2007-12-21

Дэлхийн мэдээ 2007 12 21 Баасан гараг

Лид1. АНУ ын Шинэ Орлеан хотод цагдаа оршин суугчдын хооронд мөргөлдөөн болжээ.
Одоогоос хоёр жилийн өмнө болсон Катрина хар салхинд хэлмэгдсэн хотын ядуу иргэдийн хуучин байшинг нурааж оронд нь орчин үеийн шинэ байшин барих гэж байгаа юм байна. Хотын захиргааны энэ шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс жагсаал хийж улмаар захиргааны байранд хүч хэрэглэн нэвтрэх гэж оролдсон байна. Хамгаалагч нарын эсэргүүцэлтэй тулгарсан иргэд гар зөрүүлжээ. Үймээнийг намжаахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий,цахилгаан бороохой хэрэглэсэн байна. Энэ үеэр нэлээн хэдэн хүн шархаджээ. Үймээнд хамгийн идэвхитэй оролцсон 10 орчим хүнийг цагдаа нар баривчилсан байна. Хуучин байшинг нь нурааж шинэ орчин үеийн байшин барих нь асар их зардал мөнгө хэрэгтэй юм байна. Эндхийн оршин суугчид шинээр баригдах байшинг худалдан авч чадахгүй ту хотын захад л нүүж амьдрах болох нь ээ гэж ярьцгаасан байна.

Лид2. Францын нисэх онгоцны буудалын ажилтнууд цалингаа нэмүүлэхийг шаардаж хугацаагүй ажил хаялт зарлажээ. Иймээс Францын олон улсын болон орон нутгийн 50 орчим нислэг хойшлогдсон байна.
Нисэх буудлын үйлдвэжрчний эвлэл цалин хөлсийг нэн даруй нэмэгдүүлэхийг шаардаж байна. Харин нисэх буудлын захиргааныхан зөвхөн зул сарын баярын дараа л цалин нэмэх талаар ярилцаж болох юм гэжээ. Гэвч нисэх буудлын ажилчидад энэ нөхцөл таалагдахгүй байгаа тул тэд өнөөдрөөс ажил хаялт зарласан нь энэ юм.

Лид3. Бразилийн Сан Пауло хотын дүрслэх урлагийн музейгээс үнэ цэнэтэй урлагийн бүтээлүүд алдагдсан байна.
Дээрэмчид суут зураач Пабло Пикасо, Кандидо Портинари нарын хэд хэдэн зургийг авч оджээ. Тэд музейн хамгаалагч нарыг хонгилд байхад нь өглөөний таван цагт музейд нэвтрэн орж гурван минутын дотор л сонирхсон зургаа хулгайлаад явжээ. Музейн дотоод хяналтын камерт хадгалагдан үлдсэн бичлэгээс харвал дээрэмчид музейн барилга байгууламж, хаана юу байдагийг сайн мэдэж байгаа нь илт байна. Дээрэмчид Пикасогийн “Сюзана хөрөг”, бразилийн уран зураач Портинеригийн “Кофе хураагч” гэдэг зургуудыг хулгайжээ. Алдагдсан зургуудыг урьд нь хэзээ ч дуудлага худалдаанд оруулж байгаагүй тул ямар үнэтэй хүрэхийг нь хэн ч хэлж мэдэхгүй байна. Гэхдээ зарим эх сурвалжууд зургууд нийтдээ 100 сая долларын үнэ хүрнэ гэж мэдээлж байна. Цагдаа нар хулгайчдыг эрэн сурвалжилж байна.

ТОВЧ
Өчигдөр мусульман шашинтнуудын хамгийн чухал баярын нэг Курам Байрак болж өнгөрсөн байна. Энэ өдөр мусульман шашинтнууд бурханд хониор тахил өргөдөг байна.Бас ядууст өглөг тарааж, ойр дотны хүмүүстээ бэлэг өгдөг. Өглөг хандив их өгөх тусам хойд насандаа диваажинд хурдан хүрнэ гэдэгт итгэдэг байна. Хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа хялгас мэт нарийн, сэлэм мэт хурц гүүрээр явдаг гэдэгт итгэдэг бөгөөд өглөг их өгөх юм бол энэ гүүрийг амжилттай давж чадна гэдэгт итгэдэг байна. Бас бие биедээ гомдол тээсэн хүмүүс энэ өдөр эвлэрдэг байна.

АНУ ын Флорида мужид нэгэн хотын оршин суугч Кенди Стрейк хотынхоо иргэдэд өвөрмөц бэлэг бэлтгэсэн байна. Тэр гэрээ чимэглээд зогсохгүй байшингийнхаа гаднах хэсгийг ч өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн байна. Бас гэрлэн гэрлэн неон гэрлээр гоёсон хувцас өмсөж гадаа бүжиглэжээ. Түүнийг залуучууд ч дэмжиж хамт бүжиглэсэн байна.

Перугийн цөл газраас олдсон солирын насыг эрдэмтэд тогтоосон байна. Сансрын энэ биет манай аймагтай эн чацуу юм байна. Тэнгэрээс унаж ирсэн энэ солирыг нарийвчлан судлах бөгөөд энэ нь нарны аймгийн гарал үүсэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахад хэрэг болох юм байна.

Бельгид Санта Клаус нар хурд мэдэн уралджээ. Ингэж хамгийн хурдан Сантаг тодруулсан байна. Санта Клаусууд таван км газарыг туулсан байна. Гэвч тарган, өндөр настайСанта Клаусууд замын дундаас тэмцээнээ орхижээ. Хамгийн хурдан Санта 5 км ийг 16 минут 8 секундэд туулсан байна.

Лид4. Маргаашнаас эхлэн Европын Холбооны 9 орон Шенгены бүсэд элсэн орж байна.Шенгены бүс өргөжиж байгаа энэ үйл явдлыг европчууд тэмдэглэж бүх нийтийн баяр хийж байна.
Словак, Словени, Унгар, Чех, Польш, Мальта, Латви, Литва, Эстони улс нэгдэн орсон байна. Шенгены бүсийн 15 орон, шинээр нэмэгдэж байгаа 9 орны хооронд хил гаалын хяналт шалгалт хийгдэхээ болижээ. Харин 2008 оны 3 сарын 30 аас нисэх онгоцоор зорчиход Шенгены журам хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Шенгений бүсийн тухай хууль 1985 онд Люксембург хотод батлагдаж байсан юм. Шенгений бүсэд Бельги, Люксембург, Нидерланд, Герман, Франц, Итали, Испани, Португал, Грец, Австр, Швец, Финлянд, Дани, Норвеги, Исланди улс багтаж байсан юм.

Лид5. ОХУ, Казахстан, Турменистаны төлөөлөгчид Москва хотод Балтийн тэнгисийн ероолоор байгалийн хий дамжуулах хоолой барих зөвшилцөлд гарын үсэг зурсан байна.
Энэ байгалийн хий дамжуулах хоолой нь ОХУ ын орд газраас Туркмены нутаг дэвсгэрээр хөндлөн гулд нэвтэрч Каспын тэнгисийн эрэгт хүрэх юм. Одоо байгаа хийн хоолойг шинэчилж, шинээр шугам хоолой нэмж барьснаар ОХУ аас Европ руу нийлүүлэгдэх байгалийн хийн хэмжээ нэг жилд 55 тэрбумаас 80 турбум ку метр болж нэмэгдэх юм. Энэ тунхаглалд холбогдох албаны хүмүүс гарын үзэг зурах ёслолд ОХУ ын ерөнхийлөгч Путин, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар байлцжээ. Европын орнууд өмнө нь ОХУ аас тойруу замаар төв азийн орнуудаар дамжуулан хийн хоолой барих төсөлийг санал болгож байсан юм. Набукко төсөлд Унгар, Румын, Болгар, Туркийн компаниуд оролцох юм байна. Оросын Газпром компани Турменд нийлүүлэх мянган куб метр байгалийн хийн үнийг 100 доллараас 130 доллар болгож нэмэгдүүлсэн юм. 2008 оны 2 р хагас гэхэд 150 доллар боох юм байна. Казастан улс ч бас байгалийн хийн үнэээ 190 долларт хүргэж нэмэгдүүлэх гэж байгаа гэнэ. ОХУ мянган метр куб байгалийн хийг Европын орнуудад 270 доллараар худалддаг байна.

Лид6. АНУ ын тагнуулын төв газрынхан Аль Кайда бүлэглэлийн гишүүнээс мэдүүлэг авч байх үед бүрдүүлсэн бичиг баримтыг Конгерсст шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн байна.
Аль Кайдагийн гишүүнээс мэдүүлэх авахдаа тагнуулынхан түүнийг тамлан зовоож байжээ. Энэ үед дүрс бичлэг давхар хийсэн байна. Гэвч тагнуулынхан сүүлд нь энэ дүрс бичлэгийг устгасан нь Америкад дуулиан дэгдээсэн юм. Тагнуулын төв газар, Конгрессийн хооронд маргаан дэгдээгээд байгаа энэ асуулдын талаар америкийн төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс ирэх оны 1 сард хэлэлцүүлэг хийх гэж байгаа юм байна. Дүрс бичлэгийг устгах тушаалыг АНУ ын тусгай албаны удирдагчаар ажмиллаж байсан хулийн зөвлөх Жон Риццо өгч байсан юм байна.

Лид7. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын улс төрч Жейкоб Зума
Африкийн үндэсний конгресс намын тэргүүн болжээ.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эрх баригч намын дарга ийнхүү солигдлоо. Тэр 2009 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууж төрийн тэргүүн болох магадалал ихтэй байна гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгсүүд уламжилж байна. 2005 онд тэр дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашжиж байсан ч авилагын хэрэгт нэр холбогдсон тул огцорч байсан юм. Бас 2006 онд Зума ДОХ ын халдвартай эмэгтэй хүчирхийлсэн хэрэгт орооцолдож байжээ. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэм оршин тогтнож байхад Зума Их Британид амьдарч байгаад 1994 онд эх орондоо эргэж ирсэн юм байна.

Лид8. Шинэ Зеландын хойд арлын Гисборн хотоос холгүй хоёр удаа дарааллан газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төв нь Номхон далайд Гисборн хотоос зүүн өмнө зүгт 50 км алсад газрын гүнд 4000 метрийн доор байжээ.
Шинэ Зеландын геологийн төв газар хөдлөлтийн хүч нь 6,8 балл байсан гэж мэдээлсэн байна. Байгалийн гашиг болох үеэр Гисборн хотод гурван байшин брүр мөсөн нурж, олон уун байшингийн хананд цууралт үүссэн байна. Байшингийн нурагид 11 хүн дарагдаж бэртсэн байна. Мэргэжилтнүүд Австралид дахин газар хөдлөлт болж магадгүй гэж анхааруулж байна. Шинэ Зеланд нь текноникийн хоёр давхаргын уулзвар дээр байрладаг арал юм. Энэ бүс нутагт жилдээ 14 мянган удаа газрын чичиргээ мэдрэгддэг бөгөөд эдгээрээс 150 гаруй нь хүмүүст мэдрэгдэж хохирол сүйрэл авч ирдэг байна.

Лид9. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын цог жавхлант хатан хаан 2 р Елизавета түүхэнд олон зүйл хийж нэрээ үлдээж байга хүн билээ. Тэгвэл түүнд өөр нэг тодотгол нэмэгдэж байна.
Их Бртианий эзэн хааны сэнтийд сууж байгаа хугацаагаараа 2 р Елизавета дээд амжилт тогтоожээ. 2-р Елизаветагийн ээж хатан хаан Виктория 1819 оны 5 сарын 24 нд мэндэлж 81 насалсан юм. Тэгвэл пүрэв гаригт Гринвичийн цагаар 17 цагт энэ дээд амжилт эвдэгджээ. Гэхдээ энэ үйл явдалыг тохиолдуулан Букенгэмийн ордонд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй юм байна. Өнөөгийн Их Бртитаний хатан хаан төрийн эрхийг барихдаа олон дээд амжилт тогтоож байжээ. Тухайлбал 2р Елизавета английн түүхэнд анх удаа электрон шуудангаар захиа илгээж, сар руу илгээлт явуулж, ордоныхоо хашаанд олон нийтэд зорилсан концерт зохион байгуулж байсан юм. Бас тэр ердөө 18 настай байхдаа хатан хаан болсон юм.

Лид10. Буриадын уран барималч Даши Намдаковын үзэсгэлэн Москва хотод гарч байна. Тэр ихэнхи бүтээлээ эртний домог, өөрийн уран сэтгэмжээр хийдэг гэнэ.
Тэр энэ жил дөчин настай. Түүний бүтээлд бөө удган, тал нутгийн малчдын ахуй, таван хошуу малын сэдэв зонхилдог байна. Даши Намдаков өөрийн бие даасан үзэсгэлэнгээ 2000 онд гаргаж байжээ. Буриадад тэр анхны үзэсгэлэнгээ гаргасны дараа түүнд зориулан байр тасалгааг гаргаж өгчээ. Түүний бүтээлийг Орост болон хилийн чанадад өндөр үнэлж Третьяковын музей, Нью Йоркийн үзэсгэлэнд бий гэнэ.

Эр. Би дэлхийн томоохон музейгээр явахдаа эрт балар цагийн эдлэл хэрэглэлийг хамгийн их сонирхдог. ОХУ ын ерөхийлөгч Владимир Путин миний үзэсгэлэнг сонирхож байсан. Германы канцлер асан Гёрхард Шрёдер намайг урьж байсан. Тэр миний уран бүтээлээс 4 ийг худалдан авч байсан юм.
Сергей Бодровын “Монгол хүн” уран сайхны киноны зураачаар нь Даши Намдаков ажиллажээ. Сергей Бодров түүнийг киноны зураачаар ажиллуулах гэж нэлээн ятгаж байжээ. Тэр Чингис хааны тухай киноны зураачаар ажиллахын өмнө монгол руу явж буддын шашны ламаас ч адис авч байжээ.
Эр. Чингис хаан манай ард түмний хувьд том орон зай эзэлдэг. Түүний тухай бүтээл хийнэ гэдэг маш том хариуцлага. Ямар нэгэн зүйлийг буруу хийчих вий гэж их айж байсан.
Үзэгч таны харж байгаа Сувд нэртэй энэ баримал тун уахгүй Казахстаны Алма Ата хотод сүндэрлэх гэж байна. Гэхдээ бүр 6 метрийн өндөртэй байх гэнэ.

Лид11. 2014 онд өвлийн олимп Сочи хотод болох гэж байгаа билээ. Тэгвэл Сочигийн олимдын наадмын бэлгэ тэмдэгийг одооноос сонгох гэж байна.

Зарим хүмүүс хар далайн эрэг дагуу байдаг Сочид болох өвлийн олимпын наадмын гол бэлгэ тэмдэг нь дельфин байх ёчстой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь өвлийн өвгөнийг бэлгэ тэмдэгэээ болгохыг санал болгожээ. Өвлийн өвгөнийг олимдын наадмын бэлгэ тэмдэг болгохыг дэлхийн олон орны өвлийн өвгөн, Санта Клаусууд дэмжиж байна. Тэр ч бүү хэл Финляндын Санта Клаус энэ асуудлаар өөрийан бйр сууриа бүр оросоор илэрхийлжээ.
Эр. Өвлийн өвгөн орост хүн бүрийн сайн мэддэг дүр. Тийм болохоор энэ хамгийн шилдэг хувилбар нь гэж би бодож байна.
Оросын зураач Александр Телтевский өвлийн өвгөнийг Сочигийн олимдын гол бэлгэ тэмдэг болгохыг дэмжиж бүр зураг ч зурсан байна. Цэцэрлэгийн хүүхдүүд ч өвлийн өвгөнийг дэмжиж байгаагаа илэрхийлж зураг зурж дөрвөн мөрт шүлэг ч бичжээ.
Саргүй шөнө байдаггүйтэй адил өвлийн өвгөнгүй Сочи байдаггүй.
Сочи хотод өвлийн Олимд болоход 7 жилийн зай байгаа ч бэлгэ тэмдэгийн асуудал одооноос яригдаж байна.
Лид12. Өнөөдөр Мескикийн нийслэл Мехико хотод 300 зуун алиалагчдын жагсаал болжээ.
Тэд гэгээн Марид талархалаа илэрхийлж энэ жагсаалыг хийсэн юм байна. Хүмүүс инээд бэлэглэдэг алиаоагч нөр өөрсдийгөө энэ бурханы ивээлд байдаг гэдэгт итгэдэг байна.
Мескикийн алиалагч нар гэгээн Мари бурханд зориулсан жагсаалыг сүүлийн 25 жилийн турш хийж байгаа юм байна.
Лид13. Шотландын Эдинбургийн иргэн Билл Вьюнтен Санта Клаус туранхай байх ёстой гэж үзэж байна.
Шотландын Эдинбург хотын 80 настай Билл Вьюнтин нэгэн худалдааны төвд ажилдаг бөгөөд тэр жил бүрийн зул сарын баяраар Санта Клаус болдог байна. Өвлийн өвгөнийг хүмүүс ихэвчилэн намхан, тарган байдаг гэж төсөөлдөг. Тэгвэл тэр энэ жил энэ хэвшмэл ойлголтыг эвдэхээр шийдсэн байна.Намхан тарган харагдахын тулд Билл Санта Клаусын улаан дээлэн дотороо зузаан цамц өмсаж, бас дэр хүртэл биедээ хийдэг байжээ.Тэгвэл тэр энэ жил туранхай Санта болохооор шийджээ. Их Британи улсад илүүдэл жинтэй хүүхдүүд их байдаг юм үүний гол буруутан нь түргэн хоолны газрууд юм байна.
Эр. Зөв хоолодог Санта Клаус ийм байдаг юм.
Гэвч худалдааны төв дирсэн худалдан авагчид Биллийн энэ санаачлагыг төдийлөн дэмжихгүй байна. Худалдан авагчдын хэлснээр бол Санта намхан тарган байх ёстой гэнэ.

Лид14.Нисэх онгоцоос гарах нүүрстөрөгчийн хийн хэмжээг хязгаарлах саналыг Европийн Холбооны дээд албан тушаалтанууд дэмжин баталлаа.
Европийн Холбооны дээд албан тушаалтанууд, онгоцноос гарах нүүрстөрөгчийн хийн хэмжээг хязгаарлах зорилгоор шинэ схемийг хэлэлцэн баталсан байна. Нэг үгээр шинээр батлагдаж байгаа тус схемийн дагуу, нисэх онгоцноос гарах нүүрстөрөгчийн хийн хэмжээг хязгаарлахын тулд нисэх онгоцны үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай болж байгаа юм. Харин нисэх онгоц үйлдвэрлэгчид, энэхүү шинэ схем нь жижиг нисэх онгоцны компаниудыг дампууруулахад хүргэх бий гэдгээс айж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн АНУ энэ шинэ схемийг нааштай хүлээж аваагүй бөгөөд эсэргүүцэж байгаа мэдэгдсэн. Цаг уурын мэргэжилтэний мэдэгдэж байгаагаар 1990 оноос хойш нисэх онгоцноос гарах нүүрстөрөгчийн хийн хэмжээ 2 дахин ихэссэн байгаа бол харин энэ тоо 2020 он гэхэд ахин хоёр дахин нэмэгдэх гэнэ.

Лид15. Кубын Эртний Гавана хотын өнгө төрхийг сэргээн засаж эхэллээ.
1519 онд Испаний колончлогчдын бүтээн босгосон эртний гавана хот өнгө төрхөө засаж эхэллээ. Кубын архитектор Жэймс эртний Гавана хотыг сэргээн босгох ажлыг хариуцан хийж байгаа бөгөөд тэрбээр Гавана хотын түүх дурсгалт барилгуудыг сэргээн босгож олон жуулчдын анхаарлыг татахыг хүсэж байгаа юм. Эртний Гавана хот нь дунд зууны үед Шинэ болон Хуучин тивүүдийг холбож өгч байсан хамгийн том боомт хот болж байсан билээ. Иймээс эртний Гаванагийн барилга бүр асар их үнэ цэнэтэй түүхийг өгүүлж байдаг юм. Ийм ч учраас Эртний Гавана хотыг ЮНЕСКОгийн түүхт дурсгалт газар болгон бүртгэж, олон улсын хамгаалалтанд авсан байдаг билээ.Олон зуун жилийн хувьд Шинэ, Хуучин тивийг холбогч гүүр болж байсны хувьд эртний Гаванад дунд зууны уран барилгачдын бүтээсэн гайхалтай уран барилгууд болон гудамжууд байдаг. Иймээс олон улсын жуулчид, дунд зуун болон Шинэ Хуучин тивийн түүхэн үйл явцыг биеэрээ мэдрэхийн тулд Кубын эртний Гаванаг зорих нь элбэг байдаг юм.Эртний Гаванаг сэргээн босох ажил 2008 оны дунд үе хүртэл үргэжилэх юм байна.

No comments: