2007-07-15

Дэлхийн мэдээ 2007-07-12

Лид1. 2005 оны 7 сарын 21-нд Лондон хотын нийтийн тээврйин хэрэгсэлд алан хядах ажиллагаа явуулахаар завдсан 4 хүнд бүх насаараа гянданд хоригдох ял оноожээ. Лондон

Мухтар Саид Ибрагим, Ясин Омар, Рамзи Мохаммед, Хусейн Осман нар даюж заалдаж болно. Гэхдээ ойрын 40 жилдээ давж заалдаж шүүхэд хандах эрхгүй гэж шүүгч хэлсэн байна. Бүх насаарааса хоригдох ялаар шийтгүүлж байгаа энэ 4 хүний үйлдэл нь 2005 оны 7 сарын 7-нд 52 хүний амийг авч одсон Лондоны метро, автобусанд болсон дэлбэрэлттэй ямар нэгэн сэжимээр холбоотой нь нотологдсон гэж шүүгч Фулфорд онцлон тэмдэглэжээ. Гэмт хэрэгтнүүдэд ял оноохдоо бид асуудалд бид нухацтай хандсан гэж Сктоланд Ярдын терроризмтай тэмцэх хэлтэсийн дарга Питер Кларк ярьж байна. 205 оны 7 сарын 21-нд Рамзи Мохаммед Их Британий нийслэл хотын өмнөд дүүрэгт байдаг Овал өртөөнөөс метронд суусан бол, Омар нь хотын төвийн Уоррен Стрит, харин Ибрагим нь Лондоны зүүн дүүргийн Хакнигаас автобусанд суужээ.

Тэд биедээ гар хийцийн тэсрэх бөмбөг авч явсан байна.Гэвч тодорхой бус шалтгаанаар тэсрэх бөмбөг нь ажиллагаанд ороогүй юм. Үүнээс 7 өдрийн дараа цагдаагийнхан Ибрагим, Мохаммед нарыг Лондон хотын нэгэн орон сууцнаас баривчилсан бол Омарыг Бирменгем орчмоос баривчилжээ. Иракт болж байгаа дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж нийтийн тээврийн хэрэгсэлд бөмбөг үлдээсэн. Гэхдээ дэлбэрэлт үйлдэх зорилого баөйгаагүй гэж гэмт хэрэгтнүүд мэдүүлэг өгчээ. Гэвч мэргэжилтнүүд тэд Лондонд халдлага үйлдэх гэж байсныг нь өөр олон баримтаар нотолсон юм.

Лид2. Босогчидын орогнож байсан Улан сүмийг засгийн газрын цэргүүд хяналтандаа авч чадлаа гэж Пакистаны албаны хүмүүс өнөөдөр мэдээллээ. Пакистан

Улаан сүмээс боёлого гаргасан 73 оюутны цогцосыг олсон байна.Тулалдааны дараа амьд үлдсэн хэт үндсэрхэг үзэлтэй шашны сургуулийн оюутнуудыг бүгдийг нь баривчилжээ. Сүмийн бүх өрөө тасалгаанаас тэсрэх бодис зэр зэвсэг олджээ. Бас энд тэндгүй урхи тавьсан байна. Одоо цэргүүд сүмд байгаа зэр зэвсэгийг цуглуулж авёч байна. ПЗасгийн газрын цэргүүдээс 12 хүн нас баржээ. Пакистаны нийслэл хотод нас барсан, шархадсан хүмүүсийн тухай бүх мэдээллийг төвлөрүүлсэн тусгай мэдээллийн төв нээжээ. Лалын хэт үндсэрхэг үзэлтнүүдийн зүгээс засгийн газраас заавал өшөөгөө авна гэсэн заналхийлэл иржээ. Аль Кайдагийн хоёр дахь нөлөө бүхий удирдагч Айман Аль Завахири интернэтээр дамжуулан Пакистаны хэт үндсэрхэг үзэлтнүүдэд хандан засгийн газрынхаа эсрэг дайтахыг уриалсан байна.

Лид3. Грект дүрэлзэж байгаа ойн түймэрийг унтраах ажилд дайчлагдан ажиллаж байсан гурван гал унтраагч нас баржээ. Грек

Эгийн тэнгисийн орчмын Крек арал дээр сүүлийн хэдэн өдрийн турш ойн түймэр дүрэлзэж байгаа юм. Салхиний хурд их байгаа нь түймэр хоромхон зуур их талбайг хамран дүрэлзэхэд хүргэжээ. Нас барсан гал унтраагчид эргэн тойронд нь галаар хүрээлсэн байгааг анзаарахгүй ажилласаар эцэстээ амиа алджээ. Гал унтрааж байгаад түлэгдсэн өөр нэг хүнийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Крек арал дээр дүрэлзэж байгаа ойн түймрийг унтраах ажилд 13 гал унтраах баг, нисэх хүчин дайчлагджээ. Агаарын хэм 30 аас дээш байгаа нь түймэр унтраах ажилыг бүр ч хүндрүүлж байна.

Лид.4 Одоо үзэгч та бүхэнд өнөөдөр хүлээн авсан зарим мэдээллээ товчоор хүргэе. Товчхон

1. АНУ-ын ерөнхийлдөгч асан Линдон Бейнс Жонсоны гэргий 95 насандаа лхагва гаригт Техас мужын Остин хотод хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Хатагтай Берд Жонсон өөрийнхөө гэрт гэр бүл, дотны найзуудтайгаа амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрүүлжээ гэж Би Би Си уламжилж байна. АНУ-ын 36 дахь ерөнхийлөгчөөр 1963-1969 онуудад ажиллаж байсан ардчилсан намын харъяалалтай Линдон Жонсон нь 1973 онд нас барсан юм.

2. Нэгдсэн Үндэстний Байгуулагын Аюулгүйн Зөвлөл Косовогийн статусын талаарх тогтоолын төслөө өөрчилжээ. Косовогийн ирээдүйн статусыг тодорхойлох тогтоолын төслийн гурав дахь хувилбар нь энэ юм. Тогтоолын төслийн шинэ хувилбарыг Франц, Их Британи, АНУ-ын дипломат ажилтнууд хамтран бэлтгэжээ. Ингэхдээ Оросын байр суурийг харгалзан үзэж тогтолын төсөлд тусгасан байна. Приштон, Белгард албан ёсны хэлэлцээр хийснээс хойш 120 өдрийн дараа Косовогийн тусгаар тогтнолыг автоматаар хүлээн зөвшөөрөх болно гэж тогтоолын төсөлд бичжээ.

3. Аль Кайда бүлэглэл Их Бртини улсын төрийн өндөрлөгүүдийн амийг хорооно гэж заналхийлсэнийг тус улсын хүчний байгуулагууд анхааралдаа авчээ. Их Британий агаарын довтолгооноос хамгаалах хүчин Тайфун нэртэй хамгийн сүүлийн үеийн шинэ загварын өндөр хүчи чадалтай сөнөөгч онгоцтой болжээ. Их Бритаи Умард Ирландын нэгдсэн вант улсын агаарын орон зайд байгаа сэжигтэй бүх объектийг шууд устгаж байх тушаалыг тэд авчээ. Аль Каида бүлэглэлийнхэн 9 сарын 11-нд Нью-Йорк хотод болсон эмгэнэлт үйл явдлыг Лондонд давтахаар оролдож болзошгүй гэсэн тагнуулын мэдээ ирсэн байна.

Лид5. Чех улсад шувууны томууны өвчин тахал хэлбэрээр тархах магадлал ихтэй байгаа тул тус улсын эрх баригчид 70 мянган толгой гэрийн тэжээмэл тахиаг устгах шийдвэр гаргажээ. шувуу

Шувууны томууны вирус Прага хотоос 140 км алсад оршдог хоёр ч шувуун аж ахуйн фермерээс илэрчээ. Одоо өвчний голомттой бүсэд хөл хорио тогтоожээ. Энэ ун Чех улсад шувууны томууны вирус илэрсэн гурав дахь тохиолдол нь энэ юм байна. Өнгөрсөн 6 сард Чехийн өөр хоёр ч шувуунны фермерээс H5N1 вирус илэрчээ. Шувууны томууны вирус зэрлэг хун шувуунаас гэрийн тэжээмэл тахианд халдаж байна гэж таамаглаж байна.

Лид6 .Хүй нэгдлийн үеийг эргэн дурсах гэсэн хүмүүс гар хийцийн усан онгоцоор далайг гатлах аялалд гарсан байна. Өнөөдөр Нью Йорк хотын нэгэн боомтоос Испани орныг чиглэн замд гарлаа. Усан онгоц

Энэ хүмүүс хоёр сарын дотор Атлантын далайг гаталж Испаний эрэгт хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна. 13 мтргийн урт энэ усан онгоцыг хийхэд нэг ч ширхэг хадаас хэрэглээгүй байна. Усан онгоцны эх биеийг олсоор уяж бэхэлжээ. Балар эрт цагт хүмүүс ийм усан онгоцоор л аяладаг байсан байх гэж ер бусын энэ аялалд оролцож байгаа хүмүүс ярьцгааж байна. Хүй нэгдлийн үеийнхээс ялгаатай нь усан онгоцонд сансрын хиймэл дагуулын тусламжтай ажилладаг гар утас, байршил тогтоогчоор тоноглогдсон юм байна.

Лид7. Манай гаригийн нарны системээс алс хол орших HD 189733b гэдэг нэртэй гариг дээр усны уур савсаж байгаа америкийн сансрын уудмыг шинжлэн судлах төвийн Спитзер нэртэй дурайн авайгаар илрүүлжээ. Ус

Усны уур илэрсэн гариг манай эх дэлхийгээс 64 гэрлийн жилийн зайд байгаа юм байна. Ийнхүү хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа манай нарны системээс гаднах өөр гаригаас ус илрүүллээ. Гэхдээ HD 189733b гариг дээр агаарын хэм өдөртөө цельсийн 930, шөнөдөө 425 хүрдэг тул амьдрал байгаа гэж үзэх ямар ч найдваргүй юм байна. Калифорнигийн эрдэм шинжилгээний төвийн ажилтан Жоан Тинелли Шон Кэри энэ гариг дээр бид ус байгааг илрүүлсэн нь сансрын уудамд устай өөр гариг байж болох юм гэдэг найдвар төрүүлж байна гэж хэлсэн байна.


Энэ өдөр

Манай эриний өмнөх 100 жилд эртний Ромын эзэн хаан Юлий Цезарь мэндэлжээ.

1979 оны энэ өдөр Кирибати улс тусгаар тогтнолоо зарлажээ. Гилбертар арал дэр байдаг 99 мянган хүн амтай энэ улсын нийслэл хотыг Баирики гэдэг байна.

No comments: