2007-08-05

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-08-02

Лид1 Өчигдөр орон нутгийн цагаар 18н цагт АНУын Минополис хотын Миссипи голын дээр байрлаж байсан дүүжин гүүр нураж гүүрэн дээр явж байсан олон машин усанд унасан байна. Одоогоор хоёр хүн амь эрсдсэн гэж байгаа боловч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэх шинжтэй байгаа гэнэ. Гүүр нурсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Дүрс: Оройны 18н цаг нь, Миссиппи голын дээгүүр тавигдсан гүүрний хувьд хамгийн ачаалалтай оргил цаг байдаг гэнэ. Орон нутгийн эх сурвалжын мэдээлж байгаагаар, одоогий байдлаар гурван хүн нас барсан гэх боловч амь үрэгдсэн хүний тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа юм. АНУын Орон Нутгийн Аюулгүй Байдлыг Хамгаалах Албаны мэдээлж байгаагаар Миссипи гол дээрх тус гүүрт завсарын ажил хийгдэж байсан бөгөөд гүүр нурах ямар ч магадлал байхгүй байсан гэнэ. Иймээс орон нутгийн аюулгүйн албаныхан гүүр нурсан шалтгааныг алан хядах үйл ажиллагаатай холбон ойлгож байгаа юм. Миссипи голын дүүжин гүүрийг 1967 онд барьсан бөгөөд завсар хийгдэх зайлшгүй шаардлагатай байсан байна. Минополис хотын бетон цутгамал уг гүүр нь Миссиппи голоос дээш 20 метр өндөр байрлах муж хоорондыг холбодог байсан юм. Энэ жил 40 дэхь жилийнхээ нүүрийг үзэж байгаа Минополис хотын дүүжин гүүр нураж эхлэхэд дээгүүр нь явж байсан машинууд бүгд гулсан ус руу унасан байна. Харин аврах албаныхан усны мандал дээр гарч ирсэн хүмүүсийг хурдан хугацаанд аварч чаджээ. Гүүр нурсан шалтгааныг тодруулахаар Минополис хотын цагдаа нар ажиллаж байна. Хамгийн сүүлд АНУын Орон Нутгийн Аюулгүй Байдлыг Хангах Албаны мэргэжилтэн Рас Нокийн мэдэгдэж байгаагаар одоогоор гүүр нурсан шалтгааныг алан хядах үйл ажиллагаатай холбож ойлгох ямар ч баримт нотолгоо алга байгаа гэнэ. Хамгийн сүүлд авсан мэдээгээр 6 хүн нас барж 12 хүн хүндээр шархдсан байгаа юм байна.

Лид2 Саяхан НҮБын Аюулгүйн Зөвлөл олон улсын хамтарсан энхийг сахиулагчдыг Суданд илгээх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр гарсаны дараа Судан улс, НҮБ болон Африкийн Энхийг сахиулагчидтай хамтран ажиллах болсоно мэдэгдсэн байна.

Дүрс: Одоогоор Суданы засгийн газар, Дарфурт энхийг сахиулах зорилгооор 26000 цэрэг илгээх шийдвэр гаргаад байгаа юм. Суданы тус шийдвэрийг НҮБ болон Африкийн Холбооны энхийг сахиулагчид талархан хүлээн авч Судан Дарфур дахь иргэдийн төлөө тус зоримог шийдвэртэй алхам хийлээ хэмээн дүгнэн хэлсэн байна. Дарфурт сүүлийн дөрвөн жилийн турш хурц зөрчилдөөнийг үүсгэсэн улс төрийн талууд энэ Баасан гарагт уулзаж ярилцахаар болжээ. 2003 онд Суданы Картумын засгийн газрыг эсэргүүцэн улс төрийн сөрөг хүчин тэмцэж эхлэсэн юм. Улс төрийн тус зөрчилдөөн нь явсаар иргэний дайн болон хувирч эцэстээ 200,000 гаруй хүн амь насаа алдаж хоёр сая гаруй хүн орон гэрээ орхин дүрэвсэн билээ. Одоо Дарфур нь хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг газар болсоныг олон улсын хүний эрхийн байгууллагуудад байнгийн мэдээлж байна.

Лид3. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Ойрхи Дорнодын орнуудаар айлчлал хийх гэж байна. Кондализай Райс Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, тус улсын ерөнхийлөгч Шимон Перес нартай уулзсан байна.

Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт Кондализа Райст хандан Хамас бүлэглэлмийг яриа хэлэлцээрт оролцуулагүй зүгээр л орхиж байхыг уриалсан байна. Иордан голын баруун эрэгт Кондализа Райс ФАТХ бүлэглэлийн тэргүүн Махмуд Аббастай уулзахаар төлөвлөжээ. 6 сард болсон зэвсэгт мөргөлдөөний дараа Газын зурвас ХАМАС бүлэглэлийн хяналтад шилжсэнээс хойш Кондализа Оайс анх удаа ойрхи дорнодын бүс нутагт айлчлал хийж байна. Изриаль Палестинд айчлал хийхээс өмнө Саудын Араб улсад АНУ-ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтсын хамт айчлал хийсэн юм. Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэхийн тулд олон улсын хурал явуулах нь зүйтэй гэдэг АНУ-ын саналыг Саудын Араб дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Лид4 Афганистанд барьцаалагдаад байгаа Өмнөд Солонгосын иргэдийн хувь заяа хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байна. Барьцаанд байгаа солонгосчуудыг суллахын тулд Афганистаны цэргүүд хүч хэрэглэхээр бэлтгэж байна гэдэг мэдээлэл тарсан юм.

Гэвч тус улсын засгийн газар энэ мэдээллийг эрс үгүйсгэсэн байна. Талибан хөдөлгөөнийхөнхий тулга шаардсан сүүлийн хугацаа өчигдөр буюу 8 сарын 1 өдөр дууссан юм. 8 сарын 1 гэхэд Солонгосын цэргүүд Афганистанаас гарч, одоо шоронд байгаа Таилбан хөдөлгөөний идэвхитэн гишүүдийг суллахгүй бол өмнөд солонгосчуудыг хорооно гэж Талибчууд заналхийлж байна. Талибан хөдөлгөөнийхөн ч заналхийлэл нь хий хоосон зүйл биш гэдгийг нотолхын тулд барьцааны хүмүүсээс хоёрынх нь амийг хороож цогцосыг ь хөдөө хээр газар хаясан билээ. Одоо барьцаанд 21 хүн байна.

Лид5. Иракын Нийслэл Багдад хотод хоёр бөмбөг дэлбэрсэний улмаас наад зах нь 67 хүн үхэж, 100 орчим хүн шархадсан байна.

Иракын цагдаагийн газрын мэдээлснээр Багдад хотын сунит үндэстэнүүд ихэвчилэн амьдардаг Мансур дүүргийн шатахуун түгээх станцийн гадаа цистернтэй машин дэлбэрч 50 хүн нас баржээ. Үүнээс өмнө шийт үндэстэн голчилон оршин суудаг Каррада дүүргийн зах дээр бөмбөг дэлбэрч 17 хүн амь үрэгдээж 32 хүн шархадсан байна.Үүнээс гадна америкийн 3 цэрэг, Их Британий нэгш цэргийн албан хаагчИракт бусдын гарт алагдсан тухай АНУ-ын албаны хүмүүс албан ёсоор мэдээлжээ. Зөвхөн 7 сард Иракт 1600 энгийн номхон иргэн нас барсан нь 6 сарынхаас 3 дахин их үзүүлэлт юм байна. Лхагва гарагт Нури Маликигийн засгийн газрын бүрэлдэхүүнд ордог Суннитүүд засгийн газраас гарах болсноо албан ёсоор зарлсан юм. Ингэснээр Иракын засгийн газар огцорч болзошгүй байна.

Лид6. Хойд туйлд шинжилгээ судалгааны ажил хийх зорилоготой яваа Оросын Академик Федоров хөлөг онгоц хойд туйлд хүрчээ. Оросын эрдэмтэд хүн төрөлхтөний түүхэнд анх удаа хойд мөсөн далайн ероолд судалгааны ажил хийхэд бэлтгэж байна.

Судалгааны бхагийнхан тусгай тоноглосон шумбагч бүхээгт орж хойд мөсөн далайн ероолийн хөрс, ургамалын дээжээс авах юм. Хэрвээ хойд мөсөн далайн бүс нутаг нь Сибирийн эх газрын үргэлжлэл мөн гэдгийг оросууд нотолж чадвал Хойд туйлын газрын тос, бхайгалийн хийг ОХУ олборлох, ашиглах эрхтэй болох юм. Хойд туйлы байгалийн баялагийг АНУ ч бас эзэмших эрхийн төлөө маргаан дэгдээгээд байгаа. Оросын эрдэмтэдийн багийг тэргүүлж байгаа Төрийн ДУмын дэд дарга Артур Чилингаров, Австралийн туйл судлаач Майкл Макдаур, Шведийн саятан Фридрих Полтон нар хойд мөсөн далайн ероолд хүрнэ. Шведийн саятан энэ аялалдаа 3 сая доллар төлсөн юм байна.

ЛИД 7. Канарын арал дээр дүрэлзэж байгаа ойн түймрийг гал унтраагчид цурманд оруулж чадсан байна. Оросын гал унтраах зориулалттай нисдэг тэрэг ирж ажилласны дараа гал түймрийн тархалт зогсжээ.

Улс оронд нь гамшиг нүүрлэхэд сэтгэл харамгүй чин сэтгэлээсээ тусалсан оросын гал унтраагчдад нутгийн ард иргэд талархал илэрхийлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхэлж Испаний Канарын арал дээр дүрэлзэж эхэлсэн ойн түймэрт нийтдээ 30 га газар шатаж, 15 мянган хүнийг гамшигийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Одоо нутгийн орши суугчид эх орондоо эргэн ирж байна.

Лид8. Их Британи й иргэний агаарын тээврийн Бритиш Эйрвэйз компани АНУ Их Британий хооронд нислэг хийдэг бусад компаниудтай шудрага бус өрсөлдсөн хэрэгт буруутгагдаж 543 сая доллараар торгуулжээ.

Бритиш Эйрвейкз компани, Виржин Атлантик нислэгийн компанитай хуйвалдан зорчигчидийн тийзний үнэнд шатахууны татварыг оруулсан байжээ. Их Бртитаний монополчлолтой тэмцэх газар г газар, АНУ-ын хууль зүйн яам хамтран шалгалт хийхэд дээрх үөрчил илэрсэн байна. АНУ-ын хууль зүйн яам Бритиш Эйрвэйзийг 300 сая доллараар, харин Их Британий монополчлолтой тэмцэх газар 243 сая доллрарын торгууль оноожээ. Нислэгийн тийзний үнийг дур мэдэн нэмсэнээр олон мянган зорчигч санхүүгийн хувьд хохирол амссан тулд ийм өнөдр торгууль оноож байна гэж АНУ-ын хууль зүйн яам өөрийн шийдвэрээ тайлбарлажээ. Онгоцны тасалбарын үнэд шатахуун авахдаа төлсөн татварын үнийг нэмсэн гэдгээ хамгийн түрүүнд хууль зүйн яаманд мэдэгдсэн Виржин Атлантик нисэх компанийг торгуулаас чөлөөлсөн байна. Өнгөрсөн онд Бритиш Эйрвэйз компани 600 сая фунт стерлингийн ашигтай ажилласан юм. Одоо энэ мөнгөний тэн хагасыг тус компани торгуульд төлөх юм байна.

ЛИД9. Өнөөдөр ОХУ ын агаарын нисэх хүчний байгуулагдсан баярын өдөр.Одоогоос 77 жилийн өмнө Воронеж хотын ойролцоо цэргийн албан хаагчид шүхэрээр буулж хийж, цэргийн хээрийн сургуулилтад оролцож байжээ.

Энэ түүхэн үйл явдлыг эргэж дурсахын тулд Воронеж хотын агаар нисэх хүчний сургуулийнхан шүхрээр буулт хийжээ. Ингэхдээ 77 жилийн өмнө хэрэглэж байсантай яг ижилхэн дүрэмт хувцас өмсжээ. Харин тэдний хэрэглэсэн шүхэр нь хамгийн сүүлийн үеийнх юм байна. Шүхэрчид богино хугацаанд газардаж, хоромхон зуур дараагийн нислэгт бэлэн байх ёстой хэцүү даалгаварыг биелүүлжээ. Воронеж хотод шүхэрчид анхны буулт хийж байсан газар дурсгалын хөшөөний швыг тавьжээ. Тун удахгүй энд усан оргилуур барьж тохижуулах гэж байгаа юм байна.

Лид10. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Бара Обама Пакистан улсад байгаа Аль Кайдагийн гишүүдийг устгахын тулд Пазкистаны засгийн газрын эсэргүүцэл, хоригийг ч үл харгалзан цэрэг оруулах болно гэж мэдэгджээ. Нэр дэвшигч Барак Обама Вудро Вильсоны нэрэмжит олн улсын төвд зочлохдоо Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарафад хандан алан хядлагатай тэмцэхэд бүх хүчээ зориулахыг уриалжээ.

Хэрвээ Бара кОбама Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах юм бол төрийн тэргүүний үүрэг ажлыг хүлээн аваад хамгийн түрүүнд Пакистан руу цэрэг илгээж, тус улсад тусламж үзүүлэхээ зогсоох юм байна. Харин Пакистаны гадаад хэргийн сайд үүний хариуд Барак Обамад хандан өөрийнхөө нэр хүндийг өргөж, жирийн иргэдээс их санал авахын тулд хэн нэгэнийг заналхийлэх нь зохимжгүй гэж хэлсэн байна. Цагаан ордоны албан ёсны төлөөлөгч Тони Сноу Пакистаны өнөөгийн эрх баригчидыг өмөөрч, Первез Мушараф алан хядлагын эсрэг тууштай, эрчимтэй сайн тэмцэж, их хувь нэмэр оруулж байгаа гэж мэдэгджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Хилари Клинтон Барак Обама гадаад бодлогын асуудалд хэтэрхий туйлширдаг гэж өмнө нь хэлж байсан юм. Барак Обама цагаан ордоны эзэн болчих юм бол Куба, Хойд Солонгосын удирдагчидтай урьдчилан ямар ч нөхцөлгүйгнээр уузалт хийх болно гэж хэлж байжээ. Барак Обама одоогийн ерөнхийлөгч Жорж Бушын гадаад бодлогыг шүүмжилж Иракын дайныг эхлүүлэх нь алдаа байсан гэж бас онцлон тэмдэглэжээ.

ТОВЧ

1.Хэрвээ Беларуссь улс байгалийн хий ашигласаныхаа төлбөрийг ойрын хоёр хоногийн дотор барагдуулахгүй бол Оросын Газпром компани байгалийн хийн нийлүүлэлтээ 45 хувиар багасгж хоногт 21 мянган куб метрт хүргэнэ гэж анхааруулж байна. Беларуссьт нийлүүлэх байгалийн хийг багасгах нь Европын орнуудад нөлөөлөхгүй гэж Газпром онцлон тэмдэглэжээ. Белоруссь улс байгалийн хий ашигласаныхаа төлөө хагас тэрбум долларын өртэй байгаа юм байна. 2007 оны нэгдүгээр сараас ОХУ Беларусь улсад мянган куб метр байгалйн хийг 100 америк доллараар нийлүүлж эхэлсэн юм. Энэ ь хамгийн хямд үнэ юм байна.

2. Италийн парламентийн гишүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдгээ нотлохын тулд шинжилгээ өгч байна. Италийн парламентийн 100 гаруй гишүүд сайн дураараа шинжилгээ өгөөд байгаа юм байна. Христианы ардчилсан холбо нэртэй Италийн улс төрийн нам парламентийн гишүүдэдээ хандан ийм уриалга гаргасан нь биелэлээ олжээ. Италийн парламентийн ордоны яг үүдэнд нь шинжилгээ авах эмнэлэгийн төв байгуулагджээ. Италийн телевизийн нэвтрүүлгийн үеэр хөтлөгч нэвтрүүлэгт ороллцож байсан парламентын 56 гишүүнээс мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг нь тогтоохоор шинжилгээ хийхээр сорьц авахад 30 орчим гишүүний шинжилгээний хариу эргэлзээ төрүүлжээ. Парламентын гишүүдийн хэнийх нь шинжилгээний хариу муу гарсаныг зарлаагүй байна.

3. Филлипинн улсын нэгэн шоронгийн хоригдолууд өглөө бүр бүжиг хийдэг болжээ. Хоригдолууд цоглог хөгжмийн аянд өглөө бүр бүжиглэх нь тэдний хүмүүжилд эерэг нөлөөтэй гэж шоронгийн удирдлага үзжээ. Одоогоос жил гаруйн өмнө энэ шоронд бүжиг дэглээч ирж хоригдолуудад бүжиг зааж өгсөнөөс хойш хоригдолууд өглөө бүр ийнхүү бүжиглэдэг болжээ. Энэ туршлагыг Филлипиний эмэгтэйчүүдийн шоронд ч бас хэрэгжүүлэх гэж байгаа юм байна.

4. Дэндүү хартай нөхөрөөсөө болж сэтгэл санааны хүнд байдалд орсон Итали бүсгүй шүүхэд ханджээ. Эр нөхөр нь эхнэрээ байнга хэн нэгэнтэй хардаж, араас нь мөрдөж сөшгиж, алхам бүрийг нь хянадаг байжээ. Бас ялихгүй зүйлээс болж хосууд хэрэлддэг байсан гэнэ. Италийн шүүх хардалтын золиос болж сэтгэл санааны гүн дарамтад орсон бүсгүйг өмөөрч нөхөрийг нь түр хугацаанд өөр хотод амьдруулах шийдвэр гаргажээ.

5. Бразилийн Сан Пауло хотын нисэх буудалд газардах үедээ осолдсон Аэйрбус 320 онгоны нисэгчид сүүлчийн мөчийг хүртэл онгоцоо залуурдаж, осолоос зайлсхийх гэж хичээж байжээ гэдэг дүгнэлтийг онгоцны хар хайрцагт бичигдсэн нисэгч нарын яриаг сонсон мэргэжилтнүүд хийсэн байна. Онгоц нислэгийн зурвасаас хэтэрч, шатахуун хадгалах агуулах мөргөх үед 200 хүн амь үрэгдсэн юм.

Энэ өдөр

1696 оны энэ өдөр Туркийн эзэн хаан 1-р Махмуд мэндэлж байжээ. Тэр 1730 онд хаан ширээнд суусан юм.

1892 оны энэ өдөр Америкийн Варнер Бродерс кино компанийг үүсгэн байгуулагчидын нэг Жек Уорнер мэндэлж байжээ. Тэр 1956 онд кино компанийхаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

1799 оны энэмс өдөр Францын зохион бүтээгч Жак Этьен Монгольфье хорвоогийнм мөнх бусыг үзүүлж байжээ. Тэр ахынхаа хамт агаарын бөмбөлөгийг зохион бүтээж 1783 оны 11 сарын 21 нд Парис хотод агаарын бөмбөлөгөөрөө анх нисэж байжээ.

1776 оны энэ өдөр Их Британий колони байсан америкийн 13 мужын тэргүүн нар Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурах ёслол болсон байна. Тусгаар тогтнолын тунхаглалыг 7 сарын 4-нд баталж байсан юм.

1945 оны энэ өдөр дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан холбоотнуудын оролцсон Пост Дамын чуулга уулзалт Берлин хотод өндөрлөжээ.

1990 оны энэ өдөр Ирак улс Кувейт руу довтолж Персийн булангийн дайн эхэлж байлаа. Персийн булангийн дайныг Саддам Хусейн эхлүүлсэн юм.

No comments: