2007-07-08

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-07-07

Лид1. Перугийн боловсролын салбарт хийж байгаа шинэчлэл, боловсролын салбарын тухай шинэ хуулийг эсэргүүцсэн их дээд, дунд сургуулийн олон мянган багш нар нийслэл Лима хотын гудамжинд гарч жагсаал зохион байгуулсан байна. НТВ

Дүрс. Эсэргүүцлийн жагсаалд оролцсон багш нар хэд хэдэн төрийн байгуулагыг бүсэлжээ. Энэ үед Перугийн цагдаа нар жагсагчидыг тараахын тулд хүч хэрэглэсэн байна. Багш нар ч цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлснээр гудамжинд эмх замбараагүй байдал үүсэж, улмаар жагсаал олон хүнийг хамарсан зодооноор үргэлжилжээ. Цагдаа нар багш нарыг тараахын тулд бороохой, нулимс асгаруулагч хий, өндөр даралттай ус, резинене сумтай буу ашигласан байна. Үүнитй хариуд багш нар чулуу, шилэн лонх цагдаа нар руу нүүлгэжээ. Бүхэд өдөржин үүссэн эмх замбараагүй байдлын үеэр 5 хүн бэртэж, 14 багшыг цагдаа нар баривчилжээ.

Лид2. БНАСАУ-ын гадаад хэригийн яам баасан гаригийн орой албан ёсны мэдэгдэл хийжээ. 6 талт хэлэлцээрийн эцэст хүрсэн тохиролцооны дагуу барууны орнуудын өгөх нийт эрчим хүчний тусламжын 10 хувийг хүлээн авсан даруйдаа цөмийн реакторынхоо үйл ажиллагааг зогсоох болно гэж энэ мэдэгдэлд дурьджээ. BBC

Дүрс. Өөрөөр хэлбэл энэ нь эрчим хүч, шатахууны тусламжын эхний хэсгийг авмагцаа хойд солонгосын тал цөмийн реактороо унтраана гэсэн үг юм. 7 сарын 12 өдөр Өмнөд Солонгос улсын нутгаас хойд солонгос руу 50 мянган тонн мазут ачсан галт тэрэг хөдлөх юм байна. Шатахуун, түлшний эхний хэсгийг хүлээн авах л юм бол цөмийн байгууламжын үйл ажиллагаагаа зогсоох тухай мэдэгдсэн гэдгийг Өмнөд Солонгосын өндөр албан тушаалын хүмүүс ч бас давхар нотлож байна. өнгөрсөн 2-р сард 6олсон 6 талт хэлэлцээрт оролцсон Америк, орос, хятад, өмнөд солонгос нийтдээ 950 мянган тонн маутыг хойд солонгост нийлүүлэх үүрэг хүлээжээ.

Лид3. Дуучин Элтон Жон Санкт-Петербург хотын төв талбайд тоглолт хийсэн байна. Түүний тоглолтын 20 мянган ширхэг тасалбар борлогджээ. Харамсалтай нь тоглолт болох үер бороо орсон тул үзэгчид харьцангуй цөөн байсан гэж Интерфакс агентлаг уламжилж байна. НТВ

Лид. Элтон Жоны тоглолтын 20 мянган тасалбар борлогдсон байна. Их Британы Элтон Жон үүнээс өмнө 1979, 2001 ондуудад Санкт-Петербург хотод тоглолт хийж байсан юм. Дуучин Элтон Жон 7 сарын 3 нд Москвагийн Горькийн нэрэмжит хүүхэд залуучуудын амралтын төвийн задгай талбайд тоглолт хийхээр төлөвлөж байсан ч тоног төхөөрөмжийн угсралтын ажилд бэрхшээл гарсан байна. Ингээд Элтон Жон тоглолтоо Санкт Петербург хотод хийхээр шийдсэн юм байна. 7 сарын 12 нд Элтон Жон Ростов мужын Шахты хотод тоглолт хийхээр төлөвлөсөн гэж эх сурвалжууд дамжуулж байна. Шахты хотод болох металл боловсруулах үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцож тоглолт хийнэ гэж Оросын “Эстар” хувьцаат компаний ерөнхийлөгч Андрей Мишин хэлжээ.

Санкт-Петербург хотод Элтон Жон хувийн онгоцоо хөлөглөж иржээ. Түүнтэй хамт хөгжимчин, менежер, техникийн ажилтнууд гээд 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг дагалдан яваа гэнэ. Элтон Жоны тоглолт болсон талбайд нийгмийн хэв журмыг сахиулахаар 800 орчим цагдаагийн ажилтан албан хаагчид ажиллажээ.

Лид4. 2007 оны 7 сарын 7 өдөр буюу өнөөдөр манай гаригийн 6 тивд нэгэн зэрэг “Амьд ертөнц” нэртэй концерт болох гэж байна. Лондон, Йохансбург, Рио де Жанейро, Сидней, Шанхай, Токио, Нью-Йорк хотод рок поп урлагийн одод дэлхийн байгаль орчны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд энэ тоглолтыг зохион байгуулах юм. BBC

Дүрс. Дэлхийн 7 том хотод концерт болохоос гадна антарктид тивд ажиллаж байгаа дэлхийн олон орноос ирсэн 20 орчим судлаачидад зорилан “Нунатак” гэдэг хамтлаг ч бас тоглолт хийх юм байна. Амьд ертөнц тоглолтын дундуур сансрын хиймэл дагуул ашиглан манай гаригийн өнцөг булан булан бүрд зохиогдож байгаа газар байгаль орчны бохирдолыг багасгахыг уриалсан үйл ажиллагааны талаар үзүүлэх юм байна. Саяхан сэргээн засварласан Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтод дуучин Мадонна, Жеймс Блант, Жастин Тимерлэк, Red hot Chili, Металика гэх мэт алдартай хамтлагууд ая дуугаа өргөх юм байна. Энэ тоглолтыг телевиз, интернэтээр шууд дамжуулан үзүүлнэ. Манай гаригийн хоёр тэрбум хүн энэ тоглолтыг үзнэ гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа юм байна. Хүн төрөлхтөний түүхэнд болж байгаагүй нүсэр том тоглолт болно гэж зохион байгуулагчид нь итгэлтэй байна. Тоглолт дэлхийн бөмбөрцөгийн өнцөг булан бүрд болох тул 24 цагийн турш үргэлжилнэ гэж хэлж болох юм. Рок поп урлагийн одод үзэгчдэд хандан сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, хүрээлэн байгаа орчноо бохирдуулахгүй байх, байгаль дэлхийн агаар мандалд хоргүй тээврийн хэрэгсэл сонгохыг уриалах юм. Амьд ертөнц тоглолтын тасалбар 100 долларын үнэтэй. Тоглолтын бүх орлогыг зохион байгуулагчид нь олон улсын байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгуулагад хандивлана. Концертын үеэр дэлхийн улс төрийн зүтгэлтэнүүд, үндэстэн дамнасан зорпорацийн захиралууд, тэрбумтанууд ч үг хэлэх юм байна. Дэлхийн цаг агаар огцом өөрчлөгдөж байгаа энэ үед “Амьд ертөнц” тоглолт өндөр ач холбогдолтой байх болно гэж энэ тоглолтыг зохион байгуулах хороонд ажиллаж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Альберт Гор хэлжээ.

Лид5. Гүржийн Тбилиси хотын үндэсний түүхийн музей зочидоо хэдэнм хором ч гэсэн балар эртний хүмүүсийн амьдралын хэв маягаар аж төрөхыг санал болголж байна. НТВ

Дүрс. Тбилиси хотын иргэд ч үндэсний түүхийн музейгээс зохион байгуулж байгаа энэ өвөрмөц үйл ажилалгаанд идэвхитэй оролцжээ.

Эр. Энэ бол боловсрол, соёл, зан заншилыг нэгтгэсэн нэг ёсны уралдаан гэж хэлж болно. Эцсийн дүндээ хүмүүс архелогийн тухай илдүү их мэдлэгтэй болно.

Гэж музейн Гүржийн үндэсний музейн захирал Давид Лордкидпанижзе ярьж байна. Энэ музейн зохион байгуулсан үйл ажиллагаанд сайн дураараа оролцсон иргэд газар малтаж, жад шидэж, сав суулга хийжээ. Балар эртний хүмүүсийн түүдэг асаадаг аргаар гал гаргахыг музейн ажилчид санал болгосон ч хэн гал гаргаж чадаагүй байна.

Лид6. ОХУ-ын Самара хотод бараг мартагдах шахаад байсан нэгэн өвөрмөц баярыг тэмдэглэжээ. Баярт ирсэн зочид хоолны амтлагчыг хэрхэн ялгах тухай мэдлэгээ сайжруулжээ. НТВ

Эм. Энэ давсыг өвдсөн үед, харин энэ давсыг биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулах зорилгоор, үүнийг наранд цохиулсан үед хэрэглэдэг юм.

Давсыг дотор нь эмчилгээний, сувилгааны гэх мэт маш олон ангилдаг байна. Самара хотын орон нутгийн музей 400 жилийн өмнө тэмдэглэдэг байсан давсны баярыг ийнхүү сэргээхээр шийджээ. Өмнө нь инженерээр ажилладаг байсан Людмила Долгорукова энэ баярт хүрэлцэн ирсэн хүн бүхэнд давсны ашиг тусын талаар тайлбарлан ярьж өгч байна.

Эм. Эрт дээр цагт холоос зочин ирэхэд гэрийн эзэгтэй талх давс барьж угтдаг байсан. Ирсэн гийчин давс түрсэн талхыг амсахад бүх муу санааг нь хоромхон зуур арилдаг гэсэн домог байдаг юм.

Одоо нэг уут давс 5 рублийн үнэтэй зарагдаж байна. Харин дээр үед давс маш үнэтэй хоол амтлагч гэж тооцогддог байжээ. Оросын ардын аман зохиолд давсны тухай үлгэр домог, зүйр цэцэн үг ч бас олон байдаг гэнэ.

Самара хотын орон нутгийн музейд давсны тухай өгүүлсэн бүхэл бүтэн танхим бий. Энд чулуун давснаас эхлээд зөвлөлтийн үед зардаг байсан давсыг ч харж болох юм. Музейн гадаа 16-р зууны үед давс шүүдэг байсан том тогоо тавьжээ.

Эм. Энэ том тогоог хараад бараг мянган жилийн өмнөх эдп зүйлс шиг л санагдаж байна.

Самара хотын музейд зочилсоноор давсны тухай өргөн мэдлэгтэй болохоос гадна дундад зууны үед хүмүүс хоолны давсыг хэрхэн нэрж цэвэршүүлдэг байсныг ч бас харж болно.

Лид7. Манай урд хөрш бүгд найрамдах хятад ард улсад дэлхийн хамгийн томд тооцогдох нийтийн бие засах газар байгуулжээ. НТВ

Дүрс. Хятадын Чунзи хотод дэлхийн хамгийн том нийтийн жорлонг байгуулжээ. Давхар энэ барилга нийт 3000 квадрат метр талбайтай. Энэ нийтийн жорлон нэгэн зэрэг 1000 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай юм байна. Архитекторчид нийтийн бие засах газрыг эртний египетийн уран барилгын хэв маягтай барьжээ. Жорлонд бие засахаар орсон хүмүүс хөгжим сонсож, зурагт ч үзэж болох гэнэ. Дэлхийд хамгийн томд тооцогдох нийтийн бие засах газрыг дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннесын номонд оруулахаар шинжээчидыг урьсан байна.

.

No comments: