил байсан бөгөөд 1761 онд 3р Георг хаан өөрийн хатан Шарлоттдоо зориулан худалдан авч байжээ. Гэвч Шарлотт хатан энд удаан амьдраагүй байна. Харин хатан хаан Виктория Букингемийн ордонд байнга амьдрах болсон Их Британий хамгийн анхны хааны удмын хүн юм байна.

Лид. Одоогоос 50 жилийн өмнө Москва хотод дэлхийн оюутан залуучуудын 6-р их наадам нээлтээ хийж байсан юм. Энэ наадмын үеэр Зөвлөлтийн жирийн иргэдийн ихэнхи нь гадаадын иргэдийн ахуй байдалтай илүү сайн тианилцах боломжтой болсон юм байна. Москва хотоп нэгэн зэрэг 34 мянган

Энэ өдөр

1750 оны энэ өдөр Германы хөгжмийн зохиолч Иоганн Себастьян Бах хорвоогийн мөнх бусыг үзүүлж байжээ.

1868 оны энэ өдөр АНУ ын Үндсэн хуульд 14 дэх ь нэмэлт өөрчлөлт оржээ. Энэ өөрчлөлтөөр АНУ ын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд бүрийг америкийн иргэн гэж үзэх болсон байа.

1951 оны энэ өдөр Дүрвэгсэдийн тухай Женевийн конвенц батлагджээ.

1957 оны энэ өдөр Москва хотод Дэлхийн Оюутан Залуучуудын 6 р их наадам эхэлж 8 сарын 11 хүртэл үргэлжилмсэн байна. Зөвлөлт Холбоот улс энэ наадмыг зохион байгуулахын тулд 2 жилийн турш бэлтгэжээ.

1986 оны энэ өдөр ЗХУ өөрийн цэргүүдээ гаргах шийдвэр гаргасан байна. 1979 оны намар Афганистанд төрийн эргэлт гарсанд Зөвлөлтийн удирдагчид социалист байгуулалаас татгалзсан хэрэг гэж Кремль үзэж цэргүүдээ оруулсан юм. Арав орчим жил үргэлжилсэн Афганистан Оросын дайнд Зөвлөлтийн 620 мянган цэргийн албан хаагч дайчлагдаж байжээ. 1989 оны 2 сарын 14 нд Афганистаны газар нутгаас Зөвлөлтийн хамгийн үүлчийн цэргийн анги гарсан юм.

No comments: