2007-07-15

Дэлхийн мэдээ 2007-07-11

Лид.1 Нэгдсэн Үндэстний Байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Брюселль хотод болж байгаа цагаачлалын асуудлаар болж байгаа олон улсын хурал дээр Европын Холбооны орнуудад хандан цагаачлалын нээлттэй бодлого явуулахыг уриалсан байна. Цагаачлалын асуудлыг шийдвэрлэхийн тулд АНУ, Япон, Европын Холбооны орнууд цаг алдахгүй нээлттэй бодлого явуулах хэрэгтэй гэж Бан Ги Мун онцлон тэмдэглэжээ.

Эр. Одоо заналхийлэл гэж үзээд байгаа зүйлийг бид боломж гэж хардаг болох хэрэгтэй. Америк, Европыг зорьсон их хэмжээний цагаачидын урсгал Африк, Ази тивээс гарч байгаа нь цаг агаарын өөрчлөлтөөс болж үүсэж байгаа ядууралтай холбоотой.

Гэж Бан Ги Мун онцлон тэмдэглэжээ. Одоо манай гариг дээр 200 сая хүн цагаач гэсэн статустай амьдарч байна. Бельгийн ерөнхий сайд Ги Верхофштад Нэгдсэн Үндэстний Байгуулагын ерөнхий нарийн бичгийн даргатай санал нэг байгаагаа илэрхийлээд Европын Холбоо африкаас ирж байгаа цагаачидыг хүлээж авахаас татгалзаж саад учруулдагаа болих хэрэгтэй гэж хэлжээ. Европ тивд дэлхийн хүн амын 14 хувь нь амьдардаг. Гэтэл дэлхийн орлогын 73 хувийг Европчууд авч байна. Иймд Европ руу ирэх гэсэн хүмүүс их байх нь аргагүй шүү дээ гэж тэр хэлжээ. Тэгээд ч цагаачидын тоог хязгаарлах талаар явуулж байгаа үйл ажилагаа янз бүрийн төсөл хөтөлбөрүүд удаан хугацааны турш үр дүнтэй байж чадахгүй байгаа юм. Мексикээс ирэх цагаачидыг хязгаарлах гэж АНУ хил дээрээ өндөр хана босгосон. Цагаачлалыг аюул гэж бодолгүй, эх орондоо хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүс амжиргааны түвшингээ дээшлүүлэхийн тулд ирж байна гэдэг үүднээс хандах хэрэгтэй гэж Бельгийн ерөнхий сайд АНУ-д хандан зөвлөжээ. Бельгийн ерөнхий сайдын үгийг Мексикийн ерөнхийлөгч Эрнесто Седильло ч бас дэмжиж байгаагаа илэрхийлээд Европ, Америкийн нэгдсэн улс цагаачидыг ирэхэд саад болохгүй байхыг уриалсан байна. Бас ядуу орнуудаас хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн худа лдан авч байхыг ч хүссэн байна. Гэхдээ Европын Холбоо, Америкийн нэгдсэн улс ойрын хэдэн жилдээ цагаачлалын бодлогоо зөөлрүүлэх төлөвлөгөөгүй байна. Австри, Итали, Герман улс цагаачдад тавих хяналт, шаардлагаа чангатгаад байгаа. Одоо Их Британи улс цагаач хүлээн авч байгаа үзүүлэлтээрээ Европт тэргүүлж байна. Гэвч лалын шашинтай орнуудын иргэд Их Британид алан хядах ажиллагаа явуулах оролдлого хийх болсон нь тус улсыг цагаачлалын бодлогоо чангатгахад хүргээд байна.

Лид2. ОХУ-ын Екатеринбург хотоос 20 км-ын алсад орших Шувакиш өртөөний орчимд зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарчээ. Төмөр замын ослын үеэр азаар хүний амь нас эрсдээгүй байна.

Дүрс. Төмөр замын осол орон нутгийн цагаар 16 цаг 19 минутад болжээ. Екатеринбургаас Приобье хотыг зорьж явсан галт тэрэг замаасаа гарах үед 6 хүн хөнгөн бэртэл, 3 хүн хүнд бэртэл авчээ.Одоо эмнэлэгт 3 хүнийг эмчилж байна. Галт тэрэг Екатеринбург хотоос хөдлөөд хэдхэн минутын дараа замаасаа гарч осолдсон гэж РИА-Новости агентлаг уламжилж байна. Галт тэрэгний цувааны сүүл хэсгийн 9 вагон замаасаа гарчээ. Төмөр замын осол гарсан ч бусад галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Нөөц замаар хуваарьт галт тэрэгнүүдийг явуулж байгаа юм байна. Ослын шалтгааныг тогтоох тусгай хороо байгуулагджээ. Галт тэрэгний сүүл хавийн нэг вагонд техникийн гэмтэл гарсан нь осол гарах шалтгшаан болсон байх гэдэг таамаглалыг дэвшүүлээд байна.

Лид3 Үзэгч та бүхэнд Пакистаны нийслэл хотын “Улаан сүмд” орогнож хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 70 хүнийг барьцаалаад байгаа талаар өмнөх мэдээллийн хөтөлбөрүүдээрээ мэдээлж байсан. Бослого гаргаж, хүмүүсийг барьцаалаад байгаа хэт үндсэрхэг үзэлтэй шашны сургуулийн оюутнуудтай эрх баригчидын хийсэн яриа хэлэлцээр амжилтгүй болсон тул өчигдөр Пакистаны зэвсэгт хүчнийхэн сүм рүү дайралт хийжээ. Пакистан

Дүрс. Улаан сүм байдаг дүүрэг рүү ордог гол замуудыг хааж, хөл хорио тогтоожээ. Сүмийн ойр орчимд бүхэл шөнийн турш буудалдцаан тасраагүй тухай Би Би Си-гийн пакистан дахь сурвалжлагч мэдээлжээ. Өнөөдөр өглөө Пакистаны зэвсэгт хүчнийхэн хэвлэлд мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийж сүмд орогноод байгаа хэт үндсэрхэг үзэлтэй 87 оюутан ширүүн буудалцааны үеэр амь үрэгдсэн гэж мэдэгджээ. Оюутнуудын лидер Абдул Рашид Гази ч бас бууны суманд өртжээ. Түүний цогцосыг сүмийн хонгилоос олсон байна. Босогчидоос гадна Пакистаны зэвсэгт хүчний 12 цэргийн албан хаагч амт насаа алдсан байна. Зэвсэгт хүчнийхэн сүм барьцаалагдаад байсан олон арван хүүхэд эмэгтэйчүүдийг суллаж чаджээ. Барьцаалагдсан хүүхэд, эмэгтэйчүүдийн бүгдийнх нь амь насыг аврахын тулд сүмд байгаа шашны сургуулийн оюутнуудын эсрэг хүч хэрэглэхээс зайлсхийсэн. Бүтэн 7 хоногийн турш хийсэн яриа хэлэлцээр амжилтгүй болсон тул бид хамийн эцсийн хувилбар болох хүч хэрэглэх замыг сонголоо гэж Пакистаны албаны хүмүүс хэвлэлийнхэнд тайлбарлажээ. Бослого гаргасан шашны сургуулийн оюутнууд сүүлийн хэдэн сарын турш Пакистан улсад шариатийн хуулийг мөрдөхийг шаардаж байжээ. Тэд цагдаагийн хэлтэст халдаж, яг найман хоногийн өмнө сүмд мөргөл үйлдэж байсан хүүхэд эмэгтэйчүүдийг барьцаалсан юм. Сүмд хүмүүсийг барьцаалсан хэрэг гармагц Пакистаны тусгай албаныхан ерөнхийлөгч Первез Мушарафын бодлогыг эсэргүүцдэг талибчуудыг баривчлах тусгай ажиллагаа явуулжээ.

Лид4. Аль Каида бүлэглэлийн нөлөө бүхий удирдагч Айман Завахири Их Британы хатан хаан Елизаветта, ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Блэр нарын амь насанд халдана гэж заналхийлжээ. england

Дүрс. Их Британий эрхэмсэг дээд хатан хаан, экс ерөнхий сайд Тони Блэр нарыг заналхийлэх болсон шалтгаан нь зохиолч Салман Рушдид шагнасантай холбоотой гэнэ. Лалын шашинтанууд зохиолч Салман Рушдиг тэрс үзэлтэн гэж үзэж, түүний зохиол бүтээлийг нь уншихыг бүр мөсөн хориглосон байдаг. Зохиолч Салман Рушдигийн “Шулмын шүлэг” ном 1989 онд хэвлэгдсэн даруйдаа лалын шашны тэргүүн нарыг эгдүүцэл дургүйцлийг төрүүлсэн юм. Иран улс Салман Рушдид цаазаар авах ял 1989 оны сүүлээр оноомон ч тэр Иран орноос дүрвэж Их Британи улсад улс төрийн цагаац гэдэг статустай амьдарч байгаа юм. Аль Каида бүлэглэлийн хоёр дахь хүн гэгддэг Айман Завахири интернэтийн нэгэн вэб хуудаст үлдээсэн бичлэгтээ Тони Блэр, хатан хаан Елизаветт нараас гадна өнөөгийн ерөнхий сайд Гордон Браунд ч бас ханджээ. Ойрхи Дорнодын талаар явуулж байгаа их британы бодлого нь алдаатай. Англичууд Иракт ч, Афганистанд ч ялагдал хүлээсэн гээд удахгүй Лондон хотод ч бас эмгэгнэлт хэрэг гарна гэж заналхийлжээ.

Лид5. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Иракад алба хааж байгаа цэргүүдийг эх орон руу нь эргүүлэн татах тухай конгрессийн гишүүдийн саналыг хүлээн авахаас татгалзжээ. Ирак

Жорж Буш конгрессийн гишүүдэд хандан Ирак дахь америкийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч Дэвид Тетреусын 9-р сард өргөн барих илтгэлийг хүлээхийг хүссэн байна. Ирак явуулж байгаа цэргийн ажиллагааг амжилттай дуусгахын тулд зайлшгүй цаг хугацаа шаардлагатай гэж Жорж Буш онцлон тэмдэглэжээ. Өнгөрсөн долоо хоногт Иракаас цэргүүдээ гаргахыг ардчилсан намыхан уриалаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт бүгд найрамдах намын харъяат сенатын хоёр гишүүн энэ уриалгад нэгдсэн байна. Ирак орныг Аль Каидагийн бааз болгохгүйн тулд америкийн цэргүүд тэнд байх ёстой гэж Жорж Буш үзэж байгаа юм байна.

Лид6. Бүгд Найрамдах ХятадАрд Улсын зүүн өмнөд хэсгийн нутгуудаар сүүлийн хэдэн өдөр тасралтгүй бороо орж улмаар үер болжээ. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үерийн гамшигт 131 хүн нас барж, 31 хүн ор сураггүй алга болоод байна гэж мэдээлж байна. China end

Дүрс. 6 сарын сүүлчийн долоо хоногоос орж эхэлсэн дуу цахилгаантай аадар бороо 7 сарын эхний долоо хоногт ч үргэлжилэн орсоор байжээ. Хятадын зүүн өмнөд мужуудын засаг захиргаа 1 сая 2 зуун мянган хүнийг өөр бүс нутаг рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Үер буусан хятадын Сычуань, Хубэй, Шэньси, Хэнань, Аньхуэй, Зянси мужын 36 сая хүний хэвийн амьдралын хэмнэл алдагджээ.Үерт газар тариалангийн салбар ч ихээхэн хохирол амсаад байна. Хятадын хөдөө аж ахуйн салбарт 5,8 тэрбум юаны хохирол учиржээ. 2,5 сая га үр тариа усанд автаж 99 мянган байшин барилга эвдэрч сүйрсэн гэж Хятадын төв телевиз мэдээллээ.

Лид7. АНУ-ын өмнөд хэсгийн Флорида мужид нисдэг тэрэг осолдсон байна. Нисдэг тэргэнд техникийн саатал гарсан нь осол гарах шалтгаан болжээ.

Дүрс. Онгоцны сүйрэл болохоос хэдхэн хормын өмнө нисэгч онгоцонд гал гарлаа гэж диспечерт хэлж байжээ. Диспечер нисдэг тэрэгний нисэгчид хамгийн ойр байгаа онгоцны буудалд газардахыг зөвлөжээ. Харамсалтай нь нисдэг тэрэг ойролцоох онгоцны буудалд хүрч чадалгүй хувийн байшин мөргөж унажээ. Энэ үед байшинд байсан 3 хүн хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн хойноо амьсгал хураажээ. Нисдэг тэрэг байшин мөргөж унахад их хэмжээний гал гарчээ

Эр. Бид дуудлага авмагцаа л энд ирж галыг унтраасан. Зэргэлдээх байшинд гал тархахаас сэргийлж чадсан.

Лид8. Цаг урын албаныхан цага агаарын байдлыг урьдчилан таамаглах арга блга гэж хэлж байна. Учир нь эжнэ зун манай дэлхийн янз бүрийн бүс нутагт урьдчилан хэлэхийн аргагүй байгалийн үзэгдлүүд болж байгаа юм.

Дүрс. Энэ зун европ тивд цас орж, хойд америкчууд хурц наранд шарагдаж байна. Гэтэл ази тивд үер усны гамшиг тасрахгүй байна. Өнгөрсөн өвөл Альпийн нуруунд унах ёстой байсан цас энэ зун оржээ. Одоо Австрийн хөдөө аж ахуйн фермерийн үнээнүүд цасан доороос өвс олж идэх гэж зүдэрч байгааг та харж байна. Швейцарьт ч бас энэ зун цас оржээ. Буданти англи улсад энэ зун урьд хожид орж байгаагүй их бороо хуртай байна. Их Британичууд хамгийн сүүлд хэзээ борооны халхавчгүй гэрээсээ гарснаа санахгүй байгаа гэнэ. 1914 оноос хойш Англичууд цаг агаарын судалгаа хийж эхэлсэн юм.Тэгвэл өнгөрсөн 6-р сар хамгийн усархаг бороотой зун гэдэг тодотголтойгоор английн түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. Тэгвэл Франц улсад сүүлийн гурав хотгот ойн түймэр гарч байна. Ойн түймрийг санаатайгаар тавьсан болохыг мэргэжилтнүүд тогтоосон юм. Гэвч халуун бүгчим агаар, хүчтэй салхи түймэр унтраах ажилд түвэг учруулж байна. Тэгвэл америкад хэт халуун болж байна. Томоохон хотын хэвийн амьдралын хэмнэлийг алдагдуулаад байгаа юм.

Эм. Би байнга л сүүдэрт сууж байгаа.

Нью-Йорк хотод сүүлийн өдрүүдэд агаарын хэм 38-аас буухгүй байгаа юм. Халуун орноос ирсэн жуулчид ч бас амьсгалахад хэцүү байна гэцгээж байна.

Лид.

Товч.

1. Исландын нэгэн фермерт ер бусын нэгэн гэр бүл амьдардаг байна. Нугасны гэр бүлийн өрхийн тэргүүн нь галуу болжээ. Энэ галуу жижигхэн нугаснуудыг өөрийн үр шигээ хайрлаж, хамгаалдаг байна. Өрхийн тэргүүн болсон галуу 200 оны зул сарын баярын өмнөхөн хаанаас ч юм бэ ирж суурьшижээ.

2. Америкийн иргэд буу зэвсэг гэртээ эзэмшдэг гэдгийг үзэгч та мэдпнэ байх аа. Тэгвэл энэ жирийн иргэд гэртээ галт зэвсэг байлгаж, эзэмшихийг хориглох хэрэгтэй гэж Нью-Йорк хотын дарга Майкл Лумбер хэлсэн байна. Галт зэвсгийг чөлөөтэй худалдахыг хориглох хэрэгтэй гэдэг түүний энэ саналыг бусад мужын амбан захирагчид, конгрессын зарим гишүүд дэмжсэн байна. Тэд конгрест зэвсэг чөлөөтэй худалдахыг хориглох тухай хуулийн төсөл өргөн барих тохиролцоонд хүрчээ. Хэрэв жирийн иргэд галт зэвсэг эзэмшихийг хориглох юм бол гэмт хэрэг буурна гэж Нью-Йорк хотын дарга үзэж байна.

3. Оросын холбооны улсын тусгай албаныхан Хойд Осетийн нэгэн тосгоноос их хэмжээний зэвсэг, тэсрэх бөмбөг олжээ. Энэ их хэмжээний зэр зэвсэг, тэсрэх бөмбөг, сумыг хайрцаганд нямбай хадгалсан байжээ. Бас тэсрэх бөмбөгийн тэсрэлтийн хүчийг нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг металл бөмбөлөгүүд их хэмжээгээр олджээ. Оросын хуль хяналтын байгуулагынхан энэ их хэмжээний зэвсгийг хэн ямар зорилгоор хадгалж байсныг тогтоох ажлыг эхлүүлсэн байна. T-3

4. Нью-Йшорк хотын Тайм сквер гудамжнаас сэжиг бүхий эзэнгүй цүнх олджээ. Цагдаа нар ойр ормчын хэд хэдэн гудамжинд хөл хорио тогтоож эзэнгүй цүнхэнд тэсрэх бодис бий эсэхийг шалгасан байна. Гэвч цүнхэнд аюултай зүйл огт байгаагүй гэнэ. Цагдаа нар энэ цүнхний эзнийг олж олж чдаагүй байна.

5. Хүүхдүүдэд ДОХ-ын вирусыг санаатайгаар халдаасан гэдэг хэрэгт буруутгагдаад байгаа Болгарын эмч нарт Ливи улсын дээд шүүх цаазаар авах ял оноожээ. Тэд давюж заалдаж байгаа ч амжилтанд хүрнэ гэсэн найдьаргүй юм. Одоо Ливийн хууль зүйн сайд л цаазаар авах ялыг өөрчилөх эрхтэй юм байна. Болгарын засгийн газар өөрийн иргэдээ аврахын тулд 10 мянган еврог ДОХ-ын халдвар авсан хүүхдүүдэд өгөхөд бэлэн гэж мэдэгдээд байна.

No comments: