2007-08-05

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-07-31

Лид1. Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, христийн шашныг дэлгэрүүлэх зорилоготой явж байгаад барьцаалагдсан солонгосын иргэдээс дахин нэг хүний амтийг хороосон байна. Энэ удаа Талибан хөдөлгөөний төлөөлөгч мэдэгджээ.

Өнгөрсөн бямба гаригт тэд 46 настай өөр нэг солонгосын иргэний амийг бүрэлгэсэн юм. Өмнөд Солонгосын иргэдийг барьцаалаад байгаа Талибан хөдөлгөөнийхөн шоронд хоригдож байгаа Талибан хөдөлгөөний идэвхитэн гишүүдийг шоронгоос суллахыг засгийн газраасаа шаардаж, харин Өмнөд Солоносын эрх баригчдаөд хандан Афганистанд алба хааж байгаа 200 цэргийн албан хаагчаа эргүүлэн татахыг шаардаж байгаа юм. Талибчууд олзлоод байгаа өмнөд солонгосчуудыг 3 хэсэг болгон хувааж,м Афганистаны 3 өөр мужид тусад нь хорьж байгаа юм байна. Катарын хиймэл дагуулын Аль Жазира суваг барьцаалагдсан солонгосчуудын дүрс бичлэгийг үзүүлжээ. Энэ дүрс бичёлэгт ердөө хэдхэн эмэгтэйчүүд хахрагдаж байгаа юм. 7 сарын 19-нд Өмнөд Солонгосын 23 иргэн Афганистаны Кандагар мужид явж байгаад барьцаалагдсан юм. Анх барьцаалагдсан хүмүүсээс 2-ийнх нь амийг ийнхүү Талибан хөдөлгөөнийхөн хороогоод байна. Хэрэв наймдугаар сарын 1 гэхэд шаардлагыг биелүүлэхгүй бол барьцааны хүмүүсийг бүгдийг нь хорооно гэж Талибчууд аналхийлж байна.

Лид2. Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Чита мужид их хэмжээний ойн түймэр гарч байна.

Оросын онц байдлын яам ой хээрийн түймрийг унтраахын тулд нэг удаа 5 тонн ус тээвэрлэх хүчин чадалтай МИ-8 нисдэг тэрэг, болон бусад тусгай тоног төхөөрөмж Чита муж руу илгээжээ. Одоо Чита мужид ойн түймрийн 6 том голомт байгаа юм байна. Нийтдээ 4000 га газар галд шатаж байна гэж Оросын Онц Байдлын яам мэдээлжээ. Чита мужид сүүлийн хэдэн өдрийн турш 37 хэмийн халуун байна. Аагим бүгчим цаг агаар гал унтраах ажилд хүндрэл учруулж байгаа юм. Орон нутгийн гал унтраагчид галыг бие даан унтрааж хүчрээгүй тул Чита мужид онц байдал зарлажээ.

Лид3. Грек, Итали,Болгар, Румын Косовод ойн түймэр гарсан тухай бид мэдээлж байсан. Тэгвэл Испаний Канарын аралын дээр ч бас ойн түймэр гарчээ. Арал дээр ойн түймэр гармагц 2000 хүнийг гамшигийн бүсээс нүүлгэн шилжүүлж цэнгэлдэх хүрээлэнд түр орогнуулж байна.

Салхиний хурдп их байгаа тул гал унтраах ажилд ахиц гарахгүй байна. ОЙн түймрийг унтраахад 10 нисдэг тэрэг, олон зуун гал унтраагчид дайчлагджээ. Испаний засгийн газар ойн түймэр унтраах ажилд нэмэлт хүч татаж оролцуулна гэж мэдэгдэж байна.

Лид4.Лондон хотод дүрвэгчийн статустай амьдардаг Оросын бизнесмен олигарх Борис Березовскийн эсрэг өөр нэг шинэ хавтаст хэрэг үүсгэжээ.

ОХУын ерөнхий прокурорын газар Борис Березовскийг 13 сая долларыг 10 жилийн өмнө Франц улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилгоор оросын Хөдөө аж ахуйн хадгаламж банкнаас заллилан хийж авсан гэж үзэж байна. Францад Борис Беоезовскийн нэр дээр эдлэгн газартай хувийн байшин байдаг гэнэ.

Эм. Басман дүүргийн шүүх ОХУ-ын ерөнхий прокуророын газрын хүсэлтийг авч хэлэлцээд ЦФранцид байдаг Борис Берековскийн үол хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан. Шүүхийн энэ шийдвэрийг олон улсын эрх зүйн баримт бичгүүдийн дагуу шийдвэрлэх болно.

Борис Березовскийн эсрэг шинэ эрүүгийн хавтас хэргийг эчнээгээр нээжээ. Засгийн эрхийг хуль зөрчин хүчээр авах гэсэн, иргэний агаарын тээврийн Аэрофлот компаний мөнгийг завшсан, үл хөдлөх хөрөнгийн хууль бус наймаа хийсэн зэрэг олон хэрэгт буруутгаж Борис Березовскийд хавтаст хэрэг үүсгээд байгаа юм. ОХУ-аас гадна Франц, Бразил, Швейцарь улс ч улс ч бас Борис Берековскийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж Их Британи улсад хандаад байгаа юм.

Лид5. Венесуэлийн нийслэл Каракас хотын метронд аваар гарчээ.

Нийслэл Каракас хотын нэгэн метроны өртөөнд хоёр гадт тэрэг ар араасаа мөргөлдсөн байна. Ослын улмаас 1 хүн нас барж, 10 гаруй хүн бэртжээ. Цагдаа нар осол болсон метроны өртөөг шууд хаасан байна. Осол болох үед нэг гэрч гар утасныхаа камераар дүрс бичлэг хийжээ. Олсол болсон шалтгаан нь жолоочын буруугаас эсвэл техникийн саатлаас болсон байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Лид6. Польшийн Августа хотын мянга гаруй оршин суугчид Таллин, Варшавыг холбодог авто замын хөдөлгөөнийг хааж жагсаал хийжээ.

Польшийн иргэд Таллин, Варшавыг холбосон өөр зам барих ажлыг сэргээхийг шаардаж байгаа юм. Байгалийн дархан цаазат газрын дундуур барьж байсан авто зам барих ажилыг Европын Холбооны шахалтаар Польш улс зогсоосон юм. Одоо Варшаваас Таллин хүрэх замд Августо хотоор дамжин өнгөрдөг болоод байгаа юм. Том оврын ачааны авто машинд жил бүр олон зуун хүн дайруулж нас барж байгаа тул ийнхүү тус хотын иргэд эсэргүүцлээ илэрхийлж жагсаал хийж байгаа юм.

Лид7.Манай урд хөрш БНХАУ д хүчтэй салхи дагуулсан аадар бороо оржээ. Үүний улмаас 650 хүн нас барж олон мянган толгой хоргодох гэр оронгүй болжээ.

Хятадын дөрвөн мужид амралтын өдрүүдэд орсон хур бороо үер болж нийтдээ 17 хүн нас бараад байсан юм. Хятадын Синьхуа агентлагийн уламжилснаар энэ зуны турш хүчтэй аадар бороо, үер усны гамшигт 119 сая хүн нэрвэгдэж, 450 мянган байшин сууц эвдэрч, 8 сая га газар тариалангийн талбай усанд автжээ. Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн илтгэлд энэ зу хятадад сүүлийн 10 жилд болж байгаагүй их үер болсон гэж онцлон тэмдэглэжээ. Үерт хятады хөдөө орон нутаг хамгийн ихээр нэрвэгдэж, унды цэвэхр ус, хувцас, хүнсний бүтээгдэхүүн, ариутгалын бодис шаардлагатай байгаа юм байна. Хятадын баруун, баруу өмнөд, зүүн хойд нутгуудаар ойрын өдрүүдэд ч боро үргэлжилэн орно. Өнгөрсөн 2006 онд үерийн улмаас хятад улсад 2704 хүн амь үрэгдсэн юм байна.

Лид8 Хятадын ардын чөлөөлөх арми байгуулагдсны 80 жилийн ой болж байна. Энэ түүхэн үйл явдалд зориулсан нүсэр том хүндэтгэлийн концерт Бээжин хотод болжээ.

Хятады зэвсэгт хүчин бие бүрэлдэхүүнийхээ тоогоор дэлхий нэгдүгээр байранд ордог байна. Одоо Хятадын ардын чөлөөлөх арми хоёр сая цэрэгтэй гэнэ. Зэвсэгт хүчин байгуулагдсан ойн баярт зориулан хийсэн урлагийн тоглолтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ерөнхийлөгч Ху Жин Тао, хятадын засгийн газар, төрийн өндөр албан тушаалын ажилтнууд, цэргийн байгуулагын төлөөлөгчид концертийн танхимд үзжээ. Баярын үеэр концертаас гадна Хятадын Ардын Чөлөөлөх армийн түүхэн замналыг харуулсан үзэсгэлэн нээгдсэн байна.

Лид9. Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас ОХУ-ын нийслэл Москвад хүрэлцэн ирсэн байна. Махмуд Аббас өнөөдөр Оросын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзана.

Ойрхи Дорнодын асуудлыг хэрхэн шийдэх талаар Кремлийн ордонд хэлэлцээр хийх гэж байна. Махмуд Аббас Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Москваөд ирмэгцээ уулзалт хийжээ.Одоо Газын зурваст хамас бүлэглэл, харин Иордан голын баруун эргийг Махмуд Аббасыг дэмждэг Фахт хөдөлгөөн хяналтандаа аваад байгаа юм. Хамас бүлэглэл Газын зурваст бослого гаргасны дараа Махмуд Аббас Москвад хүрэлцэн ирж байна. Кремль Хамасын талд байх уу? Эсвэл Фахт хөдөлгөөнийг дэмжих үү гэдгийг Махмуд Аббас мэдэхээр ирж байна гэж хэлж болох юм. Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Махмуд Аббастай хийсэн уулзалтынхаа эхэнд Москва Махмуд Аббасын засаг захиргааг л Палестины хууль ёсны эрх баригч гэж үзэж байгаа гэж хэлсэн юм.

Эр. Одоо Палестинд байдал тогтворгүй байгааг бид ойлгож байна. Яг энэ үед асуудлыг зохицуулахаар, Оростой яриа хэлэлцээр хийхээр ирсэн Махмуд Аббасийн хүчин чармайлтыг хүндэтгэж байна. Үүний хариуд Махмуд Аббас Москва бидний түүхэн уламжлалт харилцаатай гүрэн байсан. Бид одоо ч Оросоос тусламж хүлээж байгаа гэжээ. Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёр орны хооронд хийх яриа хэлэлцээр амжилттай болно гэж найдаж байгаагааа илэрхийлсэн байна.

Лид10. Хойд Ирландын аюулгүй байдлыг хангах ажиллагааг 8 сарын 1 өдрийн тэг цагт дуусгах болсон тухай Их Британий албаны хүмүүс мэдээллээ.

Одоогоос 38 жилийн өмнө эхэлсэн энэ ажилгаанд 300 мянган цэргийн албан хаагч оролцсоноос 763 нь амь үрэгдсэн юм. ХойдИрландын аюулгүй байдлыг хангах тусгай ажиллагаа нь Их Бритний түүхээнд хамгийн удаа үргэлжилсэн цэргийн ажиллагаа гэдэг тодотголтойгоор үлдэж байна. ,8 сарын 1ээс хойш Хойд Ирландын нутаг дэвсгэр дээр 5000 цэргийн албан хаагч үлдэх юм. Нийгмийн хэв журмыг хангах үүргийг зөвхөн цагдаа нар гүйцэтгэх болжээ. Протестант болон католик шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарахад Их Британи улс 1969 онд өөрийн цэргүүдээ энхийг сахиулах зорилгоор Хойд Ирланд руу илгээсэн юм. Гэвч Хойлд Ирланды түр засгийн газар Их Британий цэргүүд рүү халдсанаар ангил цэргүүд энхийг сахиулах биш, харин жинхэнэ тулаанд оролцжээ.

Лид11 Лондон хотод Оросын Их Театрынхан тоглолтоо хийж байна.Риа Новости агентлагийн уламжилж байгаагаар 7 сарын 30 аас 8 сарын 18 хүртэл Лондон хотын Колизей театрт оросын Их Театрын жүжигчид ийт 22 тоглолт хийх юм байа.

Орос Их Бритаий хоород улс төрий харилцаа нь ээдрээтэй байгаа ч урлаг соёлы салбарт харилцаа хамты ажиллагаа хэвий үргэлжилж байгаа юм. Оросы Их Театры жүжигчид Лондон хотод “Корсар” бүжигэн жүжигээр энэ зуны аяланм тоглолтоо эхлсэн байна. 19 р зуундп анх тавигдсан энэ алдартай бүжгэн жүжгийн гол дүрд балетчин Светлана Захарова тоглож байгаа юм байна. Оросын жүжигчид “Эльсинора” гэдэг цоо шинэ бүжгэн жүжгийнхээ нээлтийг Лондон хотод хийхээр төлөвлөжээ. Бас Лондон хотын үзэгчидийн хүсэлтээр “Тунгалаг горхи” бүжигэ жүжгийг ч Корсар театрын тайзнаа тоглох юм байна. Оросын Их Театрынхан Лондод байхдаа Дон Кихот, Баядерка бүжгэн жүжгийг ч бас тоглох юм байна.

Лид12 Дэйли Телеграф сони нд бичсэнээр Пэрис Хилтоны өвөө Бэррон Хилтон ач охиндоо сохор зоос ч гэрээслэн үлдээхгүй байхаар шийджээ.

Хилтон зочид буудлы сүлжээг үндэслэгч саятан Бэррон Хилтон ач охиныхоо хүмүүжилд сэтгэл дундуур явдаг гэдгээ илэрхийлээд ялангуйяа Пэрис Хилтоны сүүлийн үед хийж байгаа үйлдэл нь надад огт таалагдаагүй гэж хэлсэн байна. Дэйли Телеграф сонинд бичсэн мэдээлэл үнэн эсэхэд зарим хүмүүс эргэлзэж байна. Тун удахгүй Бэррон Хилтон өөрийн үүсгэсэн Хилтон зочид буудлынхаа сүлжээг 26 тэрбум доллараар зарж орлогоо буяны үйлсэд хандивлах гэж байгаа юм байна. Пэрис Хилтон өвөөгийнхөө мөнгийг өв залгамжлан авахгүй байсан ч боломжын амьдарч чадна гэж сэтгүүлчид зэж байна. Дуучин бүсгүй сүүлийн гурван жилд 7 сая долларын орлого олжээ.

Энэ өдөр

1498 оны энэ өдөр далайчин Христофор КОЛУМБ Тринидадыг нээжээ

1527 оны энэ өдөр Гэгээн Ромын эзэнт улсын хаан 2 р МАКСИМИЛИАН мэндэлж байжээ.

1914 оны энэ өдөр францын кино жүжигчин Луи ДЕ ФЮНЕС мэндэлж байжээ. Тэр алдарт зохиолч Ги ДЕ МОПАССАНА төрөл садан юм байна.

1928 оны энэ өдөр Metro-Goldwyn-Mayer кино компаний бэлгэ тэмдэгээр архирч байгаа арсланг сонгосон байна.

1954 оны энэ өдөр Италийн уулын спортын тамирчин Ахилл КОМПАНЬОНИ, Лино ЛАЧЕДЕЛЛИ нар дэлхийн хамгийн өндөр оргилд тооцогддог 8611 метрийн өндөр Чогорид авиралт хийжээ.

1956 оны энэ өдөр Оросын нийслэл Москва хотод Ленины нэрэмжит Лужники цэнгэлдэх хүрээлэн нээлтээ хийжээ.

1962 оны энэ өдөр Танзани улсын Дар эс Салам хотод болсон бүх африкийн эмэгтэйчүүдийн чуулганы үеэр 7 сарын 31 ний өдрийг Африкийн эмэгтэйчүүдий эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан байна.

1965 оны энэ өдөр Их Британи улсад телевизээр тамхиний сурталчилгаа явулахыг хоригложээ.

1991 оны энэ өдөр эцэг Жорж Буш, Михаил Горбачев нар стратегийн [всэглэлийг хорогдуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.

No comments: