2007-09-28

Дэлхийн мэдээ 2008-09-28 Баасан гараг

Лид1. Бээжин хотод Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртийг зогсоох 6 талт хэлэлцээрийн шинэ үе шат эхэлсэн талаар өчигдөрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө мэдээлсэн билээ. Зургаан талт хэлэлцээрт Хятад, Орос, Америк, Япон, хойд өмнөд Солонгос улс оролцдог юм.
Яриа хэлэлцээрт оролцож байгаа талууд хойд солонгосын цөмийн байгууламжуудыг хэрхэн битүүмжилж, үйл ажиллагаанаас гаргаж задлах ажлыг гүйцэтгэх талаар хэлэлцэж байгаа юм байна. Солонгосын хойгоос дөнгөж саяхан ирсэн шинжээчидийн баг өнөөдөр өөрсдийн блэтгэсэн илтгэлээ танилцуулж дуусах юм байна. 6 талт хэлэлцээрийн сүүлчийн өдөр талууд Хойд Солонгосын цөмийн байгууламжуудыг битүүжлэх ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад зориулж зөвлөмж гаргах юм байна.
Лид 2 АНУын ерөнхийлөгч Жорж Буш, Бирмд болж байгаа лам нарын бослогыг Бирмийн засгийн газар цэргийн хүчээр дарах оролдлого хийж байгаа явдалыг буруушаалаа.
Учир нь сүүлийн өдрүүдэд Бирмд болж байгаа лам нарын бослого хүрээгээ тэлж хүний амь насанд хүрэх болсон юм. АНУ, Бирмийн цэргийн эрх баригчидад эдийн засгийн хориг арга хэмжээ тавих болсоноо мэдэгдэж Бирмд гарч байгаа бослогыг хөхүүлэн дэмжиж байгаа хөрш Орон болох Хятадыг буруушаасан юм. Өчигдөр буюу Пүрэв гарагт болсон бослогын үеэр 9 хүн амь насаа алдсан бөгөөд амь насаа алдагдсадын дотор Японы фото сэтгүүлч байгаа юм. Ройтерс агентлагын мэдээлж байгаагаар Бирмийн Рангоонд болсон бослогыг дарах гэж цэрэг болон цагдаагийнхан гал нээсэн байна. Гал нээх үеэр 11 бослого гаргачидаас гадна, 31 цэрэг хүнд болон хөнгөн шархдсан гэж албаны эх сурвалжууд мэдээлж байна. Лам нарын өдөөсөн бослого нь өнөөдөр Бирмийн өнцөг булан бүрт хүрээгээ тэлж улмаар 10 дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Бирмд гарч байгаа тус бослогод олон улсууд ихээхэн анхаарлаа хандуулж байгаа билээ. Хэрэв тус бослого үргэлжилэн Бирмийн засгийн газар цэргийн хүчээр дарахыг оролдож олон хүний аминд хүрвэл АНУ болон Их Бритиан зэрэг хүчирхэг орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авах болно гэдгээ хэллээ. Бирм улс нь 56 сая хүн амтай ядуу буурай орон юм. өнгөрсөн сард түлш шатахууны үнэ Бирмд хоёр дахин өссөн явдал нь ард иргэдийн дунд ядуучуудын тоог төдий чинээ нэмэгдэхэд хүргэсэн юм. Иймээс гар хумихан сууж ханадаггүй Бирмийн засгийн газрын эсрэг тус улсын лам нар бослого гаргасан нь өнөөдөр улс орон даяархи хөдөлгөөн болон дэлгэрээд байна.
Лид3 Өчигдөр цаг уурын өөрчлөлтөнд голлох нөлөө үзүүлж байгаа гэх дэлхийн 16 орны удирдагчид уулзлаа. Тус уулзалтан дээр АНУын төрийн бичгийн дарга Кондолеза Райз оролцож дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх АНУын уриалгыг танилцуулсан юм.
дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хамгийн шийдвэртэй арга зам бол байгаль орчинд ээлтэй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэж уулзалтанд оролцсон удирдагч нар хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд голлох нөлөө үзүүлж байгаа гэх д16 орны удирдагчдын уулзалтыг АНУын санаачлагаар зохион байгуулсан юм. Тус уулзалтын үеэр АНУын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз “дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд АНУын буруутай үйл ажиллагаа их байгааг бид хүлээн зөвшөөрч байгаа. гэвч бид хэзээ ч олон улсын эрх ашгийг өөрсдийнхөөс дээд үзэж байгаагүй” хэмээ хэлсэн юм. Мөн тэрбээр бид дэлхийн цаг уурын өөрчлөлт дулаарлын эсрэг НҮБын дэмжлэгтэйгээр тэмцэх нь зүйтэй юм хэлсэн. 2012 онд хүлэмжийн хийтэй тэмцэх олон улсын Киотогийн протоколын хугацаа дуусаж байгаа билээ. Иймээс тус протоколыг үргэлжүүлэх аль эсвэл хүлэмжийн хийг багасгахад чиглэсэн шинэ бичиг баримт үйлдэх хэрэгтэй болж байгаа юм. Энэ асуултыг дэлхийн 16 орны удирдагчид нухацтай ярилцсан билээ.
Лид4. Ираны төрийн тэргүүн Махмуд Ахмединижад Боливи улсад айлчлал хийж байна. Тэр Боливийн ерөнхийлөгнч Эво Моралестай уулзаж худалдаа эдийн засаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна.
Иран, Боливийн хоорондын худалдааны бараа эргэлтийг 1 тэрбум долларт хүргэх тохиролцоонд хүрсэн байна. Боливи улстай эдийн засгийн салбарт хамтран ажиллахыбн тулд Ираны тал эхний ээлжинд 100 сая долларын хөрөнгө оруулалт хийхэээр болжээ. Ирэх 5 жилд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламж барихад зориулж Иран улс Боливит 900 сая долларын хөрөнгө оруулалт хийх юм байна. Олон улсын харилцаанд олон туйлт ертөнц ноёрхох ёстой бөгөөд тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт оролцох буруу. Дэлхийн аль ч улс энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхтэй гэж талууд хамтарсан мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн байна. Ираны ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал дээр Иран, Болив улс стратегийн түншүүд боллоос гэж мэдэгдсэн байна. Ираны улс Боливийн засгийн газрыг ямагт дэмжих болно гэж Махмуд Ахмединижад онцлон тэмдэглэжээ. Үүний хариуд Боливийн ерөнхийлөгч дэлхийн бүх улс орон аливаа асуудалд тэгш эхртэй, шудрага оролцдог болохйн төлөө хамтдаа тэмцэж байх болно гэж хэлжээ. Оырйн үед Боливи улс Ливи улстай дипломсат харилцаа тогтоох гэж байгаа юм байна. Махмуд Ахмединижад Боливи улсад таван цагийн айлчлал хийсэн бөгөөд дараа нь Венесуэл рүү ниссэн байна.
Товч
Хятадын Юранкушь голд осолдсон тамирчидыг хайх, аврах ажиллагаанд оролцсон Оросын онц байдлын яамны ИЛ 76 тээврийн тусгай онгоц Москвад газардсан байна Энэ онгоцоор осолдсон багийн гурван гишүүн, бас нас барсан хоёр тамирчны цогцосыш авч ирсэн байна.Одоо сураггүй болсон нэг тамирчины хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна. Олдохгүй байгаа оросын нэг тамирчныг хятадын аврах албаныхан хайх юм байна.
Гүржийн батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ираклия Окруашвилиг хууль сахиулах байгуулагынхан баривчилсан байна. Ираклия Окруашвили нв телевизийн шууд нэвтрүүлэгт ороллцохдоо Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвишлиг захиалгат аллага зохион байгуулахыг санал болгож байсан, 2005 оны 2 сард нас барсан экс ерөнхий сайд Зураб Жваниг хордуулж алсан гэж мэдэгдэл хийж байсан юм. Өчигдөр орой тусгай албаны хорь орчим ажилтан Иракли Окруашвилигийн офисыг бүсэлж баривчилжээ. Түүнийг эх орноосоо урвасан гэж үзэж байгаа юм байна.
Лид5. НҮБ-ийн Ерөнхий Ассамблей хуралдаанаар өнөөдөр Косовогийн хязгаарын ирээдүйн статуын талаар хуралдаан болох гэж байна. Уг хуралдааныг Косовогийн хязгаарын асуудлыг зохицуулах үүрэг хүлээсэн хорооны санаачилгаар явуулж байгаа юм.
НҮБ-ийн төв байранд Серб, Косовогийн төлөөлөгчид уулзалт хийх ёстой бөгөөд энэ нь Косовогийн асуудлыг шийдэх сүүлчийн боломж гэж Сербийн ерөнхий сайд Воислав Коштуница хэлсэн байна. Серб, Косовогийн талууд сүүлчийн хоёр жилд хоёр дахь удаагаа нүүр тулсан уулзалт хийх гэж байгаа нь энэ юм. Серб улс Косовогийн хязгаарт тусгаар тогтнол олгохоос татгалзаж, үүний оронд өргөн эрх мэдэл олгож өөртөө засах орон байгуулахыг санал болгож байгаа юм. 1999 оноос хойш Косовогийн хязгаарыг НҮБ-ийн төлөөлөгчид хяналтандаа байлгаж байгаа юм.
Лид6. Жүржийн хувьсгалын эх орон Украинд ээлжит бус парламентын сонгууль болоход 3 хоног үлдэж байна. Бямба гарагаас эхлэн улс төрийн намууд, нэр дэвшигчид сонгуулийн сурталчигаагаа зогсоох болно.
Укрианы парламентад байх ирээдүйн эвсэл ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байх вэ гэдэг асуудал өнөөдөр Укрианий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн гол сэдэв нь болоод байна. Укрианий төсөр хатагтай гэдэг нэр хочыг аваад байгаа Юлия Томошенко, Укрианий ерөнхийлөгч Виктор Ющенко нар ойрын 4 жилийн парламентыг ардчилсан хүчний эвсэлгүйгээр төсөөлөх аргагүй гэж мэдэгдээд байгаа юм. Харин Ардчилсан хүчнүүдийн гол өрсөлдөгч Виктор Янукович ирээдүйн парламент ямар байх талаар ямар нэгэн тайлбар, таамаглал хийхээс таталзаад байгаа юм. 9 сарын 30-нд л бүх зүйл тодорхой болно гэж Янукович хэлжээ. Зөвлөлт Холбоот Улс гэдэг том гэр бүлийн гишүүн нь болж байсан Украинд сүүлийн үед орос хэлийг төрийн хэл гэж үзэх үү, аль эсвэл гадаад хэл тооцож байх уу гэдэг сэдэвээр ширүүн маргаан өрнөөд байгаа юм. ВикторЯнукович энэ асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийдэх нь зөв гэж үзэж байгаагаа нэг бус удаа илэрхийлж байлаа.
Лид7. Афганистаны Талибан хөдөлгөөнийхөн тус улсад үйл ажиллага явуулдаг олон улсын Улаан Загалмайн байгуулагийн ажилтнуудыг барьцаалжээ.
Талибчууд ингэхдээ Улаан Загалтайн ажилтнуудыг барьцаалсан гэдгээ эхлээд мэдээгүй байна. Талибан хөдөлгөөн энэ байгуулагатай ямар нэгэн асуудалгүй тул барьцаалсан хүмүүсийг суллах болснооо мэдэгджээ. Барьцаалагдсан хүмүүсийн дотор гадаадын хоёр иргэн байгаа юм байна. Тэдний нэг нь Өмнөд Солонгосын 19 иргэнийг суллах хэлэлцээрт оролцож байжээ. Лид8. Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа сансрын нисэгчид маш хүнд маневрийг хийж гүйцэтгэсэн байна. Оросын сансрын нисэгч Олег Котовийн удирдаж байгаа Союз ТМА 10 хөлөг олон улсын сансрын станцтай холбогджээ. “Үүрийн гэгээ” модулаас “Од” гэдэг нэртэй модуль руу шилжих үйл явц 27 минут үргэлжилсэн байна. Сансрын станцид Котовоос гадна сансрын нисэгч Федер Юрчихен, Клейтон Андерсон нар ажиллаж байгаа юм. Нэг модулиас нөгөө рүү шилжих үед олон улсын сансрын станцид хэн ч байгаагүй байна. Олон улсын сансрын станцид ийм маневрийг хийснээр 10 сарын 10-нд Байконурын сансрбын буудлаас хөөрөх Союз ТМА 11 пуужинг хүлээн авах бэлдтгэл ажлын нэг хэсэг юм байна. 10 сарын 10-нд эх дэлхийгээс хөөрөх сансрын нислэгийн багт оросын иргэн Юрий Маленченко, америкийн сансрын нисэгч Пегги Уитсон, бас малайзын анхны сансрын нисэгчШейх Музафар Шукор нар багтжээ. Малайзын сансрын нисэгч дэлхийн тойрог замд 10 хоног ажиллаж 10 сарын 20-нд эх дэлхийдээ эргэж ирэх юм байна.
Энэ өдөр
1953 оны энэ өдөр Никита Сергеевич ХРУЩЕВ ЗХУ-ын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогджээ.
Одоогоос 210 жилийн өмнө газар зүй судлаач Федор Петрович Литке мэндэлж байжээ.
1994 оны энэ өдөр Балтийн тэнгист Эстони хөлөг онгоц живж 852 хүн амь насаа алдаж байжээ.
Үдшийн мэдээ
Лид1. Далай тэнгисийн хамгийн урт настай бадарчид болох яст мэлхийний тоо толгой эрс багасаж байгаа билээ. Иймээс яст мэлхийг өсгөн арчилахад Индонезийн тосгоны иргэд, байгаль хамгаалагчидтай хамтран тэмцэж байна.
Эдгээр яст мэлхийнүүд амьдралын төлөө тэмцэж байгаа амьтад юм. Индонезийн далайн эргийн жижиг тосгонд яст мэлхийнүүдийг үржүүлэн арчилж байгаа билээ. Энэ сарын эхээр Индонезийн байгаль орчин хамгаалах сангийн байгаль хамгаалагчид Индонезийн далайн эргийн жижиг тосгодын ард түмэнд яст мэлхийг хэрхэн арчилах талаар сургалт зөвлөгөө явуулж эхлэсэн юм. Учир нь яст мэлхийн тоо толгойг аврахад далайн эргийн тосгодын иргэд ихээхэн үүрэг гүйцэтгэх ёстой. өмнө нь яст мэлхийг зөвхөн агнаж, идэж байсан хүмүүс өнөөдөр яст мэлхийний хамгийн ойрын асрамжлагчид болжээ. Жил ирэх тусам устан үгүй болж байгаа яст мэлхийн тоо толгойг үржүүлэх ажилд ард түмнийг оролцуулж байгаа нь хамгийн зөв шийдвэр болсон юм. Жижиг яст мэлхийнүүдийг аюулгүй орчинд үржүүлж байгаад бие даасны дараа усанд тавьж байгаа билээ. Эр: одоо тосгоны иргэд яст мэлхийг хоолондоо хэрэглэхдээ ихээхэн анхааралтай хандах болсон шүү. Одоо 15 үржлийн яст мэлхийг аюулгүй газарт байрлуулан үржүүлж байгаа билээ. Эр: хэрэв бид өнөөдөр яст мэлхийг устахаас аварч чадвал яст мэлхий гэж чухам ямар амьтан байсныг мэдэх болно гэж би бодож байгаа. Яст мэлхийний хамгийн том үржлийн үүр Индонезийн ойр орчмын далайн эргээр байрладаг юм. Иймээс яст мэлхий тархан нутагшисан, болон нүүдэл хийдэг газруудыг Индонезийн байгаль хамгаалагчид хяналтандаа бүрэн аваад байгаа билээ.
Лид2.Апасад болж байгаа загварын долоо хоногт эртний индианчуудын үндэсний хувцаснаас санаа авч зохион бүтээсэн хувцасыг үзүүлсэн байна.
Одоо Латин америкийн орнуудад зөвхөн хөдөө тосгонд л ийм хувцас өмсөж явдаг болжээ. Эм. Одоо индианчуудын хувцас моодонд орж байна. Гэхдээ ийм хувцас маш үнэтэй байдаг юм. Боливвийн ерөнхийлөгчийн удам угсааг хөөж үзвэл индиан гаралтай юм. Иймээс ч сүүлийн үед үндэсний гёс заншил, уламжлалыг сэргээх, хувцас хэрэглэлийг өдөр тутмын амьдралд хэвшүүлэх компанит ажил өрнөж байгаа юм байна.
Лид3. Мехико хотын амьтаны хүрээлэнд дэлхийд ховордсон улаан зүсмийн хулсны баавгай аж төрж байна. Улаан зүсмийн хулсны баавгай нь хятадын цагаан хар зүсмийн хулсны баавгайнаас ч ховордсон амьтан юм байна.
Хойд америк, зүүн өмнөд азийн уулархаг бүсэд ердөө 2000 ч хүрэхгүй улаан зүсмийн хулсны баавгай байгаа гэнэ.
Лид4. Английн шууданч эмэгтэй Анжела Фили сугалаагаар 35 мянган фунт стерилнг сугалаагаар хожсоноосоо хойш одоо хэр нь мөнгөө юунд зарцуулахаа шийдэж чадаагүй байна.
Английн түүхэнд энэ эмэгтэй сугалаагаар хамгийн их мөнгө хожсон юм. Английн Глазго хотын захад ганц хүүтэйгээ маш жижигхэн байшинд олон жил амьдарсан Анжела Фили ердөө ганцхан хоромын дотор Их Британий хамгийн баян чинээлэг эмэгтнэйчүүдийн тоонд багтах болжээ. Тэр сугалаагаар хожсон мөнгөө хэсэг хэсгээр нь авах бөгөөд хамгийн эхний ээлжийн мөнгөө аваад шинэ байшин, машин худалдан авч Канад улсад амрах төлөвлөгөө гаргажээ. Лид5. Сүүлийн үед орангутаны тоо толгой эрс өсөж байгаа юм байна. Индонез улсад аврагчид байгаль хамгаалаагчид шархадсан орангутан сармагчнийг зөөж байна.
Хууль бусаар амьтны наймаа эрхлэгчид энэ сармагчины хөлийг нь гэмтээжээ. Орангутан сармагчины тоо толгой эрс буурч байгаа юм. Хар зах дээр нэг орангутан сармагчинг өндөр үнээр зардаг байна. Бас далдуу модный самар хууль бусаар түүдэг хүмүүс ойг сүйтгэж байгаа нь тэдний амьдрах орон зайг багасгаж байгаа гэнэ.
Лид6 Оросын иргэн Татьяна Барабанова энгийн төрөлтийн жингээс хоёр дахин их жинтэй буюу 7.75 килограмм охин төрүүлжээ.
Бяцхан охин Надя Сибирийн Алтай нутгийн Кайсарен дүүргийн эмнэлэгт төрсөн ба найман эгч, гурван ахтай юм байна. Охины ээж 43н настай Татяна Барабановагийн өмнөх хүүхдүүд нь бүгд таван килограммаас дээш жинтэй төрж байсан учраас энэ мэдээнд Татяна төдийлөн цочирдоогүй ажээ. 2005оны 1сард Бразилд 7.73кг хүү,1995онд Италид 10.2кг хүү мөн 1879онд АНУ-д 10.8кг хүү төрөөд 11цагийн дараа нас барсан зэрэг дэлхийн хамгийн хүнд жинтэй хүүхдүүдийн тухай мэдээлэл байдаг юм байна.

No comments: