2007-08-05

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-08-03

Лид1 Оросын судлаач эрдэмтэд хэзээнээс нааш шинжлэх ухааны салбарт тэргүүлэгч анхдагч байсаар ирсэн. Үүнийгээ батлах үүдээс Оросын эрдэмтэд анх удаа Хойд Туйлд далайн 4200 метрийн гүнд хүрч төрийнхөө далбааг байрлууллаа. Төрийнхөө далбааг Хойд Туйлын далайн гүнд байрлуулж байгаа нь Хойд Мөсөн далайд хийх шинжлэх ухааны өргөн хүрээтэй үйл ажиллагааныхан эхлэл гэнэ.

Дүрс: Оросын судлаач эрдэмтэд, Хойд Туйлын далайн 4200 метрийн гүнд хоёр шумбагч жижиг хөлгөөр хүрч, зэврэхээс бүрэн хамгаалагдсан титан метал хийцтэй Оросын төрийн далбааг байрлуулсан байна. Хойд Туйлд ажилласан багийн ахлагч Артур Чилингаров “Хойд Туйлд төрийн далбааг байрлуулж байгаа явдал нь, Орос улс Хойд Туйлд анхаарлаа байнга хандуулж байгаагийн илрэл” хэмээн хэлсэн юм. Хойд Туйлд аялсан Оросын судалгааны багийнхан, цөмийн эрчим хүчээр ажилладаг мөс зүсэгч болон судалгааны гэсэн хоёр хөлөгтэйгээр аялалыг гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Мурманскаас хөдөлсөн хоёр хөлөг өчигдөр байгалийн нөөц баялаг хамгийн ихтэй гэх Хойд Мөсөн Далайн хэсэгт хүрч төрийн далбаагаа байрлуулаад Хойд туйлын ургамалаас дээж аван буцаж байгаа юм. Орос улсыг Хойд Туйлын далайн гүнд төрийн далбаагаа байрлуулсан явдалыг Канадын тал шүүмжлэлтэйгээр хүлээн авсан. Харин Хойд Туйлд төрийн далбаагаа байрлуулсан явдалыг

Эр: Яг одоогоос зуу магадгүй мянган жилийн дараа хэн нэгэн далайн гүнд аялаад Оросын төрийн далбааг олж харна. Энэ бол бид байгаль орчноо өвөг дээдэс нь хэрхэн хайрладаг байсныг илтгэх мөн хойч ирээдүйдээ бидний үлдээж байгаа бэлэг юм

Хэмээн Оросын судалгааны багийн ахлагч Итар Тассд өгсөн ярилцлагандаа хэлжээ. Хойд Мөсөн далайтай газар зүйн байршилаар хиллэлдэг Орос, АНУ, Канад болон Дани зэрэг улсууд нь, тус бүс нутагт өөр өөрсдийн ноёрхолыг тогтоохоор хэзээнээс нааш тэмцсээр ирсэн юм. Иймд Орос улс өөрийн төрийн далбааг далайн гүнд байрлуулсан явдалыг бүс нутгийг шууд өөрийн эзэмшилд авах гэсэн оролдлого хэмээн бусад улсууд үзэж байгаа юм. Саяхан ОХУын ерөнхийлөгч Путин Хойд Туйлд явуулж байгаа бодлогоо стратеги, эдийн засаг, шинжлэх ухаан мөн батлан хамгаалах сонирхолтой холбоотой хэмээн тодорхойлсон нь Хойд туйлыг өөрийн болгох гэсэн ашиг сонирхолыг улам ил тод болгосон хэрэг хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа билээ. Ямартай ч Оросын төрийн далбааг байрлуулсан газрыг Хойд Туйлын хамгийн их нефт, байгалийн хий, эрдэс бодисоор баялаг орд газруудтай хэмээн үздэг юм.

Лид2. АНУ-ын Миссипи голын дээр байдаг Сент Пол, Миннеаполис хотуудыг холбодог авто машин зорчдог гүүр нурж унасан тухай бид өчигдөр мэдээлсэн. Гүүр нурах үед нас барсан хүний тоо нэмэгдэж 7 болжээ. Осол болох үед гүүрэн дээр зорчиж байсан 30 хүнийг ор сураггүй алга болсон гэж ар гэрийнхэн нь үзэж аврах албанд хандсан байна. Иймд аврагчид ор сураггүй болоод байгаа хүмүүс гүүрний нурангид дарагдсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа тул эрэл хайгуулын ажлыг үргэлжлүүлж байна.

Гүүрний нуранги дороос амьд хүн олдоно гэдэг найдвар тун бага байгаа юм байна. Мисисипи голын гүүр лхагва гаригт орон нутгийн цагаар 18 цаг 5 минутад нурах үед олон арван машин гүүрээр гол гатлаж байжээ. Голын усанд унасан машинуудыг тумгай тоног төхөөрөмж ашиглан гаргахад нэлээн хэд хоногийн хугацаа шаардлагатай юм байна. Гүүр нурсан нь алан хядах үйл ажиллагаатай огт холбоогүй, гүүрэнд засвар хийж байсан мэргэжилтнүүдийн буруутай ажиллагаанаас болж энэ золгүй явдал болжээ. I 35 W нэртэй 20 метрийн урттай, 580 метрийн өргөн нэгэн зэрэг найман эгнээгээр тээврийн хэрэгсэл зорчих боломжтой энэ гүүрийг 1967 онд барьж ашиглалтад оруулсан юм байна. Гүүр нурах үед 189 засварчин байсан бөгөөд тэдний нэгнийх нь хув заяа хэрхэн нь нь одоо болтол тодорхойгүй байна. Засварлчид гүүрэнд засвар хийгээд дуусах шатандаа явж байтал гүүр гэнэтхэн нуржээ.

Лид3. Нэгдсэн үндэстний байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Гайтти улсад энхийг сахиулж байгаа Нэгдсэн Үндэстний Байгуулагын мандаттай цэргийн албан хаагчидтай уулзахаар иржээ. Иргэний дайн болж байгаа Африкийн Гайти улсад Нэгдсэн Үндэстний Байгуулагын 8800 цэргийн албан хаагч энхийг сахиулж байгаа юм. 2004 онд Гайти улсад төрийн эргэлт гарч байдал тогтворгүй болсон юм. Гайти улсын ерөнхийлөгч Рене Перваль Нэгдсэн үндэстний байгуулагын ерөнхий нарийн бичгийн даргийг угтан авсан байна. Гайти улсын эрх баригчид энхийг сахиулагчидын байх хугацааг сунгахыг Бан Ги Мунаас хүсчээ. Хууль бус наймаачид, зэвсэгийн худалдаа, мансурулах бодисийн худалдааг хязгаарлахад Карибын тэнгисийн орнуудаас мэргэжлийн цэрэг авах хүсэлтэй байгаагаа Гайти улс албан ёсоор илэрхийлжээ.Гайти улсын цагдаа нар улс орныхоо аюулгүй байдлыг хангаж чадах түвшинд хүрсний дараа л энхийг сахиулагчидыг нутаг руу нь буцаах нь зүйтэй гэж Гайтийн төр засаг үзэж байна.

Лид4. Ливийн засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр тус улс Францаас 405 сая долларын өртөгтэй танкны довтолгоог эсэргүүцэн хамгаалах пуужин худалдан авах гэрээ байгуулжээ.

Европын орнууд Ливи улсад зэвсэг худалдах хоригоо 2004 онд цуцалсанаас хойш анх удаа Триполи Францаас зэвсэг худалдан авах гэрээ байгууллаа. Бага насны 400 гаруй хүүхдэд санаатайгаар ДОХ халдаасан хэрэг буруутгаж цаазаар авах ял оноосон Болгар эмч нарыг Ливи улс сулласаны дараа Европын холбоо, Ливийн харилцаа эрс сайжирсан юм. Ливи улс танкны довтолгооноос хамгаалах пуужингаас гадна фроанц германы хамтран үйлвдэрлэдэг Тетра рапио холбоогны төхөөрөмж худалдан авах тухай хэлэлцээр хийж эхэлсэн байна.

Лид5. ОХУ-ын Сахалин мужид 78 сарбын 2-нд орон нутг_йин цагаар өдрийн 13 цаг 37 минутад рихтерийн шаталбараар 7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Одоо байгалийн гамшигийн хохиролын хэмжээг тогтоох ажил явагдаж байна.

Газар хөдлөлтийн төв нь Өмнөд Сахалинаас 60 км алсад Невельска тосгонд байжээ. Газар хөдлөлтийн үеэр 2 хүн нас барж, 8 хүн бэртсэн байна. Байгалийн гамшигийн улмаас 2400 хүн орох оронгүй болжээ.Байгалийн гамшигийн хохиролыг арилгах тусгай хороо байгуулагдаж нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Газар хөдлөлтийн үеэр 11 орон мууц эргэж засвар авахгүйгээр нуржээ. Орон сууцэы 20 байшинд бүрэн хэмжээний засвар хийх шаардлагатай болсон тухай тус хорооны мэргэжилтнүүд сэтгүүлчдэд мэдээлжээ. Газар хөдлөлтийн үеэр учирсан хохиролыг хэмжээг тогтоох ажил одоо ч үргэлжилж байга юм байна. Сахалин мужид газар хөдлөх үед цахилгаан эрчим хүч, усны хангамжыг зогсоожээ. Маргааш Сахалинд хүчтэй салхи, аадар бороо орох төлөвтэй байгаа тул орон гэргүй болсон хүмүүсийг түр орогнуулах байр сууцны асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм байна.

ТОВЧ

1. ОХУ ын Свердловск мужийн нутаг дэвсгэрт амарч байгаад 7 хоногийн өмнө алга болсон сургуулийн насны хоёр охин олдсолн байна. 12, 16 настай хоёр охин зуны амралтаараа Уралын нуруунд байгаль орчны судалгаа хийх багийн бүрэлдэхүүнд оржээ. Тэд ойд төөрсөн юм. Олдсон охидын биеийн байдал сайн байгаа гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.

2. Санкт-Петербург хотын дундуур урсдаг Нива мөрний эрэг дээр дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэж байсан шумбагч хөлгийг байрлуулж музей болгожээ. Дайны үед ЗХУ 200 ширхэг ийм төрлийн шумбагч хөлөг бүтээж байсан ч одоо ердөө ганцхан ширхэг үлджээ. Үзэгч таны харж байгаа энэ хөлгийг 2005 онд Финийн булангийн уснаас гарган авч зассан юм байна.

3. Белоррусь улс төсөвийнхөө нөөцөөс хөрөнгө гаргаж ОХУ аас байгалийн хий авч ашигласаныхаа төлбөрийг барагдуулах болжээ. Улсын нөөцөөс мөнгө гаргахыгтус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко зөвшөөрчээ. Белоруссь улс байгалийн хий ашигласаныхаа төлөө 46 сая доллар Орос улсад төлөх ёстой юм байна. Хэрэв өрөө төлөхгүй бол ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ бараг хоёр дахин багасгана гэж мэдэгдэж байсан юм.

Лид6. Ардчилсан Конго улсад төмөр замын осол болж 100 гаруй хүн амь үрэгдсэн байна. Харин бэртэж гэмтсэн хүмүүсийн тоог одоогоор гаргаж амжааргүй байна.

Ардчилсан Конго Улсын баруун Касай мужын Кананга хотоос холгүй зорчиг тээвюрийн галт тэрэг замаасаа гарч онхолджээ. Замаасаа гарсан галт тэргэнд олн зорчигч даруулсан гэж орон нутгийн хэвлэлд бичсэнийг Би Би Си уламжилж байна. Төмөр замын осол Африк тивийн энэ улсад байнга гардаг бөгөөд Ардчилсан Конго Улсын төмөр замын сүлжээнд 1960 онд л хамгийн сүүлчийн шинэчлэл хийгдэж байжээ. Би Би Си –гийн Конго дахь сурвалжлагчийн дамжуулснаар гал тэрэгний машинист нь осол болохоос өмнө амжиж кабинаас үсэрчээ. Галт тэрэгний зүтгүүрийн тормоз нь ажиллахгүй байснаас урвуу газар хурд нь нэмэгдэж улмаар галт тэрэгний цуваа замаасаа гарсан юм байна.

Лид7. АНУ-ын Лос Анжелос хотыгн Геттигийн музей эртний Грек, Ромын эзэн гүрний үеийн үнэт олдворуудыг Итали улсад эргүүлэн өгөх шийдвэр гаргажээ. Одоо эргүүлэн өгөх гэж байгаа үзмэрүүдийг Итали улсаас гэмт хэрэгтэнүүд хулгайлж АНУ-д авч ирсэн болох нь нотлодгдсон юм.

Лос Анжелосын Гетти музей 4 ширхэг үнэт үзмэрүүдийг ойрын хугацаанд Итали руу илгээх гэж байна. Америкчууд Италмийн түүхийн үнэт эд өлгийн зүйлсийг төрөлх эх орон руу нь буцаах гэж байгаад Италийн соёлын сайд сэтгэл хангалуун байгаагаа албан ёсоор илэрхийлсэн байна. Соёлын дурсгал болсон үнэт үзмэрүүдийг эргүүлэн авхын тулд Италиийн тал олон жилийн турш Лос Анжелос хотын музейтэй яриа хэлэлцээр хийж байсан юм.

Лид8. Их Британий Глазго хотын нисэх онгоцны буудалд халдлага зохион байгууулаад саатуулагдсан Шотландын Лейси хотын эмнэлэгт эмчилүүлж байсан нэг хүн нас барсаныг цагдаагийн газар нотолсон байна.

27 настай энэтхэг гаралтай Бангалораө Хафил Ахмед инженер мэргэжилтэй бөгөөд алсын тээврийн жолоочоор ажилладаг байжээ. Тэр 6 сарын 30-нд ачааны машинаараа Глазго хотын нисэх буудлын зорчигч тээвэрлэх хэсгийг мөргөж байсан юм. Машинаараа халдлага үйлдсэн Бангалорын арьсний 90 хувь нь түлэгдсэн юм. Түүнд цагдаагийн хяналтан доор эмнэлэгт эмчилгээ хийж байлаа. Үүнээс гадна 6 сарын 29-нд Лондон хотод тэсрэх бөмбөгтэй 2 автомашин илэрсэн хэрэгт өнөөдөр нас барсан энэтхэг эр ч бас холбоотой гэдэг нь нотлогдсон юм. Лондон Глзаго хотуудад 6 сарын сүүлээр болсон хэрэг явдалд сэжиглэн Их Британий нутаг дэвсгэр дээрээс 8 хүнийг цагдаа нар саатуулсан бөгөөд тэдний 4-ийг нь сулласан юм.

Лид9 Төвдийг хүмүүс нарад ойрхон буюу дэлхийн хамгийн өндөр цэгт орших орон гэдэг. Газар нутгийнхан талаас илүү хувийг уул нуруу эзлэдэг энэ орон, өнөөдөр дэлхийн цаг уурын дулаарлын хамгийн том золиос болж байна.

Дүрс: Дэлхийн оройн мөснүүд хайлж эхэллээ. Сүүлийн хэдэн сарын турш Төвдийн хамгийн өндөр оргилын мөнх цаст уулын оройн мөснүүд хайлж тал бүр тийш жижиг гол горхи болон урсаж эхэллээ. Мөнх цаст уулын мөс хайлж байгаа хэдий ч, Төвдийн бусад бүс нутаг ган гачигт нэрвэгдэж байгаа юм. Төвдийн байгаль цаг уур судлаач эрдэмтний хэлж байгаагаар төвдийн уур амьсгалын дулааны дундаж хэм сүүлийн арван жилд 3 хэмээр нэмэгдээд байгаа гэнэ. Энэ нь нэг үгээр дэлхийн цаг уурын дулаарлын дундаж хэмээс даруй хоёр дахин их байгаа гэсэн үг юм.

Эр: Дэлхийн цаг уурын дулаарал, бусад орнуудтай харьцуулбал Төвдөд хамгийн ихээр нөлөөлж байгаа. Үүний улмаас сүүлийн жилүүдэд бүхий л газрууд цөлжилтөнд нэрвэгдэж, хөрсний элэгдэл үүсэж эхэллээ.

Дүрс: Одоогоор Хятадын засгийн газар төвдийн цаг уурын өөрчлөлтөд анхаарлаа хандуулан ажиллаж эхлээд байгаа гэж албаны хүмүүс нь мэдэгдэж байна. Сүүлийн хоёр жилд өмнөх жилүүдтэй харьцуулбал улам ихээр хүчтэй мэдрэгдэж байгаа цаг уурын өөрчлөлт нь, Төвдийн ард түмний өдөр тутмын амьдралд сөргөөр мэдрэгдэж ядуурлыг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Хэрэв цаг уурын өөрчлөлт энэ эрчээр явбал гучин жилийн дараа мөнх цаст Гималайн нуруу түүх болон үлдэх юм.

Лид10 Хүний ажиллагаагүй болсон тархийг цахилгаан цохилтыгн хүчээр сэргээж болохюм байна гэдэг дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Удаан хугацааны турш ухаангүй шоконд орсон, тархи зарим хэсэг нь ажиллагаагүй болсон хүнийг цахилгаанын тумламжтайгаар эмчилж болно гэдгийг америкийн эрдэмтэд нотолжээ.

Одоогоос 6 жилийн өмнө бусдад зодуулж тархиндаа хүнд гэмтэл авсан 38 настай өвчтөн өдий болтол ухаангүй байжээ. Америкийн эмч нар түүнд цахилгаан эрчим хүч ашиглан эмчилгээ хийсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн байна. Одоо тэр ярьж, амандаа байгаа идэх юмыг зажилж, бас гараараа дохио зангаа хийж, шилэн аягатай усыг бие даан авч ууж чаддаг болсон байна. Цахилгаан эичилгээ хийхээс өмнө өвчтөн зөвхөн нүд, хуруугаа л үл ялиг хөдөлгөж амьд байгаагаа мэдэгддэг байжээ. Ийнхүү америкийн эич нар дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа тархиний гэмтэлтэй хүнийг эмчлэх хосгүй шинэ арга нээлээ гэж хэлж боүлох юм. Одоо эрдэмтэд, эмч нар ямар өвчтөнд цахилгаан эмчилгээ тус болж чадахыг судалж байна. Паркинсоны өвчинд нэрвэгдэж чичирдэг болсон эмгэгтэй хүмүүст цахилгаан эмчилгээ хийдэг юм байна. Цахилгаан эмчилгээг хийхийг тулд эмчлүлэгчийн тархиний тодорхой хэсэгт л цахилгаан электродыг хүргэдэг байна. Америкийн эмийн бодис, эмчилгээний хяналтыцн газар өвчтөнд цахилгаан эрчим хүч ашиглах аргийг хэрэглэлхийг зөвшөөрчээ.

Лид11 Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хятадад улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн чанар муутай гэдэг мэдээлэл цацагдсаныг хятад улс эрс шийдвэртэй эсэргүүцэж байна. Хятадын худалдааны сайд Гао ХУ Чэн гадаадын хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд үндэслэлгүй худал мэдээ тарааж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Худал мэдээлэл дамжуулах нь хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтад сөрөг нөлөө үзүүлэх гэсэн оролдого гэж хятадын худалдааны сайд үзэж байна. Барууны нэгэн хэвлэл дээр хятадууд бэлэн хоолонд хүний биеийн дааварыг нэмэгдүүлдэг бодис зориуд хийсэн байдаг. Хятадад үйлдвэрлэсэн түргэн хоол идсэн 6 настай хүүд сахал ургасан гэсэн утгатай нийтлэл гарсаныг Гао Ху Чэн ташаа мэдээлэл гэж эсэргүүцэж байна. Гэхдээ хятадад хийж байгаа барааны чанарыг дээшлүүлэх шаардлагатай гэдгийг сайд хүлээн зөвшөөрчээ. Хятад улсын эксдортлож байгаа барааны 58 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлдэг байна.Иймд хятадад үйлдвэрлэв гэсэ шошготой барааг дэлхийд үйлдвэрлэв гэж ойлгож байх хэрэгтэй гэж Гао Ху Чэн хэлжээ.2007 оны 3 сараас эхлэн хятадын бараа чанаргүй гэсэн мэдээлэл Барууны орнуудын соин хэвлэлд гарах болсон юм. Хятадад үйлдвэрлэсэн шүдний оо хэрэглэсэн нэг хүн үхэж байжээ.

Энэ өдөр

1492 оны энэ өдөр далайчин Христофер Колумб Испаниас Энэтэг рүү хүрэх хамгийн дөь замыг олох аялалдаа гарчээ. Гэвч тэр Энэтхэг орсонгүй, харин Америк тивийг нээсэн юм.

1795 оны энэ өдөр Парис хотод хөгжмийн их сургууль байгуулагдаж байжээ.

1801 энэ өдөр Английн архитектор Жозеф Пекстон мэндэлжээ. Түүний уран барилгын хамгийн шилдэг бүтээл нь Лондон хотын Олон улсын үзэсгэлэнгийн танхим юм.

1926 оны энэ өдөр Лондон хотын Пиккадили талбайд дэлхийд анх удаа замын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохиог байрлуулжээ.

1949 оны энэ өдөр АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо NBA үүсэн байгуудагджээ.

Одоогоос 55 жилийн өмнө буюу 1952 оны энэ өдөр Хельсинк хотод 15-р олимпын наадмын хаалтын ажиллагаа болж байжээ.

Харин 1959 оны энэ өдөр Оросын нийслэл Москва хотод олон улсын кино наадам нээлтээ хийж байсан юм.

1963 оны энэ өдөр алдарт «Битлз» хамтлаг Ливерпулийн “Cavern” клубд хамгийн сүүлчийн тоглолтоо хийж байсан байна.

Одоогоо 15 жилийн өмнө буюу 1992 оны энэ өдөр Франц улс цөмийн зэвсэгийг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдсэн байна.

No comments: