2007-08-05

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-08-01

Лид1 Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шаардлагаас ч зөрж дөнгөдөг Иран улс бүс нутагтаа нөлөөлөх гэж оролдох болжээ. Иймээс Ойрхи Дорнодоын аюулгүй байдлыг хангах ажилд дэлхийн хамтын нийгэмлэг идэвхитэй оролцох ёстой гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз уриалжээ.

Дүрс: АНУ Ойрхи Дорнодын эвсэлд өчигдөр 63 тэрбум долларын туслалцаа үзүүлсэн байна. Тус туслалцааны мөнгийг шилжүүлсэний дараа, Кондолеза Райз, Ойрхи Дорнодод хүрэлцэн ирсэн юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг АНУ-ын Батлан Хамгаалах Яамны нарийн бичгийн дарга Роберт Гэйтс дагалдан явж байгаа бөгөөд өнөөдөр тэд бүс нутгийн энх тайвны асуудлаар Египтийн төрийн тэргүүнтэй уулзсан байна. Ойрхи Дорнодын эвсэлд АНУ мөнгөн туслалцаа үзүүлж буй явдалыг, Сири болон Палестины Хамас бүлгүүд шүүмжлэлтэйгээр хүлээн авсан. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз болон Батлан Хамгаалахын сайд Роберт Гэйтс нар, Египтийн ерөнхийлөгч Хосни Мубарак болон Арабын дээд албаны хүмүүстэй уулзаж, Иран, Сири болон Хэзболлахын эсрэг АНУ-ын Ойрхи Дорнодын эвсэлийг бэхжүүлэх зорилгоо ухуулсаар байгаа билээ.

Лид 2: Энэ долоо хоногийн эхээр Комбужийн Кхемирийн хэргийн гэмт хэрэгтэнг шүүх хурал болсон байна. Улаан Кхмерийн засаглалын үед олон мянган Комбуже иргэд амь насаа алдаж байсан юм.

Дүрс: Кхмерийн засаглалын үед Комбужийн нийслэл Пхном Пэх-д S21 гэх тамлан тарчлаагч хорих лагерь үйл ажиллагаа явуулж байсан юм. Тус хорих лагерьт улс төрийн гэмт хэрэгтэн нэрээр олон мянган Комбуже иргэдийг хоморголон устгасан билээ. Комбужийн ард түмний дунд Дөк хочтой Канг Кек Леу нь Кхмерийн засаглалын үед S21 шоронг удирдан ажиллуулдаг байжээ. Өчигдөр түүнийг үй олноор нь хоморголон устгасан гэх гэмт хэрэгт сэжиглэн шүүсэн юм. Кхмерийн засаглал нь 1975-1979 оны хооронд ноёрхож байсан ба тус дөрвөн жилийн хугацаанд сая гаруй иргэн амь насаа алдсан гэсэн баримт байдаг. Энэ долоо хоногт шүүн таслагдсан Дөх хочит Канг Кек Леу нь, Кхмерийн дэглэмийн гол удирдагчдын нэг байгаагүй ч, тамлан тарчлаагч S21 хорих лагерийн гол гишүүн байсан хэмээн эх сурвалжууд үздэг. Тэрбээр тус хорих лагерьт ажиллаж байхдаа хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 17,000 хүнийг тамлан хороосон байна. Улаан Кхмерийн үед байсан S21 хорих лагерийн туурин дээр одоо музей байрлан, Кхмерийн дэглэмийн түүхэн хар хуудсыг дэлгэн үзүүлдэг юм.

Лид3. Өнөөдөр өглөө Бээжин хотод Хятадын Ардын Чөлөөлөх Арми үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан баярын хурал болжээ. Хятадын Ардын Чөлөөлөлөх арми нь 1927 оны 8 сарын 1 нд Хятадын Коммунист намын шийдвэрээр байгуулагдсан юм. 1946 оноос өмнө Хятадын зэвсэгт хүчин нь ажилчин тариачны хувьсгалт арми гэдэг нэртэй байжээ. Төр засгийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад зэвсэгт хүчин зайлшгүй хэрэгтэй гэдэг үүднээс хятады төр засаг батлан хамгаалах салбартаа байнга анхаарал тавьж иржээ. Хятадын соёлын хувьсгалын эцэг Мао Зэ Дун винтов буу төр засгийг бий болгодог гэж хэлж байсан юм. Сүүлийн жилүүдэд хятадын армид маш олон өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байгаа ч Хятадын Ардын Чөлөөлөх арми бол коммунист намын удирддаг ард түмний арми гэж онцлон тэмдэглэдэг байна. Өнөөдөр өглөө Бээжин хотод болсон баярын хуралд Хятадын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Хятадын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жин Тао тэргүүнтэй албаны хүмүүс оролцсон байна. Баярын хрурлыг Ху Жин Тао нээжээ. Хятадын Ардын Чөлөөлөх Арми үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан үйл ажиллагааны хүрээнд хүндэтгэлийн концерт болж, хятадын армийн түүхийг харуулсан үзэсгэлэн нээгдсэн юм. Хятадын Ардын Чөлөөлөх армий тухай үзэсгэлэнд 2000 гаруй үзмэр тавигдсан байсан гэж РИА Новости агентлагийн Бээжин дэх сурвалжлагч уламжилж байна. Өнөөдрөөс эхлэн хятадын зэвсэгт хүчнийхэн шинэ загварын дүрэмт хувцас өмсөх болж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаар Умард Атлантын цэргийн эвслийн албан хаагчидын хувцастай хятадын ардын чөлөөлөх армийн цэргүүдийн дүрэмт хувцас ижилхэн болжээ.

Лид4. Ираны оёдолчид дэлхийн хамгийн том хивсийг бүтээснээ өнөөдөр дэлгэн харуулжээ.

Үзэгч таны харж байгаа энэ хивсийг Ираны зүү хойд зүгий Хорсан мужын 1200 нэхмэлчин сүүлийн 18 сарын турш хийжээ.Ногоон улаан өнгө хосолсон энэ хивс 5625 квадрат метр бөгөөд энэ нь хөлбөмбөгийн талбайн хэмжээнээс ч том гэсэн үг юм. Дэлхийн хамгийн том гэдэг тодотголтой энэ хивсийг Арабын нэгдсэн Эмират улсын нэгэн сүмд золриулан бүтээсэн юм байна. Аварга том хивсийг бүтээхэд 38 тонн хөвөн даавуу,иран болон шинэ зеландын ноос зарцуулсан байна. Хивсийг нэхэхэд зарцуулсан түүхий эдийн үнэ нь л гэхэд 5,8 сая долларт хүрчээ. Иран улс Арабын нэгдсэн Эмират улсад энэ хивсээ 6 сая доллараар зарах юм. Орлогонынхоо тэн хагасыг нь Хорасан ужы төсөвт нэмэрлэж, тус мужын иргэдийн боловсрол, нийгмийн хамгаалалын салбарт зарцуулах юм байна. Хивсийг хэсэг хэсгээр нь нэхэж, дараа нь холбож нэгтгэжээ. Нийтдээ 9 ширхэг хэсгээс бүтсэн энэ хивсийг Арабы нэгдсэн Эмират руу хоёр онгоцоор зөөх гэнэ. Иран улсын хивсний үйлдэврийн захирал Жалаледин Бассам энэ бол Ираны нэхмэлчидийн том амжилт төдийгүй цаашид гадаадын орнуудаас хивсний захиалга нэмэгдэхэд ч түлхэц болно байх гэж найдаж байна хэмээн хэлжээ. Иранаас хивс худалдан авахаар Оман, Персийн булангийн орнуудаас захиалга хүлээн аваад байгаа юм байна.

Лид5. ОХУ-ын Чита мужид дүрэлзэж байгаа ойгн хээрийн түймэр улам бүр газар авч байна. Одоо галын дөл хүүхдийн амралтын газар тулж иржээ. Иймд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд амрагч хүүхдүүдийг өөр газар рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Одоо Чита мужын нутаг дэвсгэрт онц байдал зарлаад байгаа юм. Монголтой хил залгаа оршдог энэ мужид 7500 га газар түймэрт автаад байна. Оросын онц байдлын яам Чита муж руу дахин хоёр нисёдэг тэрэг нэмж илгээх шийдвэр гаргажээ. Оросын онц байдлын сайд Сергей Шойгу гал түймрийг ойрын 3 хоногт багтаан цурманд оруулахыг хичээж ажиллаж байна гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Ой хээрийн түймэрт ОХУ-ын зарим нэг бүс нутаг төдийгүй Болгар, Румын, Грек, Серби, Косовогийн хязгаар автаад байгаа юм. Бас Балканы хойг, Крымийн өмнөд хэсгийн нутагт ойн түймэр дүрэлзэж байна. ОХУ-ын гал унтраах зориулалттай тусгай тоноглогдсон нисдэг тэрэг, онгоц Грек, Серби, Итали Черногорт гарсан ойн түймрийг унтраах ажилд оролцсон юм.Байгалийн гамшиг тохиолдох үед хөрш зэргэлдээ хаяа дэрлэн оршиж байгаа улс орнууд бие биендээ харилцан туслах системтэй болох нь оновчтой юм байна гэдэг саналыг ОХУ-ын онц байдлын сайд Сергей Шойгу санал болголоо.

Эр. Үер, ой хээрийн түймэр, газар хөдлөлт, хар шуурга гээд гэнэтийн байгалийн гамшигт хил хязгаар гэж байхгүй. Байгалийн онц ноцтой үзэгдэл, гамшиг болохоосоо өмнө хэнийг ч урьдчяилан анхааруулдаггүй. Иймд ОХУ Европын холбооны мэргэжил нэгт нөхөддөө хандан байгалийн гамшигтай хамтран тэмцэх, мэдээлэл солилцох нэгдсэн төв байгуулахыг санал болгож байна.

Лид6. Өнгөрсөнм 4 сард Эстони улсын нийслэлд Зөвлөлтийн цэргийн хөшөө дурсгалын цогцолборыг хотын төвөөс оршуулгын газар руу нүүлгэхийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан болж байсныг үзэгч та санаж байгаа биз ээ. Тухайн үед жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж оросын нэг иргэний амь нас үрэгдэж байсан юм.

Нийгмийн хэв журмыг алдагдуулсан хэрэгийн гол буруутан нь Дмитррий Линтер, Максим Рева гэдэг хоёр залуу байсан гэж Эстоний хууль хяналтын байгуулага үзээд тэднийг урьдчилан хорих төвд 3 сарын нүүр үзэж байна. Шүүхээс тэднийг буруутай гэж үзэх юм бол 5 хүртэлх жилийн хорих ял оноох юм байна. Эстоний урьдчилан хоригдох төвд саатуулагдаад байгаа хоёр залууг суллуулахын тулд өнгөрсөн 4 сард болсон үймээнд оролцсон иргэд Эстоний ерөнхий прокурорын газарт хандаж тэднийг суллахыг шаардсан байна. Зөвлөлтийн цэргүүдийн хөшөө дурсгалыг хотын төвөөс нүүлгэхийг эсэргүүцсэн хэсэг иргэд “Шөний эргүүл” нэртэй сайн дурын байгуулага нээж хөшөөг хамгаалж байсан юм. Эстони улсад 4 сард болсон үймээний үер цагдаа нар 1000 орчим хүнийг саатуулж байсан юм.

Лид7. Өнгөрсөн шөнө Ром хотод Италийн нэрт кино найруулагч Микеланжело Антониони 94 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

“Адал явдал”, “Шөнө”, “Нар хиртэлт”, “Сурвалжлагчын мэргэжил”, “Улаан цөл” гэх мэт олон арван оц сонирхолтой уран сайхны киноны найруулагчаар нь Микеланжело Антониои ажилласан юм. Түүний бүтээсэн “Томруулсан гэрэл зураг” уран сайхны кино 1967 онд Каннын кино наадамд тэргүүн байр эзэлж байсан юм. Кино найруулагч Микеланжело 1912 онд Феррари хотод мэндэлж байжэээ. Тэр Болоньигин их сургуулийн эдий засгийн тэнхимд суралцаж байсан ч оюутан байхдаа орон нутгийн сонинд идэвхитэн сурвалжлагчаар ажилладг байжээ. 1940 оны дундуур тэр Ром хотод шилжин ирж кино урлагт хөл тавьжээ. Нэрт кино найруулагч Микеланжело Стивен Содерберг, Кар Вай нартай хамтран найруулсан хамгийн сүүлчийн “Эрос” гэдэг нэртэй уран сайхны кино 2004 онд дэлгэцэнд гарсан юм.

Лид8. Их Бртитаний томоохон сонины тэргүүн нүүрэнд Английн Корнуоллын хойгийн наран шарлагийн газар очихгүй байхыг сануулсан нийтлэл хэвлэгджээ.

Корнуоллы хойгт амарч байсан хүмүүс цагаан акулыг дүрс бичлэгийн камертаа буулгаж авсан байна. Цагаан акул махчин амьтан бөгөөд Африк, Австрали, Өмнөд Америкийн эрэг орчимд нутагладаг юм. Харин Их Британий арлдын ойролцоох тэнгис далайн ус

хэтэрхий хүйтэн байдаг тул тэнд огт үзэгддэггүй. Корнуоллын хойгийн амралт сувилалын газар байгаа жуулчид махчин цагаан акул эрэгт орчимд үзэгдэх болсонд нэлээн түгшиж байна гэж Их Британий хэд хэдэн өдөр тутмын сонинд бичжээ.

Лид9. News Corporation ний эзэн дэлхийн хэвлэлийн магнат Руперт Мердок америкийн нэр хзндтэй “Wall Street Journal” сониныг эрхлэн гаргадаг Dow Jones медиа группыг худалдан авчээ.

Ньюс Корпорцийн удирдах зөвлөл 5 тэрбум доллараар Дов Жонес медиа групыг худалданм авах шийдвэр гаргажээ. Руперт Мердок Дов Жонес медиа группыг худалдан авахаар завдаж байна гэсэн мэдээлэл тарсаны дараа хөрөнгийн бирж дээр Дов Жонесийн хувцааны үнэ огцом өсөж өмнөхөөсөө 11 хувиар нэмэгдсэн байна. Дов Жонес медиа группыг үүсгэн байгуулсан Бэнкрофтын гэр бүлийнхэн эхэндээ Рупрет Мердокт өөрийн медиа группээ худалдахаас татгалзаж, америкийн улс төрийн бизнесийн элитүүдийн уншдаг “Валл Стрийт Жорнэл” сонины нийтлэлийн бодлогод сөрөг нөлөө үзүүлнэ гэж тайлбарлаж байсан юм. Руперт Мердок Дов Жонесыг өөрийн болгохын тулд хувьцааны үнээс нь хоёр дахин их үнээр худаолдан авах санал тавьжээ. Руперт Мердок дэлхийн нэр хүндтэй 100 гаруй сонин, кино студи, телевизийг эзэмшдэг юм.

Лид10. ОХУ ын ерөнхийлөгч Владмир Путин Кремлийн ордонд Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббхасыг хүлээн авч уулзжээ. Махмуд Аббас улс орондоо тун ээдрээтэй нөхцөл байдал үүсээд байгаа үед ОХУ аас дэмжлэг авах зорилоготойгоор айлчлал хийж байна.

Одоо Палестиний өөртөө засах орон ФАТХ, ХАМАС гэсэн хоёр бүлэглэлийн дотоод зөрчилөөс болоод задралын ирмэг дээр тулж ирээд байгаа юм. Палестины засаг захиргааны хууль ёсны удирдагч нь ФАТХ бүлэглэл гэж бид үздэг гэж ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин онцлон тэмдэглэжээ. Махмуд Аббас ФАТХ бүлэглэлийн гишүүн юм. Владимир Путин Махмуд Аббас нар уулзалтынхаа дараа хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ.

ОХУ Палестинд хүмүүнлэгийн болон цэргийн тусламж үзүүлнэ гэж Владимир Путин сэтгүүлчдэд хэлжээ. ОХУ Махмуд Аббасыг дэмжигчдэд, өөрөөр хэлбэл ФАТХ бүлэглэлд 50 ширхэг хуягт тэрэг хүлээлгэн өгөх болжээ. Ингэснээр Иордан голын баруун эрэгт ФАТХ бүлэглэл хяналт тогтооход нэмэр болно гэж оросын тал үзэж байна. Палестины Хамас бүлэглэлийн удирдагчид ч бас Москвад ирж оросын эрх баригчидтай уулзах хүсэлтээ илэрхийлж байсан юм. Гэвч одоо Хамасын төлөөлөгчидийг Оросын төрийн эрх баригчид хүлээ авахгүй гэдэг нь тодорхой боллоо. Хамас бүлэглэлийн тэргүүн ОХУ д айлчлах талаар хөөцөлдөж эхэлж байсан ч өнөөдөр тэд шийдвэрээ өөрчилсөн гэж мэдэгджээ.

Эр. Бид Палестний хууль ёсны эрх баригчыг л дэмжих болно. Махмуд Аббас та хоёр тал болж хуваагдаад байгаа Палестины өөртөө засах орныг нэгдмэл болгож чадна гэдэгт би итгэж байна.

Гэж ОХУ ын ерөнхийлөгч Путин хэлж байна. Уулзалы үеэр Махмуд Аббас Хамас бүлэглэлийн хяналтаа тогтоогоод байгаа Газы зурвасын иргэдэд ч хүмүүнлэгийн тусламж хэрхэн хүргэх тухай төлөвлөгөөг ч бас хэлэлцжээ.

Эр. Газын зурвасыг Хамас бүлэглэл хяналтандаа аваад байгаа ч манай засаг захиргаа тэнд аж төрж байгаа Палестинчуудын өмнө үүрэг хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж байна. Найрсаг харилцаатай байдаг дэлхийн бүх орнуудад хандан Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүсэж байна.

Путин Махмуд Аббас нарын уулзалтйн бодит үр дүнгийн талаар талууд тайлбар хийхээс зайлсхийж байна. Орос улс ФАТХ хөдөлгөөнд зэр зэвсгийн дэмжлэг үзүүлж байгаа нь хэр оновчтой вэ гэсэн асуулт ажиглагчидын өмнө гарч ирлээ.

Энэ талаар ОХУ ын гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч Андрей Денисов

Эр. Орос улс Палестинд хууль ёсны засгийн газарт нь туслаж, нийгэмд эмх журам тогтооход нь л зориулж 50 ширхэг хуягт тэрэг өгөх шийдвэр гаргасан.

Гэж хэлж байна.

Махмуд Аббас Путинтай уулзаад Кремлийн ордоноос маш сэтгэл хангалуун гарч ирсэн юм.

Эр. Хамас бүлэглэл Газын зурвасыг бидний хяналтад шилжүүлэн өгсний дараа л бид тэдэнтэй яриа хэлэлцээр хийх боломжтой. Хамас бүлэглэл өөрсдийн үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө хүлцэл өчиж, хариуцлага хүлээх ёстой.

Хамас, Фатх бүлэглэлийн аль алинтай нь холбоо тогтоосон нь Оросын хувьд маш ашигтай нөхцлийг үүсгэж байна гэж ажиглагчид үзэж байна. Палестины ХАМАС, ФАТХ хөдөлгөөнүүдийн хооронд ОХУ жуучлагч нь болох боломж нээгдэж байна.

Эр. Жуучлагчын үүрэг гүйцэтгэх боломжтой болж байгаа нь оросын хувьд ашигтай. Ойрхи Дорноды дөрвөлийн тооноос оросын хасах гэж АНУ нэг хэсэг оролдсон. Гэтэл одоо бид Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэх болно гэдгээ нотолж чадлаа. Орос улс энэ асуудалд манлайлагч нь болох болно.

ТОВЧ1

1 Өчигдөр орой Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр газрын тосны үнэ 1 доллар 38 центээр нэмэгдэж 78 доллар 21 цент болсон байна. АНУ ын эрчим хүчний яамнаас тараасан түлш шатахууны нөөцийн тухай мэдээлээс болж газрын тосны үнэ өссөн гэж эдийн засагчид үзэж байна. Бас америкийн газрын тосны хэрэглээний ихэнхи хэсгийг нийлүүдэг Нигер улсын газрын тос боловсруулах үйлдвэрт гэмт хэрэгтэнүүд халдаж пакистаны бизнесмэнийг барьцаалж их хэмжээний мөнгө шаардсан нь газрын тосны олборлолтын хэмжээ буурах шалтгаан болжээ. Нигер улс энэ хэргийн дараа нефть боловсруулалтаа өдөрт 455 баррель аар багасгасан байна. Ирэх 9 сард газрын тос олборлогч орнууд газры тосны олборлолтоо нэмэгдүүлэхгүй бол нефтийн үнэ буурахгүй гэж эдийн засагчид тооцоос гаргажээ.

2. АНУ ын сансар судлаачид хамгийн сүүлийн үеийн дуран авайны тусламжтайгаар эх дэлхийгээс олон мянган гэрлийн жилийн цаана байга манай орчлон ертөнцийн хамгийн эртний галлактикийг олж илрүүлжээ. Энэ нь дэлхий гариг эрхэс хэрхэн үүссэнийг тайлах гол түлхүүр болж болох юм гэж Ройтер агентлаг уламжилж байна. Эрдэмтэдийн олж харсан галлактикийн гэрлийн цацрал нь дэлхий 500 сая жилийн настай байхад үүсэж тэрбум жилийн турш сансарын огторгуйд цацарч байж болох юм гэж Калифорнигийн технологийн хүрээлэнгийн сансар судлаач Ричард Эллис мэдэгджээ.

3. Нэгдсэн Үндэстний байгуулагын Аюулгүйн Зөвлөл Суданы Дарфур муж руу энхийг сахиулагчидыг илгээх шийдвэр гаргажээ.Суданд алба хаах энхийн сахиулагчидийн бүрэлдэхүүнд Африкийн Холбооны цэргүүд орох юм байна. Энхийн сахиулах баг 26 мянган цэргийн албан хаагч, хүмүүнлэгийн байгуулагын төлөөлөгчидөөс бүрэлдэх юм байна. Энхийг сахиулагчидыг Дарфур руу илгээхийг Аюулгүйн Зөвлөлийн бүх гишүүд дэмжсэн байна.

8 сарын 1

Манай эриний өмнөх 10 онд Эртний Ромын эзэнт улсын эзэн хаан Клавдий мэндэлж байжээ. Түүнийг төрийн эрх барьж байх үед Ромын эзэнт гүрэн хил хязгаараа тэлж Хойд Африк, Британи арлыг өөрийн эзэмшилээ болгож байсан юм.

1774 оны энэ өдөр Английн эрдэмтэн Жозеф Пристли анх удаа цэвэр хүчил төрөгч гарган авч чадсан байна.

1790 оны энэ өдөр АНУ-ын хамгийн анхны хүн амын тооллогын дүн гарч байжээ. Тухайн үед хойд америкад 3 сая 929 мянга 214 хүн амьдарч байснаас 697 мянга 324 нь боол байжээ.

Одоогос 80 жилийн өмнө буюу 1927 оны энэ өдөр Хятадын ардын чөлөөлөх арми байгуулагдсан байна.

1936 оны энэ өдөр Берлиний зуны олимпын 11-р наадмыг Адольф Гитлер нээж үг хэлж байжээ.

1939 оны энэ өдөр Зөвлөлт Холбоот Улсын баатар цол, “Алтан од” медаль бий болжээ.

1975 оны энэ өдөр MTV хөгжмийн суваг европт салбараа нээж байжээ.

1976 оны энэ өдөр Монреалийн 21-р зуны олимпын наадмын хаалтын ажиллагаа болжээ.

1 comment:

Anonymous said...

Когда-то давно я создавала здесь ветку, поскольку меня мучали сомнения, выходить ли мне замуж за мужчину, старше меня на 34 года) Так вот, я не просто вышла замуж, в данный момент мы ждем второго ребенка и у нас все очень хорошо, чего и всем желаю)

[url=http://www.2nt.ru/go/ruserotik.php]Молодежное видео[/url]
[url=http://2nt.ru/go/serial.php]Вообще любой сериал и особенно новинки я качаю тут [/url]
[url=http://2nt.ru/go/teets.php]Молодежное видео тут[/url]