2007-07-15

Дэлхийн мэдээ 2007-07-09

Лид. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Нигер улсын өмнөд хэсгийн газрын тос олборлох Порт Харкорте орд газраас холгүй суурингаас гурван настай англи охиныг нутгийн оршин суугчид хжулгайлжээ. Тэгвэл өнгөрсөн ням гарагт Маргарет Хилл охиныг Нигерийн тусгай албаныхан суллах ажиллагааг амжилттай явуулсан байна.

Дүрс. Одоо Маргарет охин эцэг эхийнхээ хамт байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна. Охины маань биеийн байдал сайн байгаа. Гэхдээ сэтгэл зүйн гүн цочирдолд оросрн байна гэж охины эцэг хэвлэлд ярьжээ. Охин суллагдсаны дараа Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын гадаад хэргийн сайд Дэвид Милбэнд мэдэгдэл хийсэн юм. Маргагрет охин барьцаанаас суллагдсан гэдэг мэдээг аваад миний сэтгэл тайвширлаа. Англи охиныг барьцаанаас суллах ажиллагааг амжилттай зохион явуулсан Нигерийн хүчний байгуулагад талаохал илэрхийлье гэж тэр онцлон тэмдэглэжээ. Порт-Харкорте суурингийн хүүхдийн цэцэрлэгийн гадаа аавынхаа машинд сууж байсан охиныг зэвсэглэсэн хүмүүс пүрэв гарагт хулгайлсан юм байна. Дараа нь зэвсэгт дээрэмчид охины эцэг эхээс их хэмуээний мөнгө нэхжээ. Охины эцэг нь Нигерийн газрын тос олборлох үйлдвэрт ажилладаг юм байна. Нигер улсад гадаадын иргэдийг хулгайлж, барьцаалан ар гэрийнхэнээс нь их хэмжээний мөнгө нэхэх үзэгдэл байнга гардаг боловч бага насны хүүхдийг хулгайлсан хэрэг анх удаа гарч байгаа юм байна.

Лид. Хуучин Югослав улсын нэгэн муж байсан Косовогийн хязгаарын иргэд туурга тусгаар улс болдохын тулд 15 жилийн турш тэмцэл явуулж байгаа юм. Нэгдсэн Үндэстний Байгуулагын Аюулгүй Зөвлөлийн гишүүн орнууд Косовогийн статусын талаар нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байгаа тул энэ асуудал шийдэгдэхгүй хойшлогдсоор өдий хүрсэн юм.

Косовод ажиллаж байгаа европын орны дипломатууд Косовогийн тусгаар тогтнолыг одоо л хүлээн зөвшөөрөхгүй бол энэ бүс нутагт шинэ дайны гал дүрэлзэх болно гэж мэдэгдэж байна. Харин Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болохгүй гэж Орос улс үзэж байна. Косовогийн Призрань хотод хотод байдаг Үнэн алдартны сүмийг Умард Атлантын цэргийн эвслийн бүрэлдэхүүнд орсон Германы цэргүүд хамгаалж байсан юм. Гэтэл 2004 онд Косовочууд германы цэргүүд рүү халдаж сүмийг шатааж байжээ.

Эр. Одоо бид сүмийг наэйдвартай хамгаалж, лам нарыг нисдэг тэргээр аюулгүй газар руу аваачиж чадна. Сүмийн гадаа хуягт машин байнга зогсож байгаа. Гэхдээ 2004 онд болсон үйл явдал дахин давтагдахгүй гэж бодож байна.

Одоо Косовод байдал намжаад байгаа юм. Олон улсын хүмүүнлэгийн байгуулагууд сүмийг сэргээн засварлаж, үнэн алдартны шашны сүм өөр бусад шашны байгуулагуудтай зэрэгцэн оршиж байна.

No comments: