2007-08-20

Дэлхийн мэдээ 2007-08-20 ДАВАА ГАРИГ

Лид1 Хятадын зүүн хойд хэсгийн мужыг хар салхи дайрч 15 хүн амь насаа алдаж 60 гаруй хүн бэртэж гэмтсэн гэж Хятадын Синхуа агентлагаас мэдээллээ.

Дүрс: Энэ ням гарагт 119 км цагийн хурдтай хар салхи Хятадын Фунян мужийг хамарч, байшин барилгын дээврийг авч хаян, гэрэл цахилгааны шугам сүлжээг бүхэлд нь сүйрүүлсэн байна. Хар салхийн ургаар одоогийн байдлаар 15 хүн амь насаа алдаж Юнян мужид 60 гаруй хүн гэмтэж бэртлээ хэмээн албаны хүмүүс мэдээллээ. Хар салхины уршгаар 1800 гаруй хүн орон гэргүй болсон байна. Хар салхи цаашид үргэлж магадгүй гэсэн цаг уурын урьдчилсан мэдээ байгаа тул Юнян, Фунян болон Гуанду мужуудын нийт 800,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд аюулгүй гэх газар байрлуулаад байгаа гэнэ. Хятадын зүүн хойд хэсэгт хар салхи дэгдсэн учраас бүс нутагт нислэг үйлдэх байсан олон улсын болоод орон нутгийн 100 гаруй нислэгийг хойшлуулж саатуулаад байгаа юм. мөн түүнчлэн томоохон хурдны замуудыг ч мөн хаасан байгаа билээ. Одоогийн байдлаар зүүн хилтэй залгаа орших Тайван болон Филиппинд хар салхи хэдий хир хэмжээний хохирол учруулаад байгаа нь тодорхойгүй байна.
Лид2. Гаити, Доминиканы бүгд найрамдах улсыг дайран өнгөрсөн Дин нэртэй хар салхи Ямайка улсын нутаг дэвсгэрт тулж иржээ. Одоо Ямайкийн арал дээр хүчтэй аадар бороо орж байна.
Ямайка улсын ерөнхий сайд Портиа Сипмсон Миллер ард түмэндээ хандан байгалийн гамшигийн үеэр орон гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Бас улс төрийн сөрөг хүчнийхэнлд хандан байгалийн гамшигийн үеэр дотоод зөрчилөө түр мартахыг уриалжээ. Дин хар салхи 230 цагт км хуртайгаар Ямайка улсыг чиглэн ирж байна. Цаг уурын албанынхан хар салхи улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд асар их хор уршиг тариж болзошгүй гэж анхааруулж байгаа юм. Хар салхи эхлэхээс өмнө Ямайка улсын агаарын орон зай хаагдаж, бүх нислэг зогссон ч АНУ-ын аврах албаныхан шаардлагтай бол тусламжын бараа ачсан онгоц нисгэх болно гэж амалжээ. АНУ-ын Майами хот дахь хар салхи судлалын төвийн төлөөлөгч Ребекка Уодингтоны хэлснээр Дин хар салхи их хэмжэнэний үер, хөрсний гулгат үүсгэх олон сая хүний амь насанд хүрч магадгүй гэж анхааруулжээ. Одоо Ямайка арал даяар онц байдал зарлаад байгаа бөгөөд цагдаа, аврах албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ямайка улсын бүх нутаг дэвсгэр дээр 48 цагийн турш хөл хорио тогтоогоод байна. Өнгөрсөн ням гаригт Ямайка улсын иргэд хүнсний бүтээгдэхүүн нөцөлж авахаар дэлгүүрийг зорьцгоожээ. Хүнисний дэлгүүрүүдэд сүүлийн олон арван жил огт ажиглагдаж байгаагүй маш урт дараалал үүссэн байна. Дин хар салхи Ямайка улсын дараагаар АНУ-ыг эрэг орчмыг чиглэх ирэх юм байна. 2005 онд Шинэ Орлеанд Катрина хар салхи болж хотыг газрын хөрснөөс арчиж байсан юм. Мексикийн булангаас газрын тос олборлож байгаа америкийн компаний ажилчидыг ч аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлжээ.
Лид3. АНУ-ын олон дахин ашиглах боломжтой Эндовер хөлөг олон улсын сансрын станцаас салж эх дэлхийдээ эргэн ирэх бэлтгэлээ хийж байна.
Эндовер хөлгийг олон улсын сансрын станцаас даваа гаригт салгах төлөвлөгөөтэй байсан ч Мексикийн булан, АНУ-ын өмнө зүгийн нутгийг дайран өнгөрөх гэж байгаа Дин хар салхинаас болоод НАСА-гийнхан Эндовер хөлгийг ням гаригт олон улсын сансрын станцаас салгажээ.Дин хар салхийг Флорида мужыг дайран өнгөрөхөөс өмнө тэнд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг аюулгүй газар руу нүүлгэж, сансрын нислэгийг удирдах төвийг хаах юм. Энповер хөлөг эх дэлхийгээс хөөрөхдөө бага зэрэг гэмтсэн бөгөөд уг гэмтэлийг сансарт засахгүй байх шийдвэриийг НАСА-ийн мэргэжилтнүүд гаргасан юм. Хөлгийн дулаан хязгаарлагчид цууралт гарсан ч дэлхийн агаар мандалд хөлөг орж ирэх үед аюултай түвшинд хүртэл халахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ньюстон дахь нислэгийг удирдах төвийнхөн Эндовер сансрын хөлөгт гарсан гэмтэл осол сүрэлд хүргэхгүй гэж найдаж байна. 2003 онд нислэг үйлдсэн Колумби хөлөгт яг ийм гэжмтэл гарч дэлхийн агаар мандлын нягт хэсэгт орохдоо дэлбэрч байсан юм.
Лид4. Өнгөрсөн ням гаригт Казахстан улсад парламентын сонгууль болж өнгөрлөө. Ерөнхийлөгчийн талыг баримталдаг Нур Отан нам парламентын сонгуульд 88 хувийн саналаар ялалт байгууллаа гэж Казахстаны сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр мэдээлжээ.
Парламентын сонгуульд улс төрийн 7 нам оролцжээ. Сонгуулийн эрхтэй тус улсын 8,8 сая хүн санал хураалтанд оролцжээ. Сонгуулийн дүн гарахад Нур Отан нам үнэмлэхгүй ялалт байгуулсан нь тодорхой болсон байна. Тус намын гишүүд дангаараа парламентад суух болж байна. Сонгуульд өрсөлдсөн бусад намууд парламентад төлөөлөлтэй болох наад захын 7 хувийн босгийг ч давж чадаагүй байна. Төв Азийн орнуудаас Казахстан улс анх удаа пропорциональ системээр сонгууль явуулжээ. Өнгөрсөн хавар Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев улдс орондоо ардчилсан шинчлэлт хийх санал гаргаж, улс төрийн бүх намууд, хөдөлгөөнүүдэд гарааны ижил боломж олгоно гэж мэдэгдэж байсан юм. Түүнээс гадна Назарбаев улс төрийн тогтолцоондоо ч бага зэрэг өөрчлөлт оруулж парламентын эрх мэдлийг нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ бас төрийн тэргүүний бүрэн эрхээр ажиллах хугацааг хязгаарласан заалтыг үндсэн хуулиасаа авч хаясан байна.Казахстаны парламентын доод танхимын 107 гишүүний 98-ийг нь пропорциональ системээр сонгож харин үлдсэн хэдийг нь ерөнхийлөгчийн дэргэдэх “Казахстаны Ардын Ассамблей” нэртэй байгуулага томилдог байна. Улс орондоо ардчилсан өөрчдаөдт хийж байгаа нь улс орныхоо нэр хүндийг барууны орнуудад өргөх гэсэн оролдлого гэж ажиглагчид үдүгнэж байна. Казахстан улс Шанхайн Хамтын Ажиллагааны байгуулагын гишүүн боловч Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуулагад хүндтэй байр суурь эзлэхийг чармайж байгаа юм. Парламентын сонгуульд ганц суудаүл авч чадаагүй сөрөг хүчин болсон намууд сонгуулийн сурталчилгааны үед эрхийг нь зөрчиж байсан гэж гомдоллож байна. Тухайлбал бидний сонгуулийн сурталчилгааг телевизээр нэтрүүлээгүйы, бас телевизийн халз тулааныг цензурдаж байсан гэж Социал Демократ намынхан мэдэгджээ. Гэсэн хэдий ч энэ удаагийн Казахстаны парламентын сонгууль урьдийнхаасаа илүү ардчилалын үнэт зүйлсийг хүндэтгэсэн болж чадлаа гэдгийг сөрөг хүчний намууд хүлээн зөвшөөрч байгаа юм. Сонгуултийн үйл явцыг ажигласан гадаадын төлөөлөгчид Казахстаны парламентын сонгууль зохион байгуулалт сайтай, шудрага болсон гэж дүгнэлт хийжээ. Австри, Гүрж, Укриан, Оросын ажиглагчид ч ийм дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.
Лид5. Афганистаны нийслэл Кабул хотод бямба гаригт барьцаалагдаад байсан Германы иргэн суллагджээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Кристина Мейерыг суллах тусгай ажиллагааг афганистаны Кабул хотын цагдаа нар зохион байгуулсан юм байна. Гадаадын иргэнийг барьцаалсан гэмт этгээдүүдийг ч бас баривчилсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжилж байна. Христийн шашны Ора интернэйшнл байгуулагад ажилладаг энэ эмэгтэйн барьцаалагдаад байгаа дүрс бичлэгийг Афганистаны телевизээр үзүүлж байсан юм. Германы гадаад хэргийн яам Афганистанд барьцаалагдсан эмэгтэй дипломат албанд ч бас ажилладаг гэдгийг нотолсон юм. Германы иргэн Кристина Мейер Кабул хотын нэгэн ресторанд хооллож байгаад барьцаалагдсан юм байна. Гадаадын иргэнийг барьцаалсан тохиолдол үүнээс өмнө хамгийн сүүлд хоёр жилийн өмнө Кабул хотод гарч байсан юм.
Лид6. Японы Окинава арлын Наха хотын нисэх онгоцны буудалд Хятадын иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоц осолдсон тухай японы NHK телевиз дамжуулжээ. Гэвч хожим уг онгоц хятадын Эйр Чайна компанийх биш, харин Тайваны Чайна Эйрлане компанийх болох нь тогтоогджээ.
Тайваний иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоцны эх бие хоёр хэсэгт хуваагдаж шатаж байгаа дүрсгийг NHK өнөөдөр дамжуулсан юм. Шатаж байгаа онгоцны галыг унтаахаар нисэх буудлын гал сөнөөгчид ажиллажээ. Тодорхой бус шалтгааны улмаас Боинг онгоцны нэг хөдөлгүүр шатаж онгоцонд гал гарчээ. Хуваарийн дагуу энэ онгоц орон нутгийн цагаар өглөөнйи 10 цаг 45 минутад газардах ёстой байжээ. Онгоцны бүхээгт 157 зорчигч байжээ. Онгоцны зорчигч болон нисэх багийнханы амь насыг аварч чадсан байна. Шатаж байгаа онгоцноос эсэн мэнд гарч чадсан 7 настай охин, 57 настай нэг хүний биеийн байдал хэсэг хугацааны дараа гэнэт муудсан тул эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Галыг унтрааж байсан зарим гал сөнөөгчид ч бас эмнэлэгийн тусламж авах шаардлага тулгарчээ.
Товч.
1. Тайланд улсад шинэ үндсэн хууль батлах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болжээ. Тайландын иргэдийн ихэнхи нь шинэ үндсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тайланд улс Үндсэн хуулиа 18 дахь удаагаа шинэчялэх батлах гэж байна.

2. ОХУ-ын Санкт-петербург Москва хотуудыг холбосон авто замаас холгүй их хэмжээний зэвсэг хадгалж байсан хоёр ч нууц агуулахыг хууль сахиулах байгуулагынхан илрүүлжээ. Их хэмжээний тэсрэх бодис, бууны сумыг хэн ямар зориглгоор хадгалж байсныг цагдаа нар тогтоохоор ажиллаж байна. Хамгийн аюултай нь зэвсэг хадгалж байсан нууц агуулах нь ахуйн хэрэглээний байгалийн хий дамжуулдаг шугам хоолойноос
хэдхэн метрийн зайтай байжээ.

3.Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес улсынхаа үндсэн хуулийг өөрчлөх бодолтой байна. Тэр төрийн тэргүүний сэнтийгээс буухыг төдийлөн хүсэхгүй байна.Иймээс Үндсэн хуулийн ехрөнхийлөгчийн эрх үүрэг, бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтуудыг өөрчилөхийг тэр Үндэсний Ассамблейн гишүүдэд хандан уриалжээ.


Лид7. Их Британий нийслэл Лондон хотын олон улсын Хитроу нисэх онгоцны буудлын гадаа цагдаа нар, байгаль хамгаалагчидын хооронд мөргөлдөөн болжээ.
Лондон хотын Хитроу нисэх буудлын захиргаа онгоцны буудлынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор нислэг хийх зурвас талбайг өргөжүүлэх гэж байгаа юм. Хитроу нисэх буудал онгоц хөөрч буух тус бүр 2 хос зурвастай. Дахин нэг хос зурвас байгуудах юм бол онгоц нислэгийн тоо нэмэгдэж, хүлээн авах онгоцны тоо ч эрс өсөх юм. Харин үүнийг байгаль хамгаалагчид эсэргүүцэж нисэх буудлын захиргаа, нислэгийн зурвас барих гэж байгаа газар майхан блсгож эсэргүүцлээ илэрхийлээд хагас сар болж байгаа юм. Байгаль хамгаалагчид Хитроу нисэх буудал дахин шинэ хос зурвас барих юм бол агаар мандал ялгарах хорт утааны хэмжээний эрс нэмэгдэх болно гэж мэдэгдэж байна. Өнгөрсөн амралтын өдөр цагдаа нар тэдний барьсан майханг буулгах гэж оролдох үед ийнхүү мөргөлдөөн болжээ. Ням гаригт цагдаа нар 7 хүнийг баривчилсан байна. Ер нь жагсагчид эсэргүүцлийн ажиллагаагаа эхэлсэнээс хойш нийтдээ 50 хүнийг цагдаа нар баривчилжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд мянга орчим хүн оролцож байгаа юм байна. Хитроу нисэх будас нислэгийн шинэ зурвасыг 2008 оны 3-р сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа.

Лид8 . 2001 оны 9 сарын 11-ний өдөр мэдэрсэн аймшигт бодол Нью-Йоркчуудын санаанд оржээ. Нью-Йоркийн Манхэтенн дүүргийн Дэлхийн Худалдааны Төвийн ихэр хоёр цамхаг байсан газраас холгүй орших нурааж байсан Дойче Банкны байшинд их хэмжээний гал түймэр гарчээ.
Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг нурах үед Дойче Банкны энэ барилга их хэмжээний тортогт дарагдаж байсан юм. Дойче Банкны нурааж байсан барилгад гал гарахад хоёр гал сөнөөгч нарс барж, өөр 6 хүн түлэгджээ. Одоо гал унтраах албаныхан гал түймрийг унтрааж дууссан бөгөөд агаарын бохирдолын хэмжээг тодорхойлохоор уг орчиноос агаарын дээж авчжээ.
Лид9 Жингийн илүүдэл буюу хэт таргалалт нь аливаа өвчний үндэс болдог гэдгийг хэн бүхэн мэднэ. Хэт таргалалттай эрчүүд нь түрүү булчирхайн хорт хадвараар таалал төгссөх магадлал өндөр байдгийг эмч нар анхааруулж байна.
Дүрс: Жингийн илүүдэлтэй буюу хэт тарган хүмүүсийн цусан дахь инсулины хэмжээ ихэдсэнээр чихрийн шижин болон түрүү булчирхайн хорт хадвартай болох урьтал нөхцөлүүд тавигддаг гэнэ. Хэт тарган хүмүүсийн хувьд өвчиний урьтал нөхцөл нэгэнт тавигдчихсан тохиолдолд бусад эрхтэнүүддээ халдаж өөр өвчинүүдийг үүсэхэд хялбар болсон байдаг байна. Иймээс хэт тарган илүүдэл жинтэй хүмүүс нь нэг бус нилээд хэд хэдэн өвчнүүдийн золиос болдог гэнэ. Энэ жил Шведийн Иемийн их сургуулийн эрдэмтэд түрүүн булчирхайн хорт хавдарын 784н тохиолдолд судалгаа хийж үзсэн байна. Тус судалгааны үр дүнд хэт тарган жингийн илүүдэл эрчүүд нь, түрүүн булчирхайн өвчний үүсгэгчээс бус хэт тарган байдлаас болж түрүү булчирхайн өвчин туссан болохыг олж мэджээ. Учир нь хэт тарган эрчүүдийн эр бэлгийн эсийн ялгарах хэмжээ нь, жингийн илүүдлээс болж багасдаг бөгөөд түрүү булчирхайн өвчин тусах гол нөхцөл болдог хэмээн тайлбарлаж байгаа юм.

Лид10. Өнгөрсөн долоо хоногт Перу улсад 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Тэгвэл өчигдөр Перу улсад 5,5 баллыг хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтьийн дараа хүнсний хомсдол үүсэж, хулгай, дээрэм тонуул газар аваад байгаа юм байна.
Өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа дэрмийн гэмт хэргийг багасгахын тулд Перугийн засгийн газар зэвсэгт хүчнийхэнийг ч дайчилжээ. Газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн Писко, Чинча Алта, Ика хотуудад цэргүүд цагдаа нартай мөр зэрэгцэн нийгмийн хэв журмыг сахиулах болжээ. Дээрмийн хэрэг шөнө оройн цагаар их гарч байгаа гэнэ. Перугийн ерөнхийлөгч Алан Гарсия газар хөдлөлтийн дараах хохиролыг арилгах үйл явцыг хяналтандаа байлгах зорилгоор гамшиг болсон бүс нутгаар явж байгаа юм. Перу улсад газар хөдлөлт болоход олон 500 хүн нас барж олон мянган байшин барилга нуржээ. Байгалийн гамшиг болсон Перу улсад хөрш зэргэлдээ Бразил, Эквапор, Боливи, Венесуэл, Колумби, Чили болон АНУ, Канад, Испани, Итали, Франц улс хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
1944 оны энэ өдөр Энэтхэгийн улс төрч, ерөнхий сайдаар ажиллаж байсан Раджив ГАНДИ мэндэлжээ.
1619 оны энэ өдөр Америкад африкийн 20 боолыг тээвэрлэж ирсэн Голландын хөлөг онгоц ирж байжээ. Тэднийг Жеймстаунд зарсан байна. АНУ-ыг тусгаар тогтнолоо зарлах мөчид 3 сая хар арьстан боол байжээ.
1721 оны энэ өдөр Петергофын усан оргилуур ажиллаж эхэлжээ.
1896 оны энэ өдөр эргэх хүрдний тусламжтайгаар дугаараа цуглуулдаг утасны аппаратыг зохион бүтээж байжээ.
1939 оны энэ өдөр Монгол Зөвлөлтийн цэргүүд японы түрэмгийлэгчидийн эсрэг Халхын голын бүс нутагт цэргийн ажиллагаагаа эхэлсэн байна.
1960 оны энэ өдөр сансарт нисгэсэн Белка, Стрелка нэртэй хоёр нохой эх дэлхийдээ эргэж иржээ.
1980 оны энэ өдөр италийн уулчин Райнхольд Месснер ганцаараа Эверестийн оргилд гарч байжээ.


1 comment:

Anonymous said...

[url=http://www.pi7.ru/zdorove/1708-slabost-v-nogah-trevozhnyy-simptom.html ]у кого после СМОГА испортилась кожа? [/url]
Добрый день всем! еще два -- и обчелся замыленная, но безвыездно действительно жизненноважная содержание!
у меня- женатый любитель. время проводим с ним замечательно- никаких разводов для тему- бросай жену и живи со мной и т.п.Хорошо обоим и срасговориться тогда в одно из свиданий, он мне сообщил который хочет второго ребенка! предложила ему активно этим предбрать с женой! вот мне интересно- меня тупо послали для ...? или, как он объяснил, он со мной поделился своими умозаключениями и лланами для будущую жизнь...вот какова мужская логика? с одной стороны говорит, который он не собирается со мной кончатьотношения, с другой- разве сам не понимает, который я с ним после таких заявок случаться не буду!!!