2007-12-12

Дэлхийн мэдээ 2007 12 12 Лхагва гараг

Лид1. Хэрвээ Дмитрий Медведов ОХУ ын ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол Владимир Путиныг ерөнхий сайдын албан тушалыг санал болгоно гэж мэдэгдсэн байна.
Оросын Төрийн ДУМ-д олонхи болж чадсан Нэгдсэн Орос нам ирэх хавар болох ерөнхийлөгчийн сонгуульд одоо засгийн газрын шадар сайдын албан тушаалыгш хашиж байгаа Дмитрий Медведовыг нэр дэвшүүлэх гэж байгаа тухай өчигдөр мэдээлсэн юм. Дмитрий МСедведов 2008 оны 3 сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших саналыг хүлээж авч байгаагаа телевизээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Хэрвээ би төрийн тэргүүн болох юм бол өнөөгийн ерөнхийлөгч Владимир Путины явуулж байгаа бодлогыг үргэлжлүүлнэ гэж хэлсэн байна. Бас төрийн бодлогын залгамж чанарыг хадгалахын тулд өнөөгийн ерөнхийлөгч Владимир Путинд ерөнхий сайдын албан тушаалыг санал болгоно гэж хэлжээ. Дмитрий Медведовын энэ саналыг Оросын улс төрчид сайшаажээ. Дмитрий Медведов ерөнхийлөгч, Путин ерөнхий сайд болох юм бол ОХУ ын нийгэм эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах болно гэж Шудрага Орос намын тэргүүн Сергей Миронов үзэж байгаагаа илэрхийлжээ. Оросын улс төрийн амьдралд өрнөж байгаа үйл явдал дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол мэдээ болоод байна. Путин Медведов гэсэн улс төрийн холбоо Орос оронд тогтвортой байдлыг хангаж яадна гэж Германы сэтгүүлчид бичсэн бол Их Британий Гардиан сонинд Путин Медведов нарын үзэл бодол нийлдэг гэж онцлон тэмдэглэсэн байна.

Лид2. Укрианы парламент ерөнхий сайдыг томилох эсэх асуудлаар санал хураалт явуулжээ. Жүржийн хувьсгалыг эхлүүлэгчдийн нэг Блок Юлия Тимошенко намын тэргүүн Юлия Тимошенког ерөнхий сайдын албан тушаалд томилох эсэх асуудлаар Дээд Радагийн гишүүд санал хураалт явуулжээ. Санал хураалтын дүнгээр Юлия Тимошенко ерөнхий сайд болоход ердөө ганцхан санал дутсан байна.
Юлия Тимошенко ерөнхий сайд болохын тулд улс төрийн намуудын лидерүүдтэй яриа хэлэлцээр хийж, олон асуудал дээр буулт хийсэн юм. Юлия Тимошенког ерөнхий сайдын албан тушаалд томилохыг хүссэн ерөнхийлөгчийн албан бичгийгн Дээд Радад танилцуулахаас 2 минуцтын өмнө Юлия Тимошенко танхимд орж иржээ. Ерөнхий сайдын албан тушаалд томилогдоно гэдэгтээ тэр итгэл төгс байсан байсан ч эцсийн мөчид тэр санасандаа хүрч чадсангүй гэж барууны сэтгүүлчид бичжээ. Укрианы парламентын 174 гишүүний 450 нь хуралд байсан бөгөөд Бүс нутгийн намынхан санал хураалтад ороцохоос татгалзжээ. Санал хураалтатад оролцсон гишүүдийн 225 нь Юлия Тимошенког дэмжсэн байна. Ерөнхий сайд болохын тулд ердөө ганц хүний санал л дутжээ. Юлия Тимошенког ерөнхий сайдын албан тушаалд томилох саналыг Укрианы ерөнхийлөгч дахин парламентад илгээх гэж байгаа юм байна. Юлия Тимошенко ерөнхий сайд болох итгэл найдвараа алдаагүй байна.
Лид3. АНУ ын Лас Вегас хотод ерөнхий боловсролын сургуулийн автобус руу үл мэдэгдэх этгээд гал нээсэн байна.
Үүний улмаас 6 сурагч шархадсний хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа юм байна. Хүүхдүүдийг сургуулийн автобуснаас гарах үед буун дуу гарчээ. Шархадсан хүүхдүүд бүгдээрээ 16 аас 17 насны ахлах ангид сурдаг юм байна. Шархадсан хүүхдүүдийгн эмнэлэгт хүргэжээ. Эмч нар хүүхдүдийн амь насанпд одоо аюул байхгүй гэж мэдээлсэн байна.Хэргийн газар ойрхон байсан цагдаагийн хэлснээр бол сургуулийн автобус руу хоёр газраас нэгэн зэрэг гал нээжээ.Ахлах ангийн хүүхдүүд хоорондоо муудалцсаны улмаас бие биендээ өш хонзон санаж бие биенээ хороохыг оролдсон байж болзошгүй гэж сургуулийн захиргааныхан таамаглаж байгаа юм байна. Цагдаа нар энэ хэрэгт холбоотой байж болзошгүй хэд хэдэн хүнийг саатуулжээ.
ТОВЧ
12 сарын 12-оос эхэлн ОХУ европ дахь жирийн зэвсэглэлийн тухай олон уосёын гэрээнээс гарч байгаагаа албан ёсоор зарласан байна. Энэ гэрээнээс гарахыг ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин санал болгосон юм. Учир нь энэ гэрээнд нэгдсэн Европын орнууд гэрээний заалтыг биелүүлэхгүй байгаа юм. Энэ гэрээг 1990 оны 12 сарын 19 нд Умард Атлантын Цэргийн Эвслийн гишүүн 16 орон, хуучин Варшавын гэрээний орнууд хамтран байгуулж байсан юм. Орос улс энэ гэрээнээс гарч байгаад Европын Холбоо, АНУ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. ОХУ цэргийн хүчээ нэмэгдүлэхгүй бөгөөд европын орнууд гэрээний заалтыг биелүүлж эхлэх юм бол ОХУ энэ гэрээнд эргэж нэгдэнэ гэж мэдэгдэж байна.

Өнөөдөр ОХУ даяар үндсэн хуулийг өдрийг тэмдэглэж байна. 1993 оны энэ өдөр ОХУ даяар бүх ард түмний санал асуулгаар шинэ үндсэн хуулийг хүлээн зөвшөөрч нийтээр дпагаж мөрдөж эхэлсэн юм. Саяханыг хүртэл энэ өдөр оросууд амардаг байсан юм. Харин одоогоос гурван жилийн өмнө Хөдөлмөрийн. хуулинд нэмэлт өөрчлөлт хийсний дараа 12 сарын 12-нний өдрийг ажлыг өдөр болгожээ.

Францын нийслэл Парис хотод Ливийн ерөнхийлөгч Кадаффиг эсэргүүцэгчдийн жагсаал болж өнгөрсөн байна. Саяханыг хүртэл алан хядагч гэж тооцогдож байсан Каддафиг Францын ерөнхийлөгч Николя Саркози хүлээн авч уулзсан нь хүнийг эрхийг хамгаалагчдын эгдүүцлийг төрүүлжээ

Лид4. Алжирын нийслэлд хоёр удаа дэлбэрэлт болох үеэр наад заах нь 26 хүн амь үрэгдсэн байна. Халдлагын золиос болсон хүмүүсийн дотор НҮБ-ийн 10 ажилтан байгаа юм байна.
Зарим эх сурвалжууд дэлбэрэлтийн үеэр 60 гаруй хүн нас барсан гэж мэдээлжээ. Алжирын нийслэл хотыйн төвд тэсрэх бодистой хоёр машин хоорондоо хэдхэн минутын зайтай дэлбэрсэн байна. Эхний дэлбэрэлт Алжирын Үндсэн хуулийн цэцийн барилгийн ойролцоо болсон бол нөгөө нь НҮБ ын хөгжлийн хөтөлбөрийн офисын дэргэд болжээ. Хүчтэй дэлбэрэлт болох мөчид хэд хэдэн байшин баригын хананд цууралт үүсжээ. Ажлирт болсон алан хядах ажиллагааг Аль Кайда алан хядах байгуулага зохион байгуулжээ гэх үндэсэлэл цагдаагийнханд байгаа юм байна. Учир нь лалын хэт үндсэрхэгн нэгэн байгуулагын интернэт дэхь сайтад халдлага хийнэ гэсэн заналхийлсэн мэдээлэл гарч байсан юм. НҮБ ын ажилтнан дпэлбэрэлтэд өртөж амь үрэгдсэн тус байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Алан хядагчид сүүлийн үед хүмүүнлэгийн ажил хийж байгаа НҮБ ын ажиляид рүү халдах нь ихсэж байна. Иракт хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байсан НҮБ ын ажилтнууд алан хядагчидын гарт олноороо амиа алдаж байсан тул НҮБ иракт хүмүүнлэгийн ажил явуулахаа зогсоосон билээ.


Лид5. Перу улсын дээд шүүх өнөөдөр тус удсын экс ерөнхийлөгч Альберто Фужиморид 6 жилийн ял оноосон байна. Альберто Фужимори төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ хэтрүүлсэн, авилагын хэрэгт холбогдсон гэж Перугийн хууль сахиулах байгууга үзэж байгаа юм байна.
Перугийн шүүх Альберто Фужиморигийн эсрэг хэд хэдэн хавтас хэрэг үүсгээд байсны 6 нь авилагатай холбоотой юм байна. Альберто Фужимори төрийн өндөрлөгт байхдаа Перугийн тагнуулдын төв газрын даргаар ажилалж байсан Владимиро Монтесиноийн гэрт нэгжлэг хийх тушаал өгч байжээ. Тухайн үед тагнуулын төв газрын даргын гэрт нь авилага өгч авалцаж байгаа дүрс бичлэг хадгалагдаж байсан юм. Альберто Фужимори энэ бичлэгтэй хальсыг авч байжээ. Альберто Фужимори нь япон гаралтай бөгөөд 1990 ээс 2000 оны хооронд Перу улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 2000 онд тэр Перугийн хууль сахиулагчдаас зугатаж Японд амьдарч байсан юм. Тэр Японы парламентын гишүүн болохын тулд сонгуульд ч нэрээ дэвшүүлж байсан юм.

Лид6 АНУ ын тагнуулын төв газрын газрын тэргүүн генерал генерал Майкл Хейден Конгрессийн хороонд очиж устгагдсан хоёр гэрчийн дүрс бичлэгийн талаар мэдүүлэг өг,өх гэж байна.
2001 оны 9 сарын 11 өдөр Нью Йорк хотод ихэр хоёр цамхаг халдлагын бай болж байсан. Энэ хэргийг зохион байгуулагчдын нэг Аль Кайда бүлэглэлийн нэгэн гишүүнээр мэдүүлэг авах үед хийсэн дүрс бичлэгийг 2005 онд тагнуулынхан зориудаар устгасан байж болох талтай юм. Мэдүүлэг авахдаа тагнуулыгн төд газрын мэргэжилтнүүд хориотой арга хэрэглэсэн гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа юм. АНУ ын хууль зүйн яам, Тагнуулын төв газрын удирдлагууд энэ хэргийг судлах ажилд орсон байна. Тагнуулыгн төв газахт ажиллаж байсан Жон Кириаку америкийн ЭЙ Би Си сувагт ярилцага өгөхдөө мэдүүлэг өгч байгаа хнү руу ус цутгах нь маш ашигтай арга гээд үүний ачаар чухал мэдээлэл авч чадсан гэж ярьсан юм. Аль Кайда бүлэглэлтэй холбоотой байж болох олон хүнийг байцаахдаа ийм арга хэрэглэдэг байжээ. Бас Гуантаномо шоронгийн хоригдолуудаас байцаалт авахдаа тамлах зовоох аргууд хэрэглэдэгийг тэр хүлээн зөвшөөрсөн байна.

Лид7. Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольсерт, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нар өнөөпөр уулзалт хийж байна. Тэд хоёр орны хооронд найрамдлын гэрээ байгуулах асуулдаар уулзалт хийх гэж байгаа юм.
Изиалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт олон жил үргэлжилсэн хямралд цэг тавихын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах болно гэж амласан байна. Өнгөрсөн 11 сард АНУ ын Аннаполис хотод Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах олон улсын бага хурал болж өнгөрсөн билээ. Энэ хурлыг үр дүнд Изриаль, Палестины удирдагчид 14 хоног тутам уулзалт хийж байх тохиролцоонд хүрсэн юм. Ойрхи Дорнодыйн хямралыг энхийн замаар шийдвэрлэх оролдлого одоогоос 7 жилийн өмнө болж байсан ч ямар үр дүнд хүрч байгаагүй юм.

Лид8. ОХУ хүүхдрийн нэвтрүүлийн тусгай суваг нээгээд удаагүй байгаа ч чамлахааргүй амжилтад хүрсэн байна. Бибигон нэртэй хүүхдийн нэвтрүүлгийн сувгийг өнөөдрөөс эхлэн ОХУ даяар дамжуулах болжээ.
Түүнээс гадна хүүхдийн нэвтрүүлгийн гэсэн тодотголтой телевиз өөрийн гэсэн өвөрмөц бэлгэ тэмдэгтэй болжээ. Буржгар шар үстэй баяцхан хүүгийн дүрийг Бибигон хүүхдийн сувгийн бэлгэ тэмдэг болгожээ.
Бибигон телевизийн сүлд тэмдэггий бодож олох уралдаан зарлаад байсан юм. Сэтгэл зүйч, зураач, сэтгүүлч гээд олон хүний бүрэлдэхүүнтэй баг уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дүгнэж үзэгч таны харж байгаа энэ зургийг сонгосон байна. Хүүхдийн телевизийн бэлгэ тэмдэгийг бүтээсэн зураачид 250 мянгна рублийн шагнал гардуулжээ. Бибигон хүүхдийн теллевиз нэвтрүүлэг дамжуулах хүрээгээ нэмэгдүүлж байгааг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулж гар зургийн уралдаан зарласан байна.

Лид9. АНУ ын Нью Йорк хотын симфони найрал хөгжимчид ирэх оны 2-р сард Хойд Солонгост тоглолт хийж байна.
Бүр тодруулах юм бол 2 сарыйн 26 нд Пхеньян хотод тоглолтоо хийх болно гэж симфони найрал хөгжмийн гүйцэтгэх захирал Зари Мета Би Би Си -ийн сурвалжлагчид ярьсан байна.
БНАСАУ ын Соёлын яам Нью-Йоркийн симфони найрал хөгжмийнхөнийг ирж тоглолт хийхийг 2007 оны наймдугаар сард хүсэж албан ёсоор урилга илгээсэн юм байна. Хойд Солонгос, Америкийн харилцааг сайжруулахад урлагийнханы тоглолт хүнэлж барашгүй хувь нэмэр оруулах болно гэж ажиглагчид үзэж байна. Симфолни найралм хөгжмийн гүйцэтгэх захирал Зарин Мета 10 сард Пхеньян хотод 6 өдрийн айлчлал хийж, найрал хөжмийн тоглолтыг хийхэд тохиромжтой танхимыг хайж, бас зохион байгуулалтын асуудлыг хойд солонгосын соёлын яамныхантай тохиролцсон юм байна.
Эр. АНУ ын пидломат харилцааны түүхэнд аль нэгэн улстай харилцаагаа сайжруулахдаа соёлын үйл ажиллагааг идэвхижүүлдэг уламжлал бий.
1973 рнд хятадын Бээжин хотол Филаделтфи хотыйн симфони найрал хөгжмийнхөн тоглолт хийж байсан юм. Үүний дараа АНУ ын ерөнхийлөгч Никсон БНХАУ-д түүхэн гэж хэлж болохоор айлчлал хийсэн юм. Тэгвэл 1956 онд Бостон хотын симфони найрал хөгжмийнхөн Зөвлөлт Холбоот улсад тоглолт хийж байжээ. 12 сарын эхээр АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирт захиа илгээж цөмийн хөтөлбөрийнхө тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг олон нийтэд өгөхийг уриалж байсан юм. Сүүлийн үед хойд солонгос, америкийн харилцаанд бага ч болов ахиц гарч байгаа юм. Өнгөрсөн 2-р сард барууны орнууд эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэх юм бол бид цөмийн байгууламжаа хаана гэж Хойд Солонгосын тал амалсан юм.
Лид 10. судалгааны ажил хийж байгаа өөрөө явагч Спирит аппарат Ангараг гариг дээр амьдрал байж болох таатай нөхцөл байгааг илрүүлсэн байна. Энэ тухай АНУ ын геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн Стив Сквайзер мэдээлжээ.
Ангараг гаригийн гадаргуу дээр ажиллаж байгаа Спирит аппаратын дугуй хөдлөх үед ямар нэгэн хий хөрснөөс дэгдэж байгаа эрдэмтэд санамсаргүйгээр илрүүлсэн юм байна. Уг хийнд шижилгээ хийж үзсэнм эрдэмтэд ангараг гариг дээр их хэмжээний диоксип байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ нь ангараг гариг дээр усны эх үүсвэр байга, эсвэл хий ялгаруулж байгаа галт уул байна гэсэн үг юм. Ингэснээр марс гариг дээр амьдрал бий болоход, амьд организм амьдрахад таатай нөхцөл байна гэж хэлж болох юм.

Энэ өдөр
1928 оны энэ өдөр Киргизийн зохиолч Чингиз Айтматов мэндэлсэн байна.
Одоогоос 105 жилийн өмнө буюу 1901 оны энэ өдөр зохион бүтээгч Маркони Атлантын далайн нэг эргээ нөгөө рүү нь радио холбооны туршилт хийсэн байна.
Одоогоос 60 жилийн өмнө буюу 1946 оны энэ өдөр Тайд угаалгын нунтаг худалдаанд гарчээ.
1979 оны энэ өдөр ЗСБНХУ ын Коммунист намын төв хороо Афганистан улсад цэргийн ажиллагаа хийх шийдвэр гаргасан байна.

No comments: