2007-08-15

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-08-15 Лхагва гариг

Лид1. Москвагаас Санкт-Петербург хотыг чиглэл д явдаг “Невский экспресс” хурдан галт тэрэг осолдсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Галт тэрэг осолдох болсон шалтгаан нь алан хядах ажиллагаа байжээ гэж хууль сахиулах байгуулагынхан үзэж байна.

Алан хядагчид төмөр замын рейльс доор бөмбөг суурилуулсан байжээ. Дэлбэрэлт галт тэрэгний зүтгүүлийн доор болсон гэж мэдүүлэг өгёөн байна. Дэлбэрэлтийн дараа галт тэрэгний 12 цуваа замаасаа гарч онхолджээ. Дэлбэрэлт болмогц галт тэрэгний машинст нь тормоз дарсан байна. Гэвч галт тэрэг өөрийн энерцээр явсаар гүүрээр явж өнгөрчээ. ОХУ-ын ерөнхий прокурорын газар алан хядах ажиллагаа гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Алан хядагчидын төмөр зам дагуу тавьсан тэсрэх төхөөрөмж нь гар хийцийн алсын удирдлагатай байжээ. Дэлбэрэлт болох мөчид Невскийн экспресс галт тэрэг цагт 190 км цагийн хурдтай явж байжээ. Галт тэрэгний цуваа замаасаа гарч онхолдох үед азаар хүний амь нас хохироогүй байна. Осол болох үед галт тэрэгний хоёр машинист зөв шийдвэр гаргасанаар хүний амь нас хохирохоос зайлсхийж чадсан байна.

Эр. Ослын үед шуурхай ажиллаж, зөв шийдвэр гаргаснаар хүний амь нас эрсэдэхэс сэргийлж чадсан галт тэрэгний машинистуудаар би бахархаж байна. ОХУ-ын тээврийн яам, Ерөнхийлөгчийн тамгийн газарт хандаж мэргэжлээ сайн эзэмшиж чадсан, олон зууны хүний амь нас эрсдэхээс сэргийлж чадсан эдгээр хүмүүсийг Төрийн өндөр дээд одонгоор шагнах хүсэлт гаргах болно.

Гэж Оросын төмөр замын газрын ерөнхийлөгч Владимир Якунин РТР телевизэд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ.

. Одоо үнэрч нохойтой цагдаа нар ослын газар үздэг хийж гэмт хэрэгтэнүүдийн ул мөрийг хайж байна. ОХУ-ын төмөр замд нэг бус удаа халдлагын бай болж байсан юм. Москва-Санкт-Петербург хотын хооронд 1997 оны 6 сарын 27-нд яг ийм халдлага гарч 5 хүн амь үрэгдэж байсан юм. Москва Санкт-Петербург чиглэлийн төмөр зам нь 650 км урт Оросын цорын ганц галт тэрэгний хурдны зам бөгөөд Москвагаас Санкт-Петербург хот хүртэл 8 цаг зарцуулдаг байна. Дэлбэрэлт болж галт тэрэг онхолдсон замыг сэргээн засварлах ажил одоо үргэлжилж байна. Гаот тэрэгний осолд бэртэж гэмтсэн хүмүүсийг Санкт-Петербург хотын эмнэлэгт эмчилж байна. ОХУ-ын төмөр замын дарга эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийг биечлэн эргэж очсон байна. Невский экспресс 166-р галт тэргээр явж байгаад бэртсэн зорчигч бүрт 12 мянган рублийн нөхөн төлбөр олгох болжээ. Харин сайн дураараа амь насаа даатгууулсан иргэд 250 мянган рублийн нөхөн төлбөр авах юм байна.

Лид2. Иракын хойд хэсгийн Мосул хотоос холгүй Кастания гацаанд тэсрэх бодистой ачааны 4 машин нэгэн зэрэг дэлбэрч 175 хүн үхсэн байна. Иракын дайн эхэлсэнээс хойш анх удаа олон хүний амийг авч одсон хэрэг гарлаа гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Тэсрэх бодистой ачааны 4 машин хүн олноороо цуглардаг худалдааны төвийн гадаа нэгэн зэрэг дэлбэрёэн юм байна. Дэлбэрэлтийн хүч их байсан тул ойролцоох хэд хэдэн байшин барилга эргэж засвар авахгүйгээр нурсан байна. Энэ алан хядах ажиллагааны хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй байгаа ч Иракын цагдаа нар Аль Кайпа бүлэглэлийн талыг баримталдаг суннит үндэстэнүүд энэ хэргийг үйолдсэн байх магадлалтай гэж таамаглаж байна. Суннитүүд одоогоос хэдхэн хоногийн өмнө Эмерли хотод бас халдлага үйлдэж байсан юм. Курд, Араб, Туркменчүүд зэрэгцэн аж төрдөг Мосул хот Иракын хамгийн аюултай бүс нутаг юм. Өчигдөр орой болсон дэлбэрэлтийн үеэр 500 орчим хүн амь үрэгдсэн гэж Иракт ажиллаж байгаа гадаадын мэдээллийн агентлагийн сэтгүүлч нар мэдээлж байна.

Лид3. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад хүчтэй аадар бороо орж үер буужээ. Үерт Хойд Солонгосын хөдөө аж ахуйн салбар их хохирол амссан байна. Үерийн үеэр 200 хүн амь насаа алдаж, олон зуун хүн ор сураггүй алга болосон тухай Хойд Солонгосын засгийн газрын телевиз мэдээлжээ.

Хойд Солонгосын засгийн гакрын мэдээллийн агентлаг ч бас үер бууж хүний амь нас үрэгдсэн тухай албан ёсоор мэдээлсэн байна. Хойд Солонгост 30 мянган байшин барилга усанд автаж 63 мянган өрх айл толгой хоргодох орон гэргүй болжээ. Газар тариалнгийн 1000 га талбай усанд автсан тул энэ жил ургац хураана гэх ямар ч найдваргүй болоод байна. Үерийн үеэр 450 гүүр нурж, төмөр зам эвдэрч, Хойд Солонгосын газар нутгийн тал хувь нь цахилгаан эрчим хүчнээс таслагджээ. Хойд Солонгосын хандивлагч орнуудад хандан хүмүүнлэгийн туслдамж үзүүлэхийг хүссэн байна. Хойд Солонгосын засгийн газрын телевизээр байгалмийн гамшиг, осол сүйрлийн тухай бараг мэдээлдэггүй юм. Тус улсын төрийн мэдлийн телевизээр үер болмсон тухай мэдээлсэн нь үнэхээр байдал хүнд байгаагийг илрэл гэж РИА НОВОСТИ агентлаг уламжилж байна. Сүүлийн үед ой модыг хайр найргүй устгаж тариалангийн талбай болгон хувиргаж байгаа нь үер болоход нөлөөлж байгаа юм байна. Энэ удаагийн үерт Хойд Солонгосын Хванхэ-Пукто, Хамгён-Намдо мужууд хамгийн их хохирол амсжээ.1990-ээд оны эхээр Хойд Солонгост үер болсны дараа халдварт өвчин, өлсгөлөнгийн улмаас 2 сая хүн зуурдаар нас барж байсан юм. Одоогоос 10 гаран жилийн өмнө болж байсан аймшигт яьдал дахин давтагдах вий гэж Хойд Солонгосын эрх баригчид эмээж байна. Түүнээс гадна Зүүн Европын орнуудад ч бас үер усны гамшиг нүүрлэж байна. Испаний Барселона хотод үер болж байна. Одоо Барселона хотын авто замыйн хөдөлгөөн бүрэн зогсоод байна. Бас Польшийн зүүн хойд хэсэгт үер бууж гудамж талбай усанд автжээ. Хотын иргэд одоо зөвхөн завиар л явж байна.

Лид4 ОХУ-ын Иркутск мужын нутаг дэвсгэрт байдаг “Саянскхимпласт” хиймийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ. Үүний улмаас 3 хүн газар дээрээ нас барсан байна.

Химийн бодис боловсруулах цехэд хэд хэдэн цуврал дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлт болсон цехэд ажилладагн гурван хүн газар дээрээ нас барсан бол өөр 4 хүн хүндээр гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт байгаа 4 хүний биеийн байдал маш муу байгаа гэж эмч нар мэдэгдэж байна. Бэртсэн хүмүүсийн биеийн 90 хувь нь түлэгджээ. Дэлбэрэлтийн дараа их хэмжээний гал түймэр гарсан бөгөөд гал унтраах 21 баг шуурхай ажиллаж гаөл түймрийг унтааржээ. Гэрчүүдийн хэлснээр одоо ч үйлдвэрийн эргэн тойронд химийн хорт бодисын ялгаруулсан хар утаа суунагдаж байгаа юм байна. Гэвч ойролцоох тосгоны иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үйлдвэрийн захиргаа мэдэгджээ. Хууль хяналтын байгуулагынхан дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.Хөдөлмөр хамгаалалын горим зөрчсөнөөс химийн үйлдвэрт осол гарчээ гэж урьдчилан таамаглаж байна.

Лид5. Их Британи Умард Ирдандын нэгдсэн Вант улсад үхрийн гоц хаолдварт шүлхий өвчний хоёр голомт шинээр бүртгэгдсэн байна.

Үхрийн шүлхийн өвчний шинэ голомт Суррей гүнлэгийн амьтны хүрээлэнд илэрчээ. Харин хоёр дахь шинэ голомт хөрш зэргэлдээх Кент гүнлэгээс илэрсэн байна. Шүлхийн өвчний шинж тэмдэг илэрсэн Лондоноос ердөө 26 км зайтай байдаг амьтны хүрээлэнг хаажээ. Суррей гүнлэгт хөл хорио тогтоосон газрын хамрах хүрээг нэмэгдүүлжээ. Шүлхийн шинж тэмдэг илэрсэн амьтанд шинжилгээ хийж байгаа юм байна. Шинжилгээний эцсийн хариу маргааш гарна. Шүлхийн өвчний вирус ашиглан туршилт хийэж байсан эрдэмтэд ариун цэврийн наад захын шаардлагыг хангаагүйгээс болж шүлхий өвчний вирус алдагдсаныг мэргэжилтнүүд тогтоосон юм.

Лид6. Гар утас үйлдвэрлэлтээрээ дэлхийн тэргүүлэгч Нокиа компани цэнэглэж байх үед шатаж дэлбэрч байгаа чанар муутай 46 сая ширхэг зай хураагуурыг зах зээлээс эргүүлэн татах болсноо зарласан байна.

Лид7. Францын Гвиана дахь Куру сансрын буудлаас Францын Ариана 5 пуужин амжилттай хөөрсөн байна. Өнөөдөр хөөрсөн энэ пуужин дэлхийн тойрог замд харилцаа холбооны 2 хиймэл дагуулыг оруулах юм.

1848 оны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк мужын Сиракузы хотын иргэн Уолдо Хэнчетт шүдний эмчийн зориулалттай буйдан зохион бүтээж патент авч байжээ.

1914 оны энэ өдөр Панамын сувгийн нээлт болж байжээ.

1948 оны энэ өдөр Бүгд Найрамдах Солонголс Улс тусгаар тогтэолоо зарласан байна. БНСУ-ын анхын ерөнхийлөгчөөр ЛИ СЫН МАН сонгогдож байжээ.

No comments: