2007-07-26

Дэлхийн мэдээ 2007-07-25

Лид1 Өчигдөр буюу энэ Мягмар гарагт Иракийн нийслэл Багдад хотноо АНУ болон Ираны хоёр талт ээлжит уулзалт эхэллээ. Хоёр талт уулзалтын явцыг Иракийн телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна.

Дүрс: АНУ болон Ираны хооронд хийгдэж байгаа хоёр талт яриа хэлэлцээр нь Иракийн ерөнхий сайд Нури ал Маликигийн санаачлагаар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ уулзалтын зорилго нь Иракийн аюулгүйн асуудлаар хүмүүс санал бодлоо солилцон ярилцах юм. Хэлэлцээрийн эхэнд Иракийн ерөнхий сайд Нури Ал Малики үг хэлсэн байна. Иракийн нийслэл Багдад хотод байрлах өндөр цэрэгжисэн хамгаалалт бүхий Ногоон бүсэд болж байгаа уулзалтанд Иракт суугаа АНУын элчин сайд Раун Крокер, болон мөн тус улсад суугаа Ираны элчин сайд Хассан Каземи Коми нар оролцож байгаа юм. АНУ болон Ираны төлөөлөгчид Иракийн асуудлаархи 5р сарын 28нд анх удаа уулзаж байсан юм. Харамсалтай нь эхний уулзалтаар АНУ болон Ираны талууд зохистой хамтын шийдэлд хүрч чадаагүй билээ.

Лид2 Их Бритианы ерөнхий сайдын үүрэгт ажлаа Гордон Браунд хүлээлгэн өгсөн Тони Блэйр, саяхан Ойрхи Дорнодын Дөрвөлийн тусгай элчээр томилогдоод байгаа юм.

Дүрс: Ойрхи Дорнодын дөрвөлийн шинэ төлөөлөгч болох Тони Блэйр, Израйл болон Палестинчуудыг Ойрхи Дорнодын бүс нутагт энх тайван тогтоох хамгийн гол хүчин зүйл хэмээн онцолсон юм. Ойрхи Дорнодод энх тайван амар амгалан байдлыг тогтоох үүрэг хүлээгээд байгаа Их Бритианы ерөнхий сайд Тони Блэйр, тус үүргээ биелүүлэхийн тулд, тус бүс нутагт өөрийн байнгийн офисыг байгуулахаас ажлаа эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Саяхан Тони Блэйр, Палестины ерөнхий сайд Салаам Фаяад болон Израйлын ерөнхий сайд Эхюд Олмерт нарыг тус бүрд нь хүлээн авч уулзсан. Ойрхи Дорнодын дөрвөлийн энхийн төлөөлөгч болоод байгаа Тони Блэйр анхныхаа айлчлалыг Иордан голын баруун эргээс эхлэсэн юм. Иорданы баруун эрэгт тэрбээр Палестины удирдагч нартай уулзаж ярилцсан бөгөөд тус уулзалтаа Ойрхи Дорнодын энхийн боломжийг нээх эхлэл хэмээн тодорхойлсон.

Лид. Турк улсад амарч байгаад авто замын осолд орсон оросын жуулчид өнөөдөр эх орондоо ирэх гэж байна.

Өчигдөр Анталья хотод автобусаар явж байгаад осолдсон хүмүүсийн биеийн байдал харьцангуй сайн байгаа гэж Туркийн эмч нар хэлжээ. Осолд өртсөн бүх хүмүүст эмнэлэгийн тусламж үзүүлсэн байна. Осолын үеэр хүнд гэмтсэн хоёр хүнд мэс ажил засал хийх шаардлагатай болжээ. Туркийн цагдаа нар ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Хурд хэтрүүлсэн жолооч жолоогоо алдсаны улмаас автобус осолдсон гэж цагдаа нар таамаглаж байна.

Лид. 7 сарын 23-нд 92 насандаа нас нөгчсөн Афганистаны эзэн хаанаар өргөмжлөгдөж байсан Захир Шахыг сүүлчийн замд нв үдсэн байна. Захир Шах 1933-аас 1973 оныг хүртэл төрийн эрхийг барьсан бөгөөд энэ хугацаанд Афганистаөн улс энх амгалан байж, хөгжин цэцэглэж байсан юм. Захир Шахын төр барьж байсан үеийг түүхчид “Афганистаны алтан үе” гэж нэрлэдэг байна. 1973 онд Захир Шахыг Итали улсад айлчлал хийж байх үед нь Афганистанд төрийн эргэлт гарч түүнийг төрийн өндөрлөгөөс түлхэн унагаажээ. Захир Шах 2002 онд Талибын дэглэм унасаны дараа эх орондоо эргэж ирсэн юм. Афганистаны эзэн хаан байсан Захир Шахыг сүүлчийн замд нь үдэх ёслолд Афганистаны одоогийн ерөнхийлөгч Хамид Карзай тэргүүтэй афганы төрийн албаны хүмүүс оролцсон байна.

Лид. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин залуучуудын байгуулагын төлөөлөгчидтэй Втерь мужид уулзалт хийжээ. Оросын ерөнхийлөгч залуучуудад хандан Сочи хотод болох өвлийн олимпын наадамд идэвхитэй оролцохыг уриалжээ.

Залуучуудын байгуулагын төлөлөгчидтэй уулзах нь Путин хувьд бараг уламжлал болоод байгаа юм. Энэ удаа залуучуудын “Манай”, “Залуу Орос”, “Залуу гвард”, “Нэгдсэн Орос”, “Манай Орос”, “Шинэ хүмүүс” зэрэг байгуулагын төлөөлөгчид Путинтай уулзсан байна. Уулзалтыгн үеэр залуучууд Владпимир Путинээс Сочигийн өвлийн олимпын бэлтгэлээх эхлээд Орос Их Британий харилцааны талаар ч асуужээ. Сочигийн өвлийн олимпын наадамын бэлтгэл ажлыг зохион байгуулж байгаа хороо идэвхитэй, үр дүнтэй сайн ажилласан гэж онцлон тэмдэглэжээ. Орос Их Британий харилцааны талаар дараах мэдэгдэлийг Путин хийжээ.

Эр. Их Британи улс хүнд ноцтой гэмт хэрэг үшйлдсэн хэд хэдэн хүнийг нтуаг дэвсгэр дээрээ орогнуулж байна. Тэд оросын хуулинв хориглосон зүйлсийг биднээс хийхийг шаардаж, тэр байтугай үндсэн хуулиа өөрчил гэж бидэнд зааварлаж байна. Англичууд бусад улс орныг колоничлогч улс байсан. Харин орос хэзээ ч английн колони байгаагүй. Биднийг Үндсэн хуулиа өөрчил гэж зааварлах эрх тэдэнд байхгүй.

Нэг цаг үргэлжилсэн уулзалтын эцэст залуучуудын байгуулагын төлөөлөгчид Путинд өөрсдийн зохиосон дууг бичсэн диск бэлэглэжээ.

Лид. Камчатск мужын байгалийн үзэсгэлэнт газар Гейзарын хөндийд өнгөрсөн 6 сарын 3-нд хөрсний гулгалт болсны улмаас экологийн сүйрэл болсон юм.

Тухайн үед олон хүн байгалийн үзэсгэлэнт газар устаж үгүй болох нь гэж харамсаж байсан. Харин одоо энд болсон экологийн сүйрлийн хохиролыг арилгах ажил хийсний үр дүнд байгалийн тогтоцыг нь бараг хуучин байдалд нь хүртэл сэргээж чаджээ. Энэ тухай байгаль хамгаалах газрын мэргэжилтнүүд хэлсэн байна.

Лид. Азорын арал дээр байдаг хуучин барилгын нурж байгааг Португалийн телевизийнхэн дүрс бичлэгийн халсанд булгаж чаджээ. Мэргэжилтнүүд энэ байшин муудсаны улмаас нурах эрсдэлтэй юм гэдэг дүгнэлтийг хийж байжээ. Гэвч хуучин байшингийн оршин суугчид өөр газар руу нүүхээс татгалзаж хамгийн сүүлийн мөчийг хүртэл амьдарсаар байжээ. Өнгөрсөн шөнөөс эхлэн байшингийн хана цурга хэсэг хэсгээрээ салж унаж эхэлсэн байна. Орон сууцны барилга нурахаас хэдхэн цагийн өмнө оршин суугчидийг нь гудамжинд гаргажээ. Байшин нурах үещд хэн ч бэртэж гэмтээгүй гэж цагдаа нар мэдээлжээ. Одоогоос хэдэн сарын өмнө зэргээлдээх байшинг нь нураасны дараа орон сууцны энэ байшинд нуралт үүсэж эхэлсэн гэнэ.

Лид. Кубын хувьсгалын ойн баяр болох гэж байна. Эрх чөлөөний аралын иргэд түүхэн Батистын дэглэмийг унагаасан түүхэн хувьсгалын ойг тэмдэглэхээр бэлтгэж байна.

1953 оны 7 сард Фидель Кастро тэргүүтэй босогчид Мангара хот дахь цэргийн хуаранг эзэлснээр Кубын хувьсгал эхэлсэн юм. Энэ жилийн хувьсгалмийн баярын ёслолд Фидель Кастро оролцож чадахгүй гэнэ. Энэ удаагийн баярын үйл ажиллагааг Фидель Кастрогийн дүү Рауль Кастро удирдан явуулна. Кубын удирдагч өнгөрсөн онд хийлгэсэн мэс заслын дараа бүрэн тэнхэрч чадаагүй байгаа юм байна.

Лид. Холивудын од Линсен Лохон шоронд оржээ. Түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суусан хэрэгт буруутгаж байна.

Цагдаа нарт саатуулагдахдаа Холивудын од ийм дүр төрхтэй байжээ. Бас биещд нь нэгжлэг хийх үед түүнээс мансууруулах бодис кокаин олджээ. Энэ мэдээг авсан Нью-Йорк хотын лааны тосон музейн уран бүтээлчид хоромхон зуур Линсен Лохон лааны томсон барималыг хоригдолын хувцас өмссөн байдлаар засаж янзалжээ.

Лид. Косовогийн хязгаарын ирээдүйн статусын тухай яриа хэлэлцээрийг Герман, АНУ, Франц, Италийн төлөөлөгчид үргэлжлүүлэн хийх гэж байна.

Нэгдсэн Үндэстний Байгуулагын Аюулгүй Зөвлөлийн хуралдаанд дээр Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг ОХУ татгалзсаны дараа барууны орнууд Серби улс, Косовогийн хязгаарын удирдагчидыг хооронд хэлэлцээр хийх шаардлаг гарсан юм.

Лид.Хэт халуунаас бол Унгарт 500, Румын улсад 30 хүн нас баржээ. Одоо өдрийн дундаж температур цельсийн 30 хэм байгаа юм байна. Унгарын өмнөд хэсгийн Кишъунхалаш хотод 42 хэмд хүрсэн байна. Харин хөрш зэргэлдээ Болгар улсад даваа гарагт агаарын хэм 45 градуст хүрчээ. Энэ нь цаг агаарын мжиглалт хийсэн. Нас барсан хүмүүсийн үхлийн шалтгаан нь зүрх судасны өвчин, даралт ихэссэнээс болжээ. Сүүлийн үед Европын зүүн өмнөд хэсэгт халуун болж олон зуун хүн амиа алдаж байгаагаас гадна ойн түймэр ч хүний амийг авч одлоо. Өнгөрсөн даваа гаригт ойн түймэрийг унтраах ажилд дайчлагдаад байсан нисдэг тэрэг осолдож 2 нисэгч амь үрэгдсэн юм. Өөр нэг онгоц ч бас Италид гал унтраах ажилд оролцож байгаад осолдлж гурван хүн нас барсан юм. Македони улсад мянга орчим гал сөнөөгч, цэргүүд, орон нутгийн сайн дурынхантай хамтран тус улсын Битоле хотоос холгүй дүрэлзэж байгаа ойн түймрийг унтраахааар ажилажээ. Агаарын хэм хэт халуун байгаа нь улс орны эдийн засагт ч хүнд цохилт болж байна. Сербийн хөдөө аж ахуйн сайд Би Би Си-ийн сурвалжлагчид энэ жилийн нийт тариалангийнхаа 30 хувийг алдах нь гарцаагүй болсон гэж ярьжээ. Харин хойд Европт тасралтгүй үргэлжилэн орсон борооны их ус үер болоод байна. Цаг агаарын өөрчлөлт хүчтэй явагдаж байгааг Европчууд мэдэрч эхэллээ.

Лид. Сүүлийн 60 жилд болж байгаагүй их үер Их Бртинид болж байгаа тухай бид мэээлсэн. Өнгөрсөн шөнийн турш аврагчилд гар хумхилгүй ажиллаж, үерт нэрвэгдсэн бүс нутгийн иргэдэд тусламж үзүүлжээ.

Их Британи даяар 350 мянганн хувийн сууц ундны цэвэр усны хангамжаас таслагдаж, 50 мянган өрх айл гэрэл цахилгаангүй өдрийг өнгөрөөж байна. Английн Темза, Северн голын эрэг орчим амьдардаг оршин суугчидад хамгийн хүнд тусаж байна. Даваа гаригт Их Британий гол мөрний усны түвшин даруй 6 метрээр нэмэгджээ. Цахилгаан дамжуулах станц усанд автах эрсдэл байсан ч мэргэжилтнүүд эрчим хүчээр найдвартай хангаж чадна гэж амлаж байна. Их Ыританий ерөнхий сайд Гордон Браун 411 сая долларыг байгаль орныг хамгаалах салбарт зарцуулах болно гэж мэдэгдсэн байна.

Товч

2. 400 гаруй хүүхдэд ДОХ-ыгн халдвар тараасан хэрэгт буруутгагдсан Ливийн эмч нар өчигдөр орой эх орондоо францын тэргүүн хатагтай Сесилие Саркозигийн хамт ирсэн юм. Болгарын ерөнхийлөгч Георгий Пырванов эх орондоо эргэж ирсэн 5 сувилагч, нэг эмчид өршөөл үзүүлэх болсноо мэдэгджээ. Болгарын ерөнхийлөгч өршөөл үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зураагүй байгаа ч тэднийг өршөөх асуудал аль хэдийнэ шийдэгдсэн гэж Болгарын гадаад хэргийн яамны ажилтан Димитар Цанчев хэлсэн байна.

3. Италид хуурай халуунас болж ойн түймэр дэгдээд байна. Ойн түймэр гадаадын жуулчидын амрах дуртай амралтын газраас холгүй дүрэлзэж байгаа тул жуулчидын авулгүй газар руу нүүлгэн шилжүүлжээ. Угаарын хийнд 4 хүн хордож нас баржээ. Эргэн тойронд нь түймэр дүрэлзэж байгаа гнаран шарлагийн газарт хашигдсан хүмүүсийг жижиг оврын завиар зөөж гамшигмийн бүсээс холдуулж байгаа юм байна.

Энэ өдөр

1894 оны энэ өдөр Югославийн үндэсний баатар Гаврило Принц мэндэлжээ. Тэр оюутан байхдаа “Хар гар” нэртэй нууц байгуулага үндэслэн Авст-Унгарын дарангуйлалын эсрэг тэмцэж, нэгдсэн Югослав улс байгуулахыг санаархаж байсан юм.

1946 оны энэ өдөр америкчууд Бикини орчим анх удаа усан доор цөмийн туршилт хийж байжээ.

1947 оны энэ өдөр Прага хотод дэлхийн оюутан залуучуудын анхдугаар наадам “Фашизмын эсрэг энх тайвны төлөө” уриатайгаар нээлтээ хийж байжээ. Дэлхийн оюутан залуучуудын анхдугаар их наадамд дэлхийн 71 орны төлөөлөгчид оролцож байжээ.

1955 оны энэ өдөр Холбооны Герман улс 6000 хүний бүрэлдэхүүнтэй зэвсэгт хүчин шинээр байгуулах шийдвэр гаргаж байжээ.

1967 оны энэ өдөр Таймс сониноор дамжуулан английн рок поп хөгжимчид засгийн газартаа хандан марихуаныг хэрэглэх зөвшөөрөл олгохыг хүсжээ. Уг хүсэлтийн доор алдарт Битлз хамтлагийнхан ч гарын үсгээ зурж байжээ.

No comments: