2007-08-29

Дэлхийн мэдээ 2007-08-28 Мягмар гараг

Лид1. ОХУ-ын ерөнхий прокурор Юрий Чайка дуулиан тарьсан мэдэгдэл хийжээ. Одоогоос 10 сарын өмнө буюу 2006 оны 10 сарын 7-нд бусдын гарт амь насаа алдсан сэтгүүлч бүсгүй Анна Политковскойн хэрэг илэрчээ.
Нийгмийг бүхэлд нь цочроосон аллага гарсанаас хойш 10 сар өнгөрч байна. Энэ хугацаанд хууль сахиулах байгуулагийнхан 10 хүнийг саатуулж мэдүүлэг авсан байна. Саатуулагдсан хүмүүсийн дотор хэргийг захиалагч байхгүй. Харин гүйцэтгэгч нар нь байгаа гэнэ. Сэтгүүлч бүсгүйн амийг егүүтгэхэд Холбооны Аюулгүй Байдлын Газар, Дотоод хэргийн яамны цагдаагийн ажилтнууд ч холбогджээ. Оросын ерөнхий прокурор ерөнхийлөгчийн ажлын өрөөнд энэ бүхнийг ярьжээ.
Эр. Анна Политковскойн амийг хороосон хэрэгт сэжиглэгдэн 10 хүн саатуулагндсан.Тун утун удахгүй тэдэнд ял тулгах болно. Энэ хэргийг илрүүлэх үедулс төржүүлээд байсан маш олон асуудлын зангилаа тайлагдсан.

Алуурчид хоёр бүлэг болж хуваагдан ажиллаж байсныг тоглоожээ.Тэдний эхний хэсэг нь сэтгүүлч бүсгүйг мөрдөн мөшгиж байсан бол хоёр дахь бүлэг нь эхний бүлгийнхээ үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан гэнэ. Энэ бүхнийг Москвад захилагат аллага хийлэг гэмт хэргийн бүлэглэлийн Чечень гаралтай толгойлогч зохион байгуулжээ. Энэ бүлэглэл сэтгүүлч Пол Хлебникийн амь насыг хороосон хэрэгт ч холбоотой гэсэн сэжүүр хууль сахиулах байгуулагад байгаа юм байна. Бас Чеченьд алба хааж байсан оросцэргүүдийг олзолж ар гэрийнхэнээс нь их хэмжээний мөнгө нэхдэг байжээ. Анна Политковскойн амийг хороохыг захиалсан этгээд хилийн чанадад амьдарч байгаа гэж оросын ерөнхий прокурор сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Улс оронд тогтворгүй байдал үүсгэхийг санаархдаг хүмүүст сэтгүүлч эмэгтэйн үхэл ашигтай байсан бол барууны орнуудын хувьд оросын төрийн эрх баригчдад шахалт дарамт үзүүлэх шалтаг болоод байсан юм. Оросын ерөнхий прокурор аллагын захиагчыг гадаад амьдардаг гээд нэрийг хэлээгүй байна. Гэвч гэмт этгээдийг буруутайг нотолсон хангалтай баримттай болсны дараа нэрийг нь зарлаж амьдарч байгаа улсынх нь хууль сахиулах байгуулагад хандан шилжүүлэн өгөхийг хүсэх болно гэжээ. Сэтгүүлч Анна Политковская нь Чеченьд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа тухай цуврал нийтлэл бичдэг байжээ. Иймээс энэ хэргийн Чечений бүлэглэлүүд, тэр бүү хэл Чечений ерөнхийлөгч зохион байгуулсан байх гэж хардаж байсан юмм.
Лид2. АНУ-ын ерөнхий прокурор Альберто Гонзалес албан тушаалаасаа огцрож байна. Тэр Холбооны найман прокурорыг албан тушаалаас нь үндэслэлгүй халсан хэрэгт буруутгадаж хэл аманд өртөөд байгаа билээ.
Өнгөрсөн ням гаригт тэр ерөнхийлөгч Жорж Буштай уулзаж албан тушаалаа орхих шийдвэр гаргасанаа хэлжээ. Жорж Буш түүний хүсэлтийг хүлээн авч 9 сарын 17-нд албан тушаалаа дараагийн хүндээ шилжүүлэн өгөхийг зөвлөсөн байна. Америзкийн конкресийн гишүүд ерөнхий прокуор Альберто Гонзалес албан тушаалаа урвуулан ашиглаж захиргааны өндөр албан тушаалтнуудыг үндэслэлгүй ажилаас нь чөлөөлсөн гэж үзэж байна. Альберто Гонзалес бол Жорж Бушыг бүр Техас мужын амбан захирагч байх үещэс нь л хамтран зүтгэж ирсэн дотны найз нь юм. Америкийн түүхэнд латин америк гаралтай анхны ерөнхий прокурор гэдэг тодотголтойгоор тэр америкийн түүхэнд үлдэж байна. Албан тушаалаа орхиж байгаа Альберто Гонзалес өөрийгөө хууль зөрчсөн алхам хийгээгүй гэдгээ хэлээд гэсэн ч хэл ам дагуулсан ийм албан тушаалыг цаашид үргэлжүүлэн хаших сонирхолгүй байгаагаа хэвлэлийн бага хурал дээр хэлсэн юм. Жорж Бушын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байгаа энэ үед түүний журмын нөхөд нь албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох нь бараг уламжлал болоод байна. Өнгөрсөн наймдугаар сард Бушын зөвлөх Карл Роув огцорсон бол 5-р сард дэлхийн банкны захирал Пол Вульфовц, өнгөрсөн жилийн 11 сард Иракын дайн гол стратегийг гаргасан батлан хамгаалахын сайд Дональд Рамсфельд нар албан тушаалаасаа огцорсон юм.
Лид3. Иран улс Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хэлэлцээр хийж зөвшилцөлд хүрсэн юм. Ираны эрх баригчидийн хүсэлтээр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн нарийн бичгийн дарга Вена хотод 5 хуудас энэ зөвшилцөлд ямар тохиролцоонд хүрсэнийг албан ёсоор зарласан байна.
Барууны орнууд Ираныг цөмийн. Зэвсэгтэй болох зорилгоор уран баяжуулж, плутон гарган авч байгаа гэж хардаж байгаа. Харин Ираны эрх баригчид үүнийн няцааж улс орныхоо цахилгааны хэрэгцээг хангах зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдсээр байгаа билээ.Ираны энэ тайлбарт үл итгэсэн Нэгдсэн Үндэстний Байгуулагын Аюулгүйн Зөвлөл нэг бус удаа Ираны эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авч байлаа. Өнгөрсөн мягмар гаригт Иран, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг хэлэлцээр хийж зөвшилцөлд хүрсэн юм. Уг зөвшилцөлийн дагуу олн улсын шинжээчид 10-р сараас эхлэн Ираны цөмийн байгууламжыг сансрын хиймэл дагуулаас төдийгүй бүүр төлөөлөгчөө илгээн ажиглах болжээ. Бас Иран, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг ч нарийвчлан тусгасан байна.
Лид4. Грект дүрэлзэж байгаа ойн түймэрт амь үрэгдсэн хүний тоо 63 болж нэмэгджээ. Гал түймэр үндэсний хэмжээний гамшиг болоод байхад эрх баригчид юу ч хийхгүй байна гэж олон арван грекчүүд үзэж байна.
Тэд засгийн газартаа анхааруулага өгөх зориглоор жагсаал зохион байгуулжээ.
Эр. Энэ зун 3- удаа их хэмжээний ойн түймэр гарлаа.Маш аймшигтай гамшиг болж байхад засгийн газар маш бага ажил хийж байна.
Грекийн сангийн сайд гал тйүмэрт эд хөрөнгө нь шатсан хүмүүст нийтдээ 12 сая еврогийн буцалтгүй тусламэж үзүүлнэ гэж амаад байна. Грекийн Пенелопис арал дээр байдал хамгийн хүнд байгаа юм. Тусё арлын 20 орчим тосгоны иргэлдийг өөр газар руу нүүлгэн шилжуүүлжээ. Гал унтраахад цэргүүдийг ч дайчлаад байгаа юм. Грекийн ойн модтой бүс нутагт шөнийн эргүүл гарч гал түймэр санаатай тавьж байгаа хүмүүсийг барихыг оролдож байна. Гаол түймрийг унтраахад Грек улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ орлогын 2 хувийг зарцуулжээ. Энэ нь 4 тэрбум евро гэсэн үг юм. Грекийн засгийн газар эдийн засгийн тусламж үзүоүлэхийг Европын холбооноос хүсжээ.
Товч.
ОХУ-ын Чеченийн бүгд Найрамдах Улсын Беслан хотод 2004 оны 9 сарын 1-нд сургууль дээрээ алан хядагчдад барьцаалагдаж амиа алдсан 300 хүүхдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн хөшөөг Санкт-Петербург хотод босгожээ. Аймшигт хэрэг Беслан хотод гарсан ч тэдний дурсгалыг хүндэтгэсэн хөшөөг оросын хойд нийслэлд босгосон нь бурхан хаана ч байсан хүмүүсийг өршөөж энэрдэг гэж лам нар тайлбарлаж байна.


Изриалийн нэг цэрэг эргүүл хийж яваад төөрж санамсаргүйгээр Иродан голын баруун рэгэт гарч Арабын Жинин хотод хүрчээ. Энэ үед Арабчууд Изриаль цэрэг рүү гартаа таарсан бүхнийг хүнийг чулуудаж эхэлсэн байна. Харин Палестины цагдаа нарИзриаль цэргийн аюулгүй байдлыг хангаж Изриалийн талд хүлээлгэн өгчээ. Изриаөлийн гадаад хэргийня яам Палестины цагдаа нарт талархал илэрхийлсэн байна.

Нэгэн зэрэг 800 хүн, 200 автомашин тээвэрлэх хүчин чадалтай усан онгоц үйлчилгээнд явж эхэлсэнд Гонолулу аралын байгаль хамгаалагчид эсэргүүлцэл илэрхийлж байна. Энэ том усан онгоцыг ашиглаж боох эсэх талаар мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт гараагүй байгаа юм. Иймд байгал ь хамгаалах ногоонтны хөдөлгөөнийхөн далайн ус, амьтан ургамалд аварга том усан онгоц хортой нөлөө үзүүлж байгаа гэж мэдэгдэж байна.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад 1 кг 500 грамм-ын жинтэй, 7000 кратын алмас эрдэнийгн чулууг олжээ. Үүнээс өмнө дэлхий дээр ийм том хэмжээтэй алмас эрдэнэ олдож байгаагүй юм. Эрдэнийн чулууг хуяагт машинаар тээвэрлэж тусгай байгууламжид аваачсаны дараа л олон нийтэд мэдээлсэн байна.

АНУ дэхь хүний эрхийн байгууллагынхан, интернетийн хамгийн том хайлтын систем болох Yahooг хятадын эрх бүхий хүмүүстэй хамтран хүний эрхийг гажуудуулсан гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэж байна хэмээн шүүхэд өгсөн байна. Өөрөөр хэлбэл Yahooгийн ажилчид интернетэд тавьсан нууц материалыг бичсэн этгээдийн талаар мэдээллийг Хятадын эрх бүхий хүмүүст өгсөн юм. Үүний улмаас интернетэд нууц материал бичсэн нэгэн сэтгүүлч Хятадын засгийн газраас 10н жилийн хорих ял аваад байгаа гэнэ. Хууль ёсны дагуу Yahoo нь интернет тавигдаж байгаа материалын эзнийг нууцлаж, нууцын эрхэнд нь халдах ёсгүй байдаг юм байна.

Лид5 Германы канцлер өчигдөр БНХАУд гурван өдрийн айлчилал хийхээр хүрэлцэн ирсэн. Тэрбээр өнөөдөр Хятадын ерөнхийлөгч Ху Жин Таутай албан ёсоор уулзаж ярилцсан байна.
Германы канцлер Ангела Меркел, Хятадын ерөнхийлөгч Ху Жин Таутай уулзах үеэрээ дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлыг нухацтайгаар хөндөж дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд Хятад улс чухал үүрэг хүлээсэн гэдгийг сануулж байсан. Харин Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тау “үйлдвэрлэл эдийн засаг хурдацтай хөгжихийн хирээр хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хор хөнөөл нь өсдөг болохыг хүлээн зөвшөөрч” байсан хэдий ч Хятад улс байгальд ээлтэй техник технологийг үйлдвэрлэлдээ ихээр нэвтрүүлж байгаа талаар танилцуулан, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг чадах чинээгээрээ тэмцэж байгаагаа мэдэгдсэн. Дэлхийн хөгжлийн түүхийн 200 гаруй жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг, аж үйлдвэржилтийг тодорхойлж байсан хөгжингүй орнууд нь хүн төрлөхтөний эмзэг сэдэв болоод байгаа цаг уурын өөрчлөлтийн өмнө илүү их хариуцлага хүлээх нь зүйтэй гэдэг саналыг Хятадын ерөнхий сайд Вен Зиабау гаргаж байсан юм. Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа Хятадыг хүлэмжийн хийн гол ялгаруулагч болоод байгаа талаар дэлхийн улс орны удирдагчид сануулан хэлсээр байгаа билээ. Харин Хятадын удирдагчид өнөөдрийн үйлдвэржилтийн хөгжлөөр түрүү барин биднийг буруутгасаны оронд цаг уурын өөрчлөлтийг үүсгэхэд нөлөөлөхүйц олон жилийн бохирдолын хуримтлалыг бий болгож байсан Европийн орнууд бидэнтэй хамт бурууг үүрэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа билээ. Өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын ерөнхий сайд Вен Зиябау “хятад иргэн бүр гүн хөх цэлмэг тэнгэр, ногоон дов толгод болон цэнгэг ариун усыг эрхэмлэж байгаа” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Европийн Холбоог тэргүүлж байгаа Германы канцлер Ангела Меркел болон Хятадын төрийн тэргүүдийн хооронд болж буй энэ уулзалт нь хоёр улсын хамтын ажиллагаа гэхээс илүүтэйгээр дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг
Лид6. Өмнөд Солонгосын албаны хүмүүстэй яриа хэлэлцээр хийсний дараа Талибчууд барьцаанд байгаа 19 хүнээс 4-ийг нь суллаж магадгүй байна гэж Японы Киодо Цусин агентлаг өнөөдөр мэдээлжээ.
Талибан хөдөлгөөнийхөн энэ удаа барьцаанд байгаа эмэгтэйчүүдээс суллах юм байна. Афганнистанд барьцааладсан өмнөд солонгосын иргэдийг суллах тухай яриа хэлэлцээр өнөөдөр сэргэж байгаа юм. Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгчид олон улсын улаан загалмайн байгуулагын жуучлалтайгаар Талбчуудтай хэлэлцээр хийх юм байна. Өмнөд Солонгосын 23 иргэн өнгөрсөн 7 сарын 19-нд Кандагар мужид явж байгаад барьцаалагдсан бөгөөд Талбинчууд аөнх барьцаалагдсан хүмүүсээс 2-ийнх нь амийг хороож, хүнд өвчилсөн 2 эмэгтэйг сулласан билээ. Кабул дахь өмнөд Солонгосын элчин сайдын яамТалибан хөдөлөгөөнтэй байнга утасаар харилцаж байгаа юм байна.

Лид7. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын удирдагч Ким Чен Ирийн хууль бус хүү Ким Чен Нам эх орондоо эргэн иржээ. Тэр эцгийнхээ албан тушаалыг өвлөн авахаар бэлтгэж байгаа гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Ким Чен Нам хойд солонгосын хөдөлмөрийн намд өндөр албан тушаал хашдаг байна. Ким Чен Нам эцгийнхээ албан тушаалыг өвлөн авахгүй гэж мэдэгдэж байсан юм.

Ким Чен Ир эхнэр гурван хүүхдийнхээ хамт авахуулсан хойд Солгонгосын удирдагчын гэр бүлийн ховор зургийг харж байна.Харин энэ зурагт 10 настай Ким Чен Нам эцгнийнхээ хамт байна. Хойд Сологосын их удирдагчын хүү Ким Чен Нам өөрийнхөө намтарт 20 нас хүрсэн хойноо л хар толбо үлдээж эхэлжээ. 2001 оны 5-р сард Японий Токио хотын олон улсын нисэх онгоцны буудалд Доминикан улсын паспорттой ази залуу, хоёр эмэгтэй, нэг хүүхэд саатуулагдсан нь тухайн үедээ багагүй шуугиан дэгдээж байлаа. Цагдаа нар уг ази залуу Хойд Солонгосын удирдагчын хууль бус хүү гэр бүлийнхээ хамт хуурамч паспортоор японы хил нэвтрэх гэж байсныг тогтоосон юм. Тэд Токиогийн Диснейлэндэд зугаацах гэж байсан ч дэлхийн томоохон сонинуудын нэгдүгээр нүүрэнд зурагаа хэвлүүлсэн юм. Дэлхийд даяар ийм дуулиан дэгдэж байхад тухайн үед хойд солонгосын телевизээр арвин их ургац хурааж, цөмийн салбарт ахиц дэвшил гаргасан тухай үзүүлж байлаа. Харин Токиогийн нисэх буудалд тохиолдсон явдлыг зөвхөн их удирдагчын гэр бүлийн явцуу хүрээнд л мэдэж байсан юм. Том хүүн нь Токиод саатуулагдсаны дараа Ким Чен Ир албан тушаалаа задгамжлуулж боох хүүхдүүдийнхээсээ жагсаалтаас Ким Чен намыг хассангэсэн цуу яриа дэгдсэн юм. Ким Чен Нам ч өөрөө хэн хойд солонгосын удирдагч болох нь надад падгүй хэрэг гэж Бээжинд байхдаа хэлж байсан удаатай. Гэвч өмнөд солонгосын тагнуулынхан Км Чен нам Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хороонд чухал албан тушаал хашдаг гэдгийг мэдэж байжээ. Өөрөөр хэлбэл энэ нь Ким Чен Нам эцгийнхээ халааг авах магадлалтай гэсэн үг юм.
Энэ өдөр
1749 оны энэ өдөр Германы яруу найрагч Иоганн Вольфганг ГЁТЕ мэндэлж байжээ.
1901 оны энэ өдөр Тверь хотод трамвайны хөдөлгөөн эхэлжээ.
1933 оны энэ өдөр Их Британий цагдаа нар гэмт хэрэгтэнийг баривчлахад анх удаа телевиз радиог ашиглажээ. Би Би Си радио телевизээр гэмт хэрэгтний гадаад дүр төрх, содон тэмдэгийг зарлаж байжээ.
1996 оны энэ өдөр Их Британий хун тайж Чарльз Уэльсийн гүнж Диана нар гэрлэлтээ цуцлуулж байжээ.

1 comment:

khuder said...

Байнга уншдаг шүү.