2007-07-26

Дэлхийн мэдээ 2007-07-23

Лид 1: АНУын ерөнхийлөгч Жорж Буш өчигдөр эмнэлэгийн үзлэгт орсон байна. Түүнийг хоёр цагийн турш эзгүй байх хооронд АНУын дэд ерөнхийлөгч Дик Ченей, ерөнхийлөгчийн албан үүргийг хоёр цагийн турш хашиж байсан юм.

Дүрс: өчигдөр өглөөний 7 цагаас 9н цагийн хооронд АНУын ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг тус улсын дэд ерөнхийлөгч, Дик Ченй хашисан юм. Учир нь ерөнхийлөгч Жорж Буш, бүдүүн гэдэсний хорт хадварын эмнэлэгийн үзлэгт орж эзгүй байх хооронд нь АНУын Үндсэн хуулийн 25 дахь нэмэлтийн 3р хэсэгт заасны дагуу түүний орыг удаах албан тушаалтан нь хашисан юм. Ерөнхийлөгч Жорж Бушийн бүдүүн гэдэсний хорт хавдарын эмнэлэгийн үзлэгийн шинжилгээний эцсийн хариу, 48аас 72 цагийн хооронд гарах бөгөөд шинжилгээний хариуны үр дүнгээс шалтгаалан ерөнхийлөгч Жорж Бушид эмчилгээ хийх эсэхийг шийднэ. Цагаан Ордоны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар, ерөнхийлөгч жорж бушид ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд эмчийн зөвлөгөөний дагуу эмнэлэгийн урьдчилсан үзлэгт орж байгаа нь энэ гэнэ.

Лид 2: Английн зүүн хойд хэсгийн зарим хот суурин үерт автаж одоогийн байдлаар 150000 гаруй өрх айл ундны цэвэр усны хангамжаас бүрэн таслагдаад байна.

Дүрс: Английн Глаустер дүүрэг бүхэлдээ үерт автагдан 150000 айл өрх цэвэр усны нөөцгүй болж, 500000 гаруй хүн үерийн гамшигт нэрвэгдээд байна. Өчигдөр Их Бритианы ерөнхий сайд Гордон Браун, засгийн газрыг яаралтай хуралдуулан үерийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслалцаа үзүүлэх талаар ярилцсан юм. Өнөөдөр ИХ Бритианы ерөнхий сайд Гордон Браун үерт нэрвэгдсэн газруудаар явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм. Олон өдрийн турш орсон хүчтэй бороо үерийн далангуудыг эвдэж хот сууринг үерт автуулсан юм. Саяхан Их Бритианы байгаль орчны агентлагийн дарга Баронесс “үерийн далан хамгаалалтыг сайжруулахын тулд жилд 1 тэрбум доллар зайлшгүй хэрэгтэй юм” хэмээн мэдэгдсэн. Одоогийн байдлаар, Английн Оксфор, Бэрк дүүргүүд болон Лондон хотын зарим хэсэгт үерийн гамшигийн онцгой байдал зарлаад байгаа бөгөөд үерт боогдон гэртээ толгой хорогдож байгаа иргэдэд цэвэр ус түгээх ажил явагдаж байна. Учир нь үерийн их ус дүүргүүдийн цэвэр усны нөөцийг үгүй хийгээд байгаа юм. Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар, үерээс гарч байгаа хохиролын хэмжээ 2 тэрбум долларт хүрээд байгаа гэнэ.

Лид3. Ирээдүйн алан хядагчридыг бэлтгэж байсан сургуулийг илрүүлсэн тухай Италийн цагдаагийн газар мэдээллээ. Италийн Апеннины хойгт байдаг Перужи хотын нэгэн сүмийг алан хядагчидыг бэлтгэх бааз болгоод байжээ.

Апеннинийн хойгт Ойрхи дорнодын орнуудаас ирсэн оюутнуудад итали хэл заадаг их сургууль байрладаг юм. Цагдааг нар сүүлийн хоёр жилийн турш Перужа хотын сүмийг анхааралдаа авч ажиглалт хийдэг байжээ. Италийн тусгай албаныхан мусульманчуудын цуглардаг сүмд алан хядагчид төвлөрдөг байж болзошгүй юм гэсэн хардлага төрж байжээ. Тэгвэл одоо хууль сахиулагчидын энэ хардлага эд мөрийн баримтуудаар нотлогдсон байна. Цагдаа нар сүмд гэнэтийн үзлэг хийж Марокко улсын хоёр иргэн, мөн сүмийфн тэргүүн Корчи эль Мустафаг баривчилсан байна. Түүнээс гадна сүмд тогтмол ирдэг 20 хүнийг шалгаж байгаа юм байна. Сүмд цуглардаөг хүмүүсийн ихэнхи нь Италийн нутаг дэвсгэр рүү хууль бусаар нэвтэрсэн гэж албаны хүмүүс үзэж байна.

Эр. Алан хядагчидын төвлөрч байсан баазыг манай цагдаа нар илрүүлж нийгэмд заналхийлж байсан аюулыг арилгаж чадлаа

гэж Перужи хотын цагдаагийн газрын дарга Артуро де Феличе ярьж байна.

Сүмийн хамба лам энд ирсэн оюутнуудад хандан Европчуудын эсрэг гэгээн дайн хийхийг уриалж, галт зэвсэг хэрэглэх, гар аргаар тэсрэх бөмбөг хийхийг заадаг байжээ. Сүмийн компьютерт зорчигч тээврийн Боинг 747 онгоц жолоодох заавар ч хадгалагдаж байжээ. Бас суртал ухуулгын олон арван материал, хүчил, нитрат, цианид зэрэг хортой бодис сүмээс олдсон байна. Сүмийнхэн Мадрид хотод 2004 онд халдлага үйлдсэн гэмт хэрэгтэнүүдтэй холбоо барьж байсныг нь нотолсон юм.

Лид4. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Афганистаны Кандагар мужид өмнөд солонгосын 23 иргэнийг Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн барьцаалсан юм. Барьцаалагдсан өмнөд солонгосын иргэдийг суллуулахаар Афганистаны эрх баригчид Талибаны зэвсэгт дайчидтай хэлэлцээр хийж байна.

Энэ завсар афганистаны зэвсэгт хүчнийхэн барьцааны хүмүүсийг байлгаж байгаа Газни мужын нэгэн дүүрэгийг бүсэлэд байгаа юм байна. Кабул хотод өмнөд Солонгосын дидломат албаны төлөөлөгчид хүрэлцэн ирж барьцаадагдсан иргэдээ суллуулах төлөвлөгөөг афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай хэлэлцжээ. Солонгосын иргэдийг Талибан хөдлөгөөн суллах байх гэж найдаж байна гэж Афганистаны дотоод хэргийн сайдын орлогч Мунир Мангал мэдэгджээ. Пүрэв гаригт Кандагар мужын нтуга дэвсгэрт явж байгаад барьцаалагдсан өмнөд солонгосын 23 иргэн орон нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, христийн шашныг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилготой байжээ. Барьцаалагдсан 23 хүний 15 нь эмэгтэй юм байна. Барьцаалагдсан хүмүүс эсэн мэнд, энх тунх байгаа. Хэрвээ эрх баригчид хүч хэрэглэн солонгосын иргэдийг суллах гэж оролдох юм бол тэдний амийг хорооно гэж Талибан хөдөлгөөнийхөн мэдэгджээ. Афганистан улсад энхийн сахиулах зорилгоор Өмнөд Солонгосын 200 цэргийн албан хаагч байгаа юм. Талиыан хөдөлгөөн Солонгосын эрхм баригчдаас цэргүүдээ Афганистанаас нэн даруй гаргахыг шаардаж байна. Өнгөрсөн долоо хоногт Афганистаны Вардак мужид барьцаалагдсан германы нэг иргэний цогцосыг афганистаны цагдаа нар олсон байна.

Лид5. АНУ-ын Вермонт мужын Спрингфилл хотод “Симпсоны гэр бүлийнхэн” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны нээлтийн ажиллагаа болжээ.

“Симпсоны гэр бүлийнхэн” хамгийн олон үзэгчтэй телевизийн цуврал хүүхэлдэйн киногоор олон удаа шалгарч байсан юм. Энэ хүүхэлдэйн киноны эхний анги нь одоогоос 18 жилийн өмнө дэлгэцээр гарч байжээ. Хүүхэлдэйн киноны гол баатар Доугийн нэр англи хэлний тайлбар толь бичигт ч росрн байна. Хэл судлаачид доу гэдэг үгийг ямарваа нэгэн үйл явдлын урьдчилан хэлэхийн аргагүй өрнөл, ямар ч утга учиргүй үйлдэл хийснийхээ араас харамсах гэж тайлбарлаж толь бичигт оруулжээ.

Вермон мужын Спрингфилл хот 1752 онд байгуулагдсанаасаа хойш бараг мартагдах шахсан гэж хэлж болно. Харин “Симпсоны гэр бүлийнхэн” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны нээлт ердөө 10 мянган оршин суугчтай энэ хотод болсноор АНУ-д Спрингфилл гэдэг хот байдгийг олон хүн санацгаажээ.

Эр. Надад “Симпосны гэр бүлийнхэн” кино маш их таалагддаг

гэж Спрингфилл хотын дарга хэлж байна. Шинэ хүүхэлдэйн киноны нээлт энэ хотод болох сургаар энэ хотыг олон мянган хүн зорьж иржээ. Хотын ресторанд Симпсоны гэр бүлийнхэний иддэг амттанг ч бэлтгэж зочдод санал болгож байна.

Эм. Цөцгийтэй шоколадтай зайрмаг, цагариг боов, бас шар айраг. Үүнээс илүү амттай юм гэж юу байхав дээ.

Симпсоны гэр бүлийхэн цуврал хүүхэлдэйн кино дэлхийн хамгийн олон үзэгчтэй. Одоогоос 2 сарын өмнө киноны 400 дахь ангийг телевизээр үзүүлжээ. Өнөөдөр нээлтээ хийж байгаа энэ киноны гол үйл явдлыг уран бүтээлчид нь сэтгүүлдэд ярихаас татгалзсан ч хэрэгт дуртай сэтгүүлч нар киноныгол утга санааг яахж ийгээд олж мэджээ Гомер Симпсон төрөлх Спрингфилл хотоо үнэсэн товорго болгох дөхдөг байна. Симпсоны гэр бүлийнхэн төрөлх хотоо аврахын тулд хамтдаа тэмцэхээр шийдэж байгаагааар энэ киноны үйл явдал өрнөдөг байна.

Лид7 Өнгөрсөн ням гаригт Турк улсад парламентын сонгууль болж өнгөрлөө.

Энэ удаагийн сонгуульд одоо засгийн эрх барьж байгаа ерөнхий сайд режеп Таийт Эродоганы тэргүүдэг “Шудрага ёс” нам ялалт байгуулсан нь доторхой болжээ. Тус нам нийт хүн амын 48 хувийн саналыг авч парламентад олонхи болж байна.

Ням гаригт болсон Туркийн парламентын сонгуульд тус улсын сонгуулийн насны 42 сая хүн саналаа өгчээ. Туркийн парламентын 550 суудлын төлөө 7535 хүн өрсөлдсөн юм. Тэдний 764 нь бие даан нэр дэвшсэн байна. Парламентын сонгуульд ялалт байгуулсан “Шудрага ёс” намын дарга Эрдоген Анкара хотод байхдаа цуглаанд оролцож үг хэлсэн байна. Анкара хотын төв талбайд цугларсан хүмүүст хандан “Шудрага ёс” намын тэргүүн, Туркийн ерөнхий сайд Эрдоган ард түмнийхээ сайн сайхны төлөө бүхий л оюун ухаан, мэдлэг боловсрол, авъяас чадвараа дайчлан ажиллах болно гэж амалжээ. Өчигдөр болсон санал хураалтад “Шудрага ёс” намын гол өрсөлдөгч “Ардын бүгд найрамдах” нам хүн амын 20 хувийн дэмжлэгийг л хүлээж чаджээ. Туркийн ерөнхийлөгчийг бүх нийтийн сорнгуулиар бус, харин парламент нь сонгодог байна. Туркийн парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард ерөнхийлөгчөө сонгож чадаагүй тул сөрөг хүчний нам парламентыг тарааж, шинэ сонгууль явуулахыг шаардсан юм. Турк улсад парламентын сонгуулийг энэ оны 11 сард болох ёстой байсан юм. Гэвч Туркид үүсэн улс төрийн хямралаас гарахын тулд ийнхүү парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явууллаа.

Лид.8.Өнгөрсөн долоо хоногт Бразидийн Сан Пауло хотын нисэх онгоцны буудалд газардах гэж байсан иргэний агаарын тээврийн Айрбус 320 онгоц осолдож 200 гаруй хүн амь үрэгдсэн. Осол болсон гол шалтгаан нь нисэх буудлыг нислэгийн зурвас муу байснаас болжээ гэдэг дүгнэлтийг мэргэилтнүүд хийсэн байна.

Бразилийн иргэний нисэхийн газар яаралтай хуралдаан хийж Сан Пауло хотод шинэ онгоцны буудал барих шийдвэр гаргажээ. Осол болсон Сан пауло хотын Конгоньянс нисэх буудалд цаашид хувийн болон, чартерийн рейс үйлдэж байгаа онгоцыг буулгахгүй байх тогтоолыг Бразилийн иргэний нисэхийн газар гаргасан байна. Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула де Силва

Сан Паулод онгоцны ослоор аь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд цаашид Сан Пауло хотын нисэх буудлын ачааллыг багасгах хэрэгтэй гэж бас мэдэгджээ.

Лид9. Венесуэлийн төрийн тэргүүн Уго Чавес улсынхаа үндсэн хуулинд өөрчлөлт хийхийг хүсэж байна. Төрийн тэргүүн нь ердөө 2 удаа улиран сонгогдож болно гэдэг заалтыг тэр хүчингүй болгуулахаар парламентад ханджээ.

Таалагдсан ерөнхийлөгчөө хэдэн ч удаа улираан сонгох эрх ард түмэнд байх ёстой гэж Уго Чавес хэлсэн байна. Төрийн тэргүүнийг сонгогдох эрхийг хязгаарласан заалтыг үндсэн хуулиас хасах саналаа тэр ингэж тайлбарлажээ. Үндсэн хуулийн ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг л өөрчлөх хэрэгтэй гээд, харин мужын амбан захирагчидыг олон удаа улираан сонгохыг хязгаарласан хэвээр байх болно гэж Уго Чавес онцлон тэмдэглэжээ.

Эр. Зарим улс төрийн намууд мужын амбан захирагчидыг ч бас хэмжээ хягааргүй улираан сонгодог болгох санал гаргаад байгаа. Тэгвэл би үүнд үгүй гэж хэлмээр байна. Зөвхөн ерөнхийлөгчийг дараа дараагийн сонгуульд нэр дэвшихэд нь хязгаарлах хэрэггүй. Өөр бусад асуудлыг мартах хэрэгтэй.

Хэрэв парламент Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, төрийн тэргүүнийг хэмжээ хязгааргүй сонгох болвол Уго Чавес 2021 он хүртэл ерөнхийлөгчийн сэнтийд суух боломж гарч ирж байгаа юм. Хэрэв ард түмэн намайг ерөнхийлөгчөөр ажиллуулахыг хүсэхгүй байвал би байр сууриа тавьж өгөх болно гэж Венесуэлийн төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.

Товч.

  1. Польшийн Познань хотоос холгүй оросын жуулчидын явж байсан автрбус онхолджээ. Олсын улмаас 23 хүн бэртэл авсан байна. Осолд өртсөн бүх хүнийг орон нутгийн ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Познань дахь Оросын ерөнхий консул ослын газар биечлэн ажиллаад иржээ. Польшийн цагдаа нар осол жолоочын буруугаас болсон гэж үзэж байна.
  2. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц, Румын улсад авто замын томоохон ослууд гарчээ. Францид польшийн мөргөлчидийн сууж явсан автобус замаасаа гарч онхолджээ. Польшийн жуулчид Францын түүх дурсгал, соёлын өв гэгддэг нэгэн сүмд мөргөл үйлдээд буцаж явжээ. Энэ ослын үеэр 27 хүн нас барж 20 орчим хүн гэмтэл авчээ. Гэмтэл авсан 20 хүний 14-ийн.х нь биеийн байдал маш муу байгаа юм байна. Польшийн иргэд Францид осолдсон мэдээг аваад тус улсын ерөнхийлөгч Лев Качиньский ирсэн байна. Францын ерөнхийлөгч Николя Саркози бас ослын газар иржээ. Польшийн иргэд Франц улсад зам тээврийн ослоор нас барж, бас Польшийн нутаг дээр Оросын иргэд зам тээврийн ослоор золгүй байдлаар амь үрэгдсэн тул Полтшийн ерөнхийлөгч Лев Качиньский улс орондоо 3 өдрийн гашуудал зарласан байна.
  3. Румын улсад зорчигч тээврийн автобус төмөр замын гарам дээр гацажээ. Энэ үед хурдны галт тэрэг ойртож байжээ. Энэ ослын үеэр 8 хүн нам барж, 20 гаруй хүн бэртжээ. Галт тэрэгний машинист төмөр замын гарам дээр автобус гацсаныг хараад тоормозлох гэж оролдсон боловч бүрэн зогсолт хийж чадаагүй байна. Галт тэрэг автобусыг төмөр замын гарамаас 300 метр газар түржээ.
  4. Өнөөдөр Оросын онц байдлын яамны ажилчид үер усны гамшигт нэрвэгдсэн Амур мужын иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ. Амур мужид олон зуун байшин усанд автажээ.Сүүлийн хэдэн өдрийн турш Амур сужид тасралтгүй бороо орсооро байгаа гэнэ. Гол мөрний усны түвшин нэмэгдэж эргээсээ хальжээ. Мэргэжилтнүүд 24 цагийн турш Амур мужын ус хадгалах сангийг усны түвшинг ажиглаж байгаа юм байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногоос бороо хур татрах юм байна.
  5. Европын өмнөд хэсэг бүхэлдээ ойн түймэрт автжээ. Болгар,Сербид нийтдээ 500 га ой мод шатаж байна. Тэнд 200 орчим гал түймрийн голомт бүртгэгджээ. Гал унтраах ажилд олон арван гаол унтраах баг, нисэх хүчнийхэнийг дайчилжээ. Болгарт дүрэлзэж байгаа ойн түймрийг унтраахад Оросын Ил 86 онгоц туслаж байгаа юм байна. Харин баруун европ усанд автаад байна. Европын хэд хэдэн оронд үер бууж, олон мянган байшин барилга, гудамж талбай усанд автжээ. Швейцарь орсон хүчтэй аадар борооны дараа хөрсний гулгалт үүсэж, төмөр зам эвдэрчээ.
  6. Тайландад цагдаа жагсагчидын хооронд мөргөлдөөн болжээ. Тайландын нийслэл Банког хотын гудамжинд жагссан олон мянган хүн Тайландын эзэн хааны зөвлөлхийг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан байна. Өнгөрсөн жил эзэн хааны зөвлөх ерөнхий сайдыг огцруул гэж эзэн хааныг ятгаж байжээ. Жагсагчидын зарим нь эзэн хааны зөвлөхийн гэр рүү, нөгөө хэсэг нь ерөнхий сайдын гэр рүү хүрдэг гол замыг хаажээ. Жагсагчид цагдаа нар луу чулуу, шилэн лонх шидэж танхайрчээ. Үүний хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Цагдаа, жагсагчидын хооронд болсон мөргөлдөөний үеэр наад зах нь 40 хүн шархадсан байна.
  7. Москва хотын Лужник спортын цогцолборт бүжгийн наадам болж өнгөрсөн байна. Танго, Вальс, Фланменко, Румба, Ча Ча Ча, Стрит жаз гэх мэт бүжгийн маш олон төрлөөр бүжиглэцэгээжээ. Бүжгийн наадмыг зохион байгуулагчид дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннесийн номонд Москвагийн бүжгийн наадмыг хамгийн олон хүн оролцсон гэдэг тодотголтойгоор бүртгүүлэх гэж байна. Жишээ нь зөвхөн Ча Ча Ча бүжиглэхээр 1830 хүн бүртгүүлжээ. Ийм олон хүн урьд өмнө нь хэзээ ч нэг дор цугларч байгаагүй юм.

Энэ өдөр

1884 оны энэ өдөр Холливудын Уорнер Бродерс кино компанийг үндэслэгчидийн нэг Альберт Уорнер мэндлэж байжээ. Ах дүү Уорнерууд 1923 онд кино компаниа байгуулж байжээ.

1901 оны энэ өдөр германы эрдэмтэн Роберт Кох харх халдвартт тахалын нянг тараадаг гэсэн онол гаргаж байжээ.

1965 оны энэ өдөр Шурикт тохиолдсон адал явдал буюу Ы ажиллагаа инээдмийн киноны нээлт болжээ.

1980 оны энэ өдөр Союз 37 хөлгөөр оросын сансрын нисэгч Виктор Горбатко, Вьетнамын сансрын нисэгч Фам Туан нар сансарт нисэж байжээ. Ийнхүү дэлхийн түүхэнд анх удаа гуравдагч орны иргэн сансарт нисжээ.

No comments: