2007-09-05

Дэлхийн мэдээ 2008-09-05 Лхагва гараг

Лид1.АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Австрали улсад айлчлал хийхээр хүрэлцэн иржээ.
Тэр Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд оролцохоор Сиднейд хүрэлцэн иржээ. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалыг тэргүүн хатагтай дагалдаагүй байна. Харин даяаршилыг эсэргүүцэх хөдөлгөөний идэвхитэн гишүүд Жорж Бушыг ирсэнд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж жагсаал цуглаан зохион байгуулсан юм байна. Австралийн ерөнхий сайд Жон Ховард иргэддээ хандан асуудалд ухаалагаар тэвчээртэй хандахыг уриалжээ. Австралид ирэхээсээ өмнө иракт гэнэтийн айлчлал хийсэн Жорж Буш Ази Номхон Далайн бүс нутгийн орнуудын төрийн тэргүүн нартай Иракын асуудлын талаар ч санад солилцох юм байна.

Лид2. Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах үүрэгтэй энхийн элч Тони Блэр Изриаль улсад 10 өдрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах дөрвөлд Нэгдсэн Үндэстний Байгуулага, Европын Холбоо, Орос, АНУ багтдаг юм. Эгнээндээ эдгээр орнуудыг багтаасан байгуулага энхийн элчээр Их Британий ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Блэрийг сонгосон юм. Изриальд хүрэлцэн ирсэн Тони Блэр хамгийн түрүүнд тус улсын ерөнхий сайдЭхуд Ольмерттэй уулзалт хийсэн байна. Тони Блэр, Эхуд Ольмерт нар Изриаль Палестины харилцаа хамтын ажиллагааг эдийн засаг, аюулгүй байдалын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцсан байнаТони Блэр Изриальд 10 хоногийн айлчлал хийхдээ Изриаль Палестины өндөр албан тушаалын олон хүнтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Лид3. Австрийн зэвсэгт хүчний цэргүүд нацистуудын мэндчилгээг гүйцэтгэж байгаа дүрс бичлэг интернэтэд тавигджээ. Энэ нь нийгмийг бүхэлд нь цочролд оруулж томоохон маргаан дэгдээгээд байна.
Зальцбург хотоос холгүй байдаг цэргийн хуарангийн нэг байлдагч нацистуудын мэндчилгээг гүйцэтгэж байгаа нь энэ дүрс бичлэгт харагддаж байна. Цэргийн ангийнхан энэ зүй бус үйлдлийг хийсэн 4 байлдагчид хариуцлага тооцох болно гэдгээ нэн даруй мэдэгдсэн байна. Дөрвөн цэргийн нэг нь хэт даврагч байгуулагын гишүүн гэдгийг прокурорын газар тогтоожээ. Нацист үзэл сурталыг сурталчилсаныхаа этгээддэд 10 жил хорих шийтгэл оноох хууль Австри улсад хүчин төгөлдөр үйлчилдэг юм байна.

Лид4. Ираны экс ерөнхийлөгч Акбар Хашеми Рафсанжани шашны зөвлөлийн тэргүүнээр сонгогджээ. Шашны зөвлөл нь Ираны шашны тэргүүнийг сонгож хэрвээ шаардлагатай гэж үзвэл шанын тэргүүнээ огцруулах бүрэн эрхтэй байдаг юм.

Ираны шашны зөвлөлийн даргаар Рафсанджани сонгогдсоноор түүний нөлөө улам нэмэгдэнэ гэж ажиглагчид үзэж байна. Тэр 2006 оны эхээр Ираны шашны зөвлөлийн гишүүн нь болжээ.Шашны зөвлөлийн даргийг сонгох санал хураалт хаалттай болдог юм байна. Рафсанжаниг шашны зөвлөлийн тэргүүнээр сонгох саналыг 86 гишүүний 41 нь өгсөн байна. Харин түүний өрсөлдөгч Аятолла Джаннати 29 санал авсан байна. Рафсанжани Ираны улсын шашны зөвлөлийн дарга болсон нь тус улдсын ерөнхийлөгч Махмуда Ахмадинежадад том цохилт болж байгаа гэж ажиглагчид дүгнээж байна. Одоо ираный улс төр ерөнхийлөгч Ахмединижад, рафсанжанигийн тал гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байгаа юм байна.
Лид5 Өчигдөр Австралид хөл тавьсан БНХАУын ерөнхийлөгч Ху Жин Тау, өнөөдөр Австралийн баруун мужийн захирагч Алан Карпентертэй уулзлаа.
Дүрс: Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тау, Австралийн баруун мужийн захирагчтай уулзаж байх үеэрээ, Хятад болон Австралийн баруун бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан байна. Уулзалтын үеэр Австралийн баруун мужийн захирагч Алан Карпентер “Хятад улс нь тус бүс нутгийн хамгийн том бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч болохыг” онцлон дурьдаж байсан юм. Өнгөрсөн жилийн дотор Австрали, Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр, эрчим хүч болон байгалийн нөөцийн салбарт олон тооны төслүүд хэрэгжисэн. Тус төслийн хүрээд Австрали болон Хятад хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд нэг шат ахисан дэвшил гарсан гэж үздэг юм байна. Харин энэ жилээс эхлүүлэн Австрали болон Хятад улсууд нь хоёр орны боловсрол, эрдэм шинжилгээ судалгааны салбарыг улам идэвхижүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон байна. Хятадын ерөнхийлөгчийн Австралид хийж байгаа айлчилал долоо хоног үргэлжилэх юм.
Товч.
Төрийн ДУМ-ын сонгуулийг 12 сарын 2-нд явуулах тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлиг тус улсын засгийн газрын мэдлийн Росийская газета-д хэвлэгджээ. Ингэснээр уг зарриг хүчин төгөлдөр болж ОХУ даяар сонгуулийн өмнөх сурталчилгааны ажил эхлэх болоцоотой болж байна. Төрийн ДУМ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд их хурлаа хийж, сонгуульд өрсөлдөх гишүүдийнхээ нэрсийн жагсаалтыг гаргах юм байна.

Одоогоос 5 жилийн өмнө Буденский нуурын дээр оросын иргэний агаарын тээврийн ТУ-154 германы онгоц ачааны онгоцтой мөргөлдсөнд нислэгийг газраас удирдаж байсан Скай гайд компаний ажилчид буруутай гэдгийг шүүх нотолсон байна. Хавтаст хэрэг үүсгэсэн 8 хүнээс 4 хүнийг нь энэ хэрэгт ямар ч хамаагүй болохыг нь тогтоож нэг хүнийг 10 мянган доллараар торгож өөр гурван хүнд тус бүр нэг жилийн тэнсэн ял оноосон байна.

Сэтгүүлч Анна Политковская-гийн амийг хороосон хэргийг мөрдөн шалгаж байсан ажлын хэсгийг зарим гишүүдийг энэ ажлаас нь өөрчилсөн тухай оросын үзарим сонин хэвлэл дээр мэдээлэл гарчээ. Харин үүнийг ОХУ-ын ерөнхий прокурорын газар албан ёсоор үгүйсгэж, сэтгүүлч бүсгүйн амийг хороосон хэргийг нарийн судлах шаардлагатай байгаа тул ажлын хэсэгт нэмж хүн оруулсан гэж мэдээлжээ.

Намрын эхэн сар гараад удаагүй байхад Герман Чех улсад цас орж тус улсын иргэдэд гэнэтийн бэлэг барьжээ. Инхрүү байгаль эх хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгааг хүн төрөлхтөнд сануулж байна. 9 сарын эхээр Герман Чех улсад урь өмнө нь хэзээ ч цас орж байгаагүй гэнэ. Гэнэт орсон цас зарим газар гүн хунгар үүсгэжээ. Чех улсад агаарын хэм огцом унаж хүйтэрсэн байна.

Лид6. АНУ-ын иргэн Стив Фоссетын хөлөглөсөн онгоц ор сураггүй алга болжэ. Тэр АНУ-ын баруун хэсэгт байдаг Невада мужын нутаг дэвсгэрээс хамгийн сүүлд диспичертэй холбоо барьсан юм байна.
Энэ жил 63 настай саятан Стив Фоссет чөлөөт цагаараа хувийн онгоцоороо аялал хийх хоббитой хүн юм. Тэр 2002 онд агаарын бөмбөлөгөөр ганцаараа дэлхийг тойрч байсан бол 2005 онд хувийн онгоцоороо ганц буулт хийлгүйгээр дэлхийг тойрон нисэж байжээ. Тэр энэ удаа хоёр хүний суудалтай нэг хөдлөгүүртэй жижиг оврийн онгоцоор агаарт хөөрсөн юм байна. Түүний энэ удаагийн аялал нь ердөө 3 цаг үргэлжилэх ёстой байсан ч тэр болзсон газраа тогтсон цагтаа эргэж ирээгүй тул Мэрилэнд мужын нислэгийг удирдах газрынхан олон нийтэд мэдээлэл хийжээ. Тэр нисэхээсээ өмнө ямар чиглэлээр явахыгаа мэдэгдээгүй юм байна. Жижиг оврийн онгоцоор хувийн нислэг хийж байгаа хүмүүс нэг бүрчлэн аялалынхаа чиглэлийг албаныханд мэдээлдэггүй юм байна. Ноён Фоссетын хөлөглөсөн онгоц шүхэргүй, 5-6 цаг нисэхэд хангалттай шатахуун байсан юм байна. Одоо АНУ-ын иргэний нисэхий газар Фоссетийн онгоцыг хайж байна. Түүнийг олон эрэл хайгуулын ажилд 13 нисдэг тэргийг дайчилжээ.
Лид7.Атлантын далайд үүссэн Феликс хар салхиний хүч буурч байгааг Майями хот дахь хар салхи судлалын төвөөс мэдээлжээ. Феликс хар салхийг 1-р зэрэглэлийн аюултай гэж тус төвийнхөн үнэлжээ.

салхи Никарагуа улсын эрэг орчимоор дайран өнгөрөхдөө 5-р зэрэглэлийн аюултай гэдэг ангилалд орж байжээ. Хар салхи Гондурас улсыг дайран өнгөрөхөөс өмнө тус улсын 70 мянган оршин суугч аюулгүй газар рүү түр хугацаагаар нүүжээ. Байгалийн онц ноцтой үзэгдэл болох улс орнуудад Нэгдсэн Үндэстний байгуулагын хүнсний хөтөлбөрөөс хоол хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлжээ. Атлантын далайд хар салхиний улирал болж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 15 удаа хүчтэй хар салхи болно гэж мэргэжилтнүүд тооцоолж байна. Мек сик улсын газар нутаг дээр одоо Генриетта нэртэй өөр нэг хар салхи болж байгаа бөгөөд 8 хүн бэртэж гэмтээд байгаа юм байна.
Лид8. Өнгөрсөн мягмар гаригт Францын нийслэл Парис хотоос Их Британий нийслэл Лондоныг зорьсон анхны хурдан галт тэрэг аялал хийжээ. Eurostar нэртэй эн хурдан галт тэрэг энэ оны 11 сарын 14-өөс зорчигч тээвэрлэж эхлэх юм байна.
Eurostar хурдан галт тэрэг Парисаас, Лондон хүртэлх замыг 2 цаг 3 минутад туулжээ. Eurostar галт тэрэг цагт 300 км хурдлах хүчин чадалтай Eurostar галт тэргийн Их Британид үйлчтлгээнд ашигладаг энгийн галт тэрэгнээс 1,5 дахин илүү хурдтай гэсэн үг юм байна. Хурдны галт тэрэгний шинэ зам бариж, галт тэрэгний буудлаа шинэчлэн засварлахад Лондон хот 5,8 тэрбум фунт стерлинг буюу 11,6 сая америк доллар зарцуулжээ. Хурдны галт тэрэгний зам нь Темза, Медуэй голын гүүрэн дээгүүр баригдсан юм байна. Чамлахааргүй хэмжээний мөнгө зарж барьв байгуулсан энэ галт тэргээр зочих тасалбарын үнэ ямар байх нь одоогоор тодорхой биш байна. Хамгийн анхны туршилтын гал тэрэг явсан өдрийг Их Британий төмөр замын салбарт тодоор тэмдэглэгдэн үлдэх түүхэн өдөр гэж . Eurostar компаний захирал Ричард Браун хэлжээ. Лондоноос, Парис хүрэх галт тэрэгний зам нь . Eurostar зэрэглэлийн галт тэргэнд таардаггүй байсан тул хоёр хотын хооронд галт тэрэг удаан явдаг байжээ. Шинэ хурдны галт тэрэг нь байгаль орчинд хор нөлөөгүй гэдгээрээ онгоцноос илүү давуу талтай юм. Танд сонирхуулж хэлэхэд Их Британи улс сүүлийнг 100 жилд анх удаа шинээр төмөх замын шугам барьжээ.
Энэ өдөр
1735 оны энэ өдөр Германы хөгжмийн зохиолч Иоганн Кристиан БАХ мэндэлжээ.
1970 оны энэ өдөр Чилийн төрийн тэргүүнээр Сальвадор АЛЬЕНДЕ сонгоджээ.
Одоогоос 35 жилийн өмнө буюу 1972 оны энэ өдөр Мюнхен хотын олимпын хотхонд Палестины “хар 9 сар нэртэй байгуулагын алан хядагчид Изриалийн тамирчидыг барьцаалж байжээ. Энэ өдөр спортын ямар ч уралдаан тэмцээн болоогүй юм.
1991 оны энэ өдр АНУ-д Панамын экс ерөнхийлөгч Норьегаг шүүх ажиллагаа эхэлжээ.
Одоогоос 10 жилийн өмнө буюу 1997 оны энэ өдөр Олон улсын олимдын хороо 2004 оны зуны олимпын наадмыг Афин хотод зохион байгуулах шийдвэр гаргаж байжээ.
Үдшийн мэдээ
Лид1. Лондон хотын метроны сүлжээний ажилчидийн үйлвэрчний эвлэл лхагва гаригаас эхлэн ажил хаялтаа зогсоожээ.
Үйлдвэрчний эвлэл Metronet Rail компаний захиргаатай хэлэлцээр хийсний эцэст ажил хаялтаа зогсоожээ. Дампуурлын ирмэгт тул ирээд байгаа метроны компаний 2300 орчим албан хаагчид ажилаас халагдахгүй байх баталгаа гаргаж өгөхийг шаардаж ажил хаялт зарласан юм. Метроны үйлчилгээ өнөөдрөөс сэргэж байгаа ч баасан гариг хүртэл хэвийн хэмнэлдээ үйлчилгээ нь орохгүй байх гэж хотын захиргааныхан үзэж байна. Даваа гаригийн оройноос эхлэн Лондон хотын метроны 12 чиглэлийн албан хаагчид ажил хаялт зарламагц Лондон хотын замын хөдөлгөөн бүхэлдээ хүндхэн байдалд орж олон арван км үргэлжилсэн бөглөрөл бий болсон юм.
Лид2. Москва хотод олон улсын хэмжээний номын үзэсгэлэн яармаг өнөөдөр нээгдлээ. Москва хотод номын үзэсгэлэн яармагийг 30-дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна.

Энэ жилийн номын үзэсгэлэн яармагт дэлхийн 60 орны 2500 байгуулага оролцож байгаа гэнэ. 2007 оныг ОХУ даяар орос хэлний жил болгон тэмдэглэж байгаа юм байна. Номын үзэсгэлэнд зориулж 1000 квадрат метр талбайг гаргажээ. Номын яармаг оролцож байгаа гадаадын орнуудаас Хятад улс хамгийн том зайг нь эзлэх юм байна. Хятадын хэвлэлийн үйлдвэрүүд 8000 ширхэг номыг дэлгэн харуулах юм байна. Үүний дараа хятадууд бүх номоо ОХУ-ын Ленины нэрэмжит номын санд бэлэглэх гэнэ. Номын үзэсгэлэнгийн үер зохиолч нартай ч биечлэн уулзах боломж нээгдэж байгаа юм байна.
Лид3 Нью Уорк хотын их сургуулийн судалгааны багийнхан эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үнсэлцэх байдалд судалгаа хийхэд судалгааны үр дүн, тун сонирхолтой гарсан байна.
Дүрс: Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үнсэлцэх байдалд хийсэн туршилтын судалгаанд нийт 1000 гаруй оюутнууд хамрагджээ. Судалгааны үр дүнгээс харахад, эмэгтэй хүн хэнтэй, яагаад үнсэлцэх вэ гэдэгтээ тун нарийн нямбай ханддаг байна. Учир нь эмэгтэйчүүд хэн нэгэнтэй үнсэлцэхдээ эсрэг хүйстэнээ энэ надад тохирох хүн үү, үгүй юу гэсэн тандалтаар хандаж цаашид тус хүнтэй холбоотой байх эсэхээ шийдвэрлэдэг байна. Тэгвэл эрчүүд хувьд хэнтэй, яагаад үнсэлцэх вэ гэдэгтээ төдийлөн хязгаарлалт тавигдаггүйгээс гадна эрчүүдийн хувьд үнсэлцэн гэдэг нь зөвхөн сескийн сонирхолтой нь л холбоотой байдаг гэнэ. Эмэгтэйчүүд хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орохын өмнө заавал үнсэлцэхийг хүсдэг бол эрчүүдийн хувьд энэ шал эсрэгээр нь байдаг юм байна. Иймээс сайхан үнсэлт нь ямар ч эмэгтэй хүнийг уяраах гол зэвсэг байдаг гэдэгт эрдэмтэд санал нэгдэж байгаа юм.


Лид4. Хүн аалз нэрээр дэлхийд алдаршсан Алан Робер ОХУ-д иржээ.

Тэр Москва хотын хамгийн өндөр 242 метрийн Федерация цамхагийн оройд авиралт хийжээ. Тэр 242 метрийн өндөх цамхагийг оройд гарахдаа ердөө хагас цагийг л зарцуулжээ. Тэр нэг минутад 3-5 давхарт дээш нь мацаж байжээ. Барилгийн 35 давхарт хүрэх үед тэр хэвлэлийн бага хурал хийх ёстой байсан ч Москва хотын цагдаа нар түүнийг баривчилсан байна. Цагдаа нар францын иргэнийг зөвшөөрөлгүйгээр байшин руу авирсан гэж буруутгаж мөнгөн торгууль оноогоод суллажээ.

No comments: