2007-07-08

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-07-06

Лид1 Палестины Хамас хөдөлгөөн өнөөдөр Их Британий Би Би Си телевизийн сэтгүүлч Алан Жонстоныг сулласан тухай мэдэгджээ. Энэ мэдээллийг Би Би Си телевизын удирдлагууд ч бас нотолж байна. Би Би Си корпорацийн төлөөлөгч Алан Жонстонтой утсаар холбоо барьсан байна.

Манай сэтгүүлч суллагдсандаа сэтгэл хангалуун байсан. Гэхдээ дуу хоолой нь их ядрангуй сонсогдож байсан гэж Би Би Си корпарацийн төлөөлөгч хэлсэн байна. Барьцаанаас суллагдсаны дараа Алан Жонстон эцэгтэй утсаар ярьжээ. Алан Жонстон 3 сарын турш барьцаалагдахдаа Би Би Си радиогийн нэвтрүүлгийг сонсдог байжээ. Иймээс мэргэжил нэгт нөхөд нь түүнийг суллуулахын тулд ямар их хүчин чармайлт гаргаж байгааг ойлгож байсан гэж хэлсэн байна.Одоо сэтгүүлч Алан Жонстон Хамас Палестины засгийн газарын гишүүн байсан Исмаила Ханиигийн гэрт түр байрлаж байгаа юм байна. Үзэгч танд сануулахад Алан Жонстоныг 3 сарын 12 нд Газын зурвасаас хулгайлсан юм. Дараа нь Исдамын Арми нэртэй бүлэглэл британий сэтгүүлчийг барьцаалсан гэж мэдэгдэж байна. Газын зурваст байнга оршин суудаг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс цорын Газын зурваст ажилладаг сэтгүүлч бол Алан Жонстон байсан юм. Түүнийг суллах нь манай бүлэглэлийн чухал зорилгуудын нэг гэж Хамасынхан албан ёсоор зарлаж байсан. Хэрэв Алан Жонстоныг суллахын тулд боломжтой бүхнийг хийнэ гэж Хамасын төлөөлөгчид нэг биш удаа мэдэгдэж байсан. Үүний дараа интернэт дахь нэгэн сайтад Алан Жонстон Британи болон Хамасынханд хандан намайг суллахын тулд хүч хэрэглэхгүй байхыг гуйж байсан юм. Алан Жонстоныг сулласан нь Хамас бүлэглэл Газын зурваст эмх журам тогтоож чадсаныг нотолгоо. Манай ард түмний имижд хохирол учируулаад байсан асуудлыг шийдвэрлэж чадлаа гэж Хамасын лидер Халед Мешааль Ройтер агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Алан Жонстоныг суллахыг уриалсан бичигт 200 мянган хүн гарын үсгээ зуржээ. Барьцаалагчид Алан Жонсоныг суллахдаа ямар нэгэн шаардлага тулгаагүй байна.

Лид2. ОХУ, АНУ өөрсдийн цөмийн зэвсгийн нөөцөө хорогдуулах асуудлаар хэлэлцээр хийж эхэлсэн тухай мягмар гаригийн орой мэдээллээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах Орос Америкийн гэрээний хугацаа 2009 онд дуусах юм.

Америкийн Нэгдсэн Улсын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, Оросын Холбооны Улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар хамтарсан мэдэгдэл хийхдээ талууд цөмийн цэнэгт хошуутай пуужин, цөмийн зэвсгийн нөөцөө багасгах зорилготойгоор хэлэлцээр хийлээ гэж онцлон тэмдэглэсэн байна. АНУ-ын төрийн департаментын албан ёсны сайтад бичсэнээр олн улсын гэрээ конвенцийн дагуу цөмийн зэвсгийн нөөцөө цаашид ч багасгах болно гэж бичсэн байна.

Лид3. Гватемолд олон улсын олимпын хорооны хурал эхэлсэн байна. Энэ хурлаар 2014 оны өвлийн наадам болох хотыг тодруулах юм. 2014 оны өвлийн олимдын наадамыг зохион байгуулах эрхийн төлөө Оросын Сочи, Австрийн Зальцбург, Өмнөд солонгосын Пхеньчан хотууд өрсөлдөж байгаа.

Дүрс. Сочиг дэмжихээр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Латин Америкийн Гватемал улсад хүрэлцэн ирээд байна. Нисэх онгоцны буудал дээр түүнийг хүндэт харуул угтаж авчээ. Гватемолын төрийн ордонд хоёр улсын ерөнхийлөгч уулзалт хийсэн байна. Гватемолын нь төв америкийн бүс нутагт эдийн засгийн байдлаараа тэргүүлж яваа улс төдийгүй, эртний Мая омгийн өвөг дээдэс юм байна. Сүүлийн жилүүдэд Гватемальд ОХУ ын иргэд ихээр суурьшиж байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хоёрдугаар Александр хааны үед буюу 1880аад оны үед Дээрх 2 улс харилцаа холбоотой байсан боловч Зөвлөлт засаглалын үед уг улсын талаар мэдээлэл тасарсан байжээ. ОХУ төв америкийн энэ оронд Гватимол элчингийн яамаа энэ оны эцсээр байгуулах болсноо мэдэгджээ. ОХУ ын төлөөлөгчийн Александр Жуков манай улс Сочи хотод олимпын наадмыг зохион явуулахын тулд бүх бэлтгэлийг хангасан гэж албан ёсоор мэдэгдсэн байна. Гватемолд Австри болон Солонгосын ерөнхийлөгч нар мөн айлчлан иржээ. Иймд гадаадын өндөр албаны хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор харуул хамгаалалтанд маш их анхаарч байгаа м байна. Өвлийн олимпын наадмыг зохион явуулах эрх авах хотын нэр өнөөдөр Улаанбаатарын цагаар 23 цагт тодрох юм.

Лид.4 Лондон хотод өчигдөр орой Гарри Потерийн тухай шинэ киноны нээлт болжээ. Ид шидийн сургуулийн сурагчын тухай 5 дахь кино үзэгчидийн хүртэлээ боллоо.

Дүрс. Лондон хотод мягмар гарагийн орой бороо орж байсан ч Гарри Потериыйн шүтэн бишрэгчид Лестер сквер талбайн ойролцоо байдаг Одеон кино театрын өмнө цугларч кино жүжигчидийг улаан хивсэн дээр алхаж өнгөрөхийг харах гэж тэвчээртэй хүлээж зогсжээ. Өнгарсөн долоо хоногт Гарри Потер ба Одеон нэртэй энэ шинэ киноны нээлт Япон улсад болсон юм. Харин Их Британий кино театр өнөөдөр нээлтээ хийж байна. Кино сонирхогчид Гарри Потерын тухай 5 дахь киног 7 сарын 12+оос хойш прокатаар үзэх боломжтой болох юм. Гарри Потерын тухай 5 дахь киноны найруулагчаар Дэвид Йетс ажилласан юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар найруулагч Дэвид Йетс “Гарри Потер ба хагас цуст хун тайж” нэртэй 6 дахь киног бүтээнэ гэж амалсан байна. Лондонд болсон киноны нээлтийн ажиллагаанд Гарри Потерын дүрийг бүтээсэн жүжигчин Даниэл Рэдзлифф, Гермиона Грейнжерийн дүрийг бүтээсэн жүжигчин Эмма Уотсон, Рон Уислигийн дүрийг бүтээсэн Рупэрт Гринт нараас гадна зохиолч Жоан Роулинг байлцжээ. Гарри Потерийн гол дүрийг бүтээсэн Даниэл Рэдзлифф

Эр. Шинэ кино илүү гунигтай болсон. Киноны эцэст хөгжилтэй, үзэгчидийг инээлгэчихээр үйл явдал тун бага болсон.

гэж хэлсэн байна. Харин кинонд хамтран тоглосон жүжигчин Кейти Люнгийн талаар хэлэхдээ тэр маш сайн үнэсэлцэж чаддаг юм байна лээ гэж наргиа хийж хэвлэлийнхэнд ярьжээ. Дэниел Рэдклифф Кейти Люнг нарын үнэсэлцэж байгаа хэсгийн зургийг 24 удаа авчээ.Гарри Потерын тухай шинэ кинонд их британий жүжигчин Хелена Бонэм Картер, Имельда Стонтон нар туслах дүрүүдийг бүтээжээ. 7 сарын 21 нд Гарри Поттер ба их хүч нэртэй ном хэвлэлтээс гарах юм. Гарри Поттерын тухай долоо дахь номоор ч бас уран сайхны кино бүтээх төлөвлөгөөтэй байгаа м байна. Олон сая уншигчидын зүрхсэтгэлийг байлдан дагуулсан энэ зохиолыг бичсэн Жоан Роулинг романы эцэст Гарри Поттер нас барах болно гэж хэлжээ. Гарри Поттер романы 7 дахь боть нь хэвлэлтээс гараагүй байгаа ч уншигчид интернэтээр дамжуулан аль хэдийнэ худалдан авах захиалага өгсөн байна. Одоогийн байдлаар 1,6 сая хүн хэвлэлтээс гараагүй байгаа 7 р ботийг авах захиалага хийсэн байна. Гарри Поттерын адал явдлыг өгүүлсэн цуврал ном 200 сая фунт стерлингийн орлогоороо Их Британии хамгийн гүйлгээтэй номоор шалгарч байжээ. Гарри Поттерын дүрийг бүтээсэн нь залуу жүжигчин Дэниелд ч бас асар их хөрөнгө мөнгө нэр алдарыг авч иржээ. Дэниел энэ онд 12 р сарын хүү нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосоноос гадна Эквус гэдэг жүжгийн гол баатарын дүрийг бүтээсэн байна.

Лид6. ОХУ ын тээврийн яам агаарын тээврийн компаниудын мөрдөх шинэ дүрмийг баталсан байна. Оросын агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг комданиуд Зөвлөлт засгийн үед баталсан дүрмийг баримтлан өнөөдрийг хүртэл ажиллаж иржээ.

Жишээ нь зорчигч нислэгийн тийзээ гээсэн бол эсвэл тийзэнд нь зорчигчийн мөнгийг нь эргүүлэн өгдөггүй байсан юм. Шинээр мөрдөх дүрэмд зөрчигчийг ямар тохиолдолд онгоцонд нь суулгах ёстой болж байна. Нислэг цагаасаа саатсан тохиолдолд агаарын тээврийн компани зорчигчидийн эрхийг хамгаалах талаар арга хэмжээ авх үүрэг хүлээж байна. Тухайлбал нислэх цагаасаа хоцрох юм бол 7 оос доош настай хүүхэдтэй зорчигчидийг амралтын өрөөнд байрлуулах ёстой болж байна. Нислэг хоёр цагаас илүү хугацаагаар хойшлогдвол ундаа цай, харин 4 өөс дээш цагаар нислэгээ хүлээх болвол нисэх буудлаас үнэгүй халуун хоол авах эрхтэй болж байна. Энэ шинэ дүрмийг 8 сарын нэгний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Лид:7 Скай гайд комданий диспичерийн амийг хороосон Оросын иргэн Виталий Калоев найман жилийн хорих ялаар шийтгүүлж Швейцарийн шоронд энэ шийтлэлээ эдлэж байсан юм. Өнөөдөр швейцарийн шүүх түүий ялийн хэмжээг зөөлрүүлсэн шийдвэр гаргажээ.

Шүүх шоронд хоригдох хугацааг нь 5 жил 3 сараар болгожээ. Одоогоос 5 жилийн өмнө Боденскийн нуурий дээр Башкирын иргэний агаарын тээврийн ТУ 154 онгоц Герман улсын ачааны Боинг онгоцтой мөргөлдсөн хэрэг гарёан юм. Уг осолд нислэгийг газраас удирдаж байсан скай гайд компаний диспетчер буруутай болох нь хожим нотлогджээ. Агаарт хоёр онгоц мөргөлдөх үед 71 хүний амь нас үрэгдсэн юм. Амь үрэглсэн хүмүүсийн дотор Виталий Калоевын эхнэр хоёр хүүхэд байжээ. Эхнэр хүүхдээ харамсалтайгаар алдсан Миний үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзээд ялын хэмжээг өөрчлөх асуудлаар шүүх хурал хийсэн гэж Виталий Калоевын өмгөөлөгч Маркус хэлсэн байна. Шүүх Виталийгийн ял хэмжээг хөнгөвчилөх эсэх асуудлыг сүүлийн 6 сарын турш хэлэлцсэн юм байна.

Лид 8: Мексикийн иргэн Карлос Слим, өөрийн улсын цахилгаан холбооны салбарын бараг ганцаар данган монополчилдог юм. Мексикийн санхүүгийн цахим хуудасанд мэдээлсэнээр, Мексикийн цахилгаан холбооны магнат Карлосын хөрөнгийн хэмжээ, дэлхийн тэрбумтануудыг жил бүр тэргүүлдэг Билл Гейтсийн хөрөнгөөс их байгаа гэнэ.

Дүрс: Мексикийн санхүүгийн байгууллагын цахим хуудсанд бичсэнээр Карлос Слимийн хөрөнгийн хэмжээ нь 67,8 тэрбум доллар хүрсэн байгаа гэнэ. Харин Микрософтын эзэн, дэлхийн тэрбумтан Билл Гейтсийн хөрөнгийн хэмжээ нь 59.2 тэрбум доллар байдаг ба Слимийн хөрөнгө Билл Гейтсийнхээс даруй 8 гаруй тэрбум доллараар их байгаа гэсэн үг юм. Карлос Слимийн мэдэлд байдаг хамгийн том компани болох Америка Мобилийн хувьцааны үнэ дэлхийн зах зээлд нэмэгдсэн нь түүний хөрөнгийг өсгөхөд нөлөөлсөн байна. Америка Мобил нь Латин Америкийн хамгийн том үүрэн телефоны компани бөгөөд Карлос Слим нь тус компаний нийт хувьцааны 33 хувийг эзэмшидэг юм. Карлос Слим нь, одоо 67н настай бөгөөд Ливаны цагаач гэр бүлээс гаралтай юм. Карлос Слим нь үл хөдлөх хөрөнгийн бизнесээр гараагаа эхлэсэн гэнэ. Үл хөдлөх бизнесийн дараа тэрбээр хувьцааны брокер, савлах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж хамгийн сүүлд харилцаа холбооны салбарт хөрөнгө хаясан нь эргүүлээд түүнд олон тэрбум долларын эзэн болоход нь нөлөөлсөн байна. Слимийн мэдэлд одоогоор Инбурса санхүүгийн групп болон Групо Карсо аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүд байдаг юм. 1980-иод оны үед, Латин Америкийн орнууд эдийн засгийн гүн хямралд орсон юм. Энэ үеэр Слимийн сэргэлэн зан гаргуун сайн ажиллаж Латин Америкийн томоохон компаниудыг, маш бага үнээр худалдан авч байсан гэдэг. Дэлхийн Банкны үзэж байгаагаар, Одоо Карлос Слимийн хөрөнгө нь, Мексикийн ард түмний 53 хувийг өлхөн тэжээж дөнгөх юм байна.

Лид 9: 2008 оны АНУ-ын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд ширүүхэн өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ширүүхэн тэмцэл Барак Обама болон Хиллари Клинтон нарын хооронд явагдаж байгаа билээ. Хоёр өрсөлдөгч маань өнөөдөр АНУ-ын Иова мужид болж байгаа үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн байна.

Дүрс: АНУ-ын Иова мужиар, Ардчилсан намаас нэр дэвшээд байгаа Хиллари Клинтон, нөхөр АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтонтой айлчилан сонгуулийнхаа ажлыг явуулж байгаа бол түүний гол өрсөлдөгч Барак Обама, өөрийн гэр бүлийхнээ дагуулан саатаж байна. Хиллари Клинтон, Иова мужид 3 өдрийн сонгуулийн ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа билээ. 7-р сарын 4-ны энэ өдөр Иова муж нь өөрийн тусгаар тогтнолыг олсон юм. Иймээс 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч байгаа нэр дэвшигчид тус мужийн тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан өөрийн сонгууль хөтөрбөрийг танилцуулж эхлээд байгаа юм.

Лид10. Өнөөдөр Пакистаны нийслэл хотод зэвсэгт мөргөлдөөн болжээ. Бидэнд ирсэн мэдээгээр нийслэл Исмалабад хотын нэгэн сүмд мөргөл үйлдэж байсан оюутанууд цэргүүдтэй буудалцсан байна.

Буудалцаан болох үеэр 11 хүн нас барж 150 орчим хүн шархаджээ. Пакистаны засгийн газар зэвсэгт мөргөлдөөнийг өдүүлсэн оюутануудад хандан зэвсэгээ хураалгаж, бууж өгөхийг тулган шаардсан байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол хүч хүрэглэн оюутануудыг бартивчлах болно гэж анхааруулжээ. Пакистаны нийслэл Асламабад хотод одоо комендатын цаг зарлажээ. Мөргөлдөөн эхэлсэн Лал Масжид гэдэг үмд хэт үндсэрхэг үзэлтэй оюутанууд исламын хууль бус зэвсэгт бүлэглэлийнхэн цуглардаг гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна.

Лид11. Өнөөдөр АНУ –ын тусгаар тогтнолын баярын өдөр.Америк орон даяар энэ өдөрт бэлтгэж байна. Тусгаар тогтнолын баярын өдрөөр нийгмийн хэв журмыг хангахын тулд цагдаа хүчний байгуулагын ажилтнуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулж байна.

Нисэх онгоцны буудал, метроны өртөө, төрийн байгуулагуудын байрилга байгууламжын харуул хамгаалалтыг чангатгажээ. Баярын өдрүүдээр америкчууд аюулгүй байдалдаа санаа зовохгүй байж болно гэж тусгай албаныхан иргэдийг тайвшруулж байна. Тусгаар тогтнолын баярын өдөр америкийн хотуудад баярын парад, бүх нийтийн зугаалага, урлагийн тоглолт зохиогдох юм байна. 7 сарын 4 ний орой Вашингтон, Нью-Йорк, Лос Анжелос гээд томоохон хотуудад ёслолын буудлага болох юм байна.

Лид 12. Сүүлийн 20 жилд европын хүм амын өсөлт тус тивийн эрдэмтэдийн сэтгэлийг зовоосон асуудлыг нэг болоод байгаа. Хүн амын өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд Европын орнууд олон янзын арга замыг эрэлхийдэх болсон. Испаний засгийн газар олон хүүхэдтэй өрхөд мөнгө манхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр баталж хэрэгжүүлэх гэж байна.

Дүрс. Испани улсад хууль ёсоор 10-аас дээш жил амьдарч байгаа олон хүүхэдтэй айлд Испаний засгийн газар жил бүр тэтгэмж олгох шийдвэр гаргажээ. Тус улсын хүн амын тоо 2000 оноос хойш 10 хувиар өсжээ. Одоо Испани улсад 45 сая хүн аж төрж байна. Энэ нь Европ тивдээ хамгийн өндөр үзүүлэлт юм. Сүүлийн 7 жилд Испанид эмэгтэйчүүдийн төрөлт нэмэгдээгүй. Харин Зүүн Европ Хойд Африк, Латин Амирикийн орнуудаас ирсэн цагаачидын Испани улсын хүн амыг тоо нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэнийг статистикийн судалгаа харуулжээ.

Лид13 Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын гишүүн орнууд тамхичидын эсрэг авах арга хэмжээг чангатгах тохиролцоонд хүрсэн байна. Ажлын байр, олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль батлах үүрэгийг дэлхийн Эрүүл Мэндийн байгуулагын бүх гишүүн орнууд хүлээсэн байна.

Ингэснээр тамхи татдаггүй хүний эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалах болно гэж тус байгуулагын дарга хэлжээ. Тамхи татахыг зөвшөөрсөн тусгай өрөө тасалгаа аль ч албан газар үйлвэр, олон нийтийн газар байдаг ч энэ нь тамхи татдаггүй хүний эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгаа гэдэг саналыг Дэлхийн Эрүүл мэндийн байгуулагын гишүүн орнууд дэмжижээ. Нэг ширхэг янжууранд 2000 төрлийн химийн хорт бодис агуулагддаг. Тэдгээрийн 69 нь хүний биед хорт хавдар үүсгэдэг юм байна.

Лид.14 Их Британий цагдаа нар Глазго хотын захын дүүрэгт явж байсан сэжиг санагдсан нэг машинд үзлэг хийжээ. Уг машинаас галт зэвсэг олдсон байна.

Дүрс. Өнөөдөр галт зэвсэг олдсон нь сүүлийн хэдэн өдөр Глазго, Лондон хотуудад болсон хэрэг явдалтай огт холбоогүй гэж Сконтланд Ярдын цагдагийн газраас мэдэгджээ. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс даяар харуул хамгаалалтыг чангатгасан хэвээр байна. Гэнэтийн халдлага дайралт гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд цагдаа нар гудамж талбай, метроны өртөө, олон нийтийн газар, онгоц, галт тэрэгний будалд хүч нэмэгдүүлэн ажиллаж сэжигтэй санагдсан бүх хүнийг шалгаж байна. Өнгөрсөн шөнө Лондон хотын Хитроу нисэх буудалд хэн нэгэн хүний мартсаж орхисон гар цүнхнээс болж 10 гаруй нислэгийг хойшлуулж олон мянган хүнийг нисэх буудлын барилгаас яаралтай гаргажээ. Гэвч эзэн нь мартаж орхисон цүнхэнд аюултай эд зүйлс байгаагүй гэнэ.

Лид 15. Ерөнхийлөгчийн тамгийн газарт ажилладаг бүсгүйчүүдийг хүчирхийлэхээр завдсан хэрэгт сэжиглэгдэн Изриалийн ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон Моще Кацав гэргийнхээ хамт орон нутгийн нэгэн телевизэд ярилцлага өгчээ.

Би худал гүтгэлэгийн золиос болж улмаар албан тушаалаа орхихоос өөр аргагүй байдалд хүрсэн. Миний нэр хүндийг гутаан доромжилсон энэ хэрэг нь зохион байгуулалттай явуулага байсан гэж Моще Кацав хэлжээ. Хамгийн гол нь энэ таагүй дуулиан нь манай гэр бүлийн харилцаанд маш том ан цав суулгасан гэж тэр телевизээр ярьжээ. Өөрийн удирдлаганд ажилладаг ээмэгтэйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамт учруулсан гэдэг хэрэгт буруутгагдаж Моще Кацав шүүхэд дуудагдсан юм. Тэр Изриалийн прокурортой зөвшилцөж албан тушаалаасаа сайн дураараа огцрох болсноор шоронд ял эдлэх ялаас мултарч тэнсэн харгалзах ял авсан юм.

Лид. Хүндийг өргөлтийн дэлхийн шинэ рекордыг Гүржийн 30 настай иргэн тогтоожээ. Гүржийн эргүүлийн цагдаагийн ажил эрхэлдэг офицер толгой, чих тус бүр нь 36 кг жинтэй туухай өргөжээ. Харин гурав дахь туухайг тэр аманда зуусан байна. Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг геннесийн номынхоёр төлөөлөгч түүний энэ амжилтыг бүртгэн авчээ.

Энэ өдөр

1631 энэ өдөр Францын нийслэл Парис хотод ажилд ороход зуучлах зорилготой агентлаг байгуулагджээ. Энэ нь одоогийн хөдөлмөрийн биржийн анхдагч хэлбэр байсан юм.

1790 энэ өдөр английн газар зүйч, Жорж Эверест мэндэлжээ. Тэрээр манай гаригийн хамгийн өндөр цэг Гималайн уулын Жомолунгма оргилын өндрийн хэмжээг тогтоосон юм. Хожим түүний нэрийг мөнхжүүлэхийн тулд Жомлунгма оргилыг Эверестийн оргил гэж бас нэрлэх болжээ.

1957 оны энэ өдөр Ил 18 загварын анхны зорчигч тээврийн онгоц туршилтын нислэг хий байсан бол харин 1999 оны энэ өдөр хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм спайс гёрлз хамтлагийн гишүүн Виктори Адамс нар хуримаа хийж байжээ.

No comments: