2007-07-26

Дэлхийн мэдээ 2007-07-26

Лид1 Энэтхэг улс, Их Бритианы колончлолоо гарсанаас хойш энэ жил тусгаар тогтнолынхоо 60н жилийг тэмдэглэж байгаа билээ. Энэ үйл явдалтай давхцсан Энэтхэгийн төрийн тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо. Энэтхэгийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Пратибха Патил өнөөдөр Дэли хотод үүрэгт ажлаа хүлээн авч тангараг өргөлөө.

Одоо 72 настай Пратибха Патил Энэтхэгийн парламентын гишүүдийн өмнө төрийн далбаандаа бөхийж ерөнхийлөгчийн тангараг өргөн үүрэгт ажлаа хүлээн авлаа. Энэтхэгийн ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдож байгаа энэхүү явдал нь, олон сая Энэтхэг эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн түүхэн тэмдэглэлт хэрэг юм хэмээн Патилын дэмжигчид үзэж байгаа юм. Энэтхэгийн ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гарахад хатагтай Патил нь өрсөлдөгч нараасаа илт давуу саналаар ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хатагтай Патил цагаан ногоон өнгийн хослол бүхий сари өмссөн байсан юм.

Эм: энэ бол зөвхөн миний болон намайг дэмжигч нарын ялалт биш. Харин энэ бол олон жилийн турш мөрдөн дээдлэж ирсэн үзэл бодлын тулгуур зарчимаа зөрчин байж хийсэн бүх ард түмний ялалт юм. Би Энэтхэгийн ард түмний төлөө өөрийн үлдсэн бүх амьдралаа зориулах болно.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа Энэтхэг орон даяар шинэ ерөнхийлөгчөө халуун дотно хүлээн авч, төрийн ёслолын буудлага хийсэн юм. Хатагтай Патил нь өмнө нь Энэтхэгийн хойд Ражастан мужийн захирагчийн албыг хашиж байсан билээ.

Лид2. Афганистаны Кандагар мужид хүмүүнлэгийн тусламж үзүүлж, христийн шашныг сурталчилж байсан Өмнөд Солонгосын 23 иргэн Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөнд олзлогдсон тухай бид мэдээлж байсан. Барьцаалагдсан 23 хүний нэгнийх нь цогцос олдлоо гэж Ройтер агентлаг мэдээлсэн байна.

Талибан хөдөлгөөний нөлөө бүхий удирдагчидын нэг Кари Юсуф Ахмади лхагва гаригт өмнөд Солонгосын эрх баригчидтай хэлэлцээр хийж дууссан. Одоо барьцааны хүмүүсийн амийг хороож эхэлнэ гэж мэдэгдэж байсан юм. Солонгосын иргэдийг 7 сарын 19-нд Кандагараас Кабул хот руу автобусаар явж байхад нь Газни мужын Карабаг дүүргийн орчимд Талибан хөдөлгөөнийхөн барьцаалсан юм. Барьцаалагдсан хүмүүсийн 15 нь эмэгтэйчүүд юм байна. Афганистан улсад өмнөд Солонгосын 200 цэргийн албан хаагч энхийг сахиулах зорилоготой байрлаж байгаа юм. Талибан хөдөлгөөн БНСУ-ын эрх баригчдад хандан цэргүүдээ афганистаны нутгаас нэн даруй гаргахыг шаардаж, хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүзй бол барьцаалагдсан хүмүүсийн амийг хөнөөнө гэж заналхилж байсан юм.

Эр. Бид өнөөдөр Солонгосын нэг иргэнийг нөгөө ертөнц рүү илгээлээ. Учир нь Афганистаны болон Солонгосын засгийн газар бидний шаардлагыг хүлээн авч, биелүүлсэнгүй. Харин бид хэлэлцээр үед хүрсэн тохиролцоондоо хүрч чаддаг хүмүүс.

Гэж Талибан хөдөлгөөний төлөөлөгч Юсуф Ахмади хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын дипломат албаныхан манай улсын нэг иргэний амь насын Талибан хөдөлгөөнийхөн хөнөөснийг нотлоод, нас барсан 46 настай шашны номлогчын ар гэр, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлсэн байна.Одоо барьцаанд байгаа хүмүүсийг эсэн мэнд суллуулахын тулд БНСУ-ын засгийн газар боломжтой бүхнийг хийнэ гэж дипломат албаны төлөөлөгч мэдэгджээ.

Харин өнгөрсөн долоо хоногт афганистанд барьцаалагдсан германы сэтгүүлч, орчуулагчынхаа хамт эсэн мэнд суллагдаж чаджээ.

Лид3. Францын ерөнхийлөгч Николя Саркози Ливи улсад албан ёсны айлчлал хийж байна. Франц, Ливи улс аюулгүй байдлыг хангах, эрүүл мэнд, цагаачлалын салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. .

Ливийн хүүхдүүдэд ДОХ-ын халдвар тараасан хэрэгт буруутгагдаад байсан Болгарын нэг эмч 5 сувилагчыг сулласанаас нэг хоногийн дараа Ливийн төрийн тэргүүн Маумар Каддафиг Триполи хотод францын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзсан байна. Николя Саркози, Каддафи нарын уулзалтыг Ливи Европын орнуудын харилцаа хэвийн болж эхэлж байгаагийн шинж тэмдэг гэж ажиглагчид үзэж байна. Болгарын эмч нарыг сулласны дараа л Ливи улс барууны орнуудтай цаашид хамтран ажиллах боломжтой болно гэж АНУ мэдэгдэж байсан юм. Хоёр орны төрийн тэргүүн нар эрүүл мэнд, аюулгүй байдал, цагаачлалын салбарт хамтран ажиллахаас гадна цөмийн эрчим хүчээр ажилладаг хөдөлгүүрээр тэнгиснийн усыг цэвэршүүлж унды ус болгож хувиргах төсөл дээр хамтран ажиллах боломжын талаар ярилцсан байна.Ливи улс сүүлийн үед дэлхийн хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллах бодлого явуулж байна. Тухайлбал 2003 онд Ливи улс цөмийн хөтбөлбөрөөсөө татгалзсан юм. Түүнчлэн 1988 онд Шотландын Локерби хотын орчим америкийн иргэний агаарын тээврийн онгоц сүйрсэний хариуцлагыг өөртөө хүлээж тухайн үед онгоцны сүйрэлд амь үрэгдсэн 270 хүний ар гэрийнхэд нөхөн төлбөр төлөхийг зөвшөөрсөн юм. Үүний дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс ойрын үед Ливи улсад очиж, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийх болно гэж хэлсэн байна.

Лид4. Ливи улс олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллахын тулд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсан бол Иран улс арай өөр байр суурьиай байна. Бид цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй гэж Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өчигдөр орой мэдэгджээ.

Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хууль ёсны эрхээсээ Иран улс хэзээ ч татгалзахгүй гэж Ираны төрийн тэргүүн төв телевизийнхээ шууд нэвтрүүлэгт оролцохдоо онцлон тэмдэглэсэсэн байна. Дэлхийн аль ч улс орон биднээс цөмийн хөтөлбөрөө зогсоо гэж шаардах эрхгүй. Энхийн зорилгоор ашиглахын тулд цөмийн хөтбөлбөр хэрэгжүүлж байгаа. Бусад улс орнууд үүнд дургүйж байгаад би гайхаж байна гэж тэр хэлжээ. Нэгдсэн Үндэстний байгуулагын аюулгүйн зөвлөл Тегераны эсрэг хориг ахрга хэмжээ авсан ч цөмийн хөтөлбөрөө бид зогсоохгүй гэж Ираны төрийн тэргүүн мэдэгдсэн байна.

Лид5. Цаазаар авах ялаа бүх насаараа хоригдох ялаар өөрчлүүлж, эх орондоо ирсэн Болгарын эмч нарт өршөөл үзүүлсэнд Ливи улс эсэргүүцлийн нот бичиг гаргаж Болгарын гадаад хэргийн яам руу илгээжээ. Эх орондоо ирээд удаагүй байгаа Болгарын эмч нар анх удаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдэл хийсэн байна.

Эмч нарт өршөөл үзүүлсэн нь Болгар улс өмнө нь хийсэн тохиролцоогоо зөрчиж байгаа хэрэг гэж Ливи улс үзэж байна.Болгар эмч нар хэвлэлийн бага хурал дээр бүгдээрээ байсангүй. Эрүүл мэндийнх байдал тааруу байгаа хоёр сувилагчыг хэвлэлийн бага хуралд оролцохыг эмч нар хориглосон байна.

Эр. Ливийн цагдаа нар биднийг эхлээд хамтад нь хорьж байсан. Дараа биднийг салгаж, тус тусад нь хорьсон. Намайг л гэхэд хааш хаашаагаа 2 метрийн хэмжээтэй дотроо жорлонтой шоронгийн тасалгаанд жил гаран байлгасан. Сая суллагдахаасаа өмнө 240 хоригдолтой хамт нийтийн зориулалттай байранд байсан.

Хэвлэлийн бага хуралын үеэр эх орондоо эргэж ирэхэд нь гүн туслалцаа үзүүлсэн Францын тэргүүн хатагтайд эмч нар талархал илэрхийлсэн байна.

Лид6. Арабын орнуудын өндөр албан тушаалын хүмүүс Иерусалем хотод хүрэлцэн ирж Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, ерөнхийлөгч Шимон Перес нартай хэлэлцээр хийж байна.

Египет бол Изриалийн оршин тогтноыг хүлээн зөвшөөрсөн цорын ганц Арабын орон гэж Арабын орнуудын лигийн нарийн бичгийн дарга Амр Мусса онцлон тэмдэглэжээ. Египетийн гадаад хэргийн сайд Ахмад Абу Гайд, Иорданы гадаад хэргийн сайд Абдель Илах Хатиб нар Изриаль улсын эрхбаригчдад Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах шинэ төлөвлөгөө боловсруулснаа танилцуулжээ. Гэхдээ тэд Арабын орнуудын Лигийн нэрийн өмнөөс биш, зөвхөн Йордан, Египетийн хамтран боловсруулсан төлөвлөгөө авч ирлээ гэж анхааруулж хэлжээ. Изриаль улс яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа эсэхийг л мэдэх зорилгоор бид танай улсад айлчлал хийж байна гэж тэд тайлбар хийжээ. Арабын орнуудын лигийн албан ёсны төлөөлөгч Йордан, Египетийн гадаад хэргийн сайд нарын хийж байгаа айлчлал нь манай байгуулагын нэрийн өмнөөс хийж байгаа албан ёсны айлчлал биш, харин тэд зөвхөн өөрийн эх орноо төлөөлж айлчилж байгаа гэдэг тайлбар гаргажээ. Арабын орнууд Изриаль улсыг ойрхи дорнодын бүс нутагт оршин тогтнох эрхийг нь хүлээн зөвшөөрсөний хариуд Изриаль улс 1967 онд байсан хилийн зурвасын дагуу хилээ тогтоож, Палестин улсын тусгаар тогтнолыг хүлээгн зөвшөөрөх нь шудрага үйлдэл болно гэж Арабын орнуудын Лиги үзэж байна. Арабын орнуудтай яриа хэлэлцээр хийх нь бүс нутгийн хямралыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах болно гэж Изриалийн гадаад хэргийн сайд Ципи Ливни уулзалтын үеэр хэлжээ. Бид уулзалт хийх боломжыг алдахгүй ашиглах нь хамгийн шилдэг хувилбар гэж Изриалийн ерөнхийлөгч Шимон Перес онцлон тэмдэглэжээ.

Лид7. ОХУ-ын Лениград мужын Лаврик тосгонд гринвичийн цагаар 20.00 цагт байгалийн хийн шугам хоолой хагарч хүчтэй дэлбэрэлт болжээ. Эх сурвалджуудын мэдээлж байгаагаар газын хийн шугам хоолой дэлбэрэх үед нэг ч хүн бэртэж гэмтээгүй байна.

Байгалийн хий дэлбэрсэн газраас 5 км алсад байдаг байшин барилгын цонхын шил доргиж байсан нь асар хүчтэй дэлбэрэлт болсны нотолгоо гэж гэрчүүд ярьцгаажээ. Хүчтэй чичиргээ мэдрэдэх үед авто замаар зорчиж явсан жолооч нар машинаасаа бууж машин замаас аль болох холдохоор гүйлдэж байжээ Оросын Ленинград мужын эрх баригчид дэлбэрэлтийн үеэр хүний амь нас эрдээгүйг нотолоод иргэдийн авулгүй байдалд заналхийлэл байхгүй гэж баталсан байна. Байгалийн хийн шугам хоолой дэлбэрсэн нь европын орнуудыг байгалийн хийгээр хангахад нөлөөлөхгүй гэж оросын тал мэдэгдэж байна. Дэлбэрэлтийн дараа гал түймэр дэгдэж 2 га газар үнс нурам болж хувирсан байна. Гал түймрийг унтраах ажилд гал сөнөөх 25 баг дайчлагдажээ. Орон нутгийн цагаар өглөөний 3 цагт галыг бүрэн унтааж чадсан байна. Мэргэжилтнүүд хийн хоолой дамжудах шугам хоолой дэлбэрсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Лид8. Хойд мөсөн далайд эрдэм шинжилгээний ажил хийхээр мягмар гаригт хөдөлсөн “Академик Федеров” усан онгоц Баренцийн тэнгист хүрээд SOS дохио өгсөн байна. Мурманкс хотоос хөдлөөд 60 миль газар явсны дараа судалгааны багийнханы хөлдөглөсөн усан онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч, ажиллагаагүй болжээ.

Усан онгоцны ахмад тусламж дуудаж, хөдөлгөөнөө зогсоожээ. SOS дохио хүлээн авсан аврах албаныхан Мурманск хотоос “Россия” нэртэй мөс хагалах зориулалттай хоёр усан онгоцтой хөдөлжээ. “Академик Федоров” усан онгоц хойд туйлд хүрч хойд мөсөн далайн ероолд шинжилгээ, судалгааны ажил хийх зорилоготой юм. Хойд мөсөн далайн ероолд судалгаа хийх “Мир” эрдэм шинуилгээний багт оросын нэрт туйл судлаач , оросын төрийн ДУМ-ын хууль зүйн хорооны даргын орлогч Владимир Груздев, техникийн шинжлэх ухааны доктор Артур Чилингаров, Оросын Төрийн ДУМ-ын гишүүн Анатолий Сагалеев нар багтжээ.Судалгааны багийнхан энэ сарын 29-нд хойд мөсөн далайн еоолд хүзрч, тэндээ оросын төрийн далбааг хойч үеийнхэд зориулсан илгээлтийн хамт үлдээхэр төлөвлөж байсан юм. Сүүлийн үед хойд мөсөн далайн бүс нутгийн газар доорх ашигт малтмал, байгалийн баялагийг аль улс ашиглах эрхтэй вэ гэдэг маргаан дэгдээд байгаа юм. Оросын эрдэмтэд хойд мөсөн далайн нь оросын хойд арлуудын нэг хэсэг гэдгийг нотлохоор байгаль, экологи, цаг уурын шинжилгээ судалгааны ажил хийх зорилоготой байгаа юм.

Лид9 Европ тивийн зүүн өмнө зүгийн нутгуудар урьд хожид болж байгаагүй хэт халуун болж байгаа талаар бид мэдээлж байсан. Хэт халуун цаг агаараас болж байгаль, хүрээлэн байгаа орчинд ноцтой сүйрэл болж байна гэдэг дүгнэлийг эрдэмтэд хийжээ.

Серби, Итали, Грек, Франц улсад хэт халууны улмаас ойн түймэр дэгдэж, бгүчим цаг агаарыг тэсвэрлэж чадаагүй өндөр настай хүмүүс олдон зуун хүн нас барж, газар тариалан, эдийн засагт олон тэрбум еврогийн хохирол учруулаад байна. Косовогийн түр засгийн газар ойн түймрийг унтраах ажилд 700 мянган евро зарцуулах шийдвэр гаргасанаа саяхан зарласан байна.Косово дахь НҮБ-ийн иргэний аюулгүй байдлын төлөөлөгч Рикер Косовогийн түр засгийн газарт хандан бүх нутаг дэвсгэр дээрээ онц байдал зарлахыг зөвлөсөн бахйна. Косовод дүрэлзэж байгаа ойн түймэр тус хязгаарын 2500 га газрыг хамарчээ. Серби улсад дүрэлзэж байгаа галыг унтаахад Оросын Холбооны Улс тусламж болгон нэг дуаа 40 тонн ус тээвэрлэх боломжтой Ил-76 онгоц илгээжээ. Оросын гал унтраах албаны нисдэг тэрэг Грек улсад ч бас ажиллаж байна. Грект 33 мянган га ой шатаж байна. Гал түймэр хүн ам олноор суурьшсан хот суурин газар тулж ирээд байна. Грекийн нэг тосгон шатаж нэг хүн нас баржээ.Гамшигийн бүсэд амьдарч байгаа хүмүүсийг өөр газар рүү нүүлгэн шилжүүлэх ажил ид өргнөж байна.

Лид10 Энэ сар Азийн орнууд, Азийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээр амьсгалж байна. Олон жилийн турш дайны хөлд нэрвэгдэн зовж байгаа Иракийн ард түмний хувьд энэ долоо хоног магнай тэнийх баяр авчирсан, Иракийн хөл бөмбөгийн баг, шөвгийн дөрөвт Өмнөд Солонгосыг буулган авч Азийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.

Өчигдөр Иракийн ард түмэн багийнхаа ялалтыг тэмдэглэн баярлах үеэр 50 гаруй хүн амь үрэгдэж, 135 хүн шархдсан байна.

Өчигдөр Иракийн баруун Мансур дүүрэгт олон мянган иргэд цуглан Иракийн багийн ялалтыг тэмдэглэж байх үер орон нутгийн цагаар 6н цагийн үед машин дэлбэрч баярлаж хөөрсөн 30 хүний амь насыг авч одсон байна. Тус дэлбэрэлтийн дараа Багдад хотын зүүн дүүрэгт ахин бөмбөг дэлбэрч хорь гаруй хүн мөн амь насаа алджээ. Иракийн хөл бөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичигдэх тус баярт үйл явдалыг Иракийн ард түмэн төв талбайдаа төрийн далбаагаа намируулан дуулж бүжиглэн тэмдэглэж байна. Энэ бол Иракийн ард түмний хувьд урьд хожид нэгэн дор нэгдэн тэмдэглэж байгаагүй эв нэгдэлийн баярт үйл явдал юм. Харамсалтай нь тус баярт мөч ч гэсэн олон зуун Ирак иргэний амьд хүрлээ. Азийн хөл бөмбөгийн аваргад тоглож байгаа Иракийн багийн энэхүү ялалт нь байнга дайн дажины хөлд нэрвэгдэн зовж байсан ард түмэндээ авчирсан хамгийн том баяр төдийгүй, хэдэн хором ч болтугай Иракийн ард түмнийг нэг дор нэгтгэж чадсан энх тайванч ялалт байлаа хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бичиж байна. Малайзын нийслэл Каула Лампур хотын цэнгэлдэхэд болсон хагас шигшээд Иракийн баг, Өмнөд Солонгосын багтай таарч 4:3аар буулган авснаар Азийн аваргын цомын төлөө өчигдөр Японы багийг хожсон Саудын Арабын багтай хүч үзэх боломжтой болоод байна.

Лид11. Алан хядах ажиллагаа явуулахыг санаархаж байгаа лалын зэвсэгт бүлэглэлийн гишүүд АНУ-д дахин халдлага хийхээр бэлтгэсээр байгаа гэнэ. АНУ-ын tomoohon хотын нисэх буудалыг тэд бэлтгэл сургуулилтийн төвөө болгож ашигласан байж болзошгүй гшэж Америкийн тусгай албаныхан үзэж байна.

Сүүлийн нэг жилд тэсрэх бөмбөг хийхэд оролцдог бодис, уцахилгаан дамжуулах утас, цахилгаан хэрэглэлийн зарим нэг хэсгүүд гэх мэт эд зүйлсийг биедээ авч онгоцны бүхээгт орох гэсэн олон зуун тохиолдол бүртгэгджээ. Алан хядагчид ийм байдлаар нисэх буудлын ажилтнуудын сонор сэрэмжийг шалгаж, онгшоц ашиглан халдлага үйлдэх шинэ арга сэдэж байж болох юм. АНУ-ын тээврийн хэрэгслийн аюулгүйн байдлыг хангах алба нисэх онгоцны буудалд харуул хамгаалалтыг чангатгаж, зорчигчидын ачаа тээшинд тавих хяналтаа өндөржүүлэх үүрэг өгсөн байна.

Товч.

  1. ОХУ-ын ерөнхийлөгч Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн хуралдаанаараа мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн талар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ярьсан байна. Мэдээллийн аюулгүй байдлын гэдэгийг хамгийн өргөн утгаар нь ойлгож, мэдээллийн технологийг хөгжүүлэх нь стратегийн ач холбогдолтой болоод байна гэж Путин Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааный эхэнд хэлээд даяаршил бидэнд шинэ болмж нээж байгаагаас гадна, шинэ эрсдэлийг үүсгэж байна. ИЙмд бид кибер терроризмд ч бас цохилт өгөхөд бэлэн байх ёстой гэж Путин онцлон тэмдэглэжээ.
  2. Үерт нэрвэгдсэн Оросын Амур мужын далангийн усны түвшин багасанж байгаа юм байна. Амурын усан цахилгаан станцын ойр орчимд байдаг суурингийн иргэдийг орон гэрээс нь нүүлгэсэн байна. Амур мужид цаг агаар дахин муудаж, хүчтэй аадар борооо орох төлөвтэй байгаа тул дахин үерийн гамшиг тохиолдож болзошгүй гэж цаг уурчидп сэрэмжлүүлж байна.
  3. Оросын Холбооны Аюулгүй байдлын газрын албан хаагчид онгоцны иргэний агаарын тээврийн онгоцны сэлбэгийг хуурамчаар үйлдвэрлэж нисэх компаниудад зардаг байсан 4 луйварчидыг баривчилсан байна. Ярославь мужид явуулсан тусгай ажиллагааны үеэр хуурамч сэлбэг зардаг этгээдүүдээс их хэмжээний онгоцны хуучин эд анги, бас сэлбэг шинэ гэсэн хуурамч паспорт, дагалдах бичиг баримтууд олджээ. Бичиг баримт дээрх тамга тэмдэг нь жинхэнээсээ огт ялгагдахгүй байсан байна. Холбооны Аюулгүй Байдлын газрын ажилтнууд одоо оросын иргэний агаарын тээврийн ямар компани хуурамч сэлбэг худадан авсаныг тогтоохоор ажиллаж байна. Гэмт хэрэгтэнүүд онгоцны сэлбэгүүдийг гадаадын улс орнуудад гаргаж зардаг байсан гэж мэдүүлэг өгчээ.
  4. АНУ-ын Даллас хотын химийн барааны дэлгүүрт пропантай баллон дэлбэрчээ. Дэлбэрэлтийн уршигаар их хэмжээний хорт утаа агаарт ялгаоч, байшингийн хэлтэрхийнүүд автомашины зогсоолд тавьсан машин дээр унаж гал гарчээ. Дэлбэрэлтийн үеэр хоёр хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Аврах албаныхан ойролцоох дүүргийн оршин сугчидыг орон гэрээ хэсэг хугацаанд орхиж явахыг хүсээд, дэлбэрэлт болсон дэлгүүр рүү хүрдэг бүх замыг хаасан байна. Баллонтой химийн бодис дэлбэрэх болсон шалтгааныг хэн ч хэлж мэдэхгүй байна. Гал унтраах албаныхан хэргийн газар ажиллаж байна.

Лид12. Өнөөдөр Москва хотод Японы хүүхэлдэйн киноны мастер найруулагч Миязаки Хаяогийн “Хөндийн салхины аясаар” нэртэй 1984 онд хийсэн уран бүтээлийг албан ёсоор кино театрт үзүүлж эхэллээ.

Үүнээс өмнө алдартай энэ хүүхэлдэйн киноны шүтэн бшрэгчид нь интернэтээс хууль бусаар татаж авч, эсвэл японоос пиратуудын хэвлэсэн DVD авч ирж үздэг байсан юм. Энэ кинонд аймшигтай биологийн дайны дараах амьдралын тухай өгүүлдэг юм.

Эм. Одоо орчин үед хуучин кино гадаадаас худалдан авахаа болиод байгаа. Үзэгчид шинэ технологиор хийсэн онц сонирхолтой шинэ хүүхэлдэйн киног ихэвчилэн үздэг. Хуучин киног худалдан авч, эх орондоо үзүүлэх албан ёсны эрх авах нь маш их эрсдэлтэй. Гэсэн ч бид үүнийг хийж чадлаа.

Японы найруулагч Миязаки Хаяо хүн байгаль, орчин үеийн шинэ технологийн хоорондын холбоо харилцааны тухай сэдвээр дагнан уран бүтээл туурвидаг юм. 1984 онд бүтээсэн энэ хүүхэлдэйн кино одоо ч гэсэн үзэгчидийн хамгийн дуртай киногоор шалгараад байгаа юм. Гадаадын үзэгчид түүнийг Японы Уолт Дисней гэж нэрлэдэг байна.

Лид13. Хэдийгээр одоо халуун зун болж байгаа ч Копенгаген хотод Санта Клаусууд улаан өнгийн зузаан дээлээ өмссөөр дэлхийн олон орноос цугларчээ.

Зуны улиралд гжудамжаар бөөнөөрөө явж байгаа Санта Клаусыг харсан бага насны хүүхдүүд хамгтийн ихээр баярлажээ. Санта Клаус хүүхдүүдтэй хамт шинэ жил, сүлд модны наадмын тухай дуулцгаажээ. Санта Клаусууд Копенгаген хотод чуулга уулзалтаа хийж хүүхдэд өгөх бэлэгний сав баглаа боодол ямар байх ёстой, сүлд модны гоёл чимэглэлийн хэмжээний стандартыг батлах нв зүйтэй гэх мэт асуудлыг хөндөж ярилцсан байна.

No comments: