2007-07-08

Лид 1: Мексикийн иргэн Карлос Слим, өөрийн улсын цахилгаан холбооны салбарын бараг ганцаар данган монополчилдог юм. Мексикийн санхүүгийн цахим хуудасанд мэдээлсэнээр, Мексикийн цахилгаан холбооны магнат Карлосын хөрөнгийн хэмжээ, дэлхийн тэрбумтануудыг жил бүр тэргүүлдэг Билл Гейтсийн хөрөнгөөс их байгаа гэнэ.

Дүрс: Мексикийн санхүүгийн байгууллагын цахим хуудсанд бичсэнээр Карлос Слимийн хөрөнгийн хэмжээ нь 67,8 тэрбум доллар хүрсэн байгаа гэнэ. Харин Микрософтын эзэн, дэлхийн тэрбумтан Билл Гейтсийн хөрөнгийн хэмжээ нь 59.2 тэрбум доллар байдаг ба Слимийн хөрөнгө Билл Гейтсийнхээс даруй 8 гаруй тэрбум доллараар их байгаа гэсэн үг юм. Карлос Слимийн мэдэлд байдаг хамгийн том компани болох Америка Мобилийн хувьцааны үнэ дэлхийн зах зээлд нэмэгдсэн нь түүний хөрөнгийг өсгөхөд нөлөөлсөн байна. Америка Мобил нь Латин Америкийн хамгийн том үүрэн телефоны компани бөгөөд Карлос Слим нь тус компаний нийт хувьцааны 33 хувийг эзэмшидэг юм. Карлос Слим нь, одоо 67н настай бөгөөд Ливаны цагаач гэр бүлээс гаралтай юм. Карлос Слим нь үл хөдлөх хөрөнгийн бизнесээр гараагаа эхлэсэн гэнэ. Үл хөдлөх бизнесийн дараа тэрбээр хувьцааны брокер, савлах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж хамгийн сүүлд харилцаа холбооны салбарт хөрөнгө хаясан нь эргүүлээд түүнд олон тэрбум долларын эзэн болоход нь нөлөөлсөн байна. Слимийн мэдэлд одоогоор Инбурса санхүүгийн групп болон Групо Карсо аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүд байдаг юм. 1980-иод оны үед, Латин Америкийн орнууд эдийн засгийн гүн хямралд орсон юм. Энэ үеэр Слимийн сэргэлэн зан гаргуун сайн ажиллаж Латин Америкийн томоохон компаниудыг, маш бага үнээр худалдан авч байсан гэдэг. Дэлхийн Банкны үзэж байгаагаар, Одоо Карлос Слимийн хөрөнгө нь, Мексикийн ард түмний 53 хувийг өлхөн тэжээж дөнгөх юм байна.

Лид 2: 2008 оны АНУ-ын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд ширүүхэн өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ширүүхэн тэмцэл Барак Обама болон Хиллари Клинтон нарын хооронд явагдаж байгаа билээ. Хоёр өрсөлдөгч маань өнөөдөр АНУ-ын Иова мужид болж байгаа үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн байна.

Дүрс: АНУ-ын Иова мужиар, Ардчилсан намаас нэр дэвшээд байгаа Хиллари Клинтон, нөхөр АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтонтой айлчилан сонгуулийнхаа ажлыг явуулж байгаа бол түүний гол өрсөлдөгч Барак Обама, өөрийн гэр бүлийхнээ дагуулан саатаж байна. Хиллари Клинтон, Иова мужид 3 өдрийн сонгуулийн ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа билээ. 7-р сарын 4-ны энэ өдөр Иова муж нь өөрийн тусгаар тогтнолыг олсон юм. Иймээс 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч байгаа нэр дэвшигчид тус мужийн тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан өөрийн сонгууль хөтөрбөрийг танилцуулж эхлээд байгаа юм.

No comments: