2007-07-18

Дэлхийн мэдээ 2007-07-18

Лид1. Орос Их Британий хооронд болж байгаа дипломат дайн өдөр ирэх тутам хүчээ авч байна. Оросын дөрвөн дипломат ажилтныг эх орноосоо албадан гаргах шийдвэр гаргасны хариуг бид тун удахгүй барих болно гэж Оросын гадаад хэргийн сайдын орлогч Александр Грушко мэдэгджээ. Их Британий гадаад хэргийн яам Александр Грушкогийн мэдэгдэлд ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна.

Сүүлийн хэдэн өдрийн турш Оросын төв телевизийн мэдээллийн хөтөлбөрийн гол сэдэв нь оросын дипломат ажилтнуудыг Их Британиас албадан гаргаж байгаа тухай мэдээлэл болоод байна. Оросын тагнуулын байгуулагад ажиллаж байгаад Лондонд амьдарч байсан офицер Александр Литвиненког өнгөрсөн оны намар химийн хорт бодисоор хордуулж амийг нь хороосон юм. Скотланд Ярдын цагдаагийн газар Литвиненког хордуулахад оросын иргэн Андрей Луговой буруутай гэж үзэж түүнийг Их Британий хууль сахиулах байгуулагад шилжүүлэх өгөхийг оросын эрх баригчидаас Лондон хүссэн юм. Гэвч өөрийн иргэнээ гадаадын оронд шилжүүлэн өгөх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно гэдэг тайлбар хийж орос улс Андрей Луговог Их Британи улсад шилжүүлэн өгөхөөс татгалзсан. Оросын тал одоо Лондон хотод улс төрийн цагаачын статустай амьдарч байгаа Борис Березовский, Чечений зэвсэгт бүлэглэлийн нөлөө бүхий гишүүн Закаев нарыг шилжүүлэн авах хүсэлтээ илэрхийлсэн юм. Гэвч Их Британи тэднийг Оросын хуулийн байгуулагад өгөхөөс татгалзсан.

Үүний дараа Их Британи улс Лондонд ажиллаж байгаа оросын дөрвөн дипломат ажилтныг эх орноосоо албадан гаргах шийдвэр гаргасан. Оросын Холбооны улсын гадаад хэргийн яам дипломат ажилтнуудыг Их Британиаас албадан гаргах ямар ч үндэслэл алга гэж үзэж байна. Андрей Луговог английн хууль сахиулах байгуулагад шилжүүлэн өгөөгүйн хариуд дипломат ажилтнуудыг эх орноосоо албадан гаргаж байгаа нь Орос Их Британий харилцаанд ноцтой толбо үлдээж байна гэж Оросын гадаад хэргийн яам албан ёсоор мэдэгджээ. Оросын засгийн газрын шугамаар виз хүсэж байгаа хүмүүст виз олгохдоо ч бас шалгуураа чангатгах болно гэж Их Британий гадаад хэргийн яам мэдээлжээ. Москва дахь Их Британий визийн үйлчилгээний төв оросын иргэдэд урьдийн адил үйлчилж байгаа юм байна. Москва Оросын хооронд болж байгаа улс төрийн ээдрээтэй маргаан нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх бол гэдэг асуулт олон хүн анхаарлыг татаж байна. 2007 оны эхний улиралд Их Британий бизнесийн байгуулагууд оросын эдийн засагт 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Лондоны хөрөнгийн бирж дээр оросын 42 компаний 500 тэрбум долларын үнэт цаас арилжаалагддаг байна. Британий ажй үйлдвэрийн холбооны олон улсын хэлтэсийн захирал Энди Скот Би Би Си телевизэд өгсөн ярилцлагадаа улс төрийн харилцаа бизнест нөлөөлөхгүй байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Гэвч улс төрийн хямрал бизнест шууд бусаар нөлөөлдөг гэж Альфа банкны судалгааны хэлтэсийн ажилтан Кристофер Уифер ярьж байна.

Эм. Өнгөрсөн 4 сард Орос Эстоний харилцаа муудахад оросын хөрөнгийн биржийн хувьцааны үнэ буусаныг бид мэднэ.

Хэрэв Орос Их Британий хямрал улам гүнзгийрэх юм бол бизнест нөлөөлөх нь гарцаагүй юм. Орос Британий хооронд үүсээд байгаа энэ хямралыг улс төрчид янз бүрээр тайлбарлаж байна. Английн Лйборист намын гишүүн Эндрю Макинлей одоогийн ерөнхий сайд Гордон Брауны бодлогыг эрс шүүмжилж байна.

Пакистаны ийслэл Исламабад хотод болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас наад зах нь 13 хүн нас барж, 35 хүн шархадсан байна.

Пакистаны цагдаагийн газрын мэдээлснээр одоогоор үүрэгт албан тушаалаа түр хугацаанд орхиод байгаа Пакистаны дээд шүүхийн дарга Ифтихара Мухаммада Чаудригийн цуглаан зохион байгуулах гэж байсан газар амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Чаудри нь засгийн газрын явуулж байгаа бодлогыг эрс шүүмжилдэг, одоогийн ерөнхийлөгч Мушарафын гол өрсөлдөгч юм. Дэлбэрэлт болох мөчид Чаудри шүүхийн барилгаас хэдхэн км ын зайд байжээ. Энэ долоо хоногийн сүүлээр Пакистаны Дээд Шүүх ноён Чаудригийн асуудлыг шийдвэрлэх юм. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф өнгөрсөн 3 сард зарлиг гаргаж Чаудриг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэдэг үнгдэслэлээр албан тушаалаас нь түр хугацаагаар чөлөөлсөн юм.

Бразилийн Сан Пауло хотын нисэх онгоцны буудалд зорчигч тээврийн Айробус 320 онгоц газардах үедээ зурвасаас хэтэрч шатахуун хадгалдаг байгууламжыг мөргөж осолдсон байна.

Бразилийн Порт Алегри хотоос ниссэн онгоц орон нутгийн цагаар 18 цаг 50 минутад Сан Паулогийн нисэх буудалд газардах ёстой байжээ. Онгоц газардах үед бороо орж, халтиргаа үүссэн байсан нь газардсан даруйдаа тоормозлож зогсох боломжгүй болгожээ. Энэ нь осол гарах гол шалтгаан болжээ. Онгоц шатахуун хадгалдаг агууахыг мөргөны дараа хүчтэй дэлбэрэлт болсон байна. Сан Пауло хотын албаны хүмүүс нисэх багийн 6 гишүүн, зорчигчид бүгд амь үрэгдсэн гэж мэдээллээ. Энэ осолдсон онгоцонд нийт 170 зорчигч байжээ. Гал унтраах албаныхан онгоцны бүхээгт байсан хүмүүсээс гадна шатахуун хадгалах байгууламжид ажиллаж байсан 30 гаруй хүн нас барсан гэж хэлсэн байна. Сан Пауло хотын нисэх буудлын онгоц хөөрөх, буух зурваст бороо орсны дараа ус тогтож байгаа нь нислэгийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж нисэгчид өнгөрсөн 2 сард анхааруулж байжээ. Үүний дараа нислэгийн зурвас талбайд засвар хийсэн юм байна. Өнгөрсөн даваа гаригт Сан Паулогийн энэ нисэх ногоцны буудалд борооны дараа халтиргаа үүсэж жижиг оврын онгоц нислэгийн зурвасаас гарч зүлэг рүү орж байжээ. Гэвч тухайн үед азаар осол эндэгдэл гараагүй байна. Сүүлийн үед Бразилд нислэгийн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж болжээ. Өнгөрсөн онд Бразилийн иргэний агаарын тээврийн онгоц Амазонка мөрний дээр бага оврын хувийн онгоцтой агаарт мөргөлдөж 154 хүн амь үрэгдэж байсан юм.

Ливийн Бенгази хотод ажиллаж байхдаа бага насны 438 хүүхэд ДОХ-ын вирус халдаасан хэрэгт буруутгагдсан Болгарын эмч нарыг шүүх хурал болжээ. Тэднийг бүх насаар нь хоригдол ял оноосон байна.

Болгарын 5 эмчид цаазаар авах ялыг Ливийн шүүх гурван удаа гаргаж байсан. Болгарын эмч нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гурван удаа давж заалдсан юм. Энэ удаа Ливийн Дээд шүүх Болгар эмч нарт оноогоод байсан цаазаар авах ялыг зөөлрүүлж, бүх насаар нь хорих ял оноосон байна. Одоо Болгарын прокурорын газар эмч нарыг шилжүүлэн авах хүсэлт гаргах гэж байгаа юм байна. 1984 онд Ливи, Болгар улс гэмт хэрэгтэн солилцох, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эх оронд нь ялыг нь эдлүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурсан юм байна. Тэднийг эх оронд нь ирүүлэхийн тулд бид боломжтой бүхнийг хийнэ гэж Болгарын ерөнхий прокурорын газрын төлөөлөгч Маргарита Попова хэлжээ. Болгарын эмч нар өөрсдийгөө буруугүй, харин Ливийн Бенгази хотын эмнэлэгт ариун цэвэр муу сахидаг байсан нь ДОХ-ын халдвар эмчлүүлэгч хүүхдүүдэд халдах болсон гол шалтгаан гэж үзэж байгаа юм.ДОХ-ын халдвар авсан 438 хүүхдийн 50 нь нас бараад байна. ДОХ-ын халдвар авсан хүүхэд бүрт Болгарын тал 1 сая долларын нөхөн төлбөр өгнө өөх шийдвэр гаргажээ. Түүнээс гадна Болгар улс Ливид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх фондын үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно гэж Болгарын гадаад хэргийн сайд Ивайло Калфин мэдэгджээ.

Аль Каида бүлэглэл АНУ-д дахин халдах бэлтгэлээ хангасан байна. Тус бүлэглэл 2001 оны 9 сарын 11-ний өдрийнх шигээ хүчтэй болсон. Биологийн болон химийн зэвсэг ч их хэмжээгээр нөөцөлсөн байна гэж америкийн тагнуудын албанаас гаргасан илтгэлд онцлон тэмдэглэжээ.

Аль Каидагийн зэвсэгт дайчид Афганистан, Пакистаны хил орчимд төвлөрчээ. 9-сарын 11-нд Нью-Йорк хотод болсон үйл явдлын дараа Аль Каидагийн лидерүүдтэй холбоо тогтоосон хэд хэдэн хүн одоо АНУ-д амьдарч байгаа гэж уг илтгэлд цохон тэмдэглэжээ. Ирак дахь суннитын хэт үндсэрхэг бүлэглэлд Аль Каида дэмжлэг үзүүлж эгнээндээ шинэ хүмүүсийг элсүүлсээр байгаа юм байна. Аль Каида бүлэглэл хүчин чадлаа нэмэгдүүлж чадсан гэдэгт АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш итгэхгүй байгаагаа илэрхийлжээ. Аль Каидагийн удирдагдч Усама Бен Ладеныг барих нь бидний гол зорилого хэвээр байгаа гэж Ерөнхийлөгчийн дотоодын аюулгүй байдлын зөвлөх Фрэнсис Таунсенд мэдэгдсэн байна. Тагнуулын албаны бэлтгэсэн илтгэлд бичсэнээр Иракыn зэвсэгт бүлэглэлүүдтэй Аль Каида хамтран ажиллаж байгааг Фрэнсис Таунсенд үгүйсгээгүй байна.

. Үзэгч та бүхэнд бид өчигдөр Укрианы Львов хотоос холгүй шингэн фосфор тээвэрлэж явсан галт тэрэг замаасаа гарч, улмаар их хэмжээний гал түймэр гарсан тухай мэдээлж байсан. Өнөөдөр уг ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирлээ.

Шингэн фосфор ачсан галт тэрэг Казахстанаас хөдөлж, Польш улсыг зорж явжээ. Ингэхдээ Украины газар нутгаар дамжин өнгөрч байхдаа ийнхүү осолджээ. Шингэн фософор нь цельсийн 35 хэмд өөрөө шатдаг юм байна. Өчгидөр Укрианий Львов хотод агаарын хэм 35 аас дээш байсан нь гал гарах шалтгаан болсон байна. Шингэн фосфор нь хүний тархи нугас, элэгний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг хортой химийн бодис юм байна. Галт тэрэг замаасаа гарч, шингэн фосфор шатах үед химийн. Хортой бодис агаарт ялгарчээ. Одоо 90 Квадрат км талбайд хортой хий тархаад байгаа юм байна. Осол болсон бүс нутгийн ойролцоо амьдардаг олон зуун хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлжээ. Шингэн фосфорт хордсон 20 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Укрианий онц байдлын яам одоо байдлыг хяналтандаа авч чадсан гэж мэдэгджээ. Укрианий ерөнхий сайдын орлогч Александр Кузьмук өчигдөр болсон галт тэрэний ослыг 1986 онд Чернобелийн атомын цахилгаан станцийн дэлбэрэлттэй тэнцэхүйц үйл

явдал гэж харьцуулсан байна.

Газар хөдлөлтийн үеэр радио идэвхит бодистой уусмал алдагдсаныг тэр даруйд нь мэдээлээгүй Касивазаки хотын атомын цахилгаан станцийн удирдлагуудыг Японы засгийн газар шүүмжилжээ. Японы ерөнхний сайд шинзо Абэ атомын цахилгаан станцын албан тушаалтанууд хариуцлага хүлээх ёстой гэж хэлжээ. Одоо мэргэжилтнүүд байгаль орчинд учирсан хохиролын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Хонсю арлын хүн ам олноороо суурьшсан газар хохирол бхарагдуулах, нурж сүйдсэн байшин баригла, дэд бүтцийг сэргээн босгох ажил үргэлжилж байна. Хонсю арал дээр дарааллан болсон гурван удаагийн газар хөдлөлтийн үеэр 9 хүн нас барж, 1100 хүн бэртэж гэмтжээ. Гамшигийн бүсэд амьдарч байгаа 12 мянган хүнийг түр хоргодох байранд хонуулж байна. Ойрын гурван өдөр дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлал өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Товч мэдээ

  1. АНУ ын Лос Анжелос хотын захад орших нэгэн хуучин агуулахад гал түймэр гарчээ. Гал түймэр 1000 метр квадрат талбайг хамраад байгаа юм байна. Энэ барилгын нэг хэсэгт ажилладаг нарийн боовны цехэд цахилгааны богино холболт үүссэн нь гал гарах шалтгаан болжээ. Гао түймэр гарч байгаа гудамж руу орох гол замыг хааж, зэргэлдээх байшингийн оршин суугчидыг түр хугацаанд орон гэрээ орхихыг хүссэн байна.
  2. Оросын засгийн газар Алс Дорнод, Ар байгалийн бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Ар байгалийн бүс нутгийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргахад нэг жилийн хугацаа шаардлагатай юм байна.Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Сергей Иванов алс дорнод орүү явдаг галт тэрэгний үнийг буруулах нь зүйтэй гэдэг санал гаргажээ. Владивостокоос нийслэл Москва рүү тээврийн хэрэгслийн тасалбарын үнэ Валдивостокоос Мельбурн хот хүрэх тасалбараас ч илүү үнэтэй байдаг байна.
  3. Сүүлийн хэдэн өдөр Польшид аагим халуун борлж байна. Өдөр сүүдэртэй газар л гэхэд агаарын хэм 35 д хүрээд байгаа гэнэ. Польшийн цахилгаан барааны дэлгүүрээс одоо агааржулагч, хөргүүр, сэнс авах гэсэн хүмүүсийн урт дараалао үүсжээ. Ихэнхи дэлгүүрт ийм төрлийн цахилгаан бараа аль хэдийнэ зарагдаад дуусжээ. Зуны халуун өдрүүдийг Польшууд наран шарлагийн газар өнгөрүүлж байна. Халуун цаг агаартай байгаа энэ өдрүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгддэг тул эрчим хүчний салбарт доголдол гарах вий гэж эрх баригчидын санаа зовж байна.
  4. Археологчид Египетийн занданшуулсан шарил үнэхээр олон зуун жилийг ардаа орхисон эсэхийг копьютерийн томограф зураг, ДНК ийн шинжилгээ гэх мэт шинжлэх ухааны хамгийн сүүлийн үееийн ололт амжилтыг ашиглан шалгах гэж байна. Ингэж шалгах болсон шалтгаан нь саяханыг хүртэл 60 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн эзэн хааны занданшуулсан шарил нь жирийн нэгэн залуугийн шарил байсаныг тогтоосны дараа ийм нарийн шинжилгээ хийх шийдвэр гаргажээ.
  5. Их Британий хун тайж Чарльзийн гэргий хатагтай Камилла 60 насны ойгоо тэмдэглэжээ. Их Британий хамгийн шилдэг тогооч нар эрхэмсэг хатагтайн төрсөн өдөрт нь зориулан яг бүрх малгайтай нь адилхан амтат бялуу хийжээ. Их Британы угсаа залгамжлах хун тайж Чарльзын хоёр дахь гэргийн төрсөн өдрийн баярт ойролцоогоор 80 гаруй хүн оролцжээ. Төрсөн өдрийн бялуу хүн бүрт хүрэлцээгйү нь мэдэж. Хатагтай Камилла 7 сарын 21 нд мэндэлсэн байна. 7 сарын 21 нд болох албан ёсны цайллагын үееэр идээ ундаа элбэг дэлбэг байнх болно гэж тогооч нар амалжээ.

Энэ өдөр

1892 оны энэ өдөр Их Британи улсын парламентад анх дуаа нууцаар санал хураалт явуулж эхэлжээ.

1918 оны энэ өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч, улс төрийн зүгэлтэн Нельсон Манделло мэндэлжээ. Тэр 1993 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм.

1925 оны энэ өдөр Адольф Гитлерийн Майн Кампф ном хэвлэгдэгарч байжээ

1968 оны энэ өдөр компьютерийн Интел Компани байгуулагдаж байжээ.

No comments: