2007-12-31

2007 онд дэлхийн дахинд

2007 оны онцлох 10 үйл явдал

1. НҮБ ын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга сонгогдлоо.
2007 оны нэгдvгээр сарын 1-ний єдєр НVБ-ын шинэ Ерєнхий нарийн бичгийн дар-га Пан Ги Мун ажлаа албан ёсоор хvлээн авсан билээ. Кофи Аннаны халааг хэн авах вэ гэдэг асуудлыг тойрсон маргаан нэлээд удаан vргэл-жилсэн. Ээлж дарааллаараа Азийн иргэн болох ёстой гэж хvлээн зєвшєєрєгсєд олон байсан ч АНУ энэ талаар єєр байр суурьтай байсан. Ингээд нэлээд хэлэлцсэний эцэст НVБ-ын Ерєнхий Ассамблей болон Аюулгvйн Зєвлєлийн хуралдаан дээр санал хураа-хад БНСУ-ын ГХЯ-ны сайдын албыг хашиж байсан Пан Ги Мун хамгийн олон санал ав-сан юм. Ийнхvv БНСУ-ын иргэн НVБ-ын найм дахь Ерєнхий нарийн бичгийн дар-га болсон. Пан Ги Мун нь 1944 онд тєрсєн. Сєvлийн их сур-гуу-лийн гадаад харилцааны факультетийг дvvргэсэн, мєн Харвардын их сургуулийн дэргэдэх Ж.Кеннедигийн нэ-рэмжит Удирдлагын сургуу-лийг тєгсчээ. 1991 оноос НVБ-д БНСУ-ын ажиглагчаар ажил-ласан тэрбээр хэлэлцээ хийж, мухардмал байдлаас гаргах тэр дундаа буулт хийд-гээрээ гарамгай. Хамгийн гол нь хоёр Солонгосын тулгамд-сан асуудлыг шийдэх хэлэл-цээнд оролцож энэ талаар чамгvй туршлага хуримтлуулсан билээ.

2. Индонезийн Бали арал дээр дэлхийн цаг уурын дулаарлын асуудлаар олон улсын хурал боллоо.
Дэлхийн цаг уурын асуудалд дэлхийн олон орон 2007 анхаарлаа хандуулсан юм. Индонезийн Бали арал дээр дэлхийн цаг уурын дулаарлын асуудлаар олон улсын хурал болж өнгөрсөн юм. Энэ хуралд дэлхийн олон орны төлөөлөгчид, тэр ч бүү хэл НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ч оролцсон билээ. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дэлхийн улс орнуудад хандан байгаль хамгаалах асуудалд анхаарлаа хандуулахгүй бол хүн төрөлхтөн ган гачиг, өлсгөлөн, үер гээд байгалийн гамшигт нэрвэглэж болзошгүй байна гэж анхааруулсан байна. Хуралд оролцогчид хүлэмжийн хийг багасгах тухай тунхаг бичиг гаргасан байна. Япон, АНУ, Канад, Европын Холбооны өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийг багасгах ёстой гэж дэлхийн бусад орнууд үзэж байгаа юм. Хүлэмжийн хийг ялгаруулж байгаа хэмжээгээрээ АНУ дэлхийд дээгүүр байр эзлэж байгаа юм. Иймээс хүлэмжийн хийг багасгах Киотогийн протоколд АНУ нэгдээгүй юм. 2007 оны Нобелийн шагналт АНУ ын дэд ерөнхийлөгч Альберт Гор Балигийн хуралд оролцохдоо АНУ Балигийн хуралд идэвхигүй хандаж байгаад харамсаж байгаагаа хэлээд Цагаан Ордон байгаль орчныг хамгаалах энэ асуудалд нухацтай хандах байх гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан юм.

3. Европын холбоо үндсэн хуулиа орлох шинэ баримт бичиг баталж Шенгены бүс өргөжлөө.
Дэлхийн улс төр, нийгмийн амьдралд томоохон үүрэг гүйтцэтгэдэг орнуудын ихэнхи нь европ тивд оршдог билээ. Тэгвэл ПАНЕВРОПИЗМ буюу хүчирхэг нэгдмэл европын тухай үзэл санааг олон зуун жилийн турш зуу зуун суутнууд сэтгэлдээ тээж иржээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа буурал европ тивд Умард Атлантын цэргийн эвсэл, Баруун европын холбоо, Европын Зөвлөл гэх зэрэг олон байгуулага үүсэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. 1951 онд Итали, Франц, Люксембург, Нидерланд, Бельги, Холбооны Герман улс хамтран ган болон нүүрс олборлогчдын нэгдэлийг байгуулсан юм. Энэ нь Европын холбоо байгуулагдах анхны алхам болсон юм. Эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор 1957 онд Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Европын атомын эрчим хүчний нийгэмлэг байгуулагдсан юм. Дээр нэр дурьдсан 3 байгуулагаас хамгийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байгуулага нь Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага байлаа. Энэ байгуулагыг 1990 оноос хойш Европын холбоо гэж нэрлэх болсон юм. Одоо европын холбоо эгнээндээ 27 орныг багтаасан бүс нутгийн түвшний томоохон байгуулага болоод байна. Энэ жил Европын холбооны гишүүн 27 орны төрийн тэргүүн нар Португалийн нийслэл Лиссабон хотод хүрэлцэн ирж Европын холбооны Үндсэн хуулийг орлох шинэ баримт бичигт гарын үсэг зурсан байна. Лиссабоны тунхаглал гэж нэрлэгдээд байгаа энэ баримт бичгийн төслийг европын холбооны орнууд 2005 онд хүлээн зөвшөөрсөн юм. 2005 онд Европын Холбооны Үндсэн хуулийг Франц, Нидерландын иргэд хүлээн зөвшөөрөөгүй билээ. Үүний дараа Лисабоны тунхаглал хэмээх энэ бичиг баримтын төслийг боловсруулж эхэлсэн юм. Европын холбооны орнуудын төрийн тэргүүн нарын гарын үсэг зурсан энэ бичиг баримт 2009 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.Европын холбооны амьдралд гарсан өөр нэг томоохон өөрчлөлт бол Шенгены бүсэд 9 орон нэгдэн орсон юм. Словак, Словени, Унгар, Чех, Польш, Мальта, Латви, Литва, Эстони улс нэгдэн Шенгений бүсэд орсон байна. Шенгены бүсийн 15 орон, шинээр нэмэгдэж байгаа 9 орны хооронд хил гаалын хяналт шалгалт хийгдэхээ болижээ. Харин 2008 оны 3 сарын 30 аас нисэх онгоцоор зорчиход Шенгены журам хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Шенгений бүсийн тухай хууль 1985 онд Люксембург хотод батлагдаж байсан юм. Шенгений бүсэд Бельги, Люксембург, Нидерланд, Герман, Франц, Итали, Испани, Португал, Грец, Австр, Швец, Финлянд, Дани, Норвеги, Исланди улс багтаж байсан юм.

4.Газрын тос
АНУ-аас Ойрхи дорнотод үзүүлж байгаа бодлогоос шалтгаалан тус улсын нефтийн нөөц багасч газрын тосны үнэ өссөөр байна. Өнгөрсөн оны дундуур нэг баррель нь 85 орчим ам.доллар байсан газрын тосны үнэ оны төгсгөлөөр бүр эрчээ авч 94 ам.долларт хүрсэн. Үүнийг дэлхий нийтээрээ нефтийн олборлолтын хэмжээ багассантай холбон тайлбарласан боловч зарим нэг нь АНУ-аас зориуд хийсэн эдийн засгийн алхам байсан гэж үзсэн юм. Мөн гол түүхий эд болох газрын тосны неөцөөр тэргүүлдэг орнуудын улс төр эдийн засгийн байдалд хямрал гарснаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллар хүрэх шахаж урьд өмнө нь байгаагүйгээр өссөн юм. Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн 11 дүгээр сарын дунд үе хүртэл нефтийн үнэ өссөн нь ихэнх орны эдийн засагт нөлөөлсөн. Нью-Йоркийн хөрөнгийн бирждээр нэг баррель нефть 90.02 ам.долларт хүрч хойш зургаан өдөр дараалан нэмэгдсэн. Түүхий нефтийн үнэ тогтмол нэг хоёр функтээр нэмэгдэж байгаа нь ирэх онд ч үргэлжилнэ хэмээн дэлхийн эдийн засгийн том агентлагууд таамаглаад байгаа. Ийн нефтийн үнэ эрс өссөнтэй холбогдуулан өнгөрсөн арваннэгдүгээр сард ОПЕК-ийн гишүүн орнууд болон нефть олборлолтоор тэргүүлдэг улс орнуудын сайдууд Саудын арабт хуралдсан билээ. Гэвч Катар зэрэг орнуудын төлөөлөгчид нэг баррель газрын тосны үнэ 100 ам.долларт хүрэх нь зүйн хэрэг гэж үзсээр байгаа юм. Газрын тосны үнэ нэмэгдсэн нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдалд нөлөөлсөн юм. Энэ үнийн өсөлт ч манай орны эдийн засагт ч хамгийн том цохилтыг авчраад байгаа билээ.

5. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин 2007 оны онцлох хүнээр тодорлоо.

Улиран одож байгаа 2007 онд манай хойд хөрш ОХУ д олон чухал үйл явдал болж өнгөрлөө. Дэлхийн хамгийн олон уншигчтай ТАЙМ сэтгүүл энэ оны онцлох хүнээр Оросын өнөөгийн ерөнхийлөгч Владимир Путиныг сонгожээ. Тайм сэтгүүл жил бүрийн эцсээр дэлхийн улс төрийн амьдралд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн нэг хүнийг тодруулдаг юм. Тайм сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн хэлснээр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин эмх замбараагүй байдал ноёлоод байсан улсыг дэг журамд нь оруулж эргээд дэлхийн тавцанд Орос бол их гүрэн гэдэг тодотголыг нь эргүүлэн авч ирсэн гэж тайлбарласан байна. Америкийн ТАЙМ сэтгүүл энэ оны онцлох хүн номинацид Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао, АНУ ын дэд ерөнхийлөгч асан, 2007 оны Нобелийн энх тайвны шагналт Альберт Гор, ид шидийн сургуулийн смурагч Харри Поттерын тухай цуврал зохиол бичсэн Английн зохиолч Жаон Роулинг нар нэр дэвшиж байсан юм. Тайм сэтгүүл оны онцлох хүнийг тодруулахдаа уншигчдынхаа саналыг харгалзан үздэг юм. 2007 оны дэлхийн онцлох хүнээр тодорсон Путин, түүний удирдаж байгаа Орос оронд 2007 онд болсон үйл явлыг тоймлон үзүүлэе.Зөвлөлт холбоот улс задарсны дараа нэгэн үе нийгэм эдийн засгийн байдал нь тогтворгүй болж, дэлхийн тавцан дээр их гүрэн гэдэг нэрээ алдаад байсан Орос орныг Владимир Путин удирдаж өмнөх жилүүдэд алдаад байсан бүхнээ эргүүлэн авч чаджээ. Одоо ОХУ ын эдийн засаг нь тогтворжиж, стратегийн гэж хэлж болохоор аж үйлдвэрийн салбар нь сэргэжээ.ОХУ дэлхийн зах зээл дээр зэвсгийн үйлдвэрлэлээрээ дээгүүрт орж, байгалийн хий, эрчим хүчний импортлогч болж чадлаа. Европын холбооны орнууд эрчим хүч, байгалийн хий, түлш шатахууны ихэнхи хэсгийг ОХУ аас худалдан авч байна. Энэ амлалтынхаа хүрээнд орос улс иранд атомын цахилгаан станцид нь хэрэглэх түлшний эхний хэсгийг ч энэ жил шилжүүлэн өгсөн юм. ОХУ ын эдийн засаг нь сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж байгаа үзүүлэлттэй байга юм. Гэхдээ Оросын засгийн газар 2007 онд инфлянцийн түвшинг тогтоон барьж чадаагүйн улмаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нь 12 хувиар нэмэгджээ. ОХУ болосврол, батлан хамгаалах, эрүүл мэндийн салбарт үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ бүхнийг гол удирдан зохион байгуулагч нь ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин юм. Оросын төрийн тэргүүн Нэгдсэн Орос намын бодлогыг дэмждэг гэдгээ огт нуудаггүй билээ. 2007 оны 12 сарын 2 нд ОХУ ын Төрийн ДУМ ын сонгууль болж өнгөрсөн юм. Төрийн ДУМ ын сонгуульд Оросын улс төрийн 11 нам өрсөлдсөн юм. Гэвч Путины дэмждэг “Нэгдсэн Орос нам” нийт сонгогчдын 64,1 хувийн саналаар дэмжлэг авч үнэмлэхүй ялалт байгуулжээ. Нэгдсэн Орос нам төрийн ДУМ д 315 суудал, Коммунист нам 57, Либерал Ардчилсан нам 40, Шудрага Орос нам 38 суудал тус тус авсан юм. Төрийн ДУМ ын сонгуульд ялалт байгуулсан Нэгдсэн Оросын их хурал 12 сарын дундуур болж 2008 оны 3 сард болох ерөнхийлөгчийн сонгуульд одоо Оросын засгийн газрын шадар сайд, байгалийн хий олборлолтын Газпром компаний захирлуудын зөвлөлийн гишүүн Дмитрий Медведовыг нэр дэвшүүлэх болсон билээ. Дмитрий Медведовыгерөхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг Нэгдсэн Орос нам, Шудрага Орос нам, Оросын хөдөө аж ахуйн нам, Иргэний хүч намынхан дэмжсэн юм. Ерөнхийлөгч Путинд хуулиар олгогдсон бүрэн эохийн хугацаа дууссаны дараа түүнийг хэн залгамжлах вэ гэдэг асуудал дэлхийн олон орны сэтгүлчид, улс төр судлаачдын анхаарлын төвд байсан юм. Путин төрийн тэргүүн байхын тулд үндсэн хуулийг зөрчих, Үндсэн хуулинд өөрчлөлт хийхгүй гэж мэдэгдэж байсан. Путин үнэхээр эннэм амлалтаа биелүүлж чадсан юм. Хэрвээ 2008 оны 3 сард болох Оросын ерөнхийлөгчийн сонгуульд Дмитрий Медведов ялах юм бол Владимир Путин ОХУ ын ерөнхий сайдын албан тушаалд томилогдох нь гарцаагүй юм. ОХУ эдийн засаг нь хөл дээрээ босож гадаадын орнуудад томоохон хөрөнгө оруулалт байна. Оросын бизнесмэнүүд монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаагаа ч 2007 онд илэрхийлсэн билээ. Ирэх 2008 оныг ОХУ гэр бүлийн жил болгон зарлаж залуу гэр бүлд дэмжлэг үзүүлнэ гэж амлаж байгаа юм.

6. Далай ламын анхаарал татсан мэдэгдэл

Төвдийн тусгаар тогтнолын төлөө өнөөдрийг хүртэл тэмцэж яваа Дээрхийн Гэгээнтэн 14р Далай Лам 1959 оноос хойш эх орондоо амьдрах эрхгүй болж, одоо хэр нь Энэтхэг улсад амьдрах байна. Тэр цагаас хойш тэрбээр дэлхийн олон орнуудаар аялж, Бурханы ариун сургаалийг түгээхээс гадна, Төвдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх сурталчилгааны ажлыг хийсээр яваа билээ. 2007 онд Далай Лам олныг сэртхийлэгсэн нэгэн мэдэгдэл хийсэн нь “түүнийг жанц халсаны дараа Далай ламын хойд дүр ахин мэндлэхгүй” гэж хэлсэн явдал юм. Тус мэдэгдэл нь, олон мянган жилийн тэртээгээс бурханы шашины уламжлан болон тогтсон ёс заншилыг өөрчлөөд зогсохгүй, Хятадын засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бодлогыг мухардалд оруулсан хэрэг болсон юм. Энэ зун Хятадын засгийн газар, далай ламын хойд дүрийг тодруулах үйл явцыг гардан явуулах болно гэдгээ мэдэгдсэн. Мэдээж Хятадууд бурханы шашины тэргүүнийг сонгоход шийдвэр гаргана гэдэг нь ганцхан Төвдийг өөрийн сүүдэрт үүрд хадах хүсэлтэйгээс гадна, бурханы шашинтай Азийн орнуудын ард түмнийг итгэл үнэмшилээр нь худалдан авах гэсэн далд санаатай гэдгийг судлаачид тайлбарлан хэлж байгаа билээ. Хятадын засгийн газар ч эхнийхээ алхамуудыг хийгээд эхлэсэн байгаа юм. Үүний нэг тод жишээ бол өөрийн засгийн газраас тодруулсан Бурханы шашины хоёрдах том дүр гэгдэх Панчин ламыг сонгон зарласан юм. Харин үүний өмнө Дээрхийн гэгээнтэн Төвдийн өндрөлөгөөс Панчин ламыг нэрлэн тодруулаад байсан юм. Ингээд Төвдүүд хоёр Панчин ламтай болсон . Харин Хятадын засгийн газраас тодруулсан панчин ламыг олонд албан хүчээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд, Далай ламын тодруулсан, одоо 19 настай Панчин ламыг шоронд хориод байгаа билээ. Гэсэн хэдий ч Дээрхийн Гэгээнтэн хятадын засгийн газрын явуургүй бодлогыг эсэргүүцсээр байгаа бөгөөд тэрбээр энэ оны сүүлээр дэлхийн хүчирхэг, нөлөө бүхий орнууд гэгдэх АНУ, Герман, Австралийн төрийн тэргүүдтэй уулзаад амжсан. Тэр ч байтугай АНУын ерөнхийлөгч Жорж Буш, Хятадын засгийн газрын сануулгыг үл хайхран Дээрхийн Гэгээнтэн 14р далай ламд, Конгресийн Хүндэт Алтан Медалийг гардуулсан билээ. Мөн түүнчлэн Германы канцлер Ангела Меркел Дээрхийн Гэгээнтэнийг энэ жилд хоёр ч удаа хүлээн авч уулзсан. Германы канцлерын хийсэн энэ алхамыг, Хятадын засгийн газар эрс буруушааж, улмаар энэ онд төлөвлөөд байсан Хятад Германы хооронд хийгдэх хэд хэдэн чухал уулзалтуудыг цуцалсан билээ. хятадын засгийн газар, дээрхийн гэгээнтэн 14р Далай ламын хоорондын зөрчилдөөн 2007 онд улам даажирсан гэж хэлж болох юм.

7. Хятад улс 2007 онд...

2007 он бүх талаараа хятадын хүчирхэгжиж байгааг нотлох жил болж өнгөрлөө. Энэ жил таван жилд нэг удаа зохион байгууллагддаг БНХАУын Бүх Ард Түмний Коммунист намын Ардын их хурал зохион байгуулагдсан. Энэ хурлаараа хятад улс, дэлхий нийтэд өөрсдийгөө ардчилалыг улс орондоо баримтлаж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг улс болсоноо багахан ч болох батлан харуулахыг зорьж байлаа. Бүх Ард Түмний Их Хуралд гарсан шинэчлэлээс гадна хятад улс өөр бусад салбартай үсрэнгүй хөгжилийг хийснээ энэ онд мөн бэлэхнээ харуулж чадсан юм. 21р зууныг Хятадын эрин зуун гэж олон улсын ажиглагчид нэрлэж байгаа. Энэ ч үнэний ортой байж болох талтай. Учир нь 21р зуун гарсаны дараах БНХАУын эдийн засаг хамгийн хурдтай хөгжиж, дэлхийн тавцанд эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч таван орны жагсаалтанд албан ёсоор багтах болсон. Аливаа улс орны эдийн засаг хөгжиж тогтворжохын хэрээр дэлхийн тавцанд өөрийн хүчирхэг нударгаа нотлох үүднээс зэр зэвсэглэлийн салбар болон сансар судлал одон орны салбартаа анхаарал тавиж эхлэдэг. Энэ ч утгаараа Хятад зэр зэвсэглэл болон сансар судлалын салбартаа 2007 онд урьд хожид байгаагүйгээр их анхаарч хөрөнгө зарж эхэллээ. Гэхдээ хятад улс нь 1990 оны эхээс л цөмийн зэвсэгээ шинэчлэх ажлыг эхлүүлсэн түүхтэй юм. 2007 оны нэгдv-гээр сард хятад улс сарны тойрог зам дахь хиймэл дагуулыг устгах зэвсгийг амжилттай турш-сан нь олон улсын анхаарлыг татсан. Энэ туршилтыг Аме-рик, Япон, Авст-рали, Их Бри-та-нийн эрх ба-ригчид эсэргүүцэж байгаагаа мэ-дэгд-сэн юм. Гэсэн хэдий ч Хятадын эрх баригчид санс-рыг хэзээ ч цэргийн зорил-гоор ашиглахгvй гэдгээ мэдэгдэж, энэ бол зүгээр л энхийн зорилго бүхий туршилт байсан хэмээн тайлбарласан. Гэхдээ олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар, Хятад улс хиймэл дагуулыг амжилттай устгасан нь, Хятадыг санс-рын хий-мэл дагуулаас хя-нах боломж-гvй гэдгийг АНУ-д нотлон харуулахыг хүссэн хэрэг гэнэ. Үүнээс гадна Хятад улс, өөрийн бүх салбар бие даан хөгжиж байгаа, хэнийг ч дагуулахгүй хүчирхэг гэдгээ нотлон харуулахыг хүссээр байна. Үүний нэг тод жишээ бол, өнгөрсөн 11р сард анх удаа сар руу хөөргөсөн анхны хиймэл дагуул юм. Сар руу анх удаа хиймэл дагуул амжилттай хөөргөсөний дараа хятадын сансар судлалын хүрээлэнгээс 2008 он гэхэд Ангараг гараг руу хиймэл дагуул хөөргөх болсоноо зарласан билээ. 2007 он бол, 21р зуун нь Хятадын эрин гэдгийг гэрчилэх эхлэлүүдийг тавьсан он боллоо.

8. Солонгосын хойгийн хямралыг шийдэх нааштай алхамууд хийгдлээ.
Олон жил дамнан яригдсан Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал, энэ жил нааштайгаар шийдэгдэх чухал алхамаа эхлүүлж чадсан юм. Энэ бол Хойд Солонгосын эрх баригчид, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, олон улсын гэрээнд гарын үсэг зурсан явдал байлаа. Хойд Солонгосын эрх баригчид, цөмийн гол реактараа энэ оны 12р сарын 31нд хаах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, амлалт өгсөн. Энэ явдалын дараа БНСУын ерөнхийлөгчийн ажлаа удахгүй хүлээлгэн өгөхөөр байсан Ро Ху Хён, аравдугаар сарын 3ны өдөр Пхенянд айлчилсан юм. Энэ бол Хоёр Солонгосын төрийн тэргүүдийн хооронд хийгдэж байгаа хоёр дахь удаагаа төрийн дээд хэмжээний уулзалт байлаа. Энэ жил Хоёр Солонгосын төрийн тэргүүд Хүйтэн Дайнаас хойш хоёрдахь удаагаа албан ёсоор гар гараа барин, халуун дотно элгэмсгээр биенээ тэврэн уулзалдсанаас гадна, төмөр тор, хүйтэн зэвсэгээр хамгаалагдсан хориотой бүсээр Өмнөд солонгосын төлөөлөгчдийг суулгасан й гал тэрэгний цуваа хойд солонгосын хилийн дээсийг даван анх удаа аяласан юм. Хоёр Солонгосын төрийн тэргүүдийн дээд хэмжээний уулзалтын үр дүнд, зургаан чухал алхам тавигдсан гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа юм. Үүний хамгийн чухал нь Хоёр Солонгосын төрийн тэргүүд, хоёр Солонгосын энх тайван, эвлэрэн нэгтгэхэд цаашид олон чухал алхамуудыг хэрэгжүүлэх, Өмнөд Солонгос Хойд Солонгосын эдийн засгийг хөл дээр нь босгоход туслах, Хойд Солонгосын дэд бүтцийг хөгжүүлэх түүнчлэн хоёр Солонгосын салж хагацсан ахан дүүсийг эргүүлэн уулзуулах зэрэг асуудлууд дээр санал нэгдсэн билээ. 2007 он бол Хүйтэн Дайн үзэл сурталын золиос болсон Хоёр Солонгосын эргүүлэн нэгтгэх үүдийг нээсэн Солонгосын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх он болж өнгөрч байна.
9. Ираны улсын цємийн хєтєлбєрийн эргэн тойронд
Ираны цємийн хєтєлбє-рийн асуудал дэлхий нийтийн анхаарлын тєвд орсноос хойш нэлээд хэдэн жил єнгєр-лєє. Иран цємийн зэвсэгтэй юу, vнэхээр энхийн зорил-гоор уран баяжуулж байна уу гэсэн асуултад одоо бол-тол тодорхой хариулт алга. Мах-муд Ахмади-не-жад тус улсын Ерєн-хий-лєгчєєр сонгогд-со-ноос хойш байдал улам хурцад-сан. Тэр-бээр барууны орнууд-тай хэлэлцээ хийж, буулт хийхгvй гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн тул 2006 оны арванхоёрдугаар сарын 26-нд НVБ-аас тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавьсан. Иран єєрийн байр суури-наас ух-рах-гvй байна хэмээн єнгєр-сєн хоёр-ду-гаар сард НVБ-ын Аюул-гvйн Зєвлєлєєс нэмэлт хориг тавьсан билээ. Тvvгээр ч зогсохгvй Ираны цємийн аюулаас урьдчилан хамгаа-лах зорилгоор тус улсын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулах нь зvйтэй гэсэн зарч-мыг АНУ, Израиль барим-талж байсан. Харин Ираны эрх баригчид цємийн хєтєлбєрийг энхийн зорилгоор ашиглаж байгаа, тэгээд ч бусдын адил ингэх эрхтэй гэдгийг нэг бус удаа мэдэгд-сэн. Энэ асууд-лаар дэлхийн нєлєє бvхий улс орнууд єєр єєр байр суурьтай байгаа. ОХУ Ираны байр суу-рийг тууштай дэмжиж байгаа юм. Тэ-гээд ч саяхан АНУ-ын ТТГ-аас гаргасан илтгэлдээ Иранд зэвсэг vйлдвэрлэхээр идэвх-тэй хэрэгжvvлж буй хєтєлбєр алга хэмээн онцлон дурдсан билээ. Энэ нь тvр ч болов галыг намжаах гэсэн нэгэн алхам. Гэхдээ ердєє л тvр арга хэмжээ юм.

10. Пакистаны улс төрийн амьдрал ээдрээтэй байлаа.
2007 онд Пакистаны улс төрийн нөхцөл байдал дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан юм. Пакистан улс нь 161 сая хүн амтай бөгөөд хүн амынх нь ихэнхи хэсэг нь лалын шашыг шүтдэг. Өмнө нь Их Британий колони байсан энэ улс Британий хамтын нийгэмлэгийн байгуулагын гишүүнчлэлтэй. Гэхдээ одоогоор энэ байгуулагын гишүүнчлэлээ түр хасуулаад байгаа. Пакистаны өнөөгийн ерөнхийлөгч Первез Мушараф 1999 онд генерал байхдаа цэргийн эргэлт хийж засгийн эрхийг авсан юм. Тухайн үед дэлхийн олон орон түүнийг хууль бусаар засгийн эрхийг авсан гэж шүүмжилдэг байсан. 2001 оны 9 сарын 11 ний Нью-Йорк хотод гарсан алан хядах ажиллагааны дараа Первез Мушараф АНУ ыг тууштай дэмжиж, ингэснээр дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс сайшаалын үг сонссон юм. 2002 онд Первез Мушараф ерөнхийлөгчийн албан тушаалд байх хугацааг өөрөө дур мэдэн 5 жилээр сунгажээ. 2007 онд Пакистанд нэлээн хэл ам дагуулсан ерөнхийлөгчийн сонгууль болж Первез Муршараф ялалт байгуулжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тэр улс орондоо онц байдал зарлаж байлаа. Первез Мушарафын сүүлийн үед хийж байгаа алхамуудыг барууны орнууд ихээхэн шүүмжлэх болсон юм. Пакистан улсад 2008 оны 1 сарыйн 8-нд парламентын сонгууль болох юм. 1999 онд төрийн эргэлт гарсны дараа Пакистаны томоохон улс төрчид хилийн чанад руу цагаачлан явжэ. Парламентын сонгууль болох сургаар Их Британид амьдарч байсан, пакистаны ерөнхий сайд асан улс төрч Беназир Бхутто, Саудын арабд амьдарч байсан улс төрч Наваз Шариф нар эх орондоо эргэж ирсэн юм. Одоо сөрөг хүчин болоод байгаа Пакистаны Ардын намын тэргүүн Беназир Бхутто 12-р сарын 27 нд сонгуулийн сурталчилгааны ажлынхаа хүрээнд Равалпинди хотод цуглаан зохион байгуулсан юм. Цуглааны дараа үл мэдэгдэх этгээд Беназир Бхуттогийн зүг буудаж, дараа нь дэлбэрэлт үйлдсэн юм. Энэ халдлагын үеэр Беназир Бхутто амь насаа алджээ. Беназир Бхуттогийн үхэл олон хүнд уй гашуу, өшөө хорсолыг авч ирсэн юм. 2008 оны 1 сарын 8-нд болох сонгуульд ялалт байгуулах нь гарцаагүй байсан Беназир Бхуттогийн үхлийн шалтгааны талаар одоо ч янз бүрийн яриа таамаглал гарч байна. Хуучин оноо үдэж шинэ оноо угтах гэж байгаа энэ үед Пакистан улс иргэний дайны ирмэг дээр тулж ирээд байна.

No comments: