2007-12-06

Дэлхйин мэдээ 2007 12 04 Мягмар гараг

Лид1. Изриалийн тал шоронд хориод байсан Палестины 429 иргэнийг сулласан байна. Шоронгоос суллагдсан хүмүүсийн ихэнхи нь Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасынын тэргүүлдэг ФАТХ хөдөлгөөний гишүүд байсан тухай тухай Би Би Си мэдээлжээ.
Кециот шоронгоос суллагдсан хүмүүсийг суулгасан автобус орон нутгийн цагаар 4 цагт хотод иржээ. Газын зурваст хяналтаа тогтоогоод байгааа ХАМАС бүлэглэлтэй тэмцэхэд нь Махмуд Аббаст дэмжлэг үзүүлэхийн тулд хоригдолуудыг суллажж байна гэж Изриалийн албахны хүмүүс энэ шийдвэрээ тайлбарласан байна. Газын зурвас руу 20 хүн явах бол үлдсэн хүмүүс нь бүгдээрээ Иордан голын баруун эрэгт очих юм байна. 2007 онд Изриаль хоёр ч удаа Палестины хоригдолуудад өршөөл үзүүлж байгаа юм. Энэ жилд Палестины 700 иргшэн Изриалийн шоронгоос суллагджээ. Шоронгийн хоригдлуудыг сулласанаар Изриаль Палестины удирдагчдын хооронд яриа хэлэлцээр хийх боломжыг улам нэмэгдүүлэх юм гэж Изриалийн засгийн газрын ажилтан Марк Регев хэлжээ.
Лид2. Пакистаны сонгуулийн ерөнхий хороо 2008 оны 1 сарын 8 нд болох парламентын сонгуульд экс ерөнхий сайд Наваз Шарифын оролцох эрхийг хассан байна.
Наваз Шариф өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан тул сонгуулийн ерөнхий хороо ийм шийдвэр гаргажээ. Харин Навакз Шариф өөрөө ийм зүйл болно гэж зүүдлээ чүгүй бөгөөд энэ бол улс төрийн учир шалтгааны улмаас гаргасан шийдвэр байна гэж үзэж байгаа юм байна. 1999 онд Пакистанд төрийн эргэлт гарсны дараа Наваз Шарифыг нисэх онгоц хулгайлж хилийн чанад руу явсан гэж буруутгаж байжээ. 2000 онд тэр энэ хэргийнхээ төлөө бүх насаараа хоригдол ял эдлэх байсан ч Саудыэ Араб руу цагаачилсан юм. Наваз Шариф эх орондоо өнөгөрсөн намар эргэж ирээд парламентын сонгуульд өрсөлдөхөөр шийдэж сонгуулийн ерөнхий хороонд хандсан юм.
Лид3. ОХУ ын сонгуулийн ерөнхий хороо ням гаригт блж өнгөрсөн сонгуулийн санал хураалтын эцсийн дүнг танилцуулсан байна.
ОХУ ын Нэгдсэн Орос нам нийт сонгогчдын 64,1 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан бол оросын коммунист нам 11,6 хувийн санал, Либерал Ардчилсан нам 8,2 хувь, Шудрага Орос нам 7,8 хувийн санал авч Төрийн ДУМ д төлөөлөлтэй болж байна. Сонгуулийн эрхтэй хүмүүсийн 63 хувь нь санал хураалтад оролцжээ. ОХУ ын алсдагдсан бүс нутгийн иргэд сонгуульд илүү идэвхитэй оролцсон байна. Оросын сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсын бүр мөсөн тоолж дууссны дараа Нэгдсэн Орос намын дарга Борис Грызлов сонгууль бидний ялалтаар дууслаа гэж хэлсэн байна. Нэгдсэн Орос нам төрийн ДУМ д 315 суудал, Коммунист нам 57, Либерал Ардчилсан нам 40, Шудрага Орос нам 38 суудал тус тус авах болжээ. Сонгуульд Нэгдсэн Орос нам ялалт байгуулсан болохоор улс орны үндсэн хуулинд өөрчлөлт оруулж магадгүй юм гэж сөрөг хүчийхэн үзэж байсан юм. Гэвч Нэгдсэн Орос намын дарга Борис Грызлов төрийн ДУМ дахь даьуу эрхээ ашиглаж Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахгүй гэж албан ёсоор мэдэгдсэн байна. Ирэх 3 сард Нэгдсэн Орос нам ямар хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ 12 сардаа багтаж зарлах болно гэж Борис Грызлов хэлжээ. Либерал Ардчилсан намаас нэр джшиж сонгуульд өрсөлдсөн Андрей Луговой Төрийн ДУМ ын гишүүнээр сонгогдож халдашгүй эрхтэй болжээ. Их Британий эрх баригчид Андрей Луговойд хуулийн хариуцлага хүлээлгэхийн тулд шилжүүлэн авах хүсэлтээ Оросын прокурорт илэрхийлсэн билээ.

Лид4. Өнгөрсөн ням гаригт болсон Төрийн ДУМ ын сонгуулийг европын орнуудын ажиглагчид шудрага, ардчилсан болсон гэж үзэхгүй байна. Европын орнуудын ажиглагчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуульд ялалт байгуулсан Нэгдсэн Орос намын суртал ухуулга илүү түлхүү гарч байсан гэдэг дүгнэлтийг хийсэн юм.
Сонгуулийн сурталчилгаанд оросын төр оролцсон, оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдсэн орос намд илүү их ач холбогдол өгч байсан. Гуравдугаарт сонгуульд өрсөлдсөн намуудад ижил тэгш нөхцөл бүрдэж чадаагүй гэж Европын парламентын ассамблейн ажилтан, оросын сонгуулийн үйл явцыг ажигласан мэргэжилтнүүдийн дарга Йоран Леннмаркер хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Нэг үгээр хэлбэл м хэлбэл Европын мэргэжилтнүүдийн энэ мэдэгдэлд ОХУ ын гадаад хэргийн яам хариу тайлбар хийжээ. Оросын гадаад хэргийн яамны албан ёсны тайлбарт оросын ард түмэн өнөөгийн эрх баригчидын явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа нь энэ удаагийн сонгуулиар харагдлаа гэж онцлон тэмдэглэсэн байна.
ТОВЧ
Индонезийн Бали арал дээр дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудалаар эхэлсэн олон улсын хурал үргэлжилж байна. Энэ хурлыг НҮБ ын ивээл доор зохион байгуулж байгаа юм. Дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэх зорилоготой олон улсын шинэ гэрэг соёрхон батлах нь энэ удаагийн хурлын гол зорилго юм. Бали арал дээр болж байгаа олон улсын хуралд дэлхийн 190 орны 10 мянган төлөөлөгч оролцож байгаа юм.
Их Британий “Спайс Гёрлз” хамтлаг удаан хугацаагаар завсарлсны эцэст айлчлан тоглолтоо Канадын Ванкувер хотоос эхлэж байна. Ванкевер хотод Виктории Бекхэм, Эмма Бантон, Мелани Чисхолм, Мелани Браун, Жери Халливелл нарын 15 мянган шүтэн бишрэгчид нь цугларчээ. Тэд Ванкеверт 22 дуугаа шүтэн бишрэгчдэдээ сонирхуулжээ. Концертын хөтөлбөрт хамтлагийн хамгийн хит болж байсан дуунууд ч багтсан байна.
Чехийн түүхэнд гарч байгаагүй томоохон дээрмийн гэмт хэрэг гарсан байна. Чехийн нэгэн иргэн 500 сая крон буюу ойролцоогоор 30 сая доллар албан тушаалаа ашиглан хувьдаа авчээ. Гэмт хэрэгтнийг одоо Чех орон даяар энэ гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна.

Лид5. Оросын хүн амын ихэнхи хувь нь Нэгдсэн орос намд За гэжхэлсэн болсон хари Венесуэлийн иргэд ерөнхийлөгчдөө үгүй гэж хэлжээ. Ням гаригт болж өнгөрсөн бүх ард түмний санал асуулгад Уго Чавесын үндсэн хуулиндөөрчлөлт оруулах санал дэмжлэг хүлээж чадаагүй байна.
Уго Чавес өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх, нэг хүн төрийн тэргүүнээр хэдэн удаа сонгогдохыг зөвшөөрсөн заалтыг үндсэн хуулиндаа оруулахыг хүссэн юм. Уго Чавес улсынхаа үндсэн хуулинд нийтдээ 69 өөрчлөлт хийхийг ард түмэндээ санал болгосон юм.Төрийн эрхэнд 1999 онд гарсанаасаа хойш Уго Чавес анх удаа ялагдал хүлээж байна. Үндсэн хуулинд энэ удаа нэмэлт өөрчлөлт орохгүй ч Венесуэльд 21 р зууны социализмыг байгуулах төлөвлөгөө хэвээр үлдэнэ гэж Уго Чавес мэдэгджээ. Уго Чавес 2013 он хүртэл төрийн тэргүүний албан хашиж дараа нь суудлаа дараагийн хүндээ шилжүүлэн өгөх болж байна. Венесуэлийн үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал асуулга явуулсан нь эртэдсэн гэж Уго Чавес дүгнэлт хийжээ.
Лид6 Иран улс бүр 2003 онд цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөөнөөсөө татгалзсан тухай АНУ ын тагнуулын төв газрын мэргэжилтнүүд илтгэл бичжээ.

Нууцын зэрэглэлд багтаж байсан энэ илтгэлийг тун саяхан оон нийтэд танилцуулсан байна. Гэхдээ Ираны улс уран баяжуулсаар байгаа нь 2015 он гэхэд тус улс цөмийн зэвсэг хийх хүчин чадалтай болно гэж итгэл бэлтгэгчид онцлон тэмдэглэсэн байна.
АНУ ын тусгай албаныхан одоогоос хоёр жилийн өмнө илтгэл гаргахдаа Ираны улс цөмийн зэвсэг хийхээр чармайж байна гэж бичиж байсан юм. Энэ удаа ил тод болгосон илтгэл нь хоёр жилийн өмнө гаргасан илтгэлээс эрс тэс өөр утга агуулагатай байгаа нь олон хүнийг төөрөгдөлд оруулаад байна.
Эр. Хэрвээ Иран улс цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөөгүй байгаа бол америк ираны цаашдын харилцаа хөгжихийн эхлэл. Гэхдээ бид үүнд тайвширч болохгүй. Цөмийн зэвсэгтэй болоход Иран улсад ганц л алхам дутуу байгаа гэдгийг мартаж болохгүй юм.
АНУ ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Жорж Бушын Иранд явуулж байгаа бодлого нь зөв байгаагийн илрэл нь энэ илтгэлээр давхар нотлогдож байна гэж хэлжээ.
Лид7. Японы Токио хотод роботуудын тулааны тэмцээн 12 дахь жилдээ зохион байгуулагдсан байна. ROBO ONE нэртэй энэ уралдааны зарчим нь японы үндэсний спорт сумо бөхтэй ижил зарчимаар явагддаг байна.
Тулалдаж байгаа роботууд өрсөлдөгчөө тодорхой тойрогоо шахаж гаргах ёстой байдаг гэнэ. Уралдаанд оролцох роботуудад хэд хэдэн шаардлага тавтсан байдаг гэнэ. Хамгийн чухал нь робот тэнцвэр сайтай байх ёстой гэнэ. Тэмцээний сүүлчийн шатанд 25 робот тунаж үлдсний нэг нь гоц мөргөсөн байна. Энэ жилийн тэмцээнд Кингукайза гэдэг нэртэй робот ялалт байгуулжээ. Уралдаанд зөвхөн сайн дурынхан өөрсдийн бүтээлээрээ оролцдог байна. Учир нь энэ уралдаанд зориулж робот бүтээх нь томоохон корпорацуудад эдийн засгийн үр ашиггүй байдаг гэнэ. Өнгөрсөн онд Сони корпораци Айбо роботооо үйлдвэрлэхээ больсон юм. Ядон улс дэлхийн робот тоглоомыг 40 хувийг дангаараа үйлдвэрлэдэг байна.

ЭНЭ ӨДӨР
1735 оны энэ өдөр Даунинг стритийн 10 р байшинд Их Британий ерөнхий сайдын албан ёсны өргөө болжээ.
1818 оны энэ өдөр АНУ ын ерөнхийлөгч Вудро Вильсон Верселийн энхийн чуулга уулзалтад оролцохоор явжээ. АНУ ын түүхэнд анх удаа төрийн тэргүүн нь хилийн чанад руу айлчлал хийсэн нь энэ байжээ.
1996 оны энэ өдөр АНУ ын Флорида мужын Канавералын хошуунаас Пафингер судалгааны пуужин хөөрч байжээ. Уг пуужин 1997 онд Ангараг гаригийн гадаргууд хүрсэн юм.
Үдшийн мэдээ
Лид1. Чехийн түүхэнд гарч байгаагүй томоохон дээрмийн гэмт хэрэг гарсан байна. Чехийн нэгэн иргэн 500 сая крон буюу ойролцоогоор 30 сая доллар албан тушаалаа ашиглан хувьдаа авчээ.
Гэмт хэрэгтнийг одоо Чех орон даяар энэ гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна. 33 настай Франтишек Паракаса гэдэг энэ хүний зургийг еврпын холбооны цагдаагийн газруудаар тараажээ. Чехийн цагдаа нар гэмт хэрэгтмэн зэвсэглэсэн, бас өөр хамсаатан түүнд байгаа гэж таамаглаж байгаа юм байна.

Лид2. Лондон хотын дуудлага худалдааны төвд дэлхийд цорын ганц үлдсэн хуучны Ролс Ройлс загварын машиныг 7 сая доллараар зарсан байна.
Энэ машиныг английн иргэн худалдан авсан байна. 10 мориний хүчтэй, цагт 60 км хурдлах боломжтой энэ төмөр хүлэгийг 1904 онд үйлдвэрлэж байжээ. Өдий хүртэлээ гурван ч эзэн сольсон энэ машины техникийн үзүүлэлт нь сайн хэвээрээ байгаа гэнэ.
Лид3.Тайландын амьтны хүрээлэнгийн мэргэжилтнүүд нэгэн өвөрмөц туршилтыг хийжээ.
Амьтны хүрээлэнгийнхэн барын бамбартай адилхан зүстэй арьсийг гахайн тооройнд өмсгөж араатны тор руу оруулжээ. Гэтэл эмэгчин бар зүсээ хувилгасан гахайн тооройг яг л өөрийн үр зулзага шигээ хайрлаж, сүүгээрээ тэжээж асарч эхэлсэн байна. Түүнээс гадна барын бамбаруудыг ч гахайны байранд оруулж үзжээ. Энэ үед гахай барын бамбарыг ч сүүгээрээ тэжээжээ. Гэхдээ барын бамбарын соёо нь ургаж эхэлмэгц энэ туршилтыг зогсоох болно гэж мэргэжилтнүүд ярьжээ.
Лид4. Индонезийн Бали арал дээр дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудалаар эхэлсэн олон улсын хурал үргэлжилж байна. Энэ хурлыг НҮБ ын ивээл доор зохион байгуулж байгаа юм.
Дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэх зорилоготой олон улсын шинэ гэрэг соёрхон батлах нь энэ удаагийн хурлын гол зорилго юм. Хуралдаанд оролцогчид Балигийн замын зураг нэртэй олон улс ын гэрээ байгуулахаар ажиллаж байна. 2012 онд хугацаа нь дуусах Киотогийн протоколын оронд энэ шинэ гэрээг дэлхийн даяараа дагаж мөрдөх юм. Киотогийн протоколд нэгдээгүй АНУ ыг одоо шинээр батлагдагдах гэж байгаа Балигийн замын зураг гэж нэрлэх гэрээнд нэгдэн оруулахыг оролцогчид хүёэж байна. Киотогийн протокол манай эдийн засгийн ашиг сонирхолд харшилж байна гэдэг үндсэлэлээр АНУ хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах Киотогийн протоколыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Бали арал дээр болж байгаа олон улсын хуралд дэлхийн 190 орны 10 мянган төлөөлөгч оролцож байгаа юм.
Лид5. Их Британий “Спайс Гёрлз” хамтлаг удаан хугацаагаар завсарлсны эцэст айлчлан тоглолтоо Канадын Ванкувер хотоос эхлэж байна.
Ванкевер хотод Виктории Бекхэм, Эмма Бантон, Мелани Чисхолм, Мелани Браун, Жери Халливелл нарын 15 мянган шүтэн бишрэгчид нь цугларчээ. Спайс Гёрлз хамтлаг сүүлийн 9 жилд анх удаа хамтдаа тайзан дээр тоглолт хийж байна. Спайс Гёрлз хамтлагийнхан 1998 онд Бирмингемд тоглолтоо хийж байсан юм. Ванкуьерт ирэхээсээ өмнө тэд бүтэн 3 долоо хоногийн турш бэлтгэл хийжээ. Тэд Ванкеверт 22 дуугаа шүтэн бишрэгчдэдээ сонирхуулжээ. Концертын хөтөлбөрт хамтлагийн хамгийн хит болж байсан дуунууд ч багтсан байна. Ванкуверт болсон тоглолтод дуучин Викторигийн нөхөр хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм байлцжээ. Дэвид Бэкхэм Шинэ Зеландад Лос Анжелос Галакси багтайгаа тоглолт хийжээ. Спайс Гёрлз хамтлаг Лос-Анджелесе, Сан-Хосе, Лас-Вегас, Нью-Йорк, Кейптаун, Лондон, Мадрид, Шанхай, Бээжинд тоглоолт хийх юм байна.

No comments: