2007-09-24

Дэлхийн мэдээ 2007-09-24 Даваа гараг

Лид1 Түвдийн буддын шашны тэргүүн далай лам Холбооны Бүгд Найрамдах Герман улсад айлчлал хийжээ. Түүнийг Германы канцлер Ангела Меркель хүлээн авч уулзсан байна.

Далай ламыг Герман улс албан ёсоор урьж айлчлал зохион байгуулаагүй. Далай лам, Ангела Меркель нарын уулзалт хувийн шинж чанартай байсан гэж германы тал албан ёсоор мэдээлж байна. Германы канцлер Ангела Меркель Түвдийн үндэсний соёл, урлагийн өвийг хамгаалах талаар анхаарал тавих болно гэж хэлсэн нь хятадын эрх баригчидын эгдүүцлийг төрүүлжээ. Хятадын хууль зүйн яамны төлөөлөгчид Германы мэргэжил нэгт нөхөдтэйгөө өнөөдөр уулзалт хийхээр төлөвлөсөн байжээ. Гэвч далай ламыг Ангела Меркель хүлээн авч уулзсанд эсэргүүцлээ илэрхийлж хятадын хууль зүйн яамны төлөөлөгчид уулзалтаа цуцалсан байна. 1951 оноос хойг Хятадын нэг муж болсон Түвдийн өөртөө засах орны ард түмэнд тусгаар тогтнол олгохыг далай лам уриалдаг юм. Харин Бээжин далай ламыг улс орный үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг, салан тусгаарлагч гэж үздэг юм байна.

Лид2 Ойрхи Дорнодын хямралыг энхийн замаар зохицуулах дөрвөл, энэ амралтын өдрүүдэд АНУ-ын Нью Йорк хотод уулзсан юм. 11-р сард Ойрхи Дорнодын дээд хэмжээний уулзалтанд Арабын улсуудыг урьж оролцуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг Ойрхи Дорнодын дөрвөл гаргасан байна.
Ойрхи Дорнодод амар амгалан энх тайван байдлыг тогтооход дэлхийн томоохон улс орнууд болон дэлхийн бодлого тодорхойлогч олон улсын байгууллагууд хамтран Ойрхи Дорнодын дөрвөл гээчийг байгуулан ажиллаж эхлэсэн юм. Ойрхи Дорнодын Дөрвөл буюу АНУ, Европийн Холбоо болон НҮБ энэ амралтын өдрүүдэд АНУын Нью Йорк хотноо уулзаж 11р сард болох Ойрхи Дорнодын дээд хэмжээний уулзалтын төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Ирэх 11р сард болох дээд хэмжээний уулзалтанд Арабын улс орнуудыг урилгаар оролцуулах болсоноо АНУын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз мэдэгдсэн юм. Ойрхи Дорнодын дөрвөл өмнө нь 2003 онд Израил Палестины энхийн асуудлаар уулзан ярилцаж байсан боловч төдийлөн шийдвэртэй үр дүнд хүрч чадаагүй байсан билээ.
Райз: Сири болон Саудын Арабыг өөртөө багтаасан Арабын Лигийн орнуудыг бид ирэх сард болох Ойрхи Дорнодын дээд хэмжээний уулзалтанд урьж оролцуулахаар болсон. Арабын Лигийн орнууд дээд хэмжээний уулзалтанд оролцсоноор Израил, Палестины маргаантай асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Бид энэ удаагийн Ойрхи Дорнодын дээд хэмжээний уулзалтанд өндөр ач холбогдол өгч байгаа хэмээн АНУын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз мэдэгдсэн бол
Блэйр: Энэ оны төгсгөлд болох Ойрхи Дорнодын дээд хэмжээний уулзалтаар ирээдүйн Палестиний төр ямар байх тодорхой дүр зураг бүрэн дүүрэн гарч чадах юм.
гэж Ойрхи Дорнодын Дөрвөлийн илч, Их Бритианы ерөнхий сайд асан Тони Блэйр хэлсэн байна.
Өнөөдөр Газын зурвас нь Израил Палестины гэсэн хоёр хэсэгт хуваагдсан Ойрхи Дорнодын халуухан цэгүүдийн нэг хэвээр байсаар байгаа юм. Иймээс Ойрхи Дорнодын Дөрвөл Газын зурваст илгээх хүмүүнлэнгийн тусламжаа нэмэгдүүлэхээр шийдээд байна.
Лид3 АНУд НҮБын 62 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцох үеэрээ Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад “Иран улсын талаарх олон улсад гарсан үл ойлголцол зэвсэгт халдлагад хүрэхгүй гэдэгт итгэлтэй” байна хэмээн мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний чуулга уулзалт нээлтээ хийсэн билээ. НҮБын дээд хэмжээний уулзалтанд оролцсон Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, Америкийн Си Би Эс телевизд өөрийн улс орны талаар болоод Иранд үзүүлж байгаа олон улсын хандлагын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагандаа “Иран улс, АНУ-тай дайсагналцах хүсэлгүй байгаа бөгөөд Иран нь цөмийн зэвсэг үйлдвэрлэх сонирхолоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлээгүй” хэмээн хэлсэн юм. Ираныг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд АНУ нь хамгийн ихээр шүүмжилж улмаар дэлхийн улс орнуудыг Иранд эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг уриалсаар байсан билээ. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад СИ БИ Эсд өгсөн ярилцлагандаа “Иран, АНУ хоорондоо дайтна гэдэг нь ташаа мэдээлэл. Ер нь хэн дайн болно гээд байгаа юм. Яагаад дайн болох ёстой гэж? Ямартай ч одоогийн байдлаар дайн гэдэг үгнээс хол байна” хэмээн хэлсэн юм. Ираны ерөнхийлөгчийг АНУд байх хугацаанд түүнийг Нью Уорк дахь Колумбын Их Сургуулийн оюутнууд сургуульдаа урьсан юм. Махмуд Ахмадинежад урилгыг хүлээн авсан бөгөөд тэрбээр өнөөдөр Колумбын их сургуулийн оюутнуудад хандаж үг хэлэх юм байна.
Товчхон

1 Перугийн экс ерөнхийлөгч Альберто Фужимори Чили улсад удаан хугацааны турш гэрийн хорионд байсны эцэст 9 сарын 21-нд Перугийн Лима хотод ирсэн байна. Түүнийг Лимад ирмэгц нь Перугийн цагдаа нар баривчилж шоронд хийсэн байна. Алберьто Фужимориг Перугийн ерөнхийлөгч байхдаа авилага, хүний эрхийг зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Одоо 69 настай Алберто Фужиморид Перугийн шүүх 30 жил хорих ял оноохоор төлөвлөөд байгаа юм байна.
2 Косовогийн Приштин хотын Билли Клинтоны нэрэмжит цэцэрлэгт гудамжинд өнөөдөр өглөө дэлбэрэлт болсны уршигаар хоёр хүн нас барж, 7 хүн шархадсан байна. байна. Шархапсан хүмүүст эмнэлэгийн тусламж үзүүлсэн байна. Хэргийн газар ажиллаж байгаа Ройтер агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр дэлбэрэлт болсон гудамжинд байрладаг дэгүүрийн цонхны шил хагарчээ. Косовогийн хязгаарт 2 сая хүн аж төрдөгөөс 90 хувь нь албани үндэстэнүүд юм. Серыийн бүрэлдэхүүнд багтдаг энэ хязгаар туурга тусгаар улс болох гэж хичээж байгаа юм байна.
3 Иракад булчин задрах тахал өвчин гарсаныг Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын мэргэжилтнүүд нотолсон байна. Тус улсын хойд хэсгийн Сулеймани, Ирбиль, Тамим мужуудад энэ халдварт өвчиний голомж байгаа юм байна. Булчин задрах өвчний халдвары 1500 хүн авчээ. Одоо 30 мянган хүнээс булчин задрах тахалын шинж тэмдэг илэрээд байгаа тухай албаны хүмүүс мэдээлж байна. Унды усны хангамж муу байгаа нь хадварт өвчин гарах шалтгаан нь болжээ.
Лид4 Өнгөрсөн ням гаригт Английн Борнсут хотод лейборист намын жил бүр уламжлал болгон хийдэг хурлын нээлт болжээ. Энэ хуралд оролцож байгаа Их британий ерөнхий сайд Гордон Браун улс орондоо парламентйн ээлжит бус сонгууль зарлаж магадгүй байна гэсэн цуу ярианд ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ.
Анлийн лейборист намын нэр хүндтэй холбоотой хямралыг бид даван туулж чадсан гэж английн санхүү эдийн засгийн сайд Алистер Дарлинг хуралын үеэр намынхаа журмын нөхдөд хэлсэн байна. Өнгөрсөн зун бидний хувьд маш хүнд байлаа. Их Британид үхрийн шүлхий өвчин хэд хэдэн удаа гарч, бас халдлага, дэлбэрэлт болох заналхийлэлтэй тулгарч түгшүүр зарлаж байлаа. Санхүүгийн зах зээлд я бас хувьцааны үнэ ханшаас бол хямрал гарахаас шахса. Бид тогтвортой байдлыг хангахын тулд өөрсдөөсөө шалтгаалах бүхний хийсэн гэж гэж Гордон Браун хурлын төлөөлөгчдөд хандан хэлжээ. Олон хүн Гордон Браун намын хуралын үеэр сонгуулийн товий зарлах байх гэж хүлээж байсан ч Их британий ерөнхий сайд сонгуулийн талаар ганц ч үг дуугарсангүй.
Лид5 Францын хошин урлагийн аларт жүжигчин Марсель Марсо 84 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Жүжигчиний гэр бүлийхэн нь түүнийг ямар нөхцөл байдалд нас нөгчсан талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Францын хошин урлагийн жүжигчин Марсель Марсо дэлхийн 2-р дайны дараа үггүй хошинолыг сэргээсэн хүн гэж дэлхийн урлагийн түүхэнд үнэлэгддэг юм. Алдарт жүжигчин Чарли Чаплиныг залгамжлагч ч гэж түүнийг нэрлэдэг байлаа. Нүүрээрээ бүхэлд нь цагаанаар будсан цайвар өнгийг цамцтай уйтгар төрүүлэм дүр төрхтэй алиалагчыг Францын төдийгүй дэлхийн олон сая үзэгчид эчнээ таньдаг юм. 1950-60-аад оны үеэр тэр орь ганцаараа дэлхийн олон орноос аяланм тоглолт хийж үггүйгээр хүмүүст инээдэм бэлэглэж болдогийг мэдрүүлж байжээ. Түүний уран бүтээлийг АНУ, Япон, Хятадад өндөр үнэлж байлаа. Театрын урлагаас гадна тэр хэд хэдэн уран сайхны инээдмийн кинонд дүр бүтээжээ. Францын жүжигчин Сум Вассон түүнийг ийнүү дурсаж байна.
Эм. Тэр Бипа гэдэг уйтгартай алиалагчын дүрийг бүтээх санааг оюутан байхдаа бодож олсон юм гэсэн.
Жүжигчин Марсель Марсо нь 1923 онд Страсбург хотод мэндэлжээ. Дэлхийн 2-р дайны үед нацистуудын бөөнөөр хорих цөллөгөөс амь мултарч чадаж байжээ. Харин түүний эцэг нь Освенцимын хорих ангид амь үрэгдсэн юм байна. Иймээс ч Марсель Марсо нь бүхэл амьдралынхаа тургид нацизмын эсрэг тууштай тэмцэж байжээ. Түүнийг Парис хотын захад байдаг Пер Лашезийн оршуулгын газар нутаглуулах болсон юм байна.
Лид6 Бирм улсад буддын шашны лам нар цэргийн дэглэмийг эсэргүүцэж жагсаал цуглаан хийж байгаа талаар өмнөх мэдээллийн хөтөлбөрөөр мэдээлж байсан билээ. Бүтэн 7 хоног үргэлжилж байгаа энэ лам хуврагуудын жагсаалд хандмаа нар нэгдсэн байна.
Бирм улсын томоохон хотуудад, лам нар жагсаал хийж байгаа юм. Буддын шашны төв гэгддэг Мандала, Рангун хотод хамгийн олон хүнийг хамарсан жагсаал болж байгаа гэнэ. Бирмийн цэргийн эрхтэнүүд засгийн эрхийг 1962 онд аваад нийслэл хотыг өөрчилж, Нейпьидо хотод шилжүүлжээ. Сүүлийн 7 хоногийн турш үргэлжилж байгаа жагсаалд ням гаригаас эхлэн 150 хандмаа нэгдэх болсноо мэдэгджээ. Бямба гаригт лам нар гэрийн хоринд 2003 оноос хойш байгаа ардчилсан хөдөлгөөний тэргүүн Аунг Сан Су Читай хаалттай хаалганы цаанаас ярилцжээ. Бирмийн ардчилсан хөдөлгөөний тэргүүн лам нарыг жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Бирм улсад лам хуврагууд онцгой халдашгүй эрхтэй байдаг тул төрийн эрх барьж байгаа цэргийнхэн энэ жагсаалд ямар нэгэн хориг саад хийгээгүй байна. Лам нар цэргийн дэглэмийг унах хүртэл эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. 1990 онд болсон сонгуульд ардчилсан хөдөлгөөнийхөн ялалт байгуулсан боловч засгийн эрхийг барьж байгаа цэргүүд сонгуулийн үр дүнг хүчингүй болгож ардчилалын тэргүүн Аунг Сан Су Чиг гэрийн хорионд оруулжээ. Лам нарын жагсаалыг тангуул, цэргийнхэн маш анхааралтай ажиглаж байгаа ч одоогоор ямар нэгэн хүчирхийлэл гараагүй байна. Шатахууны үнэ огцом нэмэгдсэн нь Бирмийн нийгэмд цэргийн дэглэмийг эсэргүүцэх байдлыг улам бүр дэвэргэжээ. Ардчилсан хөдөлгөөн хүчээ авахад Бирмийн лам хуврагууд ч хувь нэмэрээ оруулж байгаа нь энэ юм байна.
Лид7 Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргаар 71 настай Ясуо Фукуда сонгогджээ. Ингэснээр түүний өмнө Японы ерөнхий сайд болох зам нээгдлээ гэсэн үг юм.
Японы Либерал ардчилсан нам нь парламентын доод танхимд олонхи болдог юм. Маргааш японы парламентын доод танхимын хуралдаан болох бөгөөд энэ үеэр Ясуо Фукуда ерөнхий сайдаар томилох эсэхийг шийдэх юм. Либерал Ардчилсан намын даргийн сунгаанд Ясуо Фукуда, Таро Асо нар оролцжээ. Ясуо Фукуда 63 хувийн саналаар намын дарга болсон байна. Таро Асо гадаад бодлогодоо маш хатуу байр суурьтай байна гэсэн бол Фукуда яг эсрэгээрээ жян хатан бодлого явуулна гэж мэдэгдэж байлаа. Ясуо Фукуда ерөнхий сайд болох юм бол хөрш зэргэлдээ азийн орнуудтай харилцаагаа сайжруулж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно гэж хэлжээ. Тухайлбал хятадуудын эсэргүүцдэг Ясукуни мужид очиж мөргөл хийхгүй гэж амалсан байна. Хойд Солонгосын талд хулгайлагдсан японы иргэдийн хувь заяаг хэрхэн тодруулах талаар ч Ясуо Фукуда олон ажил хийхээр төлөвлөжээ. Японы зарим улс төрчид япон улс хилийн чанадад болж байгаа цэргийн ажиллагаанд оролцохыг хориглосон үндсэн хуулийн заалтыг хасахыг хүсдэг байна. Харин Ясуо Фукуда үндсэн хуулийг өөрчилөхийг дэмжихгүй байгаа юм байна.
Эр. Либерал Ардчилсан намыг маш хүнд байдалд байхад нь би даргаар нь сонгогдож байна. Энэ намыг сэргэн мандлын шатанд дэвшүүлэхийн төлөө би чармайж ажиллах болно.
Ясуо Фукуда японы элит гэр бүлээс гаралтай. Түүнийс эцэг нь одоогоос 30 жилийн өмнө ерөнхий сайдаар ажиллаж байжээ. 1978 онд хятад японы хооронд энхийн гэрээ байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байсныг японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сануулж байна. Ясуо Фукуда нь Жюничири Коузумигийн засгийн газарт хэвлэлийн төлөөлөгчийн алба хашиж байсан юм байна.
Лид8 Австралийн иргэн Чингисийн өлгий нутгийг хөндлөн гулд туулж Төв Азийн орнуудаар дамжин, арав гаруй мянган километр замыг мориор туулсан байна.

Австралийн иргэн Тим Көп Монголын өргөн уудам талаас эхэлсэн гурван жилийн ганцаарчилсан морин аялалаа Унгарт хүрэлцэн ирсэнээр амжилттай дуусгасан байна. Тим Көп 2004 оны 6н сард морин аялалаа эхэлсэн бөгөөд нийт 10,000 км замын аялалаа арван найман сарын хуцгацаанд туулна гэж тооцоолж байжээ. Хэдийгээр түүний эцэг нас барж ар гэрийн гачигдал зовлон гарсан ч түүний зориг шулуудсан аялалыг саатуулж чадаагүй юм. Түүнийг мориор аялах үед нүүдэлчин нутгийн иргэд маш зочломтгой хандаж байжээ. Аялалынхаа нийт хугацааны турш гурван морьтой явж байсан бөгөөд нэгийг нь унаж, нөгөө хоёрыг нь хоол хүнс гэх мэт ойр зуурын хэрэгцээний зүйлсээн тээвэрлэхэд ашиглаж байсан гэнэ. Тим, тодорхой шалтгааны улмаас Казакстаныг тэмээгээр аялан дуусгасан гэнэ. Түүнд аялалынх нь хугацаанд нийт арван гурван морь хэрэгтэй байсаны хоёр Казакстанд байхад нь буюу 2004 оны 10 сараас хойш түүнтэй хамт байжээ. Урт удаан хугацааны аялал хийхэд нь Тимийг үнэнчээр даган явсан хань нь Казакстаны нөхөрсөг ард түмнээс бэлэглэсэн хар цагаан хоёр анч нохой байсан юм. Тимийг аялалынхаа сүүлчийн цэг болох Унгарын Опузтазерг хотод ирэхэд түүний эр зоригийг нь үнэлсэн Унгарын ард түмэн халуун дотноор хүлээн авсан байна

Энэ өдөр
1898 оны энэ өдөр австалийн эрдэмтэн Хоурд Уолтер Флори мэндэлжээ. Тэр англдийн эрдэмтэн Александр Флемингийн нээсэн пеннецилиныг цэвэршүүлэх ажлыг эрдэмтэн Эрнест Чейны хамт хийж байжээ. 1945 онд Хоурд Жолтер Флори нобелийн шагнал хүртсэн байна.
1960 оны энэ өдөр АНУ Энтерпрайзк нэртэй атомын усан онгоцыг далайд аялуулж туршилт хийсэн байна.
1964 оны энэ өдөр Жон Кеннедгийн амийг хороосон гэмт хэргийг илрүүлэх тусгай хороо анхны тайлангаа олон нийтэд зарлаж байжээ.
1970 оны энэ өдөр гариг хоорондын Луна 16 пуужин сарны хөрснөөс дээж авч эх дэлхийд ирсаэн байна.
1993 оны энэ өдөр ОХУ д хүний эрхийг хамгаалах хороо байгуулагджээ.

Үдшийн мэдээ

Лид 1 Гүржээс салан тусгаарлах гэж байгаа Абхазын эрх баригчид өнөөдөр анхаарал татсан мэдэгдэл хийсэн байна.
Абхазын ерөнхийлөгч Сергей Багапш Гүрж бол алан хядагч, түрэмгийлэгч улс гэж мэдэгджээ. 9 сарын 20 нд Гүржийн цэргүүд абхазын цэргүүд рүү гал нээж, хэд хэдэн хүнийг олзолсон юм. Гүржийн шүүх Абхазын хоёр цэргийг хоёр сар шоронд хорих ялаар шийтгэжээ. Абхазын тал Гүржийн энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа юм.

Лид 2 Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын нэгэн хотыг сармагчингууд эзэгнэж байна. Бабуин гэдэг энэ сармагчингууд хэсэг бүлгээрээ хотоор явж хүмүүсээс ч айж цэрвэхгүйгээр гэгээн цагаан өдөр дээрэм хулгай хийж байгаа юм байна.
Ойролцоогоор 350 сармагчин нэг сүрэг үүсгэдэг байна. Улайм цайм дээрэм хийдэг сармагчингийн өмнө цагдаа нар ч хүчин мөхөсдөж байгаа талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Сармагчингууд машины хаалгыг сурамгай онгойлгож, айлын нээлттэй салхивчаар орж хөргөгч, шүүгээнд байгаа хүнсний бүтээгдэхүүнийг бүгдийг нь цөлмөж байгаа гэнэ. Харин байгаль хамгаалагчид самьтны эсрэг хүч хэрэглэхгүй байхыг ард иргэдэд хандан уриалж байна.

Лид 3 Милан хотод ээлжит загварын шоу болж байна.
Энэ загварын шоунд Жорж Романи, Жанне Версаче, Долче Кабана гэх мэт алдар цуутай загвар зохион бүтээгчидийн хосгүй бүтээлийг сонирхуулж байгаа юм байна.Миланд нээгдсэн загварын шоуг загвар өмсөгч Наоми Кембл нээжээ.

Лид 4 Итали улсад хүн усан доор удаан хугацааны турш амьдарч болох эсэхийг судлахаар өвөрмөц туршилт хийжээ.
Эдгээр хүмүүс тэнгисийн ерөөлд байрлуулсан тусгай байранд 14 хоног амьдарчээ. Тэдний бүх хөдөлгөөнийг эмч нар 24 цагийн турш ажигласан байна. Туршилтын хугацаанд сайн дурынханы эрүүл мэндийн байдал хэвий байжээ. Хэнд ч эмнэлэгийн тусламж шаардагдаагүй байна.
Эм. Бид 14 хоногийн турш маш хязгаарлагдмал боломжтой орчинд амьдарч үзлээ. Усан доор амьдрахад маш их чийглэг уур амьсгалтай газар байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн.
Усан доор хийсэн байгууламжид хүн амьдрах боломжтой эсэхийг судалснаар цаашид далайн ёроолд хот барьж байгуулах тухай эрдэмтэдийн төслийг хэрэгжүүлж болох эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой юм байна.

No comments: