2007-07-15

Дэлхийн мэдээ 2007-07-13

Лид1.Ливан Изриалийн хоёр дахь дайн болсоноос хойш яг нэг жил өнгөрч байна. Одоогоос яг нэг жилийн өмнө Ливаны Хезболлах бүлэглэл Изриалийн хилчидийг барьцаалснаар энэ дайн эхэлсэн юм.

Дүрс. Изриаль улс хилчидийг нэн даруй суллахыг шаардаад Ливаны нийслэл Бейрут хотыг пуужингаар харваж эхэлсэн юм. 2006 оны 7 сарын 12-нд эхэлсэн Ливан Изриалийн энэ дайн 34 өдөр үргэлжилсэн. Изриаллийн зэвсэгт хүчин Ливаныг хуурай газар, тэнгисээс бүслэж, дэд бүтцийг нь устгаж байсан. Дайн үеэр Ливаны газрын тос хадгалах агуулах пуужингийн бай болсноор 15 мянган тоннн мазут газрын дундад тэнгист асгарч байгаль орчинд ч хохирол учирсан юм. Сар орчим үргэлжилсэнэнэ дайнд нийтдээ 1200 хүн нас барж 5000 орчим хүн шархаджээ. Ливаны эдийн засагт тэрбум долларын хохирол учирсан юм. Изриалийн зэвсэгт хүчнийхэн хүчтэй довтолгоо хийсэн ч өмнөө тавьсан зорилгоо биелүүлж барьцаалагдсан хилчидээ суллаж чадаагүй юм.

Лид2 Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарраф ард түмэндээ хандаж телевизээр үг хэлсэн байна. Пакистанд алан хядагчидыг үр үндэсээр нь устгах болно гэж тэр онцлон тэмдэглэжээ

Дүрс. Пакистаны нийслэл хотод шашны сургуулийн оюутнуудад барьцаалагдсан хүүхэд эмэгтэйчүүдийг суллах ажиллагаа амжилттай дууссны дараа Пакистаны төрийн тэргүүн телевизээр үг хэлжээ.

Эр. Лалын шашны зарим нэг зүтгэлтнүүд шашны үйл ажиллагаанаас шажиж залуу үеийг алан хядах ажиллагаа явуулахад сургаж байгааг бид мэдлээ.Сүм хийдийн ариун газрыг алан хядагчидын орогнох газар болгожээ. Пакистаны төр засаг өөрсдийн иргэдийнхээ эсрэг зэвсэг хэрэглэсэн нь харамсалтай. Гэвч ерөнхийлөгч миний бие цаашид сүм хийдийг терроризм үйлдэх зорилгод ашиглахыг зөвшөөрөхгүй.

Хэт үндсэрхэг үзэлтэй шашны сургуулийн оюутнуудад барьцаалагдсан бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг суллах ажиллагааг амжилттай зохион байгуулсан зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Сүмээс барьцааны хүмүүсийг суллах гэж байгаад амь үрэгдсэн дайчид эх орныхоо төлөө цусаа урсгалаа гэж Пакистаны ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. Дайралт хийх үед сүмд хичнээн хүн байсныг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм. Барьцаанд байсан хүүхэд эмэгтэйчүүдээс нэг ч хүн нас бараагүй_ Бүгд эсэн мэнд суллагдсан нь том амжилт гэж Пакистаны зэвсэгт хүчнийхэн үзэж байна.

Лид3 Пүрэв гаригийн өглөө Филлипины нийслэл Манила хотоос зүүн өмнө зүгт оршдог Кессон мужын ойролцоо 28 зорчигчтой усан онгоц живсэн байна. Усан

Дүрс. Эх сурвалжуудын мэдээлснээр 4 хүн живж нас барсан бол 18 хүн ор сураггүй алга болжээ. Ачааны усан онгоц Филиппины Кессон мужын Люсена хотоос Масбат хотыг чиглэн задгай тэнгист гарчээ. Гэвч замдаа гараад удалгүй хөлгийн ахмад SOS дохио өгч живж байна гэж мэдээлжээ. Энэ ослын шалтгааныг тогтоох ажил эхэлсэн байна. Ослын газар аврагчид ирж 6 хүний амийг аварчээ. Филиппин улсын газар нутаг нь 7 мянган арлаас бүрддэг. Иймд арлуудын хооронд зорчихдоо уурын хөдөлгүүртэй усан онгоц ашигладаг юм байна. Энэ нь хамгийн хямд төсөр үнэтэй тээврийн хэрэгсэл болдог байна.

Лид.4 Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид өнөөдөр Вена хотоос Бээжинд хүрэлцэн ирсэн байна. Тэд Бээжин хотод түр амсхийгээд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсыг зорих юм байна.

Дүрс. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид бямба гаригт Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод очих юм байна. Тнэд Йонбен дахь цөмийн реакторын үйл ажиллагааг зогсоох үйл явцад хяналт тавих даалгавартай. Шинжээчидийн багийг ахлаж байгаа Адел Толба Вена хотын нсэх онгоцны буудалаас хөөрөхдөө бид хяналт тавих ажлаа амжилттай хийж чадна гэдэгт итгэж байна гэж сэтгүүлчдэд хэлжээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид шинжилгээ судалгаанд ашиглах нэг тонн орчим жинтэй олон арван тоног төхөөрөмж авч яваа юм байна.

Лид5. Америкийн конгрессийн гишүүд 2008 оны 4 сар гэхэд өөрсдийн цэргүүдээ Иракаас гаргах талаар санал хураалт явуулж байна.

Дүрс. Гишүүдийн ихэнх нь демократ үзэлтнүүд учир сенат тэдний шийдвэрийг дэмжинэ гэж итгэж байгаа юм байна. Энэ нь Конгрессийн гишүүд зэвсэгт хүчний талаар санал хурааж байгаа 3 дахь удаагийн үйлдэл болж байгаа юм байна. Өмнөх нэг санал хураалтыг сенат эсэргүүцсэн бол энэ удаагийнхад ерөнхийлөгч Жорж Буш хориг тавиад байна. Өнгөрөгч Пүрэв гарагт болсон санал хураалтад АНУ-ын засгийн газар Иракад Америкийн цөөн тооны цэргүүдийг Иракийн цэргүүдийг гадны халдлагаас хамгаалахад нь туслаж дасгалжуулахаар үлдээнэ гэж урьдчилан тооцоолжээ. Сенатор-Демократ үзэлтэн Гарри Рид: "Ерөнхийлөгч америкийн ард түмний дуу хоолойнд захирагдаж, улс орноо хамгаалахын тулд бүхнээ зориулах цаг нь ирсэн. Түүний Ирак дахь ноёрхол нь нурж конгресс дахь эх оронч үзэлтнүүд болон демократуудтай хамтран ажиллаж Иракад шинэ үйл ажиллагаа явуулж, цэргийн хүчнийхээ тодорхой хэсгийг Аль-каида бүлгэмийн эсрэг тэмцэхэд чиглүүлэх хэрэгтэй”- гэжээ. Санал хураалтын үеэр АНУ-ын асаг ахиргаа Иракийн засгийн газар улс төр болон цэргийн хувьд бие даах чадвар хараахан эзэмшээгүй байна гэдгийг тэмдэглэжээ.

Лид6 Би-би-си телевиз Их Британий цог жавхлань хатан хаан хаан 2-р Елизаветта, америкийн гэрэл зурагчин Анни Лейбовиц нараас албан ёсоор хүлцэл өчжээ.

“Хатан хаантай өнгөрүүлсэннэг жил” нэртэй киноны нэг хэсгээс болж Би Би Си тэднээс уучлалт хүсэж байгаа юм байна. 5-р сард хатан хаан Елизаветта Вашингтон хотод айлчлах үед гэрэл зурагчин Анни Лейбовиц хатан хааны зургийг авсан юм байна. Гэрэл зураг авч байх үедээ гэрэл зурагчин хатан хаанаас титэмгүйгээр зурагийг тань авах гэсэн юм гэсэн хүсэлт гаргасан байна. Хатан хаан гэрэл зурагчины хүсэлтийг хүлээн авч ёсоор болгосон байна. “Хатан хаантай өнгөрүүлсэн нэг жил” кинонд эвлүүлэгчийн буруугаас болж гэрэл зурагчин эрхэм дээдсийг титэмгүй зураг авахуулах хүсэлт гаргамагц хатан хаан шууд өрөөнөөс гарч яваагаар дүрслэгджээ. Ингэж буруу эвлүүлэг хийсэн нь бодит байдлыг гажуудуулсан хэрэг болсон байна гэж Би Би Си корпорац мэдэгджээ.

Лид7 Аль Каида алан хядагч бүлэглэл өөрийн хүчин чадлаа нэмэгдүүлж, их хэмжээний зэр зэвсэг хуримтлуулж байна гэж АНУ-ын тусгай албанаас гаргасан илтгэлд дурьдсан байна. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр ярьсан байна.

Дүрс. Аль Каида бүлэглэлийн хүчин чадал нь 2001 оны эхэн үеийнх шигээ болж сэргэсэн гэж Жорж Буш хэлээд тус бүлэглэл АНУ-д аюул занал учруулах магадлал өндөр хэвээр байна гэж онцлон тэмдэглэжээ. Америкийн тагнуулын газрын 16 хэлтэсийн мэргэжилтнүүдийн хамтран гаргасан уг итлгэлд Аль Каида бүлэглэл химийн болон биологийн зэвсэгтэй болох гэж хичээж байгаа талаар бичжээ. Аль Каидагийн гишүүд АНУ-ыг нутаг дэвсгэр дээр одоо байна. Тэд лалын хэт үндсэрхэг бүлэглэлүүдийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна гэж уг бичиг баримтад дурьджээ.

Лид8 Ройтер агентлагтийн гэрэл зурагчин, жолоочын хамт Иракад алагдсан байна.

Дүрс. Америкийн цэргийн командлалаас тараасан мэдэгдэлд 22 настай гэрэлт зурагчин Намир Нур аль Дин, 40 настай жолооч Иракын иргэн Саид Шмах нар Багдад хотын зүүн дүүрэгт хууль бус зэвсэгт бүлэглэл, америкийн цэргүүдийн хооронд болсон буудалцааны үеэр суманд оногдож нас барсан гэж дурьджээ. Харин Иракы цагдаагийн газрынхан Ройтер агентлагийн гэрэл зурагчин, түүний жолоочын үхэлд америкчууд буруутай гэж нотлож байна.

Лид9 Холбооны бүгд найрамдах Герман улсын нийслэл Берлин хотод
Цагаачидын нийгэмшил гэдэг сэдвээр олон улсын хурал 7 сарын 12-нд нээлтээ хийсэн юм. Энэ хуралд оролцож байгаа Германы канцлер Ангела Меркель харь орноос ирсэн цагаачдад зориулан жил бүр 750 мянган евро зарцуулахаар төлөвлөж байна гэж мэдэгдсэн байна.

Дүрс. Хатагтай Ангела Меркель цагаачдад нийгэмшихэд нь туслах үндэсний хөтөлбөр боловсруулснаа танилцуулжээ. Германы үйлдвэрчний эвлэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим цагаачидыг хөдөлмөрийн зах зээл дээр байр сууриа олж авахад нь туслахад бэлэн байна гэж хэлсэн байна. Герман улсад ирсэн цагаачидыг нийгэмшихэд тус улсын ZDF, RTL гэх мэт томоохон телевизүүд ч дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Спортын байгуулагууд ч бас хатагтай Ангела Меркелийн хөтөлбөрт оролцох юм байна.

Цагаачидыг нийгэмшүүлэх нь бидний өмнө тулгараад байгаа хамгийн чухал асуудал болоод байна гэж Германы канцлер Ангела Меркель онцлон тэмдэглэжээ.

Товч мэдээлэл

1. Румыны нийслэл Бухарест хотод хүчтэй хар салхи болжээ. Хар салхины уршигаар олон арван байшингийн дээвэр нурж, ургаа мод үндсээрээ булга үсэрчээ. Аврагчид байши барилгийн дээвэрт дарагдаж бэртэж гэмтсэн хүмүүсийг аврах ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Бухарест хотод замын авто замын хөдөлгөөн хэсэг хугацаанд зогсжээ. Цахилгааны шугам тасарч хэд хэдэн дүүргийн оршин суугчид гэрэл цахилгаангүй болжээ.

2. Лид. Испаний эрэг орчимд Америкийн усан онгоц саатуулагджээ. Саатуулагдсан усан онгоцноос олон арван мянган долларын үнэтэй эртний эдлэл олсон байна. Америкийн хөлөг онгоц живсэн усан онгоцны эрднэсийн хайгуул хийж байжээ. Энэ оны 5-р сарын сүүлээр америкчууд 17 тонн алт мөнгөн зоосыг 300 жилийн өмнө живсэн одоо далайн ероолд хэвтэж байгаа хөлгөөс гарган авч байжээ. Испаний хууль хяналтынхан энэ баялаг Испани улсад харъяалагдах ёстой гэж үзэж байгаа юм. Гэвч америкчууд энэ их алт мөнгөн зоосыг Испани улсын эрэг орчмоос олоогүй гэж мэдэгдэж Испани улсад олзноосоо өгөхөөс татгалзсан байна.

3. Английн дуучин Элтон Жон Киев хотод уран бүтээлийн тоглолтоо хийгээд Оросын Ростов хотод хүрэлцэн иржээ. Өчигдөр орой Элтон Жон Ростов хотод үнэгүй тоглолт хийсэн байна. Үнэгүй тоглолт үзэх гэсэн хүмүүс олон байсан тул эцэстээ цагдаа нар тоглолт болж байгаа талбай руу ордог хэд хэдэн замыг хааж, хөл хорио тогтоожээ. Хоёр цаг үргэлжилсэн энэ тоглолтыг Ростов хотын төвд байрлуулсан хоёр ч том дэлгэцээр шууд дамжуулан үзүүлжээ. Ростов хотод тоглолт хийгээд Элтон Жон хувийн онгоцоо хөлөглөн төрөлх англи руугаа буцсан байна.

7 сарын 13 энэ өдөр

1837 оны энэ өдөр хатан хаан Виктория Букингемийн ордонд амьдарсан хамгийн анхны Их Британий хаан болжээ.

1897 оны энэ өдөр Италийн иргэн Гульельмо Маркони өөрийн зохион бүтээсэн радиодоо зохиогчын эрх авсан байна.

1908 оны энэ өдөр Лондон хотод зуны Олимпын 4-р тоглолтын нээлт болж байжээ. Лондоны олимпод анх удаа эмэгтэйчүүд оролцож эхэлсэн байна.

1925 оны энэ өдөр 6 сарын 10 өдөр Москвагаас ниссэн Зөвлөлтийн зургаан онгоц Бээжин хотод газарджээ. Ингэхдээ Зөвлөлтийн нисэгчид Улаанбаатар хотод түр буудалж байжээ.

1987 оны энэ өдөр Оросын төв телевиз түүхэндээ анх удаа “90 хором” нэртэй өглөөний хөтөлбөр явуулж эхэлжээ.

No comments: