2007-07-26

Дэлхийн мэдээ 2007-07-24

Лид1 Темза голын эрэг орчим, Английн төв болон баруун хэсэгт оршин суугчид сүүлийн 60 жилд анх удаа болж байгаа үерт хамгийн их хохирол амсаад байна.

Одоо голын усны түвшин 1947 онд болж байсан үерийн үеийнх шиг болоод байгаа гэнэ. Ойрын үед усны түвшин нэмэгдэх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоо зарим газар усны түвшин хэвийн хэмжээнээс даруй 6 метрээр нэмэгджээ. Цахилгаан дамжуулах станц, ус цэвэрлэх байгууламжууд ч усанд автах аюул заналхийлж байгаа юм байна. Зөвхөн Глостершир гүнлэгт 420 мянган хүн гэрэл цахилгаан, ундны усгүй болоод байгаа юм байна.

Их Британий ерөнхий сайд Гордон Браун үерийн гамшигт өртсөн бүс нутгуудаар нисдэг тэргээр явж, нөхцөл байдалтай танилцжээ. Аврагх алба, зэвсэгт хүчнийхэн нутгийн оршин суугчидыг наад захын хэрэглээний эд зүйлээр хангах ажилд оролцож, үерийн хохиролыг барагдуулах ажилд дайчлагджээ. Оксфорд хотод аврах албаныхан 1500 хүнийг усанд автсан орон гэрээс нь нүүлгэж, “Оксфорд Юнайтейд” хөл бөмбөгийн багийн цэнгэлдэх хүрээлэнд байрлуулжээ. Хүрээлэн байгаа орчны сайд Хилари Бенн парламентын хуралдааанд оролцож үерийн гамшиг ард хоцрох болоогүй. Дахин үерийн усны хүчтэй урсгал Их Британийг дайрах болно гэж хэлжээ. Цаашид үерээс хамгаалах далан, бэхлэлт барихад засгийн газар 2 тэрбум доллар зарцуулах хэрэгтэй гэж тэр онцлон тэмдэглэжээ.Их Британий даатгалын байгуулагуудын холбооны тооцоогоор зөвхөн 6 сард болсон үерт хохирол амссан хүмүүст олгосон нөхөн олговор 4 тэрбум доллар болсон байна. Энэ зун Их Британи төдийгүй хойд Европ, Канад, Оросын Холбооны Улсын баруун хойд хэсэгт урьд жилүүдийнхээс хавьгүй илүү хур тунадас, бороо хуртай байна. Гэтэл Сахарын цөлөс урагш Африкийн бүс нутаг, Энэтхэгийн өмнөд хэсэг, зүүн Өмнөд Азийн орнуудаар бороо хур бараг орохгүй байна. Өөрөөр хэлбэл зүүн өмнөд Азийн орнуудад ордог хур тунадас Европын хойд хэсгийн орнуудад оржээ. Хойд Европт усан галав юүлж байгаа мэт байхад зүүн европын орнуудад хурц нар шар бүгчим халуун байна. Румын улсад өнөөдөр 41 хэм халуун болж байна. Тэнд хэт халуунаас болж 18 хүн нас баржээ. Болгар улсад ойрын өдрүүдэд 45 хэмийн халуун байна.

Лид2 нэгэн цагт Афганистаны хаанаар өргөмжлөгдөн төр барьж байсан Захир Шах 92 насандаа өвчний улмаас таалал төгслөө. Тэрбээр олон жилийн турш хүнд өвчнөөр шаналж байсан нь түүний үхлийн шалтгаан болсон юм.

Дүрс: Афганистаны хаан асан Захир Шахыг 92 насандаа таалал төгссөнтэй холбогдуулан Афганистаны төрийн тэргүүн Хамид Карзай, гурван өдрийг бүх нийтийн гашуудлын өдөр болгон зарласан байна. Өчигдөр Афганистаны олон нийтийн телевизийн дэлгэцээр Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай хийсэн мэдэгдэлдээ, “Захир Шах бол манай улс үндэстэний эв нэгдэлийн бэлэг тэмдэг байсан юм” хэмээн хэлсэн юм. 1973 оныг хүртэл Афганистаны хаанд өргөмжлөгдөж байсан Захир Шахыг тус онд суудлаас нь авч хаян улмаар цөллөгт явуулжээ. 2002 онд Талибаны дэлгэм нуран унасаны дараа түүнийг цагаатган Захир Шахыг Афганистанд эргэн ирэхийг зөвшөөрсөн боловч тэрбээр Афганистаны төрд ямар үүрэггүй нэгэн байсаар өнөөдрийг хүрсэн юм.

Гэсэн хэдий ч Захир Шах Афганистаны ард түмний дунд асар их нэр хүндтэй хүн хэвээр үлдсэн төдийгүй энх тайван амар амгалан цагийг ард түмэнд эргүүлэн дурсуулах амьд бэлэг тэмдэг болж байсан юм.

Захир Шах өчигдөр Кабул дахь гэртээ таалал төгссөн бөгөөд түүнийг Кабулын төрийн хүндэтгэлийн бунханд байрлуулаад байгаа гэнэ. Афганистаны ард түмний эв нэгдэлийн бэлэг тэмдэг болж байсан Захир Шахын дурсгалыг хүндэтгэн бүх телевиз, радиогоор Крон судрыг чуулж байна. Захир Шахыг хөдөөлүүлэх ажил өнөөдөр болох бөгөөд энэ өдөр Афганистан даяар нэгэн цагт нэгэн зэрэг мөргөл үйлдэх юм.

Лид3. Ойрхи Дорнодын асуудлыг энхийн замаар шийдвэрлэх зорилоготой тусгай элч Тони Блэр Ойрхи Дорнодын орнуудаар айлчлал хийж байна. Хоёр хоног үргэлжилэх айчлалын гол зорилго маань Изриаль, Палестины талуудын үгийг сонсох зорилоготой гэж Тони Блэр хэлжээ.

Тони Блэрийн Ойрхи Дорнодын бүс нутагт хийж байгаа айчлал Иордан улсаас эхэлжээ. Дараа нь тэндээсээ Тони Блэр Изриаль улс руу ниссэн байна. Изриалийн эрх баригчид Блэрийг ирсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн бол харин одоо Газын үурваст хяналтаа тогтоогоод байгаа Хамас бүлэглэл Тони Блэрийг ирсэнд таагүй хандаж байна. Тони Блэр өчигдөр Иерусалем хотод Изриалийн гадаад хэргийн сайд Ципи Ливнитэй уулзсан байна. Харин өнөөдөр тэр Иордан голын баруун эрэгийн Рамалла хотод Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, палестины ерөнхий сайд Салам Файяд нартай уулзах болно. Рамалла хотод уулзалт хийсний дараа Тони Блэр Иерусалемд эргэн ирж Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерттэй хэлэлцээр хийнэ. Палестин Изриалийн харилцааг сайжруулж чадна гэж найдаж байгаагаа Блэр өнгөрсөн долоо хоногт илэрхийлж байсан юм. Палестины улс төрчид Иордан голын баруун эрэгт Махмуд Абббасын бодлогыг дэмждэг ФАХТ, мөн Газын зурваст хяналтаа тогтоогоод байгаа Хамас бүлэглэл гэсэн хоёр хэсэгт хуваагдаж өөр хоорондоо зөрчилдөж байгаа нь Изриаль Палестиныг эвлэрүүлэхэд саад болоод байна. Изриаль улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс нааш ХАМАС бүлэглэлтэй Тони Блэр хамтран ажиллах хэрэггүй гэж ойрхи дорнодын дөрвөл гэгддэг Нэгдсэн Үндэстний байгуулага, Европын Холбоо, Орос, АНУ-ын тал үзэж байна. Хамас бүлэглэлийн гишүүн, Палестины ерөнхий сайд асан Исмаил Хани ойрхи дорнодын дөрвөлийн энэ чиг шугамыг том алдаа гэж хэлээд Хамас бүлэглэл ойрхи дорнодын энхийн элч Тони Блэртэй ярмиа хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ.

Лид4. АНУ-ын ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид интернэтээр мэтгэлзсэн байна.

АНУ-ын мэдээллийн Си Эн Эн телевиз, интернэт дэхь дүрс бичлэгийн You Tube портал хамтран зохион явуулсан энэ мэтгэлцээн ирэх жил болох сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь дамжиггүй гэж улс төр судлаачид үзэж байна. Интернэт мэтгэлцээнийг зохион байгуулагчид 2000 асуулт иргэдээс хүлээн авчээ. Асуулт бүр 30 секундээс хэтрэхгүй байсан гэнэ. Интернэтээс дүрс билэгийн хэлбэрээр асуултаа илгээсэн хүмүүс Иракын дайнаас эхэлээд эрүүл мэнд, хүмүүнлэгийн гамшиг болоод байгаа Суданы Дарфур мужын тухай сэдвийг ч хөнджээ. Гэсэн ч нэр дэвшигчид 2000 асуултанд хариулсангүй. Си Эн Эн телевизийн тоймчид чухал ач холбогдолтой гэж үзсэн 30 асуултыг сонгожээ. Ирэх жил ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ үзэх гэж байгаа нэр дэвшигч Барак Обама интернэтийг сонгуулийн сурталчилгаандаа тун идэвхитэй ашиглаж байгаа юм байна.

Бүгд Найрамдахчууд ч бас мөчөөгөө өгөлгүй 9 сарын 17-нд Флоридад You Tube порталыг ашиглан хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Лид5. Орос улстай байнга стратегийн яриа хэлэлцээр хийж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байх хэрэгтэй гэж Брюссель хотод болж байгаа Европын орнуудын гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалтын үеэр Их Британий гадаад хэргийн сайд Дэвид Милибэнд хэлсэн байна.

Серби улсын Косовогийн статусын талаар Европын орнууд нэгдмэл үзэл баримтлал боловсруулах шаардлагатай байна гэдэг нийтлэг дүгнэлтэд европын орнуудын гадаад хэргийн сайд нар хүржээ. Бриштон, Белградынын талууд яриа хэлэлцээр хийх нь хямралаас гарах цорын ганц зөв арга гэж европын гадаад хэргийн сайд нар үзэж байна.

Лид6. Швейцарийн Базер хотод жижиг оврын нисдэг тэрэг олон давхар орон сууцны байшинг мөргөж осолджээ.

Осолын улмаас нисэгч нас барж, орон сууцанд амьдардаг гурван хүн бэртсэн байна. Онгоц агаарт хөөрөөд удалгүй байшингийн дээвэр мөргөж, газар унасан гэж гэрчүүд ярьж байна. Базер хотод осолдсон нисдэг тэрэгний нисэгч нь 30 цагийн турш замдаа огт газардахгүйгээр 8000 км замыг туулж АНУ-д хүрч дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох зорилоготой байжээ. Иймд нисдэг тэргэнд их хэмжээний шатахууны нөөц байжээ. Онгоц газар унаад шатсан байна.

Лид7. Олон улсын сансрын станцийн баг их цэвэрлэгээ хийжээ. Оросын сансрын нисэгч Федор Юричихен, Америкийн сансрын нисэгч Ан.дерсон нар задгай сансарт гарч хуучирч муудсан хөргөх системийг сансрын станцаас салгажээ.

Амиактай хөргүүрийн систем дэлхийн агаар мандлын нягт хэсэгт ороод өөрөө шатаж устсан байна. Үүнээс хэдхэн мөчийн өмнө Оросын сансрын нислэгийг удирдах төв олон улсын сансрын станцын тойрог, замд өөрчлөлт оруулжээ. Ирэх найман сарын 8-нд хөөрөх америкийн Шатлл хөлөг олон улсын сансрын станцтай холбогдох бэлтгэл ажлын хүрээнд засвар үйлчилгээний энэ ажлуудыг хийсэн юм байна.

Лид8. Венесуэлийн төрийн тэргүүн Уго Чавес өөрийнх нь явуулж байгаа бодлого, засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлж байгаа гадаадын иргэдийг эх орноосоо хөөж явуулах болно гэж мэдэгджээ.

Гадаадынхан Венесуэль улсын нэр төрийг гутаан доромжилж болохгүй гэж тэр нэмж хэлсэн байна. Чухам гадаадын ямар иргэнийг Венесуэлээс албадан гаргах гэж байгаагаа Уго Чавес нэр цохон зааж хэлсэнгүй. Гэвч ажиглагчид Уго Чавес мексикийн эрх баригч намын Мануэль Спинод хандаж энэ үгийг хэлсэн байх гэж үзэж байна. Учир нь Маунэль Спино нь Үндсэн хуулиндаа гар хүрч, ерөнхийлөгчийн албан тушаалд нэг хүнийг хэдэн ч удаа улираан сонгож болох заалт оруулах гэж байгаа Уго Чавесыг шүүмжилсэн юм.

Эр. Манай улсын газар нутаг дээр амьдарч, Венесуэлийн засгийн газрыг шүүмжилдэг гадаадын иргэдэд өөрийн гэсэн эд хөрөнгөө аваад яв гэж би хэлмээр байна.

Лид9 Монгол улсын Хөвсгөл аймагт Оросын Холбооны Улсын археологчид рдэм шинжилгээний ажил хийж байна. Тэд Хөвсгөлийн байгалийн тогтоц, түүх дурсгалын газруудыг судалж байгаа юм.

Оросын эрдэмтэд Монголын Хөвсгөл нутагт археологийн төдийгүй угсаатны зүйн шинжилгээ судалгааны ажил хийж байгаа юм байна. Угсаатны зүйн судалгаа хийснээр тал нутгийн ард түмний түүхийг ойлгоход илүү хялбар дөхөм болгоно. Монголын хойд хэсгийн малчид одоо ч гэсэн эсгийн гэртээ аж төрсөөр байна. Нэг өрх айл нөгөөсөө бараг зуун км алсад гэрээ барих нь хэвийн үзэгдэл. Амьдрал ахуйгаа авч яваа байдал, үндэсний хувцас, гэрийнх нь тавилагад ч нүүдэлчин амьдралын хэв шинж тод тусгалаа олжээ. Энд бухыг хүнд овор хэмжээтэй эдлэлийг зөөхөд ашигладаг байна. Тал нутгийн нүүдэлчидийн хөдөө аж ахуйд тусалдаг гол техник гэж хэлж болно. Одоо бух гүүр барих мод зөөж байна. Нүүдэлчид ардууд олон зууны өмнөх шигээ одоо ч гэсэн хонь, үхэр, ямаа, адуу өсгөж амьдарч байна. Нутгийн ард түмэн одоо ч гэсэн энд тэнгүй босгосон овоо, чулуунд хоол хүнснийхээ дээжээс өргөл барьдаг хэвээрээ. Газрын эзэн лус савдаг овоонд амьдардаг гэдэгт монголчууд итгэдэг юм.

Монголын хөвсгөл нутагт буддизм, бөөгийн шашин шүтдэг нүүдэлчид зэрэгцэн амьдарч байна. Иймд эндхийн нутгийн ардуудын ахуй, ёс заншилд буддизм, бөөгийн шашны соёлын элементүүд хосолдог байна. Урьд өмнө огт судалж байгаагүй түүх дурсгалын газруудаар оросын судлаачид явж, түүх газар зүйн атласт тэмдэглэх юм байна. Нүүдэлчин ардуудын эдлэл хэрэглэлийн эд өлгийн зүйлс хил залгаа Оросын нутаг дэвсгэрээс ч олдож байсан юм.

Эр. Бид хөвсгөл нуурын эрэг орчмоос анх удаа шарил оллоо. Бас Ханх сумын төвийн ойролцоо газраас төв болон баруун монголын нутгаас олддог хиргисүүр олсон.

150 км орчим газар судалгаа хийсэн эрдэмтэд 50 орчим археолги, угсаатны зүйн олдвор олоод байна. Оросын эрдэмтэд олдвор олсон газар цаашид ч үргэлжлүүлэн малтлага хийх юм байна.

Эр. Эрдэмтэд цаашид ч эрдэм шинжилгээний ажил, малтлагаа үргэлжүүлнэ. Тэд түүхийн ховор нандин үнэ цэнэтэй эд өлгийн зүйл Монголын хойд нутгаас илрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бүс нутаг цаашид жуулчидын очих дуртай газар болно гэдэг нь ойлгомжтой юм.

Лид10. Укрианы ерөнхийлөгч Виктор Ющенко Холбооны Бүгд Найрамдах Герман улсад айлчлал хийж байна. Айлчлалынхаа хүрээнд дэлхийн 2-р дайн үед германы бөөнөөр хорих лагерьт ажиллаж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор байгуулсан музейн нээлтэд оролцжээ.

Лесенбург дахь бөөнөөр хорих лагерьи одоогийн Укрианы ерөнхийлөгч Виктор Ющенкогийн эцэг нь хоригдож байсан юм. Нацистуудын байгуулсан хорих анги байсан газар музей нэж байгаа Германчуудад Укрианий төрийн тэргүүн талархал илэрхийлжээ. Түүхийн эмгэнэлт хуудас хүмүүсийг нэгтгдэг гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Түүхийн эмгэнэлт үйл явдлаас хүн төрөлхтөн сургамж авч алдаагаа давтахгүүй байх хэрэгтэй гэж Виктор Ющенко мэдэгджээ. 1938 онд Нацистууд Лесенбургийн хорих ангийг анх байгуулж байжээ. Дэлхийн 2-р дайны үед эуг хорих ангид 100 мянган гаруй хүн хоригдож байжээ. Тэдний гуравный нэг нь хорих ангид нас нөгчсөн юм.

Лид11 Хүн төрлөхтөн байгальтай хайр найргүй, буруу хандсаныхаа горыг эхнээсээ амсаж эхлээд байна хэмээн эрдэмтэд мэдэгдэж байна. Байгаль эхийн хүн төрлөхтөнд бэлдсэн горын нэгэн жишээ нь, өдөр шөнөгүй хувингаар цутган орох бороо, түүнээс үүдэлтэй үерийн гамшиг юм. Өнөөдөр Европийн орнуудын тал нь бүхэлдээ үерийн аюулд нэрвэгдээд байна гэсэн судалгааг олон улсын цаг уурын эрдэм шинжилгээний газраас гаргаад байгаа бөгөөд тус үерийн гамшиг нь 20р зуунд ч тохиож байгаагүй байгалийн гамшиг гэнэ.

Дүрс: Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь , манай гарагийн хойд хэсгийн өргөрөгт жилд орох хур тундасын дундаж хэмжээг урьд хожид байгаагүйгээр нэмэгдүүлэхэд хүргэж байна гэсэн хамгийн сүүлийн үеийн судалгааг гаргажээ. Мөн түүнчлэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас Канад, Орос, Европийн хойд хэсэгт их хэмжээний бороо хур орж үерийн гамшигийг дуудаж байгаа бол Энэтхэг болон Африкийн орнуудад урьд хожид байгаагүй ган гачиг тохиож байна. Хамгийн сүүлд хийсэн цаг уурын график зураглалаас харахад манай дэлхийд орох хур тунадасын хэмжээ болон уналт нь, дэлхийн өнцөг булан бүрт өмнөх жилүүдтэй харьцуулбал харилцан адилгүйгээр өөрчлөгдөж байгаа гэнэ. Канад, Япон, Их Бритиан болон АНУ-ын эрдэмтэд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаар эрчимтэй судалж байгаа бөгөөд хэрэв хүн төрлөхтөн байгаль дэлхийдээ энэ мэтээр хайр гамгүй үргэлжлүүлэн хандвал арван жилийн дараа дэлхийн бөмбөрцөгийн тал хэсэгт дусал ч бороо орохгүй харин нөгөө хэсэгт нь өдөр шөнөгүй хур тунадас буудаг болж өөрчлөгдөх гэнэ.

Лид12 Иракийн дайнд оролцож зүүн гаргүй болсон цэрэг эрд хиймэл гар хийж өгчээ. Эмч нарын түүнд хийж өгсөн хиймэл гар төрөлх өөрийнх нь гарнаас дутахааргүй гэнэ.

Био робот техникийн сүүлийн үеийн ололт амжилт болсон энэ хиймэл гар хүний захын мэдрэлийн эсүүд, судасны цохилтыг мэдэрч үйлдэл хийдэг байна. Ингэснээр тэр маш нарийн чимхлуур ажлыг ямар ч төвөггүй хийж чаддаг болжээ. Жишээ нь мөнгө авах автомат банкоматын товчлуур дарах боловжтой гэнэ. Хиймэл гарыг хүний арьсний өнгөтэй адилхан силикон материалаар бүрсэн тул яг л жинхэнэ гар шиг харагддаг байна.

Товч

1. Португаль улсад банк дээрэмдэгэрээ зартай гэмт хэрэгтнийг баривчилсан байна. Түүнийг олон арван удаа банк дээрэмдэж, Испаний хоёр цагдаагийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Тэр сүүлийн 13 жилийн турш банк дээрэмдэхдээ үргэлж нэг арга хэрэглэдэг байжээ. Өглөө эрт банк онгойход ирээд шууд л кассирт дөхөж очоод буу тулгаж байгаа бүх мөнгөө өгөхийг шаарддаг байжээ. Одоо түүний банкгаас дээрэмдсэн мөнгөний хэмжээ нь 600 мянган европ хүрээд байгаа гэж цагдаа нар мэдээлж байна. Түүнийг ээлжит дээрмээ хийхээр Испаний нэгэн банкид ирэхэд нь баривчилжээ.

2 Лондон хотын хүнсний дэлгүүрт ер бусын нэгэн хулгайч орсон байна. Өөртөө үйлчлэх дэлгүүрийн лангуун дээр байсан ууттай чипсыг шүвуу амандаа зуугаад гарч байгаа нь тус дэлгүүрийн ажиглалтын камер бичигджээ. Дэлгүүрийн эзэн уг дүрс бичлэгийг хараад өөрийнхөө нүдэнд ч итгээгүй байна. Тэр цагдаагийн газар хандах гэж байсан ч дараа нь ингээд ямар ч үр дүнгүй гэдгийг ойлгоод больжээ. Харин тэр сонор сэрэмжтэй байхыг бусад дэлгүүрийн эздэд анхааруулах үүднээс энэ тухай олон нийтэд мэдээлжээ.

3. Швейцарьт жил бүр уламжлал болгон зохиодог эвэрт бүрээн наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 100 гаруй хөгжимчин хүрэлцэн иржээ. Тэмцээний ялагч 600 еврогийн эзэн болох юм. Тэмцээн хөгжмийн ансамбальиуд, гоцлол хөгжми, өмнөх жилүүдийн аваргуудын дунд гэсэн гурван ангилалаар зохиогдсон байна. Энэ жилийн тэмцээний бүх төрөлд швейцарийн хөгжимчид ялагч болжээ. Харин гоцлол хөгжмийн төрөлд хоёрдугаар байранд АНУ-ын иргэн орсон байна. Хамгийн сонирхолтой нь энэ америк эрд эвэрт бүрээ үлээхийг зааж өгсөн багш нь 5-р байр эзэлжээ.

4 Дэлхийн хамгийн өднөр байшинг Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод барьж байна. 512 метрийн өндөр энэ барилга Дубай хотод сүндэрлэх юм бол Тайваний Тайбэй хот одоо дэлхийн хамгийн өндөр байшинтай хот гэдэг алдараа алдах юм. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод баригдаж байгаа энэ байшинд нэг секундэд 10 метр хурдлах хүчин чадлтай тавин ширхэг цахилгаан шат байхаар төлөвлөгджээ. Тун удахгүй ашиглалтад орох энэ байшинд төрийн байгуулагууд, худалдааны төв байрлах юм байна. Дэлхийн хамгийн өндөр байшинг барихад 330 мянган куб метр цемент, 140 мянган квадрат метр шил ашиглах юм байна. Барилагын ажилд 20 тэрбум долларын зарцуулахаар төсөвлөсөн юм байна.

Энэ өдөр

1783 оны энэ өдөр Латин Америкийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Симон Боливар мэндэлсэн байна.

1802 оны энэ өдөр Монгте Кристо гүн, Шадар гурван цэрэг зэрэг алдартай романуудыг бичсэн Францын зохиолч Александр Дюма мэндэлжээ. Тэр 20 жилийн дотор 400 роман, 35 найраглал туурвижээ. Энэ нь 301 боть ном бичсэн гэсэн үг юм.

1701 оны энэ өдөр Америкийн Дейтройт хотын шав тавигдаж байжээ.

Тус хотын хамгийн анхны захирагчаар франц гаралтай Антуан Кадиллак ажиллаж байжээ. Хожим Кадиллакын нэр авто машины марк болон мөнхөрч үлдсэн билээ.

Тэгвэл 1956 онд Зөвлөлт Холбоот Улс физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд Дубна хотыг байгуулжээ.

1990 онд Зөвлөлт Холбоот Улсад энэ өдөрөөс эхлэн согтууруулах ундааг ямар хориг хязгааргүйгээр худалдах болжээ.

1 comment:

Anonymous said...

Привет Предлагаю обмен ссылками (постовыми) вашего блога medenews.blogspot.com с моим.
Заранее благодарен за ответ.
С уважением, Александр.