2007-09-14

Дэлхийн мэдээ 2007-09-14 Баасан гараг


Лид1. Иракын засгийн газар, АНУ-ын зэвсэгт хүчинтэй нягт хамтран ажилладаг байсан Иракын суннитуудын тэргүүн Абу Риши амь үрэгдсэн тухай мэдээлэл ирлээ. Абу Риша Иразкын Анбар мужид явж байхдаа дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан байна.
Абу Ришигийн бие хамгаалагч нар хүнд шархадаад дараа нь нас баржээ.
Абу Риши нь суннит үндэстэн бөгөөд Аль Кайда бүлэглэлийн эсрэг америкчуудтай хамтран идэвхитэй тэмцэл хийдэг байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Жорж Буш иракт гэнэтийн айлчлал хийх үед Абу Риши уулзаж байжээ. Иракт энх амгалан байдал тогтоохын төлөө зүтгэх, алан хядагчидын эсрэг тууштай тэмцэл хийж байсан Абу Ришигийн амийг хороосонд америкийн төр засаг эмгэнэн харуусаж байна гэж мэдэгдэл хийжээ. Иракдахь америкийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч генерал Дэвид Петреус, Абу Риши цаг бусаар нас барсан нь Иракын ард түмний хувьд том гарз хохирол болж байна гэжээ. Абу Риши нь Иракын Анбар мужын аюулгүй байдлыг хангахын тулд олон ажил санаачилж байсныг Дэвид Петреус иракын нөхцөл байдлын тухай өөрийн илтгэлдээ онцлон тэмдэглэж байсан юм.
Лид2. ОХУ-ын ерөнхий сайдын албан тушаалд Виктор Зубковыг тус улсын төрийн тэргүүн санал болгосон билээ. Виктор Зубков өчигдөр Төрийн ДУМ-д төлөөлөлтэй намуудын бүлгийн лидерүүдтэй уулзалт хийжээ. Төрийн ДУМ дахь намын бүлгийн дарга нар түүнийг чуулганы хуралдаанаар дэмжихээ илэрхийлсэн байна.

“Нэгдсэн орос”, “Шудрага орос”, Либерал Ардчилсан нам гэх мэт мэт төрийн ДУМ-д хамгийн олон төлөөлөлтэй намууд түүнийг ерөнхий сайд болоход татгалзахгүй гэж хэлжээ.
Оросын Төрийн ДУМ-д олонхи болдог Нэгдпсэн Орос нам 445 суудлаас 303-ийг нь эзэлдэг юм. Харин оросын коммунист нам Виътор Зубковыг ерөнхий сайд болохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна. Өнөөдөр Виктор Зубков төрийн ДУМ-ын гишүүдэд өөрийн хөтөлбөрөө танилцуулж үг хэлэх юм байна. Дараа нь түүнийг ерөнхий сайдаар томилох эсэх асуудлаар Төрийн ДУМ-д санал хураалт явуулна. Төрийн ДУМ-ын гишүүдийн өмнө ямар үг хэлэхээ Зубков сэтгүүлчидээс нуусангүй.
Эр. Би макро эдийн засаг, бүс нутгийн хөгжлийг хэрхэн түргэтгэх төлөвлөгөөнөө танилцуулна. Эрчим хүч, аж үйлдвэрийн салбарыг цаашид хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ бас хэлэх болно. Нийгмийн хамгаалалын салбарыг ч бас орхигдуулахгүй.
Засгийнгазртаа халаа сэлгээ хийж байгаа нь Путин залгамжлагчаа бэлтгэж байгаа хэрэг гэж улс төр судлаачид таамаглаж байна.

Лид3. АНУын ерөнхийлөгч Жорж Буш бүх ард түмэндээ хандаж энэ Пүрэв гарагийн орой орон нутгийн цагаар 10н цагт телевизээр үг хэллээ.

Бид Иракт энхийг сахиулах үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүсээр байна. Бид цаашид АНУын энхийг сахиулагчдын тодорхой хэмжээгээр эргүүлэн татах төлөвлөгөөтэй байгаа. Энэ төлөвлөгөөний хүрээнд 5700 энхийг сахиулагчдыг энэ оны зул сарын баяраас өмнө эх оронд нь эргүүлэн авчирах болно. Харин ирэх жилийн 7р сар гэхэд Иракт алба хааж байгаа 30000 гаруй цэргийн албан хаагчийг эргүүлэн татна. Энэ бол бидний Иракийн авулгүй байдлын төлөө хийж байгаа дараагийн стратегийн алхам билээ. Нэг үгээр Иракийн энх тайван амар амгалан байдлыг энэ орны ард түмний өөрсдийнхөн гараар эргүүлэн босгохыг бид хүсэж байна. Гэхдээ бидний энхийг сахиулах ажиллагаа, Иракийн ард түмэнтэй хамтран ажиллах, тэдний зэр зэвсэгийн хүчийг сэлбэх батлан хамгаалах салбарыг нь хөл дээр нь босгоход гар бие оролцох замаар үргэжилсээр байх болно. Үүнд миний чадварлаг генералууд болон зөвлөхүүд идэвхийлэн туслана.
Гэхдээ бид дэлхийн ард түмнийг тэр дундаа Иракийн ард түмнийг Ал Кайдагийн алан хядах заналхийлэл болон Иракийн хэт даврагсадаас хамгаалахад хэзээ бэлэн байна. нэг үгээр Ойрхи Дорнодын бүс нутагт заналхийлж байгаа бүх хар хүчний эсрэг бид хамтдаа сөрөн зогсох хэрэгтэй. Иракийн иргэн бүр өөрийн орон гэртээ амар жимэр аж төрөх эрхтэй билээ. Энэ амар амгалан хэдийгээр өнөөдөр Иракт бүрэн бэхжиж амжаагүй ч бидэнд эхлүүлсэн үйлсдээ амжилт олох боломж байгаа гэдгийг бид мэдэж байна. Иракт амар амгалан тогтооход бидэнд Иракийн ард түмэн өөрсдөө туслах болно.

АНУын ерөнхийлөгч Жорж Буш бүх ард түмэндээ хандаж үг хэлсэний дараа Конгрессд суудалтай Ардчилсан намынхан байр сууриа илэрхийлсэн юм. Тэд Иракийн хэрэгжүүлж байгаа Бушийн бодлогыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй хэмээн мэдэгдээд байгаа билээ.


Лид4. Энэ сарын 11ны Мягмар гарагт Германы Франкфурт хотод олон улсын машины үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Сүүлийн жилүүдэд зохион байгуулагдаж байгаа машины үзэсгэлэнгүүдэд гочлон байгальд ээлттэй технологийн шийдэл бүхий төмөр хөлгүүдийг дэлгэн тавьж байгаа юм.

Энэ долоо хоногт нээлтээ хийсэн авто машины олон улсын үзэсгэлэнд тавигдсан төмөр хөлгүүдийн шинэ загварууд нь бүгд, хийн түлш, цахилгаан болон устөрөгчөөр ажилладаг хөдөлгүүртэй байгаа юм. Олон улсын автомашины үзэсгэлэнд уламжлалт ёсоор Феррари, Женерал Моторс, Волкасваген, Тояато, BMW зэрэг дэлхийд алдартай автомашин үйлдвэрлэгчид оролцож байна. Үзэсгэлэнд тавигдсан Ферраригийн машиныг сурталчилахаар Формула нэгийн нисгэгч алдарт Михайл Шумахер хүрэлцэн ирсэн юм. Ногоон хүрээгээр чимэглэсэн Тояотагийн шинэ загварын машинууд бүгд, хийн болон устөрөгч цахилгааны хосолмол хөдөлгүүрээр ажилладаг юм байна. Олон улсын автомашины үзэсгэлэнгийн үеэр патентын маргаан гараад амжсан юм. Учир нь Хятадын Шуанхаун автомашин үйлдвэрлэгчийн Нобле маркийн машиныг, Даймлерийн Смарт машины хуулбар байна хэмээн шинжээчид үзсэн нь маргааныг үүсгэсэн юм. Энэ шалтгааны улмаас Хятадын Шуанхаун автомашин үйлдвэрлэгчийн Нобле машиныг Франкпуртын олон улсын үзэсгэлэнд оролцуулахаас татгалзсан байна. Автомашины зах зээл судлаачдын үзэж байгаагаар, Германы автомашин үйлдвэрлэгчид, Хятадын автомашины компаниудын бүтээгдэхүүнийг, Европийн зах зээлд нэвтрүүлэх сонирхолгүй байгаа гэнэ. Франкпуртад болж байгаа олон улсын автомашины үзэсгэлэнд 40 орны 1000 гаруй автомашин үйлдвэрлэгчид оролцож байгаа бөгөөд энэ Бямба гарагт олон нийтэд үзүүлж эхлэх гэнэ.

Лид5 22н жилийн турш маргаж олон эсэргүүцэлтэй тулгарсаны эцэст НҮБын Ерөнхий Ассемблэй, нэгэн тунхаг бичиг батлан гаргалаа. Тус тунхаг бичиг нь нутгийн уугуул оршин суугчдын эрх ашгийг хамгаалах тухай анхны тулгуур баримт болж байгаа юм.

Дүрс: -- жилийн маргаан эсэргүүцлийн эцэст НҮБын Ерөнхий Ассемблейгээс батлагдан гарч байгаа энэ тунхаг бичиг нь, нутгийн уугуул оршин суугчдын эрх ашиг, газар нутаг, баялагийг хамгаалах гэсэн үндсэн зорилготой юм. Хүний нутаг дээр эзэрхийлэн суусан хэмээн дэлхийн түүхэнд бичигддэг Европийн цагаачдаас бүрдсэн Австрали, Канад, Шинэ Зэйланд болон АНУ зэрэг улсууд энэ тунхаг бичгийг батлуулахгүйн төлөө багагүй эсэргүүцлийг үзүүлсэн юм. Тэд тус тунхаг бичиг нь, улсын үндсэн хуульд харшилж байна хэмээн үзэж байсан. Өнөөдөр дэлхий дахинд нийт 370 сая гаруй нутгийн уугуул оршин суугчид, өөрсдийн төрлөх нутагтаа хүний газарт зээлдэн аж төрж байгаа мэт оршин суудаг гэнэ. Тухайлбал, Канадын Инну овог, Ботсванагийн Бушменууд, болон Австралийн Аборгенуудыг дурьдаж болох юм. НҮБын Ерөнхий Ассемблэйгээс гаргасан энэ бичиг баримтыг дагуу, “уугуул оршин суугчидад өвөг дээдэс нь аж төрж байсан газруудыг эргүүлэн олгох, эд баялгийг нь эзэмших эрхийг өгөх эсвэл нөхөн төлбөр олгох” гэх зэрэг чухал заалтууд багтсан байгаа гэнэ. Нутгийн уугуул оршин суугчдын эрх ашгийг хамгаалах НҮБын энэ тунхаг бичгийг дэлхийн 143 орон зөвшөөрч 11 орон эсэргүүцсэн байна.
Товч
Хятадын Юранкушь голоор аялаж яваад ор сураггүй алга болсон иргэдийг хайх ажил үргэлжилж байна. Өчигдөр оросын ону байдлын яамныхан аялагчидын хэрэглэж байсан хоёр завийг олсон юм. Аялагчид хоёр баг болж хуваагдан явган явцгаасан байна гэж аврах албаныхан таамаглаж байна.

Индонез улсад сүүлийн 2 хоногт 60 гаруй удаа газрын чичиргээ мэдрэгджээ. Хамгийн сүүлчийн газрын чичиргээ нь рихтерийн шаталбараар 6,2 баллын хүчтэй байсныг мэргэжилтнүүд тогтоожээ. Өчигдөр Индонезийн Суматра аралын баруун эрэгт 8,2 баллын хүчтэй газар хөдлөлт болоход 10 хүн нас барж 150 орчим хүн бэртсэн байна. Хүн ам төвлдөрсөн суурин газруудад цахилгаан эрчим хүч тасарсан байна.

Лид6. Европын холбооны хууль зүйн комиссар Франко Фраттини цагаачлалын бодлогоо өөрчилөхийг Европын Холбооны орнуудад хандан уриалсан байна. Цагаачидыг үндэсний аюулгүй байдалд заналхийлэгчид биш, харин үндэстнийг шинэчлэгчид гэж үзэх хэрэгтэй гэж тэр хэлжээ.
Америкийн нэгдсэн улсад цагаачлах сонирхолтой хүмүүсийн дунд ногоон картны сугалаа зохион явуулдагийгн үзэгч та бүхэн мэднэ. Тэгвэл ирэх 10-р сараас эхлэн Европын холбоо ч бас ийм тогтолцоог нэвтүүлэх төсөлийг хэлэлцэх гэж байна. Европын Холбооны хууль зүйн комиссар Фраттини “цэнхэр карт” гэдэг төслийг боловсруулж евро парламентаар хэлэлцүүлэх юм байна. Америкийг зорьж байгаа цагаачидын 55 хувь нь өндөр мэдлэг боловсролтой хүмүүс байдаг бол Европт ирж байгаа цагаачидын ердөө 5 хувь нь л дээд боловсролын байгуулагыг төгссөн байдаг гэнэ.
Эр. Мэргэжилтэй боловсон хүчин европын аж үйлдвэрийн зарим салбарт дутагдалтай байгааг та бид мэдэж байгаа. Иймээс би цагаачдад хууль ёсоор амьдар бозломж олгох санал дэвшүүлж байна.
Харамсалтай нь Европын ихэнхи орнууд ноён Франко Фратиннигийг энэ саналыйг хүлээн авах боломжгүй гэж эсэргүүцэж байгаа юм. Цагаачдад хууль ёсоор амьдрах бозломж олгохыг та дэмжиж байна уу гэсэн санал асуулгыг европын орнуудын иргэдийн дуднд явуулжээ. Европ тивийн 10 хүн тутмын 4 нь л цагаачид европын соёл иргэншилд ахиц дэвшил гаргаж чадна гэж үзэж байна. 2011 он гэхэд Европ тивийн хүн амын тоо буурах хандлагатай байна. 2050 гэхэд Европын хүн амын гуравны хоёр нь 65-аас дээш насны тэтгэвэрийн хөгшчүүд болох юм байна. Хэрвээ цэнхэр картын тогтолцоог хэрэгжүүлэх юм бол гадаадын цагаач иргэд Европын холбооны хүссэн улсдаа 2 жилийн турш хууль ёсоор ажиллаж амьдрах эрх эдлэх юм. Европын холбоог тэргүүлж байгаа Португаль улс ирэх 12-р сард цагаачлалын асуудлаар чуулга уулзалт зохион байгуулах юм байна.
Лид7. Япон улсын шинэ ерөнхий сайдаар эрх баригч Либерал Ардчилсан намын нарийн бичгийн дарга Таро Асо сонгогдох магадлал өндөр байна.
Шинко Абэ огцорч ерөнхий сайдын суудал эзэнгүй байгаа энэ үед Таро Асогийн тухай зурагт номууд японд олон сая хувь хэвлэгдэж гүйлгээ сайтай байгаа гэнэ. Улс төрийн тухай ёгт зурагтай ном япон улсад их дэлгэрчээ. Шинзо Абэгийн засгийнгазар огцорсны дараа Токиогийн хөрөнгийн бирж дээр томоохон компаний хувцааны үнэ буурсанюм. Харин зурагт ном үйлдвэрлэгдэг хэвлэлийн компаниудын хувьцааны үнэ тасралтгүй өсөж байгаа нь санхүүгийн ертөнцөд болж байгаа содон үзэгдэл гэж хэлж болно. Одоо хэвлэх үйлдвэрийн хувьцаа худалдан авах гэсэн хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Япон улсын шинэ ерөнхий сайдын нэр 9 сарын 23-нд тодорно гэж японы мэдээллийн агентлагууд уламжилж байна. Шинко Абэ ерөнхий сайдынхаа албан тушаалаасаа огцорсоныхоо дараа эмнэлэгт хэвтжээ. Шинзо Абэ гүн ядаргаанд орж, ходоод гэдэсний үйл ажиллагаа нь хямарсан байна гэж эмч нар мэдээлжээ.
Лид8. Их Британий Суррей гүнлэгээс илэрсэн шүлхий өвчний вирусийн хэв шинж нь өнгөрсөн найм дугаар сард лаборатороос алдагдсан шүлхийн вирустэй ижилхэн байгааг мал эмнэлэгийн мэргэжилтнүүл тогтоосон байна.
Эрүүл мэнд, аюулгүй байдлын горимыг мөрдөөгүйн улмаас энэ дахин удаа шүлхий өвчин гарсан байна гэж албаны хүмүүс үзэж байна.
Малын гоц халдварт өвчин гарсаэн тул хатан хааны гэр бүлийн гишүүдийг ч тэжээмэл нохойтойгоо салхилахгүй байхыг малын эмч нар зөвлөжээ. Шүлхийн халдвар авсан байж болзошгүй бүх малыг устгаолд оруулж эхлээд байна.
Лид9. Өнөөдөр Улаанбаатарын цагаар өглөөний 9 цаг 31 минутад номхон далайн Танегасима арлаас япон улс сар руу хиймэл дагуул амжилттай хөөргөсөн байна. Инхүү япон улс түүхэндээ анх удаа сар руу хиймэл дагуул хөөргөлөө.
Кагуя нэртэй японы хиймэл дагуул нь гурван модультай бөгөөд сарны гадаргуугаас 100 км-ын алсад байрлаж сарыг тойрон нисэх юм байна.
Дэлхийн дагуул сарыг судлах японы энэ хиймэл дагуул нь нэг жилийн турш эх дэлхий рүү сарны тухай мэдээлэл илгээнэ. Сарны цахилгаан соронзон орон, саранд үзүүлж байгаа нарын цацрагийн нөлөөг Кагуя хиймэл дагуул судлах болно. Ингэснээр эрдэмтэд сарын үүсэл, хувьсалын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно гэж найдаж байна. Ядон улс сансрын уудмыг шинжлэн судлах хөтөлбөрөө боловсруулжээ. Хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд япон улс сар рүү хүн нисгэх бол 2025 он гэхэд судалгааны станц байгуулах юм байна.
Энэ өдөр
Одоогоос 195 жилийн өмна буюу 1812 оны энэ өдөр Францын эзэн хаан Напролеоны удирдсан цэрэгүүд Москва руу дотолж байжээ
1857 оны энэ өдөр Английн цэргүүд энэтхэгийн Дели хотод орж ирж, энэтхэгчүүдийн бослогыг дарсан байна.
1886 олны энэ өдөр Жорж Андерсон бичгийн машинд хэрэглэдэг туузыг бодож олж патент авсан байна.
1960 оны энэ өдөр Газрын тос экспортлогч орнуудын байгуулага “ОПЕК” байгуулагджээ. Энэ байгуулагын хамгийн анхын гишүүд нь Ирак, Иран, Куьейт, Саудын Араб, Венесуэль улс юм.
Үдшийн мэдээ
Лид1. Хятадын үндэсний музейн хамгийн үнэ цэнэтэй үзмэрийг англичууд эх орондоо үзэж сонирхох боломжтой болжээ.

Археологчид Хятадын эзэнт гүрний хамгийн анхны эзэн хааны шарилын хамт газарт булсан байсан баатар эрс, зарц боолууд, тэр бүү хэл гэрийн тэжээмэл амьтны барималыг олж байсан юм. Гэхдээ эдгээр олдвор дотор ганц ширхэг эмэгтэй хүний баримал байдаггүй юм байна. Түүхийн үнэт дурсгалаа хятадууд анх удаа хилийн чанадад гаргахыг зөвшөөрчээ. Ингэхдээ баримал бүрийг сая таван зуугаас гурван сая хүртэл доллараар даатгуулжээ.
Лид2. ОХУ-ын нийслэл Москва хотод дэлхийн өнцөг булан бүрээс торгон цэргүүд иржээ. Тэд улаан талбай дээр торгон цэргүүдийн ид хавыг гайхуулж байна. Торгон цэргүүдийн жагсаалаас Шотдандын хүндэт харуулын цэргүүдийн үзүүлбэр хамгийн их анхаарал татжээ. Шотландаас ирсэн 350 хөгжимчин нэгэн зэрэг марш эгшиглүүлж байна.
Энэ жилийн торгон цэргүүдийн наадамд Америк, Хфрик, Австрали тивийн орнуудын торгон цэргүүд ч хүрэлцэн иржээ.
Эр. Торгон цэргүүдийн ёслол бол маш эртний урлаг. Туг дарцаг болгон дээр тухайн овог аймаг, эсвэл хотын сүлд бэлгэ тэмдэгийг нь дүрсэлсэн байдаг юм. Торгон цэргүүдийн энэ цугларалтын эцэст оросын болон гадаадыг торгон цэргүүд хамтран үзүүлбэр хийжээ.
Лид3.Ирэх долоо хоногт Лондон хотын “Сотбис” төвд оросын дүрслэх урлагийн хувийн цуглуулгыг дуудлага худалдаанд оруулах гэж байна.
Үзэгч таны харж байгаа эдгээр урлагийнг бүтээлүүдийг Галина Вишневский, Мстислав Ростопович нар олон арван жилийн турш цуглуулжээ. Гэр тэд хилийн чанадад цагаачлан амьдархдаа оросын зураачдын бүтээлийг цуглуулж эхэлсэн юм байна. Гадаадад амьдарч байгаа ч эх орондоо байгаа юм шиг сэтгэгдэл, орчин үүсгэхийн тулд Галина Вишневский, Мстислав Ростопович нар дүрслэх урлагийн бүтээлүүдийг цуглуулж эхэлсэн юм байна. Харин эх орондоо эргэж ирэхдээ уран зургийн цуглуулгаа дуудлага худалдаагаар зарахаар шийдсэн юм байна. Дуудлагаар худалдах зургууд өндөр үнэ хүрэх нь тодорхой болоод байна. Жишээ нь зураач Николя Рерихийн “Бурхадын эрдэнэс” зургийг зарах анхны үнэ нь 2 сая доллар юм байна.
Лид4 Автомашины ФОЛРМУЛА-1 уралдаантай холбоотой нэгэн дуулиан дэгдээжд байна. Автоспорртын дэлхийн зөвлөл “Макларен” , “Феррари” багуудын хооронд үүсээд байгаа маргааныг шүүн хэлэлцэж эхэлээд байна.
“Феррари” багийн засварчин нь одоогоос 2 сарын өмнө уралдааны машины техникийн тухай нууц маөтериалыг өөрийн өрсөдөгч баг “Макларен”-д дамжуулсан байна. Хэрвээ “Феррари” багийн засварчины энэ үйлдэл нь нотлогдсон итул “Макларен” багийг “Формула -1” уралдаанд 2 жилийн турш оролцох эрхийг нь хасаж 1 тэрбум америк доллараар тогргох шийдьэр гаргажээ. Формула 1-ийн түүхэнд ийм өндөр торгууль тавьж байгаагүй билдээ. Үүнэс гадна олон улсын авто уралдааны холбоо испаний нисэгч Фернандо Алонсогийн нэр энэ дуулианд холбогдсоныг зарлаад, хэрвээ түүний буруутай нь батлагдах юм бол дахин хэзээ ч уралдаанд оролцох эрхгүй болно гэж анхааруулжээ.


3 comments:

Агьнууд Х.Зоригт said...

Үргэлж шуурхай мэдээнүүд тавьж байдагт талархаж байдаг шүү.

Нэг зүйл бичмээр санагдав. Суннит, Шийт гэдэг нь Иракийн үндэстний нэр биш, тэдгээр нь исламын шашны сунни, шийя урсгалыг шүтэгчдийн нэр бөгөөд хоорондоо таарамж муутай байдаг нь үнэн. Гэхдээ суннит, шийт гэдэг нэр үндэстэн ястантай огт холбоогүй нэршил гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.

Мөн Японы дараагийн ерөнхий сайд болох хамгийн их магадлалтай байгаа хүн нь өчигдрөөс эхлээд Асо Таро биш, Фүкүда Ясүо гэж яригдаж байгаа. Зурагт ном үйлдвэрлэдэг компаниудын хувьцаа өссөн нь Асо Таро нь зурагт номны хоббитой учраас болж буй үзэгдэл бөгөөд содон гэж хэлж боломгүй санагдана.

Хүндэтгэв.

MEDE NEWS said...

Sain bna uu? Minii blogoor baingaorj medee unsjdag yum baina gej oilgoloo. Zovlogoo ogsond bayarllaa.Tsaashid ene tal deer anhaarch baih bolno oo.

MEDE NEWS said...

to Агьнууд Х. ЗОРИГТ
Таны таамаглаж байснаар Японы шинэ ерөнхий сайдаар Фүкүда Ясуо томилогдох нь ойлгомжтой болоод байна. Фүкүда Ясуогийн эцэг нь 30-аад жилийн өмнө Японы ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Энэ жил 71 настай Фүкүда Ясуо Либерал Ардчилсан намын даргаар сонгогджээ.
Миний блогт тогтмол орж мэдээлэл уншдаг танд баярллаа.