2007-07-15

Дэлхийн мэдээ 2007-07-10

15

Лид1. Польшийн ерөнхий сайдын орлогч, хөдөө аж ахуйн сайд Анжей Леппер албан тушаалаасаа огцорчээ. Хөдөө аж ахуйн сайдаа огцруулах шийдвэрийг Польшийн ерөнхий сайд Качиньский гаргажээ. Түүний энэ шийдвэр нь Эвсэлийн засгийн газрыг тархад хүргэж цаашлаад хугацаанаас өмнө сонгууль болоход ч хүргэж болзошгүй юм.

Дүрс.

Анжей Леппер сайдын сэнтийгээсээ огцорсоны дараа манай нам эвсэлийн засгийн газраас гарч байна гэж мэдэгджээ. Анжей Лепперын “Өөрийгөө хамгаалагчнэртэй нам нь ах дүү Качиньскийгийн “Эрх зүйт шудрага ёс”, “Польш гэр бүлийн холбоо” зэрэг намуудтай хамтран эвслийн засгийн газар байгуулан ажиллаж байсан юм.

Би огцорсноор эвсэл задарч байна. Гэж Леппер хэлээд засгийн газарын бүрэлдэхүүнд ах дүү Качиньский нартай нэг баг болж ажиллахгүй гэдгээ хэлсэн байна. Польшийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хөдөө аж ахуйн сайдыг авилагын хэрэгт холбогдсон тул албан тушаалаас нь огцруулж байгаа юм гэж тайлбарлажээ. Харин Анжей Леппер авилагын хэрэгт холбогдоогүй гэж хэлсэн байна. Анжей Лепперын нам Польшийн парламентын 460 суудлаас тал хувийг нь Анжей Лепперын нам эзэлдэг юм.

Эр. Анжей Леппер авилгал авсан гэдэжгт би эргэлзэж байна. Гэхдээ авилагын хэргийг мөрдөн байцаах үед Анжей Леппер мэдүүлэг өгөх нь гарцаагүй болсон. Бид засгийн газрыг дангаараа байгуулах боломжгүй тул энэ намар парламентын сонгуулийг хугацаас нь өмнө хийх шаардлагатай болж байна.

Засгийн газрыг байгуулахын тулд парламентын гишүүдийн талаас илүү хувийн санал шаардлагатай юм байна. Одоо үүсээд байгаа улс төрийн хямралаас гарах цорын ганц арга бол парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах явдал гэж Польшийн ерөнхий сайл Ярослав Качиньский үзэж байна. 2006 оны эцэст Анжей Лепперыг сайдын албан тушаалаас чөлөөлж байсан юм. Ярослав Качиньский Анжей Леппер нар зөвшицөлд хүрснээр Анжей Леппер эвслийн засгийн газарт эргэж нэгдэж байжээ.

Лид2. Ойрхи Дорнодын нөхцөл байдал өдөр ирэх тусам хурцдаж байгаа тул Газын зурваст ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд эх орон руугаа буцаж байна. Тухайлбал орос, тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын иргэд Газын зурвасыг орхин явжээ. ОРТ

Дүрс. Газын зурваст амьдарч ажиллаж байсан гадаадын иргэдийн ихэнхи нь Изриалийн хилээр гарчээ. Тэд одоо зэргэлдээ Йордан улсад ирээд байгаа юм байна. Тель Авив дахь Оросын элчин сайдын яамны мэдэгдсэнээр Орос, Казахстан, Гүрж, Украин, Белоруссийн иргэний харъяалалтай 38 хүн Йордан улсад иржээ. Тусгаар улсыуудын хамтын нийгэмлэгийн орнуудын иргэд Йорданы нийслэл Оман хотыг зорьж байгаа. Тэндээс Оросын Онц байдлын яамны тусгай нислэгийн онгоцоор эх орондоо очицгоох юм. Газын зурваст амьдарч байгаа гадаадын иргэдийг эх олрон руу нь буцаах ажиллагааны 2-р үе шат ийнхүү дуусаж байна.

Лид.3 Умард Атлантын цэргийн эвсэл, Укрианы зэвсэгт хүчинтэй хамтран цэргийн хээрийн сургууль хийж байгаа юм. Энэ цэргийн хээрийн сургуулилтыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Одесс хотод болж өнгөрчээ.

Дүрс. Жагсаалд оролцож байгаа иргэд Укрианы газар нутгаас Умард Атлантын цэргийн эвслийнхэн тонилцгоо гэсэн уриа, лоозон барьжээ.Цэргийн хээрийн сургуулилт дуусах хүртэл эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж зохион байгуулагчид нь хэвлэлийнхэнд мэдээлжээ. Укриан, Умард Атлантын цэргийн эвслийнхэний хамтарсан хээрийн сургуулилт 7 сарын 22 хүртэл үргэжилэх юм байна.

25

Лид1. Нью-Йорк хотод Нэгдсэн Үндэстний байгуулагыйн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны бэлтгэсэн Косовогийн статусын талаархи илтгэлийг хэлэлцэж эхэллээ. Нэгдсэн Үндэстний байгуулагын Балканы хойг дахь тусгай элч Марти Ахти Саригийн бэлтгэсэн тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Дүрс. Балкан дахь НҮБ-ийн төлөөлөгч Косовогийнхязгаарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

ОХУ-ын ГХ-сайд Сергей Лавров энэ тогтоолын төслийг НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн хурал дээр дэмжихгүйг гэдгээ Киргикстанын Бишкект хотод байхдаа мэдэгджээ. Одоо Киргизийн Бишкек хотод Шанхайн Хамтын Ажиллагааны байгуулгын гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байгаа юм.

Эр.Косовогийн асуудлаарх манай байр суурь тодорхой байгаа. Бид бодит нөхцөл байда, олон улсын эрх зүнй баримт бичгүүдэд үндэслэн байр суриа тодоролхойлсон. Косовогийн асуудлыг сонирхолын бүлгүүд бүгд дэмжсэн тохиолдолд л шийдэгдэх болно.

Лид2. Пакистаны зэвсэгт хүчний цэргүүд Улаан сүмийг рүү хийх дайралтаа эхэлж байна. Бослого гаргасан оюутнууд сүмд мөргөл үйлдэж байсан хүүхэд эмэгтэйчүүдийг барьцаалаад 7 хоног болж байгаа юм.

Дүрс. Өнгөрсөн долоо хоногт бослого гаргаад Пакистаны нийслэл хотын Улаан сүмд орогноод байгаа оюутнууд бууж өг гэсэн шаардлагыг биелүүлээгүй тул одоо цэргүүд дайралтаа эхэлж байна. Пакистаны батлан хамгаалахын сайд, шашны тэргүүнүүд хэт үндсэрхэг үзэлтэй оюутнуудтай яриа хэлэлцээр хийх гэж олон удаа оролдсон ч ямар ч үр дүнд хүрээгүй тул одоо сүм рүү дайралт хийж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоо сүмд бүгээд байгаа 250 орчим оюутнууд ойролцоогоор хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 70 хүнийг барьцаалагдаад байгаа юм. Пакистаны нийслэлд ажиллаж байгаа BBC телеввизийн сэтгүүлчийн мэдээлснээр Пакистаны цэргүүд 20 босогчыг устгажээ. Цэргүүд сүи рүү дайралт хийж эхэлмэгч нас насны 20 хүүхэд сүмээс гарч чяадсан байна.

Лид3. Ираны тусгай албаныхан гадаадын оронд чухал мэдээлэл дамжуулдаг байсан тагнуулын сүлжээг илрүүллээ гэж мэдэгдсэн байна. Ираны гадаад тагнуулын албаныхан 20 хүнийг баривчилаад байгаа юм байна. НТВ

Дүрс. Баривчлагдсан хүмүүсийн дотор Ираны иргэдээс гадна хэд хэдэн гадаадын иргэн байгаа гэж Ираны эрх баригчид мэдэгджээ. Эдийн засаг, улс төр, гадаад бодлого, цэргийн нууцтай холбоотой мэдээллийг өнөөдөр баривчлагдсан хүмүүс цуглуулдаг байсан гэж Ираны өндөр албан тушаалын хүн сэтгүүлчдэд мэдэгджээ. Гадаадын тагнуулчид Иран улсад ямар хохирол учруулсан, тэднийг хэрхэн баривчилсан талаарх мэдээлэлийг өгөхөөс ираны албаны хүмүүс татгалзжээ.

Лид4. Араб гаралтай Их Британий иргэний харъяалалтай 4 хүнд 2055 онд Лондон хотын нийтийн тээвэрт халдлага хийхийг завдсан гэдэг зүйл ангиар ял тулгажээ. BBC CCTV

Дүрс. Мөрдөн байцаалтын хавтаст хэрэгт тэднийг Лондон хотын метро, автобусанд тэсрэх бөмбөг тавьсан гэж онцлон тэмдэглэжээ. Одоо энэ хэргээр яллагдах гэж байгаа хүмүүсийг нийтийн

Тээврийн хэрэгсэлд бөмбөг тавьсанаас нь хойш хоёр гшурван өдрийн дараа цагдаа нар баривчилсан юм байна. Цагдаа нар тэдний гэрт үзлэг нэгжлэг хийх үед хүчтэй тэсэрч дэлбэрэх химийн бодис их хэмжээгээр олджээ.

Лид5. 1945 онд Гитлер өөрийн бункертээ ямаршуухан амьдарч байсныг одоо хүссэн хүн бүхэн мэдрэх боломжтой боллоо.

Дүрс. Гитлерийн хоргодож байсан бункерийг одоо жуулчдад үзүүлдэг болжээ. 200 онд энэ бункерийг 3000 хүн үзэж сонирхсон бол өнгөрсөн жил энд 82 мянган жуулчин иржээ. Бункерт хүн амьдрах бүх нөхцөлийг хангасан байжээ. Гэхдээ дайны цагт тав тухтай байсан гэдэг нь эргэлзээтэй юм.

Эр. Энд дэндүү хавчиг зай багатай байсан гэдгийг санаж байна. Бөмбөгдөх үед хана нь доргиж, хаалга салж унаж, гэрэл тасарч хүмүүс айсандаа орилолддог байсан.

Гитлерийн хоргодож байсан бункер дайны үед байнга бөмбөгдөлтөд өртөж байсан юм. Дайн дууссаны дараа ч бункерийн зарим хэсгийг нурааж, нэлээд засвар өөрчлөлт хийж байжээ. Тэгвэл бункерыг яг анхын байдлаар нь компьютер графикийн тумламжтайгаар бүтэээсэн CD ROM худалдаанд гарчээ. Түүхэн бодит гэрэл зурагт үндэслэн энэ CD-ROM-ийг бүтээсэн байна. Энэ CD-г бүтээсэн Кристоф Нойбаэр өмнөд африкт амьдардаг тул НТВ-ийн сурвалжлагчид интернэтээр ярилцлага өгчээ.

Эр. Германы аюулаас хамгаалах яамны архиваас авсан гэрэл зурагт үндэслэн бункерийн дизайныг гаргасан. Гэхдээ хананы өнгө, өрөөний аль хэсэгт галын хор байсан эсэхийг таамаглаж хийсэн юм. Бункерийн тааз 3 метр өндөр байсан гэдэг юм билээ.

Лид.6. АНУ-ын Вашингтон хотод аагим халуун болж байна. Вашингтон хотод сүүлийн хэдэн өдөр агаарын хэм цельсийн 38 хэмээс буухгүй байна.

Дүрс. Вашингтон хотод хүйтэжн ус үнэгүй тараах цэг ажиллаж эхэлжээ. Аагим халуун өдрүүдэд эрх баригчид иргэдэд ингэж туслаж байгаа юм. Харин өмнөд америкийн Аргентина улсад сүүлийн 80 жилд анх удаа цас оржээ. Гэнэт цас орсонд Аргентинчууд хувьд байгаль эхийн барьсан гэнэтийн бэлэг юм. Амьдралдаа анх удаа цас үзэж байгаа томчууд ч хүүхэд мэт баярлаж хөөрцгөөжээ.

Энэ өдөр

1943 энэ өдөр англи, америкийн цэргүүд Сицил арлын өмнөд эрэгт ирж цэргийн ажиллагаа явуулжээ. Үүнээс 14 хоногийн дараа Италид Муссолинигийн фашист дэглэм унасан юм.

1991 оны энэ өдөр ОХУ-ын анхын ерөнхийлөгч Борис Николаевич Ельцин тангараг өргөж байжээ.

Харин 1992 онд Майами хотод Панамын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан генерал Норьегед хар тамхины наймаа эрхэлсэн гэдэг зүйл ангиар яллаж 40 жилийн хорих ял оноож байжээ.

22

Лид.1. Их Британид аз туршсан спорт сонирхогчидын дунд уулын дугуйн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тэмцээнд оролцогчид балчиг намагтай уулын замаар уралдаж байгаа юм.

Дүрс. Уулын замд дугуйгаар явахад хамгийн гол нь тэнцвэрээ хадгалах нь чухал гэж энэ тэмцээнд оролцогчид ярьж байна. 40 настай Британий иргэн энэ жилийн уулын дугуйн спортын тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн байна. Тэр бартаатай 15 метр замыг ердөө нэг минутад туулжээ. Тэмцээний ялагч дэлхийн аваргын титэмээс гадна шар айргаар шагнуулжээ.

Лид2. Харри Потерын шүтэн бишрэгчид зохиолч Жоан Роулингид хандан ид шидийн академийн сурагч Харри Поттерын тухай зохиолыг цааш нь үргэлжлүүлэхийг хүсэж байна.

Дүрс. Харри Поттерын адал явдлын тухай 7 дахь ном энэ сарын сүүлээр худалдаанд гарах гэж байгаа. Зохиолч бүсгүй Харри Поттерын адал явдал үүгээр ингээд бүр мөсөн дуусаж байгаа гэж мэдэгдсэн юм. Харри Поттер зохиолыг амтархан уншдаг хүмүүс зохиолчид хандан “Харриг авараач” гэдэг лоозон доор гарын үсгээ цуглуулахад ч бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн долоо хоногт Харри Поттерын адал явдыг өгүүлсэн 5 дахь уран сайхны киноны нээлт болсон гэдгийг үзэгч та санаж байгаа биз ээ. Япон, Их Британы үзэгчид Харри Поттерын 5-р ангийг дэлгэцээр аль хэдийнэ үзсэн бол ОХУ-ын кино театруудаар 7 сарын 19-өөс Харри Поттерын шинэж анги гар эхэлнэ.

Лид3. Их Британий уран барималч Энтони Гормли олон арван нүцгэн эрэгтэйн хөшөө бүтээж Лондон хотын төвд байрлуулжээ. Энтони Лондон хотод өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байгаа бөгөөд энэ үеэр өөрийн гараар урласан хөшөөнүүдийг гудамжинд байрлуулжээ.

Дүрс. Аливаад хянуур няхуур ханддаг, алан хядах ажиллагаа гарах түгшүүрийн дохио доор аж төрж байгаа Лондончууд байшингийн дээвэр, гудамжны өнцөг буланд тавьсан нүцгэн эрэгтэйн хөшөөг алсаас хараад амиа хорло гэсэн хүн байна, эсвэл хүн аалз байна гэх мэт олон таамаглал дэвшүүлж байна. Эдгээр бариалуудыг хийсэн уран бариалч Энтони Гормли уран бүтээлээрээ хүний биеийн гоо сайхныг харуулахыг зорьдог байна.

No comments: