2007-07-29

Дэлхийн мэдээ 2007-07-27

Лид1. Куба улс үндэсний баяраа тэмдэглэн өнгөрүүлжээ. Кубын хувьсгалийн өдрийг 1959 оноос хойш анх удаа тус улсын иргэд удирдагч Фидель Кастрогүйгээр баяраа тэмдэглэжээ. Харин түүний оронд Фидельийн дүү Рауль баярын үйл ажиллагааг удирдан явуулан байна. Рауль Кастро америкийн засаг захиргаатай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Пүрэв гаригт болсон Хувьсгалийн өдөрт зориулсан цуглаан дээр Рауль Кастро хэрэв АНУ дайсагнаэсан бодлогоо өөрчилөх юм бол Куба улс найрамдлын гэрээ байгуулахад бэлэн байна гэж хэлсэн байна. Үүний дарааа АНУ Рауль Кастрод хариу мэдэгдэл хийжээ.Зөвхөн Кубын ард түмэнтэй л яриа хэлэлцээр хийж болно. Рауль Кастротой яриах юм байхгүй гэж АНУ ын төрийн депарпаментын төлөөлөлгч Шон МакКормак хэлжээ. Кцбын ард түмэн өөрсдийнхөө удирдагчидыг ардчилсан сонгуулийн зарчимаар сонгодог болох хэрэгтэй. Харамсалтай нь одоо энэ тухай үг яриа Кубад алга байна гэж АНУ ын засаг захиргааны төлөөлөгч онцлон тэмдэглэжээ. Улс орныг удирдах ажилд Фидель Кастрогүйгээр хүндрэлтэй байгаа ч түүний эрүүл мэнд сайжирсаар байгаа гэж тэр Рауль Кастро хэлжээ. Фидль Кастро өвчилсөн нь хүнд цохиолт болсон гэж онцлон тэмдэглэжээ.

Эр. Фиделийг хүндээр өвчилсний дараа улс оронд маань эмх замбараагүй байдал бий болж, Социалист байгуулалд маань цэг тавигдана байх гэж манай дайснууд тооцоолж байсан. Фидель одоо ч бидний сэтгэл зүрхэнд байж, бид түүий үзэл санааг үргэлжлүүлэх болно.

Кубын удирдагч Фидель Кастро өнгөрсөн оны 7 сарын 31 ээс хойш олны өмнө ил гараагүй юм. Кубын нийслэл Гавана хотод болсон баярын парад, цуглаанд ойролцоогоор зуун мянган хүн оролцжээ. Парадад оролцсон бүх хүмүүс үндэсний сүлд тэмдэгээ дүрсэлсэн улаан өнгийн майк өмсөж төрийн далбаагаа гартаа барьсан байжээ. 2006 онд хувьсгалийн баярөөр Фидель Кастро заншил ёсоороо удаан үргэлжилсэн итлгэл тавьсан юм. Үүнээс таван өдрийн дараа түүнд бүдүүн гэдэсний хагалгаа хийх шаардлагатай болж, засгийн эрхийг дүү Рауль Кастрод түр шилжүүлэх болсон тухай мэдээлэл цацагдсан юм. Одоо Кубын эрх баригчид Кастрог хэзээ албан тушаалдаа эргэж орохыг хэлж мэдэхгүй байгаа юм. Кубын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүний гэрэл зураг, дүрс бичлэгийг л харуулж байсанаас тэр өөрөө олны өмнаө ил гаралгүй бараг нэг жил болж байна.

Лид2. Америкийн сансрын уудмыг шинжлэн судлах төвд хорлон сүйтгэгч байгаа талаар мэдээлэл ирлээ. Хоёр долоо хоногийн дараа нисэх гэж байсан Эндивор сансрын хөлгийн бэлтгэл ажилд оролцдог нэг албан хаагч олон улсын сансрын станцид хүргэх гэж байсан нэмэлт компьютерийн холбоос утасыг санаатайгаар тасалсан байжээ.

Сансарт илгээх гэж байсан компьютерт учирсан хохиролыг шатлл хөлөг хөөрөхөөс өмнө амжиж засаж чадна гэж НАСА гийн мэргэжилтнүүд хэвлэлийн бага хурал дээр онцлон тэмдэглэсэн байна. Олон улсын сансрын станцид илгээх гэж байсан компьютер нь сансрын станцын гадаргуугийн чичиргээ доргилтыг хэмжих дамжуулагчтай байжээ. Хорлон сүйтгэх ажилагаа 7 сарын эхээр болсоныг тогтоосон гэж НАСА ийн хэвлэл мэдээллийн албанаас тараасан мэдэгдэлд дурьдсан байна. АНУ сансарын уудмыг шинжлэн судлах төвийн түүхэнд анх удаа ийм хорлон сүйтгэх ажиллагаа гарчээ. Үүнээс ч илүү дуулиан дэгдээсэн өөр нэг мэдээллийг АНУ ын томоохон сонинуудаар бичсэн байна. Америкийн сансрын нисэгчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сансарт нисдэг байан гэж америкийн хэд хэдэн сонинд бичсэн байна. Согтуугаар сансарт ниссэн хоёр ч тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь нислэгийн аюулгүй байдалд шууд харшилж байгаа юм. Сансрын нисэгч эмэгтэй Лиза Новак эр нөхрөө хардсаны улмаас хүн барьцаалах гэж амжилтгүй оролдлого хийсний дараа сансрын уудмыг шинжлэн судлах төвийн дэргэд тусгай хороо байгуулсан юм

Лид3. Афганистанд барьцаалагдаад байгаа Өмнөд Солонгосын 22 иргэний нэг Кван Жу засгийн газартаа хандан тусламж үзүүлж, суллуулах талаар яаралтай алхам хийхийг хүссэн байна.

Нутаг нэгтэнүүдийнх нь байгаа нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож байгаа. Барьцаалагдсан солонгосчууд бүгд өвчилсөн гэж тэр ярианыхаа эхэнд хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Талибчууд Өмнөд Солоносын 23 иргэнийг барьцаалж Афганистанд байгаа Өмнөд Солонгосын 200 цэргийн албан хаагчаа нэн даруй эргүүлэн татахыг БНСУ ын засгийн газараас шаардсан юм. Талибаны зэвсэгт бүлэглэлийнхэн анх барьцаалагдсан 23 хүнээс нэгнийх нь амийг хороосон юм. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөх өөрин орны иргэдээ суллуулахын тулд Афганистаны эрх баригчидтай уулзахаар Афганистаныг зорьжээ.

Лид4. Польш, Чехийн нутаг дэвсгэр дээр америкийн пуужингаас хамгаалах төхөөрөмж байрлуулах бэлтгэх ажлыг хангахын тулд Пентагон Боинг компанитай 80 сая долларын гэрээ байгуулжээ.

Боинг компани Пентагоны 10 ширхэг пуужинг Польшийн нутаг дэвсгэр рүү хүргэж өгөх үүрэг хүлээжээ. Бас Чехийн Маршаллын арал дээр радар хүргэх ажлыг ч Боинг компани гүйцэтгэх болсон байна. Польш Чехийн нутаг дээр пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж байрлуулахаас гадна АНУ европ тив бага оврын бас нэг радар суурилуулахаар бэлтгэж байгаа юм байна. АНУ 2011 оны эцсээр эсвэл 2012 оны эхээр Польшийн нутаг дэвсгэр дээр анхны пуужингаа байрлуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. 2013 он гэхэд Польшийн нутаг дээр америкийн 10 ширхэг пуужин байрлах гэнэ. Европ тивд пууужингийн довтолгооноос хамгаалах төхрөөрмж суурилууулахахд АНУ ын засгийн ргазар 3, 5тэрбум доллар зарцуулах юм байна.

Лид5. Одоогоос 21 хоногийн өмнө хэт үндсэрхэг шашны сургуулийнэ оюутнууд бослого гаргаж, хүүхэлд эмэгтэйчүүд нийлсн 70 хүнийг барьцаалсан хэрэг Пакистаны нийслэл хотын Улаан сүмд гарч байсан билээ. Тэгвэл одоо Улаан сүмд засвар хийсний дараа үйл ажиллааг нь сэргээсэн байна.

Гурван долоо хоногийн дотор гэрэлтүүлэг хийж, дээвэр, хана туургийг нь засаж янзалжээ. Барьцаанд байсан хүүхэд эмэгтэйчүүдийг суллахын тулд Пакистаны эрх баригчид шашны сургулийн оюутнуудтай олон өдөр үргэлжилсэн яриа хэлэлцээр хийсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй тул хүч хэрэглэн барьцааны хүмүүсийг сулласан юм. Шашны сургуулийн оюутнууд ерөнхийлөгч Первез Мушарафыг огцорч, улс орондоо шариатын хуулийн мөрддөг болгохыг шаардаж байсан юм.

Лид6 Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид Вена хотоос Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсыг зорьлоо.

Одоо Пхеньянд Олон улсын цөмийн эрчим хүчний байгуулагын төлөөлөлгчид хяналтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. Тус баг 14 хоногийн хугацаатай томилолтоор хойд солонгост ажиллаж Йонбен дахь цөмийн хөдөлгүүрийн үйл ажиллагааг зогсоох үйл явцыг ажигласан юм. Өнөөдөр Вена хотоос хөдөлсөн шинжээчидийн баг хойд солоносын бусад цөмийн байгууламжуудыг битүүмжлэх үйл явцад хяналт тавих юм. Солоншосын хойгийн цөмийн хөтөлбөрийн тухай 6 талт хэлэлцээрийн үед Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоож, оронд нь барууны орнуудаас түлш, эрчим хүчний тусламж авах тохиролцоог хийсэн юм.

Лид7. Дагестаны Махачкала хотод өчигдөр орой болсон дэлбэрэлтэд

Махачкала хотын төв сүмийн хамба лам амь үрэгдсэн гэж Риа Новости агентлаг мэдээллээ.

Өчигдөр Москвагийн цагаар үдшийн 22 цаш 25 минутад Махачкала хотын Мурсалова гудамжинд автомашин дэлбэрсэн юм. Дэлбэрэлтэд сүмийгн хамба ламаас гадна түүнийг дагалдан явж байсан хүмүүсээс хамба ламын орлогч Рамзан бас нас баржээ. Бас өөр нэг хүн шархаджээ. Тэр шатаж байгаа машинаас өөрөө гарч чадсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэж эмчилгээ хийж эхэлсэн байна. Махачкала хотод сүмийн хамба ламын сууж явсан машин дэлбэрсэн нь зохион байгуулалтай халдлага гэж цагдаа нар үзэж байна.

Лид8. Европын орнуупап дүрэлзэж байгаа ойн түймэр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв хэвээр байна. Европын өмнө хэсэгийг бүхэлд нь шатаж байна гэж хэлж болох юм.

Итали, Балканы хойгт байдал хамгийн хүнд байгаа юм. Орон нутгийн гал унтраагчид олон мянган га газрыг хамарсан ойн түймрийг унтрааж хүчрэхгүй байна. Сербийн ерөнхийлөгчийн хүсэлтээр Оросын Ил 76 загварын хоёр онгоц гал унтраах ажилд оролцож байгаа юм. Зөвхөн өнөөдөр л гэхэд гал түймэр унтраах зориулалттай оросын онгоц 6 удаа нислэг үйлдэж 250 тонн ус гал түймэр гарч байгаа газар асгажээ. Гал түймрийг унтраахын тулд онгоц газраас ердөө 40 метрийн өндөрт нисэж байгаа гэнэ. Гал унтраах ажилд Сербийн нутгийн иргэд ч идэвхитэй оролцож байгаа юм байна.

Эр. Бид энэ галыг унтраахын тулд дахин хоёр гурван өдөр ажиллах хэрэгтэй болоод байна. Одоо Сербийн өмнөд, хойд хэсэгт ойн түймэртэй байна.

Гал унтраах нислэг тэрэг Болгарт дүрэлзэж байсан ойн түймрийг унтраагаад Сербид ирсэн юм байна. Болгарт дахин ойн тйүмэр гарсан тул дахин оросын гал унтраах онгоцыг урьж ажиллуулах хүсэлтээ Болгарын тал гаргажээ. Грек улс ч бас оросоос гал унтраахад хэрэглдэх нисдэг тэрэг гуйжээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путины даалгавараар Оросын онц байдлын яам хоёр нисдэг тэрэг илгээх болжээ.

Лид9. ОХУ ын хууль хяналтын байгуулагынхан хуурамуж мөнгө үйлдвэрлэж гүйлгээнд оруулдаг гэмт бүлэглэлийг илрүүлжээ.

Тэд зөвхөн 1000 рублийн дэвсгэртийг хуурамчаар үйлддэг байжээ. Тэдний хийсэн мөнгөн дэвсгэртүүд нь маш сайн чанартай байсныг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ.

Эм. Манай албаны ажилтнуудын явуулсан тусгай ажиллагааны үр дүнд хуурамч мөнгө үйлдвэрлэж, гүйлгээнд оруулдаг бүлэг хүмүүсийг баривчилж чадлаа. Тэд хуурамч мөнгөө Дагестанд хийж Москва мужид гүйлгээнд оруулж байжээ. Тэд зөвхөн 1000 рублийн дэвсгэртүүдийг хуурамчаар хийдэг байсан нь нотлогдсон.

Лид. 10 Колумын тэнгисийн цэргийн эргийн харуулууд зөвшөөрөлгүй задгай тэнгист явж байсан шумбагч онгоцыг саатуулжээ.

Номхон далайн эрэг орчимд саатулагдсан уг шумбагч онгоцонд дөрвөн хүн зорчиж явжээ. Саатуулагдсан шумбагч онгоцноос их хэмжээний мансууруулах болис, хар тамхи илрүүлсэн байна. Хууль бус хориотой наймаа эрхэлэгчид үумбагч онгонцондоо хамгийн сүүлийн үеийн холбооны тоног төхөөрөмж, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй байжээ. Шумбагч онгоц 4 тонн хар тамхи тээвэрлэх хүчин чадалтай юм байна. 2000 оноос хойш гурав дахь удаагаа хар тамхины наймаа эрхлэгчидийн шумбагч онгоц саатуулагдаад байгаа нь энэ юм. Хамгийн анх 2000 онд 10 тонн хар тамхи тээвэрлэх хүчин чадалтай шумбагч онгоц хууль хяналтын байгуулагынханд саатуулагдаж бхайсан юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үед шумбагч онгоцыг бүтээхэд ороын мэргэжилтнүүд оролцсон байж болзошгүй гэж мэдээлж байжээ.

ТОВЧ

1. Венецийн кино наадамд Оросын киночид шинэ уран бүтээлээрээ оролцох гэж байна. Арвьан хоёр нэртэй энэ киноны найруулагчаар нь Никита Михалков ажиллаж байна. Киноны үйл явдал Чечены дайны үед өрнөдөг байна. Кинонд оросын театр, киноны чадварлаг жүжигчид тоглож байгаагаас гадна найруулагч Никита Михалков ч бас нэг дүр бүтээж байгаа юм байна.

Лид11. Өндөр настануудын халамжын төвийн байранд амьдардаг нэгэн муурнаас сүүлийн үед тэндэхийн асруулагч нар нь их цэрвэх болжээ. Оскар нэртэй энэ муур Род Айленд хотын Провиденсийн халажын төвд олон жил амьдарчээ.

Энэ муур тун удахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлэх гэж байгаа өндөр настануудыг зөн совингоороо мэдэрдэг байна. Анагаах ухааны сэдвээр дагнан бичдэг Нью Ингланд Жорнэл оф Медэцин сэтгүүлд бичсэнээр хоёр настай энэ муур нас барах гэж байгаа 25 хүний үхлийг урьдчилан хүмүүст ойлгуулж чадсан юм байна. Муур нас барах дөхаж байгаа өндөр настануудын дэргэд ирж удаан хугацаагаар суудаг байна. Одоо халамжын төвийн ажилтнууд муур хэн нэгэний дэргэд сууж байхыг харвал шууд л ар гэрийнхэн утасдаж хэл дуулгадаг болсон байна. Энэ муурыг судалсан эрдэмтэн Браун өвчтөн үхэл амьдралын зааг дээр ирсэнийг муур мэдэрдэг байна гэж Ассошиэйтэд пресс агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа хэлжээ. Оскар муур өглөө бүр эмчсувилагчнарышг дагаж өвчтөнүүдийн хэвтэж байгаа өрөө тасалгаагаар явдаг байна. Харин энэ муур бусад үед өвчтөнүүдийн өрөө тасалгаагаар огт явдаггүй байна. Асрамжын газрын эмчлүүлэгчид одоо энэ муурыг байлгахгүй байх хүсэлт гаргасан байна. АНУ ын Иллинойсын их сургуулийн эрдэмтэн Томас Грейвис муур эрүүл мэнд нь доройтсон хүнийг мэдэрдэг өвөрмөц зөн совинтой гэж ярьжээ. Тэр ч байтугай муур цаг агаар өөрчлөгдөх гэж байгааг, газар хөдлөлт болох гэж байгаа урьдчилан мэдэрдэг байна.

Лид12 Оросын холбооны улсын Адыгея өөртөө засах орны Майкоп хотод электробус үйлдвэрлэж эхэлсэн байна. Шинэ унааны гол онцлог нь троллейбусны шугамгүй газар ч хурдтай явах чадвартай юм байна.

Цахилгааны шугамгүй газар электробус жирийн автобус шиг бензинээр ажилладаг гэнэ. Электробус нь дээрээ цахилгаан хувиргагчтай арын хэсэгтээ цахилгааны генератортой юм байна. Маневр хийх чадвар өндөртэй байлгах үүднээс электробусыг жирийн троллейбуснаас ялимгүй богино хэмжээтэй хийжээ. Зохион бүтээгчид нь одоо электробусыг туршилтын журмаар хотын замын хөдөлгөөнд оролцуулжээ. Электробус явж байхад цахилгааны хуримтлуулагч цэнэглэгдэж байдаг байна. Харин тормозлох үед компесатор нь цэнэглэгддэг зарчимтай гэнэ. Цахилгааны шугамгүй газар цахилгаан үүсгэдэг генератор нь ажиллаж эхэлдэг байна.Электробус 80 км цаг хурдалж чадна. Тролейбус үйлдвэрлэсэнээс электробус үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд ч илүү ашигтай юм байна.

Лид13 Олон жил дайны хөлд нэрвэгдсэн Иракийн иргэд эх орноосоо дайжин дүрэвсээр байна. Өчигдөр Иракийн Дүрвэгсэдийн асуудлаархи олон улсын бага хурал Иорданд эхлэсэн юм. Уг бага хурлаар Иракийн хоёр сая гаруй дүрвэгсэдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, тус асуудлыг шийдэхэд олон улсын ямар туслалцаа үзүүлэх талаар ярилцана.

Дүрс: Иорданд өчигдөр эхлэсэн Иракийн дүрвэгсэдийн асуудлаархи олон улсын бага хурлын зорилго нь Иракийн дүрвэгсэдийг эх оронд нь эргүүлэн буцаах арга замыг олоход оршиж байгаа юм. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, эх орноосоо дайжин дүрвэж байгаа иргэдийн өмнө Иракийн одоогийн засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэнэ. НҮБын дүрвэгсэдийн асуудал хариуцсан агентлагын мэдээлж байгаагаар нэг сар тутам Иракт гарч байгаа хүчирхийллийн улмаас 50,000 гаруй Ирак иргэн эх орноосоо оргон зайлж байгаа гэнэ. Тэдгээр иргэдийн ихэнхи нь хөрш зэргэлдээ Иордон болон Сири руу орон гэрээ орхин дүрвэж байгаа билээ. Иракийн дүрвэгсэдийн асуудлаархи олон улсын бага хурлын эцэст гаргасан мэдэгдэлд “иракийн дүрвэгсэдийн асуудлыг нааштайгаар шийдэхэд НҮБ, АНУ болон Их Бритиан ялангуяа Иракийн хөрш зэргэлдээ орон хамгийн ихээр гар сунган туслах хэрэгтэй” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Иракийн засгийн газар энэ жил өөрийн орны дүрвэгсэдийн асуудлыг шийдэхийн тулд 25 сая доллар төсөвлөсөн байгаа юм байна.

Лид14 ВВСийн сэтгүүлчид Болгарт хүүхдийн хууль бус наймаа эрхлэгчдийг олж илрүүлсэнээ ил болголоо. Хүүхдийн хууль бус наймаачид, балчир насны хүүхдүүдийг барууны орны иргэдийн захиалгаар нийлүүлдэг болох нь тогтоогджээ.

Дүрс: Жил бүр Болгарын Барна хотод хүн наймаалагчид дөнгөж хөлд орж байгаа балчир хүүхдүүдийг зарж дунджаар 60000 еврогийн орлого олдог байсан нь тогтоогджээ. Болгарын дотоод хэргийн яамны мэдээлж байгаагаар, хүүхдийн хууль бус наймаа эрхлэгч гурван хүнийг барьж саатуулсан байгаа гэнэ. Өөрийгөө Харри хэмээн танилцуулсан гэмт этгээд нэг настай нэгэн хүүг Бритианы бизнесмэнд зарахаар төлөвлөж байсан нь нотлогдсон. Харин хүүхэд худалдан авах гэж байсан Бритианы бизнесмен нь, хууль бусаар хүүхэд үрчлэн авч дамналан гар дамжуулан наймаалагч хүнд гэмт хэрэгтэн юм. Харж хандах хүнгүй, болон эцэг эхгүй хүүхдүүдийг худалдан авсан гэмт этгээдүүд улмаар тэдгээр хүүхдүүдийг насанд нь хүрсэн хойно нь бие үнэлэгчид, бэлтгэгдсэн гэмт этгээдүүд болгон хүмүүжүүлдэг байна. Болгар нь энэ мэт хүн наймаалах гэмт хэргийн асар том сүлжээ бүхий орон гэнэ. Иймээс Болгарыг Европийн Холбоонд элсэн орсоны дараа, тус улсын засгийн газрыг гэмт хэргийн сүлжээгээ багасгахад анхаарч ажиллах ёстой гэдгийг сануулан хэлж байгаа юм.

Энэ өдөр

1830 оны энэ өпөр Франц улсад хөрөнгөотний хувьсгал эхэлжээ.

1841 оны энэ өдөр оросын зохиолч Михаил Юрьевич Лермонтов халз тулаанд амь үрэгджээ.

1903 оны энэ өдөр ЗХУ-ын жүжигчин Николай Константинович Черкасов мэндэлжээ.

1995 оны энэ өдөр Европын холбооны гишүүн 15 оны төлөөлөгчид гэмт хэрэгтэй тэмцэх Европол байгуулагыг үүсгэх гэрээнд гарын үсэг зурсан байна.

No comments: