2007-07-08

ДЭЛХИЙН МЭДЭЭНИЙ ТОЙМ 2007 оны 7 сарын 2-оос 8 хооронд

Лид1. Өнгөрөн одож байгаа энэ долоо хоногт олон улсын харилцааны хэтийн төлөвт нөлөө үзүүлэх олон чухал үйл явдал болж өнгөрлөө. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар дээд хэмжээний уулзалт хийж хоёр орны хооронд үүсээд байгаа үл ойлголцох байдлыг арилгах алхамуудыг хийлээ.

Дүрс. Иран улс америкийн холбоотонууд руу пуужингийн харваж болзошгүй гэдэг болгоомжлол АНУ-д аль эрт үүсэн юм. Иран улсын пуужингийн довтолгооноос өөрийн холбоотон европын орнуудыг хамгаалахын тулд Чех Польшийн нутаг дэвсгэр дээр пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж байрлуулах хэрэгтэй гэж АНУ мэдэгдсэн юм. Оростой хил залгаа оршдог Польш улсад америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж байрлах гэж байгаа Путинд огт таалагдаагүй юм.

ПУтин: Улс төрийн амьдрал ч бас спортттой адилхан өрсөлдөөнтэй байдаг. Улс төрийн өрсөлдөөн тодорхой дүрэм, хэв хэмжээтэй байж, харилцан бие биенийхээ ашиг сонирхолыг хүндэтгэдэг зарчимтай байх нь чухал. Нөхөрсөг, найрсаг харилцаатай байгаа Жорж Буштай хийх яриа хэлэлцээр маань ийм зарчимын дагуу явагдана байхаа гэж би найдаж байна.

Владимир Путин 7 сарын 2 нд Кенненбанкпорт хотод байдаг америкийн ерөнхийлөгчийн гэр бүлийн хувийн эдлэнд зангиагүй уулзалт хийжээ. Путин Жорж Буш нарын уулзалт ямар үр дүн авч ирэхийг дэлхийн хамтын нийгэмлэг анхааралтай ажиглаж байлаа. Хэрэв Путин Жорж Буш нар пуужингийн повтолгооноос хамгаалах төхөөрөмжийн талаар тохиролцоонд хүрч чадахгүй бол хүйтэн дайны үе эргэн ирэх нь тодорхой байсан юм. Путин Жорж Буштай уулзаж Чех Польшид америкийн пуужингийн повтолгооноос хамгаалах төхөөрөмж байрлуулахын оронд Азарбайжан улсад байдаг радарыг хамтран ашиглаж, Ираны төдийгүй ойрхи дорнодын бүс нутгийн агаарын орон зайг бүхэлд нь хянаж болно гэдэг санал тавьжээ. Бас Москва, Брюссель хотод Ираны улсын пуужингийн туршилтын тухай мэдээлэл солилцох төв байгуулж болно гэж Путин хэлсэн байна.

Путин: Хэрэв ингэх юм бол бид Европ тивд цэргийн зориулалттай шинэ байгууламж барих шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл Чех Польшид пуужингийн довтолгооноос хамгаалах байгууламж нээх шаардлаггүй болж байгаа юм. Одоо түрээсийн журмаар ашиглаж байгаа Азарбайжан улсын радио локаторыг хамтран ашиглахас гадна пуужингаас сэргийлэх мэдээлэл солилцох шинэ станц байгуулж болох юм.

Жорж Буш: Путин пуужингаас хамгаалах системийн талаар тун боломжын санал тавьж байна. Надад энэ санаачлага таалагдаж байна. Путины санаачлагыг Орос Умард Атлантын цэргийн эвслийн хүрээнд нарийвчлан хэлэлцэх л үлдээд байна. Ажиглагчид орос америкийн төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалт амжилттай болж өнгөрлөө гэж үзэж байна. Уулзалт амжилттай болсон гэж үзэх нотолгоо нь энэ долоо хоногийн хоногийн дараа Орос гадаад хэргийн сайд, америкийн төрийн нарийн бичгийн дарга нар цөмийн цэнэгт хошуу, далавчит пуужингийн тоогоо хорогдуудлах асуудлаар хэлэлцэээр хийсэн юм.

Энэ долоо хоногийн анхаарал татсан өөр нэг үйл явдал бол Лондон, Глазго хотод халдлага хийх гэсэн хүмүүсийг баривчилсан явдал байлаа. Их Британы цагдаа хууль хяналтын байгуулагынхан алан хядах ажиллагаа явуулах гэж завдсан 7 хүнийг Глазго, Лондон хотоос баривчилсан бол найм дахь хүнийг нь Австрали улсад баривчилсан юм.

Лондон Глазго хотод халдлага зохион байгуулах гэж завдсан хэргээр саатуулагдсан хүмүүс бүгдээрээ Их Британий эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан, одоо эмнэлэгийн байгуулагад ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс гэдгийг нь Скотлланд Ярдын цагдаагийн газар тогтоожээ. Лондон, Глазго хотод халдлага үйлдэхээр бэлтгэж байсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан долоон хүн Энэтхэг Ойрхи Дорнодын орнуудаас гаралтай.. Их Британи улсад баривчлагдсан 7 хүний 6 нь Лондон хотын Паппингтон Грины цагдаагийн хэлтэст хоригдож байгаа бол долоо дахь хүнийг Глазго хотын нисэх онгоцны буудлын ойролцоо байдаг Ройял Александра эмнэлэгт цагдаагийн хараа хяналтанд байлгаж байгаа. Алан хядах ажиллагаа гарч болзошгүй гэсэн айдас түгшүүр өнөөдөр ч гэсэн хэвээр байна. Энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа Найм дахь хүнийг Австралийн Брисбен хотоос баривчилсан юм. Австралиас баривчлагдсан 27 настай залуу бас л эмч мэргэжилтэй байжээ.

Лид.3 Лондон хотод халдлага зохион байгуулах гэж завдсан хүмүүсийг баривчилж, хэн болохыг нь тогтоож байх зуур Испаний Мадрид хотод

2004 оны 3 сарын 11 өдөр нийтийн тээврийн хэрэгсэлд алан хядах ажиллагаа явуулсан гэмт хэрэгтэнүүдийг шүүх хурал дууссан байна.

Мадридын шүүх нийт 28 хүнд ял оноосон байна. Тэдний дотор Маракко, Сири, Ливаны иргэд байна. Бас Испаний иргэншилтэй 9 хүнд шүүх шийтгэл оноожээ. Бүтэн 4 сар үргэлжилсэн энэ шүүх хуралд 300 гэрч, 60 шижээч оролцжээ. 2004 оны 3 сарын 11 нд Ма3рид хотын хот хоорондын галт тэргэнд 10 тэсрэх бөмбөг дэлбэрч 191 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн юм. Энэ аймшигт аллагыг Аль Каида бүлэглэл үйлдсэн нь илэрсэн юм.

Бараг 3 сарын турш барьцаалагдсан Их Британий Би Би Си телевизийн ойрхи дорнод дахь сурвалжлагч Алан Жонстон суллагдсан нь энэ долоо хоногийн дуулиан байлаа.

Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сэтгүүлчидээс Алан Жонстон л Газын зурваст тогтмол амьдарч мэдээ сурважлага бэлтгэдэг цорын сэтгүүлч байсан юм. Түүнийг нэн даруй суллахыг үзэгт нэгт сэтгүүлчид нь барьцаалагчидаас олон удаа шаардаж байсан. Барьцаалагдсанаасаа хойш ямар ч чимээ сураг дуулдаагүй тул олон хүнийг өаль хэдийнэ хороосон байх гэж таамаглаж байсан юм. Энэ долоо хоногт Палестины Хамас бүлэглэл Алан Жонстоныг барьцаалсан өөр зэвсэгт бүлэглэлтэй хэлэлцээр хийж тохиролцоонд хүрч чадсанаар сэтгүүлч Алан Жонстон суллагджээ. Би барьцаалагдаад байхдаа Их Британи Би Би Си олон улсын радиогийн нэвтрүүлгийг байнга сонсдог байсан. Мэргэжилт нэгт нөхөд маань намайг суллуулахын төлөө их хүчин чармалт тавьсан гэдгийг би ойлгож байна. Энэ бүх хугацаанд та бүхний сэтгэлийг зовоож байсандаа би хүчэл өчье. Миний төлөө залбирч байсан бүх хүмүүст баярллаа гэж Алан Жонстон эрх чөлөөтэй болсныхоо дараа мэдэгдсэн юм. Алан Жонстон энэ долоо хоногийн сүүлээр Газын зурвасыг орхин явж төрөлх эр орноо зорьсон.

Энэ долоо хоногос эхлэн Япон улсын батлан хамгаалах салбарыг эмэгтэй хүн тэргүүлэх болсон нь анхаарал татаж байна. Наран улсын батлан хамгаалахын сайдаар Юрико Коикэ гэдэг эмэгтэй ажиллах болсон.

Америкчууд Хиросимо Нагасаки хоуудад атомын бөмбөг хаясан нь дайн дуусах хугацааг түргэтгэсэн гэж Японы батлан хамгаалахын сайд Фумио Кюма хэлсэн нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл гэж Японы олон нийт үзжээ. Олон нийтийн зүгээс үзүүлэх шахалт дарамт ихэссэн тул Японы ерөнхий сайд Шизо Абэ засгийн бүтэц бүрэлдэхүүндээ зайлшгүй өөрчлөлт хийж, батлан хамгаалахын сайдаа солихоос аргагүй байдалд хүрсэн юм. Ноён шинзо Абэ батлан хамгаалах салбарынхаа жолоо цулбуурыг эмэгтэй хүнд атгуулжээ. Шинээр томилогдсон батлан хамгаалахын сайд хатагтай Юрико Коикэ нь өмнө нь үндэсний аюулгүй байдлын газар ажилладаг байжээ. 07-05 Japan

Өнгөрөн одож байгаа энэ долоо хоногт урлагийн ертөнцөд ч бас олон сонирхолтой үйл явдал болсон. 7 сарын 1 –нд Уэльсийн гүнж Диана агсаны гэгээн дургалыг хүндэтгэх хандивын концерт болж өнгөрсөн бол дэлхийн 6 тивийн 7 хотод “Амьд байгаль” нэртэй рок поп урлагийн ододын тоглолт болсон юм

Лондон хотын Уэмблей цэнгэлдэх хүрээлэнд болсон Диана гүнжийн гэгээн дурсгалыг хүндэтгэх концертыг 63 мянган хүн үзжээ. Дэлхий дахинд ядуурлыг бууруулах, өнчин хүүхдүүдэд туслах буяны ажил зохион байгуулдаг байсан Диана гүнж 1997 онд Парис хотод нас автомашины осолоор нас барсан билээ. Гэсэн ч өнөөдөр ч гэсэн хүмүүс мартаагүй байна. Долоон сарын 6 нд дуучин Элтон Жон Санкт-Петербург хотод тоглолтоо хийжээ. Тэрээр Санкт-Петербург хотод 3 дахь удаагаа концертоо тоглож байгаа юм. Хамгийн анх 1979 онд Элтон Жон Санкт-Петербург хотод ирж байжээ. Энэ долоо хоногийн урлагийн ертөнцийн хамгийн том үйл явдал бол “Амьд ертөнц” нэртэй концерт байлаа. Байгаль, хүрээлэн байгаа орчины бохирдолыг багасгахын тулд хүн бүрийн хувь нэмэр хэрэгтэй гэдэг уриатай “Амьд ертөнц тоглолт Лондон, Йохансбург, Рио де Жанейро, Сидней, Шанхай, Токио, Нью-Йорк хотод болж өнгөрлөө. Амьд ертөнц тоглолтын дундуур сансрын хиймэл дагуул ашиглан манай гаригийн өнцөг булан булан бүрд зохиогдож байгаа байгаль орчны бохирдолыг багасгахыг уриалсан үйл ажиллагааны талаар үзүүлжээ. Амьд ертөнц тоглолтыг гадааддын томоохон телевизийн компаниуд шууд дамжуулан үзүүлснээс гадна интернэтээр цацжээ. Хүн төрөлхтөний түүхэнд болж байсан урлагийн тоглолтуудаас хамгийн нүсэр нь энэ жилийн “Амьд ертөнц” тоглолт байлаа гэж Их Британий Би Би Си телевиз онцлон тэмдэглэж байна. Дэлхийн рок попын ододын оролцсон энэ тоглолтын тасалбар нь 100 долларын үнэтэй байсан бөгөөд бүх орлогыг нь байгаль хамгаалах үйлсэд зориулна гэж концертыг зохион байгуулагчид амалсан юм.

No comments: