2007-07-18

Дэлхийн мэдээ 2007-07-16

Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 10 цаг 13 минутад Японы Хонсю арлын баруун эрэг орчмын нутгаар рихтерийн шаталбараар 6,6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв нь Токио хотоос 260 км-ын алсад байсны мэргэжилтнүүд тогтоожээ. Гэсэн ч Токиод газрын чичиргээ мэдрэгдсэн байна.

Газар хөдлөх үед Касива заки хотод байдаг атомын цахилгаан станц автоматаар үйл ажиллагаагаа зогсоожээ. Атомын цахилгаан станцийн “Токио Дэнриоку” компаний хэвлэлийн алба, газар хөдлөлөөс үүдэлтэй ямар нэгэн осол гараагүй гэж мэдэгдсэн байна. Газрын чичиргээ хамгийн хүчтэй байсан Касива заки хотод олон арван байшинд жижиг гэмтэл үүсч, хана туурганд нь цууралт гарчээ. “Жапан Рэйлуэйз” галт тэрэгний компаниий хэвлэлийн албан газар хөдлөлт болох мөчид төмөр замын хөдөлгөөн бүхэлдээ зогссон гэж мэдээлжээ. Одоо галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм байна. Газар хөдлөлтийн дараа 50 см өндөр цунами үүссэн байна. Ассошейтэд пресс агентлагийн Япон дахь сурвалжлагч газар хөдлөх үед 20 хүн байшин барилгын нурангид дарагдаж бэртсэн гэж уламжилж байна. Нагасаки хотод ажиллаж байсан Японы ерөнхий сайд Шинзо Абэ газар хөдлөлтийн дараах хохирол барагдуулах хороог тэргүүлэхээр нийслэл Токио хот руу яаралтай буцжээ. Нийгата аймагт хамгийн сүүлд 2004 онд 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт болж 65 хүн амт үрэгдэж, 3000 хүн бэртэж гэмтэж байсан юм. Үүнээс өмнө 1995 онд Кобе хотод газар 7,3 баллын хүчтэй хөдлөлт болж 6400 хүн амиа алдаж байсан.

Хойд Солонгос Йонбен дахь цөмийн реакторынхоо үйл ажиллагааг зогсоосон гэдгийг Олон Улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид нотолсон байна. Тайландын шинжлэх ухааны сайдын урилгаар ажлын айлчлал хийж байгаа Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Мохамед Эль Барадей энэ тухай Банкок хотод мэдэгджээ.

Хойд Солонгос зөв алхам хийлээ гэж Махомед Эль Барадей онцлон тэмдэглээд Хойд Солонгосын эрх баригчид бидэнтэй нягт хамтран ажилласанд сэтгэл хангалуун байна гэж хэлжээ. Өнгөрсөн ням гарагт Нэгдсэн Үндэстний байгуулага дахь БНАСАУ-ын суурин төлөөлөгч Пак Гил Йон манай улс цөмийн реактороо унтраасан гэж мэдэгдсэн юм. Йонбен дахь цөмийн реактороо унтраасан нь зүүн хойд азийн бүс нутгийн аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой юм. Өнгөрсөн 2-р сард болсон зургаан талт хэлэлцээрийн үеэр Пхеньян цөмийн реактороо зогсоож, үүний хариуд түлш, эрчим хүчний тусламж барууны орнуудаас авах тохиролцоонд хүрсэн юм. Цөмийн байгууламжуудаа битүүмжилж, олон улсын цөмийн эрчим хүчний байгуулагын шинжээчдийг улс орондоо нэвтрүүлэх шийдвэрт хүрсэн Хойд Солонгос 50 мянган тонн түлш, шатахууныг зургаан талт хэлэлцээрт оролцсон орнуудаас авна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Өмнөд Солонгосын усан онгоц Хойд Солонгосын Сонбон боомтод шатахуун, түлшний эхний хэсгийг хүргэж өгсөн юм. Дараагийн удаа хойд Солонгос цөмийн бусад байгууламжынхаа жагсаалтыг олон улсын цөмийн эрчим хүчний байгуулагад гарган өгч, гадаадын шинжээчидийг нэвтрүүлж 950 мянган тонн түлшийг цахилгаан станцид хэрэглэх зорилгоор авах юм. Йонбен дахь цөмийн реакторын үйл ажиллагааг зогсоосны дараа Америк тэргүүтэй барууны орнууд дайсагнасан бодлого явуулахаа зогсооно байх гэж найдаж байгаагаа Хойд Солонгосын дипломат ажилтнууд ярьсан байна.

Пакистаны Дарра Исмаилхан хотын цагдаагийн газрын гадаа амиа золислогч бөмбөг дэлбэлсэн байна. Дэлбэрэлт болж байх үед цагдаагийн газар ажилд орох гэсэн хүмүүсийг бүртгэж байжээ. Дэлбэрэлтийн уршигаар 26 хүн нас барж, 50 хүн шархадсан байна.Энэ дэлбэрэлтээс хэдхэн цагийн өмнө Матта хотын нэг дүүрэгт тэсрэх бөмбөгтэй автомашин цэргүүдийн явж байсан ачааны машиныг мөргөж дэлбэрчээ. Энэ дэлбэрэлтээр тавь орчим цэргийн албан хаагч амь үрэгдсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Пакистанд болсон алан хмядах ажиллагааны золиос болж 70 орчим хүн нас баржээ. Улаан сүмд явуулсан цэргийн ажиллагааныхариу болгож лалын хэт даврагчид халдлага зохион байгуулж байна гэж хүчний байгуулагынхан таамаглаж байна.

Шимон Перес Изриалийн ерөнхийлөгч боллоо. Түүнийг ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Кнессетийн ордонд болжээ. Шимон Пересыг тангараг өргөх ёслолын ажиллагаанд гадаадын аль нэгэн орны өндөр дээд зочдыг урьж оролцуулаагүй байна.

Энэ жил 83 настай Шимон Перес ерөнхийлөгчийн албан тушаалдаа өнөөдрөөс орж байна. Тэр Изриалийн төрийн тэргүүнээр долоон жилийн турш ажиллах болно. Тангараг өргөсний дараа Шимон Перес Изриалийн анхны ерөнхийлөгч Давид Бен Гурионагийн шарилд хүндэтгэл үзүүлжээ..Шимон Пересыг улс төрд хөл тавихад нь Ириалийн анхны ерөнхийлөгч Давид Бен Гуриона их тус болсон юм. Шимон Перес Харвардын их сургуулийг дүүргээд тэр эх орондоо эргэж ирсэн байна. Шимон Перес ажил, амьдралынхаа гарааг Изриалийн батлан хамгаалах яамнаас эхэлжээ. Изриалийн цөмийн хөтөлбөрийг өлгийдөж авсан ач гавъяатай хүн гэж түүнийг үнэлдэг юм. Дараа нь Изриалийн засгийн газарт хэд хэдэн сайдын албан тушаалд томилогдон, бүр ерөнхий сайдаар ч ажиллажэ байсан. Ерөнхий сайд байхдаа Палестины тэргүүн Ясир Арафаттай энхийн гэрээ байгуулж байжээ. Шимон Перес 1993 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан юм. Шимон Перес 1923 онд Польшид төржээ.1934 онд Палестин руу цагаачилсан байна. 1959 онд Изриалийн парламентын гишүүн, 1984, 1995 аас 1996 онуудад Изриалийн ерөнхий сайдаар ажиллаж байсанюм.

Белоруссийн тусгай албаныхан польшийн тагнуулчидыг баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүсийн дотор оросын холбооны улсын иргэн ч бас байна гэж Белоруссийн төв телевиз мэдээлжээ.

Белоррусийн төв телевикийн мэдээллийн хөтөлбөрт Улсыг Аюулаас хамгаалах хорооны даргын орлогч Виктор Вегра оролцож энэ тухай мэдээлжээ. Польшийн тагнуулчид Орос, Белорусийн пужингаас хамгаалах системийн тухай мэдээлэл цуглуулж байжээ. Белоруссийн телевизээр баривчлагдсан таван хүний нэгнийх нь ярилцлагыг үзүүлсэн байна. Польшид байхад тус улсын тагнуулын байгуулага намайг элсүүлж авсан гэж Белоруссийн зэвсэгт хүчинд алба хааж байсан офицер Владимир Русскин ярьжээ. Эх орноосоо урвасан гэдпэг зүйл ангиар түүнд эрүүгийн хэрэг үүсгээд байна гэж Оросын НТВ телевиз мэдээллээ. Оросын зэвсэгт хүчний нэг албан хаагч тагнуулын энэ хэрэгт холбогдсон гэж Белоруссийн тал мэдэгдсэн ч одоогоор түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.

Бага насны хүүхдийг садар самуунд урвуу татсан хэрэгт буруутгаж 66 хүнийг баривчлан саатуулаад байна гэж Испаний цагдаагийн газар мэдэгджээ.

Испаний цагдаа нар Интерполтой хамтран бага насны хүүхэдтэй бэлгийн ажил хийхээр завдсан, бага насны хүүхэд оролцсон садар самууныг сурталчилсан кино бүтээдэг хүмүүсийг баривчилсан юм байна. Баривчлагдсан хүмүүсийн дотор эмч, хуульч, багш мэргэжилтэй дээд боловсрол эзэмшсэн хүмүүс цөөнгүй байгаа гэнэ. Эдгээр хүмүүсийг илрүүлж, баривчлахад тусгай албаны 300 орчим ажилтан оролцжээ.Хүүхдийг садар самуунд урвуу татсан мэдээлэл, зураг, дүрс бичлэг хадгалж байсан хэд хэдэн компьютерийг бид битүүмжилсэн гэж цагдаа нар мэдэгдэж байна.Өнгөрсөн оны 9 сард Германы цагдаа нар Испаний мэргэжил нэгт нөхөддөө хандан хүүхдийг садар самуунд урвуу татсан агуулагатай интернэт сайт, хэлэлцүүлэгт Испаний газар нутгаас орж байгааг анхааруулжээ. Үүний дагуу Испаний хүчний байгуулагынхан мөрдөн байцаах ажлыг эхлүүлсэн юм байна. Одоо саатуулагдаад байгаа хүмүүсийн нэгнээс нь бага насны хүүхдийг садар самуунд урвуу татсан эд мөрийн баримт хамгийн их хэмжээгээр олджээ. Түүний копьютерт байгаа садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэгийг 21 ширхэг хард дискэнд хадгалагдаж байгаа гэнэ.

. Гүржийн Батуми хотод гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болжээ. Энэ жилийн Гүржийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагчаар гүржийн бүрэлдэхүүнд ордог бага ястанууд тодорсон нь анхаарал анхаарал татаж байна.

Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Батуми хоын их сургуулийн оюутан 18 настай Нино Легучева ялсан бол Ажар бүсгүй 2007 оны Гүржийн миссийн титэмийг авчээ. Гүзржийн нтаг дэвсгэр дээро аж төрдөг бүх бага ястанууд энэ жилийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд өрсөлдөж бүгд янз бүрийн номинацид шалгарсан байна. Энэ жилийн гоо бүсгүйн тэмцээнд шүүгчид улс төрийн үүднээс хандаж, жижиг үндэстэн ястануудыг гомдоохгүй байх гэж хичээж байсан гэдгийг үзэгчид онцлон тэмдэглэж байна. Гүржийн миссгэдэг алдарыг хүртсэн бүсгүйд Пежо204 загварын суудлын автомашин бэлэглэжээ.

Сүүлийн үед Парис хотод дугуйн прокат олноороо нэгджээ. Ингэснээр авто замын ачааллыг хөнгөвчилж зам бөглөрөх үзэгдлийг багасгана байх гэдэгт итгэлтэй байна.

Одоо Парис хотод дугуйн дрокатын 750 цэг нээгдээд байна. Үйлчлүүлэгчид эхний 30 минутад үнэ хөлс төлөхгүйгээр дугуй ашиглаж болох гэнэ. Парис хотын тээврийн газрын дарга Селин Лепо: Сүүлийн үед зам бөглөрөх нь ихэсэх болсон тул бид дугуй ашиглахыг хүмүүст санал болгож байгаа юм гэж хэлсэн байна. Парис хотын бүх дүүрэгт 300 метр тутамд дугуйн зогсоол нээжээ. Дугуйн прокатаар авахын тулд 150 еврог барьцаа болгон үлдээх журамтай юм байна. Бас унадаг дугуйн прокатын үнэ нь өдөрт 1 евро, долоо хоногт 5, жилээр нь түрээлсэн авна гэвэл ердөө 29 евро төлөхөд л хангалттай. Ресторанд үйлчлэгчээр ажилладаг Сесиль бүсгүйн хувьд унадаг дугуй түрээсээр авах нь ажил гэрийн хооронд зорчиах хамгийн хямд төсөр унаа нь болж байна.

Эм. Орой ажлаа тарах үеэр нийтийн унаа зогссон байдаг. Байнга такси хөлөглөх боломжгүй гнад шиг хүнд энэ тохирсон унаа. Харин инженер мэргэжилтэй Стефан арай өөр зориглогоор унадаг дугуй түрээслэн авч байна.

Эр. Шар айраг балгачихсан үедээ дугуй унаад явж байхад цагдаа нар намаыйг зогсоож торгохгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дугуй унахыг хориглосон хууль дүрэм байхгүй.Гэхдээ онхолдож унах эрсдэлтэй л дээ. Парисын дугуйн прокатын бүх дугуй 22 кг жинтэй, саарал өнгөтэй юм байна.

Эр. Мэдээж энэ их хүнд дугуй л даа. Гэхрдээ чанартай, бат бөх. Би ийм дугуйгаар Тур де Франс уралдаанд оролцоход ч бэлэн байна.

Гэж батлан хамгаалах яамны ажилтан Беатрис хэлж байна.

ТОВЧ МЭДЭЭ

Товч1. Нэрт загвар зохион бүтээгч Жанни Версачегийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн загварын үзүүлбэр Милан хотод болж өнгөрчээ. Жанни Версачи 10 жилийн өмнө Майами хот дахь хувийн сууцныхаа үүдэнд буудуулж амиа алдсан юм. Жанни Верачегийн амийг хороосон гэмт хэрэгтнийг цагдаа нар цаг алдахгүй тогтоож чадсан юм. Жанни Версачегийн амийг хороосон 27 настай Эндрю Кунэнэн гэдэг залуу өөрийнхөө амийг хорлосон юм байна. Жан Версачгийн зохион бүтээсэн хувцсыг Уэльсийн гүнж Диана асан, дуучин Элтон Жон, Мадонна нар өмсөх дуртай байсан юм. “Версаче” одоо ч дэлхийн хамгийн алдартэй брэндийн хувцас хэвээрээ байна.

Товч2. Испаний Ибица амралт сувилалын газрын ойролцоо задгай тэнгист их хэмжээний газрын тос өнгөрсөн долоо хоногт асгаржээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 150 тонн шатахуун тээвэрлэж байсан хөлөг онгоц живсэн юм. Гэвч тус улсын аврах албаныхан гамшигийг хэмжээг буруу тооцсон байна. Одоо 6 квадрат метр ус газрын тосоор бохирдоод байгаа юм байна.

Товч3. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэн Оскар Писториус Английн Шеффилд хотод болсон хөнгөн атлетикийн уралдаанд бусад тамирчидтэй эн тэнцүү нөхцөлд ороцсон байна. Барианы газар хүрэхээс 400 метрийн зайд байхад түүнийг бусдын замд орж гүйсэн гэдэг шалтгаанаар тэмцээнээс хассан байна. Өмнөд Африкийн энэ иргэн Ром хотод болсон өөр нэг гүйлтмийн тэмцээнд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн юм. Оскар ердөө 11 сартай байхдаа золгүй осолд өртөж хоёр хөлөө тайруулжээ. Гэвч тэр хиймэл хөлөөрөө алхаад зогсохгүй бүр гүйж суржээ. Оскар Писториус пара олимпод оролцож олон удаа дээд амжилт тогтоож байсан юм. Харин одоо тэро Бээжин хотод болох зуны олимпын наадамд оролцох эрх авахаар чармайж байна.

Энэ өдөр

1872 оны энэ өдөр Норвегийн далайчин Руаль АМУНДСЕН мэндэлжээ. Тэрээр дэлхийн өмнөд туйлд анх хүрч байсан юм.

1945 оны энэ өдөр АНУ ын Аламогордо хотод америкийн мэргэжилтнүүд атомын бөмбөгийн туршилт хийж байжээ.

1969 оны энэ өдөр Аполлан 11 сансрын хөлөг хөөрчээ. Энэ хөлөг саран дээр хүн буулгах зорилготой байсан юм.

1979 оныэнэ өдөр Саддам Хусейн Иракын ерөнхийлөгч болж байжээ.

1985 оны энэ өдөр Германы зохиолч Генрих Бёлль хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Харин 1990 оны энэ өдөр Укрианчууд тусгаар тогтнол тунхаглал гаргаж байжээ.

No comments: