2007-12-13

Дэлхийн мэдээ 2007 12 13 Пүрэв гараг

Лид1. Италийн алсын тээвэр эрхлэгчид гурван өдрийн өмнө ажил хаялт зарласан юм. Тээвэрчдийн үйлдвэрчний эвлэл өнөөдрөөс ажил хаялтаа зогсоож байгаа зарсан байна.
Итали улсад дизелийн түлшний үнэ огцом нэмэгдсэн нь алсын тээвэр эрхэлдэг компаниудын үйл ажиллагаанд муугаар нөлөөлсөн юм. Шатахууныы үнэ нэмэгдсэнээр алсын тээвэр хийдэг комданиудын ашиг багасч, алсдаа дамдуурах болно гэж мэдэгдэж байлаа. Жолооч нарын үйлдвэрчний эвлэл Италийн засгийн газрын хооронд яриа хэлэлцээр амжилттай болж өнгөрсөн байна. Италийн засгийн газар дизель түлшний үни йг нэмэгдүүлэхгүй байхыг амлаад, алсын тээвэр эрхэлдэг компаниудлал татаас мөнгө олгох болжээ. Алсын тээвэрийн жолооч нар Италийн томоохон хотуудыг холбосон гол замуудыг хааж эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм. Ажил хаялт үргэлжилсэн гурван өдөрт л гэхэд италийн эдийн засагт 2 сая еврогийн хохирол учирсан байна. Италийн хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорч, хүн амын хүнсний хангамжид доголдол ч үүссэн байна. Ажил хаялт зогсож байгаа ч хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт сайжраагүй байна. Хоёр хоногийн дараа гэхэл бараа бүтээгдэхүүнийн хамгамж хэвийн болно гэж эдийн засагчид тооцоолж байна.

Лид2. Энэ долоо хоногийн ням гаригт Басра хотыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын цэргүүд иразын зэвсэгт хүчнийхэний мэдэлд шилжүүлэн өгөх гэж байна.
Иракт энхийг сахиулж байгаа Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын зэвсэгт хүчнийхэн Басра хотоос холгүй газар байрлаж, Басра хотын аюулгүй байдлыг бүхэлд нь хариуцан ажиллаж байгаа юм. Тэгвэл 12 сарын 16 нд буюу энэ долоо хоногийн ням гарагт Басра хотын аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг Иракын зэвсэгт хүчин, орон нутгийн засаг захиргааныхан хариуцах болж байна. Их Британий ерөнхий сайд Гордон Браун өнгөрсөн долоо хоногт Иракт гэнэтийн айлчлал хийхдээ ойрын 14 хоногт багтаан Басра хотыг Иракын эрх баригчдад шилжүүлэн өгнө гэж мэдэгдэж байсан юм. Сүүлийн нэг сард Иракт алан хядах ажиллагаа 90 хувь буурсан нь энхийг сахиулагчид үүргээ сайн биелүүлж, Иракт ардчилсан нийгэм төлөвшиж эхлэж байгаагийн шинж тэмдэг гэж Гордон Браун хэлсэн юм. Одоогийн байдлаар Иракт Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын 4500 цэргийн албан хаагч энхийг сахиулж байгаа юм.Ирэх хавар их британий цэргийн тоо 2500 болж буурах юм.

Лид3. Гүржийн сөрөг хүчний дуу хоолой болж байсан Имеди телевиз 12 сарын 12 ноос эхлэн нэвтрүүлгээ явуулж эхэлсэн байна.
Гүржийн чөлөөт телевиз гэсэн тодотголтой энэ суваг 11 сарын 7 нд нэвтрүүлгээ зогсоосон юм. Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили улс орондоо онц байдал зарлахдаа чөлөөт телевиз, радиогийн нэвтрүүлгийг зогсоохдоо Имеди телевизийн нэвтрүүлэг явуулах эрхийг бүр мөсөн хаасан юм. Имеди телевизийнхэн өчигдөр нэвтрүүлгээ эхлэхдээ тусгай албаныхан хэрхэн тус телевизийн студи руу дайран орж байгааг үзүүлжээ. 10 сарын 6 нд Тбилиси хотын шүүх Имеди телевизэд үйл ажиллагаагаа эхлэх зөвшөөрөл олгосон юм. Гэсэн ч тусгай албаныхан телевизийн тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэсэн тул шууд нэвтрүүлгээ сэргээх ямар ч бололцоогүй байжээ. Тус телевизийн инженерүүд эвдэрсэн тоног төхөөрөмжийг өчигдөр л засварлаж дууссан байна. Имеди телевизийнхэн хүчний байгуулгаар хохиролоо төлүүлэхээр шүүхэд хандах гэж байгаа гэнэ.

ТОВЧ.
ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Ново Огарево дахь өөрийн эдлэндээ Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзсан байна. Ерөнхийлөгч Путин сонгуулийн санал хураалт, зохион байгуулалт, үг дүнгийн талаар санал солилцжээ. Сонгуулийн санал хураалтын ажлыг амжилттай зохион байгуулсан сонгуулийн ерөнхий хорооныхонд Путин талархал илэрхийлжээ.

ОХУ ын Ростов мужын нэгэн шувуун фермд шувууны томуу өвчин илэрсэн байна. Мэргэжилтнүүд H5 N1 вирусийн халдвараар тэжээмэл шувуу өвчилсөнийг нотолжээ. Халдварт өвчин гарсан шувуун фермд хөл хорито тогтоосон байна. Өвчний голомтод байгаа бүх тахиаг устгалд оруулах гэж байна.

АНУ ын холбооны нөөцийн газар зээлийн хүүг тэг зууны 25 хувиар бууруулсан байна. Ингэснээр санхүүгийн салбарыг хямралд орохоос сэргийлж чадна гэж тэд үзэж байна. АНУ ын холбооны нөөцийн газар 9 сараас хойш 3 дахь удаагаа зээлийн хүүг буруулж байгаа юм.

Палестины нутаг дэвсгэрээс Изриалийн хилийн Сдерото суурин руу ганц хоногийн дотор 22 ширхэг гар хийцийн пуужингаар харвасан байна. Кассам нэртэй гар хийцийн пуужинд нийтдээ 4 хүн оногдож нас барсан байнан. Үүний дараа Изриалтийн Сдерот суурингийн захирагч албан тушаалаасаа өөрийнхөө хүсэлтээр огцорочээ. Суурингийн иргэд түүнийг иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ аваагүй гэж шүүмжилж байсан юм. Палестины Изриалийн хооронд дээд хэмжээнболж байгаа энхийн гэрээ байгуулах хэлэлцээрийгн тасалдуулах гэс эн оролдлого гэж ажиглагчид дүгнэж байна.

Лид4.Укрианд парламентын хямрал нүүрлэж байна.
Укрианы шинээр байгуулагдсан парламентад дахин шинэ хямрал нүүрлээд байна. Украины парламент улсынхаа ерөнхий сайд томилж чадаагүй билээ. Тэгвэл үүн дээр өөр нэг асуудал нэмэгдэж гарч ирээд байна. Укрианы парламентын 5 фракц парламентынхаа хорооны бүтэц бүрэлдэхүүнийг батлаж чадахгүй байгаа юм. Иймээс парламентад төлөөлөлтэй намууд зөвшилцөлийн уулзалт зохион байгуулсан байна. Блок Тимошенко намын тэргүүн Юлия Тимошенко ерөнхий сайдаар томилогдох итгэл найдвараа гээгээгүй байгаа юм. Үндсэн хуулинд заасны дагуу парламент нь анхны хуралдаанаасаа хойш 30 хоногийн дотор Дээд Радагийн хороонуудыг байгуулах ёстой юм. Харин засгийн газар байгуулахад 60 хонгийн хугацаа Укрианы парламентын гишүүдэд байна. Хэрвээ хуулинд заасан хугацаанд парламентын хороо, засгийн газраа байгуулж чадахгүй бол Укрианд дахин парламентын хямрал бий болж магадгүй болоод байна.

Лид5. ОХУ Польшоос мах худалдан авах болжээ. Үүнээс өмнө оросууд Польшоос мах худалдан авахас татгалзаж байсан юм.
ОХУ хөрш зэргэлдээ Польш улсаас мах авахаас татгалзаж байсан юм. Польшийн аж ахуйн нэгжүүд эрүүл мэндийн шаардлага хангахгүй бохир нөхцөлд мах бэлтгэдэг гэсэн үндэслэлээр ОХУ Польшоос мах авахаас эрс татгалзаж байлаа. Польш улс үүний хариулд ОХУ-ыг дэлхийн худалдааны байгуулагад элсэхэд нь хориг тогтоогоод байсан юм. Польшийн засгийн газар огцорч шинэ ерөнхий сайд томилогдсоноор Орос Польшийн харилцаа сайжрах анхны шиж тэмдэг гарч байна. Польшийн ерөнхий сайд Дональд Туск оросыг дэлхийн худалдааны байгуулагад элсэхэд нь дэмжих болно гэж мэдэгдсэн нь хоёр орны харилцаа сайжрахад нөлөөлжээ. Үүний дараа ОХУ Польш улсаас мах худалдан авах болсон байна. Польшоос мах нийлүүлэх хоригийг цуцалж байгаагаа ОХУ ын хөдөө аж ахуйн сайд Алексей Гордеев мэдэгдсэн байна. 2005 онд орос Польшийн харилцаа муудаж Оросууд Польшоос мах худалдан авахаас татгалзах болсон юм. Орос Польшийн харилцаа сайжирч байгаад Европын холбооныхон сэтгэл хангалуун байна.

Лид6. АНУ –ыг зорьж байгаа гадаадын иргэдээс илүү их тэвчээр шаардсан шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргажээ. АНУ –ын хил дээр гадаадын иргэдийг 10 хурууны бүх хээг авах болсон байна.
Ингэснээр АНУ ын холбооны мөрдөх товчооныхон алан хядагчдыг АНУ ын нутаг дэвсгэрт оруулахгүй байх болно гэж үзэж байгаа юм. Шинээр нэвтрүүлэх гэж байгаа энэ хяналтын шинэ тогтолцоог Вашингтон хотоос холгүй байдаг нэг онгоцны буудалд туршиж байгаа юм байна. АНУ ын дотоодын аюулгүй байдлын департамент тун удахгүй хяналт шалдгатын энэ шинэ тогтолцоог АНУ ын бүх нисэх буудалд нэввтрүүлнэ гээж амалсан байна. 2008 оны сүүл гэхэд Америкад ирж байгаа бүх хүмүүс 10 хурууны хээгээ өгдөг болох юм.
Эр. Ингэхээр одоо бид манай баазад хадгалагдаж байгаа хурууны хээ, АНУ ын хил дээр ирсэн хүний гарын хээтэй тохирч байгаа шалгах боломжтой болж байгаа юм.
АНУ ын хил дээр сэжигтэй санагдсан гадаадын иргэдийг нэмэлт хяналт шалгалтад оруулдаг юм. Зорчигчын 10 хурууны хээг авдаг болсноор ийм нэмэлт үзлэг хийх шаардлагагүй болж байгаа юм. Өнгөрсөн жил АНУ ын тусгай албаныхан алан хядах байгуулагатай 2000 хүнийг хил дээрээ баривчилсан юм. Ингэхийн тулд 80 сая хүнийг нэмэлт үзлэгт оруулсан юм байна. Хурууны хээ авах үйл явц 30 секундээс хэтрэхгүй.
Эр. Хурууны хээ авах энэ үйл явц нь нэг минутаас хэтрэхгүй. Бас алан хядагчыг АНУ ын нутаг дэвсгэрт нэвтрэн орохоос найдвартай сэргийлж чадна.
АНУ д очих гэж байгаа хүмүүс онгоцны бүхээгт 80 мл ээс их хэмжээний бүх төрлийн шингэн бодис, металл зүйл, шатах материал авч явах хориотой байдаг. Цаашид ч энэ хориг хэвээр үргэлжилэх юм байна.

Лид7. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гим Мун индонезийн Бали арал дээр дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар болж байгаа олон улсын хуралд оролцож байна. Бан Ги Мун хуралд оролцогчдод хандаж үг хэлсэн байна.
НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дэлхийн улс орнуудад хандан байгаль хамгаалах асуудалд анхаарлаа хандуулахгүй бол хүн төрөлхтөн ган гачиг, өлсгөлөн, үер гээд байгалийн гамшигт нэрвэглэж болзошгүй байна гэж анхааруулсан байна. Алжирт хоёр ч удаа дэлбэрэлт болж, НҮБ ын ажилтнууд энэ алан хядах ажиллааны золиос болсны дара Индонезийн эрх баригчид Бали арал дээо болж байгаа олон улсын хурлын харуул хамгаалалтыг чангатгасан байна. Дэлхийн дулаарлын эсрэг болж байгаа энэ хуралын эцэст Балигийн ззамын зураг нэртэй баримт бичгийг батлах гэж байгаа юм. Уг олон улсын шинэ гэрээний дагуу дэлхийн агаар мандалд ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээг багасгах үүргийг гэрээнд нэгдсэн орнууд хүлээх болно. Хүлэмжийн хийн хоолойг багасгах тухай Киотогийн протоколын хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нь 2012 онд дуусах юм. АНУ Киотогийн протоколд нэгдээгүй цорын ганц улс юм.

Лид8. АНУ Хойд Солонгостой дипломат харилцаагаа өргөжүүлэхэд бэлэх биш байна гэж АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондоализа Райс лхагва гарагт мэдэгдсэн байна.
АНУ ын хамтран ажиллах дэглэм эн биш гэж хатагтай Кондализа Райс хэлсэн байна. Хойд Солонгос цөмийн байгууламжаа бүр мөсөн хаасны дараа л АНУ БНАСАУ тай бүх талаар хамтран ажиллах бололцоо нээгдэнэ гээж Цагаан Ордон үзэж байна. БНАСАУ, Иран нь дэлхийн хамтын нийгэмлэгийн амар амгалан байдалд түгшүр төрүүлж байгаа орнуудын нэг гэж Кондализай Райс онцлон тэмдэглэсэн байна.

Лид9. Маргааш Европын Холбооны цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлэх “Шинэчлэлийн гэрээнд” гарын үсэг зурах еслол Португали йн Лиссабон хот од болох гэж байна.
Европын орнуул энэ гэрээг Лиссабоны гэрээ гэж нэрлээд байгаа юм. Европын Холбоог шинэчлэх тухай баримт бичигт гарын үсэг зурах нь зүйтэй гэсэн нэгдмэл байр сууринд Европын Холбооны гишүүн 27 орон өнгөрсөн 10 р сард хүрсэн юм. Энэ бичиг баримт 2009 оны нэг сараас эхэлн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Европын холбооны шинэчлэлийн гэрээ нь Европын холбооны үндсэн хуулийн төслийг орлох юм. Европын холбооны үндсэн хуулийн төслийг Франц, Голландын иргэд хүлээн зөвшөөрөөгүй юм. Шинэ гэрээний дагуу Европын холбооны гүйцэтгэх засаглалын бүтэцэд өөрчлөлт орох болно. Бас европарламентын гишүүдийн тоо одоо байгаа 787 оос 750 болж буурах юм.

Лид10. Дуудлага худалдааны түүхэнд ховор тохиолдол бүртгэгдсэн байна. Их Британий 97 настай иргэн Денис Мэон Сотбис дуудлага худалдааны төвд Карабажо гэдэг тийм ч алдарт гараагүй зураачын бүтээлийн хуулбарыг 100 мянган доллараар худалдан авч байжээ. Гэвч тун саяхан түүний худалдан авсан зураг нь хуулбар бус харин жинхэнэ оригигал болох нь тогтоогдсон байна.
100 мянган доллараар худалдан авсан зураг нь 100 сая долларын үнэ цэнэтэй болж өсөж байна. Ирэх бямба гаригт Денис Мэон Сотбис дуудлага худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ зургаа үзүүлэх гэж байгаа юм байна.
Лид 11 Дэлхийн хамгийн олон уншигчтай хэвлэлийн тоонд ордог Форбс сэтгүүл үлгэрийн баатруудаас хэн нь хамгийн баян бэ гэдэг судалгаа хийсэн байна.
2007 онд Диснейгийн хүүхэлдэйн киноны баатруудаас Скруж Мак Дак хамгийн баян гэнэ. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 28,8 тэрбум доллар юм байна. 2006 онд Скруж Мак Дак хөрөнгө чинээнийхээ хэмжээгээр 3 р байранд байсан юм. Өнгөрсөн жил энэ жагсаалтад нэг дүгээр байр эзэлж байсан Оливер Уорбакс эхний гуравт багтаж чадаагүй байна. Үлгэрийн баатруудаас хөрөнгө чинээгээрээ харамч Минг хоёрлугаар байранл оржээ. Түүний хөрөнгийн хэмжээ 29 тэрбум доллар. Харин гуравддугаар байранд Ричи Рич бичигджээ. Түүний хөрөнгийн хэмжээ 16, 1 тэрбум доллар гэнэ. Ричи Ричийн дүрийг ашиглаж программ хангамжын Киско Системс комдани ийм хэмжээний ашиг олжээ.

Лид12 АНУ ын гудамжинд бүжиглэж байгаа замын цагдааг харж болох юм. Энэ жил 60 нас хүрсэн энэ хүн өмнө нь цагдаагийн газар ажиллаж байжээ.
Тэтгэвэртээ аль хэдийнэ гарсан ч жил бүрийн зул сарын баярын өмнө тэр цагдаагийн дүрэмт хувцасаа өмсөж шүгэлээ бариад замын голд бүжиглэдэг байна. Тэр замын хөдөлгөөнийг зохицуулах зуураа шүгэлдэж, шүгэлийнхээ аянд бүжиглэдэг байна. Шүгэлийн аянда бүжигдэх үзүүлбэрээ тэр сүүлийн 20 гаруй жилийн турш хийж байгаа юм байна. Этгээд замын цагдааг харж,түүнтэй танилцах гэсэн хүмүүс олон байдагаас заримдаа зам дээр түгжрэл үүсдэг байна.
Лид13.Японы эрдэмтэд муурнаас айдаггүй хулганыг лабраөторийн аргаар гагаж авсан байна.

Хулганы генийг өөрчилснөөр ийм шинэ төрлийн хулгана гаргаж авсан юм байна. Шинэ төрлийн хулгана муурнаас огт айж эмээлгүйгээр хажуугаар нь гүйж, тэр бүү хэл мууртай хооло хуваалцаж иддэг болжээ. Хулгана муурны үнэрээс нь болж айдаг байна. Японы эрдэмтэд генийн өөрчлөлтэй хулгана гаргахдаа үнэрлэх чадварыг нь өөрчилсөн юм байна.

ЭНЭ ӨДӨР
1642 оны энэ өдөр Голландын далайчин Абель Тасман Шинэ Зеландыг нээсэн байна.
1769 оны энэ өдөр суут хөгжмийн зохиолч Моцарт Итали ороноор 15 сар үргэлжилсэн аялан тоглолтоо эхэлсэн байна.
1966 оны энэ өдөр Америкийн нисэх хүчнийхэн Вьетнамын Ханой хотыг бөмбөгдөж эхэлсэн байна.

No comments: