2007-08-11

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-08-06 даваа гараг

Лид1. Европын Холбооны орнууд Их Британи улсаас малын гаралтай бүтээгдэхүүн, мах сүү худалдан авахаас татгалзаж байна. Лондон хотын холгүй орших үхрийн фирмд малын гоц халдварт өвчин гарсан нь Европын Холбооны орнууд ийм алхам хийхэд хүргэжээ.

Үхрийн шүлхий өвчин 2001 онд тахал хэлбэрээр гарч 7 сая толгой малыг устгаж, мах сүүн бүтээгдэхүүн Европын холбооны орнууд руу экспортлох бололцоогүй болж Их Британий хөдөө аж ахуйг их хэмжээний алдагдалд оруулж байсан юм. Малын гоц халдварт өвчин дахин гарсанд эрх баригчид шуурхай арга хэмжээ авч эхэлсэн байна. Их Британий ерөнхий сайд Гордон Браун амралтаа цуцалж Лондон хотод эргэж иржээ. Гордон Браун онуц байдлын үед ажилладаг засгийн газрын “Кобра” хорооны хуралдаанд утасаар оролцсон байна. Кобра хороо Александр Литвиненког полони 210 радио идэвхит бодист хордоход, бас Лонпон хотын төвд тэсрэх бөмбөгтэй 2 машин олдоход хуралдаж байсан юм. Их Британий хуулийн дагуу малын гоц халдварт өвчин гарсан үед тухайн фермийн бүх малыг устгалд оруулах юм байна. Халдварт өвчин гарсан фермийн эргэн тойронд 10 км газар хөл хорио тогтоож, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн хориотой бүсээс гаргахыг таслан зогсоожээ. Малын гоц халдварт энэ өвчний вирус хэрхэн үнээний фирмд халдсаныг малын эмч нар, эрдэмтэд тогтоохоор ажиллаж байна.

Мал эмнэлэгийн эм, тари үйлдвэрлэдэг Мериал компаний лабратор нь өвчний голомттой үнээний фермээс ердөө 6 км зайтай байдаг юм байна. Иймд мэргэжилтүүд өвчний вирустэй биологийн материал Мериал компаний лабратороос алдагдсан гэж үзэж байна.

Эм. Бид өвчний голомтыг тойруулан тогтоосон хөлд хорионий бүсийг томсгож байна. Мериал компаний лабраторид ч бас хөл хорио тогтоолоо.

Мериэл комани өөрийн лабраториийнхоо үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Эр. Бид энэ вирусыг ашиглаж туршилт хийсэн тухай бүх бичиг баримтыг нягтлан шалгаж байна. Сүүлийн 4 долоо хоногт уг вирусыг туршилтанд идэвхитэй ашигласан нь тогтоогдсон.

Мал эмнэлэгийн лабраторийн шинжилгээгээр байгаль орчинд бараг байдаггүй вирусээр халдварт өвчин үүсгэгдсэн нь нотлогджээ. Иймээс лабратороос өвчний вирус алдагдсан байж болзошгүй юм гэж сэжиг_лэж байна. Их Британий эрдэмтэд өнгөрсөн зууны 60-аад оноос лабраторийн нөхцөлд өвчний вирус гаргаж авсан бөгөөд лабраторт хадгалж байжээ. Өвчний вирус лабраторийн ажилчидын хувцасанд шингэж, эсвэл агааржуулалтын системээр дамжин гадагш алдагдсан байж болохыг үгүйсгэхгүй байна. Мэргэжилтнүүд лаборатор,өвчин гарсан ферм хүрэх замыг тусгай ариутгалын бодисоор халдваргүйжүүлэх ажил хийсэн байна.

Эр. Өвчин хаанаас тархсан байж болох сэжүүр гарсан. Гэхдээ яаж халдварт өвчин гарчихав аа гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Иймд иргэд анхаарал болгоомжтой байхыг би сануулая

гэж Их Британий Хүрээлэн байгаа орчны сайд Хилари Бэнн хэлж байна Өвчилсөн бүх үхрийг устгалд оруулсан боловч дахин өвчний шинэ голомт илэрч болзошгүй гэж мал эмнэлэгийнхэн болгоомжилж байна. Өвчний далд үе нь 5 хүртэл хоног үргэлжилдэг тул хөл хориог цуцлахад эрт байна.

Лид2. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш, Афганистаны төрийн тэргүүн Хамид Карзайг Кемп Дэвид дэхь өргөөндөө хүлээн авч уулзжээ. Хоёр орны төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээрийн гол сэдэв нь Талибан хөдөлгөөн, Аль Кайда бүлэглэлийн эсрэг хийх тэмцэийг эрчимжүүлэх, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудал байх юм.

Жорж Буш, Хамид Карзай нар Афганистаны эдийн засгийг хөгжүүлэх, хууль бус мансууруулах бодисийн наймаа эрхлэгчидэд оноох ял шийтгэлийг чангатгах, бас Талибан хөдөлгөөнийхөнд барьцаалагдаад байгаа Өмнөд Солонгосын 21 иргэнийг суллуулах тухай ч ярилцах юм байна. Хамид Зарзай АНУ-д хоёр өдрийн айлчлал хийж байгаа юм. Талибан хөдөлгөөний эсрэг хийх тэмцэлийнхээ шинэ стратегийг боловсруулахаар Жорж Буш, Хамид Карзай нар уулзаж байна гэж улс төр судлаачид үзэж байна. Жорж Буш афганистаны ерөнхийлөгчид хандан авилагатай тэмцэж, засгийн газрынхаа нөлөөг нэмэгдүүлэхийг шаарджээ. Энэ жил АНУ-ын засгийн газар Афганистан улсад өөрийн аюулгүй байдлыг хангах албан байгуулахад нь зориулж 10 тэрбум доллар өгсөн юм. Би Би Си-ийн Вашингтон дахь сурвалжлагчийн онцлон тэмдэглэснээр одоо Вашингтон Кабулаас бодит үр дүнс гаргахыг хүсэж байгаа юм. Энгийн номхон иргэдийн амь нас хохирсоор байгаад Хамид Карзай сэтгэл зовниж явдагаа Жорж Буш илэрхийлээд Пакистаны нутгаас алан хядагчид ихээр орж ирж байгаад анхаарч, Пакистаны эрх баригдад энэ талаар анхааруулага өгөхийг АНУ-аас хүссэн байна. Иран улс Афганистаны зэвсэгт бүлэглэлд тусламж үзүүлж байгаа гэсэн мэдээллийг Карзай үгүйсгэжээ. Талибан хөдөлгөөний гишүүдэд барьцаалагдсан өмнөд солонгосын иргэдийг эсэн мэнд суллулахын тулд болмжтой бүхнийг хийж байгаа гэж хэлжээ. Одоо барьцаанд байгаа 21 хүний 2-ийнх нь биеийн байдал муу байгаа юм байна.

Лид3. Афганистаны Кандагар мужид хүмүүнлэгийн ажил хийхээр явж байгаад Талибан хөдөлгөөнийхөнд барьцаалагдсан Өмнөд Солонгосын иргэдийн нэг нь өнөөдөр утасаар холбоо барьжээ. Барьцаанд байгаа нэг эмэгтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй утасаар холбогдох боломжыг Талибчууд олгожээ. Барьцаанд байгаа солонгос эмэгтэй маш хүнвд нөхцөлд байгаа гэдгээ мэдэгдээд Нэгдсэн Үндэстний Байгуулагын ерөнхий нарийн дарга Бан Ги Мунд ханджээ.

Эм. Бид барьцаалагдаад 17 хонолоо. Хүнд нөхцөлд хоригдож байгаа нь бидэнд үнэхээр хэцүү байна. Бид гэртээ харимаар байна. Бид нутгийн иргэдэд л туслах гэж энд ирсэн. Бид юунд ч буруугүй. Биднийг суллаач

Өмнөд Солонгосын иргэдийн 7 сарын 19-нд Талибан хөдөлгөөнийхөн барьцаалсан юм. Талибчууд өмнөд солонгосын 23 иргэнийг барьцаалж хоёрынх нь амийг бүрэлгэсэн билээ. Одоо 21 иргэн барьцаанд байна.

Лид4. Синай хойгт байсан 6 мянган дүрвэгчийн эхний хэсэг өнөөдөр төрөлх Палестиндаа эргэн ирлээ.

Ойрын хэдэн өдөртөө багтаж дүрвэгсэдийн үлдсэн хэсэг нь эх орондоо эргэж ирэх юм байна.

Палестины6 мянган дүрвэгч нэг сар илүү хугацаатай Синайн хойг дээр байсан юм. Газын зурвас, Египетийг холбосон цорийн ганц хилийн боомт хаагдсаны улмаас тэд орон гэртээ харьц чадалгүй хоёр улсын хоорондын дундын бүсэд хашигдсан юм. Өнгөрсөн долоо хоногт Израилийн засгийн газар Палестины иргэдэд өөрийн газар нутгаараа дамжин Палестин руу явахыг зөвшөөрсөн юм.

Лид5. Өмнөд Азийн орнууд үер усны гамшигт нэрвэгдэж байна. Бангладеш, Балба, Энэтхэгийн хэд хэдэн мужид үер болжээ. Эдгээр орнуудад үерийн улмаас нас барсан хүний тоо 300-д хүрээд байгаа юм байна.

Зүүн Өмнөд Азийн орнуудад яг одоо борооны улирал нь тохиож байгаа юм. Балба, Энэтхэг, Бангладешт болсон үерийн улмаас 25 сая хүн толгой хоргодох орон гэргүй болоод байна. Бангладеш улсын газар нутгийн тэн хагас нь усанд автжээ. Харин хөрш зэргэлдээ Энэтхэгийн. Хойд хэсгийн олон арван тосгон газрын хөрснөөс арчигджээ. Үерт авьсан бүс нутгийн иргэдэд аврах албаныхан өдий болтол агаар, газрын аль алинаар нь хүрч чадахгүй байгаа гэнэ. Бангладешийн дүрвэгсэдийн хуаранд ариун цэвэр муу сахидаг, бас эм тариа, ариутгалдын бодис байхгүйгаас болж гэдэсний халдварт өвчин гарчээ.

Лид6. Европын орнуудад хуурай, аагим халуунаас болж их хэмжээний ойн тймэр гарсан тухай бид мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа Хорват улсад ойн түймэр дэгдсэн байна.

Одоо Хорватын Дубровни гэдэг боомт хотоос холгүй газар дүрэлзэж байна. Тэнгисийн эрэг дээрх Дубровни хотод гадаадын жуулчид байнга ирж амрах дуртай. Бас тэнгисийн эрэгээс холгүй үл хөдлөх хөрөнгө, эдлэн худалдан авдаг юм байна. Хүчтэй салхинаас гадна Югославын дайн үед минажуулсан талбайд ойн түймэр гарч байгаа нь ойн тйүмрийг унтраахад гол саад болоод байгаа гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Нутгийн иргэд гал түймрийн эсрэг чадах чинээгээрээ тэмцэж байна.

Эр. Бидэнд гал унтраахад зориул 2 нисдэг тэрэг ирүүлсэн. Бас 300 хүн гал унтраахаар ажиллаж байгаа.

Гал унтраах зориулалттай нисдэг тэрэг наран шарлагийн газрын тэнгисийн усаар саваа дүүргээд ойн түймэр дүрэлзэж байгаа газар руу явж байна. Хүмүүсийн амарч байгаа наран шарлагийн газрын тэнгисийн усыг авах нь амрагчдад ч, онгоцны аюулгүй байдалд ч эрсдэлтэй юм байна.

Товч.

  1. Иракын Бакуба хотод 60 хүнийг нэг доор оршуулсан байсныг илрүүлжээ. Мэргэжилтнүүд тэднийг бусдын гарт амь үрэгдсэн гэж таамаглаж байна. Иракын Дияла мужын засаг захиргааны төв Бакуба хотод байнга алан хядах ажиллагаа гардаг байдаг тогтворгүй газар юм.
  2. 7 сарын 17 нд Бразилийн Сан Пауло хотын нисэх онгоцны буудалд газардах үедээ шарваж Эйрбус А 320 онгоц осолдож байсан билээ. Онгоц нислэгийн зурвасаас хэтэрч шатахуун, онгоцны эд анги хадгалдаг агуулах мөргөж дэлбэрч байсан. Тэгвэл өнөөдөр шатаж, дутуу нурсан түлшний агуулахыг 75 кг тэсрэх бодис ашиглан бүр мөсөн нураажээ. Агуулахыг нураахаас өмнө ойролцоох орон сууцны иргэдэд анхааруулага өгсөн байжээ.
  3. АНУ ын Минеполис хотын нурсан гүүрний нурангийг лазерийн гэрлийн тусламжтайгаар судлах гэж байна. Энэ нь гүүр нурах болсон шалтгааныг тодруулахад дөхөм болох юм байна. Гүүр нурсан шалтгааныг тогтоо аажил сар хэртэй үргэлжилэх юм байна. Энэ долоо хоногийн сүүл гэхэд гүүрний нурангийг зайлуулж дуусах юм байна. Дахин шинэ гүүр барих ажилд 250 сая доллар төсөвөөс гаргах болно гэж АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш амалсан байна.
  4. Белорусийн Минкс хотын замын хөдөлгөөнийг робот цагдаа зохицуулах болжээ. Робот замын цагдаа гартаа барьсан хурд хэмуигчээрээ машины хурдыг тодорхойлж мэдээллийн төв рүү илгээдэг. Холоос харсан зарим жолооч нар жинхэнэ замын цагдаа зогсож байгна гэж бодож хурдаа сааруулдаг байна.

Лид7. Манай гаригийн хамгийн содон ер бусын төрхтэй амьтныг дэлхийн өгнцөг булан бүрд амьдардаг интернэт хэрэглэгчид тодруулжээ. Урьд хожид дуулдаж байгаагүй этгээд сонин 20 гаруй амьтан энэ жагсаалтад оржээ.

Манай дэлхийн өвөрмөц амьтанаар мэрэгч амьтдынн дундаас хамгийн том нүдтэй гэж тооцогддог Филлипины удаантавт, газар доор төдийгүй усанд ч аж төрдөг одон хамарт, бас зөвхөн Латин Америкт байдаг битүү туурайт Альпака гэдэг амьтан ч орсон байна. Бас дусал ус шиг хэмжээтэй манай дэлхийн хамгийн жижигхэн загас энэ өвөрмөц хит парадад багтжээ. Манай дэлхийн өвөрмөц содон амьтадын жагсаалтад орсон 24 зүйлийн амьтан бүр мөсөн устгаж үгүй болохын ирмэг дээр тулж ирээд байгаа юм байна. Мөхөж сөнөхнийн ирмэг дээр ирэд байгаа амьтадыг хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг хандулахын тулд уг жагсаалтыг гаргасан юм байна. Өнгөрсөн амралтын өдрүүдд тоо толгой нь цөөрсөн хулсны баавгай нэгээр нэмэгджээ. Рио де Жанеро хотын амьины хүрээлэнгийн хулсны Бэй Юн гэдэг нэртнэй хулсны баавгай бамбарууш гаргажээ. Энэ хулсны баавгай 4 дэхь бамбаруушаа төрүүлсэн нь энэ юм байна. Амьтны хүрээлэнгийн хулсны баавгайнууудаас ингэж олон бамбаруш төрүүлсэн хулсны баавгай түүнээс өөр байхгүй юм байна.

Лид8. АНУ-ын Калифорни хотод шинэ үеийн сансрын хөлгийг туршиж байна. Хэрвээ Сакраменто хотын инженерүүдийн санаачилсан шинэ загварын тээврийн хэрэгсэлийн туршилт нь амжилттай болох юм бол хүн төрөлхтөн тун удахгүй нисдэг тавагаар зорчих болж байна.

Сакраменто хотын инженерүүд онгоц харахад нисдэг тавагтай тун адилхан шинэ үеийн тээврийн хэрэгсэл зохион бүтээж, туршилт хийж байгаа юм байна. Шинэ тээврийн хэрэгсэл зохион бүтээж байгаа фирмийн захиарл
Пол Моллер “Туршилт амжилттай болвол хүн бүзхэн дуртайяа сууна байх гэж би бодож байна. Харь гаригийнханы тухай домогт гардаг нисдэг хөлгөөс санаа авч дизейныг нь хийсэн юм.” гэж ярьж байна. Энэ нисдэг таваг одоохондоо төдийлөн сайн нисэж чадахгүй байгаа бөгөөд агаарт хэдхэн хором л тогтож чаддаг байна. Жилийн дараа гэхэд Сакраменто хотын энэ компани хүчин чадал сайтай 6 ширхэг нисдэг таваг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Эр. Бид эхэлээд хоёр хүний суудалтай нисдэг таваг хийхээр төлөвлаж байсан ч дутуу хийсэн юм. Харин одоо бүхээгийг нь томосгох шаардлагатай болж байна. Гэж компани менежер ярьж байна. Нисдэг тавагны удирдлагын самбар нь токарын машины товчлууруудыг санагдуулдаг байна. Нисдэг тавагийг худалдахдаа зарлал сурталчилгаанд ашиглах уриа үг ч аль хэдийнэ бэлэн болжээ. “Биднийг гүйцэхгүй” эсвэл “Машины зогсооол хэрэггүй” гэсэнүгийг уриа болгон сонгожээ.

Эр. Хэрэв нисдэг тавгаар зорчидог болчих юм бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ямар нэгэн дүрэм бодож олох нь гарцаагүй. Цагдаа нар ч бас ийм нисдэг тавагтай болох шаардлага гарна байх аа.

Сакраменто хотын энэ компани нисдэг таваг үйлдвэрлэхээр сүүлийн 40 жилийн турш оролдож байгаа юм. Одоогоос 5 жилийн өмнө хийсэн туршилтыг хальсанд буулгаж байжээ. Тухайн үед нисдэг таваг арай гэж агаарт хөөрөөд нисэж чадалгүй газарт унаж байжээ.

Эр. Нисдэг тавагтай болох гэсэн хүсэлтэй олон хүн байгаа. Гэхдээ бид хүссэн хүн бүхэнд зарах бодолгүй байна. Нэг сая доллараас дээш хэмжээний мөнгө төлөх хүнд л нисдэг тавгаа зармаар байна. Одоогоос 4 жилийн өмнө тус компани нисдэг таваг бэлэн болсон гэж зарлаж байсан ч нисдэг аппарат газраас ч хөндийрөөгүй юм. Иймд тус компани шүүхэд дуудагдаж байжээ.

Лид9. Дэлхийн 2-р дайны үед Германы бөөнөөр хорих хуаранд хоригдож байсан олон мянган еьрей хүн Иерусалем жагсаал хийжээ. Изриалийн засгийн газар бөөнөөр хорих лагерт хоригдож байсан хүмүүст сард 20 долларын тэтгэлэг өгдөг юм. Үүнийг иргэд эсэргүүцэж тэтгэлэгийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардсан байна. Жагсагчид Иерусалем хотын Роз цэцэрлэгт хүрээлэнд цугларч тэндээсээ засгийн газрын ордоны барилга руу хүрчээ. Засгийн газраас сар бүр олгодог 20 доллар нь эмнэлэгийн үйляилгээнд төдийгүй, наад захын хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хүрэхгүй гэж гомдоллож байгаа юм. Жагсаалд оролцогчид Германы хорих лагерьт хэрэглэдэг байсан шар өнгийн од хцувцасандаа хатгах болно гэж жагсаал болохоос өмнө мэдэгдэж байсан юм. Гэвч тэд энэ удаа шар од хувцасандаа хатгасангүй. Изриалийн ерөнхй сайд Эхуд Ольмерт холокостын золиос болж, фашист германы бөөнөөр хорих ангид тамлагдаж байсан хүмүүсийн тэтгэлэгт зориулж 2008 онд 29 сая доллар зарцуулна гэж амалжээ. Харин 2009 онд тэтгэлэгт зориулах мөнгийг 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Бөөнөөр хорих хуаранд байсан хүмүүсийн ихэнхи нь 2009 онд тэтгэлэгийн хэмжээ хоёр дахин нэмэгдэхийг хүлээж чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлчихнэ гэж Эхуд Ольмертийн засгийн газрыг шүүмжлэгчид мэдэгдэж байна.

Лид10. Өнөөдөр Ядон улс даяар Хиросимо хотод атомын бөмбөгөнд өртөж амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх гашуудлыг ажиллагаа болжээ.

Хүн төрөлхтөний түүхэнд тохиосон аймшигт явдалаас хойш 62 жил өнгөрчээ. Хиросим хотын Энх тайвны цэцэрлэгт өнөөдөр олон мянган хүн хүрэлцэн ирж, гашуудлын ажиллагаанд оролцжээ. Атомын бөмбөг унасан мөчид яг орон нутгийн цагаар өглөөний найман цаг 50 минутад бүх хүмүүс нэг минутын турш чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлжээ. АНУ ын баөмбөгдөгч онгоц Хиросим хотод атомын бөмбөг хаясанаас нэг жил 6 сарын дараа 146 мянган хүн үхжээ. Атомын бөмбөгийн цацраг идэвхит бодист хордсон хүний тоо одоо 240 мянгад хүрээд байгаа юм байна. Хиросимод атомын бөмбөг хаясанаас 3 хоногийн дараа Нагасаки хотод бас атомын бөмбөг хаясан юм. Хүн төрөлхтөний түүхэнд анхны бөгөөд хамгийн сүүлчийн удаа цөмийн зэвсэгийг ашигласан тохиолдол энэ байсан юм.

Лид11. Орос Хятадын хилийн боомт Хэйхэ хотын гудамжинд Орос орны бэлэг тэмдэг гэгддэг МАТРЕШКА-ний хэлбэртэй хогийн сав тавигджээ.

Орос хятадын найрамдалын бэлгэ тэмдэг болгон ийм хэлбэртэй хогийн сав хийсэн гэж Хэйхэ хотын албаны хүмүүс тайлбарлажээ. Харин МАТРЕШКА-ний хэлбэртэй хогийн сав хятадын хилийн боомт хотод бий болсонд оросууд дургүйцлээ илэрхийлжээ. Оросын Благовещенск, хятадын Хэйхэ хот Амур мөрний хоёр эрэг дээр хаяа дэрлэн оршдог юм байна. Оросын бэлгэ тэмдэгийг нэг матрешка хогийн сав болгосонд Оросын гадаад хэргийн яамны Благовешенкс хот дахь суурин төлөөлөгч Хятадын Хэйхэ хотын эрх баригчидад хандан эсэргүүцэлээ илэрхийлсэн захидал илгээжээ.

Энэ өдөр

1914 он. Дэлхийн I дайны vеэр Австри-Унгар улс Орсод дайн зарласан бол Серби Герман улсад дайн зарласан байна.

1926 он. Америкийн усан сэлэлтийг тамирчин Гертруд Елдерле 14 цагийн турш сэлэн Английн сувгийг гатласан анхны эмэгтэй болжээ.

1932 он. Итали, Франц, АНУ, ЗХУ, Британи болон Герман зэрэг улсууд оролцсон анхны кино наадам Венеци хотод эхэлж байжээ.

1945 он. АНУ-ын агаарын хvчний онгоцууд анхны атомын бємбєгийг Японы Хирошима хотод хаяжээ. Өглөөний 8 цаг 16 минутад /орон нутгийн цагаар/ атомын бөмбөг дэлбэрсэн байна. "В-29" хэмээх атомын бємбєг тээгч онгоцны хаясан уг бємбєгєнд 117,000 хvн єртєн амиа алдсан байна. Атомын бөмбөгийг 8000 метрийн өндрөөс хаясан бөгөөд газраас 550 метрийн өндөрт дэлбэрч улмаар мөөг хэлбэртэй үүл үүсгэжээ.

1962 он. Британийн эрхшээлд 300 жил байсан Ямайка улс тусгаар тогтосон улс болжээ.

1978 он. Ромын католик сvмийн тэргvvн VI Иоан Павель таалал тєгссєн байна.

1996 он. АНУ-ын эрдэмтэд Марс гариг дээр хvн амьдарч байсныг гэрчилэх баримт олжээ.

Лид.Куин рок хамтлагийн гитарчин Брайн Мэй эрдэс шинжилгээний ажил бичиж профессор цол хамгаалжээ. Лондоны их сургуулийн Эмпириал коллежийн сансар физикийн тэнхимийн эрдмийн зөвлөл хуралдаж түүнд профессорын үнэмлэхийг нь өгчээ.

Гитарчин. Брайн Мэй бүр 70-аад оны дунд үеэс эхлэн “Сансарын тоосонцорт үүлний радиалын хурд” сэдвэрэр эрдэм шинжилгээний ажил бичиж эхэлсэн юм байна. Куин хамтлаг урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурь эзэлж, олон мянган шүтэн бишрэгчидтэй болсон тул Брайн эрдэм шинжилгээний ажлаа түр хойш тавьж, уран бүтээл урлагт бүх хүчээ зориулсан юм байна. Ингээд саяханы нэг өдөр 60 нас хүрсэн Брайн байшингийнхаа дээвэрт хадгалж байсан хуучин бичяиг цаасыг эмхэлж байхдаа дутуу орхисон эрдэм шинжилгээний ажлаа олжээ. Ингээд тэр үүнийгээ бичиж дуусгахаар шийдсэн юм байна. Өмнөө тавьсан зорилгоо тэр амжилттай биелүүлж эрдэм шинжилгээний ажлаа хамгаалж профессор цол ийнхүү авчээ Гитарчин Брайн Мэй манай нарын аймгийн тоосонцороос бүрддэг үүл нь гаригуудтай ижил чиглэлд хөдөлдөг гэдгийг нотолсон юм байна.

No comments: