2007-07-15

Гадаад мэдээ 2007-07-14


Лид1 “Манант аялгуу” нэртэй олон улсын урлагийн хөтөлбөрийг Исландын хөгжимчин Йоханн Иоханнсон, японы зураач Фужико Накайя нар хамтран Токио хотод зохион байгуулжээ.

Тэдний хамтран зохион байгуулсан концерт нь маш өвөрмөц зохиомжтой байсан нь үзэгчидийн анхаарлыг татжээ. Зохион байгуулагчид Токиогийн Үндэсний музейг тоглолтынхоо гол талбар болгон сонгожээ. Орчин үеийн урлагт шинэ өнгө аяс оруулахын тулд концертоо музейд хийж байгаа юм гэж хөгжимчин Иоханн Иоханнсон ярьсан байна.

Лид2 Хятад улс хүн амын өсөлтийн талаарх бодлогоо өөрчилж байна. Тодорхой болзол хангасан хотын айл өрхөд хоёр хүүхэдтэй байж болохыг зөвшөөрчээ.

Хятадын ихэнхи муж, өөртөө засах оронд энэ шинэ дүрэм хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Гэхдээ хүн амынхаа тоогоор тэргүүлдэг Хэнань мужид энэ дүрэм хамаарахгүй. Тус мужид 97 сая хүн өршин суудаг юм. 20-р зууны 70-аад оноос Хятад улс хүн амын хэт өсөлтийг сааруулах зорилгоор нэг өрх нэг хүүхэд гэдэг бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэхдээ үндэстний цөөнхүүд хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрч байжээ. Хууль зөрчиж нэгээс дээш хүүхэд төрүүлсэн хятад айлд өндөр татвар ноогдуулдаг гэж Оросын Риа-Новости агентлагийн хятад дахь сурвалжлагч онцлон тэмдэглэжээ. Түүнээс гадна хоёр дахь хүүхдийнхээ эмнэлэгийн үйлчилгээ, суурь боловсрол эзэмшүүлэхэд төлбөр төлдөг байжээ. Нэг өрх нэг хүүхэд бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр хятад эцэг эхчүүд охин хүүхэд олдвол үр хөндөлт хийлгэж, гал голомтоо авч явах эрэгтэй хүүхэд төрүүлэх сонирхолтой болжээ. Үүний уршигаар одоо хятад улсад хүн амын хүйсийн харьцаа алдагдаж эхнэргүй 300 сая гоонь эрчүүд амьдарч байна.

Лид3. Оросын иргэн Александр Печекин найзуудтайгаа салаар аялаж байна. Тэд энэ салаа өөрсдөө хийжээ. Сал нь усан дээр 2000 ширхэг хуванцар лонхгны тусламжтайгаар хөвж байна.

Иим өвөрмөц бүтэцтэй салан дээр хэдэн арван хүн суусан ч усанд живэхгүй юм байна. Үнэхээр бат бөх сал хийсэн гэдгээ тэд туршлагаар нотолжээ. Тэд зугаалж явахдаа нэг биш удаа усны эргүүлэгт орж эсэн мэнд гарч чадсан байна.

Лид4 АНУ-ын эрх баригчид 6 сарвуутай муурны эрхийг хамгаалах талаар анхаарлаа хандуулж эхэллээ. Эрнест Хэмингуйн тухай орон нутгийн музейд 6 сарвуутай уур амьдараад 70 орчим жил болжээ.

Үзэгч таны харж байгаа эдгээр муурны хөл тус бүр нь 6 сарвуутай. Ийм ховор муурыг Эрнест Хэмингуэйд 1935 онд бэлэглэж байжээ. Энэ муурын 6 сарвуу нь удамшлынх өөрчлөлттэй холбоотойг эрдэмтэд тогтоожээ. Жуулчид Эрнест Хэмингуйэн музейд суут зохиолчын амьдрал уран бүтээлтэй танилцахаас гадна энэ өвөрмөц муурыг сонирхох гэж ирдэг гэнэ. АНУ-ын хөдөө аж ахуйн яам цаашид энэ муурыг музей үзэхээр ирсэн хүмүүст үзүүлэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Амьтны эрхийг хамгаалах зорилгоор ийм шийдвэр гаргалаа гэж энэ шийдвэрээ АНУ-ын хөдөө аж ахуйн яам тайлбарласан байна.

Лид5.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд өдөрт ердөө 10 хүрэхгүй минут зарцуулдаг гэсэн статистик судалгаа байдаг юм байна. Иймд хүүхэдтэй хэрхэнм зөв харьцахыг заадаг дамжаа ОХУ-д нээгджээ.

Оросын Кузнецск хотод нээгдсэн энэ дамжаанд бага насны хүүхдийг хэрхэн арчлахыг заадаггүй, харин хүүхдтэйгээ хэрхэн зөв харьцах аргыг заадаг байна. Энэ дамжааны ачаар хүүхэд насанд хүрэгчид бие биенээ илүү сайн ойлгодог болох юм байна.Нээгдээд удаагүй байгаа энэ дамжаанд одоо 200 эцэг эх сурч байна. Хүүхэд эцэгш эхчүүдийн хооронд үүсдэг үл ойлголцох байдлыг хэрхэн ухаалагаар шийдвэрлэхийг энэ дамжаанд зааж байна.

Лид6 Оросын холбооны улсын Ямало-Ненецийн өөртөө засах орны нутаг дэвсгэрээс маш сайн хадгалагдсан арслан зааны үлдэгдэлийг олсон байна. Эрт дээр цагт аж төрж байсан арслан заан олдлоо гэдэг мэдээлэл авсан дэлхийн олон орны эрдэмтэд Ямалын хойгийг зорьж байна.

таны харж байгаа энэ арслан заан нь ойролцоогоор 6 сартай байхдаа үхжээ. Энэ амьтны эд эсэд нарийн шинжилгээг Голландад, харин дотор эрхтэнийх нь томограф зургийг Япон улсад авах юм байна. Архелогичид сүүлийн 30 жилд тав дахь удаагаа арслан зааны үлдэгдэлийг олж байгаа нь энэ юм. 10 мянган жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан 6 сартай энэ арслан зааны сүүл нь хугарсан, эсвэл ямар нэгэн араатан хазаж тасджээ. Арслан зааны биеийн өндөр нь 85 см, жин нь 50 кг, сүүлнээсээ хамрын хоншоор хүртэлээ 130 см урттай юм байна. Арслан зааны доуур эрхтэн нь бараг хэвээрээ хадгалагдаж үлдсэнд эрдэмтэд маш олзуурхаж байна.

Эр. Энэ арслан заанаар дамжуулан бид 10 мянганн жилийн өмнөх үеийн цаг агаар, ургамалын талаарх мэдээллийг авах боломжтой болж байна.

Арслан зааныг нутгийн оршин суугч, цаатан Юра анх олж эрдэмтэдэд өөрийн олдворынхоо талаар дуулгажээ. Эхний ээлжинд арслан зааныг Голланд, Японд шинжлэн судална. Харин дараа нь яах эсэхээ эрдэмтэд хараахан шийдээгүй байна.

Товчхон

1.Нийтийн бие засах газрын тухай нийтлэг ойлголтыг Япончууд эвдэж чадсан. Тэгвэл энэ удаа япончууд нийтийн жорлонг буяны газар болгож хувиргахаар оролдож байна. Токиогийн нийтийн бие засах газар хандивын хайрцаг байрлуулах болжээ. Кавагучи дүүргийн нийтийн бие засах газар тавьсан хандивын хайрцагнаас 10 мянган иентэй 9 ширхэг дугтуй гарчээ. Энэ нь ойролцоогоор 60 евро гэсэн үг юм. Хандивын мөнгийг сайн үйл бүтээхэд зориулах юм байна.

2. Харин АНУ-ын Нью-Хэмпшир мужын оршин суугч маш хор хөнөөлтэй боловч хөгжилтэй хэрэг үйлджээ. Тэр модны баг өмсөж Манчестерт банк дээрэмджээ. Дээрэмчин өөртөө модны мөчир бэхэлсэн нь хяналтын камерт бичигджээ. Этгээд содон дүр төрхтэй дээрэмчин их хэмжээний мөнгийг банкнаас гаргаж чадсан байна. Тэр хамгаалагчийг айлгаж банкнаас оргон зайлжээ. Дараа нь нэрээ хэлэхээс татгалзсан нэг хүн цагдаагийн газар руу утасдаж банк дээрэмдсэн гэмт хэрэгтэн хаана амьдардагийг зааж өгшсөн байна. Цагдаа нар дээрмийн хэрэг үйлдсэн 49 настай Жеймс Колдвеллийг баривчилж дээрэм, танхайрал, цагдаагийн ажилтныг доромжилсон хэрэгт буруутгаж байна.

3. Эрдэмтэд эмэгтэй хүнийг чалчаа гэгддэг үзэл бодолтой санал нийлэхгүй байна. Тэд эрчүүдийг тэднээс дутахгүй яриа гэдгийг тогтоожээ. Эмэгтэйчүүдийг илүү чалчаа гэдэгт итгэсэн судлаачид дуу бичлэгийн төхөөрөмж ашиглан судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд эрэгтэй эмэгтэйчүүд ядгаагүй өдөрт ойролцоогоор өөдрт 16 мянган үг хэлдэг байна. Үүнээс өмнө утасны яриаг ашиглан судалгаа хийж байжээ. Тоон технологи судалгааны ажилд тус болсон нь ойлгомжтой. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хэлдэг үгийн тоо нь ижилхэн байсан ч ярианы сэдэв нь ялгаатай байна. Эрчүүд амьгүй эд зүйлсийн талаар голцуу ярьдаг бол эмэгтэйчүүд бусад хүмүүсийн талаар ярилцах дуртай байдаг гэнэ.

7 сарын 14 Энэ өдөр

1914 оны энэ өдөр канадын зураач Жо ШУСТЕР мэндэлжээ. Тэр хүүхэд багачуудын хайртай “Супермэн” номын зургийг анх зурсан юм. 1998 оны энэ өдөр Ричард (Дик) МАКДОНАЛЬД хорвоогийн мөнх бусыг үзүүлж байжээ. Тэр ах Мористой хамтран Сан Бернардино хотод түргэн хоолны газар байгуулж байсан юм. Тэдний үйл хэргийг дараа нь 1954 онд Рэй Крок үргэлжлүүлж Макдональдс сүлжээ рестораныг байгуулсан юм.

1933 оны энэ өдөр Гитлер засгийн эрхийг аваад бүх сөрөг хүчний намуудын үйл ажиллагааг хориглосон байна.

1933 энэ өдөр усан цэрэг Попая-н тухай цуврал хүүхэлдэйн киноны нэгдүгээр анги дэлгэцэнд гарчээ.

No comments: