2007-07-22

Дэлхийн мэдээ 2007-07-19

Лид1. Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас

ерөнхийлөгчийн болон парламентын шинэ сонгууль явуулахыг уриалжээ. Тэрээр ойрын үед шинэ сонгууль явуулах тухай зарлигийн төсөл бэлэн болно гэж мэдэгдсэн байна. CCTV

Махмуд Аббас Европын Холбооны гадаад бодлогын координатор Хавьер Саланотой хамтран хийсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгджээ.

Эр. Хуультай эн зэрэгцэх хүчтэй, нийтээр дагаж мөрдөх зарлиг гаргах нь ерөнхийлөгчийн бүрэн эрхэд багтдаг. Би ойрын үед зарлиг гаргах болно. Хэт үндсэрхэг үзэлтэй Хамас бүлэглэл сонгууль явуулах тухай Махмуд Аббасын шинэ саналыг дэмжихгүй байна. Махмуд Аббас ард түмний зөвшөөрөлгүйгээр ямар ч сонгуулт явуулах эрхгүй. Палестины улс төрийн бүх хүчнүүдийн зөвшөөрөлтэйгээр сонгууль явуулах ёстой. Тэр зарлиг гаргасан ч ард түмний дэмжлэгийг хүлээхгүй бол ямар ч хүчгүй цаас гэсэн үг гэж Хамас бүлэглэлийн төлөөлөлгч Сами Абу Зухри хэлжээ. Газын зурваст хяналтаа тогтоогоод байгаа Хамас бүлэглэлийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч гэсэн Махмуд Аббас сонгууль явуулах бодлоо орхихгүй гэдэг байр суурьтай байна. Пүрэв гарагт ойр “дорнодын дөрвөл” гэж нэрлэгдээд байгаа Европын Холбоо, АНУ, Орос, НҮБ-ийн төлөөлөгчид Португальд уулзаж Палестины өөртөө засах орны ирээдүйн талаар ярилцах юм.

Лид. Нью-Йорк хотын Манхэтэн дүүрэгт орших офисын барилагын ойролцоо газар доорх халуун усны шугам хоолойд Гринвичийн цагаар 22.00 цагт, орон нутгийн цагаар оройн 6 цагт хүчтэй дэлбэрэлт болсон байна.

Манхэтэн дүүргийн Лексингтон авено болон 43-р гудамжны уулзварт байдаг халуун усны шугам хоолой дэлбэрсэн гэж хотын эрх быаригяид мэдээлж байна. Дэлбэрэлтийн дараа халуун уур савсжээ. Шугам хоолой дэлбэрэх үед бэртсэн зургаан хүнийг эмнэлэгт хүргэжээ. Цагдаа нар дэлбэрэлт болсон гудамжны хөдөлгөөнийг бүрэн хаажээ. Бас Гранд Сентрал төмөр замын буудлаас олон мянган Энэ дэлбэрэлт нь халдлага, алан хядах ажиллагаатай холбоогүй гэж албаны хүмүүс мэдэгдэж байна. Халуун усны шугам хоолой дэлбэрэхэд 2001 оны 9 сарын 11 өдөр болсон халдлага олон хүний санаанд оржээ. 1989 онд ч бас Нью-Йорк хотод халуун усны шугам хоолой дэлбэрч байсан юм.

Лид. Шатахун тээвэрлэж яваад өнгөрсөн долоо хоногт Испаний эрэг орчимд живсэн “Дон Педро” усан онгоцноос дахин их хэмжээний газрыйн тос асгарчээ. Испаний тусгай албаныхан одоогоор газрын тосны толбыг арилгаж хүчрэхгүй байна.

Эм. Живсэн улсан онгоцноос дахин бага хэмжээний газрын тос алдагдаа. Одоо мэргэжилтнүүд байгаль орчинд учирсан хохиролыг арилгахаар ажиллаж байна.

Живсэн хөлөг онгоцонд 150 тонн шатахуун байжээ. Газрын тосны толбо задгай тэнгист 6 кв км талбайд тархаад байна. Мазут, газрын тос Испаний наран шарлагын газруудын үйл ажиллагаанлд ч нөлөөлжээ. Шатахуунтай усан онгоц живсэний дараа тус улсын наран шарлагын гурван газар үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна. Мэргэжилтнүүд наран шарлагын газрын эрэгээс мазутын толбо түүж, усанд нэвчсэн газрын тосны толбыг арилгах зорилгоор тусгай бодис хэрэглэж байна.

Товч. Грекийн өмнөд хэсгийн нутаг ойн түймэрт нэлэнхүйдээ автаад байна. Гал түймэр Афин хотоос 80 км-ын зайд байдаг Карин хотын эртний сүмд ойртож тул лам хуврагууд болон гадаадын жуулчидыг авулгүй газар руу нүүлгэх ажлыг зохион байгуулжээ. Түүнээс гадна Карин хотын захад байдаг зусланд амарч байсан сургуулийн насны 50 хүүхдийг яаралтай өөр амралтын газар руу явуулжээ. Гал түймэрийн утаанаас болж үзэгдэх орчин муудсан тул авто замын хөдөлгөөнийг ч бас зогсоогоод байна. Түймрийн 100 гаруй голомт байна гэж гал унтааргчид хэвлэлийнхэнд мэдээлжээ. Ойн түймрийг унтаах ажилд нисдэг тэрэг дайчилсан ч одоогоор байдлыг хяналтандаа авч чадахгүй байна.

Товч Хоёр Солонгос эргэн нэгдэхийн төлөө гэсэн уриа дэвшүүлсэн Өмнөд Солонгосын бага сургуулийн сурагчид Хан мөрний усанд сэлжээ. Солонгосын дайн болсноос хойш 57 жил өнгөрсөн байна. Дайны дараа Солонгос улс үзэл сурталаараа эрс ялгаатай өмнөд хойд гэсэн хоёр хэсэгт хуваагдсан юм. Сөүл хотын төвөөр урсдаг Хан мөрний усанд сэлсэн хүүхэд бүрт аврах бүс зүүлгэж, холоос тод харагдах агаарын бөмбөлөг уясан байжээ.

Товч2. Өнөөдөдөр Нэгдсэн Үндэстний байгуулагын Аюулгүй Зөвлөл осовогийн статусын тухай шинэ тогтоолын төслийг батлах эсэх асуудлаар хуралдах гэж байна. Франц, АНУ, Итали, Их Британи улсын хамтран боловсруулсан энэ тогтоолын төсөлд Сербийн саналыг үл харгалзан Косовогийн хязгаарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэж бичжээ. Косовогийн хязгаарын ирээдүйн статусын тухай тогтоолын төслийг НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл гурван удаа хэлэлцсэн юм. ОХУ Косовогийн хязгаарын статусыг тодорхойлох тогтоолын төслийг дэмжихээс татгалзаж байсан юм. Энэ удаа Аюулгүйн Зөвлөлд өргөн барьж байгаа 4- дэхь тогтоолын төслийг боловсруулах ажилд ОХУ оролцохоос бүр татгазсан байна.

Товч

Лид. Укрианы өмнөд мужуудад Умард Атлантын цэргийн эвсэл, Укрианы зэвсэгт хүчнийхэний хамтарсан цэргийн хээрийн сургууль болж байгаа юм. Укрианд дэлхийн 13 орныс тэнгисийн болон хуурай замын 2500 явган цэрэг хүрэлцэн ирж цэргийн хээрийн сургууль хийж байна. Үүнийг нутгийн оршин суугчид эсэргүүцэж байгаа юм.

Укрианы Николаевск мужын тал газар АНУ-ын тэнгисийн явган цэргүүд хээрийн полигон нээж, Умард Атлахнтын цэргийн эвслийн нисэдэг тэрэгнүүд тэнгэрт сүлжилдэж, хуягт машинууд маневр хийж байна. Энд бас хээрийн эмнэлэг ч нээгээд амжжээ. Шархад цэргүүдийн дүрд Укрианчууд, харин эмч нарын дүрдп америкчууд тоглож байна. Укриан Умард Атлантын цэргийн эвслийн зэвсэгт хүчнийхэн анх удаа цэргийн хамтарсан хээрийн сургууль хийж байгаа юм.

Эр. Бидний хувьд тун ашигтай хээрийн сургуулилт болж байна. Манай цэргүүдэд маш сайн дадлага боллоо. Өнгөрсөн жил бид хамтарсан цэргийн хээрийн сургууль хийхээр төлөвлөж байсан ч чадаагүй юм. Энэ удаа цэргийн хээрийн сургууль амжилттай болж байгаад би баяртай байна.

Гэж америкийн зэвсэгт хүчний генерал хэлж байна.

Харин нутгийн оршин сугчид сүүлийн 14 хоногийн турш үргэлжилж байгаа энэ цэргийн хээрийн сургуулилтийг эсэргүүцэж, Умард Атлантын цэргийн эвслийн зэвсэгт хүчнийхэнийг нэг полигоноос нөгөө полтгон руу явах замыг нь хаах гэж оролдож байна.

Эм. Бид энд эцсийн мөчөө хүртэл зогсох болно. Укрианчууд Умард Атлантын цэргийн эвслийн эсрэг гэдгийг одоо манай жүржийн хувьсгал хийсэн удирдагчид ойлгох хэрэгтэй. Укриан Умард Атлантын цэргийн эвсэлийн эгнээнд хэзээ ч орох ёсгүй.

Өнгөрсөн жил нутгийн оршин суугчид Умард Атлантын цэргийн эвслийн зэвсэгт хүчнийхэн Укрианд цэргийн хээрийн сургууль хийхийг хүчтэй эсэргүүцэж байсан тул эрх баригчид цэргийн хээрийн сургуулилтыг зохи он байгуулахаас татгалзахад хүрчээ.Харин энэ жил Укрианы ерөнхийлөгч, парламент нь НАТО-ийн цэргүүдтэй хамтарсан хээрийн суурль хийх тухай шийдвэр гаргасан юм байна. Цэргийн хээрийн сургуулийн сүүлчийн хэсэг нь задгай тэнгист болох юм байна.

Лид. Их Британий Би Би Си корпорацийн удирдлагууд телевизийн уралдаант нэвтрүүлэгт утас ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ нь редакцийн бодлогод харшилж байна гэж тус корпорацийн удирдлага энэ шийдвэрээ тайлбарлажээ.

Comic Relief, Sport Relief, Children in Need и Blue Peter гэх мэт уралдаанд нэвтрүүлэгт хэн нэгэн хүнийг зохиомолоор ялагч гэж зарладаг байжээ. Утасаар явуулдаг уралдаанд нэвтрүүлэгт заримдаа зөв хариулт хэлж ялагч болох тохиолдол гардаггүй, заримдаа текникийн сааталаас болоод үзэгч огт холбогддогүй байна. Энэ үед нэвтрүүлгийн уран бүтээлчид өөрсдөө нэвтрүүлэгт холбогдож ялагч болж үзэгчидийг хуурдаг байжээ. Би Би Си-ийн ерөнхий захирал цаашид энэбохир аргыг хэрэглэхийг хориглосон байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн утасаар явуулдаг уралдаант нэвтрүүлгүүд бүр хаагдаж, интернэт ашиглан санал хураалт авдаг нэвтрүүлэгийн цагийг багасгаж байнгаа юм байна. Би Би Си корпорацийн ерөнхий захирал Марк Томсон Их Британий хатан хааны тухай баримтат кинонд гарсан эвлүүлгийн алдааг мөрдөх хараат бус хороо байгуулах болсноо ч мэдэгдсэн байна.

Эр. Бид нийгэмд үнэнч шудрага үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Бид алдаа гаргасан л бол түүндээ хариуцлага хүлээх ёстой. Үзэгчидийг мэхлэж байгааг зөвтгөх арга байхгүй. Би Си-гийн ихэнхи албан хаагчид үзэгчидийг мэхлэе гэж хэзээ ч боддогүй байх гэдэгт би итгэж байна. Үзэгчидийг хуурч мэхэлсээр байх уу эсвэл үзэгчидийг хуурдаг нэвтрүүлэгээ хаах уу гэдэг сонголтын аль нэгийн хийх шаардлагатай болвол би нэвтрүүлэгээ хаана гэдэг сонголтыг нь хийнэ.

Лид. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын засгийн эрхийг хамтран барьж байгаа канцлер Ангела Меркель тэргүүтэй Консерватор, Социал Демократ намынхан засгийн газрын үйл ажиллагааныхаа тайланг гаргасан байна.

Манай засгийн газар өөрчлөн шинэчлэе хөрөнгө оруулалт хийе гэдэг уриатайгаар ажилласан. 2007 оны эхний хагаст бид олон ажлын ард гарч чадлаа гэж канцлер Ангела Меркель хэлсэн байна. 2008 оны Германы төсвийн талаар Ангела Меркель ярихдаа германы төмөр замын хувьчлалын асуудлыг шийднэ гээд, олон хүүхэдтэй өрхөд дэмжлэг үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад шудрага орчин үүсгэхэд анхаарч ажиллах болно гэж онцлон тэмдэглэжээ. Сүүлийн нэг жилд германд ажилгүйдэл багасч, додоотын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.

No comments: