2007-12-29

Дэлхийн мэдээ 2007 12 29 Бямба гараг

Лид1. Өчигдөр Пакистаны улс төрч Беназир Бхуттог сүүлчийн замд нь үдлээ. Пакистаны дотоод хэргийн яам Беназир Бхуттогийн үхлийн шалтгааныг зарласан байна.
Беназир Бхуттог түүний гэр бүлийн оршуулгын газар 1979 онд цаазлагдсан эцгийнх нь булшны дэргэд оршуулжээ. Бенар Бхуттог оршуулах гашуудлын ажиллагаанд түүний нөхөр, гурван хүүхэд нь бас олон мянган дэмжигчид нь оролцсон байна. Беназир Бхуттог амь насаа алдсаны дараа Пакистан улсад гурван өдрийн гашуудал зарласан юм. Өнгөрсөн шөнө Пакистаны томоохон хотуудад эсэргүүцлийн ажиллагаа болжээ. Беназир Бхуттогийн амь насыг хороох ажиллагааг алан хядагч Аль Кайдаг бүлэглэл зохион байгуулсан гэж өчигдөр мэдэгдсэн юм. Пакистаны дотоод хэргийн яам ч үүнийг нотлож байна. Баасан гаригт Пакистаны дотоол хэргийнэ яам хэвлэлийн бага хурал зарлажээ. Дотоод хэргийн яамныхан Беназир Бхуттог амь үрэгдсний дараа Аль Кайда бүлэглэлийн гишүүдийн утсаар ярилцаж бие биедээ баяр хүргэж байгаа ярианы бичлэгийг олсон байна. Энэ хэвлэлийн бага хурал дээр Бнаир Бхуттогийн амьдралын хамгийн сүүлчийн мөчийг буулгасан дүрс бичлэгийг үзүүлжээ. Беназир Бхутто өөрөө сум нэвтэрдэггүй хантааж өмсөхөөс үргэлж татгалздаг байжээ. Түүнийг хотоор явах үед зургаан хүний бүрэлдэхүүнтэй 4 баг аюулгүй байдлыг нь хангах үүрэг гүйцэтгэдэг байжээ. Беназир Бхутто хүзүү, гэдэсэндээ хоёр удаа буудуулсны улмаас нас барсан гэдэг мэдээлэл өчигдөр ирж байсан. Тэгвэл Беназир Бхутто буудуулснаас бус, харин буун дуу гарах үед тэнэсэн суманд оногдохоос бултахаар доош тонгойж машинаахаа люкийг мөргөж тархиний хүнд гэмтэл авсны улмаас нас барсан байна гэж Пакистаны дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Пакистан улсад 2008 оны 1 сарын 8 нд парламентын сонгуулийн санал хураалт болохоор төлөвлөгдөөд байсан юм. Пакистаны засгийн газар сонгуулийг товлосон хугацаанд нь явуулна гэж мэдэгдэж байна. Гэхдээ эрх баригч намуудын хооронд сонгуулийн асуудлаар хэлэлцүүлэг хийх юм байна. Пакистаны хамгийн нөлөө бүхий том улс төрийн намын тэргүүн Беназир Бхутто амь үрэгдсэн нь ойрын хугацаанд сонгууль явуулах нь хэр оновчтой вэ гэсэн асуултыг улс төр судлаачид тавьж байна. Пакистаны Мусульманы лиг намынм тэргүүн Наваз Шариф 1 сарын 8 нд болох сонгуульд оролцохоос татгалзаж байгаагаа хэлсэн юм.

Лид2. Алан хядах ажиллагаанд холбоотой гэж сэрдэгдэж Гуантанома шоронд хоригдон ял эдэлсэн 32 настай Австралийн иргэн Дэвид Хикс эрх чөлөөтэй болжээ.
Австралийн иргэн Дэвид Хикс 2001 оны сүүлээр Афганистан улсын нутаг дэвсгэрт явж байгаад баривчлагдан Гуантанома шоронд шүүхийн шийдвэргүйгээр хоригдсон юм. 2007 оны 3 сард цэргийн шүүх түүнд 7 жилийн ял оноосон юм. Ингэхдээ таван жил Гуантаномад хоригдсоныг нь харгалзан үзэж үлдсэн хоёр сарын ялыг нь 9 сар болгож хөнгөрүүлжээ. Тэр өнгөрсөн таван сараас Австралийн Аделаид дахь чанга дэглэмтэй шоронд үлдсэн ялаа эдлэжээ. АНУ ын эрх баригчид түүнийг өөрийнхөө гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч, Гуантанома шоронд өөртэй нь бүдүүлэг харьцаж байсан гэдэг гомдолоо эргүүлэн татаж, бас нэг жилийн турш хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгөхгүй байх амлатыг Дэвид Хиксээс авч байж Австралийн шоронд шилжүүлэн өгсөн юм. Дэвид Хикс австалийн шоронгоос суллагдахаа хэвлэлийнхэний өмнө ганц үг дуугараагүй юм. Харин түүний оронд өмгөөлөгч нь Дэвид Хикс одоогоор хэвлэлийнхэнтэй ярилцах ямар ч тэнхэлгүй байна гэж мэдэгдсэн байна. Дэвид Хикс лалын шашинтан болж Афганистан руу явжээ. Афганистанд байх хугацаандаа тэр америкийн цэргүүдэд олзлогдожээ. Америкийн зэвсэгт хүчнийхэн түүнийг Аль Кайдагрйн гишүүн болсон гэж үзсэн байна.

Лид3. Чад улсын хууль сахиулагчид Францын хүмүүнлэгийн байгуулагын 6 ажилтныг эх оронд нь буцаасан байна.
Францын хүмүүнлэгийн байгуулагын зургаан ажилтан хууль бусаар Чад улсаас Суданы Дарфур мужын 103 хүүхдийг хил давуулан авч явах гэж байгаад баривчлагдсан билээ. Чад улсын шүүх тэдэнд 8 жилийн турш албадан хөдөлмөр хийлгүүлэх ял оноосон юм. Гэвч гэмт хэрэгтэн харилцан солилцох тухай 1978 онд Франц Чадын хооронд байгуулсан гэрээний дагуу дагуу Чадын тал тэднийг Францын хууль сахиулагчдад шилжүүлэн өгсөн байна. Баасан гаригт орон нутгийэ цагаар үдшийн 21 цагт хүмүүнлэгийн байгуулагын 4 эрэгтэй хоср эмэгтэй ажилтаны хөлөглөж ирсэн нисэх онгоц Парис хотын Ле Бурже нисэх онгоцны буудалд газардсан байна. Тэднийг нисэх буудлаас нь шууд шорон руу авч явжээ. Чадын хууль сахиулагчид тэвнийг 10 сарын 25 нд баривчилсан юм. Францын хүмүүнлэгийн байгуулагийнэ ажилтан эдгээр хүмүүс Суданы Дарфур мужаас 103 хүүхдийг авч Чад улсаар дамжин Францы руу явах гэж байжээ.
Суданд иргэний дайн болох үеэр өнчирч хоцорсон хүүхдүүдийг асрамжын газар руу авч явах гэж байна гэж тэд тайлбарлаж байсан ч хожим эдгээр хүүхдүүд бүгд эцэг эхтэй гэдэг нь нотлогдсон юм.

ТОВЧ

Дагестанд их хэмжээний бороо сүүлийн хэдэн өдрийн турш тасралтгүй оржээ. Энэ үеэр Дагестаны Махачкала хотоос холгүй оршдог Тарки тосгонд хөрсний нуралт болж уулын дов дээр барьсан хувийн орон сууцны хуучин байшин нурсан байна. Байшин шөнийн 4 цагт нуржээ. Одоо аврах албаныхан нурсан байшингийн дороос 4 хүний амийг авраад байгаа юм байна. Дагестаны онц байдлын газрынхан дахин хөрсний нуралт үүсэж болзошүй гэж сэрэмжүүлсэн байна.

ОХУ ын Владивосток хотод цаг агаар хүйтэрч цасан шуурга шуурж байна.
Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин муудаж зам тээврийн хөдөлгөөнд хүндрэл учиржээ Цаг агаарын таагүй байдлаас болж Владивосток хотын нисэх буудалд үйл ажиллагаагаа зогсоож бүх нислэгийг хойшлуулсан байна. Энэ бүс нутагт нэг өдрийн дотор хоёр сарын хугацаанд ордогтой эн тэнцэх хэмжээний их цас орсон гэж цаг уурын албаныхан мэдээлж байна.

Тэгвэл АНУ ын Чикаго хотод ч бас хүйтний эрч чангарч их хэмжээний цас оржээ. Чикаго хотод олон улсын болон орон нутгийн олон зуун нислэгийг хойшлуулсан байна. Шинэ оноос өмнө амжиж өөр хот руу нисэх гэсэн хүмүүсийн төлөвлөгөө ийнхүү бүтэлгүйтэж байна.


Лид4. Балба улсын парламент хаант засаглалыг хүчинтгүй болгох асуудлыг хэлэлцэжээ. Балбын парламентын ихэнхи гишүүд хаант засаглалыг цуцлах санал өгсөн байна.
Балба улс нь олон зуун жилийн турш хаант засаглалтай байсан юм. Хаант засаглалыг хүчингүй болгож Балба улсад бүгд найрамдах засаглалыг тогтоохыг Балбын маоист хөдөлгөөнийхөн парламентаасаа шаардаж байсан юм. Улс төрийн намууд, маоист хөдөлгөөн яриа хэлэлцээр хийсний үр дүнд засаглалын хэлбэрийн асуудлыг парламент хэлэлцэх болсон юм. Ийнхүү Балба улсад коммунист дэглэм тогтоохыг мөрөөддөг маоист хөдөлгөөнийхөн өмнөө тавьсан зорилгуудаасаа нэгийг нь биелүүлж чадлаа.Балбын парламентын баталсан тогтоол ирэх оны 4 сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Өөрөөр хэлбэл Балба улс 2008 оны 4 сараас эхлэн бүгд найрамдах засаглалтай болох юм. Балбын өнөөгийн эзэн хаан Гьянендрагийн удмынхан 1769 оноос хойш Балба орныг захирч ирсэн юм. 2001 онд Балбын эзэн хааны гэр бүлийн нэг гишүүн хааны удмын бараг бүх хүмүүсийг буудан алж байсан юм. Үүний дараа Балбад хаант засаглалын нэр хүнд огцом унасан юм. Хааны гэгр бүлд аллага гарсны дараа өнөөгийн эзэн хаант үндсэн хуулийг цуцалж, улс төрийн намын үйл ажиллагааг хоригложээ. Үүний дараа Балбад олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эзэн хаан Үндсэн хуулийг хэвэр мөрдөх шийдвэр гаргасан юм. Хаант засаглалаас татгалзаж байгаа Балба улсад НҮБ тусгай сангаасаа санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлэх шийдвэр гаргасан байна. Гэхдээ хэдий хэмжээний хөрөнгө санхүүгийн тусламж үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Лид5. Африкийн Кени улсад ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн байна.
Сонгуулийн санал хураах цэгүүд орон нутгийн цагаар өглөөний 6 цагт нээгдэж орой 22 цагт үүдээ барьжээ. Кени улсын сонгуулийн эрхтэй 14 сая хүн санал хураалтад оролцжээ. Сонгуульд Кени улсын өнөөгийн ерөнхийлөгч Мвай Кибаки, сөрөг хүчний намын төлөөлөгч Рейле Одинге нар нэр дэвшиж өрсөлджээ. Кен улс нь африкийн орнуудаас улс төрийн байдлын хувьд хамгийн тогтвортой байдаг орон юм. Гадаадын ажиглагчид сонгуулийн үеэр ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй. Сонгууль олон улсын стандартын дагуу,ерөнхийдөө тайван болж өнгөрсөн гэж мэдээлж байна. Гэхдээ алсдагдсан нутагт сонгуулийн санал хураалт явагдаж байсан газар эмх замбараагүй байдал гарч нийтдээ 10 орчим хүн амиа алджээ. Кенийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хараахан гараагүй байна.

Лид6. Колумбын зэвсэгт бүлэглэлийнхэнд барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагаанд оролцохоор Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Колмуби улс руу явах гэж байна.
Одоогоос хэдхэн хоногийн өмнө венесуэлийн төрийн тэргүүн барьцааны хүмүүст эрх чөлөө олгох шинэ төлөвлөгөө боловсруулж, Колумбын засгийн газар дэмжсэн билээ. Уго Чавесын энэ төлөвлөгөөний дагуу барьцаалагдсан хүмүүсийг олон улсын жуучлагчлал шилжүүлэн өгөх юм байна. Жуучлагчдын багт нь Уго яавес өөрөө, бас Аргентины экс ерөнхийлөгч Нестор Киршнер, Боливии, Эквадора, Кубы, Францын төлөөлөгчид багтаж байгаа юм. Олон улсын багийнханы нисдэг тэрэг Колмубын зэвсэгт бүлэглэлийнхэний заасан газар нь очиж барьцаалагдсан хүмүүсийг аваад Венесуэльд эргэж ирэх юм байна.Барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэн нь аль хэдийнэ Венесуэльд ирчихсэн хүлээж байгаа гэнэ. Барьцаанд байгаа хүмүүсийн дотор Колумбын үндэсний конгрессын гишүүний хамаатан, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Ингрид Бетанкур нар байгаа юм.

Лид7. Германы эдийн засагчид 2007 оны Германы эдийн засаг худалдааны нэгдсэн тайланг гаргасан байна. тус тайланд тусгасанаар, Германы хамгийн ойрын худалдааны хамтрагч, хөрөнгө оруулагч нь ОХУ байгаа юм байна.

Оросын зах зээл Германы эдийн засагт маш чухал байр суурь эзлэдэг. Иймээс энэ жилийн хувьд Орос Германы эрх баригчид хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг шудрага замаар хөгжүүлэхийн тулд ихээхэн анхаарч ажилласан гэнэ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд 2006 оны мөн үеийнхтэй харьцуулбал Германы Оросын эдийн засгийн харилцаа 30 хувиар нэмэгдсэн байна. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар Германы 4600 гаруй компани ОХУын Владивосток болон Калининград хотуудад үйл ажиллагаа явуулж байна. Ирэх жил Герман болон ОХУ эрчим хүчний салбарт түлхүү хамтран ажиллахаар болсон байна.

Лид8. Санхүүгийн бэрхшээлд ороод байгаа АлиИталия иргэний нисэхийн компаний хувьцааг худалдан авах Францын иргэний нисэхийн компани худалдан авахаар болсон байна.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд алдагдалтай ажиллах болсон АлиИталия компаний хувьцааг худалдан авах хэлэлцээрийг Францын иргэний нисэхийн компани 6н долоо хоногийн турш Италийн Эдийн Засаг Сангийн сайд Томмасо Падоутай хийсэн юм. Нэг үгээр АлиИталийн төрийн мэдэлд байдаг хувьцааг худалдан авахаар Францын иргэний нисэхийн томоохон компаний нэг гэгдэх ЭйрФранс КЛМ өнгөрсөн сараас эрчимтэй хөөцөлдөж эхлэсэн билээ. Олон өдөр яриа хэлэлцээр хийсний үр дүнд Италийн Эдийн Засаг Сангийн сайдын зөвшөөрлийн дагуу Францын компани АлиИталигийн хувьцааг эзэмших эрхтэй болж байгаа юм. Италийн АлиИталийн иргэний нисэхийн компаний 49.9 хувийн хувьцааг Италийн засгийн газар эзэмшидэг бөгөөд энэ жилийн эхнээс хувьцаагаа зарахаар тендер зарлаад байсан юм. Одоогийн байдлаар АлиИтали компани нь 1.2 тэрбум еврогийн өрөнд баригдаад байгаагаас гадна өдөрт 1 сая еврогийн алдагдал хүлээж байгаа компани юм.

ЭНЭ ӨДӨР

1885 оны энэ өдөр Ар Байгаль, Монголд Зөвлөлтийн улаан Армийн эсрэг тэмцэл хийж байсан барон Унгерн Штернберг мэндэлж байжээ.

1845 оны энэ өдөр Техас АНУ ын 28 дахь муж болсон байна.
1989 оны энэ өдөр Вацлав Гавел Чехсловакийн ерөнхийлөгчийн тангараг өргөж байжээ.

No comments: