2007-07-22

Дэлхийн мэдээ 2007-07-21

Лид1. АНУ, Европын орнууд Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг НҮБ-ийн аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оруулахаа түдгэлзсэн байна.

Харин Белград болон Приштоныг хэлэлцээрийн ширээний ард суухыг санал болгожээ.

Эр. Серби улсын зөвшөөрөлгүйгээр Косовогийн хязгаарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь бүс нутагт хямрал үүсгэнэ гэж бид урьд нь хэлж байсан. АНУ, Европын орнууд асуудалд нухацтай хандаж Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр Косовогийн статусыг тодорхойлох санал хураалт явуулахаа түр түдгэлзэж байгаад баяртай байна. Косовогийн хязгаарын статусыг тодорхойлох нь тийм ч хялбар асудал биш. Олон улсын хэмжээнд мөрддөг эрх зүйн баримт бичигт тулгуурлаж шийдвэр гаргах хэрэгтэй.

Одоо Косовогийн асуудлыг Орос, АНУ, Их Британи,Франц, Итали, Герман улс хэлэлцэх юм. Хүн амынх нь 99 хувийг албаничууд бүрдүүлдэг Косовогийн хязгаар нь 1999 оноос хойш Нэгдсэн Үндэстний Байгуулагын захиргаанд байгаа юм.

Лид2. Цагаан ордоны тэргүүн Жорж Буш алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байгаа хүмүүстэй хэрхэн харьцах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүстэй хэрций харьцаж, эрүүдэн шүүх, тамлахыг хориглосон байна. Бас шашны итгэл үнэмшилийг нь гутааж, бэлгийн дарамт үзүүлэхийг ч хатуу хоригложээ. Гэвч байцаалт авах үед хэрэглэдэг хүнлэг энэрэгүй гэдэг нь эргэлзээ төрүүлдэг зарим нэг аргийг хэрэглэхийг хориглосон эсэхийг Цагаан ордон мэдээлээгүй байна. Жишээ нь байцаалт авахын тулд сэжигтнүүдийг усанд живүүлнэ гэж сүрдүүлдэг байсан гэж хүний эрхийг хамгаалагчид америкийн эрх баригчидыг шүүмжилж байна. АНУ хөндлөнгийн гуравдагч орны газар нутаг дээр нууц шорон байгуулж тэндээ хоригдолуудыг тамлан зовоодог гэж нотлож байгаа юм. Гэвч өөр орны нутаг дэвсгэр дээр нууц шорон байдгийг АНУ-ын засгийн газар албан ёсоор үгүйсгэдэг. Америкийн тагнуулын төв газарт Жорж Бушын энэ шинэ зарлиг хүчин төгөлдөр үйлчлэх эсэхийг Цагаан орпон мэдээлэхээс татгалзжээ. Гэхдээ Тагнуулын төв газар ерөнхийлөгчийн зарлигийг заавал биелүүлэх албагүй байдаг юм байна.

Лид3. Казахстанаас Польш руу шар фосфор тээвэрлэж байсан галт тэрэг Укриан улсын Львов мужын нутаг дэвсгэрт даваа гаригт осолдож их хэмжээний гал түймэр гарсан тухай бид мэдээлж байсан.

Осол болох үеэр агаарт хортой хий тархаж, ойр орчимынх нь суурин газрын иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлсэн билээ. Осол болсон газар одоо ч аврагчид ажиллаж байгаа юм байна. Тун удахгүй замаас гарч онхолдсон цистернүүдийг Казахстан улс руу буцаах болно гэж Укрианий онц байдлын сайд хэлжээ.

Эр. Цистернүүдийг Оросын газар нутагаар дамжуулан Казахстан руу хүргэнэ. Казахстан, Оросын элчин сайдуудтай энэ талаар тохиролцсон байгаа. Цистернийг цаг алдахгүй Казахстан руу буцаахын тулд осол болсон газар гаалийн бүрдүүлэлтийг нь хийх болно.

Одоо Укрианй тал шар фосфорын үлдэгдэлтэй 4 цистерн, кокос ачсан нэг вагоныг Казахстан руу илгээхэд бэлэн болгожээ. Укрианий еорөнхийлөгч Виктор Ющенко осол болсон газар өөрийн биеэр хүрэлцэн ирж хохиролыг барагдуулж байгаатай танилцжээ. Юиктор Ющенко төмөр замын ажилчид, нутгийн иргэдтэй уулзалт хийхдээ ойрын гурав дөрөв хонот багтаан энэ хэрэгт цэг тавих болно гэж амалсан байна.

Лид4. Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улсад аадар бороо үрж зарим нэг бүс нутагт үер болжээ. Төв болон өмнөд Англи, Уэльст хүчтэй аадар оржээ.

Ирэх амралтын өдрүзүдэд Шотланд, Хойд Ирдандад хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа гэж цаг агаарын албаныхан ард иргэдэд урьдчилан анхааруулж байна. Үерт Бекшир гүнлэг хамгийн ихээр өртжээ. Нутгийн удирдлагууд элстэй шуудайг тарааж өгч байна. Тус гүнлэгийн Мэйденхед хотын хамгийн том худалдааны төв үүд хаалгаа барьжээ. Баруун Англид ч бас дэлгүүр, автомашины зогсоол усанд автсан тухай мэдээ ирж байна. Уэльсийн өмнөд хэсэгт олон арван байшин барилга усанд автаж, авто замын хөдөлгөөн бүрэн зогсож, олон улсын болон орон нутгийн олон арван нислэг саатжээ. Лондон хотын метроны 15 өртөө усанд автсан тул гурван ч чиглэлд газар доорх галт тэрэгний хөдөлгөөн түр зогсоод байна. Ийнхүү Их Британид энэ зун хоёр дахь удаагаа үер боллоо. Өнгөрсөн 6 сард бролсон үерт 4 хүн нас барж 40 мянган байшин барилга усанд автаж байсан юм.

Лид5. Бямба гаригийн шөнө дэлхийн бүх номын дэлгүүрүүдээр зохиолч Жоан Роллингийн залуу ид шидтэний тухай долоо дахь цуврал “Харри Поттер ба гэнэтийн хүч” нэртэй ном зарагдаж эхэллээ.

Харри Поттерын адал явдлын тухай 7 дахь ном дэлхийн 93 улсад зарагдаж эхэлсэн байна. Интернэтийн Амазон сайтаар дамжуулан энэ номыг 2 сая хүн урьдчилан захиалжээ. Зохиолч Жоан Роулинг ид шидийн сургуулийн сурагч Харри Поттерын тухай 7 цуврал ном бичиж 1 тэрбум долларын орлого олжээ. Харри Поттерын долоо дахь номыг АНУ-д л гэхэд 12 сая ширхэгийг хэвлэсэн байна. Их Британий хатан хааны шуудангийн алба Харри Поттерын долоо дахь ном гарч байгаа тохиолдуулан шуудангийн марк ч бас гаргажээ. Харри Поттерын долоо дахь ном хэвлэгдэн гарахаас өмнө эхний 6 цуврал нь 325 сая ширхэг худалдагджээ. Шинэ ном албан ёсоор дэлхийн 93 орны номы дэлгүүрийн лангуун дээр тавигдахаас өмнө америкийн Levy Home Entertainment номын бөөний худалдааны компаний буруугаас болж “Харри Поттер ба гэнэтийн хүч” номын текст, зургийг интернэтийн ннэгэн вэб хуудаст байрлуулжээ. Бямба гаригийн шөнө Лондон хотод бороо орж байсан ч номын хорхойтонууд тэвчээр гаргаж номын дэлгүүрийн үүдийг сахиж зогсжээ. Харри Поттерын долоо дахь цувралыг худалдан авагчид шууд л номын сүүлийн хуудсыг нээж хайртай номын баатарынх нь хувь заяа хэрхэхийг мэдэх гэж яарцгааж байгаа гэнэ. Зохиолч Жоан Роулинг энэ удаа романы 23 баатар амь үрэгдсэнээр зохиол дуусна гэж мэдэгдэж байсан юм.

Лид6. Афганистанд алба хааж байгаа цэргүүдээ 2007 оны эцсээр эргүлэн татах болно гэж БНСУ албан ёсоор мэдэгджээ. Талибан хөдөлгөөнийхөн пүрэв гаригт Афганистаны Кандагар мужид барьцаалсан юм.

Барьцаалагдсан хүмүүсийн 15 нь эмэгтэй, үлдсэн гурав нь эрэгтэй хүн юм байна. Хэрэв бямба гаригийн орой гэхэд өөрийн зэвсэгт хүчний багаа Афганистаны нутаг дэвсгэрээс гаргахгүй бол барьцаанд байгаа солонгос иргэдийн амийг хорооно гэж Талибан хөдөлөгөөн сүрдүүлж байна. Солонгосын засгийн газар Афганистанаас цэргүүдээ эргүүлэн татах төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийж байгаа гэж Бүгд Найрамдах Солонгос Улсын гадаад хэргийн сайд Сон Мин Сун өнөөдөр өглөө мэдэгдлээ. Одоо Афганистанд өмнөд солонгосын 200 цэргийн адбан хаагч терроризмийн эсрэг олон үндэстний цэргийн багийн бүрэлдэхүүнд алба хааж байгаа юм.

Лид7 Маргааш Турк улсад парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө хийх гэж байна. Сонгуульд Туркийн 42 сая иргэн саналаа өгөх юм. Маргааш болох сонгуулийн үр дүнгээс Туркийн ирээдүй их хамаарах болно гэж улс төр судлаачид үзэж байна.

Туркийн ерөнхийлөгчийг бүх нийтийн сорнгуулиар бус, харин парламент нь сонгодог байна. Туркийн парламент өнгөррсөн дөрөвдүгээр сард ерөнхийлөгчөө сонгож чадаагүй тул сөрөг хүчний нам парламентыг тарааж, шинэ сонгууль явуулахыг шаардсан юм. Уг нь Туркид парламентын ээлжит сонгууль 2007 оны 11 сард болор ёстой байсан. Туркийн хүн амын ихэнхийг мусульман шашинтнууд эзэлдэг. Хэрэв мусульман шашинтнуудын нам сонгуульд ялалт байгуулах юм бол Туркийн сонгуулийн систем орвонгоороо өөрчлөгдөж магадгүй юм байна. Одоо туркийн парламент нь 550 гишүүнтэй. Гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байдаг. Энэ удаагийн парламентын сонгуульд 7535 улс төрч нэрээ дэвшүүлжээ. Тэдний 764 нь бие дааж сонгуульд оролцож байгаа юм байна. Маргааш болох парламентын сонгуульд улс төрийн 14 нам оролцож байгаа ч гол өрсөлдөөн Туркийн шудрага ёс, Ардын Бүгд Найрамдах намын хооронд болно гэж улс төрчид таамаглаж байна. Одоогийн ерөнхий сайд Режеп Эрдоганы тэргүүлдэг Шудрага ёс нам сонгуульд ялах юм бол Туркийг Европын холбоонд элслүүлэх, ядууралыг бууруулах төр шашныг тусгаарлахын төлөө ажиллах болно гэж хөтөлбөр боловсруулжээ. Харин Ардын Бүгд Найрамдах нам үндэсний уламжлал, шашнаа дээдлэхийг уриалаад байна. Гэхдээ Ардын Бүгд Найрамдах нам чбас Европын холбоонд элсэхийн төлөө боломжтой бүхнийг хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Товчхон

1. Пакистаны дээд шүүх ерөнхий шүүгч Ифтихара Чоудриг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн 3 сард Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэж буруутгаж албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм. Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа ерөнхийлөгч Первез Мушараф нэн даруй мэдэгджээ. Чоудриг албан тушаалаас нь огцруулсан нь Пакистанд нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх шалтгаан болсон юм.

2. Грекийн иргэний агаарын тээврийн компаний Олимпик Эйрлайнсийн нисэгчид ажил хаялт зарласан байна.Нисэгчид урьдчилан сануулахгүйгээр ажил хаялт зарласан гэж агаарын тээврийн компаниас гаргасан хэвлэлийн мэдээнд дурьджээ. Гэнэтийн ажил хаялтын улмаас Грекийн орон нутгийн болон олон улсын 200 орчим нислэг цуцлагджээ. Одоо грект аялал жуулчлалын улирал нболж байгаа юм. Энэ үед орлогоо нэмэгдүүлэх гэсэн Олимпик Эйрлайнс компани гадаадын агаарын тээврийн компанитай гэрээ байгуулж лизингээр онгоц, нисэх багийн хамт ашиглах шийдвэр гаргажээ. Үүнийг грек нисэгчид эсэргүүцэж байгаа юм байна.

Энэ өдөр

1620 оны францын сансар судлаач Жан Пикар мэндэлж байжээ. Тэр дэлхийн хэмжээ тодорхойлж, бас дэлхийн бөмбөрцөг яг бөмбөлөг хэлбэртэй биш гэдгийг тогтоосон юм.

1798 оны энэ өдөр Францын эзэн хаан Наполеон Бонапарт мамелюкийн 60 мянган цэрэг ялагдах хүлээж байжээ.

1816 оны энэ өдөр германы сэтгүүлч Пауль Юлиус Ройтер мэндэлжээ. Тэр дэлхийн хамгийн анхны мэдээллийн агентлагуудыг үндэслэгчийн нэг юм.

1899 оны энэ өдөр америкийн зохиолч Эрнест Миллер Хэмингуэй мэндэлж байжээ. Тэр “Өвгөн тэнгис хоёр” бүтээлээрээ орчин үеийн уран зохиолч үнэт хувь нэмэр оруулсан тул 1954 онд нобелийн шагнал хүртэж байсан юм.

No comments: