2007-12-28

Дэлхийн мэдээ 2007 12 28 Баасан гараг

Лид1. Пакистан сөрөг хүчний намын тэргүүн улс төрч Ардын намын Беназир Бхутто 12 р сарын 27 нд сонгуулийн сурталчилгааны ажлынхаа хүрээнд Равалпинди хотод цуглаан зохион байгуулжээ. Хатагтай Беназир Бухутог цуглааны дараа машиндаа суух гэж байхад нь үл мэдэгдэх этгээд гал нээж дараа нь өөрийгөө дэлбэлсэн байна.
Беназир Бхутто хүзүү, гэдэсэндээ хүнд шархаджээ. Түүнийг эмнэлэгт хүргэж яаралтай мэс засалд оруулсан ч эмч нар амь насыг аварч чадаагүй байна. Алуурчин пакистаны сөрөг хүчний намын тэргүүн улс төрч Беназир Бхутог буудаад дараа нь өөрийгөө дэлбэлэх үед наад зах нь 20 хүн амь насаа алдсан байна. Түүнээс гадна Пакистаны сөрөг хүчний өөр нэг намын тэргүүн Наваз Шарифын амь насыг хороох гэсэн оролдлого гарсан байна. 2008 оны 1 сарын 8 нд болох гэж байсан парламентын сонгуульд Беназир Бхутто нэрээ дэвшүүлээд байсан юм. Өчигдөр Пакистанд гарсан аллагын дараа сонгуулийг хойшлуулж магадгүй юм гэж Скай ньюс телевиз мэдээлжээ. Пакистаны сөрөг хүчний намын тэргүүн Наваз Шариф нэгдүгээр сард болох сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Эр. Хатагтай Беназир Бхуттог хороосон гэдэг мэдээг аваад би хүнд байдалд орсон. Ийм аймшигтай хэрэг гарсанд би огт итгэж чадахгүй байна. Ирэх 1 сард болох сонгуульд би бойкот зарлахаар эргэлт буцалтгүй шийдлээ. Первез Мушарафыг төрийн өндөрлөгт байгаа цагт шудрага сонгууль явагдах үндэс байхгүй гэж би үзэж байна.
Дэлхийн олон орны төр засгийн тэргүүн нар Беназир Бхуттог харамсалтайгаар амь насаа алдсанд эмгэн гашуудаж байгаагаа илэрхийлж байна. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш
Эр. Ардчилалыг тогтоохын төлөө эцсийн мөчийг хүртэл тэмцэж байсан Беназир Бхуттогийн гэгээн дурсгалыг хүндэтгэхийг би иргэддээ уриалж байна. Пакистанд нийгмийн хамарсан эмх замбараагүй байдал газар авч эхэлсэн тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсүүд уламжилж байна.

Лид2. Пакистан улсын улс төрч, Дорнын төмөр хатагтай гэж барууны орнуудаас үнэлэлт аваад байсан Беназир Бхуттог нас барсаны дараа Пакистан даяар эмх замбараагүй байдал бий болжээ.
Равалпинди хотод Беназир Бхутог дэмжигчид түүний амь насыг аварч чадаагүй эмнэлэг рүү дайрч галдан шатаасан байна. Дараа нь цагдаа нартай мөргөлдөөн уүсгэжээ. Энэ үеэр 11 хүн амь үрэгдсэн байна. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф пүрэв гарагийн орой телевизээр ард түмэндээ хандан үг хэлсэн байна.

Эр. Улс төрч Беназир Бхутто амь үрэгдсэнд гүнээ харамсаж байна. ийм уй гашуу тохиолдсны дараа нийгмийн эмх замбарагүй байдал үүсгэхгүй байхыг уриалж байна.

Первез Мушараф улс орондоо гурван хоногийн гашуудал зарлажээ. Беназир Бхуттогийн амь нас хороогдсоны дараа НҮБ ын Аюулгүйн Зөвлөл Пакистаны улс төрийн нөхцөл байдлын талаар шуурхай хуралдаан хийсэн байна. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун

Эр. Беназир Бхутто амь насаа алдсанд НҮБ харамсаж, гэт хэрэгийг зохион байгуулсан этгээдүүдийг эрс буруушаж байна. Беназир Бхутто нас барсанаас Пакистаны улс төрий нийгмийн амьдралд эмх замбараагүй байдал даамжрах аюул тулгарч байна.

Пакистаны улс төрч Беназир Бхуто амь насаа алдсаны дараа ОХУ, Их Британи, Франц, Герман гээд дэлхийн олон орноос эмгэнэлийн зурвас Пакистан руу илгээжээ. Беназир Бхутогийн амь нас хороогдсоны дараа тус улсын ерөнхийлөгч Первезз Мушараф болзошгүй эмх замбараагүй байдлаас сэргийлэхийн тулд зэвсэгт хүчнээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна. Хатагтай Беназир Бхутто 1953 оны 6 сарын 21 нд Карачи хотод төржээ. Харвардын их сургуулийг Төрийн удирдлагын мэргэжилээр төгссөн байна. 1976 онд Оксфордын их сургуулийг улс төр, философч мэргэжлээр төгсжээ. Тэрээр 1977 оноос улс төрийн амьдралд оролцож эхэлжээ. Түүний эцэг Зульфикара Али Бхутто нь Пакистаны ардын намыг үндэслэн байгуулж байжээ.Түүний эцэг ч Улс төрийн хуйвалдааны золиос болж цаазлуулж байсан юм. Беназир Бхуто 1988-1990, дараа нь 1993-1996 оны хооронпд Пакистаны ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Беназир Бухттог ерөнхий сайдаар ажиллаж байхад нь авилагын хэрэгт гүтгэж огцруулж байлаа. 1999 онд Первез Мушараф төрийн эргэлт хийсний дараа Беназир Бхутто гэр бүлийнхээ хамт хилийн чанад руу цагаачлан явжээ. Их Британи улсад 8 жил амьдарёны дараа тэр 2007 оны 10 сард Пакистанд эргэж иржээ. Түүнийг эх орондоо ирсэн өдөр нь л амийг нь хороох оролдлого гарч байсан юм. Беназир Бхуто гурван хүүхэд төрүүлжээ. Өнөөдөр түүнийг сүүлчийн замд нь үдэх бөгөөд оршуулганд нөхөр гурван хүүхэд нь оролцохоор Их Бртитанаас Пакистанд ирж байгаа юм байна. Беназир Бхуттог түүний төрөлх Лакарна хотод эцгийнх нь булшны дэргэд оршуулах юм байна.Беназир Бхутто Пакистан улсад ардчилсан дэглэмийг тогтоохын төлөө тууштай тэмцэж байсан улс төрч юм. Беназир Бхуто амь үрэгдэж, Наваз Шариф сонгуульд оролцохоос татгалзсанаар одоо засгийн эрхийг барьж байгаа хэт үндсэрхэг үзэлтэй нам ямар ч өрсөлдөгчгүй болж байгаа юм. Цөмийн зэвсэгтэй энэ улсын ирээдүй маш бүрхэг боллоо гэж олон улсын харилцааны мэргэжилтнүүд үзэж байна.

Лид3. Францын гадаад хэргийн яам Төв Африкийн Чад улсын эрх баригчдаас хүмүүнлэгийн байгуулагын 6 ажилтныг шилжүүлэн өгөхийг шаардсан байна.
Өөрсдийгөө Францын хүмүүнлэгийн байгуулагын ажилтнууд гэж танилцуулсан Франц улсын 6 иргэн Чад улсаас багас насны 103, хүүхдийг авч явах гэж байгаад хууль сахиулах байгуулагынханд саатуулагдсан юм. Өчигдөр Чадын дээд шүүх тэдэнд 8 жилийн турш албадан хөдөлмөр эрхлүүлэх ял оноосон юм. Францын Лархе де Зое гэдэг байгуулагын ажилтны үнэмлэхтэй 4 эрэгтэй хоёр эмэгтэй Суданы Дарфур мужаас 103 хүүхдийг Чад уллсад авч иржээ. Тэд Чадаас Франц руу явах гэж байсан гэнэ. Эдгээр хүүхдүүд бүгдээрээ өнчин гэж мэдэгдсэн ч Чадын тал үүнд итгэхгүй байгаа юм. Францын хууль зүйн сайд 1976 онд Франц Чадын хооронд байгуулсан гэрээний дагуу Францын иргэд эх орондоо ял эдлэх ёстой гэж мэдэгдэж байгаа юм.

Лид.4 Украины ерөнхийлөгч Виктор Ющенко 2007 оны ажлаа тайлагнаж хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна.
Энэ үеэр нэгэн сэтгүүлч орос хэлийг Украины төрийн хоёр дахь хэл гэдэг статус олгох эсэх асуудлыг хөнджээ. Хэрвээ орос хэлийг Укрианый улсын албанм ёсны хоёр дахь хэл болгох эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулах юм бол би үгүй гэдэг сонголтыг хийнэ гэж Виктор Ющенко онцлон тэмдэглэжээ. Өнөөгийн Укрианы үндэсэн хуулинд албан ёсны хэл нь Укриан хэл байна гэсэн заалт байдаг юм. Иймээс би үндсэн хуулийг зөрчихгүй гэж тэр хариулжээ. Украин улсад унгар, орос, грек, еврей, болгар хэлээр сургалт явуулдаг 110 сургууль байдаг юм байна. Украины хэлний бодлого хамгийн либерал гэж тус улсын төрийн тэргүүн үздэг байна.

ТОВЧ
ОХУ ын нийслэл Москва хотын төвд байдаг Охотный ряд худалдааны төвөөс дэлбэрэлтийн чимээ гарсан байна. Үүний дараа тусгай албаныхан ирж худалдааны төвд байсан бүх хүмүүсийг гаргаж нарийн үзлэг хийжээ. Охотный ряп худалдааны төвд дэлбэрэлт болох үеэр хэн ч бэртэж гэмтээгүй байна.

ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин улиран одож байгаа 2007 оны үр дүнг засгийн газрын гишүүдтэй хамтран хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөг гаргаж байна. 2007 онд ОХУ инфлянцын түвшинг тогтоон барьж чадаагүйн улмаас бараа бүтээгдэхүүний үнэ 12 хувиар өсжээ. Ирэх жил ОХУ иргэдийн амжиргааны түвшинг сайжруулах талаар анхаарч ажиллах юми байна.

Перу улсад бүх нийтийн зодоон болжээ. Гэхдээ энэ нь жил бүр зохиогддог үзэсгэлэн юм байна. Энэ зодоонд эрэгтэйчүүдээс гадна эмэгтэйчүүд ч оролцжээ. Шинэ жилийн өмнө зодоон хийх нь биенд шингэсэн муу зүйлийг үргээдэг гэдэгт итгэдэг байна.

Монгол улстай хил залгаа байдаг ОХУ ын Алтайн хязгаарт цасан шуурга болж байна. 28 метр секунпын хурдтай салхиний үеэр цахилгаан утас тасарчээ. Алтайн хязгаар үзэгдэжх орчин муу байгаа тул зам тээврийн салбарт хүндрэл гарч байна. Алтайн хязгаарын нисэх буудал үйл ажиллагаагаа түр зогсоон байна.

Польшийн кино найруулагч Ежи Кавалерович хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэр 17 уран сайхны кино хийсэн юм. Тэр Оскарын шагналыг "Фараон" киногоороо хүртэж байсан юм. Тэр өөрийн бүтээлүүдээрээ Берлин, Венециийн кино наадамд амжилттай оролцож байсан юм. Түүний хамгийн сүүлчийн кино 2001 онд дэлгэцээр гарч байсан юм.

Лид5 Японы ерөнхий сайд Ясуо Фукуда, манай өмнөд хөрш Хятадад айлчилал хийж байна.
Японы ерөнхий сайд Ясуо Фукуда, БНХАУын ерөнхийлөгч Ху Жин Тау болон Хятадын ерөнхий сайд Вен Зэ Вау нартай тусгайлан уулзахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн Японы ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр орны хэмжээнд ирэх онд хэрэгжүүлэх эдийн засгийн чухал яриа хэлэлцээр болох юм байна. Хятад, Япон хоёрын дипломат харилцаа Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш төдийлөн сайжраагүй хэвээрээ байгаа юм. Түүнээс гадна сүүлийн арван жилийн хугацаанд Хятад Японы хооронд үүссэн геополитикийн зарим нэгэн маргаантай асуудлууд нь дипломат харилцааг дулааруулахад саад учруулсаар байгаа гэж олон улсын ажиглагчид үздэг. Тухайлбал Хятадын Зүүн Тэнгисээс гарган авч байгаа хийн түлшийг эзэмших тухай маргаантай асуудал Хятад, Японы дипломат харилцааны хүрээнд одоо хүртэл яригдсаар байгаа юм. Энэ удаагийн Японы ерөнхий сайдын уулзалтаар тус асуудлыг тусгайлан хөндөн ярилцах гэнэ. Японы эрх баригчдын хувьд, сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа хятадын цэргийн зэвсэглэл бас нэгэн томоохон асуудал болж байдаг юм. Хятадыг зэр зэвсэглэлээр хэтэрхий их хөөцөлдөж байгаа талаар шүүмжилсэн мэдэгдэлийг Японы эрх баригчид удаа дараа сануулан анхааруулж байсан. Иймээс энэ удаагийн Японы ерөнхий сайдын айлчлал хятад Японы харилцаанд хурцаар тавигддаг олон асуудлыг хөндөн ярилцахад чиглэгдэх юм байна.

Лид 6 Лхагва гарагт хятадын хүнсний аюулгүй байдлын шинэ хуулийн төслийг хятадын хууль тогтоох дээд байгууллагад өргөн барьсан байна. Шинэ хуулийн төслийн дагуу, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн, эрүүл мэндийн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн хийсэн үйлдвэрлэгчэд оноох шийтгэл чангарсан байгаа гэнэ.

Хятадын хууль тогтоох дээд байгууллагад өргөн бариад байгаа Хүнсний Аюулгүй байдлын тухай шинэ хуулийн төслийн зорилго нь, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үүрэг хариуцлагыг өндөрсгөх, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидэд олгох зөвшөөрлийн шаардлагыг чангатгахад чиглэж байгаа юм. Шинэ хуулийн төслийн хүрээнд Хятадын хилээр дамжин импортлогдож, экспортлогдож байгаа хүнсний бүтээгдэхүүнд тавих мониторинг хяналтын системийг давхар сайжруулах гэнэ. Шинэ хуулийн төсөлд тусгагдсанаар чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулсан тохиолдолд оногдуулах торгуулийг 20 дахин нэмэгдүүлсэн байгаа юм байна. Хятадын Хүнсний Аюулгүй Байдлын тухай хууль одоогоос 12 жилийн өмнө батлагдаж байсан юм байна.
Лид7 Энэ сарын 26нд Индонезийн Ява арлын төв хэсгээр үеэр болж хөрсний гулгалт болсон юм. Үерт олон мянган хүмүүс өртөөд байгаа бөгөөд одоо хүртэл үерийн голомтоос иргэдийг аврах ажил явагдсаар байна.
Энэ сарын 26нд болсон үерт 120 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн одоо хүртэл ор сураггүй байгаагаас гадна олон мянган хүн гэмтэж бэртээд байна гэсэн албан ёсны мэдээллийг Индонезийн албаны хүмүүс хийгээд байна. Үерийн дараа хөрсний гулгалт болж газрын хэвлийд гүнзгий ан цав үүссэн гэнэ. Жил бүр Индонезийн Ява арал дээр далайн хүчтэй түрлэгээс үүдэлтэй үер болдог бөгөөд одоогоос гурван жилийн өмнө болж байсан цунамигийн улмаас 220 000 гаруй хүн амь насаа алдаж байсан билээ. Үерийн лаг шавар, хөрсний гулгалтаас үүссэн нуранганд дарагдсан хүмүүсийг аврах ажил одоо хэр үргэлжилсээр байна. Индонезийн Эрүүл мэндийн сайдын мэдэгдэж байгаагаар сүүлийн хоёр хоногийн дотор Явагийн төв хэсгээс 28000 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа гэнэ. Харин Явагийн зүүн эргийн дүрвэгсэдийн хотхонд 45000 иргэн амьдарч байна гэж Улаан загалмай нийгэмлэгийн ажилтан мэдэгджээ.
Лид8. Аргентин улсын төмөр замын түүхэнд гарч байгаагүй үйл явдал болжээ. Хэн нэгэн этгээд вагон депод байсан галт тэрэгний зүтгүүрийг дур мэдэн авч их хурд авсны дараа өөрөө жолоочын кабинаас үсрэч буусан байна.
Өндөр хурдтай галт тэрэгний зүтгүүр жолоодлогогүйгээр 157 км газрыг туулжээ Ингэхдээ Аргетины гурван ч том хотоор дайран өнгөрсөн байна. Дотороо машинистгүй галт тэрэгний зүтгүүрийг цагдаагийн эргүүлийн машинаар дагаж явасан байна. Галт тэрэгний зүтгүүрийг илүү хүчтэй өөр нэг зүтгүүлрийн тусламжтайгаар зогсоож чадсан байна. Одоо хорлон сүйтгэгчийг хайж байна.
Үдшийн мэдээ

Лид. Пакистан улсад болж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээг танилцуулъя.
Пакистаны улс төрч, Ардын намын тэргүүн Беназир Бхуттогийн амь намыг хороосны дараа Пактистаны төрийн тэргүүн Первез Мушараф зэвсэгт хүчнийхэнийг байлдааны бэлэн байдалд оруулсан билээ. Улс төрийн аллагын дараа Пакистаны олон хотод бүх нийтийг хамарсан эмх замбараагүй байдаол үргэлжилж байна. Пакистаны гудамжинд хүмүүс ойролцоогоор 100 автомашин галдан шатааж, банкны 16 салбарыг дээрэмдээж тонож, шатахуун цэнэглэх 13 станцыг галдан дээрэмиджээ. Беназир Бхутог дэмжигчид Пакистаны хойд хэсгийг төвийн мужтай холөодог гол замыг хаасан байна. Цагдаа нар үймээн дэгдээсэн хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч хий бороохой, усан буу хэрэглэж байна.

No comments: