2007-07-22

Дэлхийн мэдээ 2007-07-20

Хятадын зүүн өмнө зүгийн мужуудаар хүчтэй аадар бороо орж, үер буусан байна. Үерийн улмаас хоёх хүн амь насаа алдаж зургаан хүн ор сураггүй алга болж 120 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Гурван цаг орчим үргэлжилсэн байгалийн энэ үзэгдлийн үеэр 180 мм тунадас унажээ. Хотын гудамж талбай хоромхон зуур усанд автаж, цахилгаан дамжуулах шугам утас тасарсан байна. Үерийн дараа авто замын хөдөлгөөн хэсэг хугацаанд зогсжээ. Хятадын аврах албаныхан усанд автсан хотын иргэдийг хүнсээр хангах ажлыг зохион байгуулж эхэлээд байна.

Харин сүүлийн хэдэн өдрийн турш Хорватад бүгчим халуун болж байна. Агаарын хэм цельсийн 41 градусаас буухгүй байгаа юм байна. Эмч нар шаардлагүй бол гэрээсээ гарахгүй байхыг өндөр настануудад анхууруулж байна. Хотын усан оргилуур, цөөрм бараадаж суух хүмүүсийг Хорватад түвэггүй харж болно. Хорватад ирсэн гадаадын жуулчидын нүдийг баясгах үүрэгтэй гудамжинд ардын урлагийн тоглолт хийдэг хамтлагийнхан ч халуунаас болоод ажилаа орхиход хүрчээ. Аагим халуун болж агаарын чийгшил басгассан нь ойн түймэр гарах үндсэн шалтгаан болоод байна Хорватын онцгой байдлын албаныхан ой хуурайшилтаас болж ойн түймэр гарахаас сэргийлж онгоцоор ус шүршиж байгаа гэнэ.

Дундад зууный түрүү үеийн гоёл чимэглэл эдлэл хэрэглэлийг Их Британий археологичид хойд английн Харригедхотоос холгүй олжээ. Энэ нь сүүлийн 150 жилд анх удаа олдож түүх дурсгалын эд өлгийн зүйл юм. Энэ олдворудын дотор 600 ширхэг араб мөнгөн зоос байжээ. Саяхан олж ирүүлсэн энэ үнэт олдвор нь 9 р зууны үеийн эдлэл хэрэглэлүүд гэж эрдэмтэд үзэж байна.

Ирландын Дублин хотын усан боомтод ер бусын нэгэн хөлөг онгоц иржээ. Норвегийн сайн дурынхан одоогоос бараг нэг мянган жилийн тэртээ хүмүүсийн зорчиж байсан хөлөг онгоцыг дууриалган хийж задгай далайд аялаад Дублин хотод ирж байгаа нь энэ юм. Үзэгч таны харж байгаа энэ усан онгоц 30 метрийн урттай. Норвегчууд хоёр долоо хоногийн дотор 2000 км зам туулж хойд тэнгисийн гаталж Ирландад ирсэн юм байна.

No comments: