2007-12-25

Дэлхийн мэдээ 2007 12 25 Мягмар гараг

Лид1. Хойд Иракын курдын өөртөө засах орны дарга Масуд Барзани Турз улсад хандан юунд буруугүй энгийн номхон иргэдийн орон сууц руу агаараас цохиолт өгч байгаа бусармаг үйлдэлээ зогсоохыг шаардсан байна.
Тэр Туркийн зэвсэгт хүчний бөмбөгдөлтийг эрс эсэргүүцэж байгаага илэрхийлээд хамгийн харамсалтай нь юунд ч буруугүй хүмүүс хэлмэгдэж байна гэж онцлон тэмдэглэсэн байна. Сүүлийн найман хоногт туркийн зэвсэгт хүчнийхэн гурван удаа хойд иракын нутат нэвтэрч агаараас цохилт өгсөн байна. Туркын эрх баригчид Курдын ажилчны намыг алан хядагч байгуулага гэж үздэг бөгөөд Туркийн нутаг дэвсгэр дээр гарч байгаа халдлагауудыг зохион байгуулагч гэж мэдэгдсэн юм. Даваа гарагт Туркийн ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган АНУ ын ерөнхийлөгч Жорж Буштай утсаар холбоо барьжээ. Хойд Иракт хийж байгаа Туркийн цэргийн ажиллагааг Вашингтон дэмжиж байна гэж Жорж Буш хэлсэн байна.

Лид2. Өчигдөр Гүржийн нийслэлийн шүүгч Марина Габунияг төрийн эргэлт хийх хуйвалдаан зохион байгуулж байсан хэрэгт буруутгаж баривчилсан байна.
Одоогоос нэлээн хэдэн хоногийн өмнө Габуния нь Гүржийн дотоод хэргийн яамны тусгай ажиллагааны хорооны дарга Ираклий Кодуатай утсаар холбоо барьж түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Бадри Патаркшвилигийн сонгуулийн штабын даргатай уулзах хүсэлт гаргажээ. Дараа нь Габуниягийн жуучлалтайгаар тэд уулзсан бөгөөд энэ уулзалтыг тусгай албаныхан нууц камераар бичлэг хийсэн байна. Гүржийн ерөнхий прокуоро өчигдөр телевизийн нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөхөдөө энэ бичлэгийг үзүүлжээ.

Лид3. Ирэх 2008 оныг ОХУ гэр бүлийн жил болгон зарласан байна. Өчигдөр гэр бүлийн жил албан ёсоор эхэлж байгааг ОХУ ын еоөнхийлөгч Владимир Путин албан ёсоор зарласан байна.
Гэр бүлийн жил эхэлж байгааг Путин Кремлийн ордонд болсон хүндэтгэлийн ёслолыгн үеэр зарлажээ. Гэр бүлиийн жилийн хүрээнд ямар ажил хийх ёстойг Путин нэрлэж, үүний хамт гэр бүлийн үнэт зүйлсийг сэргээхийн чухалыг сануулсан байна. Зул сарын баярын өдөртэй зэрэгцэн гэр бүлийн жил эхлэж байгаад Путин билигшээж байгаагаа илэрхийлээд гэр бүлийг төрөөс бүх талаар дэмжих болно гэж амалсан байна. Эвсэг том гэр бүлд л жинхэнэ эх оронч иргэн хүмүүжих боломжтой тул энэ уламжлалыг хадгалах хэрэгтэй гэж Владимир Путин хэлжээ.
Эр. Орчин үеийн Орос оронд ёс суртахуунтай эх оронч иргэн хэрэгтэй. Ийм иргэнийг эсвэг найрсаг гэр бүлд хүмүүжүүлэх боломжтой гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ байх гэж би бодож байна. Эвсэг, найрсаг ёс суртахуунтай гэр бүл олон байх тусам манай нийгэм хүмүүнлэг байх болно. Бид эх орныхоо нэр хүнд, хөгжил дэвшлийн талаар ярихдаа хүн бүрийн хүмүүжлийн асуудлыг хөндөх ёстой юм. Сайн хүн болж төлөвшихөд гэр бүлийн орчин чухал нөлөө үзүүлдэг.
2008 оноос эхлэн ОХУ залуу гэр бүлд тэтгэмж олгох болсон талаар Владимир Путин хэлжээ. Мөн хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа бага насны хүүхдүүдэд туслах сан байгуулах гэж байгаа юм байна. Гэр бүлийн жил нь ганц удаагийн үйл ажиллагаа биш бөгөөд Орос оронд бат бэх, ёс суртахуунтай гэр бүл хэрэгтэй гэж Путин онцлон тэмдэглэжээ.

ТОВЧ
Тайландад болсон парламентын сонгуульд аль ч нам үнэмлэхүй олонхийн санал аваагүй тул эвслийн засгийн газар байгуулах гэж байна. Төрийн эргэлтийн үеэр засгийн эрхээ алдаж огцорсон Тайландын экс ерөнхий сайд Таксин Шинаватрын тэргүүлдэг нам бусад улс төрийн намуудтай хамтран засгийн газар байгуулах асуудлаар яриа хэлэлцээр хийж эхлэх гэж байна.

Лид4. Туркийн Станбул хотын цагдаа нар 3 кг тэсрэх бодис авч явсан нэг эрэгтэй хүнийг саатуулсан байна.
Ассошиэйтэд пресс агентлагийн уламжилснаар 25 настай залууг сэжигтэй санагдсан тул метроны өртөө руу орохоос нь өмнө эргүүлийн цагдаа нар шалгажээ. Түүний үүргэвчинд “А дөрөв” гэдэг нэртэй гурван кг хуванцар орчим тэсрэх бодис байжээ.Станбул хотын амбан захирагч Муаммер Гюлерийн хэлснээр тэсрэх бодис авч явсан залуу алан хядах ажиллагаа хийхээр бэлтгэж байсан нь тодорхой юм байна. Алан хядах ажиллагаа хийх гэж байсан этгээд салан тусгаарлагч Курдын ажилчны намтай холбоо сүлбээтэй гэж цагдаа нар үзэж байна.

Лид5 Египетийн хоёр дахь том хот Александрид 12 давхар орон сууцны байшин нуржээ. Орон сууцны байшин нурах үед нас барсан хүмүүсийн тухай янз бүрийн мэдээлэл ирж байна.
Египетийн цагдаагийн газрын мэдээлснээр 5 хүний цогцосыг олсон бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр 20 гаран хүн нас барсан байж магадгүй талаар дамжуулжээ. Аврах албаныхан байшингийн нурангин дороос бэртэж гэмтсэн хэд хэдэн хүнийг гаргаж авсан байна. Байшингийн нэгдүгээр давхарт засварын ажил гүйцэтгэж байжээ. Одоогоос 29 жилийн өмнө барьсан энэ орон сууцны барилгийг эхэндээ 7 давхар байхаар төлөвлөж байсан ч сүүлдээ барилгачид нэмж 5 давхарыг барьжээ. Байшингийн суурийг тавихдаа анх долоон давхар барилгийн даацаар тооцоолон бариад дараа нь нэмж төлөвлөгдөөгүй барилга барьсан нь даацын хэмжээнд сөрөг нөлөө үзүүлсэн гэж байх гэж гэрчүүд ярьж байна.

Лид6 АНУ ын Чикаго хотын орон нутгийн телевизийн нэвтрүүлгийн студийн барилга руу машин мөргөжээ. Үүнийг телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна.
АНУ ын Чикаго хотод үйл ажиллагаа явуулдаг АВС телевизийн 7 р сувгийн мэдээллйин хөтөлбөр шууд явж байх үед гэнэн машин студийн ханыг мөргөж осолдсон байна. Осол болох мөчид нэвтрүүлэгч өөр сурвалжлагчтай шууд холбогдож мэдээлэл авч байсан бөгөөд гэнэт студийн хана нурсанд эхэдээ маш их цочирдсон байна. Гэвч удалгүй тэр сэхээ авч студид болсон ослын тухай шууд эфирт тайлбарлаж ярьж эхэлжээ. Чикаго хотын цагдаагийнхан энэ зам тээврийн ослыг шалтгааныг тогтоосон байна. Машины жолооч Жеральд Ричардсон машин жолоодож яваад анхаарал болгоомжгүйгээээ болж осол гаргажээ. Зарим шинжээчид жолоочыг сэтгэцийн хувьд эрүүл хүн биш гэж үзсэн байна.
Лид7 Өнөөдөр дэлхий даяар католик шашинтнууд Зул сарын баярыг тэмдэглэж байна. Цагийн зүү шөнийн 12 ийг зааж, өдөр солигдох мөчид Иордан голын байруун эрэгт байдаг Вифлеемын сүмд бас, Ватиканы Гэгээн Петрийн сүмд шашны ёслолыг олон мянган сүсэгтнүүд гүйцэтгэсэн байна.
Вифлеем дахь сүмд сүүлийн долоон жилд ирж байгаагүй их тооны сүсэгтэнүүд хүрэлцэн иржээ. 2000 онд изриальчуудын эсрэг бослого хөдөлгөөнийг палестинчууд эхлүүлснээс хойш зул сарын баяраар сүмд ирэх хүмүүсийн тоо буураад байсан юм. Зул сарын баяраар Вифлеемд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. хүрэлцэн ирсэн хүмүүсийн ихэнхи нь палестинчууд байжээ. Энэд болсон баярын үйл ажиллагаанд Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас оролцсон байна. Махмуд Аббас Изриалийн талтай эвлэрэлийн гэрээ байгуулахаар Изриалийн ерөнхий Эхуд Ольмерттой хэлэлцээр хийж эхэлсэн билээ.
Тэгвэл баярын үйл ажиллагаа Ватинкан хотод ч болсон байна. Зул сарын баяр тохиож байгаатай холбогдуулан Ромын хамба лам 16 р Бенедекит мэндчилгээ дэвшүүлсэн байна. Ватиканы гэгээн Петрийн сүмд мөргөл үйлдэхээр ойролцоогоор 10 мянган хүн ирсэн байна. Ромын хамба лам 16 р Бенедиктийн мэндчилгээг дэлхийн 42 орны телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна. 16 р Беннедикт катокч шашинтнуудад хандан материаллаг эд зүйлс давамгайлж байгаа орчин үед оюун ухааны үнэт зүйлсийг мартахгүй байхыг уриалжээ. Өнөөдөр Ромын хамба лам Гэгээн Петрийн сомийн тагтан дээрээс уламжлал ёсоор үг хэлэх бөгөөд үүнийг дэлхийн 60 гаруй хэлээр орчуулж телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм байна. Европын орнуудаас зул сарын баярыг Испаничууд галт наадам хийж тэмдэглэж байна. Харин ОХУ ын Москва хотын католоик сүмд сүсэгтэнүүд мөргөл үйлджээ. Сүмд оросын үнэн алдартны шашинтанууд ч хүрэлзэн иржээ.
Эм. Би католик шашинтнууд зул сарын баярыг хэрхэн тэмдэглэдэгийг үзүүлэх гэж энэ сүмд ирсэн юм.
Эр. Бид үнэ алдартны шашиныг шүтдэг. Гэхдээ энд зул сарын баяраар даруулт хөгжийн гайхалтай тоглолт болдог тул бид хөгжим сонсохоор ирсэн юм.
Лид8 Их цас унасанаас болж Лондонгийн Хитроу нисэх буудлаас нислэг хийх ёстой байсан 60 гаруй онгоцны нислэг хойшлоод байна.
Өчигдөр Лондонгийн нисэх буудлаас хөөрөх ёстой байсан 60 гаруй нислэг хойшлогдсоны улмаас 200 гаруй зорчигч Зул Сарын баяраа зочид буудалд угтах болоод байна. Түүнчлэн хүчтэй цасан шуурга цаашид ч болох төлөвтэй байгаа тул энэ Бямба гарагт байгаа 86 нислэгийг мөн хойшлуулаад байна. Европийн орнууд руу хийгдэх нислэгийн захиалга бүгд дуусаад байгаа бөгөөд зул сарын баяр тохиож байгаатай холбогдуулан нислэгийн компаниуд бүх хүчин чадлаа дайчилан ажиллаж эхлээд байгаа гэнэ. Хитроу нисэх буудлын нислэг хойшлогдож байгаа тул нисэх буудлын маркитингийн алба, зорчигчидод нислэг хойшлосон хугацаанд байх зочид буудлын төлбөрийг нөхөн олгож байгаа гэнэ.
Лид 9 Сүүлийн жилүүдэд хятадын хүүхэд залуучуудын дунд Христийн шашин хүчээ аван дэлгэрч байна. Гэхдээ Хятадын засгийн газар, шинэ үеийхний дунд гарч байгаа энэ өөрчлөлтийг төдийлөн сайшаахгүй байгаа юм.
Хүүхэд залуучуудын дунд христийн шашин түгэн дэлгэрэх болсонтой холбогдуулан, Хятадын засгийн газар Христийн шашин дэлгэрүүлж байгаа хүмүүсийг цагдан хорих болсон юм. Иймээс Христийн шашиныг дэлгэрүүлэгчид маш нууц оромжинд мөргөл үйлддэг болоод байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл хэн ч мэдэхгүй газар доорх оромжинд мөргөл үйлддэг юм байна. Хятадад Христийн шашинг анхлан дэлгэрүүлэгчдийн нэг гэгдэх Цай, нууцаар 10 000 гаруй Библи хэвлэн тараасан бөгөөд түүний үйлдэл гурван жилийн өмнө илчлэгдэж гурван жил шоронд хоригдсон байна. Харин өнгөрсөн жилээс Хятадын засгийн газар Христийн сүмүүдийг засгийн газрын хяналтанд авч зөвхөн засгийн газраас зөвшөөрөлтэй сүмүүдэд л Библигийг сурталчилж байхыг зөвшөөрсөн гэнэ.

Энэ өдөр
336 оны энэ өдөр Ромд Христосын мэндэлсэн өдрийг тэмдэглэсэн тухай анхын баримт олдож байжээ. Өнөөдөр католик шашинтнууд зул сарын баярыг тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхийн 145 оронд баярын өдөр болгон тэмдэглэдэг байна.

1730 оны энэ өдөр Москва хотод анх удаа гудамжны дэнлүү байрлуулж асаасан байна. Анх ердөө 520 ширхэг дэнлүүг гудамжинд байрлуулж байжээ.

1977 оны энэ өдөр инээдмийн киноны жүжигчин Чарли Чаплин хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Одоогоос 16 жилийн өмнө буюу 1991 оны энэ өдөр М.С.Горбачев ЗХУ ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байгаагаа зарласан байна.

No comments: