2007-08-30

Дэлхийн мэдээ 2007-08-29 Лхагва гараг

Лид1. Туркийн парламент улсынхаа ерөнхийлөгчийг сонгожээ. Туркийн гадаад хэргийн сайд Абдулла Гюль төрийн тэргүүн болсон байна.
Туркийн ерөнхийлөгчийг бүх ард түмний сонгуулиар бус, харин ард түмний элч болсон парламентын гишүүд нь санал хураалтаар сонгодог юм.
Бүгд Найрамдах Турк улс өнгөрсөн хавараас хойш төрийн тэргүүнээ сонгож чадахгүй байсан юм. Абдулла Гюль лалын шашинд итгэл үнэмшилтэй байдгаа огт нуудаггүй. Хэрвээ лалын шашныг дэмждэг хүн төрийн тэргүүн болчих юм бол Туркийн нийгэм улс төрийн бодлого эрс өөрчлөгдөх байх гэж олон хүн болгоомжилж байсан юм. Саяхан болсон парламентын сонгуульд сонгогчидийн 88 хувийн саналаар олонхи болж чадсан “Шудрага ёс, хөгжлийн нам” Абдулла Гюлийг төрийн тэргүүн болгохоор хоёр ч удаа парламентад санал оруулсан ч сөрөг хүчний зүгээс дэмжлэг хүлээж чадаагүй тул Туркийн төрийн тэргүүний сэнтийд хэн суух нь тодорхойгүй болоод байсан юм. Өчигдөр болсон санал хураалтад Туркийн парламентийн 550 гишүүний 339 нь саналаа өгчээ. Хэрвээ шинэ ерөнхийлөгч улс оронд лалын шашны нөлөөг нэмэгдүүлэх гэж оролдох юм бол зэвсэгт хүчний генералууд зүгээр хараад суухгүй, төрийн эргэлт хийх болно гэж анхааруулсан байна. 1923 оноос хойш анх удаа Туркийн төрийн тэргүүнээр лалын шашныг хэт баримталдаг хүн сонгогдлоо. Туркийн шинэ ерөнхийлөгчийн эхнэр, охин нь мусульман шашны уламжлалын дагуу толгойдоо алчуур зүүдэг байна. Шашны итгэл үнэмшилээ улс төртэй холихгүй гэдгээ Абдулла Гюль ерөнхийлөгчийн тангараг өргөх үедээ амалсан байна.
Лид2. Азарбайжаны Баку хотод дутуу баригдсан орон сууцны олон давхар байшин нуржээ. Үүний уршигаар наад зах нь хоёр хүн амь насаа алдаж, 11 барилгачин байшингийн нурангид дарагдсан байна. Барилгачид инженерийн буруу тооцоо хийсэн нь ийм золгүй явдал гарах шалтгаан болжээ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дутуу баригдсан барилга нурах үед зэргэлдээх орон сууцны байшин ч хэлмэгдэж хананд нь цууралт үүсчээ. Азарбайжаны онц байдлын яамны мэдээлснээр барилгын нуранги дороос 7 хүнийг аварчээ. Одоо хэргийн газар үнэрч нохойтой аврагчид ажиллаж байгаа юм байна. Нийт 16 давхар байхаар төлөвлөгдсөн энэ барилгийн 12 давхрыг нь барьчихсан байжээ. Сүүлийн үед Баку хотын энд тэндгүй шинэ байшин барилга сүндэрлэж байна. Харамсалтай нь барилгын компаниуд ашигийн хойноос хэт улайрч, барилгын чанарт тавих анхаарлаа сулруулжээ.

Лид3. Иракын Багдад хотын “Шератон” зочид буудалд байрлаж байсан Иран улсын эрчим хүчний яамны төлөөлөгчидийг америкийн цэргүүд баривчилсан байна.
Өчигдөр орой америкийн цэргүүд “Шератон”зочид буудлыг бүслээд дараа нь тэнд буудалласан хүмүүсийг нэг нэгэнгүй шалгажээ. Америкмийн цэргийн албан хаагчид Ираны эрчим хүчий яамны 10 хүнийг баривчилж машиндаа суулгаад авч явжээ. Үүний дараа Ирак дахь Ираны элчин сайдын яам Багдадын Шератон зочид буудалд эрчим хүчний яамны 6 мэргэжилэн, бас элчин сайдын яамнбы нэг ажилтан буудаллаж байсныг нотолжээ. Америкийн цэргүүд Ираны мэргэжилтнүүдийг алан хядагчидтай хамтран ажилладаг гэдэг үндэслэлээр баривчилсан юм байна. Харины элчин сайдын яам үүнийг үгүйсгээд тэд Иракад эрчим хүч нийлүүлэх гэрээ хэлцэл байгуулахаар ирсэн гэж тайлбарлаж байна.
Лид4. Аль Кайда алан хядагч бүлэглэл АНУ, болон Евродпын орнуудад халдлага хийхээр санаархаж байна гэж Америкийн Нэгдсэн Улсын алан хядлагатай тэмцэх төвийн тэргүүн Жон Скотт Ред долоо хоног тутмын “Ньюсвик” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ.
Алан хядагчид халдлага хийх шинэ төлөвлөгөө аль хэдийнэ боловсруулсан гэдгийг манай тусгай албаныхан мэднэ гэж Жон Скотт Ред ярьсан байна.
Эр. Аль Кайда бүлэглэл барууны орнуудад халдлага хийх гэж байгаа талаар ноцтой мэдээлэл бий. Бид алан хядлагатай хийх дайнд бэлтгэгдсэн ч ялагдал хүлээхэд бас бэлэн байх ёстой. Алан хядагчид тэнэг биш. Эрт орой хэзээ нэгэн цагт халдлага хийж болзошгүй.
Алан хядлагатай тэмцэх америкийн төвийн тэргүүний үгээр бол орчин үед Аль Кайда бүлэглэл, бас Иракын босогчид дэлхий дахинд гол аюул заналхийлэл учруулж байгаа юм байна.
Лид5. Өмнөд Солонгосын засгийн газрын тусгай төлөөлөгчидийн Талибан хөдөлгөөнтэй хийсэн яриа хэлэлцээр нь амжилттай болжээ. Бараг сар гаран барьцаанд байлгасан өмнөд солонгосын иргэдийг Талибан хөдөлгөөнийхөн ойрын хугацаанд суллах гэж байна.
Талибан хөдөлгөөнийхөн Өмнөд Солонгосын 23 иргэнийг өнгөрсөн сарын 19 нд барьцаалсан юм. Талибчууд олзолсон солонгосчуудаас хоёрынх нь амийг хороож цогцосыг нь хөдөө хээр газар хаяж, хүндээр өвчилсөн хоёр эмэгтэйг суллаж эх оронд нь буцаасан. Үлдсэн 19 иргэнээ Талибчуудаас суллаж авахын тулд Солонгосын засгийн газар маш их хүчин чармайлт гаргаж, олон удаа яриа хэлэлцээр хийсэн юм.

Эр. Солонгосчууд бидний ахан дүүс тул бид олзонд байгаа тус улсын иргэдийг ойрын үед суллаж эх орн руу нь буцаах шийдвэр гаргалаа.

Өмнөд Солонгосын эрх баригчид афганистанд энхийг сахиулж байгаа 200 цэргийн албан хаагчаа энэ оны эцэст эргүүлэн татах, өмнөд солонгосын олон нийтийн болон, шашны байгуулагууд афганистанд ямар нэгэн хүмүүнлэгийн ажил зохион байгуулахгүй байх амлалт авсан байна.

Лид6. Ираны ерөнхийлөгч Ахмадинеджад цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй гэдгээ дахин нотолж мэдэгдэл хийжээ.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчидийг цөмийн нууц байгууламждаа нэвтрүүлэхийг Ираны дипломатууд зөвшөөрсний дараа тус улсын төрийн тэргүүн телевизээр мэдэгдэл хийжээ. Иран улс уран боловсруулж цөмийн эрчим хүч гаргах технологитой болсон. Өнөөдрийн Иран улс Цөмийн Иран улс. Манай цөмийн хөтөлбөрийн хэрэгжлтэд дэлхийн аль ч улс цаад учруулж чадахгүй гэж тэр энэ мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Гэхдээ Ираны цөмийн хөтөлбөр энхийг зорилоготой гэж Ахмадинеджад хэлжээ. Ирак, Афганистанд эхлүүлсэн цэргийн ажиллагаа нь амжилтай болж байгаа америк улс манай Иран улс руу халдаж чадахгүй.Бид америкчуудад зохих хариуг нь барьж чадна гэж мэдэгджээ. Харин АНУ ерөнхийлөгч Жорж Буш Невада мужын Рино хотод ахмад дайчидтай уулзалт хийхдээ Иракт халдлага үйлдэж байгаа зэвсэгт бүлэглэлд Иран улс санхүү, зэр зэвсгийн дэмжулэг үзүүлдэг гэж мэдэгдсэн байна. Иран улс энэ үйлдлээ зогсоох ёстой. Иракт алба хааж байгаа цэргүүддээ Тегераны үйлдэлийг таслан зогсоох үүрэг өгсөн гэж Жорж Буш онцлон тэмдэглэжээ. Иран улс энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж тайлбарласан ч үнэн хэрэг дээрээ атомын бөмбөгтэй болох гэсэн далд хүсэл цаана нь нуугдаж байгаа гэж америкийн засаг захиргаа үздэг юм.
Лид7. Панамын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан энэ жил 73 настай генерал Мануэль Норьега хар тамхиний хууль бус наймаанд оролцсон хэрэгт буруутгагдан АНУ ын Флорида мужид шоронд ял эдлэж байгаа юм. Тэр ирэх 9 сард шоронгоос суллагдана. Цэргийн олзны хүмүүсийг хорих ял эдлэж дууссаных нь дараа шууд эх оронд нь буцаах олон улсын конвенц байдаг ч АНУ ын шүүх Панамын экс ерөнхийлөгчийг Францын хууль сахиулагчдад шилжүүлэх болжээ.
Мануэль Норьега 80 аад оны дундуур Америкийн гол холбоотон гэж тооцогдож тухайн үеийн америкийн ерөнхийлөгч Рейган, эцэг Жорж Буш нартай найз нөхөдийн хэлхээ холбоотой байсан юм. Латин Америк дахь коммунист дэглэмийг тэр эрс шүүмжилдэг байлаа. Гэвч дэлхийн коммунист систем задран унасны дараа Мануэль Норьега цаашид хэрэггүй гэж үзсэн бололтой Америкийн 20 мянган цэрэг Панамд тусгай ажиллагаа явуулж түүнийг төр засгийн өндөрлөгөөс түлхэн унагаажээ. 1988 онд Америкийн шүүх Мануэль Мануэль Норьега колубын хар тамхиний наймаачидтай хамтран ажиллаж АНУ руу нэг тонн кокаин оруулсан гэж буруутгажээ. Цагаан ордон түүнийг хүний эрхийг зөрчигч гэж зарласан юм. 1989 оны 12 сард Мануэль Норьега америкийн цэргүүдэд олзлогдсон юм. Америкийн зэвсэгт хүчнийхэн Панама улсад цэргийн ажиллагаа явуулахад тус улсын 200 мянган энгийн номхон иргэн амь үрэгджээ. 1992 онд америкийн Майми хотын шүүх хар тамхиний наймаа эрхэлдэг гэдэг хэрэг тулгаж Норьеаг шоронд хорьжээ. 1999 онд Францын шүүх Панамын экс ерөнхийлөгчийн эсрэг бохир мөнгө угаадаг байсан гэдэг хавтаст хэрэг үүсгэж америкийн шүүхээс түүнийг шилжүүлэх авах хүсэлт гаргасан юм байна.
Товч
Грек улсын газар нутгийн ихэнхи хэсгийг хамраад байгаа ойн түймэр багас байна гэж тус улсын албаны хүмүүс мэдээлжээ. Цагийн байдал Пелепоннес, Эвбея арал дээр хүнд хэвээр байгаа юм байна. Грекийн эрх баригчид ойн түймрээс болж хэдий хэмжээний хохирол гарсныг тогтоож амжаагүй байна.
Энэ жилийн хамгийн сүүлчийн сарны бүтэн хиртэлт өчигдөр болжээ. Сар бүтэн хиртэх үзэгдэлийг Номхон далайн арлууд, Индонез, Зүүн Сибирь, Хятадын нутгаас ажигласан байна. Сар бүтэн хиртэхдээ улаан хүрэн өнгөтэй болжээ. Манай тоололын өмнөх 1136 оны 1 сарын 29 нд сар бүтэн хиртэж байсныг хятадын эртний сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг юм байна. Харин хамгийн сүүлчийн сарын хиртэлт 2006 оны 9 сарын 7 нд болж байжээ. 2008 оны 2 сарын 21 ний шөнө дараагийн сарны хиртэлт болох юм байна.
ОХУ ын Санкт Петербург хотын иргэн Александр Добренко чөлөөт цагаараа дарвуулт усан онгоцны загвар хийдэг байна. Тэр залуудаа тэнгисийн усан цэрэг байсан бөгөөд сүүлийн 40 жилийн турш модоор усан онгоцны загвар хийх болжээ.
Сербийн иргэн Роданович сүүлийн таван жилийн турш хотын хог хаягдалын цэгээс цуглуулсан 14 мянган ширхэг шилэн лонхоор орон сууцны хувийн байшин барьжээ. Тэр ингэхдээ маш бага зардал гаргасан байна. Их сургуулийн багш байшин барихад ашиглаж болох түүхий эдийн тухай ярилцаж байхдаа хаягдал лонхоор байшин барих санааг олсон байна.
Лид8. Өмнөд Африкийн ард түмний дунд гарамгай удирдагч хүмүүнлэг ёсыг түгээгч хэмээн хүндлэгддэг Нобелийн Энх тайваны шагналт Нелсон Манделагийн хүрэл хөшөөг Лондон хотноо байрлуулах гэж байна.

Лондон хотын парламентын талбайд хүмүүнлэнгийн нэрт зүтгэлтэн Нелсон Манделагийн хүрэл хөшөөг байрлуулах ажиллагаа явагдаж байна. Нелсон Мандела нь, Өмнөд Африкт дэгдсэн улс төрийн үймээнээс болж 27 жилийн ял авч шоронд сууж байсан юм. Нелсон Манделагийн нэр хүнд Өмнөд Африкийн өнгөт болоод хар арьстануудын дунд маш өндөр байсан тул төрийн эрхэнд гарсан цагаан арьст эрх мэдэлтэнүүд Нелсоны Манделагийн дуу хоолойг боомилох гэж энэхүү олон жилээр шоронд суулгаж байсан билээ.
Түүний улс төрийн хэлмэгдүүлэлтийн ялыг цагаатгаж шоронгоос сулласан бөгөөд одоо Нелсон Мандела Өмнөд Африкийн төрийн түшэлцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэээр байгаа юм.
Их Бритианы ерөнхий сайд Гордон Браун Нелсон Манделаг хүлээн авч уулзаж өөрийн биеэр хүндэтгэл үзүүлсэн.

Эр /Мандела/: Би энд хүрэлцэн ирсэндээ туйлын баяртай байна. Энэ бол бид бүгдийн ялалт. Арьс өнгөөр ялгаварлан гадуурх үзлийн эсрэг хийсэн бидний ялалт юм.

Одоо Манделагийн хүрэл хөшөөг өнгөлөх ажиллагаа хийгдэж байгаа юм. Зургаан хоногийн дараа Нелсон Манделагийн хүрэл хөшөө бэлэн болно. Түүний хөшөөний ерөнхий дүр зургийг одооныхон байгаа бодит байдлаас сэдэвлэн бүтээж байгаа гэнэ.

Нелсон Мандела бол дэлхийн түүхийг бичилцсэн агуа хүн юм.1962 онд Манделаг анх Лондонд арьс өнгөний эсрэг тэмцэх үзлээ өвөртлөн ирэхэд нийгэм тэр чигтээ сөргөөр хүлээн авч байсан юм. Тухайн үед Нелсон Мандела “парламентын талбайд би энэ бүх зүтгэлтэнүүдтэй мөр зэрэгцэн зогсох цаг ирнээ” хэмээн хэлж байсан нь өнөөдөр биелэлээ олж байна. “Эрх чөлөөний дууч” холбооны тэргүүн, Нелсон Манделагийн тухай кино найруулж байсан Лорд Аттенбороу, түүний хүрэл хөшөөг бүтээн босгох ажлыг эхлүүлсэн хүний нэг юм.

Эр: Нелсон Мандела бол хүний мөн чанар тэр дундаа хүн ёсонд байх хүмүүнлэг энэрэнгүй зан чанарыг дэлхий нийтэд ойлгуулж чадсан цөөхөн хүмүүс нэг юм. Иймээс амьд сэрүүнд нь Манделагийн гэрэлт хөшөөг бүтээн босгоно гэдэг нь түүний агуа их үйл хэргийн хариуд хийж байгаа өчүүхэн тус гэж бодож байна.
Лид9. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын удирдагч Ким Чен Ирийн хууль бус хүү Ким Чен Нам эх орондоо эргэн иржээ. Тэр эцгийнхээ албан тушаалыг өвлөн авахаар бэлтгэж байгаа гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Ким Чен Нам хойд солонгосын хөдөлмөрийн намд өндөр албан тушаал хашдаг байна. Ким Чен Нам эцгийнхээ албан тушаалыг өвлөн авахгүй гэж мэдэгдэж байсан юм.
Ким Чен Ир эхнэр гурван хүүхдийнхээ хамт авахуулсан хойд Солгонгосын удирдагчын гэр бүлийн ховор зургийг харж байна.Харин энэ зурагт 10 настай Ким Чен Нам эцгнийнхээ хамт байна. Хойд Сологосын их удирдагчын хүү Ким Чен Нам өөрийнхөө намтарт 20 нас хүрсэн хойноо л хар толбо үлдээж эхэлжээ. 2001 оны 5-р сард Японий Токио хотын олон улсын нисэх онгоцны буудалд Доминикан улсын паспорттой ази залуу, хоёр эмэгтэй, нэг хүүхэд саатуулагдсан нь тухайн үедээ багагүй шуугиан дэгдээж байлаа. Цагдаа нар уг ази залуу Хойд Солонгосын удирдагчын хууль бус хүү гэр бүлийнхээ хамт хуурамч паспортоор японы хил нэвтрэх гэж байсныг тогтоосон юм. Тэд Токиогийн Диснейлэндэд зугаацах гэж байсан ч дэлхийн томоохон сонинуудын нэгдүгээр нүүрэнд зурагаа хэвлүүлсэн юм. Дэлхийд даяар ийм дуулиан дэгдэж байхад тухайн үед хойд солонгосын телевизээр арвин их ургац хурааж, цөмийн салбарт ахиц дэвшил гаргасан тухай үзүүлж байлаа. Харин Токиогийн нисэх буудалд тохиолдсон явдлыг зөвхөн их удирдагчын гэр бүлийн явцуу хүрээнд л мэдэж байсан юм. Том хүүн нь Токиод саатуулагдсаны дараа Ким Чен Ир албан тушаалаа задгамжлуулж боох хүүхдүүдийнхээсээ жагсаалтаас Ким Чен намыг хассангэсэн цуу яриа дэгдсэн юм. Ким Чен Нам ч өөрөө хэн хойд солонгосын удирдагч болох нь надад падгүй хэрэг гэж Бээжинд байхдаа хэлж байсан удаатай. Гэвч өмнөд солонгосын тагнуулынхан Км Чен нам Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хороонд чухал албан тушаал хашдаг гэдгийг мэдэж байжээ. Өөрөөр хэлбэл энэ нь Ким Чен Нам эцгийнхээ халааг авах магадлалтай гэсэн үг юм.
Энэ өдөр
1632 оны энэ өдөр английн гүн ухаантан Джон ЛОКК мэндэлж байжээ.
1825 оны энэ өдөр Португалийн эзэн хаан 6-р Иоанн Бразилийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.1842 оны энэ өдөр Нанкин хотод Их
Британи, Манж улсын хооронд хэлэлцээр болж 1839 оноос хойш үргэлжилсэн хар тамхиний дайн дууссан байна. Энэ хэлэлцээрээр Манжууд Сянганд английн хөлөг онгоцыг хүлээн авах үүрэг хүлээж дайны төлбөрт 23 сая доллар төлсөн байна.
1883 Канадын Оттава хотод Томас Ахерн өөрийн зохион бүтээсэн цахилгаан зухыг анх удаа олон нийтэд үзүүлсэн байна.
1885 оны энэ өдөр германы инженер Готлиб Даймлер өөрийн зохион бүтээсэн мотоциклдоо патент авч байжээ. Тэр 1885 оны 11 сард мотоциклоо олон нийтэд харуулсан байна.
1939 оны энэ өдөр Георгий Константинович ЖУКОВ ЗХУ-ын баатар цолоор шагнуулжээ.
1949 оны энэ өдөр ЗХУ анх удаа цөмийн туршилт хийсэн байна.
Дуучин Майкл Жексон өнөөдөр төрсөн өдрөө тэм дэглэж байна. Тэр 1958 оны энэ мэндэлжээ.
2005 оны энэ өдөр АНУ-ын Шинэ Орлеан хотыг Катрина хар шуурга дайрч 1836 хүн нас баржээ. Энэ хар салхи 115 тэрбум долларын хохирол учруулжээ.

1 comment:

Anonymous said...

Дзякуй за карысны пост! Я не атрымаў бы гэта інакш!