2007-07-18

Гадаад мэдээ 2007-07-17

Их Британи улсад ажиллаж байгаа Оросын дипломат албаны 4 ажилтныг эх орноосоо гаргах шийдвэр гаргасанаа Лондон мэдэгджээ.
Өнгөрсөн намар оросын тусгай албанд ажиллаж байсан офицер Александр Литвиненког хордуулсан хэрэгт английн хууль хяналтын байгуулагууд Андрей Луговог буруутгаж байгаа юм. ОХУ-ын Үндсэн хуулинд иргэдээ гадаадын оронд шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн заалт байхгүй гэдэг үндэслэлээр Оросын тал Андрей Луговог Их Британи улсын хууль хяналтын байгуулагад шижүүлэн өгөхөөс татгалзсан юм. Үүний хариуд Лондон Оросын диломатуудыг эх орноогоо гаргахаар шийдвэрлэжээ. Түүнээс гадна Оросын иргэдэд Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад зорчих виз олгохоос татгалзах болсноо мэдэгджээ. Лондоны хийж байгаа энэ алхамд ОХУ-ын гадаад хэргийн яам мэдэгдэл гаргажээ

Эр. Сүүлийн үед Англичууд гэмт хэрэгт сэжиглэгдэжэж байгаа гадаадын иргэдийг орогнуулах болсон нь ёс зүйгүй хэрэг. Борис Берековский, Закаев нарыг шилжүүлэн өгөх асуудлаар Оросын хууль сахиулах байгуулагатай хамтран ажиллахаас татгалзаж байгаагаа Их Британий тал ийм аргаар зөвтгөх гэж байна.

Оросын дөрвөн дипломат ажилтныг эх орноосоо гаргах болсондоо манай улс уучлалт гуйгаад байх шаардлаггүй гэж Их Британий ерөнхий сайд Гордон Браун мэдэгджээ.

Андрей Луговог гуравдагч оронд зорчиж байхад нь бидэнд шилжүүлэн өгөхийг хүсэх болно гэж даваа гаригт Их Британий гадаад хэргийн сайд Дэвид Миллибанд парламентын хуралд оролцохдоо хэлсэн байна. Москва дахь Их Британий элчин сайдын яам Оросын засгийн газрын шугамаар өргөдөл гаргасан хүмүүст виз олгох журмаа өөрчилнө. Жирийн иргэдэд виз олгох дүрэм хэвээр мөрдөгдөх болно гэж тайлбар хийсэн байна.

Эр. Бидэнд харилцан бие биенээ хүндэтгэсэн итгэлцсэн харилцаа л хэрэгтэй

Гэж Их Британий гадаад хэргийн сайд Дэвид Миллибанд хэлжээ. Харин Оросын Гадаад хэргийн яам Лондоны хийсэн энэ алхам нь “ёс суртахуунгүй” гэж мэдэгдээд энэ үйлдэл нь Орос Их Британий харилцаанд сэв суулгах болно гэж мэдэгджээ. Энэ мэдэгдэлээс хэдхэн цагийн өмнө Орос, Их Британий гадаад хэргийн сайд нар утсаар ярилцжээ. Энэ үед Оросын гадаад хэргийн сайд. Лондоны хийсэн энэ үйлдэлд хариу барих болно гэж шууд хэдсэн байна. Александр Литвиненко хордуулж алсан эрүүгийн хэргийг Лондон улс төржүүлж байна гэж Оросын гадаад хэргийн яам үзэж байгаа юм. Сүүлийн үед оросуудыг ялгаварлан гадуурхах үзэл жирийн англичуудын дунд газар аваад байгаа нь нууц биш. Гэтэл одоо оросуудыг ялгаварлах үзэл Их Британий гадаад бодлогод ч халдварлачихжээ гэж Оросын Гадаад хэргийн яамны нэрээ хэлэхээс татгалзсан нэг албан хаагч ярьжээ.

Нэгдсэн Үндэстний байгуулагын Аюулгүй Зөвлөлд Косодвогийн ирээдүйн статтусын талаар зөвлөгөөн болсны дараа Косовогийн статусын талаар дахин нэг хэлэлцээр хийхийг Белград, Бриштинд хандан уриалсан байна.

Нэгдсэн Үндэстний байгуулага дахь Оросын суурин төлөөлөгч Виталийн Чуркин Аюулгүйн Зөвлөлийн хурлын дараа дараах мэдэгдлийг хийсэн байна.

Эр. Косовогийн статусыг тодорхойлох бас нэг оролдлого бүтэлгүйтлээ гэж манай улс үзэж байна. Миний бодлоор асуудлыг эхнээс өөр зуучлагтайгаар эхлэх нь зүйтэй. Эндээс л сонирхолын бүлгүүдийн сэтгэлд нийцэх шийдвэр гарна байх.Балканы хойгт энх амгалан байдал тогтох эсэх асуудал ганц удаагийн зөвлөгөөн, хуралдаанаар шийдвэрлэгдэхгүй.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ, Франц улс хамтран Косовогийн статусын талаар шинэ тогтоолын төсөл боловсруулж Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд өргөн барьсан юм. Косовогийн хязгаарт Сербийн саналыг үл харгалзан тусгаар тогтнол олгохыг энэ төсөлд тусгасан байсан юм.

Болгарын таван сувилагч, болгарын иргэншилтэй палестин үндэстэн нэг эмчийг Ливийн хууль хяналтын байгуулагууд бага насны 400 хүүхдэд санаатайгаар ДОХ-ын вирус халдаасан хэрэгт буруутгаж байгаа юм. Тэгвэл Болгарын эмч нарыг шүүх хурал дахин хойшлогдсон байна.

Болгарын эмч нар Ливи улсын шоронд 1999 оноос хойш хоригдож байгаа юм. Тэднийг Ливийн Бенгази хотын эмнэлэгт ажиллаж байхад 400 хүүхэд ДОХ-ын вирусээр халдварлагджээ. Эмч нарт гурван ч удаа цаазаар авах ял оноож байсан юм. Болгарын эмч нар Ливийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гурван удаа давж заалдсан юм. Болгарын эмч нарын хувь заяаг шийдвэрлэх шүүх хурал даваа гаригийн өглөө болох байсан шүүгчид шүүх хурлдыг даваа гаригийн орой хийхээр болсон. Гэвч тодорхой бус шалтгааны улмаас шүүх хурлыг мягмар гаригийн өглөө хийх болжээ. Сүүлийн үед Ливийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ДОХ-ын вирусээр халдварлагдсан хүүхдүүдийн ар гэрийнхэн нь эмч нараас нэг сая долларын нөхөн төлбөр авч цаазаар авах ялаас хэлтрүүлэх тохиролцоонд хүрсэн гэдэг мэдээлэл гарсан юм.

Өчигдөр Японы Хонсю арлын баруун эрэгт 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл даваа гаригийн үдийн хэрд 5,8 баллын хүчтэй бас нэг газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн үеэр Японы атомын цахилгаан станцын нэг хөдөлгүүрээс радио идэвхит бодистой 1,5 литр ус асгарч Япон тэнгист оржээ.

Радио идэвхит бодисын уусмал байгаль, хүрээлэн байгаа орчин ноцтой хохирол учруулахгүй гэж Токио Электрик Павер компаний төлөөлөгч Кацуя Утино хэлжээ. Мягмар гаригийн өглөө газар хөдлөлтийн үед нурсан баыйшин барилгад даруулж нас барсан хүний тоо 9-д хүрсэн байна. Японы Эн Эйч Кей телевизийн дамжуулж байгаагаар 1100 хүн хүнд хөнгөн янз бүрийн хэмжээний гэмтэл авсан байна. Өчигдөр болсон хоёр газар хөдлөлтийн үеэр нийтдээ 300 байшин нурсан бол олон зуун байшин орон сууцны хана туурганд цууралт гарчээ. Газар хөдлөлт болсон бүс нутгийн 27 мянган хүн гэрэл цахилгаангүй болоод байгаа юм байна. Японы засгийн газар, болон сайн дурынхан орох оронгүй болсон хүмүүсийг ундны цэвэр ус, хоол хүнсний бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулсан байна. Өнөөдөр ч гэсэн Нийгата аймгийн орчимд 3-4 баллын хүчтэй газрын чичиргээ үе үе мэдрэгдсээр байгаа юм байна. Мэргэжилтнүүд рихтерийн шаталбараар 6-аас дээш баллын хүчтэй газар хөдлөлт дахин болох магадал өндөр байгааг ард иргэдэд анхааруулсан байна.

Укрианий Львов мужид шингэн фосфортой галт тэрэгний цуваанд гал гарчээ. Одоо галт тэрэг шатаж байгаа газар Укрианий онц байдлын яахмны мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна.

Аваар гарсан бүс нутагт амьдардаг хүмүүсийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Гэвч нутгийн зарим оршин суугчид орон гэрээ орхиж нүүхийг хүсэхгүй байгаа гэнэ. Гал галг унтрааж байсан дөрвөн гал сөнөөгч түлэгдэж эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Шатаж байгаа шингэн фосфортой цистернийг усаар унтраах боломжгүй байгаа нь хүндрэл учруулж байгаа юм байна. Шингэн фосфорыг устай холих юм бол хортой хий ялгаруулдаг байна.

Иракын хойд зүгийн Киркук хотод тэсрэх бөмбөгтэй хоёр машин дэлбэрэлтэд 85 хүн өртөж амь насаа алдаж, олон арван хүн шархаджээ.

Эхний машин Курдистаны эх орончид намын төв байрны гадаа болжээ. Иракын ерөнхийлөгч Жаляль Талабани энэ намын гишүүн байсан юм. Дэлбэрэлт болох үед талбай дээр зогсож байсан 20 автомашинд эвдрэл учирсан байна. Үүнээс хорин минутын дараа амиа золиослогч худалдааны төвийн машины зогсоол дээр дэлбэрэлт үйлджээ. Иракын Киркук хотод курд, араб үндэстэнүүд оршин суудаг юм. Үүний зэрэгцээ нийслэл Багдад хотод хэд хэдэн цуё урсгасан дэлбэрэлт, буудалцаан болжээ. Иракад байгаа америкийн цэргүүд Багдадын өмнөд дүүрэгт зэвсэгт бүлэглэлүүдийг устгах дайралт хийсэн байна. Пентагон Ирак руу 28 мянган цэргийн албан хаагчидыг илгээх гэж байна.

Өнөөдөр Ливи улсын нийслэл Триполи хотод Судан улёын Дарфур мужид үүсээд байгаа асуудлыг энхийн замаар шийдвэрлэх олон улсын бага хурлыг Нэгдсэн Үндэстний Байгуулага, Африкийн Холбооны хамтран зохион байгуулж байна.

Ливийн нийслэлд Чад, Египта, Эритреи, Хятад, Франц, Орос_ АНУ, Их Британи Канад, Нидерланд, Норвеги дэлхийн 11 оны төлөөлөгчид хүрэлцэн ирж Суданы засгийн газар, Дарфур мужын сөрөг хүчнийхний хооронд хийх хэлэлцээрийн төслийг батлах юм. Уг хуралд нэгдсэн үндэстний байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун оролцож байна. Нэгдсэн Үндэстний Байгуула, Африкийн Холбоо хамтран “замын зураг” нэртэй хэлэлцээрийн төсөл боловсруулжээ. Хэлэлцээрийн төсөлд эхлээд Дарфур мужид үүсээд байгаа хямралыг шийдвэрлэх арга замыг сонго, хоёрдугаарт сөргөлдөж байгаа талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгаж чадах хөндлөнгийн зуучлагчыг олох, эцэст нь Суданы засгийн газар, Дарфур мужын сөрөг хүчнийхний хооронд энхийн гэрээ байгуулахыг энэ төсөлд тусгажээ.

Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, Палестины лидер Махмуд Аббастай Иерусалем хотод уулзаж хэлэлцээр хийжээ. Тэдний яриа хэлэлцээрийн гол сэдэв нь бүс нутгийн аюулгүй байдал байжээ.

Одоо Газын зурваст Хамас бүлэглэл хяналтаа тогтоогоод байгаа юм. Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Изриальтай энхийн гэрээ байгуулж, Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх зорилоготой байна. Изриаль улс өнгөрсөн сарын сүүлээр Палестинд гаалийн татвар ын 100 тэрбум долларыг төлсөн юм. Изриадийн ерөнхий сайд Эхуд Ольмерт ойрын үед Палестины 250 хоригдолыг шороноос суллаж Фахт бүлэглэлийн 180 зэвсэгт дайчинд өршөөл үзүүлнэ гэж мэдэгджээ.

Энэ өдөр

1868 оны энэ өдөр Япончууд нийслэл хотоо өөрчилжээ. Олон зууны турш нийслэл хотоо болгожээ.

1790 оны энэ өдөр Английн эдийн засагч, гүн ухаантан Адам Смит хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

1901 оны энэ өдөр Германы усан онгоц Европоос Америк тив хүртэл Атлантын далайг 5 өдөр, 11 цаг 5 минутын хугацаанд гаталж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байжээ.

1918 оны энэ өдөр Оросын сүүлчийн эзэн хаан 2-р Николай хаан гэр бүлийнхээ хамт Екатеринбург хотод буудуулж нас баржээ.

1920 оны энэ өдөр Испаний дипломатч Хуан Антонио Самаранч мэндэлжээ. Тэрээр 1980-2001 онуудад Олон улсын Олимпын хорооны даргаар ажиллаж байсан юм. 2001 оноос Олон Улсын Олимпын Хорооны хүндэт ерөнхийлөгчөөр насан туршдаа сонгогджээ.

1955 оны энэ өдөр АНУ-ын Калифорни мужын анахайме хотод анхны Диснейлэнд ашиглалтад орсон байна. Диснейлэндийн нээлтийн ажиллагаанд хүүхэлдэйн киноны мастер Уолт Дисней, америкийн ирээдүй н ерөнхийлөгч Рональд Рейган нар оролцсон байна.

1 comment:

Unknown said...

Люблю Диснейленд ....ы.ы..ы
disneycloth.cwahi.net