2007-07-08

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-07-05
Лид1. Өнөөдөр Афганистаны өмнөд хэсэгт энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан канадын зургаан цэрэг амь үрэгдсэн байна. Амь үрэгдсэн цэргүүд Умард Атлантын Цэргийн Эвсэлийн мандаттай Афганистанд ажиллаж байжээ.

Канадын энхийг сахиулагчидаас гадна орчуулагчаар ажиллаж байсан нэг афганистаны иргэн амь үрэгдсэн байна. Олон улсын цэргийн багийн удирдлага Афганистаны аль мужид цэргүүд амиа алдсаныг мэдээлээгүй байна. Франс Пресс болон агентлагийн уламжилсанаар канадын цэргүүдийн сууж явсан машин Кандагар хотын орчимд зам дээр тавьсан минанд дэлбэрсэн байна. Кандагар хотын ойролцоо канад, голланд, их британы цэргүүд ч бас энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. 2007 он гарсанаас хойш Афганистан улсад гадаадын 100 орчим цэргийн албан хаагч амь үрэгдсэн юм.

Лид2. Холбооны бүгд найрамдах Герман улсын төмөр замын Дойче Банх компаний үйлчлэгч нар 7 сарын 2 өдрөөс эхлэн ажил хаялт зарлаад байсан юм. Өнөөдөөрөөс эхлэн Германы төмөр замын зүтгүүрийн депогийн машинистууд ажил хаялтад оролцох болжээ. Төмөр замын ажилчид цалингийн хэмжээг долоон хувиар нэмэгдүүлэхийг ажил олгочоосоо шаардаж байгаа юм. Харин Дойче Банх төмөр замын компаний удирдлагууд ажилчидын цалинг хоёр үе шаттайгаар ердөө 4 хувиар л нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгджээ. 7 сарын 2 өдөр Дойче Банх компаний үйлчлэгчид анхааруулах ажил хаял зарлахад төв болон баруун хойд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнд хүндрэл учирсан юм. Өнөөдрөөс эхлэн галт тэрэгний зүтгүүрийн депогийнхон ажил хаялтад оролцохоо зарлаад галт тэрэгний машинистуудын цалинг дор хяаж 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Дойче Банх компаний үйлдвэрчний эвлэл өөрсдийн зорилогодоо хүрсэн цагтаа л ажил хаялтаа зогсоох болно гэж мэдэгдэж байна.

Лид3. Оросын Холбооны Улсын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Сергей Иванов Ташкент хотод ажиллажэ. Пуужингийн довтолгооноос хамгаалах тогтолцооны тухай манай улсын гаргасан санаачлага нь олон улсын харилцааны өнөөгийн байдлыг үндсээр нь өөрчилж чадна гэж тэрТашкент хотод айхдаа хэлжээ.

Хэрэв Оросын холбооны улсын гаргасан санаачлагыг хэрэгжүүлэх юм бол сэтгүүлч та нар “хүйтэн дайн” гэдэг холбоо үгийг мартах болно. Оросын холбооны улс цаашид Европын нутаг дэвсгэр дээрээ, тухайлбал Калиниград мужид пуужин харвах байгууламж байрлуулах ч шаардлагагүй болно гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Хэрэв АНУ-ын пуужингаар харвах төхөөрөмжөө Чех, Польш улсад байрлуулах юм бол Орос улс европын эдгээр орнуудыг зүг дундын зайн тусгалтай пуужин чиглүүлж байрлуулна гэж Оросын жанжин штабын дарга Юрий Балуевский мэдэгдэж байсан юм. Хайлингендам хотод болсон их наймын чуулга уулзалтын үеэр Путин Жорж Бушт хандан Чехийн нутаг дэвсгэр дээр пуужингийн повтолгооноос хамгаалах төхөөрөмжөө суурилуулахын оронд 1985 онд ашиглалтад орсон Азарбайжан улсын нутаг дэвсгэр дээр байдаг радарын хамтран ашиглахыг санал болгосон юм. Путин Жорж Буштай 7 сарын эхээр Кенненбанкпорт хотод уулзахдаа Азарбайжанд байгаа радарыг хамтран ашиглахаас гадна Москва Брюссель хотуудад Ойрхи Дорнодын бүм нутгийн орнуудын агаарын хилийг бүхэлд нь хянаж чадах, пуужингийн довтолгооны тухай мэдээлэл солилцох станц хамтран байгуулж болох юм гэдэг санал тавьсан. Цагаан ордоны засаг захиргаа Оросын ерөнхийлөгчийн тавьсан эдгээр санал санаачлагыг анхааралтай судлаж үзнэ гэж мэдэгдсэн ч одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Чех Польшийн нутаг дэвсгэр дээр пужингаар харвах төхөөрөмж суурилуулна гэдэг төлөвлөгөөнөөсөө ч АНУ татгалзана гэж хэлээгүй байгаа. Америкын нэгдсэн улс энэ төлөвлөгөөнөөсөө татгалзаж манай талын санааачлагыг хүлээн авах юм бол бид хамтран ажиллахад бэлэн байна гэж Сергей Иванов онцлон тэмдэглэжээ.

Эр. Баллистик, болон далавчит пуужинг илрүүлэх зорилгоор Азарбайжанд 1985 онд баригдсан радар нь Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудын агаарын хилийг найдвартай хянаж чадна гэдгийг Оросын батлан хамгаалын сайдаар ажиллаж байсны хувьд би баттай хэлж чадна. Оросын гадаад тагнуулын албанд ажиллаж байсан Сергей Иванов одоо оросын батлан хамгаалах салбарын зэвсгийн үйлдвэрлэл, хангамжын асуудлыг хариуцаж ажилладаг юм гэж Би БИ Си мэдээлж байна.

Лид4. Их Британид тэсрэх бөмбөгтэй машин дэлбэлэх гэсэн гэмт этгээдүүийн ихэнхи нь анагаах ухааны салбарт ажилладаг байсан талаар өнөөдөр Би Би СИ дамжуулж байна.

Лондон Глазго хотод халдлага зохион байгуулах гэж завдсан хэргээр саатуулагдсан хүмүүс бүгдээрээ Их Британий эрүүл мэндийн салбарт ажилладаг гэдгийг тогтоолоо гэж Скотлланд Ярдын цагдаагийн газар өнөөдөр мэдэгджээ. Лондон, Глазго хотод халдлага үйлдэхээр бэлтгэж байсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан долоон хүн Энэтхэг Ойрхи Дорнодын орнуудаас гаралтай. Тэд бүгдээрээ анагаах ухааны мэргэжил эзэмшсэн эмнэлэгт ажилладаг хүмүүс юм байна. Их Британи улсад баривчлагдсан 7 хүний 6 нь Лондон хотын Паппингтон Грины цагдаагийн хэлтэст хоригдож байгаа бол долоо дахь хүнийг Глазго хотын нисэх онгоцны буудлын ойролцоо байдаг Ройял Александра эмнэлэгт цагдаагийн хара хяналтанд байлгаж байна. Алан хядах ажиллагаа гарч болзошгүй гэсэн айдас түгшүүр өнөөдөр ч гэсэн хэвээр байна.

Лид5. Өнөөдөл Японы батлан хамгаалахын шинэ сайд томилогдсон байна. Японы засгийн газрын гишүүн, байгаль орчны сайдаар ажиллаж байсан Юрико Коикэ гэдэг эмэгтэй Япон улсын батлан хамгаалахын сайдын албан тушаалд өнөөдрөөс дэвшлээ.

Тус улсын түүхэнд батлан хамгаалахын сайдаар урьд өмнө нь эмэгтэй хүн ажиллаж байгаагүй юм. Хатагтай Прико Коикэ нь үндэсний аюулгүй байдлын газрын зөвлөхөөр ч ажиллаж байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Японы батлан хамгаалахын сайд Фумио Кюма хэдэн өдрийн өмнө Хиросимо,Нагасакид америкчуд атомын бөмбөг хаясан нь дайн дуусах хугацааг түргэтгэсэн гэж хэлсэн нь Японы иргэдийн дургүйцэлийг төрүүлжээ. Энэ нь түүний огцрох шалтгаан болсон юм.

Лид.6 2014 оны өвлийн олимпын наадам болох хотын нэр өнөөдөр тодорсон байна.

Дүрс. Олон улсын Олимпын хороо эцсийн шийдвэрээ гаргахаас өмнө Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Австрийн канцлер, Солонгосын төлөөлөлч үг хэлсэн байна.

Эр. Сочи хот хар тэнгисийн эрэгийн аялал жуулчлалын том хот. Урин хаврын улиралд цэцэг дэлбээгээ нээж байхад ууланд цас олж харж болно. Би одоогоос 6 долоо хоногийн өмнө цанаар гулгасан болохоор цас байгаа гэлгийг баталж чадна. Эртний Египетчууд одоогийн хар далайн эрэг орчмоос гаралтай гэсэн домог байдаг. Прометей эндээс олимпын галыг асаасан чулууг олсон гэдэг домог бас бий. Бид олимпын наадам зохион явуулах барилга байгууламжуудыг хугацанд нь ашиглалтад нь оруулах болно. Үүний тулд 12 сая доллар зарцуулна. Олимпын хотхон нь бүс нутгийн төдийгүй олдон улсын хэмжээний статустай цогцолбор болж чадна. Бид олимпын хотхоны байгаль орчин, аюулгүй байдлал, дэд бүтцэд ч бас онцгой анхаарал тавьж байгаа. Тэмцээнд оролцох тамирчидын 70 хувь нь уралдаан болох байгуулаөмжаасаа 5 минутын зайтай газар байрлах болно.

Дүрс. 2014 оны өвлтийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Оросын Сочи, Австрийн Зальцбург, Өмнөд Солонгосын Пхеньчхан хотууд өрсөлдсөн юм. Олон улсын олимпын хорооны дарга өнөөдөр өвлийн олимпын наадам болох хотын нэрийг зарлажээ.

Эр. Олон улсын олимпын хороо 2014 оны 22-р олимпын наадмыг явуулах эрхийг Сочи хотод өгч байна.

Олон улсын олимлын хорооны гишүүд эцсийн санал хураалтааараа ОХУ-ын хотыг сонголоо. Олимлын тоглолтыг өөрийн улсдаа зохион байгуулах гэдэг нь ямар ч улс орны хувьд том нэр төрийн хэрэг байдаг юм. 2014 оны олимпод дэлхийн өнцөг бүрээс ирэх тамирчдыг хүлээн авах том хүндэтгэл, үүрэг хариуцлага Сочи хотод оногдлоо.

Энэхүү эрхийн төлөөх тэмцэлд оролцсон, Өмнөд солонгосын тал: хэдийгээр ялагдсан ч гэсэн Пхенчхан хот өөрийн сүр хүчээ харуулж чадсан, ирээдүйн ялалтандаа итгэлтай байгаа гэдгээ хэлжээ. Сочигийн төв театрын өмнөх талбайд хэдэн мянган хүн цугларч баяраа тэмдэглэжээ. Сочи хотын захиргаа, роросын урлаг спортын ододын хамтарсан шоу бүхэл шөний турш Сочид болжэ. Бүхэл шөнийн турш үргэлжилсэн шоухотынхоо тэнгэрт салют буудуулж байгаам байнэ. Манай хойд хөршийн Сочи хот Олон улсын спортын хорооны гишүүдийн 4 саналын давуугаар ялсан байна. Санал асуулгад Сочи 51 санал, Пхенчхан хот 47 санал авсан байна.

Лид7 Би-би-си-ийн сэтгүүлч Аллан Жонстон Газын зурваст суллагдлаа.

Биби-сигийн сэтгүүлч Алан Жонстон газын зурваст суллагдлаа. Тэрээр бараг 4сарыг барьцаалагчдын гарт өнгөрүүлсэн байна.

Эх сурвалжын мэдээлж байгаагаар барьцаалагчид Алан Жонстоныг Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийнхэнд шилжүүлснээр суллах боломжтой болосон гэжээ.

Сэтгүүлч суллагдсаныхаа дараа ХАМАС бүлэглэлийн толгойлогчдын нэг Исмаил Ханий-ийн өргөөнд зочилсон байна. Исмаил Хани нь Палестины

автономит эрхийг барьж байсан хүн юм. ХАМАС газын зурваст хүчээр ноёрхол тогтоосны дараахан Палестиний автономит ёсны удирдагч Махуд Аббас Ханийгийн албан өрөөг тараасан байжээ. Британий гадаад явдлын сайд Дэвид Милибэнд Хания болон ХАМАС бүлэглэлийн бусад төлөөлөгчдөд баярласанаа илэрхийлжээ. Сайд ХАМАС-ыг Аллан Жонстоныг суллагдахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа юм байна. Британий төлөөлөгч Гордон Браун энэ талаар санал нэгтэй байгаа ч, Хамас бүлэглэлийг ойрох дорнодын жишгийг даган захирагдахыг шаардсаар байгаам байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Алан Жонстоныг барьцаалагчид алахаар заналхийлж байсан нь тодорхой болсон байна.

Суллагдсан сэтгүүлчийн хувьд сүүлийн 16 долоо хоног хамгийн амшигтай байсан гэжээ. Олон удаа эрх чөлөөтэй байна гэж зүүдэлж байсан ч сэрэхдээ нөгөө л урьдчилан хэлэхийн аргагүй аймшигт хүмүүсийн дунд сэрэх нь түүний хувьд хамгийн аймшигтай байсан байх юм. Тэрээр нэмж хэлэхдээ алан хядагчид түүнд ямар нэгэн хүч хэрэглээгүй гэжээ. Сэтгүүлчийг 2 удаа нэгээс нөгөө газар луу зөөсөн юм байна. Хоолны чанар муу байснаас болж нь холбогдуулан хэд хэдэн удаа гэдэс нь өвдсөн гэжээ. Хэвлэлийн бага хурлын дараа Жонстон Газын зурвасыг орхин Иерусалимыг зорижээ.

Аллан: “Амьдаараа оршуулагдсан мэт сэтгэгдэлтэй 4 сар байсны эцэст эрх чөлөөг мэдрэх гэдэг сайхан байна“- гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Түүнээс гадна Жонстон өөрийн гэр бүлийнхэн, хамт олныхоо сэтгэлийг зовоосондоо уучлалт гуйсан байна. Алан Жонстоныг барьцаанд байх хугацаанд түүнийг суллуулахаар 200 гаруй хүн интернэтээр захидал бичсэн байна. Аллан Жонстон 3 сарын 12нд барьцаалагдсанаас хойш суллуулах үүргийг ”Исламын арми” бүлэглэлийнхэн хүлээсэн байжээ. Дорнын ОНМХ-ийн цор ганц төлөөлөгч болох 45 настай Алан Жонстоныг суллах нь ХАМАС бүлэглэлийн үүрэг гэж удирдагчид нь нэг бус удаа хүлээн зөвшөөрч байжээ. Сэтгүүлчийг барьцаалагчыг урьдчилан таамаглаж байсан төдийгүй суллахгүй бол сэжигтэнрүү хүч ашиглан дайрахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Мэдэгдлийн дараахан барьцаалагчид Жонстоны 2 видео бичлэгийг илгээсэн байна. Бичлэгт сэтгүүлч палестин болон британий эрх чөлөөний талаарх мэдэгдлийг хүчээр хийсэн гэдгээ суллагдсаны дараахан ОНМХ-д мэдэгдсэн байна. ХАМАС хөдөлгөөний удирдагч Халед Машаалийн мэдэгдсэнээр Алан Жонстоны суллагдсан явдал нь ХАМАС бүлэглэл Газын зурваст эмх замбарааг тогтоож чадсаныг харуулж байна гэжээ. Хамас бүлгийн толгойлогчид Алан жонстоныг хүмүүнлэгийн үүднээс сулласан төдийгүй газын зурвас дахь аюулгүй байдлыг хангах үүднээс хийсэн юм гэсэн байр суурьтай байна. Жонстоны мэдэгдсэнээр ХАМАС бүлэглэл түүнийг суллуулах үйл ажиллагааг эхэлснээс хойш барьцаалагчид маш тайван бус болсон гэдгийн тэмдэглэн ХАМАС бүлэглэлд талархлаа илэрхийлжээ.

Лид.8: ОХУ-ын хууль сахиулагчид нацист бүлэглэлийн толгойлогч Тесак хочтой Максим Марцинковичыг баривчилжээ. Түүнийг үндэстэн хоорондын зөрчилдөөн үүсгэсэн хэргээр буруутгаж байгаа юм байна.

Москвагийн прокурорын албаны төлөөлөгчийн мэдэгдсэнээр түүнд Оросын холбооны улсын эрүүгийн хуулийн 282-р зүйл ангийг тулгажээ. Одоо түүнийг цагдан хорих байранд түр саатуулаад байна. Марцинкевич нь арьс өнгөөр ялгаварлагч, хэт үндсэрхэг үзэл бүхий “Формат 18” бүлэглэлийн тэргүүнээр ажилладаг гэдгийг цагдаа нар тогтоосон юм. Скинхеад буюу мулзан толгойтойтнуудын бүлэглэлийн тэргүүнТесак хочитой Максим Марцинкович нь хэд хэдэн удаа Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байжээ. Энэ оны 2 р сард “Билингва” клубт болж байсан улс төрийн мэтгэлцээний үеэр Марцинкевичийн гаргасан үйлдэл нь одоо шүүхэд дуудагдах гол үндэслэл болоод байна. Интенетэд тавигдсан видео бичлэгээс үзвэл клубт Тесактай тэргүүнтэй хэд хэдэн халзан толгойтой залуус орж ирээд “Зиг хайль” гэж орилсон байна. Тесак хэлэлцүүлэгт орж байсан хүмүүсээс этгээд асуулт асууж, бүдүүлэг үг хэллэг хэрэглэжээ. Түүний энэ байдлыг тэсвэрлэж чадаагүй зарим хүмүүс “нацизм сөнөтүгэй” хэмээн орилсноор маргаан дэгджээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нацист үзлийг баримталдаг бүлэглэлийн тэргүүнийг баривчилсан нь бусад хэтүндсэрхэг үзэлтнүүдэд сургамж боллоо гэж оросын сэтгүүлчид үзэж байна. Москва хотод ажилладаг фашизмтай тэмцэх газрын судалгаагаар сүүлийн хоёр жилд Орост нацист үзлийг дэмждэг хүмүүсийн тоо 20 мянгаар нэмэгдэжээ. Хууль хяналтын байгуулагын бүртгэлд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл баримтлалыг дэмждэг 70 мянган хүн ОХУ байдаг юм байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд скинхэдүүд гадаадын 25 хүний амийг хороож, 80 оорчим хүнийг зодож бэртээсэн байна.

Лид9. Аль Кайда бүлэглэлийн удирдагч Усама Бен Ладены шадар туслах Айман завахири интернэтийн нэгэн сайтаар дамжуулан мэдэгдэл хийсэн байна.

Тэрээр барууны орнуудын эсрэг ариун дайн хийхийг бүх лалын шашинтнуудад уриалаад Иракад үйл ажиллагаа явуулж байгаа лалын зэвсэгт бүлэглэлийнхэнд ихээхэн найдвар тавьж байна гэж онцлон тэмдэглэжээ. Нэг цаг гучин минут орчим үргэлжилсэн уг дүрс бичлэгийн төгсгөлд амиа золиослох нь мусульман шашинтан бүрийн ариун үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй гэж тэр уриалжээ.

Лид 10. АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөрт зориулсан баярын үйл ажиллагаа амжилтай болж өнгөрчээ.

Дүрс. Өчигдөр орой Нью-Йорк хотод ёслолын буудлага болсон байна. Харамсалтай нь өчигдөр орой Нью-Йорк хотод цаг агаар тааламжгүй байсан нэь ёслолын буудлагыг төлөвлөсөн ёсоор хийхэд бэрхшээл учруулжээ.

Өчигдөр орой Нью-Йоркт үүлэрхэг байсан нь ёслолын буудлага харах гэсэн хүмүүсийн сэтгэлийг бага зэрэг гонсойлгожээ. Гэлээ ч ёслолын буудлага болсон байна. 7 сарын 4 орой Нью-Йоркийн тэнгэрт 40 мянган салютыг буудуулсан байна.

Энэ өдөр

1811 энэ өдөр Испаний колони байсан Венесуэл улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1841 энэ өдөр Английн иргэн Томас Кук дэлхийн хамгийн анхны аялал жуулчлалын агентлаг байгуулсан байна.

1969 энэ өдөр алдарт Роллинг Стоунз хамтлаг Лондон хотын Гайд цэцэрлэгт хүрээлэнд үнэ төлбөргүй концерт тоглосон байна.

No comments: